A

A

A

Хариуцагч байгууллага Хууль зүйн үндэсний хүрээлэн
Нийтэлсэн огноо 2026-07-10 12:46:12
Төслийн төлөв Идэвхтэй
  • 0
  • 0
  • 56
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ
САНАЛ АВЧ ДУУСАХ ХУГАЦАА: 2026-09-07

Танилцуулга:

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

202… оны … сарын …-ны өдөр     дугаар       Улаанбаатар хот

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ

/Шинэчилсэн найруулга/

I ХЭСЭГ

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ

ЕРӨНХИЙ ҮНДЭСЛЭЛ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

Хэвлэх

1.1.Энэ хуулийн зорилт нь шүүх иргэний хэргийг шударга, зохистой, хурдан шуурхай, үр нөлөөтэй хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хууль тогтоомж

Хэвлэх

2.1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Шүүхийн тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль, Монгол Улсын олон улсын гэрээний эрх зүйн хэм хэмжээг хэрэглэх

Хэвлэх

3.1.Шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн, хүчин төгөлдөр Монгол Улсын олон улсын гэрээ, бусад хуулийг хэрэглэнэ.

3.2.Хэргийг хянан шийдвэрлэхэд хэрэглэх Монгол Улсын олон улсын гэрээ, хууль нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцээгүй, эсхүл харшилсан гэж шүүх үзвэл тухайн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, Улсын дээд шүүхэд энэ талаар саналаа гаргана.

3.3.Улсын дээд шүүхийн хуралдаанаар энэ хуулийн 3.2-т заасан саналыг хэлэлцэж үндэслэлтэй гэж үзвэл Үндсэн хуулийн цэцэд хүсэлтийг мэдүүлэх тухай тогтоол гаргана. Харин үндэслэлгүй гэж үзвэл ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр санал гаргасан шүүхэд буцаана.

4 дүгээр зүйл.Хуулийн хэм хэмжээг төсөөтэй хэрэглэх

Хэвлэх

4.1.Тухайн маргаантай харилцааг зохицуулсан хууль байхгүй бол шүүх төсөөтэй харилцааг зохицуулж байгаа хуулийн хэм хэмжээг хэрэглэнэ.

4.2.Тусгай харилцааг тухайлан зохицуулсан хэм хэмжээг бусад харилцаанд төсөөтэй хэрэглэж үл болно.

5 дугаар зүйл.Эрх зүйн агуулга, зарчим, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээг хэрэглэх

Хэвлэх

5.1.Төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээ байхгүй бол шүүх иргэний эрх зүйн агуулга, зарчим, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд нийцүүлэн маргааныг хянан шийдвэрлэнэ.

5.2.Энэ хуулийн 5.1-д заасны дагуу шийдвэрлэх боломжгүй бол Үндсэн хуулийн агуулга, ерөнхий үндэслэл, үзэл санаанд нийцүүлэн шийдвэрлэнэ.

5.3.Шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан эрх зүйн хэм хэмжээ байхгүй буюу байгаа нь тодорхой бус гэсэн үндэслэлээр хэргийг хянан шийдвэрлэхээс татгалзаж болохгүй.

6 дугаар зүйл.Олон улсын хувийн эрх зүйн маргаан шийдвэрлэхэд хэрэглэх хэм хэмжээ

Хэвлэх

6.1.Шүүх иргэний хэрэг, маргаан шийдвэрлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд харшлаагүй гадаад улсын хууль, эрх зүйн болон олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн заншлын хэм хэжээг Иргэний хуульд заасан журмын дагуу хэрэглэж болно.

6.2.Монгол Улсын Үндсэн хуульд харшлахгүй бол шүүх олон улсын хувийн эрх зүйн холбогдолтой хэргийг хянан шийдвэрлэхдээ олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээг төсөөтэй хэрэглэж болно.

7 дугаар зүйл.Хуулийн хэм хэмжээг хэрэглэхээс татгалзахыг хориглох

Хэвлэх

7.1.Шүүх хуулиуд хоорондоо зөрчилтэй буюу хууль шударга бус, эсхүл нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харш гэсэн үндэслэлээр хуулийн хэм хэмжээг хэрэглэхээс татгалзаж болохгүй.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ИРГЭНИЙ ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ

ЗАРЧИМ

8 дугаар зүйл.Шүүхийн өмнө эрх тэгш байх

Хэвлэх

8.1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа /цаашид "хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа" гэх/ нь хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол болон бусад байдал, түүнчлэн хуулийн этгээдийг өмчийн хэлбэр, төрлөөр нь ялгаварлахгүй эрх тэгш байх зарчимд үндэслэн явагдана.

9 дүгээр зүйл.Шүүхэд мэдүүлэх эрх

Хэвлэх

9.1.Монгол Улсын хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд мэдүүлэх эрхтэй.

10 дугаар зүйл.Хэргийн хүрээг тодорхойлох зарчим

Хэвлэх

10.1.Хэргийн оролцогчийн нэхэмжлэл болон хариу тайлбараар хэргийн хүрээг тодорхойлно.

10.2.Хуульд тусгайлан заагаагүй бол шүүх зөвхөн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэр гаргана.

11 дүгээр зүйл.Үл маргах зарчим

Хэвлэх

11.1.Талууд гэрээндээ үүргээ үл маргах журмаар биелүүлэхээр тохиролцож нотариатаар гэрчлүүлсэн бол шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана.

12 дугаар зүйл.Эвийн журмаар маргаан шийдвэрлэх зарчим

Хэвлэх

12.1.Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхлэхээс өмнө болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргааныг эвийн журмаар шийдвэрлэх боломжийг эрэлхийлнэ.

12.2.Өмгөөлөгч нь хэргийн оролцогчид маргааныг эвийн журмаар шийдвэрлэх боломжтой тухай мэдээлж, тохирох аргыг сонгоход тусална.

12.3.Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий л шатанд хэргийн оролцогчид эвлэрэх боломжоор хангана.

12.4.Шүүхийн зүгээс хэргийн оролцогчдод маргааныг эвийн журмаар шийдвэрлэх боломжтой тухай мэдээлж, дэмжлэг үзүүлнэ.

13 дугаар зүйл.Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удирдан явуулах зарчим

Хэвлэх

13.1.Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг идэвхтэй, үр нөлөөтэй байдлаар удирдан явуулна.

14 дүгээр зүйл.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үнэнч, шударгаар оролцох зарчим

Хэвлэх

14.1.Хэргийн оролцогч үнэнч, шударгаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, эрхээ урвуулан ашиглахыг хориглоно.

15 дугаар зүйл.Тохирсон байх зарчим

Хэвлэх

15.1.Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тохирсон байх зарчим баримтална.

15.2.Шүүх хэргийн нарийн төвөгтэй байдал, ач холбогдол, шинж чанарыг харгалзан хянан шийдвэрлэх ажиллагааг харьцангуй байдлаар явуулна.

15.3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үйлдэлд хариуцлага оногдуулахдаа үйлдэлдээ санаатай, эсхүл болгоомжгүй хандсан эсэх, хор уршгийн хэмжээ, цар хүрээ, ач холбогдлыг харгалзан үзнэ.

15.4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нарийн төвөгтэй байдал, шинж чанар, маргааны цар хүрээнд тохирсон, харьцангуй байна.

16 дугаар зүйл.Мэтгэлцэх зарчим

Хэвлэх

16.1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ.

16.2.Мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжинэ.

16.3.Зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь нотлох, эсхүл үгүйсгэх хэрэгслээр мэтгэлцэнэ.

16.4.Зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно.

17 дугаар зүйл.Тайлбар гаргах үүрэг

Хэвлэх

17.1.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэл болж байгаа үйл баримтын талаар тайлбар гаргах үүрэгтэй.

17.2.Хэргийн оролцогчийн тайлбарт дурдаагүй үйл баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгохыг хориглоно.

17.3.Хэргийн материал болон илэрхий дурдаагүй асуудал.

18 дугаар зүйл.Нотлох үүрэг

Хэвлэх

18.1.Хэргийн оролцогч өөрт ашигтай үйл баримтыг өөрөө нотлох үүрэг хүлээнэ.

18.2.Нотлох үүргийг материаллаг хуулийн дагуу хуваарилна.

18.3.Шүүхийн санаачилгаар нотлох баримт цуглуулахыг хориглоно.

19 дүгээр зүйл.Хариуцлага

Хэвлэх

19.1.Хэргийн оролцогч хэргийн талаарх үйл баримт, нэхэмжлэл болон хариу тайлбарын өөрчлөлт, нотолгооны хэрэгслийг хууль болон шүүхээс тогтоосон хугацаанаас хожимдуулан гаргасан тохиолдолд шүүх хүлээн авахгүй байж болно.

19.2.Хэргийн оролцогч хугацаа хожимдуулж буйгаа мэдээгүй эсвэл зориуд биш бөгөөд энэ талаар шүүхээс хэргийн оролцогчид мэдэгдэх боломжтой байсан тохиолдолд өмнөх заалт үйлчлэхгүй.

20 дугаар зүйл. Шүүх хуралдааныг нээлттэй явуулах

Хэвлэх

20.1.Хуульд өөрөөр заагаагүй бол бүх шатны шүүхийн шүүх хуралдааныг нээлттэй явуулна.

20.2.Шүүх хуралдаанд ажиглагчаар оролцохыг хүссэн этгээд шүүх хуралдааны нарийн бичгийн даргад бүртгүүлж, шүүх хуралдааныг хөндлөнгөөс ажиглах эрхтэй.

20.3.Иргэд, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан нээлттэй шүүх хуралдааныг ажиглахдаа хүсэлт гаргасан байх, зөвшөөрөл авсан байхыг шаардахгүй.

20.4.Шүүх хуралдааны аюулгүй байдлыг хангах үүднээс зөвхөн шүүх хуралдааны ажиглагчийн бичиг баримт/биеийн байцаалт, шаардлагатай тохиолдолд биедээ авч яваа эд зүйлийг шалгаж нэвтрүүлнэ.

20.5.Согтуурсан, мансуурсан этгээд, эсхүл 18 насанд хүрээгүй хэргийн оролцогч биш этгээдийг шүүх хуралдааны танхимд байлгаж болохгүй.

20.6.Шүүх хуралдааны танхимын багтаамжаас шалтгаалснаас бусад тохиолдолд иргэд, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан нээлттэй шүүх хуралдааныг хөндлөнгөөс ажиглахаас татгалзахыг шүүх, хэргийн оролцогчдод хориглоно.

20.7.Шүүх хуралдааны ажиглагч нь тэмдэглэл хийх эрхтэй.

20.8.Шүүх хуралдааныг ажиглаж буй этгээдэд шүүгчийн зөвшөөрөлгүй дүрс бичлэг хийх зэрэг шүүхийн үйл ажиллагаанд саад болохыг хориглоно.

20.9.Хэргийн нотлох баримт, эсхүл үйл явдал төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлд хамаарах бол хэргийн оролцогчдын хүсэлтээр шүүх хуралдааныг бүрэн буюу түүний зарим ажиллагааг хаалттай явуулж болно.

20.10.Хаалттай шүүх хуралдааны явцад илэрхий болсон, түүнчлэн албан үүрэгтэй нь холбогдуулж шүүгчид итгэмжлэн мэдэгдсэн төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээллийг шүүгч, шүүх хуралдаанд оролцогч задруулж болохгүй.

21 дүгээр зүйл.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг бичгээр болон амаар явуулах

Хэвлэх

21.1.Хэргийн оролцогч нэхэмжлэл, хариу тайлбар болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаарх хүсэлт, гомдлоо бичгээр гаргана.

21.2.Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болон шүүх хуралдааны үед шүүгчийн зөвшөөрлөөр нэхэмжлэл, хариу тайлбарт оруулах өөрчлөлт болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаарх хүсэлт, гомдлоо амаар гаргаж болно.

22 дугаар зүйл.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах хэл, бичиг

Хэвлэх

22.1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг монгол хэлээр явуулж, төрийн албан хэрэг хөтлөх бичгээр бичиж баримтжуулна. Шүүх шаардлагатай гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дүрс болон дууны бичлэгт буулгаж болно.

23 дугаар зүйл.Монгол хэл мэдэхгүй, эсхүл хараа, сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох

Хэвлэх

23.1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч этгээд монгол хэл мэдэхгүй бол өөрийн эх хэл, эсхүл мэддэг хэл, бичгээ ашиглан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхтэй.

23.2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч этгээд хараа, сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй зэрэг шалтгааны улмаас төрийн албан ёсны хэл, бичгээр харилцаж чадахгүй бол дохионы хэл, брайль бичиг ашиглан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхтэй.

23.3.Шүүх энэ хуулийн 23.1, 23.2-т заасан этгээдээс гаргасан тайлбар, мэдүүлэг, нотлох баримт, хэлсэн үгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдод, түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай дээрх этгээдэд орчуулагч, хэлмэрчээр дамжуулан танилцуулах үүрэгтэй.

24 дүгээр зүйл.Орчуулагч, хэлмэрчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах

Хэвлэх

24.1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй монгол хэл мэдэхгүй, эсхүл хараа, сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүний хүсэлтээр, эсхүл шүүх өөрийн санаачилгаар орчуулагч, хэлмэрчийг захирамж, тогтоол гарган томилно.

24.2.Монгол хэл мэдэхгүй, эсхүл хараа, сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцолгүй, өмгөөлөгч, төлөөлөгчөөрөө дамжуулан оролцож байгаа тохиолдолд орчуулагч, хэлмэрч томилохгүй.

24.3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа монгол хэл мэдэхгүй, эсхүл хараа, сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүн өөрийн орчуулагч, хэлмэрчийн хамт шүүх хуралдаан болон бусад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болно.

24.4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бусад оролцогч орчуулагч, хэлмэрчийн үүргийг гүйцэтгэхийг хориглоно.

24.5.Орчуулагч, хэлмэрч тухайн этгээдийн нэхэмжлэлийн шаардлага, тайлбар, мэдүүлэг, татгалзал буюу оролцогчийн шаардлага, тайлбар, мэдүүлэг, татгалзал, шүүх хуралдааны болон бусад ажиллагаа, шүүхийн шийдвэрийн агуулгыг орчуулж, хэлмэрчилж өгөх, хэргийн материалтай танилцахад нь туслах үүрэгтэй.

24.6.Орчуулагч, хэлмэрч шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх, үнэн зөв орчуулах, хэлмэрчлэх үүрэгтэй.

24.7.Орчуулагч, хэлмэрч санаатайгаар буруу орчуулж, хэлмэрчилбэл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

25 дугаар зүйл.Бичиг үсэг мэддэггүй хүн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох

Хэвлэх

25.1.Бичиг үсэг мэддэггүй хүн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох тохиолдолд тухайн этгээдийн хүсэлтээр хэргийн материалыг шүүгчийн туслах уншиж танилцуулна.

26 дугаар зүйл.Шүүхийн шийдвэр заавал биелэгдэх

Хэвлэх

26.1.Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ.

26.2.Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

ШҮҮХ

НЭГДҮГЭЭР ДЭД БҮЛЭГ

ХЭРГИЙН БОЛОН ШҮҮХИЙН ХАРЬЯАЛАЛ

27 дугаар зүйл.Хэргийн харьяалал

Хэвлэх

27.1.Монгол Улсын хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасан болон Арбитрын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан арбитрын хэлэлцээртэй бол иргэн, хуулийн этгээдийн хооронд үүссэн маргааныг арбитр шийдвэрлэнэ.

27.2.Шүүхийн онцгой харьяалалд хамаарах иргэний хэрэгтэй холбоотой арбитрын хэлэлцээр хүчингүй байна.

27.3.Арбитрын хэлэлцээр хүчин төгөлдөр бус, эсхүл биелүүлэх боломжгүй талаар маргаан үүссэн тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ.

27.4.Талууд байгуулсан гэрээндээ маргаан гарвал эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар шийдвэрлүүлэхээр тохиролцсоныг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журам тогтоосон гэж үзнэ.

27.5.Иргэний хэргийг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмыг бусад хуулиар тогтоож болно.

28 дугаар зүйл.Нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа /оршин байгаа/ нутаг дэвсгэрийн харьяаллаар гаргах

Хэвлэх

28.1.Хууль, гэрээнд өөрөөр заагаагүй бол нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана.

28.2.Хариуцагч нь хуулийн этгээд байвал нэхэмжлэлийг түүний удирдах байгууллага, эсхүл ажил хэргээ байнга явуулдаг газрын шүүхэд гаргана.

29 дүгээр зүйл.Нэхэмжлэгчийн сонгон авсан нутаг дэвсгэрийн харьяалал

Хэвлэх

29.1.Бусдын амь бие, эрүүл мэндэд гэм хор учруулсны хохирлыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг хариуцагч, эсхүл нэхэмжлэгчийн оршин суугаа газрын шүүхэд гаргаж болно.

29.2.Гэрээнд үүрэг гүйцэтгэх газрыг тусгайлан заасан бол түүнтэй холбогдсон нэхэмжлэлийг уг гэрээг биелүүлбэл зохих газрын шүүхэд гаргаж болно.

29.3.Өөр өөр газар оршин суугаа /оршин байгаа/ хэд хэдэн хариуцагчид холбогдох нэхэмжлэлийг нэхэмжлэгч өөрийн үзэмжээр аль нэг хариуцагчийн оршин суугаа /оршин байгаа/ газрын шүүхэд гаргана.

29.4.Онцгой ажиллагааны журмаар шийдвэрлүүлэх хэргийн нэхэмжлэлийг энэ хуульд тусгайлан заасан газрын шүүхэд гаргана.

30 дугаар зүйл.Шүүхийн онцгой харьяалал

Хэвлэх

30.1.Үл хөдлөх эд хөрөнгийн эрхтэй холбоотой эсхүл эд хөрөнгийн битүүмжлэлийг нээлгэх тухай нэхэмжлэлийг тухайн эд хөрөнгө байгаа газрын шүүхэд гаргана.

30.2.Гадаад улсын нутаг дэвсгэр дээр байгаа Монгол Улсын иргэн, хуулийн этгээдтэй холбоотой нэхэмжлэлийг нэхэмжлэгчийн оршин суугаа /оршин байгаа/ газрын, эсхүл хариуцагчийн эд хөрөнгө байгаа газрын шүүхэд гаргаж болно.

30.3.Өв залгамжлагч өвийг хүлээн авахаас өмнө өвлүүлэгчийн үүрэг гүйцэтгүүлэгчээс гаргах нэхэмжлэлийг өвлөгдөх эд хөрөнгө бүхэлдээ буюу түүний гол хэсэг нь байгаа газрын шүүхэд гаргана.

30.4.Тэжээн тэтгэхтэй холбогдсон нэхэмжлэлийг нэхэмжлэгчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана.

31 дүгээр зүйл.Харьяаллыг өөрчлөх

Хэвлэх

31.1.Хэргийн нутаг дэвсгэрийн харьяаллыг талууд хэлэлцэн өөрчилж болно.

31.2.Энэ хуулийн 30 дугаар зүйлд заасан шүүхийн онцгой харьяаллыг талууд хэлэлцэн өөрчилж болохгүй.

32 дугаар зүйл. Хариуцагч нутаг дэвсгэрийн харьяаллын талаар маргахгүй байх

Хэвлэх

32.1.Хариуцагч тал анхан шатны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн нутаг дэвсгэрийн харьяаллыг зөрчсөн талаар анх хариу тайлбартаа маргаагүй бол нэхэмжлэлийг хүлээн авсан шүүх уг хэргийг харьяалан шийдвэрлэнэ.

32.2.Энэ хуулийн 30 дугаар зүйлд заасан шүүхийн онцгой харьяаллыг зөрчсөн бол энэ хуулийн 32.1-д заасан тохиолдол үйлчлэхгүй.

33 дугаар зүйл.Хэргийг хянан шийдвэрлэх шүүхийн харьяалал

Хэвлэх

33.1.Сум буюу сум дундын, дүүргийн шүүх иргэний хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэнэ.

33.2.Аймаг, нийслэлийн шүүх иргэний хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэнэ.

33.3.Улсын дээд шүүх иргэний хэргийгхяналтын журмаар хянан шийдвэрлэнэ.

33.4.Хуульд заасан тохиолдолд аймаг, нийслэлийн шүүх болон Улсын дээд шүүх хуулиар тусгайлан харьяалуулсан хэргийг анхан шатны болон давж заалдах журмаар хянан шийдвэрлэнэ.

33.5.Хуулиар харьяаллыг нь тогтоогоогүй эрх зүйн маргааныг Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 25.7.4-т заасны дагуу Улсын дээд шүүх иргэний хэргийн шүүхэд харьяалуулсан бол энэ хуульд заасан журмын дагуу хянан шийдвэрлэнэ.

34 дүгээр зүйл.Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх талаарх хэргийн шүүхийн харьяалал

Хэвлэх

34.1.Гэмт хэрэг үйлдэгдсэнээс үүссэн хохирлын талаарх нэхэмжлэлийг эрүүгийн хэрэгтэй хамт шийдвэрлэнэ.

34.2.Хэрэв эрүүгийн хэрэгтэй хамт шийдвэрлээгүй бол уг нэхэмжлэлийг хуульд заасан журам, харьяаллын дагуу гаргана.

34.3.Эрүүгийн хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхтэй холбогдсон маргааныг эрүүгийн хэрэг нь шийдвэрлэгдээгүй байхад иргэний журмаар хэлэлцэхгүй.

35 дугаар зүйл.Захиргааны хэргийн харьяаллаас иргэний зарим хэргийн харьяаллыг зааглан ялгах

Хэвлэх

35.1.Иргэний хэргийн шүүх нь хувийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэнэ.

36 дугаар зүйл.Шүүх өөрийн санаачилгаар харьяалал зөрчсөн эсэхийг шалгах

Хэвлэх

36.1.Шүүх нь өөрийн санаачилгаар талууд нэхэмжлэл гаргахдаа харьяалал зөрчсөн эсэх талаар холбогдох нотлох баримтыг цуглуулж, шалгаж болно.

37 дугаар зүйл.Харьяаллын дагуу нэхэмжлэл гаргасныг тодорхойлох үе

Хэвлэх

37.1.Харьяаллын дагуу нэхэмжлэл гаргасан эсэхийг нэхэмжлэл гаргасан үеэр тодорхойлно.

38 дугаар зүйл.Хэрэг шилжүүлэх

Хэвлэх

38.1.Талуудын тайлбарыг үндэслэн дараах шалтгаанаар шүүх хуралдааны өмнө, эсхүл шүүх хуралдааны явцад шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар өөр нутаг дэвсгэрийн шүүхэд шилжүүлж болно:

38.1.1.хэргийг тал бүрээс нь бодитой, шуурхай хянан шийдвэрлэхийн тулд нотлох баримт, эсхүл хөрөнгийн дийлэнх хэсэг нь байгаа газрын шүүхэд хянан шийдвэрлэх шаардлагатай гэж үзвэл;

38.1.2.иргэний хэрэг үүсгэсний дараа шүүхийн харьяаллыг зөрчсөн нь илэрвэл.

38.2.Тухайн шүүхийн бүх шүүгчийг татгалзан гаргасан, эсхүл бүх шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны өөр шатанд урьд оролцсон үндэслэлээр хэргийг адил шатны өөр шүүхээр шийдвэрлүүлэхээр тухайн шүүхийн Ерөнхий шүүгч захирамж гаргаж шилжүүлнэ.

39 дүгээр зүйл.Шилжүүлсэн хэргийг хүлээн авсан шүүх дахин тухайн

Хэвлэх

хэргийг шилжүүлэхийг хориглох

39.1.Шилжүүлсэн хэргийг хүлээн авсан шүүх түүнийг хянан шийдвэрлэх үүрэгтэй.

39.2.Шилжүүлсэн хэргийг хүлээн авсан шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулна.

40 дугаар зүйл.Гомдол гаргах

Хэвлэх

40.1.Хэрэг шилжүүлэх тухай шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд хэргийн оролцогчид гомдол гаргах эрхтэй.

40.2.Хэрэг шилжүүлэх тухай талуудын хүсэлтийг хангаагүй шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд хэргийн оролцогчид гомдол гаргах эрхгүй.

41 дүгээр зүйл.Хэрэг шилжүүлэх журам

Хэвлэх

41.1.Хэргийг нэг шүүхээс нөгөө шүүхэд шилжүүлэх тухай шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах хугацаа өнгөрмөгц уг хэргийг шилжүүлнэ. Хэрэв гомдол гаргасан бол уг гомдлыг хянан шийдвэрлэсэн тухайн шатны шүүхийн шийдвэр гарсны дараа хэргийг шилжүүлнэ.

ХОЁРДУГААР ДЭД БҮЛЭГ

ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ШҮҮГЧ, ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮНИЙ

ТАЛААРХ НИЙТЛЭГ ЖУРАМ

42 дугаар зүйл.Хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн

Хэвлэх

42.1.Бүх шатны шүүх иргэний хэргийг хамтын зарчмаар хянан шийдвэрлэнэ.

42.2.Анхан шатны журмаар хэргийг дангаар болон гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэнэ.

42.3.Давж заалдах журмаар хэргийг гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэнэ.

42.4.Хяналтын журмаар хэргийг Улсын дээд шүүх таван шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэнэ.

43 дугаар зүйл.Анхан шатны журмаар шүүх бүрэлдэхүүнтэй болон дангаар шийдвэрлэх хэрэг

Хэвлэх

43.1.Анхан шатны шүүх дараах хэргийг шүүх бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэнэ:

43.1.1.гэм хорын харилцаатай холбоотой;

43.1.2.анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах, эсхүл хяналтын шатны шүүхээс хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан;

43.1.3.тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр шүүх бүрэлдэхүүнтэй шийдвэрлэхээр тогтоосон.

43.1.4.энэ хуулийн ...-т заасан хэрэг(харьяаллыг тогтоосон)

43.2.Энэ хуулийн 43.1-д зааснаас бусад хэргийг шүүгч дангаар хянан шийдвэрлэнэ.

44 дүгээр зүйл.Хэрэг, нэхэмжлэлийг хуваарилах

Хэвлэх

44.1.Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 19.2.5-д заасан журмын дагуу хэрэг, нэхэмжлэлийг тухайн шүүхийн шүүгчид хуваарилна.

44.2.Энэ хуулийн 44.1-д заасан журмаар хэрэг, нэхэмжлэл хуваарилагдсан шүүгч тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг бүхэлд нь удирдан явуулна.

45 дугаар зүйл.Хэрэг, нэхэмжлэл хуваарилагдсан шүүгчийг өөрчилж үл болох

Хэвлэх

45.1.Хэрэг, нэхэмжлэл хуваарилагдсан шүүгчийг гагцхүү энэ хуульд заасан журмаар татгалзан гаргасан, эсхүл шүүгч өөрөө татгалзан гарсан, эсхүл шүүгч солигдох бусад нөхцөл үүссэн бол энэ хуулийн 44 дүгээр зүйлд заасан журмын дагуу өөр шүүгчээр сольж, тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулна.

46 дугаар зүйл.Хэрэг, нэхэмжлэлийг хуваарилахтай холбоотой хэргийн оролцогчийн эрх

Хэвлэх

46.1.Хэрэг, нэхэмжлэлийг шүүх хүлээн авсан даруй хуваарилалт хийхийг хэргийн оролцогч шаардах эрхтэй.

46.2.Хэрэг, нэхэмжлэл хэзээ, хэрхэн хуваарилагдсан тухай баримтыг оролцогч этгээдэд шууд олгоно.

46.3.Энэ хуулийн 44.1-д заасан журмыг зөрчиж хэрэг, нэхэмжлэлийн хуваарийг хийсэн гэж үзвэл хэргийн оролцогч тухайн шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнд гомдол гаргах эрхтэй.

46.4. Энэ хуулийн 46.3-т заасан гомдлыг тухайн шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний хурлаар хянан үзээд 7 хоногийн дотор шийдвэрлэнэ.

47 дугаар зүйл.Иргэний хэрэг хянан шийдвэрлэхэд шүүгч дахин оролцож болохгүй үндэслэл

Хэвлэх

47.1.Иргэний хэргийг анхан болон давж заалдах, хяналтын шатны журмаар хянан шийдвэрлэхэд урьд нь оролцсон шүүгч тухайн хэргийг өөр шатны журмаар хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй.

47.2.Анхан болон давж заалдах, хяналтын шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд оролцсон шүүгчийн гэр бүлийн гишүүн, түүнтэй төрөл садангийн холбоотой шүүгч уг хэргийг өөр шатны журмаар хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй.

ГУРАВДУГААР ДЭД БҮЛЭГ

ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНААС ТАТГАЛЗАН

ГАРАХ БОЛОН ТАТГАЛЗАН ГАРГАХ

48 дугаар зүйл.Шүүгчийг татгалзан гаргах, шүүгч өөрөө татгалзан гарах үндэслэл

Хэвлэх

48.1.Шүүгч дараах үндэслэл байвал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй:

48.1.1.өмнө нь уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, эвлэрүүлэн зуучлагч, иргэдийн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, гэрч, шинжээч, орчуулагч, хэлмэрчийн хувиар оролцсон;

48.1.2.тухайн хэргийн болон шүүх хуралдааны оролцогчийн гэр бүл, төрөл, садан бол;

48.1.3.шүүх бүрэлдэхүүнд хоорондоо гэр бүлийн болон төрөл, садангийн холбоотой хүмүүс орсон байвал;

48.1.4.хэргийн оролцогчтой хувийн харилцаатай;

48.1.5.тухайн хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байвал;

48.1.6.ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал бий болсон бол.

48.2.Энэ хуулийн 47 дугаар зүйл, 48.1-д зааснаас бусад үндэслэлээр шүүгчийг татгалзан гаргах, шүүгч өөрөө татгалзан гарахыг хориглоно.

48.3.Шүүгчийг татгалзан гаргах, шүүгч өөрөө татгалзан гарах асуудал нь зөвхөн тухайн хэргийг хянан шийдвэрлэхээр хуульд заасан үндэслэл журмын дагуу томилогдсон шүүгч, шүүх бүрэлдэхүүнд хамааралтай.

