Захиргааны хэм хэмжээний актын төсөл
ОЛОН НИЙТИЙН БАЙЦААГЧИЙН АЖИЛЛАХ НИЙТЛЭГ ЖУРАМ
ОЛОН НИЙТИЙН БАЙЦААГЧИЙН АЖИЛЛАХ НИЙТЛЭГ ЖУРАМ
Нэгдүгээр алхам: 1. Х, Ц нарын үйлдэлд гэмт хэргийн шинж байгааг шалгая. Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлд “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэсэн. Түүнчлэн Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” хэмээн заажээ. Дээрх тодорхойлолтоос үзэхэд гэмт хэрэг нь эрх зүйн зөрчлөөс -Эрүүгийн хуулийн тусгай ангид хуульчлагдсан; -Нийгэмд аюултай байх; -Гэм буруутай байх шинжүүдээр ялгагдана. а/. Эрүүгийн хуулиар тодорхойлсон дээрх 2 зарчимд тулгуурлан Х, Ц нарын үйлдэлд гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгавал: - Х нь Ц-тэй бүлэглэн, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр С-ийн 10 тооны адууг хулгайлж, 9 сая 330 мянган төгрөгийн хохирол учруулан, тэдгээр адууг Монгол Улсын хилийн боомтгүй газраар хууль бусаар нэвтрүүлсэн, 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн, - Ц нь Х-тэй бүлэглэн, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр С-ийн 10 тооны адууг хулгайлж, 9 сая 330 мянган төгрөгийн хохирол учруулан, тэдгээр адууг Монгол Улсын хилийн боомтгүй газраар хууль бусаар нэвтрүүлсэн, 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн зэрэг хууль бус үйлдлүүд бодлогын нөхцөлд өгөгдсөн бөгөөд эдгээрийг хууль тогтоогч Эрүүгийн хуулийн тусгай ангид тодорхой төрлийн гэмт хэрэгт тооцож хуульчилсан, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тогтоосон байна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангид ялын төрлүүдийн ойлголт, тэдгээрийг хэрхэн хэрэглэх асуудлыг хуульчлан тогтоосныг авч үзэх шаардлагатай болно. б/ Нийгэмд аюултай байх шинжид юуны өмнө Эрүүгийн хуулиар хамгаалагдсан ямар эрх ашигт хохирол бодитой учруулсан, эсхүл учрах байсан, тухайн хохирлыг ямар нөхцөлд ямар аргаар, хэрхэн учруулсан зэргийг хамтатган авч үзнэ. Х, Ц нарын хууль бус үйлдэл нь 1/ бусдын өмчлөх эрхийн эсрэг, 2/ Монгол Улсын хилийн халдашгүй дархан байдалд халдсан, 3/ эдийн засгийн аюулгүй байдлыг эсрэг үйлдэл байна. Х, Ц нарын хууль бус үйлдлийн улмаас иргэн С-д 9 сая 330 мянган төгрөгийн бодит хохирол учирч, С-ийн өмч хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх нь зөрчигдсөн байна.