A

A

A

Захиргааны хэм хэмжээний актын төсөл

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг санхүүжүүлэх хөрөнгийг төлөвлөх, зарцуулах, тайлагнах журам

  • Нийтлэсэн: 2020-2024
  • Огноо: 2023-03-31 17:44:20
  • Нийт ирүүлсэн санал 4
  • Дагасан тоо 1
  • Үзсэн тоо 763

санал 4

1.5 Захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлийг хүлээн авах эсэх Захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэхийн тулд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.2 болон 54.1.3 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байх ёстой. Бодлогын нөхцөлд Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын тухай дурдаагүй буюу шүүхийн нутаг дэвсгэрийн харьяалалд маргаангүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.3 дугаар зүйлд зааснаар Урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийгдсэн байх ёстой. Амар нь Гаалийн ерөнхий газрын даргын шийдвэрийг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд хандан урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн бөгөөд Төрийн албаны зөвлөлөөс шийдвэр гарсан байна. Гэтэл тухайн шийдвэрийг Гаалийн ерөнхий газрын дарга биелүүлэхгүй байгаа тул Амар нь захиргааны хэргийн шүүхэд хандах нь зүйтэй бөгөөд 54.1.3 дугаар зүйлд заасан шаардлага хангагдсан байна. Явцын дүгнэлт: Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Б\01 албан тоот бичгээр Гаалийн ерөнхий газрын А\01 тоот тушаалын хүчингүйд тооцсон шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 98.1 дүгээр зүйл 98.1.2 болон тус хуулийн 37.1 дүгээр зүйлд заасан Захиргааны актын шинжийг бүхэлд нь хангаж байх тул ЗАХИРГААНЫ АКТ мөн байна. Тиймээс захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан мөн гэж үзнэ. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн тул ЗХШХШтХ-ийн 54.1.3 дугаар зүйлд хангагдсан гэж үзэн Амар-ын нэхэмжлэлийг шүүх хүлээн авах үндэслэлтэй юм. Хоёр. Захиргааны акт эрх зүйн шаардлага хангасан эсэх. Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Б\01 албан тоот бичгээр Гаалийн ерөнхий газрын А\01 тоот тушаалын хүчингүйд тооцсон шийдвэр нь Захиргааны акт мөн гэж тогтоогдсон учир.Захиргааны актад тавигдах материаллаг болон формаль эрх зүйн шаардлагад нийцсэн эсэхийг шалган тогтооно. 2.1 Формаль эрх зүйн шаардлага хангагдсан эсэх 2.1.1 Эрх хэмжээнийхээ дотор гаргасан эсэх А.Нутаг дэвсгэрийн харьяалал зөрчигдсөн эсэх Төрийн албаны тухай хуулийн 65.1.Төрийн албаны төв байгууллага нь Төрийн албаны зөвлөл байна. Мөн Төрийн албаны зөвлөл нь 75 дугаар зүйлд зааснаар” Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллага мөн” хэмээн хуульчилсан бөгөөд энэ нь тодорхой нутаг дэвсгэрээр хязгаарлагдахгүйгээр Монгол улсын нийт нутаг дэвсгэрт хамаарахаар байна. Иймд нутаг дэвсгэрийн харьяалал зөрчигдөөгүй байна. Б.Чиг үүргийн хамаарал зөрчигдсөн эсэх Төрийн албаны тухай хуулийн “75.1 дүгээр зүйлд зааснаар Төрийн албаны зөвлөл нь тус хуулийн 45 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан хаагчийг Захиргааны санаачилгаар албан тушаал бууруулсан маргааныг хянан шийдвэрлэнэ” “76.1.Энэ хуулийн 75.1-д заасан төрийн албаны хүний нөөцийн удирдлага, мэргэшлийн шалгалттай холбогдон

  • М.Батзориг
  • 2023-05-08 00:31:39

Санал хүсэлтийн ID

KXAO-EIHG-JBV33

Санал хүсэлтийн огноо

2023-05-08 00:31:39

Санал хүсэлтийн төлөв

Шинэ