49 дүгээр зүйл.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас бусад этгээдийг татгалзан гарах болон татгалзан гаргах үндэслэл

Хэвлэх

49.1.Энэ хуулийн 48.1-д заасан татгалзан гаргах үндэслэл иргэдийн төлөөлөгч, шинжээч, орчуулагч, хэлмэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргад нэгэн адил хамаарна.

49.2.Шинжээч, орчуулагч, хэлмэрч энэ хуулийн 48.1-д зааснаас гадна дараах тохиолдолд шүүх хуралдаанд оролцож болохгүй:

49.2.1.албан тушаалын буюу бусад байдлаар хэргийн оролцогч нь шинжээч, орчуулагч, хэлмэрчид нөлөөлж болохоор байвал;

49.2.2.түүний өмнө хийсэн шалгалтын материал тухайн хэргийн үндэс болсон бол.

50 дугаар зүйл.Татгалзан гарах

Хэвлэх

50.1.Энэ хуулийн 48 дугаар зүйлд заасан татгалзах үндэслэл байвал шүүгч, иргэдийн төлөөлөгч, шинжээч, орчуулагч, хэлмэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга энэ тухайгаа шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж эхлэхээс өмнө, эсхүл татгалзах үндэслэл шүүх хуралдааны явцад тогтоогдвол тухайн үед нь мэдэгдэж, татгалзан гарах үүрэгтэй.

50.2.Шүүгч өөрөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах хүсэлтийг энэ хуульд заасан шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг шийдвэрлэх журмын дагуу шийдвэрлэнэ.

50.3.Шүүгч өөрөө татгалзан гарах хүсэлт гаргасан тохиолдолд хүлээн авах эсэхийг хэлэлцэхгүй.

51 дүгээр зүйл.Татгалзан гаргах хүсэлт

Хэвлэх

51.1.Энэ хуулийн 48 дугаар зүйлд заасан үндэслэлээр шүүгч, иргэдийн төлөөлөгч, шинжээч, орчуулагч, хэлмэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг татгалзан гаргах тухай хүсэлтийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гаргаж болно.

51.2.Хүсэлтийг дараах шаардлагыг ханган бичгээр гаргана.

51.2.1.хуульд заасан журмын дагуу гаргасан байх;

51.2.2.үндэслэл бодитой, тодорхой байх;

51.2.3.холбогдох баримтыг хавсаргасан байх.

51.3.Шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж эхлэхээс өмнө татгалзан гаргах хүсэлтийг гаргана.

51.4.Шүүх хуралдааны явцад өмнө нь мэдэх боломжгүй байсан татгалзан гарах үндэслэл мэдэгдвэл татгалзан гаргах хүсэлт гаргаж болно.

51.5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулах, шүүх хуралдааныг хойшлуулах зорилгоор татгалзан гаргах хүсэлт гаргахыг хориглоно.

52 дугаар зүйл.Татгалзан гаргах хүсэлтийг хүлээн авах

Хэвлэх

52.1.Татгалзан гаргах тухай хүсэлтийг хүлээн авах эсэхийг татгалзагдаж байгаа шүүх бүрэлдэхүүн буюу шүүгчийг байлцуулан зөвлөлдөх тасалгаанд хэлэлцэж, шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол гаргаж, шийдвэрлэнэ.

52.2.Татгалзан гаргах тухай хүсэлтийг дараах тохиолдолд хүлээн авахгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулна.

52.2.1.хуульд заагаагүй үндэслэлээр шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлт гаргасан;

52.2.2.энэ хуулийн 51.2-т заасан шаардлагыг хангаагүй хүсэлт гаргасан;

52.2.3.тухайн хэргийг хянан шийдвэрлэхээр хуульд заасан үндэслэл журмын дагуу томилогдоогүй шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлт гаргасан;

52.2.4.тухайн хэргийг хянан шийдвэрлэхээр хуульд заасан үндэслэл журмын дагуу томилогдсон шүүгч, шүүх бүрэлдэхүүнээс татгалзахдаа тодорхой шүүгчийг нэрлэн заагаагүй хүсэлт гаргасан;

52.2.5.хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэрлэсэн асуудалтай нь холбогдуулан шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан;

52.2.6.шүүх хуралдааны явцад өмнө нь мэдсэн эсвэл мэдэх боломжтой үндэслэлээр татгалзан гаргах хүсэлт гаргасан.

52.3.Татгалзан гаргах хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй.

53 дугаар зүйл.Татгалзан гаргах хүсэлт үндэслэлтэй эсэхийг шийдвэрлэх

Хэвлэх

53.1.Хэргийг бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэх үед бүрэлдэхүүний цөөнхийг татгалзах тухай хүсэлтийг хүлээн авсан тохиолдолд үндэслэлтэй эсэхийг тэднийг байлцуулахгүйгээр шүүх бүрэлдэхүүний бусад шүүгчид зөвлөлдөх тасалгаанд хэлэлцэж, шүүх тогтоол гаргаж шийдвэрлэнэ. Санал тэнцвэл шүүгчийг татгалзан гаргасанд тооцно.

53.2.Хэргийг бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэх үед бүрэлдэхүүнд тухайн шүүхийн Ерөнхий шүүгч томилогдсон бөгөөд бүрэлдэхүүний цөөнхийг татгалзахад Ерөнхий шүүгч хамрагдсан бол түүнийг байлцуулахгүйгээр бүрэлдэхүүний нэг шүүгчийн хувиар үлдсэн шүүгчид хүсэлт үндэслэлтэй эсэхийг зөвлөлдөх тасалгаанд хэлэлцэж, тогтоол буюу захирамж гаргаж шийдвэрлэнэ. Санал тэнцвэл шүүгчийг татгалзан гаргасанд тооцно.

53.3.Хэргийг дангаар шийдвэрлэж байгаа шүүгчийг, эсхүл шүүх бүрэлдэхүүнийг бүхэлд нь, эсхүл олонхийг татгалзан гаргах хүсэлтийг хүлээн авсан тохиолдолд үндэслэлтэй эсэхийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэж захирамж гаргана.

53.4.Шинжээч, орчуулагч, хэлмэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, иргэдийн төлөөлөгчийг татгалзан гаргах тухай хүсэлтийг хүлээн авсан тохиолдолд үндэслэлтэй эсэхийг шүүх бүрэлдэхүүн, эсхүл шүүгч зөвлөлдөх тасалгаанд хэлэлцэж, шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол гаргаж шийдвэрлэнэ.

54 дүгээр зүйл.Татгалзан гаргах хүсэлт үндэслэлтэй эсэхийг шүүгчдийн зөвлөгөөнөөр шийдвэрлэх

Хэвлэх

54.1.Тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн хүсэлтийг хүлээн авсан дараах тохиолдолд үндэслэлтэй эсэхийг хэлэлцэж олонхын саналаар шийдвэрлэнэ.

54.1.1.Ерөнхий шүүгч дангаар хэрэг хянан шийдвэрлэх явцад түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах хүсэлт гаргасан;

54.1.2.Ерөнхий шүүгч оролцсон шүүх бүрэлдэхүүнийг бүхэлд нь, эсхүл бүрэлдэхүүний олонхыг татгалзах үед түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах хүсэлт гаргасан.

54.2.Шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцэх үед тухайн Ерөнхий шүүгч, шүүгчийг оролцуулахгүй.

54.3.Дараах тохиолдолд хүсэлтийг хүлээн авсан бол үндэслэлтэй эсэхийг адил шатны өөр шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнөөр шийдвэрлэнэ.

54.3.1.Шүүгчдийн зөвлөгөөний нийт шүүгчийн дийлэнх олонхоос татгалзсан;

54.3.2.тухайн шүүхийн нийт шүүгчдээс татгалзсан.

54.4.Шүүгчдийн зөвлөгөөний санал тэнцвэл шүүгч, эсхүл шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргасанд тооцно.

55 дугаар зүйл.Шүүгчийг татгалзан гаргасны үр дагавар

Хэвлэх

55.1.Шүүгч, эсхүл шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлтийг хангасан бол хэргийг өөр шүүгч, эсхүл шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэнэ.

55.2.Тухайн шүүхийн бүх шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг хангасан бол, эсхүл бүх шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны өөр шатанд урьд оролцож байсан бол Ерөнхий шүүгч хэргийг адил шатны өөр шүүхээр хянан шийдвэрлүүлэхээр захирамж гаргаж шилжүүлнэ.

55.3.Хэрэг хүлээн авсан шүүх энэ хуулийн 44.1-д заасан журмын дагуу хянан шийдвэрлэнэ.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

ХЭРГИЙН ОРОЛЦОГЧ

НЭГДҮГЭЭР ДЭД БҮЛЭГ

ХЭРГИЙН ОРОЛЦОГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ

56 дугаар зүйл.Хэргийн оролцогчийн эрх зүйн чадвар

Хэвлэх

56.1.Энэ хуульд өөрөөр заагаагүй бол хэргийн оролцогчийн эрх зүйн чадвар Иргэний хуульд заасны дагуу тодорхойлогдоно.

56.2.Нэхэмжлэгч эрх зүйн чадваргүй болох нь тогтоогдвол шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах захирамж гаргана.

56.3.Хэрэг үүсгэсний дараа хэргийн оролцогч эрх зүйн чадваргүй болох нь тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно.

56.4.Энэ хуулийн 56.2-т заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах захирамжид гомдол гаргах эрхтэй.

57 дугаар зүйл.Хуулийн этгээдийн эрхгүй байгууллага хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох

Хэвлэх

57.1.Хуулийн этгээдийн эрхгүй байгууллагын төлөөлөх эрх бүхий этгээд, эсхүл үйл ажиллагаа хариуцах этгээд тодорхой байгаа бол тухайн хуулийн этгээдийн эрхгүй байгууллага өөрийн нэрээр нэхэмжлэл гаргах эсвэл хариуцагчаар оролцож болно.

58 дугаар зүйл.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох чадамж

Хэвлэх

58.1.Энэ хуульд өөрөөр заагаагүй бол хэргийн оролцогчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох чадамжийг Иргэний хуульд заасны дагуу тодорхойлно.

59 дүгээр зүйл.Хэргийн оролцогчдын бүрэлдэхүүн

Хэвлэх

59.1.Нэхэмжлэгч, хариуцагч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь хэргийн оролцогч байна.

59.2.Нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн төлөөлөгч, өмгөөлөгч нь иргэний хэргийн бие даасан оролцогч бус бөгөөд зөвхөн төлөөлүүлж, эсхүл өмгөөлүүлж байгаа этгээдийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илэрхийлэн хамгаалж байгаа этгээд мөн.

59.3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь иргэний хэргийн бие даасан оролцогч бус бөгөөд хэргийн оролцогч аль нэг талыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дэмжин оролцоно.

60 дугаар зүйл.Нэхэмжлэгч

Хэвлэх

60.1.Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон хуульд заасан тохиолдолд бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ.

61 дүгээр зүйл.Нэхэмжлэгчийн эрх

Хэвлэх

61.1.Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дараах эрх эдэлнэ:

61.1.1.нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх;

61.1.2.нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах;

61.1.3.нэхэмжлэлээс татгалзах;

61.1.4.нэхэмжлэлийг хуульд заасан журмаар татан авах;

61.1.5.эвлэрэх;

61.1.6.хуульд заасан бусад эрх.

62 дугаар зүйл.Хариуцагч

Хэвлэх

62.1.Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ.

63 дугаар зүйл. Хариуцагчийн эрх

Хэвлэх

63.1.Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дараах эрх эдэлнэ:

63.1.1.нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзах;

63.1.2.нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх;

63.1.3.нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх;

63.1.4.сөрөг нэхэмжлэл гаргах;

63.1.5.эвлэрэх;

63.1.6 хуульд заасан бусад эрх.

64 дүгээр зүйл.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд

Хэвлэх

64.1.Үндсэн нэхэмжлэлийн зүйлийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг өөрийнх нь эрх гэж үзэж байгаа этгээд шүүхийн шийдвэр гарахаас өмнө бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болно.

64.2.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд өөрийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгчийн эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

64.3.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь аль аль талын, эсхүл аль нэг талын эсрэг шаардлага гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болно.

65 дугаар зүйл. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор хүсэлт гаргах

Хэвлэх

65.1.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцох хүсэлтийг бичгээр гаргана.

65.2.Энэ хуулийн 65.1-д заасан хүсэлтэд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлага, үндэслэлийг тусгана.

65.3.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцох хүсэлтэд энэ хуульд заасан нэхэмжлэлд тавигдах шаардлага нэгэн адил үйлчилнэ.

66 дугаар зүйл. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох тухай

Хэвлэх

хүсэлтийг шийдвэрлэх

66.1.Хүсэлтийг хангах эсэхийг шүүх захирамжаар шийдвэрлэнэ.

66.2.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар шийдсэн тохиолдолд хүсэлтийг хэргийн оролцогчдод хүргүүлнэ.

67 дугаар зүйл.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэдэгдэл

Хэвлэх

67.1.Хэргийн оролцогч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжлэх явцад гуравдагч этгээдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгааг мэдэгдэнэ.

67.2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэдэгдэл гаргахдаа түүний шалтгаан болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцыг тусгаж, бичгээр шүүхэд гаргана.

67.3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэдэгдлийг шүүх гуравдагч этгээдэд хүргүүлнэ.

67.4.Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэдэгдлийг хэргийн бусад оролцогчдод хүргүүлнэ.

ХОЁРДУГААР ДЭД БҮЛЭГ

БИЕ ДААСАН ШААРДЛАГА ГАРГААГҮЙ ГУРАВДАГЧ ЭТГЭЭД

ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОХ

68 дугаар зүйл.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд

Хэвлэх

68.1.Шүүхээс гарах шийдвэр тухайн этгээдийн хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр байвал түүнийг шүүхийн шийдвэр гарахаас өмнө бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно.

68.2.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогч аль нэг талыг дэмжин оролцоно.

68.3.Шүүх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд холбогдох асуудлыг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэхгүй.

68.4.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцож болно.

69 дүгээр зүйл.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор хүсэлт гаргах

Хэвлэх

69.1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцох тухай хүсэлтийг тухайн этгээд өөрөө гаргана.

69.2.Гуравдагч этгээдээр оролцох тухай хүсэлтэд дараах зүйлийг тусгаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж буй шүүхэд гаргана.

69.2.1.гуравдагч этгээдээр оролцох хэрэг болон хэргийн оролцогч

69.2.2.хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох үндэслэл, өөрийн ашиг сонирхол хэрхэн хөндөгдөж байгаа талаар

69.2.3.холбогдох нотлох баримт

69.3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар бусад хүсэлтээ гуравдагч этгээдээр оролцох тухай хүсэлттэй хамтатган гаргаж болно.

70 дугаар зүйл.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцох тухай хүсэлтийг хэргийн оролцогчдод мэдэгдэх

Хэвлэх

70.1.Шүүх гуравдагч этгээдээс бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцох тухай хүсэлт гаргасан талаар хэргийн оролцогчдод мэдэгдэнэ.

71 дүгээр зүйл.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох тухай хүсэлтийг шийдвэрлэх

Хэвлэх

71.1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцох тухай хүсэлтийг шийдвэрлэж шүүгч захирамж гаргана.

71.2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцох тухай хүсэлтийг хангах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэт удаашруулахаар бол шүүгч хүсэлтийг хангахгүй байж болно.

71.3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцох тухай хүсэлтийг хангаагүй шүүгчийн захирамжид хүсэлт гаргасан гуравдагч этгээд гомдол гаргах эрхтэй.

71.4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцох тухай хүсэлтийг хангасан шүүгчийн захирамжид хэргийн оролцогч гомдол гаргах эрхтэй.

72 дугаар зүйл.Хүсэлтээ татан авах

Хэвлэх

72.1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцох тухай хүсэлт гаргасан этгээд өөрийн хүсэлтээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед татан авч болно.

73 дугаар зүйл.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн эрх, үүрэг

Хэвлэх

73.1.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нэхэмжлэл гаргасан үндэслэл ба нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээс татгалзах, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх, эвлэрэхээс бусад хэргийн оролцогчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ.

73.2.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь энэ хуульд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэхдээ дэмжин оролцож буй талынхаа эрх ашигт сөргөөр нөлөөлөх, зөрчилдсөн үйлдэл гаргахыг хориглоно.

73.3.Дэмжиж байгаа оролцогчийн эсрэг ашиггүй, хохиролтой үйлдэл хийсэн бол тухайн үйлдэл хүчингүй байна.

74 дүгээр зүйл.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох үе

Хэвлэх

74.1.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулах тухай шүүгчийн захирамж гарсан үеэс тухайн этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үргэлжлүүлэн оролцох бөгөөд үүнээс өмнө явагдсан ажиллагаа, талуудын хоорондох эрх зүйн маргааны явц түүний хувьд хүчинтэй байна.

75 дугаар зүйл.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гуравдагч этгээдэд мэдэгдэх

Хэвлэх

75.1.Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцох боломжтой гуравдагч этгээдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгааг мэдэгдэж болно.

75.2.Энэ хуулийн 67 дугаар зүйл гуравдагч этгээдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгааг мэдэгдэхэд нэгэн адил үйлчилнэ.

ГУРАВДУГААР ДЭД БҮЛЭГ

ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД ХАМТРАН ОРОЛЦОХ

76 дугаар зүйл.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран оролцох

Хэвлэх

76.1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дараах тохиолдолд хэд хэдэн нэхэмжлэгч, эсхүл хэд хэдэн хариуцагч хамтран оролцож болно.

76.1.1.нэхэмжлэлийн зүйл болох эрх, үүрэг адил байх;

76.1.2.нэхэмжлэлийн зүйл болох эрх, үүрэг нь нэг ижил үйл баримт болон хууль зүйн үндэслэлтэй байх;

76.1.3.нэхэмжлэлийн зүйл болох эрх, үүрэг нь нэг төрлийн бөгөөд үйл баримт болон хууль зүйн нэг төрлийн үндэслэлтэй байх.

77 дугаар зүйл.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран

Хэвлэх

оролцоход бие даасан байх зарчим

77.1.Хамтран оролцогчийн аль нэгэнд үүссэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нөхцөл байдал нь бусад хамтран оролцогчдод нөлөөлөхгүй.

78 дугаар зүйл.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зайлшгүй бүгд хамтран оролцох

Хэвлэх

78.1.Маргаантай эрх зүйн харилцаанд оролцогч бүх этгээд хамтран нэхэмжлэгч, хамтран хариуцагчаар оролцох шаардлагатай тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зайлшгүй бүгд хамтран оролцоно.

79 дүгээр зүйл.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зайлшгүй нэгдэж хамтран оролцох

Хэвлэх

79.1.Маргаантай эрх зүйн харилцааны оролцогч бүх этгээд хамтран нэхэмжлэгч, хамтран хариуцагчаар оролцох шаардлагагүй ч, шүүхийн шийдвэр тухайн маргаантай эрх зүйн харилцаанд оролцогчдод бүгдэд нь нэгдмэл байдлаар үйлчилхээр бол зайлшгүй нэгдэж хамтран оролцоно.

79.2.Энэ хуулийн 79.1-д заасан тохиолдолд хамаарах этгээд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран оролцогчоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болно.

79.3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран оролцогчоор оролцуулахаас татгалзсан шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхтэй байна.

80 дугаар зүйл. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зайлшгүй хамтран оролцох журам

Хэвлэх

80.1.Нэхэмжлэлийн зүйл хамтран оролцогчдын бүгдэд нь нэгдмэл байдлаар тогтоогдох шаардлагатай бол тэдгээрийн аль нэгний явуулсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүгдийнх нь ашиг сонирхолд нийцэж байх үед л хүчинтэй байна.

80.2.Өмнөх заалтад зохицуулсан тохиолдолд хамтран оролцогч аль нэг талын эсрэг нөгөө талын хийсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь бүгдийнх нь эсрэг хүчинтэй байна.

80.3.Хамтран оролцогчийн аль нэгний хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэл байгаа бол тухайн үндэслэл хамтран оролцогч бүгдэд нь үйлчилнэ.

81 дүгээр зүйл.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран оролцох

Хэвлэх

81.1.Шүүх шийдвэрээ гаргахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх үед гуравдагч этгээдийг түүний хүсэлтээр болон хэргийн оролцогчийн хүсэлтээр энэ хуулийн 76.1-д заасан тохиолдолд хамаарах бол хамтран нэхэмжлэгч, эсхүл хамтран хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна.

81.2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдийг оролцуулснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаашрах нөхцөл байдал үүснэ гэж шүүх үзвэл хамтран оролцогчоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаас татгалзаж болно.

81.3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран оролцогчоор оролцуулахаас татгалзсан шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй.

82 дугаар зүйл.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран оролцох талаар мэдэгдэх

Хэвлэх

82.1.Хэргийн оролцогч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжлэх явцад оролцох боломжтой гуравдагч этгээдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж буйг мэдэгдэж болно.

83 дугаар зүйл.Хамтран оролцогч аль нэгийгээ төлөөлүүлэн оролцуулах

Хэвлэх

83.1.Хамтран нэхэмжлэгч буюу хамтран хариуцагч нь ашиг сонирхлын зөрчилгүй, уг хэргийг хянан шийдвэрлэхэд бүгд оролцох шаардлагагүй, түүнчлэн хэргийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхгүй гэж үзвэл аль нэгийгээ төлөөлүүлэн оролцуулж болно.

ДӨРӨВДҮГЭЭР ДЭД БҮЛЭГ

ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ

ОРОЛЦОГЧ ӨӨРЧЛӨГДӨХ

84 дүгээр зүйл.Хэргийн оролцогчийг солих

Хэвлэх

84.1.Нэхэмжлэгч тухайн нэхэмжлэлийг гаргах эрхгүй, эсхүл хариуцагч тухайн нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь нотлох баримтаар тогтоогдвол шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, эсхүл түүний зөвшөөрснөөр нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийг жинхэнэ нэхэмжлэгчээр, хариуцагч биш этгээдийг жинхэнэ хариуцагчаар тус тус сольж болно.

84.2.Нэхэмжлэгчийг өөр этгээдээр солих тухай хүсэлтийг нэхэмжлэгч өөрөө гаргаагүй, эсхүл зөвшөөрөөгүй бол шүүх тухайн өөр этгээдийг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцуулж болно.

84.3.Нэхэмжлэгч хариуцагчийг өөр этгээдээр солих тухай хүсэлт гаргаагүй, эсхүл зөвшөөрөөгүй бол шүүх хариуцагчийг сольж болохгүй.

84.4.Энэ хуулийн 84.1-д заасан тохиолдол шүүх хуралдааны явцад тогтоогдвол нэхэмжлэгч, хариуцагчийг сольсны дараа шүүх хуралдааны ажиллагааг шинээр эхлэн явуулна.

85 дугаар зүйл.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд залгамжлан оролцох

Хэвлэх

85.1.Маргаантай эрх зүйн харилцааны хэргийн оролцогчийн аль нэг нь тухайн эрх зүйн маргаанаас гарсан бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөр этгээд залгамжлан оролцоно.

85.2.Маргаантай эрх зүйн харилцааны оролцогч хүн нас барсан бол түүний өв залгамжлагч, хуулийн этгээдийг өөрчлөн байгуулсан бол эрх шилжсэн хуулийн этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд залгамжлан оролцоно.

86 дугаар зүйл.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх шилжүүлэн авч оролцох

Хэвлэх

86.1.Нэхэмжлэгч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь шаардлагаа бусдад шилжүүлсэн тохиолдолд шүүх эрх шилжүүлэн авсан этгээдийн хүсэлтээр түүнийг сольж болно.

86.2.Энэ хуулийн 86.1-д заасан тохиолдолд эрх шилжүүлсэн нэхэмжлэгч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн явуулсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хүчин төгөлдөр байна.

86.3.Шилжүүлэн авсан эрхийн хөөн хэлэлцэх хугацаа тухайн хэрэгт нэхэмжлэл гаргасан үеэс тасалдсан гэж үзнэ.

87 дугаар зүйл.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үүрэг шилжүүлэн авсан этгээдийг оролцуулах

Хэвлэх

87.1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад гуравдагч этгээд нь нэхэмжлэлийн зүйл болох үүргийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн шилжүүлэн авсан тохиолдолд шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр гуравдагч этгээдийг оролцуулах захирамж гаргана.

87.2.Шүүх захирамж гаргахдаа хэргийн оролцогч болон гуравдагч этгээдээс тайлбар авна.

88 дүгээр зүйл. Үүрэг шилжүүлэн авсан этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох

Хэвлэх

88.1 Хариуцагч үүргээ бусдад шилжүүлсэн тохиолдолд шүүх үүрэг шилжүүлэн авсан этгээдийн хүсэлтээр түүнийг сольж болно. Энэ тохиолдолд өмнөх хариуцагчийн явуулсан ажиллагаа хүчин төгөлдөр байна.

89 дүгээр зүйл. Эрх шилжүүлэн авсан этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах

Хэвлэх

89.1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад гуравдагч этгээд нь нэхэмжлэлийн зүйл болох эрхийг бүхэлд нь болон хэсэгчлэн шилжүүлэн авсан тохиолдолд шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр гуравдагч этгээдийг оролцуулах захирамж гаргана.

89.2.Шүүх захирамж гаргахдаа хэргийн оролцогч болон гуравдагч этгээдээс тайлбар авна.

90 дугаар зүйл.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд залгамжлан оролцсоны үр дагавар

Хэвлэх

90.1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг залгамжлагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас гарсан этгээдийн бүх эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ.

90.2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг залгамжлан авах явдал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд гүйцэтгэгдэж болно.

ТАВДУГААР БҮЛЭГ

ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД ТӨЛӨӨЛӨХ

НЭГДҮГЭЭР ДЭД БҮЛЭГ

ХУУЛЬД ЗААСНААР ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ

АЖИЛЛАГААНД ТӨЛӨӨЛӨХ

91 дүгээр зүйл.Иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай этгээд

Хэвлэх

91.1.Иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай этгээд Иргэний хуулийн 16.3-т заасан хэлцэлтэй холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даан оролцож болно. Шүүх шаардлагатай гэж үзвэл хууль ёсны төлөөлөгчийг оролцуулахаар шийдвэрлэнэ.

91.2.Энэ хуулийн 91.1-д зааснаас бусад тохиолдолд иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай этгээдийг түүний эцэг, эх, харгалзан дэмжигч шүүхэд төлөөлнө.

92 дугаар зүйл.Иргэний эрх зүйн зарим чадамжтай этгээд

Хэвлэх

92.1.Иргэний эрх зүйн зарим чадамжтай этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг тэдгээрийн эцэг, эх, асран хамгаалагч шүүхэд төлөөлнө.

93 дугаар зүйл.Иргэний эрх зүйн чадамжгүй этгээд

Хэвлэх

93.1.Иргэний эрх зүйн чадамжгүй болон иргэний эрх зүйн чадамжгүй гэж тооцогдсон этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг тэдгээрийн эцэг, эх, асран хамгаалагч шүүхэд төлөөлнө.

94 дүгээр зүйл.Иргэний эрх зүйн чадамж нь хязгаарлагдсан этгээд

Хэвлэх

94.1.Иргэний эрх зүйн чадамж нь хязгаарлагдсан этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг харгалзан дэмжигчээр томилогдсон этгээд шүүхэд төлөөлнө.

95 дугаар зүйл.Сураггүй алга болсонд тооцогдсон хүнийг төлөөлөх

Хэвлэх

95.1.Сураггүй алга болсонд тооцогдсон хүн оролцвол зохих байсан хэрэгт эд хөрөнгийг нь эрхлэн хамгаалагчаар томилогдсон этгээд түүнийг төлөөлөн оролцоно.

96 дугаар зүйл.Нас барсан, нас барсан гэж зарлагдсан хүнийг төлөөлөх

Хэвлэх

96.1.Нас барсан, нас барсан гэж зарлагдсан хүний өв залгамжлагч оролцвол зохих байсан хэрэгт өв залгамжлагч нь уг өвийг хүлээж аваагүй байвал өвлөгдөх эд хөрөнгийг эрхлэн хамгаалагчаар томилогдсон этгээд түүнийг шүүхэд төлөөлөн оролцоно.

97 дугаар зүйл.Хуульд зааснаар төлөөлөх бүрэн эрхийг шалгах

Хэвлэх

97.1.Хууль ёсны төлөөлөгч нь өөрийн бүрэн эрхийг нотлох баримт бичгийг шүүхэд үзүүлнэ.

98 дугаар зүйл.Хууль ёсны төлөөлөгч өөрийгөө төлөөлөх этгээдийг хэрэг

Хэвлэх

хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах

98.1.Хууль ёсны төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн сонгон авсан төлөөлөгчийг оролцуулж болно.

ХОЁРДУГААР ДЭД БҮЛЭГ

САЙН ДУРААР ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ

АЖИЛЛАГААНД ТӨЛӨӨЛӨХ

99 дүгээр зүйл.Иргэний эрх зүйн бүрэн чадамжтай этгээд

Хэвлэх

99.1.Иргэний эрх зүйн бүрэн чадамжтай этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн биеэр, эсхүл төлөөлөгчөөр дамжуулан оролцоно.

100 дугаар зүйл.Иргэнийг итгэмжлэлээр төлөөлөх

Хэвлэх

100.1.Иргэний эрх зүйн бүрэн чадамжтай иргэн өөрийгөө итгэмжлэлийн үндсэн дээр бусдаар төлөөлүүлж болно.

100.2.Итгэмжлэл нь Иргэний хуулийн 64.2-т заасан шаардлагыг хангасан байна.

101 дүгээр зүйл.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч

Хэвлэх

оролцох

101.1.Өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх зүйн туслалцаа авч байгаа талын хүсэлтээр оролцоно.

