Хуулийн төсөл
МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН 2024 ОНЫ ТӨСВИЙН ХҮРЭЭНИЙ МЭДЭГДЭЛ, 2025-2026 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨӨЛЛИЙН ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН 2024 ОНЫ ТӨСВИЙН ХҮРЭЭНИЙ МЭДЭГДЭЛ, 2025-2026 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨӨЛЛИЙН ТУХАЙ
Бодлого бодох аргачлал Сарнай өөрийн өмчлөлийн 2 өрөө орон сууцыг 10 сая төгрөгөөр 4 жилийн дараа буцаан худалдан авах болзолтойгоор танил Баярмаад худалджээ. Болзол тавьсан буюу 4 жилийн хугацаа болоход танил нь уг байрыг 14 сая төгрөгөөр бусдад худалдсан байна. Сарнай өөрт учирсан хохирол гэж үзэж өөрийн байрыг бусдад худалдсан үнэ болох 14 сая төгрөгөөс 4 сая төгрөгийг нэхэмжилсэн байна. Харин Баярмаа бусдад худалдсан нь миний буруу, гэхдээ анх худалдаж авсан мөнгө болох 10 сая төгрөгөөр л буцаан худалдах ёстой учраас 4 сая төгрөгийг өгөхгүй гэжээ. Хуулийн үндэслэл. 1. Шаардлага тодорхойлох Хэн хэнээс юуг? Сарнай Баярмаагаас, 4 сая төгрөгийг өөрт нь учирсан хохирол гэж үзэж шаардсан. 2. Шаардах эрхийн үндэслэлийг тодорхойлох Өмчийн үүргийн эрх зүй ялгах Шаардах эрх нь юунаас үүдэлтэй байгааг дараах шаардах эрхийн төрлүүдийг шалгах замаар тогтооно. 1. Гэрээнээс үүдэлтэй 2. Гэрээтэй төсөөтэй харилцаанаас үүдэлтэй 3. Өмчийн харилцаанаас үүдэлтэй 4. Гэм хороос үүдэлтэй 5. Үндэслэлгүйгээр эд юмс олж авах, эзэмшихтэй холбоотой Бодлогын нөхцөлд өгөгдсөн Сарнай өөрийн өмчлөлийн 2 өрөө байраа танилдаа буцаан худалдан авах нөхцөлтэйгөөр танил Баярмаад 10 сая төгрөгөөр бусдад худалдсан гэх үйл баримтаас үзэхэд гэрээнээс үүдэлтэй шаардах эрх байх боломжтой байна. 2.1 Гэрээ мөн эсэх Хэлцэл мөн эсэх: Хэлцэл байгуулагдсан эсэх 39.1 39.1.Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ. Иргэн хуулийн этгээд байна. Тодорхой зорилготой байна. Зорилгынхоо хүрээнд хүсэлт зоригоо илэрхийлсэн байхыг ойлгоно. Иргэн Сарнай өөрийн өмчлөлийн 2 өрөө байраа буцаан худалдан авах болзолтойгоор худалдах хүсэл зоригоо илэрхийлснийг танил Баярмаа хүлээн авч худалдан авсан байна. Хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр эсэх: 40.1 Бодлогын нөхцөлөөс үзвэл иргэний эрх үүргийг үүсгэх болон дуусгавар болгох зорилготой байна. Хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр 40.1 байна. 41.1 хэлцэл байгуулагдсан байх боломжтой байна.