- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ТОХИРОМЖТОЙ ЭТГЭЭДИЙГ ТОДОРХОЙЛОХ ЖУРАМ
Санхүүгийн зохицуулах хорооны
2020 оны 179 дүгээр тогтоолын хавсралт
ТОХИРОМЖТОЙ ЭТГЭЭДИЙГ ТОДОРХОЙЛОХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Энэхүү журмын зорилго нь Санхүүгийн зохицуулах хороо /цаашид “Хороо” гэх/-оос банкнаас бусад санхүүгийн болон санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйл ажиллагааг зөвшөөрөл бүртгэлтэйгээр эрхлэх тохиромжтой этгээдийг тодорхойлж, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийг бууруулах, гэмт хэрэгтэн, гэмт хэргийн хамтран оролцогч, гэмт бүлэглэлийн гишүүн, тэдгээрийн төлөөлөл санхүүгийн болон санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийг үүсгэн байгуулах, аливаа шийдвэр гаргахад нөлөөлөх замаар хууль бус хөрөнгийн эх үүсвэрийг нуун далдлах, хувиргах, мөнгө угаах, гэмт хэргийн зорилгоор хөрөнгө хуримтлуулах, гэмт хэргийг санхүүжүүлэх зэрэг хууль бус үйлдэлд ашиглахаас урьдчилан сэргийлэхэд оршино. энэ хэсэгт 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 307 дугаар тогтоолоор нэмэлт оруулсан.
Энэ хэсэгт Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 142 дугаар тогтоолоор нэмэлт, өөрчлөлт оруулсан.
1.2.Хороо дор дурдсан хувь хүн, хуулийн этгээдэд энэхүү журмын дагуу тохиромжтой этгээдийн шалгуурыг хангаж байгаа эсэхэд хяналт тавина. Үүнд:
1.2.1.хууль тогтоомжид заасны дагуу зөвшөөрөл, бүртгэлтэйгээр эрхлэх санхүүгийн, санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхээр Хороонд хүсэлт гаргагч, зөвшөөрөл эзэмшигч, бүртгэлтэй этгээд, тэдгээрийн эрх бүхий албан тушаалтан, комплайнсын ажилтан; Энэ хэсгийг Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 142 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан.
1.2.2.энэ журмын 1.2.1-т заасан хүсэлт гаргагч, зөвшөөрөл эзэмшигч, бүртгэлтэй хуулийн этгээдийн хувьцааны тав, түүнээс дээш хувийг дангаар болон нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшигч, эсхүл эзэмших хүсэлт гаргасан этгээд, Хорооноос шаардлагатай гэж үзсэн тохиолдолд хувьцааны таваас доош хувийн эзэмшигч (цаашид “хувьцаа эзэмшигч” гэх);
Энэ хэсэгт 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 307 дугаар тогтоолоор нэмэлт оруулсан.
Энэ хэсгийг Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 142 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан.
1.2.3.энэ журмын 1.2.2-д заасан хувьцаа эзэмшигч нь дахин хуулийн этгээд байх тохиолдолд түүний хувьцааг нэг болон түүнээс дээш үргэлжилсэн хэлхээ холбоо бүхий хуулийн этгээд эзэмшиж байхаас үл хамааран тэдгээр хуулийн этгээдийн хувьцааны тав, түүнээс дээш хувийг дангаар болон нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшигч, Хорооноос шаардлагатай гэж үзсэн эрх бүхий албан тушаалтан; Энэ хэсгийг Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 142 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан.
1.2.4.Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн 4.1.4, 7.2-т тус тус заасан холбогдох этгээд, эрх бүхий албан тушаалтан, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн мэргэжлийн холбооны удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх захирал.2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 307 дугаар тогтоолоор нэмсэн
1.2.5.Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан этгээд, эрх бүхий албан тушаалтан. Энэ хэсгийг Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 142 дугаар тогтоолоор нэмсэн.
1.3.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д заасан эцсийн өмчлөгчид энэ журмын 2.5-д заасан асуулгын хүрээнд хяналт тавина.энэ хэсэгт 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 307 дугаар тогтоолоор нэмэлт оруулсан.
Энэ хэсэгт Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 142 дугаар тогтоолоор нэмэлт, өөрчлөлт оруулсан.
1.4.Хороо шаардлагатай тохиолдолд шаталсан байдлаар компанийн нэгдлийн толгой болон охин, хараат компани эсхүл зэргэлдээ компани хүртэл энэхүү журмын шалгуурыг тавина.