101.2.Өмгөөлөгч оролцуулах хүсэлтийг хэргийн оролцогч бичгээр гаргана.

102 дугаар зүйл.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдийг

Хэвлэх

төлөөлөх

102.1.Хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно.

102.2.Хуулийн этгээдийг төлөөлж байгаа этгээд өөрийн албан тушаал, эсхүл төлөөлөх эрх олгогдсоныг гэрчилсэн баримт бичгийг шүүхэд үзүүлнэ.

103 дугаар зүйл.Төлөөлөн оролцож болохгүй байдал

Хэвлэх

103.1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дараах этгээдийг төлөөлөгчөөр оролцохыг хориглоно:

103.1.1.хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд 18 насанд хүрээгүй;

103.1.2.эрх зүйн зарим буюу бүрэн бус чадамжтай, чадамжгүй, эрх зүйн чадамж нь хязгаарлагдсан;

103.1.3.өөрөө иргэнийхээ хувьд түүнчлэн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хувиар болон ажиллаж байгаа байгууллагаа төлөөлөн тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаагаас бусад тохиолдолд шүүгч, прокурор, мөрдөгч.

104 дүгээр зүйл.Төлөөлөгчийн бүрэн эрх

Хэвлэх

104.1.Төлөөлөгч төлөөлүүлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хамгаалах үйл ажиллагааг хуулийн хүрээнд явуулна.

104.2.Төлөөлүүлэгч дараах асуудлаар төлөөлөгчид тусгайлан эрх олгоно:

104.2.1.сөрөг нэхэмжлэл гаргах;

104.2.2.эвлэрэх, шаардлагаасаа татгалзах, шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх;

104.2.3.нэхэмжлэлийг татан авах;

104.2.4.давж заалдах журмаар гомдол гаргах;

104.2.5.хяналтын журмаар гомдол гаргах;

104.2.6.төлөөлөгчийг томилох.

105 дугаар зүйл.Төлөөлөгчийн бүрэн эрх дуусгавар болох

Хэвлэх

105.1.Төлөөлүүлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийг нь төлөөлж байгаа этгээдээс шүүхэд бичгээр мэдэгдсэнээр хэдийд ч татгалзаж болно. Мэдэгдэл шүүхэд ирснээр төлөөлөгчийн бүрэн эрх дуусгавар болно.

ГУРАВДУГААР ДЭД БҮЛЭГ

ТӨЛӨӨЛӨН НЭХЭМЖЛЭХ

106 дугаар зүйл. Бусдын эрхийг хамгаалж байгаа этгээд хэрэг хянан n шийдвэрлэх ажиллагаанд оролцох

Хэвлэх

106.1.Бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хамгаалж шүүхэд мэдүүлэх эрх нь хуулиар олгогдсон этгээд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөн нэхэмжлэгчийн хувиар оролцоно.

106.2.Энэ хуулийн 106.1-д заасан этгээд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос, эсхүл гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгох үндэслэл болохгүй.

106.3.Бусдын эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хамгаалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй этгээд шүүх хуралдаанд тайлбар, нотлох баримтаа гаргана.

ДӨРӨВДҮГЭЭР ДЭД БҮЛЭГ

ПРОКУРОР ТӨРИЙГ ТӨЛӨӨЛЖ ИРГЭНИЙ ХЭРЭГ ХЯНАН

ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОХ

107 дугаар зүйл.Прокурор төрийн байгууллагын итгэмжлэлээр иргэний

Хэвлэх

хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох

107.1.Прокурор төрийн байгууллагаас олгосон хүсэлтийн дагуу иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогч, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно.

108 дугаар зүйл.Прокурор өөрийн санаачилгаар төрийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэх

Хэвлэх

108.1.Иргэний эрх зүйн харилцаанд оролцох явцад маргаантай асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх зайлшгүй шаардлагатай тохиолдолд уул асуудлыг хариуцах төрийн байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд байхгүй, тийм этгээд бий боловч тэрээр нэхэмжлэл гаргахаас татгалзсан, эсхүл нэхэмжлэл гаргах боломжгүй тохиолдолд прокурор өөрийн санаачилгаар төрийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхтэй.

109 дүгээр зүйл.Прокурор өөрийн санаачилгаар нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэх

Хэвлэх

109.1.Доор дурдсан тохиолдолд прокурор өөрийн санаачилгаар нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэх гаргах эрхтэй:

109.1.1.хүрээлэн байгаа орчныг хамгаалах, байгалийн баялгийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх;

109.1.2.төрийн өмчийн зүйлийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах;

109.1.3.төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх;

109.1.4 хуульд заасан бусад тохиолдол.

110 дугаар зүйл.Шүүхийн санаачилгаар прокурорыг иргэний хэрэг хянан

Хэвлэх

шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах

110.1.Шүүх шаардлагатай гэж үзвэл прокурорыг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

НОТЛОХ БАРИМТ

НЭГДҮГЭЭР ДЭД БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

111 дүгээр зүйл.Нотлох баримт

Хэвлэх

111.1.Хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан, хэргийн үйл баримтыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ.

111.2.Хэргийн нотлох баримт нь хэргийн оролцогчийн тайлбар, бичмэл ба цахим баримт, эд мөрийн баримт, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно.

112 дугаар зүйл.Хэргийн үйл баримтыг тогтоох

Хэвлэх

112.1.Хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв нотлох баримтыг үнэлж, хэргийн үйл баримтыг эргэлзээгүй талаас нь тогтооно.

113 дугаар зүйл.Нотлох шаардлагагүй үйл баримт

Хэвлэх

113.1.Үйл баримтыг дараах тохиолдолд нотлохгүй:

113.1.1.нэг талын гаргасан үйл баримтыг эсрэг тал нь хүлээн зөвшөөрсөн;

113.1.2.нэг талын гаргасан үйл баримтыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй;

113.1.3.нийтэд илэрхий үйл баримт;

113.1.4.шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримт.

114 дүгээр зүйл.Нотлох баримт гаргах, цуглуулах үүрэг

Хэвлэх

114.1.Хэргийн оролцогч шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа үйл баримтын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

114.2.Хэргийн оролцогчоос өөр этгээд нотлох баримт гаргахгүй.

115 дугаар зүйл.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эхэн үеэс нотлох баримтыг тодорхойлох

Хэвлэх

115.1.Хэргийн оролцогч шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа үйл баримтыг тогтоолгохоор гаргах гэж буй нотлох баримтаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эхэн үеэс тодорхойлох шаардлагатай.

115.2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийг өгөхөд, эсхүл хариуцагч хариу тайлбар гаргахдаа нотлох баримтаа тодорхойлох шаардлагатай.

116 дугаар зүйл.Нотлох баримтын талаар мэдэгдэх

Хэвлэх

116.1.Хэргийн оролцогч нотлох баримт гаргасан талаар шүүх бусад оролцогчдод мэдэгдэнэ.

117 дугаар зүйл.Нотлох баримтыг хэргийн материалаас хасах буюу

Хэвлэх

хүлээн авахаас татгалзах

117.1.Шүүх хэргийн оролцогч нотолгооны ач холбогдолгүй нотлох баримт гаргасан, цуглуулсан тохиолдолд бусад хэргийн оролцогчийн хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар хэргийн материалаас хасах буюу хүлээн авахаас татгалзаж болно.

118 дугаар зүйл.Хуурамч болон хууль бус нотлох баримт гаргах,

Хэвлэх

цуглуулахыг хориглох

118.1.Хэргийн оролцогчид нотлох баримтыг засварлах, өөрчлөх, хуурамчаар үйлдэх, эсхүл нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж гаргахыг хориглоно.

118.2.Нотлох баримтыг хууль бус аргаар цуглуулахыг хориглоно.

118.3.Нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар энэ хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.

118.4.Шүүх хуурамч болон хууль бус нотлох баримтыг хэргийн материалаас хасна.

119 дүгээр зүйл.Эсрэг талаас нотлох баримт гаргуулах

Хэвлэх

119.1.Шүүх хэргийн оролцогч аль нэг талын хүсэлтээр эсрэг талаас нотлох баримтыг албадан гаргуулж болно.

120 дугаар зүйл.Нотлох баримт бүрдүүлэх

Хэвлэх

120.1.Дараах тохиолдолд хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ.

120.1.1.төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой;

120.1.2.өөр улс, орон нутагт байгаа учраас хэргийн оролцогч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй;

120.1.3.туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах.

121 дүгээр зүйл.Нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг хүлээн авахаас татгалзах

Хэвлэх

121.1.Хэргийн оролцогчийн шүүхээр бүрдүүлэхээр хүсэлтдээ заасан нотлох баримт нь хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй тохиолдолд хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана.

122 дугаар зүйл.Нотлох баримт бүрдүүлэх зардал

Хэвлэх

122.1.Шүүхээс нотлох баримтыг бүрдүүлэх явцад гарсан зардлыг шүүхийн зардалд тооцно.

123 дугаар зүйл.Нотлох баримтыг хилийн чанадад бүрдүүлэх

Хэвлэх

123.1.Хилийн чанадад нотлох баримт бүрдүүлэх шаардлагатай бол хэргийн оролцогч хүсэлтээр шүүх өөрөө, эсхүл эрх бүхий байгууллагаар дамжуулан тухайн улсын зохих байгууллагад хандаж болно.

123.2.Шүүхийн хүсэлтийг биелүүлэх журмыг тухайн улстай байгуулсан эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээгээр, ийм гэрээ байхгүй тохиолдолд дипломат шугамаар тохиролцоно.

123.3.Энэ хуулийн 123.1-д заасан тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлнэ.

124 дүгээр зүйл.Шүүхийн даалгавар, түүнийг биелүүлэх

Хэвлэх

124.1.Хэрэг хянан шийдвэрлэх тодорхой ажиллагааг анхан шатны шүүх гадаад улсын, эсхүл өөр орон нутгийн шүүхээр гүйцэтгүүлэх зайлшгүй шаардлагатай бол шүүгч захирамж, шүүх тогтоол гарган зохих шүүхэд даалгана.

124.2.Энэ хуулийн 124.1-д заасан захирамжид хийвэл зохих ажиллагаа, хэргийн товч агуулга, бүрдүүлбэл зохих нотлох баримт, даалгавар биелүүлэх хугацааг тогтоож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлнэ.

124.3.Шүүхийн даалгавар хүлээн авсан шүүх түүнийг тогтоосон хугацаанд заавал биелүүлнэ.

124.4.Шүүхийн даалгавар биелүүлэхэд хөтөлсөн тэмдэглэл, бүрдүүлсэн бүх материал, илэрсэн нөхцөл байдлын талаарх мэдээллийг хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүхэд тогтоосон хугацаанд хүргүүлнэ.

125 дугаар зүйл.Нотлох баримт гаргах, цуглуулах, бүрдүүлэх хугацаа

Хэвлэх

125.1.Нотлох баримтыг хуульд заасан(эшлэх) болон шүүхээс тогтоосон хугацаанд гаргаж өгнө.

125.2.Нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгнө.

125.3.Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж болно.

126 дугаар зүйл.Нотлох баримт дундын байх зарчим

Хэвлэх

126.1.Шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтаас нэг тал татгалзсан ч эсрэг тал нь түүнийг иш татах эрхтэй.

127 дугаар зүйл.Нотлох баримтыг үнэлэх

Хэвлэх

127.1.Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.

127.2.Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй.

127.3.Анхан шатны шүүхэд гаргаагүй нотлох баримтыг давж заалдах болон хяналтын журмаар гаргасан тохиолдолд шүүх түүнийг үнэлэхгүй. Харин шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянах гэж байгаа бол энэ заалт хамаарахгүй.

128 дугаар зүйл.Цахим нотлох баримтыг үнэлэх

Хэвлэх

128.1.Шүүх цахим баримт бичгийг үнэлэхдээ Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 38 дугаар зүйлд заасныг баримтална.

ХОЁРДУГААР ДЭД БҮЛЭГ

ХЭРГИЙН ОРОЛЦОГЧИЙН ТАЙЛБАР

129 дүгээр зүйл.Бодит байдалд нийцсэн тайлбар гаргах

Хэвлэх

129.1.Хэргийн оролцогч шүүхэд хэргийн үйл баримтын талаар бодит байдалд нийцсэн тайлбар гаргана.

130 дугаар зүйл.Эсрэг талын гаргасан тайлбарын талаар тайлбар гаргах

Хэвлэх

130.1.Хэргийн оролцогч нэг талын гаргасан тайлбарын талаар эсрэг тал өөрийн тайлбар гаргана.

131 дүгээр зүйл.Маргаантай үйл баримтын хүрээнд асуулт асуух, тайлбар авах

Хэвлэх

131.1.Хэргийн оролцогч маргаантай үйл баримтын хүрээнд асуулт асууж, хариулт авна.

131.2.Хэргийн оролцогч маргаантай үйл баримтын хүрээнд эсрэг талаас тодруулга шаардаж, бичгээр хүсэлт гаргана.

131.3.Хэргийн оролцогч маргаантай үйл баримтад хамааралгүй асуултад хариулахгүй байх, тайлбар гаргахгүй байж болно.

ГУРАВДУГААР ДЭД БҮЛЭГ

БИЧМЭЛ НОТЛОХ БАРИМТ

132 дугаар зүйл.Бичмэл нотлох баримт

Хэвлэх

132.1.Бичмэл нотлох баримт гэж цаасан, цахим болон бусад нотолгооны хэрэгсэлд агуулагдаж байгаа бичгийн хэлбэртэй хэргийн үйл баримтын талаарх мэдээллийг хэлнэ.

132.2.Бичмэл нотлох баримтад аливаа нотолгооны хэрэгсэлд агуулагдаж байгаа хэргийн үйл баримтын талаарх мэдээллийг илэрхийлэх кино ба гэрэл зураг, зураглал, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг зэрэг бичгийн хэлбэртэй мэдээлэлтэй төсөөтэй зүйлс нэгэн адил хамаарна.

132.3.Компьютер, зөөврийн төхөөрөмж, үүлэн болон бусад цахим нотолгооны хэрэгсэлд агуулагдаж байгаа и-мэйл, мессеж, дата зэрэг нь бичмэл нотлох баримтад нэгэн адил хамаарна.

133 дугаар зүйл.Бичмэл нотлох баримт эх хувь байх

Хэвлэх

133.1.Шүүхэд бичмэл нотлох баримтын эх хувийг өгнө.

133.2.Хэрэв эх хувийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө.

133.3.Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтын эх хувийг өгөх боломжгүй бол өөрийн байгууллагын архив, бичиг хэргийн "хуулбар үнэн" гэсэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбарыг өгнө.

133.4.Энэ хуулийн 133.2, 133.3-т заасан хуулбарыг өгсөн үед эргэлзээтэй гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг өөрийн санаачилгаар шаардан авна.

133.5.Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал түүнийг хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулж, шинжлэн судалж болно .

134 дүгээр зүйл.Бичмэл нотлох баримт гаргах

Хэвлэх

134.1.Хэргийн оролцогч хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий бичмэл нотлох баримт гаргаж болно.

134.2.Бичмэл нотлох баримтыг гаргаж байгаа тохиолдолд дараах агуулгыг тусгасан тухайн нотлох баримтын тайлбарыг гаргана.

134.2.1.бичмэл нотлох баримтын нэр;

134.2.2.бичмэл нотлох баримтыг үйлдсэн этгээд, он, сар, өдөр;

134.2.3.бичмэл нотлох баримтаар тогтоолгох гэж буй үйл баримт.

135 дугаар зүйл.Цахим хэлбэрээр нотлох баримт гаргах

Хэвлэх

135.1.Шүүхийн зөвшөөрлөөр цахим хэлбэр бүхий бичмэл нотлох баримтыг цахим байдлаар гаргаж болно.

135.2 Шүүх шаардлагатай гэж үзвэл цахим эх сурвалжид үзлэг хийж болно.

136 дугаар зүйл. Бичмэл нотлох баримт бүрдүүлэх хүсэлт гаргах

Хэвлэх

136.1.Хэргийн оролцогч өөрт байхгүй байгаа, эсхүл өөрөө олж авах боломжгүй бичмэл нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргана.

136.2.Бичмэл нотлох баримт бүрдүүлэх хүсэлтэд дараах зүйлийг тусгана:

136.2.1.бичмэл нотлох баримтын нэр;

136.2.2.бичмэл нотлох баримтын агуулга;

136.2.3.бичмэл нотлох баримтыг мэдэлдээ байлгаж байгаа этгээд;

136.2.4.бичмэл нотлох баримтаар тогтоолгох гэж байгаа үйл баримт.

137 дугаар зүйл.Бичмэл нотлох баримтыг тодорхой болгох

Хэвлэх

137.1.Энэ хуулийн 136.2.1, 136.2.2-т заасан зүйлийг тодорхойлоход бэрхшээлтэй байгаа тохиолдолд бичмэл нотлох баримтыг бүрдүүлэх хүсэлтэд тухайн нотлох баримтыг бусад баримтаас ялгах боломжтой зүйлийг тодорхойлж бичнэ.

138 дугаар зүйл.Бичмэл нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг шийдвэрлэх

Хэвлэх

138.1.Бичмэл нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг үндэслэлтэй гэж үзвэл тухайн нотлох баримтыг мэдэлдээ байлгаж буй этгээдээс гаргуулах тухай шүүгч захирамж гаргаж шийдвэрлэнэ.

138.2.Бичмэл нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид эсрэг тал нь гомдол гаргах эрхгүй байна.

138.3.Бичмэл нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид хүсэлт гаргасан тал нь гомдол гаргах эрхгүй байна.

139 дүгээр зүйл.Шүүхийн шийдвэр гарсны дараа бичмэл нотлох баримтыг буцаан олгох

Хэвлэх

139.1.Шүүхийн шийдвэр гарсны дараа бичмэл нотлох баримтын эхийг түүнийг гаргаж өгсөн этгээд хүсвэл буцаан өгч болно. Харин тухайн баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг хэрэгт хавсарган үлдээнэ.

ДӨРӨВДҮГЭЭР ДЭД БҮЛЭГ

ЭД МӨРИЙН БАРИМТ

140 дүгээр зүйл.Эд мөрийн баримт

Хэвлэх

140.1.Эд мөрийн баримт гэж бичмэл нотлох баримтад хамаарахаас бусад хэргийн нөхцөл байдлыг агуулж байгаа биет зүйлийг хэлнэ.

141 дүгээр зүйл.Эд мөрийн баримт гаргах

Хэвлэх

141.1.Хэргийн оролцогч хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий эд мөрийн баримт гаргаж болно.

141.2.Эд мөрийн баримт гаргаж байгаа тохиолдолд дараах агуулгыг тусгасан тухайн нотлох баримтын тайлбарыг гаргана.

141.2.1.эд мөрийн баримтын нэр;

141.2.2.оршин байгаа газар, өмчлөгч, эзэмшигч зэрэг эд мөрийн баримтын мэдээлэл;

141.2.3.эд мөрийн баримтаар тогтоолгох гэж байгаа үйл баримт.

142 дугаар зүйл.Эд мөрийн баримт бүрдүүлэх хүсэлт гаргах

Хэвлэх

142.1.Хэргийн оролцогч өөрийн мэдэлд байхгүй байгаа эд мөрийн баримт бүрдүүлэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргана.

142.2.Эд мөрийн баримт бүрдүүлэх хүсэлтэд дараах агуулгыг тусгана.

142.2.1.эд мөрийн баримтын нэр;

142.2.2.эд мөрийн баримтын агуулга;

142.2.3.эд мөрийн баримтыг мэдэлдээ байлгаж байгаа этгээд;

142.2.4.эд мөрийн баримтаар тогтоолгох гэж байгаа үйл баримт.

143 дугаар зүйл.Эд мөрийн баримт бүрдүүлэх хүсэлтийг шийдвэрлэх

Хэвлэх

143.1.Эд мөрийн баримт бүрдүүлэх хүсэлтийг үндэслэлтэй гэж үзвэл тухайн нотлох баримтыг мэдэлдээ байлгаж байгаа этгээдээс гаргуулах тухай шүүгч захирамж гаргаж шийдвэрлэнэ.

143.2.Эд мөрийн баримт бүрдүүлэх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн, шүүгчийн захирамжид эсрэг тал нь гомдол гаргах эрхгүй байна.

143.3.Эд мөрийн баримт бүрдүүлэх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн, шүүгчийн захирамжид хүсэлт гаргасан тал нь гомдол гаргах эрхгүй байна.

144 дүгээр зүйл.Эд мөрийн баримтыг хадгалах

Хэвлэх

144.1.Эд мөрийн баримтыг хэрэгт, эсхүл тусгай байранд тодорхой бүртгэлтэйгээр хадгална.

144.2.Шаардлагатай бол эд мөрийн баримтыг эзэмшигч, эсхүл зохих баг, хорооны Засаг дарга, шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, цагдаагийн байгууллага, тэдгээрийн албан тушаалтанд хадгалуулж болно. Хадгалахаар авсан этгээд эд мөрийн баримтыг хэвийн байдлаар хадгалах үүрэгтэй.

145 дугаар зүйл.Эд мөрийн баримтад үзлэг хийх

Хэвлэх

145.1.Шүүхэд авчирч хадгалах боломжгүй эд мөрийн баримтыг түүний оршин байгаа газарт нь үзлэг хийж, энэ тухай тэмдэглэл хөтөлнө.

145.2.Хүнсний ба түргэн муудаж, шинж чанараа амархан алдаж, устаж үгүй болох зүйлд үзлэгийг шүүхээс хэргийн оролцогчдод мэдэгдэж даруй хийнэ.

145.3.Үзлэг хийсний дараа тухайн зүйлийг хуульд өөрөөр заагаагүй бол гаргаж өгсөн этгээдэд буцаан олгоно.

146 дугаар зүйл.Эд мөрийн баримтын талаар авах бусад арга хэмжээ

Хэвлэх

146.1.Шаардлагатай бол тухайн эд мөрийн баримтын талаар гэрэл зураг, зураглал, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийж бэхжүүлэн хэрэгт хавсаргах, эсхүл түүнийг битүүмжилж болно.

147 дугаар зүйл.Эд мөрийн баримтыг буцаан олгох

Хэвлэх

147.1.Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсны дараа эд мөрийн баримтыг хуульд өөрөөр заагаагүй бол эзэмшигчид буцаан олгоно.

147.2.Эд мөрийн баримтын кино ба гэрэл зураг, зураглал, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийг хэрэгт хавсарган үлдээнэ.

ТАВДУГААР ДЭД БҮЛЭГ

БИЧМЭЛ НОТЛОХ БАРИМТ, ЭД МӨРИЙН БАРИМТЫГ

БҮРДҮҮЛЭХ

148 дугаар зүйл.Эсрэг талаас бичмэл нотлох баримт, эд мөрийн баримт гаргуулах

Хэвлэх

148.1.Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр хэргийн үйл баримтыг тогтооход шаардлагатай бичмэл нотлох баримт болон эд мөрийн баримтыг бусад хэргийн оролцогчоос гаргуулж болно.

149 дүгээр зүйл. Бичмэл нотлох баримт, эд мөрийн баримтыг гаргах үүрэг

Хэвлэх

149.1.Хэргийн үйл баримтыг тогтооход зайлшгүй шаардлагатай бичмэл нотлох баримт болон эд мөрийн баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр эзэмшилдээ байлгаж байгаа хэргийн оролцогч бус этгээд тухайн нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй.

150 дугаар зүйл.Бичмэл нотлох баримт, эд мөрийн баримтыг гарган өгөх

Хэвлэх

150.1.Иргэн, хуулийн этгээд шүүхээс шаардсан бичмэл нотлох баримт, эд мөрийн баримтыг шүүхээс заасан хугацаанд гаргаж өгнө. Хэрэв иргэн, хуулийн этгээд хүндэтгэн үзэх шалтгаанаар бичмэл нотлох баримт, эд мөрийн баримтыг гаргаж өгөх боломжгүй бол шүүхэд мэдэгдэнэ.

151 дүгээр зүйл.Бичмэл нотлох баримт, эд мөрийн баримтыг албадан гаргуулах

Хэвлэх

151.1.Энэ хуулийн 149.1-д заасан нотлох баримтыг гаргаж өгөхөөс хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр татгалзвал түүнийг албадан гаргуулна.

152 дугаар зүйл. Бичмэл нотлох баримт, эд мөрийн баримтыг гарган өгөхөөс татгалзах эрх

Хэвлэх

152.1.Ажил үүргээ гүйцэтгэх явцад хэргийн үйл баримтын талаар үйлдсэн сэтгэл зүйч, эвлэрүүлэн зуучлагч, хэргийн оролцогчийн төлөөлөгч, өмгөөлөгчийн бичмэл нотлох баримт болон бусад баримтыг гарган өгөхөөс татгалзах эрхтэй.

152.2.Хуульд заасан эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой бичмэл нотлох баримт болон бусад баримт баримтыг шаардахыг хориглоно.

153 дугаар зүйл.Татгалзах эрхтэй эсэхийг шийдвэрлэх

Хэвлэх

153.1.Бичмэл нотлох баримт, эд мөрийн баримтыг гарган өгөхөөс татгалзах эрхтэй эсэхийг шийдвэрлэхийн тулд тухайн нотлох баримтыг мэдэлдээ байлгаж байгаа этгээдээс нотлох баримтыг гаргуулж болно. Энэ тохиолдолд шүүхээс бусад этгээд гаргасан нотлох баримттай танилцахыг хориглоно.

154 дүгээр зүйл.Хэргийн оролцогч бичмэл нотлох баримт, эд мөрийн

Хэвлэх

баримтыг гарган өгөөгүй тохиолдол үүсэх үр дагавар

154.1.Хэргийн оролцогч нотлох баримт гаргуулах шийдвэрийг биелүүлээгүй бол шүүх тухайн тухайн нотлох баримттай холбоотой эсрэг талын тайлбарыг үнэн гэж үзэж болно.

154.2.Хэргийн оролцогч эсрэг тал ашиглахаас саад хийх зорилгоор гаргаж өгөх үүрэг бүхий баримт бичгийг устгах болон бусад байдлаар ашиглах боломжгүй болгосон бол энэ хуулийн 154.1-т мөн адил байна.

154.3.Энэ хуулийн 154.1, 154.2-т заасан тохиолдолд эсрэг тал нь тухайн нотлох баримтын агуулгатай холбогдуулж тодорхой тайлбар гаргах болон тухайн нотлох баримтаар тогтоох ёстой үйл баримтыг бусад нотлох баримтаар нотлох нь илэрхий төвөгтэй байгаа бол шүүх тухайн үйл баримтын талаарх эсрэг талын тайлбарыг үнэн гэж үзэж болно.

155 дугаар зүйл.Бичмэл нотлох баримт, эд мөрийн баримтыг гарган

Хэвлэх

өгөөгүй тохиолдол хүлээх хариуцлага

155.1.Энэ хуулийн 150.1-д заасан шаардлагыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй гэм буруутай албан тушаалтан, иргэнд зохих хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.

ЗУРГААДУГААР ДЭД БҮЛЭГ

ҮЗЛЭГ, ТУРШИЛТ, ТАНЬЖ ОЛУУЛАХ АЖИЛЛАГАА

156 дугаар зүйл.Үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагаа хийх

Хэвлэх

156.1.Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахын тулд шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр тэдгээрийг оролцуулан үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагаа явуулах тухай шүүгч захирамж гаргана.

157 дугаар зүйл.Үзлэг хийлгэх хүсэлт гаргах

Хэвлэх

157.1.Үзлэг хийлгэх хүсэлтэд дараах зүйлийг тусгана.

157.1.1.үзлэг хийлгэх объект;

157.1.2.үзлэг хийлгэн тодруулах гэж байгаа үйл баримт.

158 дугаар зүйл.Туршилт хийлгэх хүсэлт гаргах

Хэвлэх

158.1.Туршилт хийлгэх хүсэлтэд дараах зүйлийг тусгана.

158.1.1.туршилтын агуулга;

158.1.2.туршилтаар тогтоолгох гэж байгаа үйл баримт.

159 дүгээр зүйл.Таньж олуулах ажиллагаа хийлгэх хүсэлт гаргах

Хэвлэх

159.1.Таньж олуулах ажиллагаа хийлгэх хүсэлтэд дараах зүйлийг тусгана.

159.1.1.таньж олох этгээд;

159.1.2.таньж олуулах объект;

159.1.3.таньж олуулах ажиллагаагаар тогтоолгох гэж байгаа үйл баримт.

160 дугаар зүйл. Үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааг явуулах тухай захирамжид гомдол гаргах

Хэвлэх

160.1.Үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааг явуулах тухай, эсхүл явуулахаас татгалзсан шүүхийн захирамжид хэргийн оролцогч гомдол гаргах эрхтэй.

160 дугаар зүйл. Үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааг явуулах тухай хэргийн оролцогчид мэдэгдэх

Хэвлэх

160.1.Үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааг явуулах тухай ямар ажиллагааг хэзээ, хаана явуулахыг хэргийн оролцогчид мэдэгдэнэ.

160 дугаар зүйл.Хөндлөнгийн гэрч оролцуулах

Хэвлэх

160.1.Үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааг явуулахад хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулна.

160.2.Хөндлөнгийн гэрчээр тухайн хэрэгт хувийн болон албаны сонирхолгүй, эрх зүйн бүрэн чадамжтай хүнийг оролцуулна.

160.3.Шүүхээс хөндлөнгийн гэрчид түүний эрх, үүргийг танилцуулж, хариуцлагыг сануулсны дараа түүнээс ойлгосон эсэхийг лавлаж гарын үсгийг зуруулж авна.

160.4.Хөндлөнгийн гэрч ажиллагааны явц, агуулга, дүнг гэрчлэх үүрэг хүлээнэ.

160.5.Хөндлөнгийн гэрч ажиллагааны тэмдэглэлтэй танилцах, явц, агуулга, үр дүн бодит байдалд нийцээгүй гэж үзвэл түүнд засвар оруулахаар санал гаргах эрхтэй.

