Захиргааны хэм хэмжээний актын төсөл
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг санхүүжүүлэх хөрөнгийг төлөвлөх, зарцуулах, тайлагнах журам
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг санхүүжүүлэх хөрөнгийг төлөвлөх, зарцуулах, тайлагнах журам
а/ 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэг нь уг хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу гэмт хэргийн ангиллын хувьд “хүндэвтэр” гэмт хэрэгт багтана. 2017 онд батлагдсан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлд заасны дагуу гэмт хэргийн ангиллын хувьд “хүнд” гэмт хэргийн ангилалд багтана. Тиймээс Х, Ц нарын мал хулгайлсан үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасны дагуу зүйлчилнэ. б/ Адууг хууль бусаар хил давуулсан үйлдэлд шинэ Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 1, хуучин Эрүүгийн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны аль зүйл хэсгийг сонгон авахыг судална. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2-д заасан гэмт хэрэг нь уг хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу гэмт хэргийн ангиллын хувьд “хүндэвтэр” гэмт хэрэгт багтана. 2017 онд батлагдсан Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 1-д заасан хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлд заасны дагуу гэмт хэргийн ангиллын хувьд “хөнгөн” гэмт хэргийн ангилалд багтана. Тиймээс Х, Ц нарын малыг хууль бусаар хил давуулсан үйлдлийг 2017 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу зүйлчилж болно. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасан “хориглосон буюу хязгаарласан зүйл” гэдэгт Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, Засгийн газрын шийдвэрээр улсын хилээр гаргах, оруулах, эсхүл зөвхөн гаргахыг, эсхүл зөвхөн оруулах, эсхүл дамжин өнгөрүүлэхийг хориглосон бараа, түүхий эд, эд зүйлийг хамааруулахаар Улсын Дээд шүүхийн 2003 оны 24 дугаартай тогтоолоор тайлбарласан байдаг. “Адуу” нь Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааны кодлосон жагсаалт /Засгийн газрын 2001 оны 54 дүгээр тогтоолын 1-р хавсралт, Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодлосон барааны жагсаалт, /Засгийн газрын 2002 оны 219 дүгээр тогтоолын 1-р хавсралт/ -д тус тус орсон байна. Түүнчлэн 2017 онд батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлд хориглосон, хязгаарлалт тогтоосон бараа нь “хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон, хязгаарлалт тогтоосон бараа” байх шаардлагыг хууль тогтоогч тавьсан. “Засгийн газрын тогтоол” нь Засгийн газраас хуульд заасны дагуу эрх олгосон тохиолдолд бүрэн эрхийнхээ хүрээнд гаргаж буй Монгол Улсын нутаг дэвсгэрт нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон эрх зүйн акт бөгөөд уг тогтоолоор барааг хилээр нэвтрүүлэхийг хориглосон, хязгаарласан байх нь энэ зүйлд хамаарна. 2016 онд батлагдан гарсан “Олон улсын гэрээний тухай хууль”-д “Монгол Улсын олон улсын гэрээ” гэж Монгол Улс, Монгол Улсын Засгийн газраас гадаадын нэг болон хэд хэдэн улс, тэдгээрийн Засгийн газар, эсхүл олон улсын байгууллагатай тодорхой асуудлаар харилцан эдлэх эрх, хүлээх үүргийг тодорхойлон тогтоосон, олон улсын эрх зүйгээр зохицуулагдах, түүний төрөл, нэрнээс үл хамааран хоёр болон олон талын бичгээр үйлдсэн нэг, эсхүл өөр хоорондоо холбоотой хоёр болон хэд хэдэн баримт бичигт агуулагдаж байгаа олон улсын тохиролцоог хэлнэ” гэж заасан байна. Тиймээс Х, Ц нарын адууг хууль бусаар хил нэвтрүүлэн гаргасан үйлдлийг 2017 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлд заасны дагуу зүйлчлэх үндэслэлтэй байна.