Хоёр.Тохиромжтой этгээдийн шалгуур
2.1.Хороо дараах шалгууруудыг хангасан этгээдийг тохиромжтой этгээд гэж үзнэ. Үүнд:
2.1.1.Хуулийн этгээдэд дараах шалгуур тавигдана. Үүнд:
2.1.1.1.санхүүгийн тогтвортой байдал, төлбөрийн чадвартай байх;
2.1.1.2.бодлого зохицуулалт, баталгаатай байх;
2.1.1.3.төрийн эрх бүхий байгууллагаас албадлагын эсхүл захиргааны шийтгэлгүй байх;
2.1.1.4.бизнесийн болон ёс зүйн зөрчилгүй байх;
Энэ хэсэгт Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 142 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан.
2.1.1.5.ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх;
2.1.1.6.хуульд заасан бусад.
2.1.2.Хувь хүнд дараах шалгуур тавигдана. Үүнд:
2.1.2.1.мэдлэг боловсрол, ажлын туршлагатай байх;
2.1.2.2.гэмт хэрэгт холбогдож байгаагүй байх;
2.1.2.3.бизнесийн болон ёс зүйн зөрчилгүй байх;Энэ хэсэгт Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 142 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан.
2.1.2.4.ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх;Энэ хэсэгт Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 142 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан.
2.1.2.5.хуульд заасан бусад.
2.2.Хуулийн этгээд нь оффшор гэж нэрлэгдэх татвараас чөлөөлөгдөх бүсэд харьяалалтай байвал Хороо тухайн этгээдийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, хувь нийлүүлсэн хөрөнгийн гарал үүсэл, гүйцэтгэх удирдлага, ажилтанд тавигдах шаардлагыг тодорхойлох нэмэлт баримт бичгийг шаардаж болно.
2.3.Эрх бүхий албан тушаалтан өөрчлөгдсөн тохиолдолд түр орлон гүйцэтгэхээр томилогдсон тухайн этгээд мөн тохиромжтой этгээдийн шалгуурыг хангасан байна.
Энэ хэсэгт Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 142 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан.
2.4.Салбар, төлөөлөгчийн газар эсхүл охин, хараат компаниараа дамжуулан Монгол Улсад үйл ажиллагаа явуулах гадаад улсын харьяалалтай хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтанд энэхүү журмын 3.1-д заасан шалгуур хамаарч болно.
2.5.Энэ журмын 1.2, 1.3 дахь хэсгийг хангасан тохиромжтой этгээд гэдгийг тодорхойлох асуулгыг Хорооны даргын тушаалаар батална.2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 307 дугаар тогтоолоор нэмсэн
2.6.Энэ журмын 1.2.2, 1.2.3-т заасан хувьцаа эзэмшигчид төрийн эрх бүхий байгууллагаас албадлагын эсхүл захиргааны шийтгэлгүй байх, эсхүл гэмт хэрэгт холбогдож байгаагүй байх шалгуурыг тавина. Энэ хэсгийг Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 142 дугаар тогтоолоор нэмсэн.
Гурав.Тохиромжтой этгээдийн шалгуурыг
Хангасан эсэхийг тодорхойлох
3.1.Энэхүү журмын 2.1.1-д заасан хуулийн этгээдэд тавигдах шалгуурууд нь дараах байдалтай байна.
3.1.1.энэхүү журмын 2.1.1.1-д заасан “Санхүүгийн тогтвортой байдал, төлбөрийн чадвартай байх” шалгуурыг дараах үзүүлэлтүүдээр тодорхойлно. Үүнд:
3.1.1.1.хэвийнээс бусад зээлийн өрийн үлдэгдэлгүй байх;
3.1.1.2.энэхүү журмын 1.2-т заасан хуулийн этгээдийн хувьд санхүүгийн хүндрэлд орж төлбөрийн чадваргүй болсон эсэх.
3.1.2.энэхүү журмын 2.1.1.2-т заасан “Бодлого зохицуулалт, баталгаатай байх” шалгуурыг дараах үзүүлэлтүүдээр тодорхойлно. Үүнд:
3.1.2.1.төлөөлөн удирдах зөвлөл, түүнтэй адилтгах удирдлагаас мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсгийг дэлгэрүүлэх, терроризмтой тэмцэх чиглэлээр тавигдах шаардлага, ёс зүйн шалгуур зэргийг тусгасан бодлого, журам хөтөлбөртэй байх;энэ хэсэгт 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 307 дугаар тогтоолоор нэмэлт оруулсан.