160.6.Хөндлөнгийн гэрчээр оролцсон хүн мэдүүлэг өгөхөөр шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам сахих, нууцыг задруулахгүй байх үүрэгтэй.

160.7.Хөндлөнгийн гэрч энэ хуулийн 160.3-т заасан үүргээ биелүүлээгүй бол түүнд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

161 дүгээр зүйл.Тэмдэглэл хөтлөх

Хэвлэх

161.1.Үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааг явуулсан тухай тэмдэглэл үйлдэнэ.

161.2.Тэмдэглэлийг энэ хуулийн ...-д заасан шаардлагад нийцүүлэн үйлдэнэ.

161.3.Тэмдэглэлийг шүүгч, түүний даалгаснаар шүүгчийн туслах, эсхүл шүүх хуралдааны нарийн бичгийн дарга үйлдэнэ.

161.4.Тэмдэглэлд ямар ажиллагааг хэн, хэзээ, хаана явуулсан, түүний эхэлсэн, дууссан цаг, ажиллагаанд оролцсон хүн нэг бүрийн эцэг/эх/-ийн нэр, нэр, хаяг, түүнчлэн ажиллагааны дараалал, явц, илэрсэн нөхцөл байдлыг бичнэ.

161.5.Тэмдэглэлийг уг ажиллагаа явуулахад оролцсон бүх хүн уншиж танилцах бөгөөд тэмдэглэлд засвар оруулахаар санал гаргах эрхтэйг тэдэнд тайлбарлаж өгнө.

161.6.Тэмдэглэлд уг ажиллагааг явуулсан этгээд болон түүнд оролцсон хүн нэг бүр гарын үсэг зурна. Тэдгээр нь гарын үсэг зурахаас татгалзах эрхгүй.

161.7.Тэмдэглэлд кино ба гэрэл зураг, зураглал, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв болон хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой бусад зүйлийг хавсаргаж болох бөгөөд тэмдэглэлд энэ тухай тусгана.

162 дугаар зүйл.Хэргийн оролцогч ирээгүйн үр дагавар

Хэвлэх

162.1.Хэргийн оролцогч ирээгүй нь үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааг явуулахад саад болохгүй.

ДОЛООДУГААР ДЭД БҮЛЭГ

ГЭРЧИЙН МЭДҮҮЛЭГ

163 дугаар зүйл.Гэрч

Хэвлэх

163.1.Хэргийн маргаантай үйл баримтын талаар ач холбогдолтой байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно.

164 дүгээр зүйл.Гэрчийн мэдүүлэг авч болохгүй этгээд

Хэвлэх

164.1.Дараах хүнээс гэрчийн мэдүүлэг авч болохгүй:

164.1.1.үүргээ гүйцэтгэх замаар уг хэргийн үйл баримтыг мэдэх болсон сэтгэл зүйч, эвлэрүүлэн зуучлагч, хэргийн оролцогчийн төлөөлөгч, өмгөөлөгч;

164.1.2.иргэний эрх зүйн чадамжгүй этгээд.

165 дугаар зүйл.Гэрчийн мэдүүлэг өгөхөөс татгалзах эрх

Хэвлэх

165.1.Гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхтэй.

165.2.Хэргийн оролцогчийн эхнэр, нөхөр, эцэг, эх, хүүхдээс зөвхөн өөрсдийнх нь зөвшөөрснөөр гэрчийн мэдүүлгийг авч болно.

166 дугаар зүйл.Гэрчийн мэдүүлэг авах хүсэлт гаргах

Хэвлэх

166.1.Гэрчийг шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр дуудан ирүүлж, мэдүүлэг авна.

166.2.Гэрчийн мэдүүлэг авах хүсэлтэд дараах зүйлийг тусгана.

166.2.1.гэрчийн эцэг/эх/-ийн нэр, нэр, оршин суугаа газрын хаяг, утасны дугаар;

166.2.2.гэрчээс асуух хэргийн үйл баримт.

166.3.Шүүх өөрийн санаачилгаар гэрчээс мэдүүлэг авч болохгүй.

166.4.Гэрчийн мэдүүлэг авах хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй.

167 дугаар зүйл.Гэрчийн үүрэг

Хэвлэх

167.1.Гэрч дараах үүргийг хүлээнэ.

167.1.1.гэрчээр дуудагдсан этгээд шүүхэд заавал хүрэлцэн ирэх;

167.1.2.хэргийн үйл баримтын талаар үнэн зөв мэдүүлэг өгөх.

167.2.Мэдүүлэг өгөхөөс татгалзах, зайлсхийх, зориуд худал мэдүүлэг өгвөл Зөрчлийн тухай хууль, эсхүл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

168 дугаар зүйл.Шүүхээс гэрчийг дуудах

Хэвлэх

168.1.Шүүх гэрчийг шүүхийн мэдэгдэх хуудсаар дуудна.

168.2.Гэрчийг дуудах мэдэгдэх хуудсанд дараах агуулгыг тусгана.

168.2.1.мэдэгдэх хуудас хүргүүлж байгаа шүүх;

168.2.2.дуудан ирүүлэх гэрчийн эцэг /эх/-ийн нэр, нэр, оршин суугаа газрын хаяг;

168.2.3.ямар зорилгоор дуудаж байгаа талаар;

168.2.4.хаана, хэзээ хүрэлцэн ирэх;

168.2.5.хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирэхгүй бол хуульд заасан хүлээлгэх хариуцлага.

169 дүгээр зүйл.Гэрч хүрэлцэх ирэх боломжгүй тухай мэдэгдэх

Хэвлэх

169.1.Гэрч шүүхэд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хүрэлцэн ирэх боломжгүй нөхцөл байдал үүссэн бол нэн даруй энэ тухай шүүхийн мэдээлэл лавлагааны ажилтанд мэдэгдэнэ.

170 дугаар зүйл.Гэрчийг албадан ирүүлэх

Хэвлэх

170.1.Гэрчийг шүүхийн мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бол шүүгч өөрийн санаачилгаар, эсхүл хэргийн оролцогчийн хүсэлтийн дагуу албадан ирүүлэх тухай захирамж гаргана.

170.2.Гэрчийг албадан ирүүлэх тухай захирамжид дараах зүйлийг тусгана:

170.2.1.албадан ирүүлэх шийдвэр гаргасан шүүх;

170.2.2.гэрчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг;

170.2.3.албадан ирүүлэх шийдвэрийн үндэслэл;

170.2.4.албадан ирүүлэх он, сар, өдөр;

170.2.5.албадан ирүүлэх ажиллагаа гүйцэтгэх байгууллагын нэр.

170.3.Гэрч нь өөрөө хүрэлцэн ирвэл шүүхийн албадан ирүүлэх шийдвэрийг хэрэгжүүлэхгүй.

170.4.Шүүх хуралдаанд гэрчийг албадан ирүүлэх ажиллагааг цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ.

170.5.Шүүх хуралдаанд гэрчийг албадан ирүүлэх ажиллагаанд гарсан зардлыг гэрчээр гаргуулахаар шийдвэрлэж болно.

171 дүгээр зүйл.Гэрчийн оршин байгаа газарт нь мэдүүлэг авах

Хэвлэх

171.1.Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүхийн дуудсанаар ирж чадахгүй гэрчээс байгаа газарт нь очиж мэдүүлэг авч болно.

172 дугаар зүйл.Гэрчийг эрэн сурвалжлах

Хэвлэх

172.1.Гэрчийн оршин байгаа газар мэдэгдэхгүй бол шүүгчийн захирамжаар эрэн сурвалжилна.

173 дугаар зүйл.Гэрчээс мэдүүлэг авах нийтлэг журам

Хэвлэх

173.1.Шүүх гэрчээс мэдүүлэг авахын өмнө түүний иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичигтэй заавал танилцана. Гэрчийн мэдүүлэгт түүний эцгийн /эх/-ийн нэр, нас, хүйс, оршин суугаа хаяг, регистрийн дугаар зэргийг тусгана.

173.2.Шүүхээс гэрчид түүний эрх, үүргийг танилцуулж, хариуцлагыг сануулсны дараа түүнээс ойлгосон эсэхийг лавлаж гарын үсгийг зуруулна.

173.3.16 насанд хүрээгүй гэрчид эрх, үүргийн танилцуулахдаа эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай сануулах шаардлагагүй.

173.4.Шүүх гэрчээс хэргийн оролцогчтой ямар харилцаатай байсныг танилцахдаа гэрч нь хэргийн оролцогчийг таньдаг эсэх, таньдаг бол ямар харилцаатай/төрөл, садан, найз нөхөд, хамт ажилладаг, хамт суралцаж байсан, айл хөрш гэх мэт/, уг харилцаа нь тэдний хооронд энгийн, дотно эсхүл таагүй харьцах болсон шалтгаан зэргийг шүүх тодруулна.

173.5.Шүүх гэрчээс мэдүүлэг авахдаа бусад гэрчүүдийг байлцуулахгүй байх, түүнчлэн мэдүүлэг өгсөн, өгөөгүй гэрчүүд хоорондоо харьцахгүй байх нөхцөлөөр хангах арга хэмжээг авна.

173.6.Шүүх шаардлагатай гэж үзвэл гэрчээс давтан мэдүүлэг авч болно.

174 дүгээр зүйл.Гэрчээс мэдүүлэг урьдчилан бичгээр авах

Хэвлэх

174.1.Хэргийн оролцогч гэрчийн мэдүүлгийг урьдчилж бичгээр гаргуулах хүсэлт гаргаж болно.

174.2.Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтийг үндэслэлтэй гэж үзвэл гэрчээс мэдүүлгээ эхлээд бичгээр өгөх тухай захирамж гаргана.

174.3.Шүүх хуралдаанд гэрчийн мэдүүлэг авахаас өмнө урьдчилж бичгээр өгсөн гэрчийн мэдүүлгийг хэргийн оролцогчдод танилцуулна.

174.4.Гэрчийн мэдүүлгийг урьдчилж бичгээр гаргасан тохиолдолд шүүх хуралдааны үеэр гэрчээс нэмэлт, эсхүл тодруулах асуулт асуух байдлаар мэдүүлэг авах ажиллагаа явагдана.

175 дугаар зүйл.Гэрчийн мэдүүлгийг урьдчилан авах

Хэвлэх

175.1.Хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаас өмнө урьдчилан мэдүүлэг авч байгаа бол шүүх хуралдааны танхимд гэрчийн мэдүүлэг авна.

175.2.Энэ хуулийн 175.1-д заасан тохиолдолд хэргийн оролцогчдод урьдчилан мэдэгдэн гэрчид асуулт тавих боломжоор хангана.

175.3.Шүүх гэрчийн мэдүүлгийг бичгийн хэлбэрт оруулж тэмдэглэл хөтөлнө.

176 дугаар зүйл.Гэрчээс асуулт асуух журам

Хэвлэх

176.1.Гэрчийн мэдүүлгийг шүүх хуралдааны үед авч байгаа бол шүүх хуралдааны тэмдэглэлд тусгана.

176.2.Гэрчээс дараах дарааллаар асуулт асууна.

176.2.1.гэрч мэдүүлэг авах хүсэлт гаргасан хэргийн оролцогч;

176.2.2.бусад хэргийн оролцогч;

176.2.3.шүүх.

176.4.Хэргийн оролцогч даргалагч шүүгчээс зөвшөөрөл авч нэмэлт асуулт асууж болно.

176.5.Гэрчээс мэдүүлэг авахдаа түүнийг өөрийн мэдэж буй хэргийн үйл баримтын талаарх мэдээллийг чөлөөтэй илэрхийлэх бүхий л боломжоор хангана.

176.6.Гэрчээс мэдүүлэг авахдаа байцаах, тулгах, албадах, хөтлөн асуух замаар мэдүүлэг авч болохгүй.

178 дугаар зүйл.Хэргийн оролцогч гэрчээс асуулт асуухдаа бичмэл болон эд мөрийн баримт ашиглах

Хэвлэх

178.1.Хэргийн оролцогч даргалагч шүүгчийн зөвшөөрлөөр нотлох баримт ашиглан гэрчээс асуулт асууж болно.

178.2.Энэ хуулийн 178.1-д заасан тохиолдолд тухайн нотлох баримттай танилцаагүй бол гэрчээс асуулт асуухаас өмнө хэргийн оролцогчид тухайн баримттай танилцах боломж олгоно.

179 дүгээр зүйл.Гэрч эх хэл, мэддэг хэл дээр мэдүүлэг өгөх

Хэвлэх

179.1.Гэрч нь өөрийн эх хэл, эсхүл мэддэг хэл, бичгээр, хэрэв хараагүй, хэлгүй, дүлий бол дохио, зангаа, тусгай тэмдэгт ашиглан мэдүүлэг өгч болно.

180 дугаар зүйл.Арван найман насанд хүрээгүй хүнээс мэдүүлэг авах

Хэвлэх

180.1.Насанд хүрээгүй гэрч гэдэгт 7-18 насны этгээд хамаарна.

180.2.Насанд хүрээгүй гэрчээс эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, эсхүл сурган хүмүүжүүлэгчийг байлцуулан мэдүүлэг авна.

180.3.Насанд хүрээгүй этгээдээс гэрчийн мэдүүлэг авахдаа үнэн зөв мэдүүлэг өгөхөд нь нөлөөлж болохоор оролцогчийг шүүх хуралдааны танхимаас түр гаргаж болно.

180.4.Энэ хуулийн 180.3-д заасны дагуу гарсан этгээд шүүх хуралдааны танхимд буцаж ороход насанд хүрээгүй гэрчийн мэдүүлгийг түүнд танилцуулж, асуулт тавих боломж олгоно.

180.5.Насанд хүрээгүй гэрчийн мэдүүлгийг сонссоны дараа түүнийг шүүх хуралдааны танхимаас гаргана.

181 дүгээр зүйл.Гэрчүүдийг нүүрэлдүүлэн мэдүүлэг авах

Хэвлэх

181.1.Гэрчүүдийн мэдүүлэгт ноцтой зөрүү байвал тэдгээрийг нүүрэлдүүлэн мэдүүлэг авч болно.

181.2.Шүүгч нүүрэлдүүлэн мэдүүлэг авахдаа гэрчүүдээс бие биеэ таних эсэх, хоорондоо ямар харилцаатай болохыг асууна.

181.3.Энэ хуулийн 181.2-т заасан арга хэмжээг авсны дараа хэргийн үйл баримттай холбоотой тодруулах гэж байгаа зүйлийн талаар гэрчүүдээс ээлжлэн мэдүүлэг гаргуулна.

181.4.Мэдүүлэг өгсний дараа шүүгч гэрчүүдэд асуулт асууж болно.

181.5.Харилцан нүүрэлдэж байгаа гэрчүүд бие биедээ асуулт тавьж.

НАЙМДУГААР ДЭД БҮЛЭГ

ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ

182 дугаар зүйл.Шинжээчийн дүгнэлт

Хэвлэх

182.1.Шинжээчийн дүгнэлтэд Шүүх шинжилгээний тухай хуулийн 4.1.8-д заасан баримт бичгийг ойлгоно.

182.2.Шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа Шүүх шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтална.

183 дугаар зүйл.Хэргийн оролцогч шинжилгээ хийлгэх хүсэлт

Хэвлэх

183.1.Хэргийн үйл баримтыг тогтооход тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогч шинжилгээ хийлгэх тухай хүсэлт гаргана.

183.2.Хэргийн оролцогч шинжилгээ хийлгэх хүсэлтдээ дараах зүйлийг тусган бичгээр гаргана.

183.2.1.шинжилгээгээр тогтоолгох гэж буй үйл баримт;

183.2.2.шинжилгээний төрөл, хэлбэр;

183.2.3.шинжилгээ хийх этгээдэд тавих асуулт.

183.3.Хэргийн оролцогчийн гаргасан хүсэлт энэ хуулийн 183.2-т заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд хүсэлт гаргаагүйд тооцно.

184 дүгээр зүйл.Хүсэлтийг хэргийн бусад оролцогчид танилцуулах

Хэвлэх

184.1.Шинжилгээ хийлгэх тухай хэргийн оролцогчийн хүсэлтийг хэргийн бусад оролцогчид танилцуулна.

184.2.Хэргийн бусад оролцогч шинжилгээ хийлгэх тухай хүсэлтийн талаар санал байгаа тохиолдолд түүнийгээ бичгээр шүүхэд ирүүлнэ.

185 дугаар зүйл.Шинжилгээ хийлгэх тухай хүсэлт шийдвэрлэх

Хэвлэх

185.1.Шүүх хэргийн оролцогчийн шинжилгээ хийлгэх тухай хүсэлт болон бусад оролцогчийн гаргасан саналыг харгалзан үзэж хүсэлтэд заасан асуудлыг тодруулахад тусгай мэдлэг шаардлагатай гэж үзвэл шинжээчид тавих асуултыг тодорхойлон шинжилгээ хийлгэх шийдвэр гаргана.

185.2.Хэргийн оролцогчийн хүсэлтэд заасан үйл баримтыг тодруулахад заавал тусгай мэдлэг шаардлагагүй, эсхүл хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар хангалттай тогтоогдсон гэж шүүх үзвэл хүсэлтийг хангахаас татгалзаж болно.

185.3.Хүсэлтийг шийдвэрлэсэн шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй.

186 дугаар зүйл.Шинжилгээ хийх этгээдийг тодорхойлох

Хэвлэх

186.1.Шүүх шинжилгээ хийх этгээдийг сонгож, шинжилгээг шинжээчдийн багаар хийх эсэхийг шийдвэрлэнэ.

186.2.Хэргийн оролцогчид тохиролцон шинжилгээ хийх этгээдийг санал болгож болно.

187 дугаар зүйл.Шинжилгээг шинжилгээний байгууллагаар хийлгэх

Хэвлэх

187.1.Шүүх шинжилгээ хийлгэх шийдвэрийг шинжилгээний объектын хамт шинжилгээний байгууллагад хүргүүлнэ.

187.2.Шинжилгээг шинжилгээний байгууллагаар хийлгэх тохиолдолд Шүүх шинжилгээний тухай хуулийн 9.4-т заасны дагуу эрх бүхий албан тушаалтан нь шинжээчид эрх, үүргийг тайлбарлан өгч зориуд худал дүгнэлт гаргасан бол түүнд хүлээлгэх хариуцлагыг урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна.

188 дугаар зүйл.Шинжилгээг шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдээр хийлгэх

Хэвлэх

188.1.Шүүх шинжилгээний тухай хуулийн 10.2-т заасны дагуу шүүхийн зүгээс шинжилгээ хийх этгээдэд санал тавьж, хувийн баримт бичиг, тусгай мэдлэг, мэргэжил, чадварыг нотолсон баримт бичиг, шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаас татгалзах үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулж болно.

188.2.Шүүх энэ хуулийн 188.1-д заасан үйл ажиллагааг явуулсны дараа шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, Шүүх шинжилгээний тухай хуулийн 10.3-т заасан этгээдэд шинжилгээ хийлгэх шийдвэрийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна.

188.3.Шүүхийн ерөнхий зөвлөл шинжилгээ хийх боломжтой этгээдийн талаар мэргэшсэн чиглэлээр нь мэдээллийн сан бүрдүүлнэ.

189 дүгээр зүйл.Хэргийн оролцогч шинжилгээ хийхэд байлцах

Хэвлэх

189.1.Шүүх шаардлагатай гэж үзвэл шинжилгээ хийж байгаа этгээд хэргийн оролцогчтой харилцаж болох эсэх, хэргийн оролцогч шинжилгээ хийхэд байлцуулах эсэхийг шийдвэрлэнэ.

189.2.Энэ хуулийн 189.1-д заасны дагуу гаргасан шүүхийн шийдвэрт хэргийн оролцогч гомдол гаргах эрхгүй.

190 дүгээр зүйл.Шинжилгээ хийлгэх шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлыг тодруулах

Хэвлэх

190.1.Шүүх шаардлагатай гэж үзвэл хэргийн оролцогч болон шинжээчийг оролцуулан шинжээчид тавьсан асуултыг тодруулах, шинжилгээний объект болон шинжилгээ хийхэд шаардлагатай бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж болно.

190.2.Шинжилгээ хийлгэх шийдвэр гарсны дараа шүүх шаардлагатай гэж үзвэл шинжээчид тавьсан асуултыг өөрчилж болно.

191 дүгээр зүйл.Гадаад улсын хуулийг тодруулахын тулд шинжээч томилох

Хэвлэх

191.1.Шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий гадаад улсын хуулийг тодруулахын тулд өөрийн санаачилгаар шинжээч томилж болно.

192 дугаар зүйл.Татгалзан гарах, татгалзан гаргах хүсэлт шийдвэрлэх

Хэвлэх

192.1.Шүүх шинжилгээний тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу шинжилгээ хийх этгээд өөрөө татгалзан гарах хүсэлт гаргасан, эсхүл хэргийн оролцогч татгалзан гаргах хүсэлт гаргасан тохиолдолд үндэслэлтэй эсэхийг шүүх шийдвэрлэнэ.

192.2.Хүсэлтийг шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй байна.

193 дугаар зүйл.Шинжилгээ хийх хугацаа

Хэвлэх

193.1.Шүүх шинжилгээний объектын тоо хэмжээ, шинжилгээний цар хүрээ, онцлогийг харгалзан шинжилгээ хийх хугацааг тогтооно.

193.2.Шүүх хугацаа сунгах үндэслэлтэй эсэхийг хянаж, шинжилгээ хийх хугацааг сунгаж болно.

193.3.Шинжилгээ хийж байгаа этгээд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хугацаа хэтрүүлсэн тохиолдолд шүүхээс Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулж болно.

194 дүгээр зүйл.Шинжээчийн дүгнэлтийг танилцуулах

Хэвлэх

194.1.Шинжээчийн дүгнэлт гарсан даруйд хэргийн оролцогчдод таницуулна.

195 дугаар зүйл.Шүүхийн санаачилгаар нэмэлт болон дахин шинжилгээ хийх

Хэвлэх

195.1.Нэмэлт болон дахин шинжилгээ хийх этгээдийг хэргийн оролцогчийн хүсэлтээр болон шүүх санаачилгаараа томилж болно.

196 дугаар зүйл.Шинжээчийн дүгнэлтийг сонсгох

Хэвлэх

196.1.Шинжилгээ хийсэн этгээд шүүх хуралдаанд оролцсон бол шинжээчийн дүгнэлтийг өөрөө шүүх хуралдаанд уншиж сонсгоно.

196.2.Шинжилгээ хийсэн этгээд шүүх хуралдаанд оролцоогүй бол шинжээчийн дүгнэлтийг шүүх хуралдаанд уншиж сонсгоно.

196.3.Хэргийн оролцогч урьдчилж танилцсан тул уншиж сонгох шаардлагагүй гэж үзвэл шинжээчийн дүгнэлтийг уншиж сонсгосонд тооцно.

197 дугаар зүйл. Шинжилгээ хийсэн этгээдийг шүүх хуралдаанд оролцуулах

Хэвлэх

197.1.Хэргийн оролцогчийн хүсэлтээр болон шүүх өөрийн санаачилгаар шинжилгээ хийсэн этгээдийг шүүх хуралдаанд оролцуулж болно.

197.2.Шинжилгээ хийсэн этгээд шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх үүрэгтэй.

198 дугаар зүйл.Шинжилгээ хийсэн этгээд дүгнэлтээ тайлбарлах

Хэвлэх

198.1.Шинжилгээ хийсэн этгээд шүүх хуралдаанд оролцож байгаа бол өөрийн дүгнэлтийг тайлбарлана.

199 дүгээр зүйл.Шинжилгээ хийсэн этгээдээс асуулт асуух

Хэвлэх

199.1.Шинжилгээ хийсэн этгээдээс дараах дарааллаар дүгнэлттэй холбоотой асуулт асууна:

199.1.1.шүүх;

199.1.2.шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан тал;

199.1.3.хэргийн бусад оролцогч.

199.2.Шүүх зохистой гэж үзвэл хэргийн оролцогчийн саналыг харгалзан энэ хуулийн 199.1-д заасан дарааллыг өөрчилж болно.

199.3.Асуулт асуухдаа байцаах, тулгах, албадах, хөтлөн асууж болохгүй.

ЕСДҮГЭЭР ДЭД БҮЛЭГ

НОТЛОХ БАРИМТЫГ ХАМГААЛАХ

201 дүгээр зүйл.Нотлох баримтыг хамгаалах

Хэвлэх

201.1.Хэрэг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг өөрчлөх, устгах, бусдад шилжүүлэх, нуун дарагдуулах зэргээр тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд саад учруулж болох үндэслэлтэй гэж үзвэл хэргийн оролцогч уг нотлох баримтыг хамгаалуулахаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүхэд хүсэлт гаргаж болно.

202 дугаар зүйл.Нотлох баримт хамгаалуулах хүсэлт гаргах

Хэвлэх

202.1.Хүсэлтэд ямар нотлох баримтыг хамгаалах, хэргийн ямар байдлыг батлахад ач холбогдолтой болон хамгаалах болсон шалтгааныг тусгана.

202.2.Шүүгч тухайн хүсэлтийг үндэслэлтэй гэж үзвэл нотлох баримтыг хамгаалах тухай, хэрэв үндэслэлгүй гэж үзвэл татгалзах тухай захирамж гаргана.

202.3.Энэ хуулийн 202.2-т заасан шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй.

203 дугаар зүйл.Нотлох баримт хамгаалах шийдвэрийг гүйцэтгэх

Хэвлэх

203.1.Шүүгчийн захирамжид хаана, хэнд байгаа, ямар нотлох баримтыг хэрхэн хамгаалах талаар тусгана.

203.2.Энэ хуулийн 202.2-т заасан шүүгчийн захирамжийг шаардлагатай тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар нэн даруй гүйцэтгүүлнэ.

ЗУРГААДУГААР БҮЛЭГ

ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ

НИЙТЛЭГ ЖУРАМ

НЭГДҮГЭЭР ДЭД БҮЛЭГ

ШҮҮХ ХУРАЛДААНЫ НИЙТЛЭГ ЖУРАМ

204 дүгээр зүйл.Шүүх хуралдаан

Хэвлэх

204.1.Хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээс бусад тохиолдолд хэргийг гагцхүү шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэнэ.

204.2.Шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удирдан явуулахтай холбогдуулан захирамж гаргахдаа шаардлагатай гэж үзвэл шүүх хуралдаан хийж болно.

205 дугаар зүйл.Шүүх хуралдааныг тасралтгүй явуулах

Хэвлэх

205.1.Бүх шатны шүүхийн шүүх хуралдааныг өдрийн цагаар, амрах зайлшгүй шаардлагатайгаас бусад цагт тасралтгүй явуулна.

205.2.Шүүгч, эсхүл шүүх бүрэлдэхүүн шүүх хуралдаанаар нэгэнт хэлэлцэж эхэлсэн хэргийг хянан шийдвэрлэж дуусах, эсхүл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хойшлуулах, түдгэлзүүлэх хүртэл өөр хэргийг хянан шийдвэрлэхгүй.

206 дугаар зүйл.Шүүх хуралдааны оролцогч

Хэвлэх

206.1.Шүүх хуралдааны оролцогч гэдэгт хэргийн оролцогч, шинжээч, гэрч, орчуулагч, хэлмэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, иргэдийн төлөөлөгч хамаарна.

207 дугаар зүйл.Шүүх хуралдаан даргалагч, түүний эрх, үүрэг

Хэвлэх

207.1.Шүүх хуралдааныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удирдан явуулж байгаа шүүгч даргална.

207.2.Шүүх хуралдаан даргалагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хэргийн оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангах, шүүх хуралдааны дэгийг сахиулах талаар шаардлагатай арга хэмжээг авна.

208 дугаар зүйл.Шүүх бүрэлдэхүүнд томилогдсон шүүгч, түүний эрх үүрэг

Хэвлэх

208.1.Шүүх бүрэлдэхүүний бусад шүүгчдийг Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 19.2.5-д заасан журмын дагуу сонгоно.

208.2.Энэ хуулийн 208.1-д заасан шүүгчдийг шүүхийн хуралдааны тов гарахаас өмнө томилно.

208.3.Хэргийн оролцогчид шүүх хуралдааны тов мэдэгдэхдээ шүүх бүрэлдэхүүний бусад шүүгч томилогдсон талаар мэдэгдэнэ.

208.4.Шүүх бүрэлдэхүүний бусад шүүгч нь зөвхөн шүүхийн шийдвэр гаргахад оролцоно.

209 дүгээр зүйл.Шүүх бүрэлдэхүүнд өөр шүүхийн шүүгчийг томилж, оролцуулах

Хэвлэх

209.1.Хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй болсон бол тухайн шүүхийн Ерөнхий шүүгч адил шатны өөр шүүхийн Ерөнхий шүүгчид хандан шүүгчийг томилж оролцуулах тухай хүсэлт гаргана.

209.2.Энэ хуулийн 209.1-д заасан хүсэлтийн дагуу тухайн шүүхийн Ерөнхий шүүгч Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 19.2.5-д заасан журмын дагуу адил шатны өөр шүүхийн шүүх бүрэлдэхүүнд томилолтоор ажиллах шүүгчийг сонгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа шүүхэд мэдэгдэнэ.

210 дугаар зүйл.Шүүгч буюу шүүх бүрэлдэхүүнийг өөрчилж үл болох

Хэвлэх

210.1.Хэргийг гагцхүү нэг шүүгч, эсхүл нэг шүүх бүрэлдэхүүнээр хянан хэлэлцэж шийдвэрлэнэ.

210.2.Шүүгч, шүүх бүрэлдэхүүний хэн нэг нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон бол энэ хуулийн 44 дүгээр зүйлд заасан журмын дагуу өөр шүүгч, эсхүл шүүх бүрэлдэхүүнээр сольж, тухайн хэргийг үргэлжлүүлэн хянан шийдвэрлэнэ.

210.3.Шүүх хуралдаан хойшилсон нь шүүх бүрэлдэхүүн өөрчлөгдөх үндэслэл болохгүй.

