A

A

A

Бүлэг: 1979

/Энэ хавсралтыг ЦЕГ-ын 2025 оны А/277 дугаар тушаалаар хүчингүй болгсон./

 

 Цагдаагийн ерөнхий газрын даргын 

           2017  оны 06 дугаар сарын 21 –ны өдрийн А/121 дүгээр  тушаалын

                                                                                               хоёрдугаар  хавсралт

 

ОЛОН НИЙТИЙН ЦАГДААГИЙН ТАНИХ ТЭМДЭГ, ХӨДӨЛМӨРИЙН  АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУСГАЙ ХУВЦАСНЫ ЗАГВАРЫН ЖАГСААЛТ

 

Хувцас, хэрэглэлийн нэр

Загварын дугаар

 

Нэг. Таних тэмдэг

1.

Ханцуйн бэлэгдэл тэмдэг

1-01

2.

Нэрийн бичиглэл тэмдэг

1-02

3.

Хувийн дугаар, цусны бүлэг

1-03

4.

Малгайн бичиглэл тэмдэг

1-04

5.

Арын бичиглэл тэмдэг

1-05

 

Хоёр. Малгай

1.

Ноосон малгай

2-01

2.

Саравчтай малгай

2-02

 

Гурав. Гадуур хувцас

1.

Өдөр тутмын хүрэм, өмд

  /эрэгтэй, эмэгтэй/

3-01, 3-02, 3-03, 3-04

2.

Хиймэл үсэн захтай өвлийн хүрэм өмд /эрэгтэй, эмэгтэй/

3-05, 3-06, 3-07, 3-08

3.

Борооны хүрэм, өмд

3-09, 3-10

4.

Гэрэл ойлгогч хантааз /өвөл, зуны/
Энэ хэсгийг Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/267 дугаар тушаалаар хүчингүй болгосон.

3-11, 3-12

 

Дөрөв. Дан хувцас

1.

Өдөр тутмын цамц

/эрэгтэй, эмэгтэй, урт ханцуйтай/

4-01, 4-02

2.

Өдөр тутмын цамц

/эрэгтэй, эмэгтэй, богино ханцуйтай/

4-03, 4-04

3.

Зангиа

4-05

 

Тав. Гутал

1.

Өвлийн дотортой гутал

5-01

2.

Богино түрийтэй гутал

5-02

 

Зургаа. Тоногтой суран бүс

1.

Суран бүс

6-01

2.

Станцны гэр

6-02

3.

Гар чийдэнгийн гэр

6-03

4.

Бороохойн гэр

6-04

5.

Гавны гэр

6-05

6.

Хийн бортогны гэр

6-06

 

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

2017 оны 06 сарын 21-ний өдөр

Дугаар А/121

Улаанбаатар хот

Цагдаагийн албаны тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.12-д заасныг үндэслэн ТУШААХ нь:

1. "Олон нийтийн цагдаагийн таних тэмдэг, хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай хувцас хэрэглэх журам"-ыг нэгдүгээр, "Олон нийтийн цагдаагийн таних тэмдэг, хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай хувцасны загвар"-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга /цагдаагийн хурандаа М.Лувсандорж/-д даалгасугай.

3.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 383 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

4.Тушаалыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

ДАРГА, ЦАГДААГИЙН ХУРАНДАА Ө.ЭНХТӨР