- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- “ЗОХИЦУУЛАЛТЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛСНИЙ ХЭМЖЭЭГ ТОГТООХ, ТӨВЛӨРҮҮЛЭХ ЖУРАМ”-ЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
2019 оны 7 дугаар сарын 8-ны өдөр
Дугаар 211
Улаанбаатар хот
"ЗОХИЦУУЛАЛТЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛСНИЙ ХЭМЖЭЭГ ТОГТООХ, ТӨВЛӨРҮҮЛЭХ ЖУРАМ"-ЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.13, Даатгалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.17, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.5, Улсын Их Хурлын 2006 оны 45 дугаар тогтоолоор баталсан "Санхүүгийн зохицуулах хорооны дүрэм"-ийн 5.3 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Үнэт цаасны зах зээлд оролцогч зохицуулалттай этгээдээс төвлөрүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг нэгдүгээр хавсралтаар, Даатгалын байгууллагаас төвлөрүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг хоёрдугаар хавсралтаар, Банк бус санхүүгийн байгууллагаас төвлөрүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг гуравдугаар хавсралтаар, Хадгаламж, зээлийн хоршооноос төвлөрүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг дөрөвдүгээр хавсралтаар, "Зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг төвлөрүүлэх журам"-ыг тавдугаар, "Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагаас төвлөрүүлэх зохицуулалт үйлчилгээний хөлсийг зургаадугаар хавсралтаар “, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээс төвлөрүүлэх зохицуулалт үйлчилгээний хөлсний хэмжээг долоодугаар хавсралтаар” Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс төвлөрүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг наймдугаар хавсралтаар, Уул уурхайн бүтээгдэхүүний биржээс төвлөрүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг есдүгээр хавсралтаар тус тус баталсугай. /Энэ хэсэгт Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 121 дүгээр тогтоолоор нэмэлт, орсныг тусгав/
Энэ хэсэгт Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 377 дугаар тогтоолоор нэмэлт оруулсан
Энэ хэсэгт Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 374 дүгээр тогтоолоор нэмэлт оруулсан.
2.Энэхүү тогтоол Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн өдрөөс эхлэн Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн "Зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг шинэчлэн тогтоох, төвлөрүүлэх журам батлах тухай" 158 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
3.Батлагдсан журам, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын алба /Б.Ариунаа/-д даалгасугай.
ДАРГА С.ДАВААСҮРЭН
/Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 121 дүгээр тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсныг тусгав/
Текст томруулах
A
A
A