210.3.Тухайн жилийн турш шүүгчийн ажлын ачаалал ихэссэн, ажиллах шүүгчдийн тоо нэмэгдсэн, хасагдсаны улмаас энэ хуулийн 210.1-д заасны дагуу хянан шийдвэрлэх боломжгүй тохиолдолд Ерөнхий шүүгч тухай бүр шүүгчдийн зөвлөгөөнийг зарлан хуралдуулна.

211 дүгээр зүйл.Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга

Хэвлэх

211.1.Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга шүүх хуралдаан явуулах байр, танхимыг бэлтгэх, шүүх хуралдааны ирцийг бүртгэж шүүгч, шүүх бүрэлдэхүүнд танилцуулах, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөх, шүүх хуралдааны явцыг дуу болон дүрс бичлэгээр баталгаажуулах, шүүхийн шийдвэрийг хүргүүлэх, гүйцэтгэх хуудас олгох, хүргүүлэх, хэргийг цэгцэлж үдэх, архивт шилжүүлэх ажиллагааг хийж гүйцэтгэнэ.

212 дугаар зүйл.Шүүх хуралдааны нийтлэг дэг

Хэвлэх

212.1.Шүүх хуралдааны танхимд байгаа хүн бүр шүүхийг хүндэтгэх, хуралдааны танхимд тогтоосон журмыг сахих, хуралдаан даргалагчийн шийдвэрт захирагдах үүрэгтэй.

212.2.Шүүх хуралдааны нийтлэг дэгийг Улсын дээд шүүх батална.

213 дугаар зүйл.Шүүх хуралдааны дэгийг зөрчсөн этгээдэд оногдуулах хариуцлага

Хэвлэх

213.1.Шүүх хуралдаанд оролцогч шүүх хуралдааны дэгийг зөрчсөн бол даргалагч шүүгч тухайн этгээдийг Зөрчлийн тухай хуулийн 15.5 дугаар зүйлийн 1-д заасан хариуцлага хүлээлгэнэ.

214 дүгээр зүйл.Шүүх хуралдааны тэмдэглэл

Хэвлэх

214.1.Шүүх хуралдааны тэмдэглэлд хуралдааныг хэзээ, хаана хийсэн, эхэлсэн, дууссан цагийг тусгана.

214.2.Шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын нэр, хэргийн ба шүүх хуралдааны оролцогчдын эцэг/эх/-ийн нэр, нэр, хаяг, тэдний ирц болон тэдэнд эрх, үүргийг тайлбарласан байдлыг тусгана.

214.3.Хэргийн ба шүүх хуралдааны оролцогчдын тайлбарын агуулга, гаргасан хүсэлт, шийдвэрлэсэн байдал, тэдгээрийн мэтгэлцээн, шинжээчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, нотлох баримтыг шинжилсэн байдал, шүүх бүрэлдэхүүн, шүүгчээс хэргийн талаар асууж тодруулсан байдал, шүүхийн шийдвэрийн агуулга, түүнд гомдол гаргах хугацаа, журмыг тайлбарласан байдлыг бичнэ.

214.4.Шүүх хуралдааны тэмдэглэл нь бичгийн, дуу болон дүрс бичлэгийн хэлбэртэй байж болно.

214.5.Шүүх хуралдаан дууссан өдрөөс хойш 7 хоногийн дотор тэмдэглэлд шүүх хуралдаан даргалагч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга гарын үсэг зурж баталгаажуулна.

214.6.Шүүх хуралдааны тэмдэглэл алдаатай бичигдсэн бол шүүх хуралдаан даргалагч буюу шүүх хуралдааны оролцогчийн хэн нэгний санал болгосноор түүнд 3 хоногийн дотор засвар хийж, энэ тухай тэмдэглэлд тусгаж, шүүгч гарын үсэг зурж баталгаажуулна. Шүүх хуралдааны тэмдэглэлд өөрчлөлт оруулах хүсэлтийг бүхэлд нь буюу хэсэгчлэн хангахаас татгалзсан бол шүүгч захирамж гаргана.

217 дугаар зүйл.Тэмдэглэл

Хэвлэх

217.1.Анхан шатны шүүх хуралдаан, давж заалдах шат, хяналтын шатны шүүх хуралдаанд тэмдэглэл үйлдэнэ.

218 дугаар зүйл.Шийдвэрийг зөвлөлдөх тасалгаанд гаргах

Хэвлэх

218.1.Бүх шатны шүүх шийдвэрээ зөвлөлдөх тасалгаанд гаргана.

218.2.Зөвлөлдөх тасалгаанд хэргийг хянан шийдвэрлэх талаар шүүх бүрэлдэхүүний гаргасан санал нууц байна.

219 дүгээр зүйл.Санал хураах

Хэвлэх

219.1.Шүүх бүрэлдэхүүн асуудал бүрийг олонхийн саналаар шийдвэрлэнэ.

219.2.Шүүгч хууль хэрэглээний талаар тусгай саналтай бол бичгээр гаргаж хэрэгт хавсаргаж болно.

219.3.Шүүх хуралдаан даргалагч өөрийн саналыг бусад шүүгчдийн дараа гаргана.

219.4.Хэрэг хянан шийдвэрлэхэд шүүгч саналаа өгөхөөс татгалзах эрхгүй.

ХОЁРДУГААР ДЭД БҮЛЭГ

ШҮҮХЭЭС ГАРАХ ШИЙДВЭР

220 дугаар зүйл.Монгол Улсын нэрийн өмнөөс шийдвэр гаргах

Хэвлэх

220.1.Шийдвэрийг Монгол Улсын нэрийн өмнөөс гаргана.

220.2.Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

220.3.Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана.

221 дүгээр зүйл.Шүүхийн шийдвэрийн бүтэц

Хэвлэх

221.1.Шийдвэр удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсгээс бүрдэнэ.

222 дугаар зүйл.Шүүхийн шийдвэрийн төрөл

Хэвлэх

222.1.Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлээд шүүх шүүхийн шийдвэр гаргана.

222.2.Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлээд шүүх магадлал гаргана.

222.3.Хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлээд шүүх тогтоол гаргана.

223 дугаар зүйл.Шүүгчийн захирамж, түүнийг гаргах

Хэвлэх

223.1.Хэрэг хянан шийдвэрлээд шүүхийн шийдвэр гаргахаас бусад тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахтай холбогдуулан шүүгч захирамж гаргана.

224 дүгээр зүйл. Хэрэг үүсгэсэн шүүгчийн ажиллагаатай холбоотой

Хэвлэх

захирамж

224.1.Хэрэг үүсгэсэн шүүгчийн ажиллагаатай холбоотой захирамж гаргахдаа хэргийн оролцогчийг оролцуулах шаардлагатай бол шүүх тэдэнд мэдэгдэж, тухайн ажиллагааг хуралдаан хэлбэрээр явуулж, тэмдэглэл хөтөлнө. Хэргийн оролцогч хүрэлцэн ирээгүй явдал уг ажиллагааг явуулахад саад болохгүй.

224.2.Хэрэг үүсгэсэн шүүгчийн ажиллагааны талаар гарсан шүүгчийн захирамжид хуульд заасан тохиолдолд гомдол гаргаж болно.

224.3.Хэрэг үүсгэсэн шүүгчийн ажиллагааг энэ хуульд заасан хугацааны дотор явуулах бөгөөд урьдчилсан хуралдаанаар шүүх хуралдааныг товлосноор энэхүү ажиллагаа дуусгавар болно.

224.4.Шүүгчийн захирамжийн мөн чанарт харшлахгүй бол шүүхийн шийдвэрийн зохицуулалт нэгэн адил үйлчилнэ.

225 дугаар зүйл.Шүүгчийн захирамжийг мэдэгдэх

Хэвлэх

225.1.Энэ хуулийн 223.1-д заасны дагуу гаргасан захирамжийг хэргийн оролцогчид мэдэгдсэнээр хүчинтэй болно.

226 дугаар зүйл.Шүүгч захирамжаа өөрчлөх, хүчингүй болгох

Хэвлэх

226.1.Энэ хуулийн 223.1-д заасны дагуу гаргасан захирамжийг хэргийн оролцогчийн хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар шүүгч хүчингүй болгох, эсхүл өөрчилж болно.

ХОЁРДУГААР ДЭД БҮЛЭГ

ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖИЛТЭН

ОРОЛЦОХ

227 дугаар зүйл.Мэргэжилтэн оролцох

Хэвлэх

227.1.Шүүх нь маргаантай үйл баримт, эсхүл нотлох баримттай холбогдуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хурдаг шуурхай явуулахын тулд шаардлагатай гэж үзвэл хэргийн оролцогчийн саналыг харгалзан мэргэжлийн мэдлэгт тусгай мэдлэгт тулгуурласан тайлбарыг сонсохын тулд мэргэжилтнийг оролцуулж болно.

227.2.Мэргэжилтний тайлбарыг бичгээр, эсхүл шүүх хуралдаан болон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд амаар тайлбарлуулна.

227.3.Шүүх нь нотлох баримтыг шинжлэн судлахдаа хэргийн оролцогчийн саналыг харгалзан мэргэжлийн мэдлэгт үндэслэсэн тайлбарыг сонсохын тулд мэргэжилтнийг ажиллагаанд оролцуулж болно.

227.4.Шүүх нь эвлэрэх санал гаргахдаа шаардлагатай гэж үзвэл хэргийн оролцогчийн зөвшөөрлөөр тэдний аль аль нь хүрэлцэн ирэх боломжтой эвлэрэх санал гаргаж буй өдөр мэргэжлийн мэдлэгт үндэслэсэн тайлбарыг сонсохын тулд мэргэжилтэн этгээдийг ажиллагаанд оролцуулж болно.

228 дугаар зүйл.Зайнаас мэргэжилтэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох

Хэвлэх

228.1.Энэ хуулийн 227 дугаар зүйлд заасны дагуу шүүх мэргэжилтнийг ажиллагаанд оролцуулах тохиолдолд мэргэжилтэн нь хол зайтай газар амьдарч байгаа зэрэг бусад зохистой гэж үзэх тохиолдолд хэргийн оролцогчийн саналыг харгалзан тус зүйлийн заалтуудад заасны дагуу шүүх болон хэргийн оролцогчийн аль аль нь мэргэжилтэнтэй хоорондоо дуу хүлээн авагч, холбогч хэрэгслээр дамжуулан мэргэжилтнээр тус зүйлийн заалтуудад заасан тайлбар хийлгүүлж, асуулт асууж болно.

229 дүгээр зүйл.Мэргэжилтнийг оролцуулах тогтоолыг хүчингүй болгох

Хэвлэх

229.1.Шүүх нь зохистой гэж үзвэл хэргийн оролцогчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаар мэргэжилтнийг ажиллагаанд оролцуулах шийдвэрээ хүчингүй болгож болно. Харин зохигч талууд аль аль нь хүсэлт гаргасан бол үүнийг хүчингүй болгох ёстой.

230 дугаар зүйл.Мэргэжилтнийг чөлөөлөх болон томилох тухай

Хэвлэх

230.1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах мэргэжилтнийг хэргийн оролцогчийн саналыг харгалзан шүүх тухайн хэрэг бүрд нэр заан томилно.

230.2.Мэргэжилтэн нь байнгын бус байна.

230.3.Мэргэжилтэнд ажлын хөлс олгож, мөн тээвэр, орон байр, хоолны зардал олгоно.

231 дүгээр зүйл.Мэргэжилтнийг татгалзан гаргах

Хэвлэх

231.1.Мэргэжилтнийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргасан бол тухайн мэргэжилтнийг тухайн хүсэлтийн талаарх шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хүсэлт гаргасан хэргийн ажиллагаанд оролцуулахгүй.

ГУРАВДУГААР ДЭД БҮЛЭГ

ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ ЗАРДАЛ

232 дугаар зүйл.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал

Хэвлэх

232.1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нь хэргийн оролцогчийн зардал, шүүхийн зардал, урьдчилан төлүүлэх зардлаас бүрдэнэ.

233 дугаар зүйл.Хэргийн оролцогчийн зардал

Хэвлэх

233.1.Хэргийн оролцогч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохтой холбоотой гарах өөрийн зардлыг хариуцна.

233.2.Нэг талын гэм буруугаас шалтгаалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зайлшгүй гарсан зардлыг нэхэмжилж, нөгөө талаар нөхөн төлүүлж болно.

234 дүгээр зүйл.Шүүхийн зардал

Хэвлэх

234.1.Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдон зайлшгүй гарах зардлыг шүүхийн зардал гэнэ.

234.2.Шүүхийн зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

235 дугаар зүйл.Урьдчилан төлүүлэх зардал

Хэвлэх

235.1.Тухайн ажиллагааг явуулахаар хүсэлт гаргасан хэргийн оролцогчоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дараах зардлыг урьдчилан төлүүлнэ:

235.1.1.шинжээч, орчуулагч, хэлмэрчийн тээвэр, байр, хоолны зардал, ажлын хөлс, бусад зардал;

235.1.2.гэрчийн тээвэр, байр, хоолны зардал, цалин, хөдөлмөрийн хөлс;

235.1.3.үзлэг хийх, туршилт явуулах, таньж олуулах ажиллагаа явуулахад гарах зардал;

235.1.4.эд мөрийн баримт хадгалах зардал;

235.1.5.гэрчийн мэдүүлгийг очиж авах зардал.

236 дугаар зүйл.Урьдчилан төлүүлэх зардлын хэмжээг тодорхойлох

Хэвлэх

236.1.Урьдчилан төлүүлэх зардлыг дараах журмаар тодорхойлно:

236.1.1.шинжээч, орчуулагч, хэлмэрч, гэрчид олгох тээвэр, байр, хоолны зардлыг улсын төсвөөс санхүүждэг байгууллагад мөрдөгдөж байгаа албан томилолтын зардлын хэмжээгээр;

236.1.2.шинжээч, орчуулагч, хэлмэрчийн бодит ажлын хөлсийг тухайн зах зээлийн жишиг/дундаж үнээр;

236.1.3.мэдүүлэг өгөхөөр шүүхэд дуудагдсан хугацаанд гэрч цалин, хөдөлмөрийн хөлсөөр хохирсон бол энэ хугацааны цалин, хөдөлмөрийн хөлсний дунджаар;

236.1.4.энэ хуулийн 235.1.3-235.1.5-д заасан зардлыг гүйцэтгэлийн баримтад заасан хэмжээгээр.

236.2.Зардлыг шүүхээс заасан улсын төсвийн дансанд тушаана.

237 дугаар зүйл.Урьдчилан төлүүлсэн зардлыг хуваарилах

Хэвлэх

237.1.Урьдчилан төлүүлсэн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагч, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгч тус тус хариуцна.

237.2.Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон бол урьдчилан төлүүлсэн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч, нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна.

237.3.Хяналтын шатны болон давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилбөл шүүхийн зардлын хуваарилалтыг нэгэн адил өөрчлөн шийдвэрлэнэ.

237.4.Хэргийн оролцогч эвлэрэхдээ урьдчилан төлүүлсэн зардлыг өөрөөр хуваарилахаар тохиролцоогүй бол шүүх энэ зүйлд заасан журмаар шийдвэрлэнэ.

237.5.Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзвал хариуцагч урьдчилан төлүүлсэн зардлыг нөхөн төлөхгүй.

238 дугаар зүйл.Хамтран хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа тохиолдолд зардлыг хуваарилах

Хэвлэх

238.1.Хамтран хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч нь тэнцүү хэмжээгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг хариуцна. Гэвч шүүх нь нөхцөл байдлаас хамааран хамтран оролцогчдод хамтын байдлаар хэрэг хянан шийдвэрлэх зардлыг хариуцуулж эсвэл бусад аргаар хариуцуулж болно.

238.2.Шүүх өмнөх заалтын зохицуулалтыг харгалзалгүйгээр эрхээ хамгаалахад шаардлагагүй ажиллагаа явуулсан талаас тухайн ажиллагаанаас үүссэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг гаргуулж болно.

239 дүгээр зүйл.Урьдчилан төлүүлэх зардлаас чөлөөлөх

Хэвлэх

239.1.Зохигч төлбөрийн чадваргүй болох нь нотлох баримтаар тогтоогдсон, эсхүл хуульд заасан бусад үндэслэл байвал зохигчийг түүний хүсэлтээр шүүхийн зардал нөхөн төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлж болно.

239.2.Шүүх тухайн этгээдийн хүсэлтээр эд хөрөнгийн болон бусад байдлыг нь харгалзан шүүхийн зардлыг нөхөн төлөх хэмжээг багасгах, хугацааг хойшлуулах, эсхүл хэсэгчлэн төлүүлж болно.

ДӨРӨВДҮГЭЭР ДЭД БҮЛЭГ

УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖ

240 дугаар зүйл. Шүүхээс эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхэд хураах тэмдэгтийн хураамж

Хэвлэх

240.1.Шүүхээс эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө хэргийн оролцогчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ.

240.2.Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж, нэхэмжлэл хангагдаагүй тохиолдолд улсын оролгод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно.

240.3.Энэ хуулийн 240.2-т заасан урьдчилан төлөх улсын тэмдэгтийн хураамжийн хувь хэмжээг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулиарзохицуулна.

240.4.Улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгох, нөхөн төлүүлэх, багасгах, хугацааг хойшлуулах, хэсэгчлэн төлүүлэх, чөлөөлөх асуудлыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль, энэ хуулийн 241, 242 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэнэ.

240.5.Давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан этгээд шийдвэр, магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг тооцон төлнө.

241 дүгээр зүйл.Улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн төлүүлэх

Хэвлэх

241.1.Нэхэмжлэл гаргах үед улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тогтооход бэрхшээлтэй бол шүүгч урьдчилан тогтоож, тухайн хэрэг хянан шийдвэрлэгдсэний дараа шүүхийн шийдвэртэй нийцүүлэн зөрүүг нөхөн төлүүлнэ.

241.2.Нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг нэхэмжлэлийн үнийг ихэсгэсэн хэмжээгээр нөхөн төлүүлнэ.

242 дугаар зүйл.Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх

Хэвлэх

242.1.Шүүгч нэхэмжлэгчийн хүсэлтээр түүнийг төлбөрийн чадваргүй болохыг тогтоосон, эсхүл хуульд заасан бусад үндэслэл байвал түүнийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөх захирамж гаргана.

242.2.Шүүгч нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эд хөрөнгийн болон бусад байдлыг харгалзан шүүх улсын тэмдэгтийн хураамж төлөх хэмжээг багасгах, хугацааг хойшлуулах, эсхүл хэсэгчлэн төлүүлж болно.

243 дугаар зүйл.Улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгох

Хэвлэх

243.1.Шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан бол улсын тэмдэгтийн хураамжийг хураасан хэмжээгээр нэхэмжлэгчид буцаан олгох захирамж гаргана.

243.2.Нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсан бол шүүх улсын тэмдэгтийн хураамжийг хураасан хэмжээгээр нэхэмжлэгчид буцаан олгох захирамж гаргана.

243.3.Нэхэмжлэл гаргах үед улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тогтооход бэрхшээлтэй бол шүүх урьдчилан тогтоож, тухайн хэрэг хянан шийдвэрлэгдсэний дараа шүүхийн шийдвэртэй нийцүүлэн зөрүүг буцаан олгох захирамж гаргана.

243.4.Давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан этгээд шүүх хуралдаанаас өмнө гомдлоосоо татгалзвал тухайн шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгох захирамж гаргана.

243.5.Энэ хуулийн ...-д заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар хүлээн зөвшөөрч биелүүлсэн шалтгаанаар нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан бол нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувийг буцаан олгоно.

244 дүгээр зүйл.Улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй тохиолдол

Хэвлэх

244.1.Нэхэмжлэгч шаардлагаа багасгах, энэ хуулийн ....-т зааснаас бусад тохиолдолд нэхэмжлэлээсээ татгалзах, зохигч эвлэрэх замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа энэ хуулийн ....-д заасны дагуу дуусгавар болсон бол урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй.

244.2.Энэ хуулийн ....-т заасны дагуу нэхэмжлэлийг шүүх буцаасан бол улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй.

245 дугаар зүйл.Улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилах

Хэвлэх

245.1.Улсын тэмдэгтийн хураамжийг хэргийн оролцогчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн .... дугаар зүйлд заасны адилаар зохицуулна.

ТАВДУГААР ДЭД БҮЛЭГ

ХУГАЦАА

246 дугаар зүйл. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа

Хэвлэх

246.1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан хугацаанд явуулна.

246.2.Хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоног, давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн бол шүүгч хэргийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор тус тус шийдвэрлэнэ.

246.3.Энэ хуулийн 246.2-т заасан хугацааг шүүгч нэг удаа 30 хүртэлх хоногоор сунгаж болно.

246.4.Шүүх иргэний хэрэг үүсгэснээс хойш явагдах эвлэрүүлэн зуучлах ажиллагааны хугацааг Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 20.2-т заасныг харгалзан тогтооно.

247 дугаар зүйл.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа тоолох

Хэвлэх

247.1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа тодорхойлох, тоолохдоо Иргэний хуульд заасан журмыг баримтална.

248 дугаар зүйл.Хугацаа тогтоох

Хэвлэх

248.1.Хуулиар хугацаа тогтоогоогүй, эсхүл шүүх тогтоохоор хуульд заасан бол шүүгч хугацааг тогтооно.

248.2.Шүүх өөрийн тогтоосон хугацааг хэргийн нөхцөл байдлыг харгалзан нэг удаа сунгаж болно.

249 дүгээр зүйл.Хугацаа хэтрүүлсний хариуцлага

Хэвлэх

249.1.Хэргийн оролцогч хуульд заасан, эсхүл шүүхээс тогтоосон хугацааг хэтрүүлсэн бол хуульд заасан хугацаатай холбоотой эдлэх эрхээ алдана.

249.2.Хуульд заасан, эсхүл шүүхээс тогтоосон хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол хүндэтгэн үзэх шалтгаан арилснаас нэг долоо хоногийн дотор хугацааг сэргээлгэх хүсэлтийг шүүхэд гаргаж болно.

249.3.Энэ хуулийн 249.2-т заасан хугацааг сэргээх эсэхийг хүсэлтийг шүүгчийн захирамжаар шийдвэрлэнэ.

250 дугаар зүйл. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түдгэлзүүлсний үр дагавар

Хэвлэх

250.1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түдгэлзүүлэхэд энэ хуульд заасан бүх хугацаа зогсож, сэргээх захирамж гарсан өдрөөс үргэлжлүүлэн тоологдоно.

ЗУРГААДУГААР ДЭД БҮЛЭГ

ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ

БАРИМТ БИЧИГ ХҮРГҮҮЛЭХ

251 дүгээр зүйл.Шүүх өөрийн санаачилгаар баримт бичиг хүргүүлэх

Хэвлэх

251.1.Хуульд өөрөөр заагаагүй бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой баримт бичгийг шүүх өөрийн санаачилгаар хэргийн оролцогчид хүргүүлнэ.

252 дугаар зүйл.Баримт бичиг хүргэх этгээд

Хэвлэх

252.1.Хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд баримт бичгийг баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлнэ.

252.2.Хэргийн оролцогчийн мэдүүлсэн цахим шуудангаар баримт бичгийг хүргүүлж болно.

253 дугаар зүйл.Шүүгчийн туслах баримт бичиг хүргэх

Хэвлэх

253.1.Шүүгчийн туслах нь шүүхэд хүрэлцэн ирсэн этгээдэд өөрөө бичиг баримтыг гардуулж болно.

254 дүгээр зүйл.Баримт бичгийг гардуулах

Хэвлэх

254.1.Хуульд өөрөөр заагаагүй бол баримт бичгийг хүлээн авах ёстой этгээдэд нь гардуулан өгнө.

254.2.Энэ хуулийн 252.2-т зааснаар хэргийн оролцогч цахим шуудангийн хаягаа мэдүүлсэн бол цахим шуудангийн хаягаар баримт бичгийг илгээснээр гардуулсан тооцно.

255 дугаар зүйл.Баримт бичгийг гардуулахтай холбоотой онцгой тохиолдол

Хэвлэх

255.1.Энэ хуулийн ....-т заасан этгээдэд баримт бичиг хүргэх тохиолдолд түүний хууль ёсны төлөөлөгчид хүргүүлснээр гардуулсанд тооцно.

255.2.Хэд хэдэн этгээд хамтран төлөөлж байгаа тохиолдолд баримт бичгийг тэдний аль нэгэнд нь хүргүүлснээр гардуулсанд тооцно.

255.3.Хорих газарт хоригдож байгаа этгээдэд баримт бичиг хүргэх тохиолдолд хорих газрын даргад хүргүүлснээр гардуулсанд тооцно.

256 дугаар зүйл.Баримт бичиг хүргэх газар

Хэвлэх

256.1.Баримт бичгийг хүлээн авах ёстой этгээд нь хүн бол баримт бичгийг түүний оршин суугаа/оршин байгаа/ газар, эсхүл аж ахуйн үйл ажиллагаа явуулдаг, эсхүл албан газрын хаягаар хүргүүлнэ.

256.2.Энэ хуулийн 256.1-д заасан газар мэдэгдэхгүй байгаа, эсхүл тухайн газарт баримт бичиг хүргүүлэхэд бэрхшээлтэй байгаа бол түүний хөдөлмөрийн гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ зэрэг хэлцлийн үндсэн дээр ажиллаж байгаа этгээдийн аж ахуйн үйл ажиллагаа явуулдаг, эсхүл албан газрын хаягаар хүргүүлж болно.

256.3.Баримт бичгийг хүлээн авах ёстой этгээд нь хуулийн этгээд бол баримт бичгийг түүний ажил хэргээ байнга явуулдаг, эсхүл удирдах байгууллага нь байгаа газрын хаягаар хүргүүлнэ.

256.4.Хэргийн оролцогчийн оршин суугаа/оршин байгаа/ болон бусад хүргэх ёстой хаяг мэдэгдэхгүй байгаа тохиолдолд улсын бүртгэлийн байгууллагаас оршин суух хаягийг тодруулах ажиллагааг шүүх санаачилгаараа хийнэ.

257 дугаар зүйл.Баримт бичиг хүргүүлэх газраа мэдэгдэх үүрэг

Хэвлэх

257.1.Хэргийн оролцогч, түүний төлөөлөгч нь баримт бичиг хүлээн авах газрын, эсхүл цахим шуудангийн хаягаа хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүхэд мэдэгдэх үүрэгтэй.

257.2.Хэргийн оролцогч, түүний төлөөлөгч нь баримт бичиг хүлээн авах газрын, эсхүл цахим шуудангийн хаягаа мэдэгдсэн бол түүний мэдэгдсэн хаягаар баримт бичгийг хүргүүлнэ.

257.3.Энэ хуулийн 257.2-т заасан цахим шуудангийн хаягаа мэдүүлэх барим загварыг Шүүхийн ерөнхий зөвлөл батална.

258 дугаар зүйл.Баримт бичгийг уулзсан газарт гардуулах

Хэвлэх

258.1.Баримт бичгийг хүргэхдээ тухайн этгээдтэй уулзсан газарт гардуулж болно.

259 дүгээр зүйл.Баримт бичгийг хамааралтай этгээдэд хүргэх болон

Хэвлэх

үлдээгээд явах

259.1.Баримт бичиг хүргэх ёстой газарт баримт бичиг хүлээн авах ёстой этгээдтэй таарахгүй бол түүний ажилтан, эсхүл насанд хүрсэн хамт амьдарч байгаа этгээдэд баримт бичгийг гардуулж болно.

259.2.Энэ хуулийн 256.1-д заасан газар мэдэгдэхгүй байгаа, эсхүл тухайн газарт баримт бичиг хүргүүлэхэд бэрхшээлтэй байгаа бол түүний хөдөлмөрийн гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ зэрэг хэлцлийн үндсэн дээр ажиллаж байгаа этгээдийн аж ахуйн үйл ажиллагаа явуулдаг, эсхүл албан газрын хаягаар хүргүүлж болно.

259.3.Баримт бичиг хүлээн авах ёстой этгээд, эсхүл энэ хуулийн 259.1-д заасны дагуу баримт бичиг хүлээн авах ёстой этгээд нь зохих шалтгаангүйгээр хүлээн авахаас татгалзсан бол тухай хаягт үлдээнэ.

260 дугаар зүйл.Хилийн чандад баримт бичиг хүргэх

Хэвлэх

260.1.Хилийн чанадад баримт бичиг хүргүүлэх шаардлагатай бол шүүх өөрөө, эсхүл эрх бүхий байгууллагаар дамжуулан тухайн улсын зохих байгууллагад хандаж хүргүүлж болно.

260.2.Хилийн чандад баримт бичгийн тухайн улстай байгуулсан эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээгээр, ийм гэрээ байхгүй тохиолдолд дипломат шугамаар хүргүүлэх журмыг баримтална.

260.3.Энэ хуулийн 260.1-д заасан тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлнэ.

261 дүгээр зүйл.Баримт бичиг хүргэснийг баталгаажуулах

Хэвлэх

261.1.Баримт бичиг хүргэсэн этгээд нь баримт бичиг хүргэсэн тухай агуулгыг бичгээр тэмдэглэн, шүүхэд гаргаж өгнө.

262 дугаар зүйл.Нийтэд мэдээлэх замаар баримт бичиг хүргэх

Хэвлэх

262.1.Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр нийтэд мэдээлэх замаар баримт бичгийн агуулгыг баримт бичиг хүлээн авах ёстой этгээдэд араах тохиолдолд мэдэгдэж болно:

262.1.1.хэргийн оролцогчийн оршин суугаа, оршин байгаа болон бусад хүргэх ёстой хаяг мэдэгдэхгүй байгаа тохиолдолд;

262.1.2.энэ хуулийн 259.1-д заасан арга хэмжээ авсан боловч хүргүүлж чадаагүй тохиолдолд;

262.1.3.Хилийн чандад баримт бичиг хүргэхэд 260 дугаар зүйлд заасны дагуу хүргэх боломжгүй, эсхүл 260 дугаар зүйлд заасны дагуу хүргүүлсэн боловч хүргэгдээгүй тохиолдолд;

251.1.4.энэ хуулийн 260 дугаар зүйлд заасны дагуу гадаад улсын хариуцсан байгууллагад даалгавар илгээснээс 6 сар өнгөрсөн боловч баримт бичиг хүргэгдсэн талаар баталсан баримт ирээгүй тохиолдолд.

