- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ДАРЬГАНГА СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭ БАТЛАХ ТУХАЙ /ЗХХАЭ №32 2022.11.04/

СҮХБААТАР АЙМГИЙН ДАРЬГАНГА СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр
Дугаар А/01
Овоот
ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 48 дугаар зүйлийн 48.1, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 68 дугаар зүйлийн 68.1, Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2022 оны 04 дүгээр сарын 18-ны 1/2230 дугаар албан тоотыг тус тус үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит 8 дугаар хуралдаанаар хэлэлцээд ТОГТООХ нь:
1.Сумын хэмжээнд мөрдөгдөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг хавсралтаар баталсугай.
2.Батлагдсан хураамжийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас хураамжийг төвлөрүүлж, хог хаягдлын менежментийг сайжруулж ажиллахыг /ОНӨААТҮГ-ын дарга /Р.Алдарбат/-д үүрэг болгосугай.
3.Энэ тогтоол гарсантай холбоотой 2015 оны 03 сарын 18-ны өдрийн 18 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
4.Үйлчилгээний хураамжийн хэмжээг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд холбогдох журмын дагуу бүртгүүлэхийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын орлон гүйцэтгэгч /С.Уугансүх/-д үүрэг болгосугай.
5.Төвлөрүүлсэн орлого болон, зарлагын тайланг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд жилийн эцэст танилцуулахыг ОНӨААТҮГ-ын дарга /Р. Алдарбат/-д үүрэг болгосугай.
ДАРГА Я.ТӨМӨРЧУЛУУН
Текст томруулах
A
A
A
