A

A

A

Бүлэг: 1979

ДУНДГОВЬ АЙМАГ ӨНДӨРШИЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр

Дугаар 13

Бөхт

ӨНДӨРШИЛ СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийн 18.1.2-ын "д" дэх заалт, 25 дугаар зүйлийн 25.1, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дах хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Сумын нэг малд ногдуулсан татварын хэмжээг хавсралтаар баталсугай. Хавсралтад заасан хувь хэмжээг  2021 онд хоёр удаа болсон байгалийн гамшигт үзэгдлээс шалтгаалан малчдын амьжиргааг дэмжих зорилгоор нэг малын тоо толгойд ногдуулах албан татварын хэмжээг 50 хувь /тавин/-аар бууруулж өөрчилсүгэй. /Сумын ИТХ-ын 2021 оны 25 дугаар тогтоолоор өөрчлөлт орсныг тусгав/

2.Тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга /У.АЛТАНХҮҮ/-Д үүрэг болгосугай.

3.Тогтоолыг 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс мөрдсүгэй.

4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга /Д.УРАНБИЛЭГ/-д үүрэг болгосугай.

ДАРГА Н.МӨНХЦЭЦЭГ

ДУНДГОВЬ АЙМГИЙН ӨНДӨРШИЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр

Дугаар 33

Бөхт

ѲНДѲРШИЛ СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийн 18.1.2-ын "д" дэх заалт, 25 дугаар зүйлийн 25.1, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Сумын нэг малд ногдуулсан татварын хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга (У.Алтанхүү)-д үүрэг болгосугай.

3.Тогтоолынхэрэгжилтэдхяналт тавьж ажиллахыгсумыниргэдийн

Тѳлѳѳлѳгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Д.Уранбилэг)-д үүрэг болгосугай.

4.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Тѳлѳѳлѳгчдийн хурлын 2020 оны 12 дугаар сарын 19-ний ѳдрийн 13 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Н.МӨНХЦЭЦЭГ