262.2.Энэ хуулийн 262.1-д зааснаас гадна шүүх шаардлагатай гэж үзвэл өөрийн санаачилгаар баримт бичгийн агуулгыг нийтэд мэдэгдэх захирамж гаргаж болно.

262.3.Шүүх өөрийн санаачилгаар баримт бичгийн агуулгыг баримт бичиг хүлээн авах ёстой этгээдэд хоёр удаа нийтэд мэдээлэх замаар мэдэгдэнэ.

263 дугаар зүйл.Нийтэд мэдээлэх замаар баримт бичиг хүргэх арга

Хэвлэх

263.1.Нийтэд мэдээлэх замаар баримт бичиг хүргэхдээ шүүх нь бичиг баримтыг хадгалж ямар ч үед баримт бичиг хүлээн авах ёстой этгээдэд гардуулах боломжтой тухай шүүхийн нийтэд мэдээлэх хэрэгслээр мэдээлнэ.

264 дүгээр зүйл.Нийтэд мэдээлэх замаар баримт бичиг хүргэснээр үүсэх үр дагавар

Хэвлэх

264.1.Нийтэд мэдээлэх замаар баримт бичиг хүргэхэд энэ хуулийн 263.1-д заасны дагуу мэдээлсэн өдрөөс 2 долоо хоног өнгөрснөөр хүргүүлсэнд тооцно.

264.2.Гадаад улсад хүргүүлэх баримт бичиг бол энэ хуулийн 263.1-д заасны дагуу нийтэд зарлах хугацаа нь 6 долоо хоног байна.

ДОЛООДУГААР ДЭД БҮЛЭГ

ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ

265 дугаар зүйл.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэл

Хэвлэх

265.1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дараах тохиолдолд шүүгчийн захирамжаар түдгэлзүүлж болно:

265.1.1.хэргийн оролцогч нас барсан, хуулийн этгээд татан буугдсан үед шаардах эрх, хүлээх үүрэг эрх залгамжлагчид шилжих ёстой байвал;

265.1.2.хэргийн оролцогчид асран хамгаалалт тогтоолгох шаардлагатай;

265.1.3.хэргийн оролцогч онц болон дайны байдал зарласан нөхцөлд цэргийн алба хааж байгаа;

265.1.4.Онц байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу зорчих эрхээ хязгаарлуулсан;

265.1.4.эрүүгийн, иргэний, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх, арбитрын журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэргийг хянан шийдвэрлэхээс өмнө тухайн хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй;

265.1.5.хэргийн оролцогч хүнд өвчний учир эмчлүүлж байгаа;

265.1.6.хэрэг хянан шийдвэрлэхэд хэрэглэх хууль Үндсэн хуульд нийцээгүй тухай асуудлаар Улсын дээд шүүхэд санал оруулсан;

265.1.7.эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдах болсон бол.

266 дугаар зүйл.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд зааснаас бусад шалтгаанаар түдгэлзүүлэхийг хориглох

Хэвлэх

266.1.Энэ хуулийн 265.1-д зааснаас бусад шалтгаанаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэхийг хориглоно.

257 дугаар зүйл.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулах

Хэвлэх

267.1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн шалтгаан арилмагц хэргийн оролцогчийн хүсэлт, эсхүл шүүх өөрийн санаачилгаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулах тухай захирамж гаргах бөгөөд энэ өдрөөс эхлэн хэрэг хянан шийдвэрлэх хугацааг үргэлжлүүлэн тоолно.

267.2.Энэ хуулийн 265 дугаар зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх шалтгаан арилсан эсэхийг шүүх өөрийн санаачилгаар шалгах ажиллагааг явуулж болно.

267.3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх шалтгаан арилсан эсэхийг шалгах журмыг Улсын дээд шүүх батална.

268 дугаар зүйл.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, хэргийн хэрэгсэхгүй болгох

Хэвлэх

268.1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг энэ хуулийн 265.1.1, 265.1.2, 265.1.5. 265.1.6-д заасан үндэслэлээр түдгэлзүүлсэн шалтгаан нэг жилийн хугацаанд арилаагүй бол шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, хэргийг хэрэгсэхгүй болгох захирамж гаргах бөгөөд захирамжид хэргийг шийдвэрлэхэд саад болж байгаа нөхцөл, түүнийг хэрхэн засах талаар тусгана.

II ХЭСЭГ

ИРГЭНИЙ ХЭРГИЙГ АНХАН ШАТНЫ ШҮҮХЭЭР ХЯНАН

ШИЙДВЭРЛЭХ ЖУРАМ

ДОЛООДУГААР БҮЛЭГ

НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ, ТҮҮНИЙГ ХҮЛЭЭН АВАХ

267 дугаар зүйл.Нэхэмжлэлийн хэлбэр

Хэвлэх

267.1.Нэхэмжлэлийг шүүхэд бичгээр, эсхүл цахимаар гаргах бөгөөд нэхэмжлэгч, эсхүл түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлж байгаа этгээд гарын үсэг зурж, эсхүл цахим гарын үсгээр баталгаажуулсан байна.

268 дугаар зүйл.Нэхэмжлэлийн бүрдүүлбэр

Хэвлэх

268.1.Нэхэмжлэлд дараах зүйлийг тусгасан байна:

268.1.1.нэхэмжлэлийг ямар шүүхэд гаргаж байгаа;

268.1.2.нэхэмжлэгчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, оршин байгаа газрын хаяг;

268.1.3.хариуцагчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, оршин байгаа газрын хаяг;

268.1.4.нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл;

268.1.5.хавсаргасан баримт бичиг, түүний тайлбар;

268.1.6.нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгчийн холбоо барих утас, факсны дугаар, цахим шуудангийн хаяг.

268.2.Нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, эсхүл уг хураамжаас чөлөөлүүлэх, хэмжээг багасгах, хугацааг хойшлуулах, эсхүл хэсэгчлэн тухай хүсэлт, хэрэв нэхэмжлэлийг төлөөлөгч гаргасан бол итгэмжлэлийг хавсаргана.

268.3.Нэхэмжлэлийг бичгээр гаргаж байгаа бол хариуцагчийн тоогоор хувилж өгнө.

269 дүгээр зүйл.Нэхэмжлэлийн үнийг тодорхойлох

Хэвлэх

269.1.Нэхэмжлэлийн үнийг дараах байдлаар тодорхойлно:

269.1.1.мөнгө төлүүлэхээр шаардсан нэхэмжлэлд нэхэмжилж байгаа мөнгөний дүнгээр;

269.1.2.эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлд нэхэмжилж байгаа эд хөрөнгийн тухайн үеийн зах зээлийн үнийн дүнгээр;

269.1.3.бие даасан хэд хэдэн шаардлагыг нэг нэхэмжлэлд бичсэн бол бүх шаардлагын үнийн нийлбэрээр;

269.1.4 хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, тогтоолгох тухай нэхэмжлэлд уг хэлцлийн үнийн дүнгээр;

269.1.5.тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг, хохирол, нөхөн төлбөр шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр;

269.1.6. эдийн бус гэм хорын хохирлыг нэхэмжлэлд заасан үнийн дүнгээр;

269.1.7.үнэт цаастай холбогдох нэхэмжлэлд хөрөнгийн биржийн тухайн үеийн ханшаар;

269.1.8.тусгай зөвшөөрөл, тендертэй холбогдох нэхэмжлэлд тусгай зөвшөөрлийн, эсхүл тендерийн хураамжийн дүнгээр.

269.2.Гадаад валютын ханшийг нэхэмжлэл гаргах үеийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар, эд хөрөнгийн үнийг нотлогдсон хэмжээгээр тус тус тооцно.

270 дугаар зүйл.Сөрөг нэхэмжлэл

Хэвлэх

270.1.Хариуцагч нэхэмжлэлийг гардан авснаас хойш 30 хоногийн дотор үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхийн тулд нэхэмжлэгчид холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй. Сөрөг нэхэмжлэлийн бүрдүүлбэр энэ хуулийн 268 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байна.

270.2.Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ.

270.3.Сөрөг нэхэмжлэлийг дараах тохиолдолд үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэхгүй.

270.3.1.энэ хуулийн 270.1-д заасан хугацааг хэтрүүлсэн, уг хугацааг сэргээх үндэслэл байхгүй бол;

270.3.2.сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь энэ хуульд заасан шүүхийн онцгой харьяалалд хамаарах бол;

270.3.3.үндсэн нэхэмжлэлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд сөрөг нэхэмжлэлийн хэргийг мөн хэрэгсэхгүй болгоно.

270.4.Энэ хуулийн 270.2-т зааснаас бусад тохиолдолд сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамтруулан шийдвэрлэх эсэхийг шүүх шийдвэрлэнэ.

271 дүгээр зүйл.Нэхэмжлэлийг хүлээн авах

Хэвлэх

271.1.Шүүхийн захиргааны ажилтан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэл, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг ажлын цагт хүлээн аван бүртгэж, хүлээлгэн өгсөн хүний нэр, гарын үсгийг зуруулна.

271.2.Нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэл, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг тухайн шүүхийн захиргааны ажилтан хүлээн авсан нэхэмжлэл, хавсаргасан баримтыг тулгаж, тэдгээрийн эх хувь, эсхүл хуулбар хувь эсэх, гэрчлүүлсэн эсэх, хуудасны тоо, огноо, цаг, минутыг нэхэмжлэлд тэмдэглэн баталгаажуулна. Тэмдэглэн бичсэн дарааллаар нэхэмжлэл бүртгэх дэвтэр, систем бүртгэн хүлээн авсан тухай баримтыг өгнө.

271.3.Шүүхийн захиргааны ажилтан энэ хуулийн 271.1-д заасны дагуу хүлээн авсан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэл, гуравдагч этгээдийн бие даасан шаардлага, түүнд хавсаргасан баримтад шүүхэд албан хэрэг хөтлөх журамд заасны дагуу тэмдэг дарж, баталгаажуулна.

272 дугаар зүйл.Нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэл, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг шүүгчид хүлээлгэн өгөх

Хэвлэх

272.1.Шүүхийн захиргааны ажилтан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэл, гуравдагч этгээдийн бие даасан шаардлага, түүнд хавсаргасан баримт бичгийн хуваарилагдсан шүүгчид, хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүгчид хүлээлгэн өгөх боломжгүй бол шүүгчийн туслахад тухайн өдөрт нь хүлээлгэн өгч, энэ тухай бүртгэлд тэмдэглэн, гарын үсэг зуруулна.

273 дугаар зүйл.Бүрдүүлбэр хангаагүй нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэл,

Хэвлэх

гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг засварлах

273.1.Нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэл, гуравдагч этгээдийн бие даасан шаардлага нь энэ хуулийн 268.1-д заасан бүрдүүлбэр хангаагүй бол хүлээн авсан шүүгч 7-14 хоногийн хугацаа тогтоон нэхэмжлэгчид уг шаардлагыг хангуулна.

273.2.Тогтоосон хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр бүрдүүлбэр хангаагүй бол уг нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэл, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзана.

274 дүгээр зүйл.Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах

Хэвлэх

274.1.Шүүгч дараах тохиолдолд захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана:

274.1.1.энэ хуулийн .... дугаар зүйлд заасан хэргийн харьяалал зөрчсөн;

274.1.2.энэ хуулийн ......... дүгээр зүйлд заасан шүүхийн харьяалал зөрчсөн;

274.1.3.шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал;

274.1.4.нэхэмжлэгч нь эрх зүйн бүрэн чадамжгүй этгээд байвал;

274.1.5.нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан;

274.1.6.нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр байгаа;

274.1.7.хэргийн оролцогч маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаарх өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа;

274.1.8.тухайн нэхэмжлэлтэй холбоотой хэргийг энэ хуульд заасан бага үнийн дүнтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар хянаж байгаа;

274.1.9.хариуцагчийн хаяг тодорхойгүй;

274.1.10.хэргийн оролцогч болох хүн нас барсан, хуулийн этгээд татан буугдсан тохиолдолд маргаж байгаа шаардлага буюу маргаантай үүрэг нь эрх залгамжлагчид шилжээгүй;

274.1.11.энэ хуулийн 273 дугаар зүйлд заасны дагуу шаардлагыг хангаж ирүүлээгүй.

274.2.Шүүгч энэ хуулийн 274.1-д заасан захирамждаа тухайн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан үндэслэлийг тодорхой тусгаж, нэхэмжлэлийг дахин гаргах, эсхүл хүлээн авахад саад болж байгаа зөрчлийг хэрхэн засахыг зааж, нэхэмжлэлийг буцаана.

274.4.Энэ хуулийн 274.1-д зааснаас бусад үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахыг хориглоно.

275 дугаар зүйл. Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тухай мэдэгдэх

Хэвлэх

275.1.Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тухай шүүгчийн захирамжийг шүүгчийн туслах захирамж гарсан өдрөөс 3 хоногийн дотор нэхэмжлэгчид эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, эсхүл өмгөөлөгчид мэдэгдэж баримт үйлдэнэ.

275.2.Энэ хуулийн 275.1-д заасны дагуу мэдэгдсэн боловч нэхэмжлэгч нэхэмжлэл, түүнд хавсаргасан баримтыг ирж аваагүй, эсхүл мэдэгдэх арга хэмжээ авсан боловч холбоо тогтоож чадаагүй бол шүүгчийн туслах энэ тухай тэмдэглэл үйлдэж, бүртгэлд бүртгэн, архив, бичиг хэрэг хариуцсан ажилтанд хүлээлгэн өгч гарын үсэг зуруулна.

НАЙМДУГААР БҮЛЭГ

ШҮҮХ ХУРАЛДААНЫ БЭЛТГЭЛ АЖИЛЛАГАА

НЭГДҮГЭЭР ДЭД БҮЛЭГ.

ИРГЭНИЙ ХЭРЭГ ҮҮСГЭСНИЙ ДАРААХ ШҮҮХИЙН БОЛОН ХЭРГИЙН ОРОЛЦОГЧИЙН БЭЛТГЭЛ АЖИЛЛАГАА

276 дүгээр зүйл.Хэрэг үүсгэх

Хэвлэх

276.1.Шүүгч энэ хуулийн274.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзвэл нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор хэрэг үүсгэх тухай захирамж гаргана.

276.2.Нэхэмжлэгчийн хүсэлтээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн, түүнийг багасгасан, хэсэгчлэн төлүүлэх болон хойшлуулах тухай асуудлыг шүүх шийдвэрлэсэн бол энэ талаар хэрэг үүсгэсэн захирамждаа заана.

276.3.Хэрэг үүсгэх захирамжид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хэргийн оролцогчийн эрх, үүргийн тайлбарыг тусгасан байна.

277 дугаар зүйл.Эрх, үүргийг тайлбарлах

Хэвлэх

277.1.Хэргийн оролцогчид шаардлага ба татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэйг танилцуулж, эдлэх эрхийг нь тайлбарлан өгнө.

278 дугаар зүйл.Хэрэг үүсгэсэн тухай нэхэмжлэгчид мэдэгдэх

Хэвлэх

278.1.Хэрэг үүсгэх тухай захирамж гарсан талаар нэхэмжлэгчид мэдэгдэх хуудсаар мэдэгдэнэ.

279 дүгээр зүйл.Нэхэмжлэлийг хариуцагчид хүргүүлэх

Хэвлэх

279.1.Хэрэг үүсгэсэн өдрөөс хойш хариуцагчид нэхэмжлэлийг нийслэлд 7 хоногийн, орон нутагт 14 хоногийн дотор тус тус хүргүүлнэ.

279.2.Нэхэмжлэлд хэрэг үүсгэх тухай захирамжийг хавсарган хүргүүлнэ.

280 дугаар зүйл. Хариуцагч хариу тайлбар шүүхэд ирүүлэх хугацаа

Хэвлэх

280.1.Хариуцагч энэ хуулийн 279.1-д заасан зүйлийг тусган нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд хариу тайлбарыг шүүхэд ирүүлэх үүрэгтэй.

281 дүгээр зүйл.Хариуцагч хариу тайлбар шүүхэд ирүүлэх

Хэвлэх

281.1.Хариу тайлбарт дараах зүйлийг тусган шүүхэд бичгээр ирүүлнэ.

281.1.1.нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан

281.1.2.татгалзаж байгаа тохиолдолд нэхэмжлэлийн үндэслэлийг үгүйсгэх үндэслэл, эсхүл хариу эсэргүүцэл түүнийг нотлох баримт

281.2.Хариу тайлбарт шүүх хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл байгаа тухай тусгаж болно.

282 дугаар зүйл.Хариу тайлбар ирүүлсэн талаар нэхэмжлэгчид мэдэгдэх

Хэвлэх

282.1.Хариуцагч хариу тайлбар шүүхэд ирүүлсэн даруйд нэхэмжлэгчид мэдэгдэх хуудсаар мэдэгдэнэ.

283 дугаар зүйл.Нэмэлт тайлбараа бичгээр ирүүлэх

Хэвлэх

283.1.Хэргийн оролцогч шүүх хуралдаанаас өмнө нэмэлт тайлбараа бичгээр ирүүлнэ.

283.2.Нэмэлт тайлбарт дараах зүйлийг тусгана.

283.2.1.өөрийн үндэслэж байгаа үйл баримт, нотлох баримтын талаар

283.2.2.эсрэг талын шаардлага болон түүнийг үндэслэж байгаа үйл баримт, нотлох баримтын талаар

284 дүгээр зүйл.Шүүхэд нэмэлт тайлбар ирүүлэх хугацаа

Хэвлэх

284.1.Шүүхэд нэмэлт тайлбарыг эсрэг тал нь танилцаж тайлбар ирүүлэх боломжтой хугацаанаас өмнө ирүүлнэ.

285 дугаар зүйл. Шүүхэд нэмэлт тайлбар ирүүлсэн талаар мэдэгдэх

Хэвлэх

285.1.Хэргийн оролцогчоос шүүхэд нэмэлт тайлбар бичгээр ирүүлсэн талаар хэргийн бусад оролцогчид мэдэгдэх хуудсаар мэдэгдэнэ.

286 дугаар зүйл.Хэргийн материал танилцуулах

Хэвлэх

286.1.Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх эрхтэй.

287 дугаар зүйл.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлтийг шийдвэрлэх

Хэвлэх

287.1.Энэ хуульд заасны дагуу хэргийн оролцогчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргаж болно.

287.2.Хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг долоо хоногийг дотор шийдвэрлэнэ.

288 дугаар зүйл.Нотлох баримт бүрдүүлэх

Хэвлэх

288.1.Хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримт бүрдүүлүүлэх хүсэлтийг шүүх үндэслэлтэй гэж үзвэл нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг явуулна.

289 дүгээр зүйл.Эвлэрлийн талаар мэдээлэл өгөх

Хэвлэх

289.1.Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаарх мэдээллийг бүрэн өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд эвлэрэх, эвлэрүүлэн зуучлагчийн туслалцаа авах боломжтойг сануулах.

289.1.1.хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх, эвлэрүүлэн зуучлагчийн туслалцаа авах эрхийн талаар талуудад тайлбарлах, шаардлагатай тохиолдолд хугацаа олгох;

289.1.2.хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх эсэх, хэрэг хянан хэлэлцэх бэлтгэл ажиллагаа явуулах эсэхийг шийдвэрлэнэ;

290 дугаар зүйл.Нэхэмжлэлийн хэд хэдэн шаардлагыг нэгтгэх, тусгаарлах

Хэвлэх

290.1.Нэхэмжлэгч хоорондоо холбоотой хэд хэдэн шаардлагыг нэг нэхэмжлэлд нэгтгэн гаргаж болно. Нэгтгэн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас нэг буюу хэд хэдэн нэхэмжлэлийн шаардлагыг тусгаарлан шийдвэрлэх нь зохистой гэж үзвэл тэдгээрийг шүүгчийн захирамжаар тусгаарлаж болно.

290.2.Хэд хэдэн нэхэмжлэгч гаргасан буюу хэд хэдэн хариуцагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас нэг буюу хэд хэдэн шаардлагыг тусгаарлан шийдвэрлэх нь зохистой байвал тэдгээрийг шүүгчийн захирамжаар тусгаарлаж болно.

290.3.Нэг шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд адил төрлийн хэд хэдэн хэрэгт зохигчоор оролцож байгаа, эсхүл нэг нэхэмжлэгчээс өөр өөр хариуцагчид гаргасан нэхэмжлэлтэй буюу өөр өөр нэхэмжлэгчээс нэг хариуцагчид гаргасан нэхэмжлэлтэй хэд хэдэн хэргийг нэг ажиллагаагаар хамтатган шийдвэрлэх нь уг хэргийг шуурхай, зөв хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзвэл тэдгээрийг шүүгчийн захирамжаар нэгтгэн хянан шийдвэрлэж болно.

ГУРАВДУГААР ДЭД БҮЛЭГ

ШҮҮХЭЭС ГАРАХ ШИЙДВЭРИЙН БИЕЛЭЛТИЙГ БАТАЛГААЖУУЛАХ

291 дүгээр зүйл.Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авхуулах хүсэлт

Хэвлэх

291.1.Нэхэмжлэгч шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг авхуулах хүсэлт гаргах эрхтэй.

291.2.Нэхэмжлэгч хүсэлтдээ дараах агуулгыг тусгана:

291.2.1.шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээний төрөл;

291.2.2.шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авхуулах үндэслэл.

292 дугаар зүйл.Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ

Хэвлэх

292.1.Шүүгч нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах дараах арга хэмжээг авна:

292.1.1.хариуцагчийн эд хөрөнгө, эсхүл мөнгийг тухайн нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлэх;

292.1.2.хариуцагчаас эд хөрөнгөтэй холбоотой ямар нэгэн тодорхой ажиллагаа явуулахыг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр хориглох;

292.1.3.хариуцагчийн дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд зогсоох;

292.1.4.нэхэмжлэлээр шаардсан хэмжээний мөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн дансанд урьдчилан байршуулах;

292.1.5.тодорхой ажиллагаа гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхыг хариуцагчид даалгах;

292.2.Шүүгч нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн энэ хуулийн 292.1-д заасан хэд хэдэн арга хэмжээг нэгэн зэрэг авч болно.

293 дугаар зүйл.Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг яаралтай авах

Хэвлэх

293.1.Шүүгч нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг яаралтай авах шаардлагатай гэж үзвэл иргэний хэрэг үүсгэхдээ захирамж гаргана.

294 дүгээр зүйл.Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг иргэний хэрэг үүсгэсний дараа авах

Хэвлэх

294.1.Энэ хуулийн 293.1-д зааснаас бусад тохиолдолд шүүгч нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг авах шаардлагатай гэж үзвэл иргэний хэрэг үүсгэсний дараа захирамж гаргана.

294.2.Энэ хуулийн 294.1-д заасны дагуу иргэний хэрэг үүсгэсний дараа шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг авах тохиолдолд хэргийн оролцогчийн тайлбарыг авна.

295 дугаар зүйл.Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулахтай холбоотой

Хэвлэх

захирамжид гомдол гаргах

295.1.Шүүгч шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авахаас татгалзсан захирамж гаргасан тохиолдолд нэхэмжлэгч гомдол гаргах эрхтэй.

295.2.Шүүгч шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан захирамж гаргасан тохиолдолд хариуцагч гомдол гаргах эрхтэй.

296 дугаар зүйл.Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг өөр арга хэмжээгээр солих

Хэвлэх

296.1.Шүүгч хариуцагчийн хүсэлтээр энэ хуулийн 292.1-д заасан нэг арга хэмжээг өөр арга хэмжээгээр сольж болно.

296.2.Хариуцагч мөнгөн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийн талаар авсан арга хэмжээг солиулахын тулд нэхэмжлэлээр шаардсан хэмжээний мөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн дансанд байршуулж болно.

297 дугаар зүйл.Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авхуулах хүсэлтийг татгалзах

Хэвлэх

297.1.Шүүх энэ хуулийн 292.1-д заасан арга хэмжээг авахад үйлдвэрлэл, үйлчилгээний хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, орлого олох эх үүсвэрийг хаах, түүнчлэн бүтээгдэхүүн түргэн муудаж, чанараа алдах зэрэг үр дагавар үүсэхээр бол хүсэлтийг хүлээн авахаас татгалзана.

298 дугаар зүйл.Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг хүчингүй болгох

Хэвлэх

298.1.Дараах үндэслэлээр шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг хүчингүй болгож болно.

298.1.1.шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсаны дараа энэ хуульд заасан ... хүсэлтийг хүлээн авахаас татгалзах үндэслэл бүрдсэн;

298.1.2.гуравдагч этгээд өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тухай хүсэлт гаргасан.

299 дүгээр зүйл.Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ хүчинтэй байх хугацаа

Хэвлэх

299.1.Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ энэ хуулийн ....-т заасан хугацаа өнгөрсөн, давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хүчинтэй байна.

300 дугаар зүйл.Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг биелүүлэх

Хэвлэх

300.1.Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамжийг гарсан өдрөөс эхлэн шүүхийн иргэний шийдвэр гүйцэтгэлийн журмаар биелүүлнэ.

301 дүгээр зүйл.Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах

Хэвлэх

арга хэмжээний улмаас учирсан хохирлыг/нөхөн төлүүлэх

301.1.Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон бол хариуцагч энэ хуулийн 292.1-д заасан арга хэмжээ авсны улмаас учирсан хохирлоо арилгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болно.

301.2.Шүүгч шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авахдаа энэ хуулийн 301.1-д заасныг нэхэмжлэгчид мэдэгдэнэ.

ДӨРӨВДҮГЭЭР ДЭД БҮЛЭГ

ШҮҮХ ХУРАЛДААНД ОРОЛЦОХ

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ТОМИЛОХ

302 дугаар зүйл.Иргэдийн төлөөлөгчийг томилох

Хэвлэх

302.1.Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчийг Шүүхийн тухай хуульдзаасны дагуу томилно.

303 дугаар зүйл. Иргэдийн төлөөлөгч оролцох

Хэвлэх

303.1.Хэргийг шүүх бүрэлдэхүүнтэйгээр анхан шатны журмаар хянан шийдвэрлэхдээ шүүх хуралдаанд гурав хүртэл иргэдийн төлөөлөгчийг оролцуулна.

304 дүгээр зүйл. Иргэдийн төлөөлөгчийн эрх, үүрэг

Хэвлэх

304.1.Иргэдийн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэхэд дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ:

304.1.1.хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх;

304.1.2.энэ хуулийн 93 дугаар зүйлд заасан үндэслэлээр шүүгч, шинжээч, орчуулагч, хэлмэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг татгалзан гаргах тухай хүсэлт гаргах,

304.1.3.нотлох баримтыг шинжлэхэд оролцох;

304.1.4.хэргийн оролцогч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, гэрч, шинжээчид асуулт тавих;

304.1.5.хэргийн үйл баримт, хэргийн оролцогчийн гэм буруугийн талаар бичгээр дүгнэлт гаргах;

304.1.6.томилогдсон шүүх хуралдаанд оролцох;

304.1.7.өөрт нь итгэмжлэн мэдэгдсэн төр, байгууллага, хувь хүний нууцыг задруулахгүй байх;

304.1.8.хууль дээдлэх, энэ хуульд заасан шүүх хуралдааны дэгийг сахин биелүүлэх.

305 дугаар зүйл. Иргэдийн төлөөлөгч дүгнэлтээ уншиж сонсгох

Хэвлэх

305.1.Энэ хуулийн ....-т зааснаар хэргийн үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар гаргасан иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг шүүх хуралдаанд уншиж сонсгоно.

ТАВДУГААР ДЭД БҮЛЭГ

НЭХЭМЖЛЭГЧ НЭХЭМЖЛЭЛЭЭ ТАТАН АВАХ

306 дугаар зүйл.Нэхэмжлэлээ татан авах

Хэвлэх

306.1.Нэхэмжлэгч нэхэмжлэлээ бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг нь татан авч болно.

306.2.Нэхэмжлэгч шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж эхлэхээс өмнө хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр татан авч болно.

306.3.Нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авах хүсэлтээ шүүх хуралдаанаас өмнө гаргаж байгаа бол бичгээр гаргана.

306.4.Нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авах хүсэлтээ шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж эхлэхээс өмнө гаргасан бол амаар гаргаж болно.

306.5.Нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсан тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй.

306.6.Нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсан тохиолдолд урьдчилан төлсөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг буцаан олгохгүй

307 дугаар зүйл.Нэхэмжлэлээ татан авсны үр дагавар

Хэвлэх

307.1.Нэхэмжлэлээ татан авсан хэсгээр шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй.

АРАВДУГААР БҮЛЭГ

ХЯЛБАРШУУЛСАН ЖУРМААР ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА

308 дүгээр зүйл.Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх үндэслэл

Хэвлэх

308.1.Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан эцэслэх хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.

308.2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн бүх шаардлагаасаа бүрэн татгалзсан бол түүнийг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан гэж үзнэ.

308.3.Хариуцагч нэхэмжлэлийн бүх шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

308.4.Хэргийн оролцогч нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзаж, үлдэх хэсгийг хариуцагч хүлээн зөвшөөрвөл эвлэрсэн гэж үзнэ.

308.5.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авсан өдрөөс хойш шүүхэд тайлбар гаргахаас өмнө, эсхүл хойно гэхдээ шүүхэд мэтгэлцээгүй байхдаа нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн бол нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн гэж үзнэ.

309 дүгээр зүйл.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн

Хэвлэх

шүүгчийн захирамж гаргах

309.1.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл бүрдсэн бол шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана.