3.1.2.2.хуулийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлэх, холбогдох хууль тогтоомжийн дагуу зохицуулагдах үйл ажиллагааг шударга, өөрийн болон бусад оролцогч талууд, үйлчлүүлэгчдийн эрх ашигт нийцүүлэн гүйцэтгэхийг илэрхийлсэн баталгаа гаргах.
3.1.3.энэхүү журмын 2.1.1.3-т заасан “төрийн эрх бүхий байгууллагаас албадлагын эсхүл захиргааны шийтгэлгүй байх” шалгуурыг дараах үзүүлэлтүүдээр тодорхойлно. Үүнд:
3.1.3.1.Хорооны зохицуулалттай хуулийн этгээдийн хувьд өөрийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан зөвшөөрлийг, хүчингүй болгох, бүртгэлээс хасах арга хэмжээ авахуулсан эсэх;энэ хэсэгт 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 307 дугаар тогтоолоор нэмэлт оруулсан.
Энэ хэсгийг Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 142 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан.
3.1.3.2.Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаал, эдийн засгийн болон терроризм, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх, тэдгээрийг санхүүжүүлэх, хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээгээгүй, эсхүл хүлээж байгаагүй байх.Энэ хэсгийг Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 142 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан.
3.1.4.энэхүү журмын 2.1.1.4-т заасан “бизнесийн болон ёс зүйн зөрчилгүй байх” шалгуурыг дараах үзүүлэлтүүдээр тодорхойлно. Үүнд:
Энэ хэсэгт Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 142 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан.
3.1.4.1.энэ журмын 3.2.1.1, 3.2.1.2-т заасан үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь санхүүгийн үйлчилгээ, үйл ажиллагаатай холбогдох хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэлд оногдуулсан зөрчлийн шийтгэл, торгууль, бусдад учруулсан хохирлыг бүрэн төлж, барагдуулсан байх; Энэ хэсгийг Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 142 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан.
3.1.4.2.Монгол Улсын болон гадаад улсын нутаг дэвсгэрт сүүлийн хоёр жилийн хугацаанд бизнесийн ёс зүйн хэм хэмжээг зөрчөөгүй байх;Энэ хэсгийг Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 142 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан.
3.1.4.3.энэ журмын 3.2.1.4-3.2.1.6-д заасан үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь тухайн үйл ажиллагаатай холбогдох хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэлд оногдуулсан зөрчлийн шийтгэл, торгууль, бусдад учруулсан хохирлыг бүрэн төлж, барагдуулсан байх; Энэ хэсгийг Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 142 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан.
3.1.4.4.Монгол Улсын болон гадаад улсын нутаг дэвсгэрт зохицуулалтын аливаа шаардлагыг биелүүлэхээ, эсхүл мэргэжлийн болон ёс зүйн аливаа стандартыг дагаж мөрдөхөө бичгээр илэрхийлсэн байх.Энэ хэсэгт Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 142 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан.
3.1.5.энэхүү журмын 2.1.1.5-т заасан “ашиг сонирхлыг зөрчлөөс ангид байх” шалгуурыг дараах үзүүлэлтүүдээр тодорхойлно. Үүнд:
3.1.5.1.Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20, 21, 22 дугаар зүйлд харшлаагүй байх;
3.1.5.2.Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 3.1-д заасан санхүүгийн үйлчилгээнд хамаарах үйл ажиллагааг зохицуулсан тусгайлсан хууль журамд харшлаагүй байх.энэ хэсэгт 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 307 дугаар тогтоолоор нэмэлт оруулсан.
3.2.Энэхүү журмын 2.1.2-т заасан хувь хүнд тавигдах тавигдах шалгуурууд нь дараах байдалтай байна.
3.2.1.энэхүү журмын 2.1.2.1-д заасан “Мэдлэг боловсрол, ажлын туршлагатай байх” шалгуурыг дараах үзүүлэлтүүдээр тодорхойлно. Үүнд:
3.2.1.1.банк бус санхүүгийн байгууллага, даатгагч, даатгалын зуучлагч, даатгалын хохирол үнэлэгч, үнэт цаасны зах зээлийн зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлага зэрэг эрх бүхий албан тушаалд томилогдох этгээд нь: энэ хэсэгт 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 307 дугаар тогтоолоор нэмэлт оруулсан.
