Хуулийн төсөл
МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН 2024 ОНЫ ТӨСВИЙН ХҮРЭЭНИЙ МЭДЭГДЭЛ, 2025-2026 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨӨЛЛИЙН ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН 2024 ОНЫ ТӨСВИЙН ХҮРЭЭНИЙ МЭДЭГДЭЛ, 2025-2026 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨӨЛЛИЙН ТУХАЙ
в/ Х, Ц нар улсын хилийг хууль бусаар хил нэвтэрсэн үйлдэл нь хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Эрүүгийн хуулийн 19.14 дүгээр зүйлийн 2-ийн 2.1 дэх хэсэг, хуучин Эрүүгийн хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт заасны аль зүйл хэсгийг сонгон авахыг судална. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2-т заасан гэмт хэрэг нь уг хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу гэмт хэргийн ангиллын хувьд “хүндэвтэр” гэмт хэрэгт багтана. 2017 онд батлагдсан Эрүүгийн хуулийн 19.14 дүгээр зүйлийн 2-ийн 2.1 дэх хэсэгт заасан хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлд заасны дагуу гэмт хэргийн ангиллын хувьд “хөнгөн” гэмт хэргийн ангилалд багтана. Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх асуудлыг хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн дагуу шийдвэрлэх тухай Эрүүгийн хуулийн зарчим бий боловч гэмт этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэх зарчим мөн Эрүүгийн хуулинд тусгагдсан байдаг. Тиймээс Х, Ц нарын хууль бусаар хил нэвтэрсэн үйлдлийг 2017 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2-ийн 2.1 дэх хэсэгт заасны дагуу зүйлчилнэ. Дүгнэлт: Х, Ц нар бүлэглэн, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр иргэн С-ийн 10 тооны адууг хулгайлан 9 сая 330 мянган төгрөгийн хохирол учруулан, Монгол Улсын хилийн боомтгүй газраар хууль бусаар хил нэвтрүүлсэн, мөн 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр бүлэглэн улсын хилийн 170 дугаартай тэмдэгтээр хууль бусаар хил нэвтрэн гарсан үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 2017 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1, 19.14 дүгээр зүйлийн 2-ийн 2.1 дэх хэсгийг сонгон зүйлчилнэ. Сонгож авсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн тодорхой төрлийн гэмт хэргүүдийн бүрэлдэхүүний шинжийг онолын хувьд тайлбарлах шаардлагатай бөгөөд ингэснээр бодлого бодох аргачлалын эхний шатанд тодорхойлсон бүрэлдэхүүний шинжтэй нийцүүлж бодит зүйлчлэлийг хийх урьдач нөхцөлийг бүрдүүлэх юм. 1.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлд заасан гэмт хэргийн объектив шинж нь Монгол Улсын иргэний өмчлөх, эзэмших, захиран зарцуулах эрхэд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар халдаж буй үйлдлээр илэрнэ. Өөрөөр хэлбэл тухайн гэмт хэргийн объектив шинж нь: а/.Бусдын өмчлөх, эзэмших, захиран зарцуулах эрхэд халдсан үйлдэл; б/.Энэ үйлдэл нь хууль ёсны эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр, нууц далд аргаар, хүч хэрэглэхгүйгээр бусдын эд зүйлийг хууль бусаар авч, өөрийн өмчлөлд үнэ төлбөргүйгээр, бүр мөсөн шилжүүлж захиран зарцуулсан байна. в/ Бусдын эд зүйлийг хулгайлах гэмт хэргийн обьектив талын шинжид тодорхой хохирол /бага бус хэмжээ/, хор уршиг учирсан байх шинжийг хууль тогтоогч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлд заасан. Хохирлын хэмжээ нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөх хүчин зүйл байна.