A

A

A

Захиргааны хэм хэмжээний актын төсөл

ОЛОН НИЙТИЙН БАЙЦААГЧИЙН АЖИЛЛАХ НИЙТЛЭГ ЖУРАМ

  • Нийтлэсэн: 2020-2024
  • Огноо: 2023-04-24 09:24:33
  • Нийт ирүүлсэн санал 4
  • Дагасан тоо 1
  • Үзсэн тоо 1375

hh

НЭГДҮГЭЭР АЛХАМ: 1. ТУХАЙН ЭТГЭЭДИЙН ҮЙЛДЭЛД ГЭМТ ХЭРГИЙН ШИНЖ БАЙГААГ ШАЛГАХ. Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлд “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэсэн. Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” хэмээн заажээ. Дээрх тодорхойлолтоос үзэхэд гэмт хэрэг нь эрх зүйн зөрчлөөс ХОЁРДУГААР АЛХАМ: 1. ТУХАЙН ЭТГЭЭДИЙН ҮЙЛДСЭН ГЭМТ ХЭРГИЙН ОБЪЕКТИВ, СУББЪЕКТИВ ШИНЖИЙГ ТОДОРХОЙЛОХ, ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ЭТГЭЭДИЙН ШИНЖИЙГ ШАЛГАХ. 2.1. Гэмт хэргийн объектив болон субъектив шинжийг нарийн тогтоох. Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” хэмээн заасан бөгөөд тодорхой гэмт хэрэг гэж үзэхийн тулд гэмт хэргийн объектив, субъектив шинжийг тогтоох шаардлагатай. 2.2. Эрүүгийн хариуцлага хүлээх этгээдийн шинжийг тодорхойлох. Гэмт хэрэг үйлдсэн этгээд эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн (ЭХ-ийн 6.2 дугаар зүйл) эсэх, хэрэг хариуцах чадвартай (ЭХ-ийн 6.3 дугаар зүйл) эсэхийг тогтоож дүгнэлт бичнэ. Хэрэв эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрээгүй, хэрэг хариуцах чадваргүй бол дараагийн үе шатыг шалгах шаардлагагүй болно. 2.3 Гэмт хэрэг үйлдэх үе шат Энэхүү үе шат нь гэмт хэрэг төгссөн эсэхийг шалгах бөгөөд хэрэв төгсөөгүй гэж үзвэл эрүүгийн хуулийн 2.7, 2.8 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт бэлтгэх болон завдах шинжийг тусгайлан шалгах болно. 2.4 Гэмт хэрэг үгүйсгэх нөхцөл байдал байгаа эсэхийг шалгах Гэмт хэрэг үгүйсгэх, эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй байхаар хуульчилсан эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4-р бүлэгт заасан шинжүүд байгааг шалгах ГУРАВДУГААР АЛХАМ:ТУХАЙН ЭТГЭЭДИЙН ҮЙЛДЭЛД ТОХИРОХ ХЭМ ХЭМЖЭЭГ СОНГОЖ АВАХ БУЮУ ДЭЭРХ ГЭМТ ХЭРГҮҮДИЙН ШИНЖИЙГ ТУХАЙН ЭТГЭЭДИЙН ҮЙЛДЛИЙН ШИНЖТЭЙ НИЙЦҮҮЛЭН ХУУЛИЙН ҮНДЭСЛЭЛ БҮХИЙ ЗҮЙЛЧЛЭЛИЙГ ХИЙХ. 3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ямар гэмт хэргийн шинжийг агуулж байгаа эсэхийг тодорхойлно. Энэ үе шатанд юун түрүүн эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэл, журам буюу аль хуулийн дагуу зүйлчлэл хийх боломжтой болохыг үнэлэх нь тохирох хэм хэмжээг зөв сонгоход чухал ач холбогдолтой юм. 3.2 Хамтран оролцогч байгаа эсэхийг шалгана ЭХЕА-н 3.1.1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ. Гүйцэтгэгч, зохион байгуулагч, хатгагч, хамжигчийг гэмт хэрэг хамтран оролцоход тооцно” гэснийг шалгана. 3.3 Ойролцоо төрлийн гэмт хэргээс ялган зүйлчлэх Эрүүгийн эрх зүйн бодлогын нөхцөл нь ихэнх тохиолдолд эргэлзээтэй, аль ч зүйл ангийг сонгон зүйлчлэх боломжтой харагддаг учир ойролцоо хэм хэмжээнүүдээс болж өнгөрсөн гэмт хэргийн шинжтэй үйл явдалд тохирох үнэн зөв гэж үзсэн нэг зүйл ангийг сонгох даалгавар өгдөг. Ижил буюу ойролцоо төрлийн нэг гэмт хэргийг зэрэгцэн зохицуулсан шинж бүхий Эрүүгийн хуулийн тусгай ангийн хэд хэдэн хэм хэмжээг өрсөлдөгч хэм хэмжээ гэж нэрлэнэ. ДӨРӨВДҮГЭЭР АЛХАМ: ЯЛ ОНОГДУУЛАХ ХЭСЭГ 1. Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийг шалгаж хөнгөн, хүнд гэмт хэрэг эсэхийг тогтооно. 2. ЭХЕА-н 6.7 дугаар зүйл.Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх эсэхийг шалгах. 3. ЭХЕА-н 7.1 дүгээр зүйл.Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой эсэхийг шалгах

  • О.Отгонсүх
  • 2023-05-08 21:02:08

Санал хүсэлтийн ID

KXAX-JIBT-QXG62

Санал хүсэлтийн огноо

2023-05-08 21:02:08

Санал хүсэлтийн төлөв

Шинэ