Энэ хэсгийг Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 142 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан.
a)банк, санхүү, бизнесийн удирдлага, эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, мэдээллийн технологи, математик, статистик, инженерчлэл, хууль, эрх зүйн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;Энэ хэсгийг Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 142 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан.
б)Удирдах түвшний, эсхүл тухайн албан тушаалд дүйцэхүйц албан тушаалд 1-ээс доошгүй жил ажилласан туршлагатай байх;Энэ хэсэгт Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 142 дугаар тогтоолоор нэмэлт оруулсан.
в) Санхүүгийн салбарт 2-аас доошгүй жил ажилласан байх.
г)санхүүгийн салбарт таваас доошгүй жил ажилласан туршлагатай этгээдийг энэ журмын 3.2.1.1.а-д заасан шалгуурыг хангасанд тооцно. Энэ хэсгийг Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 142 дугаар тогтоолоор нэмсэн.
3.2.1.2.хоршооны тэргүүлэгчдийн зөвлөл болон хяналтын зөвлөл, зээлийн хороонд томилогдох этгээдүүдийг Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 34.3, 34.4, 34.11-т заасан шаардлага, гүйцэтгэх захиралд мөн хуулийн 39.6-д заасан шаардлагын дагуу тавина;
3.2.1.3.энэ журмын 3.2.1.1-т заасан үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газрын удирдах түвшний албан тушаалтан нь:
Энэ хэсэгт Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 142 дугаар тогтоолоор өөрчилсөн.
a)банк, санхүү, бизнесийн удирдлага, эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, мэдээллийн технологи, математик, статистик, инженерчлэл, хууль, эрх зүйн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;Энэ хэсгийг Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 142 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан.
б)Санхүүгийн салбарт 1-аас доошгүй жил ажилласан байх.
3.2.1.4.үл хөдлөх эд хөрөнгө зуучлагч, үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлага, комплайнсын ажилтан зэрэг эрх бүхий албан тушаалд томилогдох этгээд нь Хорооноос хүлээн зөвшөөрсөн сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан байх; Энэ хэсгийг Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 142 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан.
а)Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой байх;
Энэ хэсгийг Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 142 дугаар тогтоолоор хүчингүй болгосон.
б) Хорооноос хүлээн зөвшөөрсөн сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан байх.
Энэ хэсгийг Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 142 дугаар тогтоолоор хүчингүй болгосон.
3.2.1.5.Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлага зэрэг эрх бүхий албан тушаалтан нь санхүү, эдийн засаг, хууль эрх зүй, мэдээллийн технологи, компанийн засаглалын нэг, эсхүл хэд хэдэн чиглэлээр мэргэшсэн байх.2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 307 дугаар тогтоолоор нэмсэн
Энэ хэсгийг Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 142 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан.
3.2.1.6.мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага, менежерээр томилогдох этгээд, комплайнсын ажилтан нь Хорооноос хүлээн зөвшөөрсөн сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан байх; Энэ хэсгийг Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 142 дугаар тогтоолоор нэмсэн.
3.2.1.7.энэ журмын 3.2.1.1-3.2.1.3, 3.2.1.5-д заасан үйл ажиллагаа эрхлэгчийн комплайнсын ажилтан нь:
а)бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
б)Хорооноос хүлээн зөвшөөрсөн сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан байх.” Энэ хэсгийг Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 142 дугаар тогтоолоор нэмсэн.
3.2.2.энэхүү журмын 2.1.2.2-т заасан “гэмт хэрэгт холбогдож байгаагүй байх” шалгуурыг дараах үзүүлэлтүүдээр тодорхойлно. Үүнд:
3.2.2.1.Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаал, эдийн засгийн болон терроризм, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх, тэдгээрийг санхүүжүүлэх, хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээгээгүй, эсхүл хүлээж байгаагүй байх; Энэ хэсгийг Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 142 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан.
3.2.2.2.Эрүүгийн хуульд заасан болон мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, авлига, хээл хахууль, эдийн засгийн гэмт хэрэг, зөрчилтэй холбогдон шалгагдах болон шүүх хуралд шүүгдэгчээр, хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын шатанд сэжиглэгдэж байгаа эсэх.
Энэ хэсгийг Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 142 дугаар тогтоолоор хүчингүй болгосон.