309.2.Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн тухай бичгээр үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

309.3.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд хэргийн оролцогч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

309.4.Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуулийн ....-т заасан журмын дагуу зохигч талуудад хуваарилна.

309.5.Зохигч нэхэмжлэлийн шаардлагын талаар, эсхүл түүний тодорхой хэсгийн талаар тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээг талууд бичгээр байгуулж, гарын үсэг зурснаар тэдгээрийн хүсэл зориг хүчинтэй болно. Нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигчийн эвлэрэл, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй бол шүүх тэдгээрийг батална.

310 дугаар зүйл.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийн агуулга

Хэвлэх

310.1.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамж удиртгал, тодорхойлох, үндэслэх, захирамжлах хэсгээс бүрдэнэ.

310.2.Удиртгал хэсэгт захирамжийг хэзээ, хаана ямар шүүх гаргаж байгаа, шүүгч, хэргийн оролцогчийг заана.

310.3.Тодорхойлох хэсэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч талууд эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн тухай хэргийн оролцогчдын тайлбарын агуулгыг заана.

310.4.Үндэслэх хэсэгт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд үндэс болгосон нотлох баримт, зохигч эвлэрсэн, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч биелүүлсэн тухай бичгээр баталгаажуулсан баримт, эвлэрлийн гэрээ, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсан бол түүний үр дүн зэргийг тусгана.

310.5.Захирамжлах хэсэгт хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд баримталсан хуулийн нэр, зүйл, заалтыг тодорхой зааж, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч талууд эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталсны аль нь болох, улсын тэмдэгтийн хураамж, шүүхийн зардал төлүүлэх асуудлыг хэрхэн шийдвэрлэснийг заана.

310.6.Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамж танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох ба энэ захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэнэ.

310.7.Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийн үг, үсэг, тооны зэрэг техникийн шинжтэй алдааг тухайн шүүх шүүгчийн захирамжаар залруулж болно. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон нөхцлийн талаар хэргийн оролцогч болон бусад этгээд гомдол гаргах, шүүх энэ зүйлд зааснаас өөрөөр шүүгчийн захирамжийг өөрчлөх, хүчингүй болгохыг хориглоно.

310.8.Шүүгчийн захирамжийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн гэж үзсэн гуравдагч этгээд энэ талаар шүүхэд нэхэмжлэл гаргахад хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн явдал саад болохгүй.

ГУРАВДУГААР ДЭД БҮЛЭГ.

ШҮҮХИЙН УРЬДЧИЛСАН ХУРАЛДААН

311 дүгээр зүйл.Урьдчилсан хуралдаан

Хэвлэх

311.1.Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар хэргийн маргаатай үйл баримтыг тодорхойлох, нотлох баримт бүрдүүлэх ач холбогдлыг тодорхойлох, болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахтай бусад асуудлыг шийдвэрлэх зорилгоор шүүх урьдчилсан хуралдааныг явуулна.

311.2.Урьдчилсан хуралдааныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удирдан явуулж буй шүүгч хийнэ.

312 дүгээр зүйл.Урьдчилсан хуралдаан хийх тоо, хугацаа

Хэвлэх

312.1.Урьдчилсан хуралдааныг хэд хэдэн удаа явуулж болно.

312.2.Урьдчилсан хуралдааныг шүүх хуралдаанаас өмнө, эсхүл шүүх хуралдаан хойшилсон тохиолдолд түүний дараа хийж болно.

313 дугаар зүйл.Урьдчилсан хуралдааныг товлох

Хэвлэх

313.1.Урьдчилсан хуралдааныг хэргийн оролцогч оролцох боломжтой өдөр товлоно.

313.2.Урьдчилсан хуралдааны товыг гурваас доошгүй хоногийн өмнө хэргийн оролцогчид мэдэгдэх хуудсаар мэдэгдэнэ.

314 дүгээр зүйл.Урьдчилсан хуралдаанд бэлтгэх

Хэвлэх

314.1.Шүүх хэргийн оролцогчоос урьдчилсан хуралдаанд хэлэх тайлбарыг бичгээр гаргуулна.

315 дугаар зүйл.Урьдчилсан хуралдаанаар хэлэлцэх асуудал

Хэвлэх

315.1.Шүүх урьдчилсан хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.

315.1.1.хэргийн маргаантай үйл баримтыг тодорхойлох;

315.1.2.хэрэгт цугларсан бичмэл болон эд мөрийн баримтыг шинжлэн судлах;

315.1.3.хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх талаар шийдвэрлэх;

315.4.4.хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахтай бусад асуудлыг шийдвэрлэх.

316 дугаар зүйл. Урьдчилсан хуралдааныг хаах

Хэвлэх

316.1.Урьдчилсан хуралдаан явагдаж дуусахад

316.2.Хэргийн оролцогч урьдчилсан хуралдаанд гаргасан хүсэлт, татгалзлын үндэслэлээ нотлох үүрэгтэй.

316.3.Урьдчилсан хуралдааныг шүүгч удирдан явуулж, хуралдааны тэмдэглэлтэй хэргийн оролцогч танилцах эрхтэй.

316.4.Урьдчилсан хуралдаанаар хэргийг агуулгаар нь хэлэлцэхгүй.

316.5.Талууд хүссэн, эсхүл шүүх шаардлагагүй гэж үзсэн тохиолдолд урьдчилан хэлэлцүүлэг явуулахгүй бөгөөд энэ талаар шүүгч захирамж гаргана.

ЗУРГААДУГААР ДЭД БҮЛЭГ

ШҮҮХИЙН ТОГТООЛ, ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖИД ГАРГАСАН ГОМДЛЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА

317 дугаар зүйл.Шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид гомдол гаргах

Хэвлэх

317.1.Хэргийн оролцогч гомдол гаргах эрхтэй шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болно.

318 дугаар зүйл. Шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг хуваарилах

Хэвлэх

318.1.Шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг тухайн хэргийг хянан шийдвэрлэж байгаа шүүгчийг оролцуулахгүйгээр 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хэлэлцэнэ.

319 дүгээр зүйл. Шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг шийдвэрлэх хугацаа

Хэвлэх

319.1.Шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг 7 хоногийн дотор шийдвэрлэнэ.

320 дугаар зүйл. Шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг шүүх хуралдаанаар шийдвэрлэх

Хэвлэх

320.1.Шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэнэ.

320.3.Хэргийн оролцогчид гомдол хэлэлцэх хуралдааны товыг урьдчилан мэдэгдэх бөгөөд тэдгээр нь хүрэлцэн ирээгүй нь гомдол хэлэлцэхэд саад болохгүй.

321 дүгээр зүйл. Шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг шийдвэрлэсэн тогтоол

Хэвлэх

321.1. Шүүх бүрэлдэхүүн гомдлыг хэлэлцээд дараах тогтоол гаргана:

321.1.1.тогтоол, захирамжийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхих;

321.1.2.тогтоол, захирамжид өөрчлөлт оруулах;

321.1.3.тогтоол, захирамжийг хүчингүй болгох.

321.2.Тогтоол нь эцсийн шийдвэр болно.

ДОЛООДУГААР ДЭД БҮЛЭГ

ШҮҮХ ХУРАЛДААНЫГ ТОВЛОХ, ТОВ МЭДЭГДЭХ

322 дугаар зүйл.Шүүх хуралдааныг товлох

Хэвлэх

322.1.Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхтэй холбогдуулан шүүгч шүүх хуралдааны тов гаргана.

322.1.1.хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдсэн гэж шүүгч үзсэн, эсхүл энэ хуульд заасан хугацаа дууссан, түүнчлэн шаардлагатай гэж үзсэн бусад тохиолдолд шүүгч уг хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гаргаж, шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг товлох;

322.1.2.хэргийн болон шүүх хуралдааны оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэх.

322.2.Зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээнэ.

323 дугаар зүйл.Шүүх хуралдааны тов мэдэгдэх

Хэвлэх

323.1.Зохигч, түүнчлэн шүүх хуралдаанд ирвэл зохих бусад оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар тэдгээрийн оршин суугаа буюу ажлын газрын хаягаар мэдэгдэнэ. Хүрэлцэн ирээгүйгээс гарах үр дагавар болон энэ хуулийн 100 дугаар зүйлд зааснаар хэргийг хянан шийдвэрлэж болохыг шүүхийн мэдэгдэх хуудсанд заана.

323.2.Шүүхийн мэдэгдэх хуудсыг зохигч талын оршин суугаа буюу ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлнэ. Шаардлагатай тохиолдолд шүүхийн мэдэгдэх хуудсыг утас, факс, цахим, цахилгаан буюу олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болно. Ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулсан байна.

323.3.Мэдэгдэх хуудсыг шуудангаар хүргэсэн бол шүүх хүлээн авагчийн нэр, хаяг, явуулж буй он, сар, өдрийг тэмдэглэж, шүүхийн болон шуудангийн ажилтны гарын үсгийг зуруулна. Газар нутгийн онцлогоос шалтгаалан шүүх мэдэгдэх хуудсыг биечлэн хүргэхийг өөр этгээдэд даалгаж болно.

323.4.Мэдэгдэх хуудсыг түүнд заасан хүлээн авагчид гардуулан өгч, гарын үсэг зуруулж, гардуулсан огноо, цагийг тэмдэглэнэ. Хуулийн этгээдэд өгөх мэдэгдэх хуудсыг удирдах албан тушаалтан буюу холбогдох ажилтанд гардуулан өгч, гарын үсэг зуруулж, гардуулсан огноо, цагийг тэмдэглэнэ.

323.5.Мэдэгдэх хуудсыг гардуулан өгвөл зохих иргэн оршин суугаа газартаа буюу ажлынхаа газарт байхгүй бол уг хуудсыг түүний хамт амьдардаг насанд хүрсэн иргэн, эсхүл сум, баг, хорооны Засаг дарга, түүний ажлын албанд буюу ажлын газрынх нь захиргаанд хүлээлгэн өгч, гарын үсэг зуруулна.

323.6.Хэргийн оролцогч эсхүл мэдэгдэх хуудсыг хүлээн авбал зохих этгээд ийнхүү хүлээн авахаас татгалзсан тохиолдолд мэдэгдэх хуудас хүргэж буй этгээд тухайн хуудсанд энэ тухай тэмдэглэж, шүүх хэрэгт хавсаргана. Мэдэгдэх хуудсыг хүлээн авахаас татгалзсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад болохгүй.

323.7.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед хэргийн оролцогч хаягаа өөрчилбөл энэ тухай шүүхэд мэдэгдэх үүрэгтэй. Хаягаа өөрчилснөө мэдэгдээгүй хэргийн оролцогчид мэдэгдэх хуудсыг түүний сүүлд мэдэгдсэн хаягаар хүргүүлж, энэ хуулийн ....-д заасан иргэн, албан тушаалтанд хүлээлгэн өгөх бөгөөд түүнийг хүргэсэнд тооцно.

323.8.Мэдэгдэх хуудсыг хүлээн авсан хэргийн оролцогч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд ирээгүй бөгөөд түүнийг зайлшгүй ирүүлэх шаардлагатай бол шүүгчийн захирамжаар албадан ирүүлж, хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ. Шүүгчийн захирамжаар зохигч, хэргийн оролцогчийг албадан ирүүлэх ажиллагааг цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ.

323.9.Шүүх хуралдааны техник, зохион байгуулалтын бэлтгэлийг шүүхийн захиргааны байгууллага холбогдох хууль тогтоомжид заасан журмын дагуу хариуцна.

ЕСДҮГЭЭР БҮЛЭГ

АНХАН ШАТНЫ ШҮҮХ ХУРАЛДААН

324 дүгээр зүйл.Шүүх хуралдааныг нээх

Хэвлэх

324.1.Шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааныг нээж, ямар хэрэг хянан шийдвэрлэх гэж байгааг зарлан мэдэгдэж, танхимд байгаа хүмүүст суухыг зөвшөөрнө.

325 дугаар зүйл.Шүүх хуралдааны ирц ба түүнд оролцох эрхийг шалгах

Хэвлэх

325.1.Шүүх хуралдааны ирцийг нарийн бичгийн дарга бүртгэж, ирээгүй этгээдэд мэдэгдэх хуудсыг гардуулан өгсөн эсэх, ямар шалтгаанаар ирээгүй болохыг даргалагчид илтгэн танилцуулна.

325.2.Шүүх оролцогчтой нэг бүрчлэн танилцаж, төлөөлөгчийн бүрэн эрхийг шалгана.

325.3.Хэргийн оролцогч өөрөө, эсхүл төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно.

326 дугаар зүйл.Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд ирээгүйн үр дагавар

Хэвлэх

326.1.Томилогдсон иргэдийн төлөөлөгч энэ хуулийн ...-т заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хэргийн оролцогчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно.

326.2.Хэргийн оролцогчийн аль нэг нь иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдаан явуулахыг зөвшөөрөөгүй бол шүүх хуралдааныг хойшлуулна.

327 дугаар зүйл. Хэргийн оролцогчийн аль нэг нь шүүх хуралдаанд ирээгүйн үр дагавар

Хэвлэх

327.1.Хэргийн оролцогч шүүх хуралдаанд ирээгүй, эсхүл хүрэлцэн ирсэн хэдий ч хэргийн талаар мэтгэлцээгүй бол шүүх тухайн этгээдийн гаргасан нэхэмжлэл, хариу тайлбар, нэмэлт тайлбартаа дурдсан тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан гэж үзэж, шүүх хуралдаанд ирсэн хэргийн бусад оролцогчийг мэтгэлцүүлнэ.

327.2.Хариуцагч нэхэмжлэлийг гардан авсан боловч хариу тайлбар ирүүлээгүй бөгөөд шүүх хуралдаан ирээгүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, энэ хуульд заасан хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэж шүүгчийн захирамж гаргана.

327.3.Хариуцагчид нэхэмжлэлийг нийтэд мэдээлэх замаар гардуулсанд тооцсон бөгөөд шүүх хуралдаан ирээгүй тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ.

328 дугаар зүйл.Хэргийн оролцогчийн аль аль нь шүүх хуралдаанд ирээгүйн үр дагавар

Хэвлэх

328.1.Хэргийн оролцогчийн аль аль нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол шүүх хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан тэдгээрийн эзгүйд хянан шийдвэрлэх, эсхүл шүүх хуралдааныг хойшлуулна.

329 дүгээр зүйл.Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд ирээгүйн үр дагавар

Хэвлэх

329.1. Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдаанд хүрэлцэн ирж чадаагүй бол шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан хугацааны дотор шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, эсхүл хойшлуулах боломжгүй бол хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн хэргийг хянан хэлэлцэнэ.

329.2.Хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдаанд хүрэлцэн ирж чадаагүй тохиолдолд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан хугацааны дотор шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, эсхүл хойшлуулах боломжгүй бол хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн хэргийг хянан хэлэлцэнэ.

329.3.Хэргийн оролцогчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тохиолдолд түүний өмнө нь бичгээр гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ.

329.4.Хэргийг оролцогчийн эзгүйд хянан хэлэлцсэн шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах эрхтэй.

330 дугаар зүйл.Орчуулагч, хэлмэрчийн үүргийг тайлбарлах

Хэвлэх

330.1.Шүүх хуралдаан даргалагч орчуулагч, хэлмэрчид түүний үүрэг, буруу орчуулж, хэлмэрчилбэл хүлээлгэх хариуцлагыг сануулж, шүүх хуралдааны тэмдэглэлд гарын үсэг зуруулна.

331 дүгээр зүйл.Гэрчийг гаргах

Хэвлэх

331.1.Шүүх хуралдаанд дуудагдсан гэрчийг шүүх хуралдааны танхимаас түр гаргана.

331.2.Гэрчүүдийг хооронд нь харилцуулахгүй байлгах талаар шүүх хуралдаан даргалагч арга хэмжээ авна.

332 дүгээр зүйл.Шүүх бүрэлдэхүүнийг зарлах ба татгалзан гаргах эрхийг тайлбарлах

Хэвлэх

332.1.Шүүх хуралдаан даргалагч шүүх бүрэлдэхүүнийг зарлан, шинжээч, орчуулагч, хэлмэрч, иргэдийн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг танилцуулж, тэдгээрийг татгалзан гаргах эрхтэйг хэргийн оролцогч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид тайлбарлан өгнө.

333 дугаар зүйл.Хэргийн оролцогчийн эрх, үүргийг тайлбарлах

Хэвлэх

333.1.Шүүх хуралдаан даргалагч хэргийн оролцогчдод хуульд заасан эрх, үүргийг нь тайлбарлан өгнө.

334 дүгээр зүйл.Хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг шийдвэрлэх

Хэвлэх

334.1.Шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж эхлэхээс өмнө хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой бусад асуудлын талаар хэргийн оролцогчоос хүсэлт гаргасан бол энэ талаар бусад оролцогчийн саналыг сонсож, шүүх бүрэлдэхүүн, шүүгч хүсэлтийг даруй шийдвэрлэнэ.

334.2.Хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдолтой нэмэлт тайлбар, нотлох баримтыг урьд нь гаргах буюу санал болгох бололцоотой байсан боловч шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж шүүх үзвэл түүнийг хүлээн авч, шинжлэн судлах шаардлагатай бол шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж болно.

335 дугаар зүйл.Хэрэг хэлэлцэж эхлэх

Хэвлэх

335.1.Шүүх хуралдаан даргалагч хэргийн талаар дараах агуулгыг танилцуулснаар анхан шатны шүүх хуралдаан эхэлнэ.

335.1.1.нэхэмжлэлийн шаардлага

335.1.2.нэхэмжлэлийн шаардлагын татгалзал

335.1.3.гуравдагч этгээдийн бие даасан шаардлага

335.1.4.гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын татгалзал

335.1.5.сөрөг нэхэмжлэлийн шаардлага

335.1.6.сөрөг нэхэмжлэлийн шаардлагын татгалзал

335.2.Шүүх хуралдаан даргалагч дараах агуулгыг хэргийн оролцогчдоос тодруулна.

335.2.1.нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа эсэх

335.2.2.хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрч байгаа эсэх

335.2.3.хэргийн оролцогч эвлэрэх хүсэлтэй байгаа эсэх

335.3.Шүүх хуралдааны явцад хэргийн оролцогчид дараах үндэслэлээр маргаанаа эцэслэсэн тохиолдолд нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, хэргийн оролцогчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүх хуралдаан даргалагч захирамж гаргана.

335.3.1.нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсан

335.3.2.хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн

335.3.3.хэргийн оролцогч эвлэрсэн

335.4.Энэ хуулийн 335.3-т заасан захирамжид энэ хуулийн ....-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна.

335.5.Энэ хуулийн 335.3-т заасан захирамжид шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол нэхэмжлэгч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хариуцагч, хэргийн оролцогч эвлэрсэн бол нэхэмжлэгч, хариуцагчид хувааж хариуцуулахаар заана.

336 дугаар зүйл.Хэргийн талаар мэтгэлцэх

Хэвлэх

336.1.Хэргийн талаар мэтгэлцэхийн өмнө шүүх хуралдаан даргалагч бодит байдалд нийцсэн тайлбар өгөхийг хэргийн оролцогчид урьдчилан сануулна.

336.2.Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн талд оролцож байгаа бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох хэргийн үйл баримтын талаар тайлбар, нотлох баримтыг амаар танилцуулна.

336.3.Хариуцагч, хариуцагчийн талд оролцож байгаа бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэл болох хэргийн үйл баримтын талаар тайлбар, нотлох баримтыг амаар танилцуулна.

336.4.Хэргийн оролцогч бичгээр тайлбар гаргасан бол шүүх хуралдаан дээр тухайн тайлбараа танилцуулж болно.

337 дугаар зүйл.Хариуцагч хариу тайлбар ирүүлэлгүй шүүх хуралдаанд оролцох              

Хэвлэх

337.1.Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн ...-т заасан үүргээ биелүүлээгүй буюу хариу тайлбар ирүүлээгүй хэдий ч хэргийн бусад оролцогч шүүх хуралдаанд оролцож байгаа бол шүүх хуралдаан дээр тайлбар гаргаж болно.

337.2.Энэ хуулийн 337.1-т заасан тохиолдолд хэргийн бусад оролцогч шүүх хуралдаанд ирээгүй бол шүүх хуралдаан дээр тайлбар гаргах эрхгүй.

338 дугаар зүйл.Хэргийн оролцогч бичгээр гаргасан тайлбартаа дурдаагүй үйл баримтын талаар шүүх

Хэвлэх

хуралдаанд тайлбар гаргах

338.1.Хэргийн бусад оролцогч шүүх хуралдаанд ирээгүй бол хэргийн оролцогч шүүх хуралдаанаас өмнө нь гаргасан нэхэмжлэл, хариу тайлбар, нэмэлт тайлбартаа дурдаагүй үйл баримтын талаар шүүх хуралдаан дээр тайлбар гаргах эрхгүй.

339 дугаар зүйл.Мэтгэлцээнийг чиглүүлэх

Хэвлэх

339.1.Хэргийн оролцогч мэтгэлцвэл зохих асуудлаар мэтгэлцээгүй, маргааны зүйлд хамааралгүй, ач холбогдолгүй, нотлох баримтад үндэслээгүй тайлбар гаргавал шүүх мэтгэлцээнийг зохих журмаар явуулахаар чиглүүлнэ.

340 дугаар зүйл.Тодруулга

Хэвлэх

340.1.Хэргийн оролцогч тайлбар, нотлох баримтын танилцуулгаас тодруулах зорилгоор харилцан асуулт тавьж болно.

340.2.Шүүгч шүүх хуралдааны аль ч үед тодруулах зорилгоор асуулт асуух эрхтэй.

341 дүгээр зүйл.Нотлох баримтыг шинжлэх дараалал тогтоох

Хэвлэх

341.1.Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлах, шүүх хуралдаанд хүрэлцэн ирсэн гэрч, шинжээчээс мэдүүлэг авах дарааллыг тогтооно.

341.2.Нотлох баримт шинжлэн судлах дарааллын талаар зохигч санал гаргаж болно.

342 дугаар зүйл.Гэрчийн мэдүүлэг сонсох

Хэвлэх

342.1.Шүүх хуралдаан даргалагчийн даалгаснаар нарийн бичгийн дарга гэрчийг шүүх хуралдааны танхимд оруулна. Шүүх гэрчид эрх, үүргийг тайлбарлаж, хүлээлгэх хариуцлагыг сануулж, энэ тухай баримтад гарын үсэг зуруулна.

342.2.Шүүх хуралдаанд гэрч бүрээс тус тусад нь мэдүүлэг авна. Мэдүүлэг өгч эхлээгүй байгаа гэрчийг шүүх хуралдааны танхимаас гадуур, мэдүүлэг өгсөн гэрчтэй харилцах боломжгүй газар байлгах талаар шүүх арга хэмжээ авна.

342.3.Мэдүүлэг өгсөн гэрчийг шүүх хуралдаанаас явуулах, эсхүл шүүх хуралдаан дуустал танхимд үлдээхийг шүүх хуралдаан даргалагч шийдвэрлэнэ.

342.4.Насанд хүрээгүй гэрчээс мэдүүлэг авахдаа эцэг, эх, харгалзан дэмжигч, эсхүл сурган хүмүүжүүлэгчийг байлцуулна. Насанд хүрээгүй гэрч үнэн зөв мэдүүлэг өгөхөд сөргөөр нөлөөлж болохоор оролцогчийг шүүх хуралдааны танхимаас түр гаргаж болно. Насанд хүрээгүй гэрчийн мэдүүлгийг сонссоны дараа түүнийг шүүх хуралдааны танхимаас гаргана.

342.5.Гэрчээс асуух асуултын дарааллын талаар талууд тусгай санал гаргаагүй, шүүх өөр дараалал тогтоогоогүй бол эхлээд хүсэлт гаргагч тал, дараа нь эсрэг тал асуулт асууна.

342.6.Хэрэг хянан хэлэлцүүлэх бэлтгэл ажиллагааны үед мэдүүлэг өгсөн гэрчээс шүүх хуралдаанд дахин мэдүүлэг авч болно. Энэ хуулийн 43 дугаар зүйл болон энэ зүйлд заасан журам гэрчийн мэдүүлгийг аль ч шатанд авахад хамаарна.

342.7.Хэрэг хянан хэлэлцүүлэх бэлтгэл ажиллагааны үед, эсхүл нотлох баримт хамгаалах журмаар урьдчилан авсан гэрчийн мэдүүлгийг шүүх хуралдаанд судлан шинжилж, зохигчийн хүсэлтээр уншин сонгож болно.

343 дүгээр зүйл.Бичмэл болон эд мөрийн баримтыг шинжлэх

Хэвлэх

343.1.Шүүх хэрэгт цугларсан эд мөрийн баримт болон баримт бичгийг судалж, шаардлагатай бол хэргийн оролцогч, гэрч, шинжээчийн хүсэлтээр бичмэл нотлох баримтыг шүүх хуралдаанд уншиж сонсгон, эд мөрийн баримтыг танилцуулна.

343.2.Хуульд заасан төр, байгууллага, хувь хүний нууцтай холбогдсон баримтыг шүүх хуралдаанд танилцуулахгүй. Захидал харилцааны нууцыг хамгаалахын тулд хувийн захидал бичгийг тухайн этгээдийн зөвшөөрөлтэйгөөр нээлттэй шүүх хуралдаанд уншин сонсгож болно. Хэрэв зөвшөөрөл аваагүй бол хувийн захидал, бичгийг уншин сонсгох ба шинжлэх явдлыг хаалттай шүүх хуралдаанаар гүйцэтгэнэ.

343.3.Хэрэгт байгаа бичмэл баримт хуурамч болох нь мэдэгдвэл тийнхүү хуурамч болохыг мэдсэн этгээд уг баримтыг нотлох баримтаас хасахыг шүүхээс хүсч болно. Бичмэл баримт хуурамч болохыг, мөн хэрэг хянан хэлэлцүүлэх бэлтгэл ажиллагааны үед нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргах боломжгүй байснаа хүсэлт гаргагч тал нотлох үүрэгтэй.

343.4.Бичмэл баримт хуурамч байсан нь тогтоогдвол шүүх түүнийг нотлох баримтаас хасах бөгөөд хэргийн оролцогч шаардлагатай гэж үзвэл эрх бүхий байгууллагад хуурамч бичиг баримтын талаар гомдол гаргаж болно

344 дүгээр зүйл.Шинжээчийн дүгнэлт сонсгох

Хэвлэх

344.1.Шинжээчийн дүгнэлтийг шүүх хуралдаанд уншиж сонсгоно.

344.2.Шинжээч шүүх хуралдаанд оролцож байгаа бол өөрийн дүгнэлтийг тайлбарлана. Дараа нь шинжээчид асуулт тавьж болно.

344.3.Шинжээчээс асуух асуултын дарааллын талаар зохигч тусгай санал гаргаагүй, шүүх өөр дараалал тогтоогоогүй бол шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулахаар хүсэлт гаргагч тал, дараа нь эсрэг тал асуулт асууна.

344.4.Шүүх шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, тодорхой бус буюу үндэслэлгүй, эсхүл шинжээч зөрүүтэй дүгнэлт гаргасан бол шүүх өөр шинжээчээр дахин шинжилгээ хийлгэж болно.

345 дугаар зүйл.Хэргийн оролцогчоос нэмж тодруулах

Хэвлэх

345.1.Нотлох баримт шинжлэн судалсны дараа шүүх хуралдаан даргалагч нэмж тодруулах зүйл байгаа эсэхийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчөөс асууна.

346 дүгээр зүйл.Иргэдийн төлөөлөгч дүгнэлт гаргах

Хэвлэх

346.1.Иргэдийн төлөөлөгч маргааны үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар дүгнэлтээ бичгээр гаргана. Эрүүл мэндийн болон хүндэтгэн үзэх бусад шалтгааны улмаас бичгээр гаргах боломжгүй бол энэ тухай шүүх хуралдааны тэмдэглэлд тэмдэглүүлж, амаар дүгнэлт гаргаж болно.

346.2.Иргэдийн төлөөлөгч дүгнэлтээ шүүх хуралдаанд уншиж сонсгоно

347 дугаар зүйл.Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд орох

Хэвлэх

347.1.Шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдаан завсарласныг мэдэгдэж, шүүх шийдвэрээ гаргахын тулд зөвлөлдөх тасалгаанд орно.

347.2.Шүүх хуралдаан хийж буй газарт зориулалтын зөвлөлдөх тасалгаа байхгүй бол шүүх шийдвэр гаргахад тохиромжтой, гадны нөлөөлөлгүй, тусгаарлагдсан тасалгааг зөвлөлдөх зорилгоор ашиглаж болно.

347.3.Шүүх бүрэлдэхүүн гурван өөр санал гаргавал, шүүгч тус бүр өөрийн саналын үндэслэлийг танилцуулж, дахин санал хураана.

АРАВДУГААР БҮЛЭГ

АНХАН ШАТНЫ ЖУРМААР ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГАРГАХ

348 дугаар зүйл.Анхан шатны шүүхийн шийдвэр

Хэвлэх

348.1.Анхан шатны шүүх хэргийн талаар дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:

348.1.1.нэхэмжлэлийн шаардлагыг хангах;

348.1.2.нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох;

348.1.3.нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох.

349 дүгээр зүйл.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга

Хэвлэх

349.1.Шийдвэр удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсгээс бүрдэнэ.

349.2.Удиртгал хэсэгт дараах агуулгыг тусгана:

349.2.1.шийдвэрийг хэзээ, хаана, ямар шүүх гаргаж байгаа;

349.2.2.шүүгч, шүүх бүрэлдэхүүн;

349.2.3.хэргийн оролцогч;

349.2.4.шүүх хуралдааны оролцогч.

349.3.Тодорхойлох хэсэгт дараах агуулгыг тусгана:

349.3.1.нэхэмжлэлийн шаардлага, түүний тайлбар;

349.3.2.хариуцагчийн татгалзал, түүний тайлбар;

349.3.3.гуравдагч этгээдийн бие даасан шаардлага, түүний тайлбар;

349.3.4.бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбар.

