A

A

A

Хуулийн төсөл

УЛС ТӨРИЙН НАМЫН ТУХАЙ

  • Нийтлэсэн:
  • Огноо: 2023-04-24 10:00:10
  • Нийт ирүүлсэн санал 2
  • Дагасан тоо 0
  • Үзсэн тоо 568

дугаар 8

хулгайлсан буюу 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл болж байна. б/. Х, Ц нар нь бүлэглэн, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хулгайлсан иргэн С-ийн 10 тооны адууг Монгол Улсын хилийн боомтгүй газраар хууль бусаар хил нэвтрүүлсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэг. Энэ гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөлд, 1/ албан тушаалынхаа байдлыг ашигласан, 2/ байлдааны галт зэвсэг, галт хэрэгсэл, цөмийн бодис, цацраг идэвхт хаягдал, тэсэрч дэлбэрэх бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж үйлдсэн 3/ соёлын дурсгалт зүйл, музейн үзмэр, эртний амьтны, ургамлын өвөрмөц ховор үнэт олдвор, археологийн, палеонтологийн олдвор, эд өлгийн зүйл, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж үйлдсэн, 4/ зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн зэрэг нөхцлүүд байна. Энэ гэмт хэргийг “бүлэглэн” үйлдсэн байх шинж нь хуучин Эрүүгийн хуулийн 175 дугаар зүйлд хүндрүүлэх бүрэлдэхүүн болж байсан бол шинээр батлагдсан Эрүүгийн хуулинд “бүлэглэн” үйлдсэн байх шинж байхгүй болсон. Өөрөөр хэлбэл, Х, Ц нарын бусдын эд зүйлийг хууль бусаар улсын хил нэвтрүүлсэн хэргийг хүндрүүлэн зүйлчлэх нөхцөл байхгүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэхээр байна. в/. Х, Ц нар нь бүлэглэн, 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр бүлэглэн улсын хилийн 170 дугаартай тэмдэгтээр хууль бусаар хил нэвтэрсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг. Энэ гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөлд, 1/ бүлэглэж, 2/ хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж үйлдсэн 3/ зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн зэрэг нөхцлүүд байна. Х, Ц нар нь бүлэглэн Монгол Улсын хилийн 170 дугаартай тэмдэгтээр хууль бусаар хил нэвтэрсэн нь бодлогын нөхцөлд тодорхой өгөгдсөн, энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Бүлэглэж” гэх хүндрүүлэх нөхцлийг хангаж байх тул Х, Ц нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хүндрүүлэн зүйлчлэх шаардлагатай. Дүгнэлт: Х-ийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, шинэ батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсгээр, Ц-ийн үйлдлийг дээрхийн адил 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, шинэ батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэх үндэслэлтэй болно. В/.Ерөнхий ангийн хэм хэмжээг сонгон хэрэглэх 1.Бодлогын нөхцлөөс үзэхэд Х, Ц нар хэд хэдэн гэмт хэргийг үйлдэхээр санаатай нэгдэн хамтран үйлдсэн байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлд заасан “Гэмт хэрэгт хамтран оролцох” талаарх хуулийн заалтыг хангаж байгаа тул хамтран оролцогчдын төрөл, хэлбэрийг тогтоох шаардлагатай.

  • Г.ШҮРЭНЦЭЦЭГ
  • 2023-05-08 22:30:36

Санал хүсэлтийн ID

KXAY-AMUM-ZSY39

Санал хүсэлтийн огноо

2023-05-08 22:30:36

Санал хүсэлтийн төлөв

Шинэ