3.2.3.энэхүү журмын 2.1.2.3-т заасан “бизнесийн болон ёс зүйн зөрчилгүй” шалгуурыг дараах үзүүлэлтүүдээр тодорхойлно. Үүнд:
Энэ хэсэгт Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 142 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан.
3.2.3.1.энэ журмын 3.2.1.1-3.2.1.3, 3.2.1.7-д заасан албан тушаалд томилогдох этгээд нь санхүүгийн үйлчилгээ, үйл ажиллагаатай холбогдох хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэлд оногдуулсан зөрчлийн шийтгэл, торгууль, бусдад учруулсан хохирлыг бүрэн төлж, барагдуулсан байх; Энэ хэсгийг Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 142 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан.
3.2.3.2.энэ журмын 3.2.1.4-3.2.1.6-д заасан албан тушаалд томилогдох этгээд нь тухайн үйл ажиллагаатай холбогдох хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэлд оногдуулсан зөрчлийн шийтгэл, торгууль, бусдад учруулсан хохирлыг бүрэн төлж, барагдуулсан байх; Энэ хэсгийг Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 142 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан.
3.2.3.3.Монгол Улсын болон гадаад улсын нутаг дэвсгэрт сүүлийн хоёр жилийн хугацаанд бизнесийн ёс зүйн хэм хэмжээг зөрчөөгүй байх; Энэ хэсгийг Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 142 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан.
3.2.3.4.Монгол Улс болон гадаад улсын нутаг дэвсгэрт хууль, журам, бизнесийн ёс зүй, дүрмийг зөрчсөн эсэх, бусдад энэхүү үйлдлийг хийхэд тусалсан хэрэгт холбогдоогүй байх;
Энэ хэсгийг Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 142 дугаар тогтоолоор хүчингүй болгосон.
3.2.3.5.Монгол Улсын болон гадаад улсын нутаг дэвсгэрт зохицуулалтын аливаа шаардлагыг биелүүлэхээ, эсхүл мэргэжлийн болон ёс зүйн аливаа стандартыг дагаж мөрдөхөө бичгээр илэрхийлсэн байх. Энэ хэсэгт Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 142 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан.
3.2.4.энэхүү журмын 2.1.2.4-д заасан “Ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх” шалгуурыг дараах үзүүлэлтүүдээр тодорхойлно. Үүнд:
Энэ хэсэгт Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 142 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан.
3.2.4.1.Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20, 21, 22 дугаар зүйлд харшлаагүй байх;
3.2.4.2.Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 3.1-д заасан санхүүгийн үйлчилгээнд хамаарах үйл ажиллагааг зохицуулсан тусгайлсан хууль журамд харшлаагүй байх.энэ хэсэгт 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 307 дугаар тогтоолоор нэмэлт оруулсан.
Дөрөв.Тохиромжтой этгээдийн шалгуур хангасан
Эсэхийг тодорхойлох баримт бичгийг бүрдүүлэх
4.1.Энэхүү журмын 1.2-т заасан этгээд өөрийн тохиромжтой этгээд болохоо нотлох баримтыг бүрдүүлж, Хороонд ирүүлэх үүрэгтэй.
4.2.Энэхүү журмын 1.2-т заасан этгээд нь журмын 3 дугаар бүлэг дэх тохиромжтой этгээдийн шалгуурыг бүрэн хангасан тохиолдолд тохиромжтой этгээд гэж үзнэ.
Энэ хэсэгт Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 142 дугаар тогтоолоор нэмэлт оруулсан.
4.3.Энэхүү журмын 3 дугаар хавсралт болон журмын 3 дугаар бүлэг дэх тохиромжтой этгээдийн шалгуурыг хангасан болохыг нотлох баримт бичгийг үнэн зөв, бүрэн гүйцэд бүрдүүлэн тухайн салбарын тусгайлсан журамд заагдсан хугацаанд Хороонд ирүүлнэ.
4.4.Хороо тохиромжтой этгээдийн шалгуурыг хангаж байгаа эсэхийг тодорхойлохдоо шаардлагатай дараах нотлох баримтыг цуглуулж болно. Үүнд:
4.4.1.Монгол Улсын төрийн болон хууль хяналтын байгууллага, мэргэжлийн холбоо, зохицуулалтын бусад холбогдох байгууллагуудаас мэдээлэл, лавлагаа;
4.4.2.гадаад улсын төрийн болон хууль хяналтын байгууллага, мэргэжлийн холбоо, зохицуулалтын бусад холбогдох байгууллагуудаас мэдээлэл, лавлагаа.
