Хуулийн төсөл
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ ӨӨРЧЛӨЛТ
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ ӨӨРЧЛӨЛТ
хуулийн 2.6 дугаар зүйлд заасны дагуу гэмт хэргийн ангиллын хувьд “хүнд” гэмт хэргийн ангилалд багтана. Өөрөөр хэлбэл, Х, Ц нарын бусдын малыг бүлэглэн хулгайлсан хэргийг 2017 онд батлагдсан Эрүүгийн хуулийн дагуу зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь хуучин Эрүүгийн хуулийн зохицуулалтаас тэдний эрх зүйн байдлыг дордуулахаар үндэслэлтэй байна. 2. Ц-ийн хувьд: а/. Ц нь Х-тэй бүлэглэн, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр иргэн С-ийн 10 тооны адууг хулгайлан 9 сая 330 мянган төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт; б/. Ц нь Х-тэй бүлэглэн, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хулгайлсан иргэн С-ийн 10 тооны адууг Монгол Улсын хилийн боомтгүй газраар хууль бусаар хил нэвтрүүлсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт; в/. Ц нь Х-тэй бүлэглэн, 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр бүлэглэн улсын хилийн 170 дугаартай тэмдэгтээр хууль бусаар хил нэвтэрсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлд зааснаар тус тус зүйлчилнэ. Эдгээр үйлдлүүд нь дурдсан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжтэй бүрэн нийцэж байгаа болно. Дээрхээс дүгнэвэл: Х-ийн үйлдлийг хуучин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145, шинэ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 болон 19.14 дүгээр зүйлүүдэд зааснаар, Ц-ийн үйлдлийг хуучин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145, шинэ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 болон 19.14 дүгээр зүйлүүдэд зааснаар тус тус зүйлчлэх боломжтой. Б/.Хүндрүүлэх нөхцөл байгааг шалгаж бодит зүйлчлэл хийх а/. Х, Ц нар нь бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр иргэн С-ийн 10 тооны адууг хулгайлан 9 сая 330 мянган төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь хуучин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлд заасан гэмт хэрэг. Энэ хэргийн хүндрүүлэх нөхцөлд: 1/ энэ гэмт хэргийг давтан бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, 2/ машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж буюу 3/ орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн, 3/ энэ хэргийн улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан, 4/ олон тооны мал хулгайлсан үйлдэл, онц хүндрүүлэх нөхцөлд 1/.энэ хэргийг зохион байгуулалттай бүлэг үйлдсэн, эсхүл энэ хэргийн улмаас хохирогчийг амьдралын эх үүсвэрээс нь салгасан буюу их хэмжээний хохирол учирсан, түүнчлэн гамшгийг далимдуулж үйлдсэн мөн булаах, дээрэмдэх, уулгалан довтлох гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд, түүнчлэн онц аюултай гэмт хэрэгтэн, гэмт бүлэглэл үйлдсэн, энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан нөхцлүүдийг харгалзан үзнэ. Улсын Дээд шүүхийн 2006 оны 28 дугаартай тогтоолд “Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 145.3, 145.4 дэх хэсгүүдэд заасан “үлэмж, их, онц их хэмжээний хохирол” гэдгийг Эрүүгийн хуулийн 29 дүгээр зүйлд зааснаар тодорхойлно”, “Мөн зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “олон тооны мал хулгайлсан” гэдэгт нэг буюу хэд хэдэн удаагийн үйлдлээр 8 бод эсхүл 25 бог, түүнээс дээш тооны мал хулгайлсан байхыг ойлгоно” гэжээ. Бодлогын нөхцөл болон дээрх тайлбарын дагуу хэргийг зүйлчлэхэд, Х, Ц нар нь бүлэглэн иргэн С-ийн 10 тооны адууг хулгайлсан байгаа нь Х, Ц нар нь бусдын олон тооны малыг