4.5.Гадаад улсын харьяалалтай хуулийн этгээд, иргэн бол хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, нөлөө бүхий хувьцаа эзэмшигч этгээд, иргэнтэй холбоотой дараах баримт бичгийг нэмж ирүүлэхийг шаардаж болно. Үүнд:
4.5.1.Харьяалах улсад зээл, батлан даалтын гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй болохыг нотлох баримт бичиг;
4.5.2.Харьяалах улсад гааль, татварын өр, төлбөргүй болохыг нотлох баримт бичиг;
4.5.3.Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаа, гэмт хэрэгт оролцож байгаагүй болохыг нотлох баримт бичиг.
4.6.Хороо шаардлагатай гэж үзвэл энэхүү журмын 1.2-т заасан этгээдээс ярилцлага авч, нэмэлт мэдээлэл шаардаж болно.
4.7.Хороо тохиромжтой этгээд мөн эсэхийг энэхүү журмын 3 дугаар бүлэгт заасан тохиромжтой этгээдийн шалгуурт үндэслэн тодорхойлно.Энэ хэсгийг Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 142 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан.
4.8.Хороо дараах тохиолдолд тохиромжтой этгээдийн шалгуурыг заавал тодорхойлно. Үүнд:
4.8.1.Хорооны зохицуулалтын хүрээнд үйл ажиллагаа эрхэлж буй, эсхүл зөвшөөрөл авах бүртгүүлэхээр Хороонд хандсан;энэ хэсэгт 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 307 дугаар тогтоолоор нэмэлт оруулсан.
Энэ хэсгийг Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 142 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан.
4.8.2.энэхүү журмын 1.2-т заасан хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигчдийн бүтэц, бүрэлдэхүүн, хадгаламж, зээлийн хоршооны сонгуульт гишүүдэд өөрчлөлт оруулах;
4.8.3.эрх бүхий албан тушаалтны болон комплайнсын ажилтны өөрчлөлтийг бүртгүүлэх;энэ хэсэгт 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 307 дугаар тогтоолоор нэмэлт оруулсан.
Энэ хэсэгт Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 142 дугаар тогтоолоор нэмэлт оруулсан.
4.8.4.бусад тохиолдолд.
4.9.Хороо нь ирүүлсэн хүсэлтийг тухайн салбарын тусгайлсан журамд заасны дагуу шийдвэрлэнэ.
4.10.Эцсийн өмчлөгчид орсон өөрчлөлтийг тухай бүр Хороонд мэдэгдэнэ.
Тав.Тохиромжтой этгээдийн хяналт
5.1.Тохиромжтой этгээдийн шалгуурыг хангаж байгаа эсэхэд Хороо зайны болон газар дээрх хяналт шалгалтаар байнгын хяналт тавина.
5.2.Энэхүү журмын 1.2-т заасан этгээд 3 дугаар бүлэгт заасан шалгуурыг хангаагүй, эсхүл дараах үйлдэл гаргасан нь хяналт шалгалтаар илэрсэн тохиолдолд Хороо тохиромжтой бус этгээд гэж үзэх үндэслэл болно. Үүнд:
5.2.1.эцсийн өмчлөгчийг болон холбогдох бусад мэдээллийг нуун дарагдуулсан;
5.2.2.хувь нийлүүлсэн хөрөнгийн гарал үүслийг худал мэдээлсэн;
5.2.3.хуурамч баримт бичиг бүрдүүлсэн, худал ташаа мэдээлэл өгсөн.
5.3.Хороо тохиромжтой бус этгээд гэж үзсэн тохиолдолд холбогдох мэдэгдлийг тухайн этгээдэд хүргүүлнэ.
5.4.Энэхүү журмын 1.2-т заасан этгээд нь тохиромжтой этгээдийн шалгуурыг, хангахгүй болсон тохиолдолд Хороо холбогдох хууль тогтоомжид заасан арга хэмжээг авна. Энэ хэсгийг Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 142 дугаар тогтоолоор нэмэлт оруулсан.
5.5.Хороо тохиромжтой этгээдийн шалгуур хангахгүй болсон этгээдийн дэлгэрэнгүй бүртгэлийг хөтөлнө.
Зургаа.Хариуцлага
6.1.Энэхүү журмыг зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлагыг хүлээлгэнэ.
Текст томруулах
A
A
A