349.4.Үндэслэх хэсэгт дараах агуулгыг тусгана:

349.4.1.хэргийн маргаангүй үйл баримт;

349.4.2.хэргийн нийтэд илэрхий үйл баримт;

349.4.3.хэргийн маргаантай үйл баримт;

349.4.4.хэргийн маргаантай үйл баримтыг ямар нотлох баримтад үндэслэн тогтоосон тухай;

349.4.5.хэргийн үйл баримтад хууль хэрэглэсэн тухай.

349.5.Тогтоох хэсэгт дараах агуулгыг тусгана.

349.5.1.хэргийг хянан шийдвэрлэхэд баримталсан хуулийн нэр, зүйл, хэсэг, заалт;

349.5.2.нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэл, бие даасан шаардлагыг бүхэлд нь хангасан, эсхүл бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, эсхүл зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгосон тухай;

349.5.3.хэд хэдэн нэхэмжлэгч, хариуцагч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд оролцсон бол нэхэмжлэгч, хариуцагч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд бүр ямар эрх эдэлж, үүрэг хүлээх тухай;

349.5.4.улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалт;

349.5.5.шүүхийн зардлын хуваарилалт;

349.5.6.эд мөрийн баримтыг хэрхэх тухай;

349.5.7.Шийдвэр гүйцэтгэх арга, журмыг зааж, хүний орон байр, бусад газарт нэвтрэх, төлбөр төлөгчийн бие, орон байр, бусад газар, эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх, эд хөрөнгө битүүмжлэх, албадан барьцаалах, хураах, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад шаардагдах бусад зөвшөөрөл олгоно.

349.6.Шаардлагатай бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шийдвэрийг биелүүлэх ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрт заана.

349.7.Энэ хуулийн 349.5-д заасан тогтоох хэсэг захиран тушаах хэлбэртэй байна.

350 дугаар зүйл.Хэргийг хэрэгсэхгүй болгох

Хэвлэх

350.1.Энэ хуулийн .....-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, ....-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана.

350.2.Шүүх нэхэмжлэлийг татан авсны үр дагаврыг тайлбарлаж, нэхэмжлэл гаргаагүйд тооцон, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол, захирамж гаргана.

351 дүгээр зүйл.Шийдвэр хүчинтэй болох

Хэвлэх

351.1.Шүүх хуралдаан даргалагч шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг танилцуулж, шаардлагатай бусад асуудлыг тайлбарлан шүүх хуралдааныг хаана.

351.2.Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

351.3.Шийдвэр гаргасан шүүх энэ хуулийн .... зааснаас бусад үндэслэлээр шийдвэрийг өөрчилж үл болно.

352 дугаар зүйл.Шийдвэрийг бичгээр гаргах

Хэвлэх

352.1.Шүүхийн шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор бүрэн эхээр нь бичгээр үйлдэж гаргана.

352.2.Хэргийг шүүх бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэсэн бол шүүх бүрэлдэхүүний бүх шүүгчид, дангаар шийдвэрлэсэн бол тухайн шүүгч шүүхийн шийдвэрт гарын үсэг зурна.

352.3.Шийдвэрийн эх хувийг хэрэгт хавсаргана.

353 дугаар зүйл.Шүүхийн шийдвэр бичгээр гарсан талаар мэдэгдэх хуудас хүргүүлэх

Хэвлэх

353.1.Шүүхийн шийдвэр бичгээр гарсан талаар хэргийн оролцогчид шүүгчийн туслах мэдэгдэнэ.

354 дугаар зүйл.Шийдвэрийг гардуулах

Хэвлэх

354.1.Энэ хуулийн 353.1-д заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор хэргийн оролцогч, эсхүл түүний төлөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авна.

354.2.Энэ хуулийн 353.1 дэх хэсэгт заасны дагуу гардаж аваагүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор хэргийн оролцогчийн оршин суугаа /оршин байгаа/ газар, эсхүл ажилладаг байгууллагын нь аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлнэ.

354.3.Энэ хуулийн 354.2-т заасны дагуу хүргүүлснийг гардан авсанд тооцно.

354.4.Шүүхийн шийдвэрийг энэ хуулийн 354.1-д заасны дагуу гардан авсан, эсхүл энэ хуулийн 354.3-т заасан гардан авсанд тооцсон үеэс давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолно.

355 дугаар зүйл.Шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах

Хэвлэх

355.1.Хэргийн оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймаг, нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болно.

355.2.Хэргийн оролцогч гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол хугацаа сэргээлгэх хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргах ба хүсэлтийг хангах эсэхийг шүүгч захирамж гарган шийдвэрлэнэ.

355.3. Давж заалдах гомдол гаргасан бол гомдлыг хянан шийдвэрлэх хүртэл иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдахгүй.

355.4.Давж заалдах гомдол гаргасан бол хэрэг хянан шийдвэрлэх хүртэлх хугацаанд энэ хуулийн ... дүгээр зүйлд заасны дагуу авсан шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ хүчинтэй хэвээр байна.

356 дугаар зүйл.Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох

Хэвлэх

356.1.Анхан шатны шүүхийн шийдвэр дараах тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр болно:

356.1.1.энэ хуулийн 355.1-д заасан хугацаанд давж заалдах гомдол гаргаагүй;

356.1.2.давж заалдах гомдол гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүх гомдлыг хянаад энэ хуулийн .....-т заасны дагуу гаргасан магадлалд хяналтын журмаар гомдол гаргаагүй, эсхүл гомдол гаргасан боловч гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзах тогтоол гаргасан бол;

356.1.3.давж заалдах шатны шүүхийн магадлалд хяналтын журмаар гомдол гаргасан бөгөөд хяналтын шатны шүүх гомдлыг хянаад энэ хуулийн ....-т заасан тогтоол гаргасан бол.

357 дугаар зүйл.Хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийн үйлчлэх этгээд

Хэвлэх

357.1.Дараах этгээдэд хуулийн хүчин төгөлдөр шийдвэр үйлчилнэ:

357.1.1.хэргийн оролцогч;

357.1.2.шүүхийн шийдвэр хүчинтэй болсны дараах эрх залгамжлагч;

357.1.3.хэргийн оролцогч болон эрх залгамжлагчийн төлөө эд зүйлийг мэдэлдээ байлгаж буй этгээд.

358 дугаар зүйл.Шийдвэрийг тайлбарлах

Хэвлэх

358.1.Шаардлагатай тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэсэн шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийн оролцогчийн хүсэлтээр гагцхүү уг шийдвэрийг биелүүлж эхлэхээс өмнө түүний хууль зүйн үндэслэлийг бичгийн хэлбэрээр тайлбарлаж болно.

359 дүгээр зүйл.Шийдвэрт засвар оруулах

Хэвлэх

359.1.Шүүхийн шийдвэрт тооцооллын болон бичиглэлийн алдаа, эдгээртэй адилтгах техникийн шинжтэй илэрхий алдаа байгаа бол хэргийн оролцогчийн хүсэлтээр, эсхүл шүүх өөрийн санаачилгаар хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгч, шүүх бүрэлдэхүүн шийдвэрт засвар оруулсан шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол гаргана.

359.2.Шийдвэрт засвар оруулсан шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд хэргийн оролцогч гомдол гаргах эрхтэй.

359.3.Хэргийн оролцогч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан бол энэ хуулийн 359.2 дахь хэсэг үйлчлэхгүй.

III ХЭСЭГ

ИРГЭНИЙ ХЭРГИЙГ АНХАН ШАТНЫ ШҮҮХЭЭР ХЭРЭГ

ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУСГАЙ ЖУРАМ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

БАГА ҮНИЙН ДҮНТЭЙ ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА

360 дугаар зүйл.Бага үнийн дүнтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа

Хэвлэх

360.1.Нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлснээс бага мөнгөн төлбөрийн үүргийг хангуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг шүүх бага үнийн дүнтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ.

360.2.Бага үнийн дүнтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар иргэний хэргийг хурдан шуурхай, хялбар, зардал багатай байдлаар шийдвэрлэнэ.

360.3.Бага үнийн дүнтэй хэргийг хянан шийдвэрлэхэд энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол энэ хуулиар тогтоосон ерөнхий журмыг хэрэглэнэ.

360.4.Бага үнийн дүнтэй хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгч дангаар хянан шийдвэрлэнэ.

360.5.Эрх зүйн нэг маргаанаас үүдэлтэй шаардлагыг бага үнийн дүнтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар хянан шийдвэрлүүлэх зорилгоор хэд хэдэн нэхэмжлэлээр хэсэгчлэн гаргахыг хориглоно.

360.6.Гэр бүлийн харилцаанаас үүсэх бүх төрлийн маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд бага үнийн дүнтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг хэрэглэхгүй.

361 дүгээр зүйл.Бага үнийн дүнтэй хэргийн нэхэмжлэл гаргах

Хэвлэх

361.1.Бага үнийн дүнтэй хэргийн нэхэмжлэлийг Улсын дээд шүүхээс баталсан бага үнийн дүнтэй нэхэмжлэлийн загварын дагуу гаргана.

361.2.Энэ хуулийн 361.1-д заасан нэхэмжлэлийн загварт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэхэмжлэгчийн эрх, үүрэг, нотлох баримт гаргах, цуглуулах, бүрдүүлэх, нотлох талаарх тайлбарыг тусгасан байна.

362 дугаар зүйл.Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах

Хэвлэх

362.1.Бага үнийн дүнтэй хэргийн нэхэмжлэлийн загварын дагуу нэхэмжлэл гаргаагүй бол шүүгч 5 хүртэлх хоногийн хугацаа тогтоон уг загварын дагуу гаргуулна.

362.2.Нэхэмжлэгч тогтоосон хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр бага үнийн дүнтэй хэргийн нэхэмжлэлийн загварын дагуу засварлаагүй бол уг нэхэмжлэлийг шүүгч хүлээн авахаас татгалзаж захирамж гаргана.

362.3.Бага үнийн дүнтэй хэргийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжид нэхэмжлэгч гомдол гаргах эрхгүй.

363 дугаар зүйл.Бага үнийн дүнтэй хэрэг үүсгэх

Хэвлэх

363.1.Шүүгч бага үнийн дүнтэй хэргийн нэхэмжлэлийг хүлээн авахад татгалзах үндэслэл байхгүй гэж үзвэл бага үнийн дүнтэй хэргийн нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 3 хоногийн дотор бага үнийн дүнтэй иргэний хэрэг үүсгэх тухай захирамж гаргана.

363.2.Бага үнийн дүнтэй хэргийн нэхэмжлэгчийн хүсэлтээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн, түүнийг багасгасан, хэсэгчлэн төлүүлэх болон хойшлуулах тухай асуудлыг шүүх шийдвэрлэсэн бол энэ талаар хэрэг үүсгэсэн захирамждаа тусгана.

364 дүгээр зүйл.Тайлбар, нотлох баримт гаргах журам

Хэвлэх

364.1.Бага үнийн дүнтэй хэргийн оролцогч нэхэмжлэл гаргах, хариу тайлбар ирүүлэхдээ тайлбар, нотлох баримтаа бүрэн гаргаж, нотлох баримт бүрдүүлэх хүсэлтээ өгөх үүрэгтэй.

364.2.Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэргийн оролцогч энэ хуулийн 364.1-д заасан үүргээ биелүүлэлгүй хугацаа хожимдуулж нэмэлт тайлбар, нотлох баримт гаргасан, цуглуулсан, эсхүл нотлох баримт бүрдүүлэх хүсэлт гаргасан бол шүүх хүлээн авахгүй.

365 дугаар зүйл.Шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлэх

Хэвлэх

365.1.Хэргийн оролцогчид шүүхийн мэдэгдэх хуудсыг утас, цахим шуудан, энэ хуулийн ....-т заасан хэлбэрээр хүргүүлнэ.

365.2.Хэргийн оролцогчид мэдэгдэх хуудсыг хүргүүлэхдээ түргэн, шуурхай байх зарчмыг баримтлан энэ зүйлд заасан хэлбэрийг дараалал харгалзахгүйгээр сонгон хэрэглэнэ.

365.3.Мэдэгдэх хуудсыг дараах байдлаар тогтоосон утасны дугаараар харилцан холбоо тогтоон мэдэгдэж болно.

365.3.1.нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ тусгасан өөрийн болон төлөөлөгчийн утасны дугаар;

365.3.2.нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ үнэн зөв тусгасан хариуцагч, эсхүл түүний төлөөлөгчийн утасны дугаар;

365.3.3.шүүхэд хариуцагчийн мэдүүлсэн өөрийн болон төлөөлөгчийн утасны дугаар;

365.3.4.талуудын хооронд байгуулсан гэрээнд тусгасан утасны дугаар.

365.4.Мэдэгдэх хуудсыг утасны дугаараар харилцан холбоо тогтоон мэдэгдсэн бол шүүхийн ажилтан холбоо тогтоосон өдрийн он, сар, өдөр, утасны дугаар, харилцан ярилцсан агуулгын талаар тэмдэглэнэ.

365.5.Мэдэгдэх хуудсыг дараах байдлаар тогтоосон цахим шуудангийн хаягаар илгээн мэдэгдэж болно.

365.5.1.хэргийн оролцогч, түүний төлөөлөгчийн хувийн болон ажлын цахим шуудангийн хаяг;

365.5.2.нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ тусгасан өөрийн болон төлөөлөгчийн цахим шуудангийн хаяг;

365.5.3.нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ үнэн зөв тусгасан хариуцагч, эсхүл түүний төлөөлөгчийн цахим хаяг;

365.5.4.шүүхэд хариуцагчийн мэдүүлсэн өөрийн болон төлөөлөгчийн цахим хаяг;

365.5.5.талуудын хооронд байгуулсан гэрээнд тусгасан цахим шуудангийн хаяг;

365.5.6.төрийн мэдээллийн нэгдсэн системд хадгалагдаж байгаа иргэний болон хуулийн этгээдийн бүртгэлийн дугаар бүхий цахим шуудангийн хаяг.

365.6.Мэдэгдэх хуудсыг цахим шуудангийн хаягаар захидал илгээж мэдэгдсэн бол шүүхийн ажилтан захидал илгээсэн өдрийн он, сар, өдөр, явуулсан болон илгээсэн цахим шуудангийн хаяг, захидлын агуулгын талаар тэмдэглэнэ. Цахим шуудан илгээсэн баримтыг хуулбарлан тэмдэглэлд хавсаргана.

365.7.Хэргийн оролцогчийн цахим шуудангийн хаягаар мэдэгдэх хуудсыг хүргүүлснээс хойш 14 хоног өнгөрсөн бол мэдэгдэх хуудсыг хүлээн авсанд тооцно.

365.8.Энэ хуулийн ....-т заасны дагуу шүүхийн мэдэгдэх хуудсыг хэргийн оролцогчид биечлэн хүргүүлж болно.

365.9.Энэ хуулийн 365.8-д заасан ажиллагааг хийсэн боловч хариуцагч тус хаягт оршин суудаггүй бол оршин суух албан ёсны хаягийг улсын бүртгэлийн байгууллагаас тодруулах ажиллагааг шүүх санаачилгаараа хийнэ.

366 дугаар зүйл.Бага үнийн дүнтэй хэргийн нэхэмжлэлийг хариуцагчид

Хэвлэх

гардуулах

366.1.Бага үнийн дүнтэй хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор бага үнийн дүнтэй хэргийн нэхэмжлэлийг энэ хуулийн 365 дугаар зүйлд заасан хэлбэрээр гардуулна.

366.2.Энэ хуулийн 365.3-т заасан хэлбэрээр бага үнийн дүнтэй хэргийн нэхэмжлэлийг гардуулах бол хариуцагчид шүүхэд өөрийн биеэр, эсхүл төлөөлөгч нь хүрэлцэн ирж, нэхэмжлэлийг гардан авахыг мэдэгдсэн боловч ирж аваагүй тохиололд гардуулсанд тооцно.

366.3.Энэ хуулийн 366.2-т зааснаас бусад тохиолдолд мэдэгдэх хуудсыг хүргүүлэхдээ бага үнийн дүнтэй хэргийн нэхэмжлэлийн хувийг, хариу тайлбарын загварын хамт илгээнэ. Хэрэв мэдэгдэх хуудас, нэхэмжлэлийн хувь, тайлбарыг баталгаат шуудангаар илгээсэн, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлснийг энэ хуулийн ... дугаар зүйлд заасны дагуу хүлээн авсанд тооцно.

367 дугаар зүйл.Хариуцагч хариу тайлбар ирүүлэх

Хэвлэх

367.1.Хариуцагч бага үнийн дүнтэй хэргийн нэхэмжлэлийг гардан авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор энэ хуулийн 367.2-т заасан хариу тайлбарын загварын дагуу шүүхэд хариу тайлбар болон нотлох баримтаа ирүүлэх үүрэгтэй.

367.2.Бага үнийн дүнтэй хэргийн нэхэмжлэлийн хариу тайлбарын загварыг Улсын дээд шүүх батална.

367.3.Энэ хуулийн 367.2-т заасан хариу тайлбарын загварт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хариуцагчийн эрх, үүргийн талаар тайлбар тусгасан байна.

368 дугаар зүйл.Хариу тайлбар ирүүлээгүй тохиолдолд үүсэх

Хэвлэх

үр дагавар

368.1.Хариуцагч бага үнийн дүнтэй хэргийн нэхэмжлэлийг хүлээн авсан боловч хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр энэ хуулийн 367.1-д заасан үүргээ биелүүлээгүй бол бага үнийн дүнтэй хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана.

368.2.Энэ хуулийн 368.1-д заасан үр дагаврыг нэхэмжлэл, мэдэгдэх хуудсыг хариуцагчид гардуулах үед мэдэгдэнэ.

368.3.Бага үнийн дүнтэй хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн бол энэ хуулийн 74.2-т заасан хялбаршуулсан журмаар шийдвэрлэнэ.

369 дүгээр зүйл.Хариуцагчийн хариу тайлбарыг тодруулах

Хэвлэх

369.1.Бага үнийн дүнтэй хэргийн нэхэмжлэлийн хариу тайлбарын загварын дагуу хариу тайлбар ирүүлээгүй бол шүүгч уг тайлбарын шаардлага хангуулж ирүүлэх хугацааг 7 хүртэлх хоногоор тогтоон хариуцагчид даалгана.

369.2.Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр бага үнийн дүнтэй хэргийн нэхэмжлэлийн хариу тайлбараа тодруулж ирүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлагыг оногдуулж болно.

370 дугаар зүйл.Хариу тайлбар ирүүлсэн тухай нэхэмжлэгчид мэдэгдэх

Хэвлэх

370.1.Хариуцагч нэхэмжлэлийн хариу тайлбар ирүүлсэн бол тэр даруй нэхэмжлэгчид мэдэгдэнэ.

371 дүгээр зүйл.Сөрөг нэхэмжлэл

Хэвлэх

371.1.Бага үнийн дүнтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 361.1-д заасан үнийн дүнгээс хэтрэхгүй шаардлага бүхий сөрөг нэхэмжлэл гаргаж болно.

371.2.Сөрөг нэхэмжлэлийг зөвхөн хариу тайлбарын хамт гаргаж болно.

371.3.Сөрөг нэхэмжлэлд үндсэн нэхэмжлэлтэй холбоотой зохицуулалт энэ бүлэгт заасан журам нэгэн адил үйлчилнэ.

371.4.Хэрэв сөрөг нэхэмжлэл нь 360.1-д заасан үнийн дүнгээс их бол тухайн сөрөг нэхэмжлэлийг бага үнийн дүнтэй хэргийн нэхэмжлэлийн хамт ердийн журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр энэ хуулийн 372.2-т заасны дагуу шүүгч захирамж гаргаж шилжүүлнэ.

372 дугаар зүйл.Ердийн журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд

Хэвлэх

шилжих

372.1.Шүүх хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэхээр дараах тохиолдолд шилжүүлнэ:

372.1.1.бага үнийн дүнтэй хэргийн нэхэмжлэл гаргахдаа энэ хуулийн 360.1-д заасныг зөрчсөн;

372.1.2.шүүх тухайн хэргийг бага үнийн дүнтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь тохиромжгүй гэж үзсэн.

372.2.Бага үнийн дүнтэй хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэх ажиллагаанд шилжүүлэхдээ шүүгч захирамж гаргана.

372.3.Бага үнийн дүнтэй хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс тогтоосон тов ердийн журмаар хянан шийдвэрлэх ажиллагаанд хүчинтэй хэвээр байна.

373 дугаар зүйл.Бага үнийн дүнтэй хэргийн шүүх хуралдааны

Хэвлэх

бэлтгэл ажиллагаа

373.1.Хариуцагч бага үнийн дүнтэй хэргийн нэхэмжлэлийн хариу тайлбар ирүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааныг товлоно.

373.2.Шүүх хуралдаан товлогдох хүртэл хэргийн оролцогч анх гаргасан бага үнийн дүнтэй хэргийн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх, хариуцагч нэмж татах, гуравдагч этгээд оролцуулах, нэхэмжлэгч, хариуцагчийг солих, эрх залгамжлах, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тогтоосон хугацаанд бүрдүүлэх бололцоогүй байсан нэмэлт тайлбар, нотлох баримт гаргаж болно.

373.3.Хэргийн оролцогч шүүх хуралдаанаас өмнө энэ хуульд заасан эрхээ эдэлж, үүргээ бүрэн биелүүлж, бага үнийн дүнтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд идэвхтэй оролцох үүрэгтэй.

373.4.Хэргийн оролцогч өмгөөлөгч болон бусад этгээдээр бага үнийн дүнтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлүүлэхийг хүсвэл шүүх хуралдаанаас өмнө уг эрхээ хэрэгжүүлэх бэлтгэл хангасан байна. Уг эрхээ хэрэгжүүлэх бэлтгэл хангаагүй нь шүүх хуралдаан хойшлох үндэслэл болохгүй.

373.5.Шүүх хуралдаан товлогдсоноос хойш шүүх хуралдаан болох хүртэл хэргийн оролцогч бага үнийн дүнтэй хэргийн материалтай танилцсан байна. Тухайн хэргийн материалтай танилцаагүй бол шүүх хуралдаан хойшлох үндэслэл болохгүй.

374 дугаар зүйл.Нотлох баримт бүрдүүлэх

Хэвлэх

374.1.Бага үнийн дүнтэй хэргийн оролцогчийн шинжээчийн дүгнэлт гаргуулах болон гэрчийн мэдүүлэг авхуулах хүсэлтийг өөр нотлох баримтад үндэслэх боломжгүй бол хангаж шийдвэрлэнэ.

374.2.Бага үнийн дүнтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шинжээчийн дүгнэлт болон нотлох баримт бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай бол шүүх бага үнийн дүнтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг 30 хоногийн хугацаагаар сунгаж болно.

375 дугаар зүйл.Бага үнийн дүнтэй хэргийн шүүх хуралдаан

Хэвлэх

375.1.Бага үнийн дүнтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад тохиолдолд шүүх хуралдааныг хойшлуулахгүй бөгөөд нэг удаа шүүх хуралдааныг явуулна.

375.2.Бага үнийн дүнтэй хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэнэ. Нэмэлт нотлох баримт хэрэгт авах зорилгоор шүүх хуралдааныг хойшлуулахгүй.

375.3.Шүүх шаардлагатай гэж үзвэл шүүх хуралдааныг нэг удаа 14 7 хүртэлх хоногоор хойшлуулж болно.

376 дугаар зүйл.Шүүх хуралдааны тэмдэглэл

Хэвлэх

376.1.Шүүх хуралдааны тэмдэглэлийг хэргийн оролцогч бичгээр гаргах хүсэлт гаргаагүй бол аудио бичлэгээр үлдээн хадгална.

377 дугаар зүйл.Хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр

Хэвлэх

377.1.Шүүхээс бага үнийн дүнтэй хэргийг хянан шийдвэрлэж шийдвэр гаргана.

377.2.Энэ хуулийн 377.1-д заасан шийдвэрийн боловсруулах аргачлалыг Монгол Улсын дээд шүүхээс батална.

377.3.Бага үнийн дүнтэй хэргийн шүүхийн шийдвэрийг гарсан өдрөөс хойш 7 хоногийн дотор энэ хуулийн ... дугаар зүйлд заасан хэлбэрээр хэргийн зохигч, төлөөлөгчид гардуулна.

378 дугаар зүйл.Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрөх

Хэвлэх

378.1.Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 377.3-т зааснаар гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болно.

378.2.Шүүхийн давж заалдах журмаар гомдол гаргасан бага үнийн дүнтэй хэргийг давж заалдах шатны шүүх хүлээн авсан өдрөөс хойш 21 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ.

378.3.Бага үнийн дүнтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэлээр хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаас бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх тухайн хэргийг хэлэлцэн шийдвэрлэнэ.

378.4.Бага үнийн дүнтэй хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан бол анхан шатны шүүх хэргийг энэ бүлэгт заасан журмаар шийдвэрлэнэ.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ОНЦГОЙ АЖИЛЛАГАА

379 дугаар зүйл. Онцгой ажиллагааны журмаар хэрэг хянан шийдвэрлэх нийтлэг үндэслэл

Хэвлэх

379.1.Онцгой ажиллагааны журмаар шүүх хянан шийдвэрлэх хэргийг бусад хууль болон энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол энэ хуулиар тогтоосон ердийн журмаар шийдвэрлэнэ.

379.2.Энэ хуулийн ... дугаар зүйлд заасан хэргийг шүүх хүсэлт гаргасан этгээд, холбогдох хуулийн этгээд, иргэнд мэдэгдсэний үндсэн дээр тэдний хүсэлтийн дагуу хянан шийдвэрлэнэ.

379.3.Онцгой ажиллагааны журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад бусад иргэн, хуулийн этгээдийн эрх хөндөгдсөн тохиолдолд тэдгээр нь гуравдагч этгээдээр оролцож болно.

379.3.Онцгой ажиллагааны журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад бусад иргэн, хуулийн этгээдийн эрх хөндөгдсөн тохиолдолд шүүх тэдгээр этгээдэд мэдэгдэх ба тухайн этгээд хүсэлт гаргасан тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцож болно.

379.4. Онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх хэргийг шүүгч дангаар хянан шийдвэрлэнэ.

379.5.Онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэх явцад эрх зүйн маргаантай нөхцөл байдал илэрсэн бол шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож, ердийн журмаар нэхэмжлэл гаргахыг хүсэлт гаргагчид тайлбарлаж өгнө.

380 дүгээр зүйл.Онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх хэргүүд

Хэвлэх

380.1.Шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ:

380.1.1.эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох;

380.1.2.эрх олгосон бичиг баримтыг үрэгдүүлснээс алдагдсан эрхийг сэргээх;

380.1.2.иргэний хэргийн буюу шийдвэр гүйцэтгэлийн үрэгдсэн материалыг сэргээх;

381 дугаар зүйл.Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох

Хэвлэх

381.1.Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ.

381.2.Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно:

381.2.2.эрх олгосон ямар нэгэн баримт бичиг/иргэний үнэмлэх, гэр бүлийн байдлыг бүртгэх байгууллагаас олгосон гэрчилгээнээс бусад/-т дурдсан овог, эцгийн нэр, нэр, төрсөн он, сар, өдөр нь иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээнд бичигдсэнтэй тохирохгүй байвал түүний жинхэнэ эзэмшигч нь мөн эсэх;

381.2.3.осол гэмтэл гарсан эсэх;

381.2.4.хүний ажиллаж байсан байдал;

381.2.6.нас тогтоох;

381.2.7.тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдал.

381.3.Эдгээр үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй, эсхүл үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ.

382 дугаар зүйл.Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлт гаргах

Хэвлэх

382.1.Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа /оршин байгаа/ газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана.

382.2.Хорих ял эдэлж байгаа хүн эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ ял эдэлж байгаа газрын нутаг дэвсгэрийн харьяалах шүүхэд гаргана.

382.3.Хүсэлтэд уг үйл явдлыг тогтоолгох гэж байгаа зорилгыг зааж уг үйл явдлыг тогтооход ач холбогдол бүхий баримт бичгийг олж авах буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсныг нотлох баримтыг хавсаргана.

382.4.Энэ хуулийн 136.3-т заасан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд шүүх хүсэлтийг хүлээн авахаас татгалзана.

382.5.Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай нэг зорилготой хоорондоо холбоотой хэд хэдэн хүсэлтийг шүүх нэгтгэж болно.

382.6.Хэрэв хүсэлт гаргагчид өөр өөр газар оршин суугаа бол тэдний сонгосон газрын шүүхэд, эсхүл үйл явдал болсон газрын шүүхэд хүсэлтээ гаргана.

383 дугаар зүйл.Үрэгдсэн баримт бичгийг устгагдсанд тооцуулснаас алдагдсан эрхийг сэргээн тогтоолгох тухай хүсэлт гаргах

Хэвлэх

383.1.Эдийн болон эдийн бус хөрөнгийн эрх олгосон баримт бичгийг үрэгдүүлж устгагдсанд тооцуулсан тохиолдолд уг баримт бичгийг эзэмших эрхийн талаар маргаан гарвал тухайн эрхийг сэргээн тогтоолгох тухай хүсэлтийг хуульд өөрөөр заагаагүй бол шүүхэд гаргана.

383.2.Хүсэлтийг уг баримт бичгийг олгосон байгууллагын оршин байгаа газрын шүүхэд гаргана.

383.3.Хүсэлтэд уг баримт бичгийг эзэмшиж байсан этгээд ямар эрхтэй болох тухайгаа үндэслэж, түүнийг нотлох баримтыг хавсаргана.

383.4.Хүсэлт гаргасан этгээд баримт бичиг эзэмшиж байгаа этгээдэд холбогдуулан энэ хуульд заасан ердийн журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг шүүгч тайлбарлаж өгнө.

384 дүгээр зүйл.Үрэгдсэн баримт бичгийг устгагдсанд тооцуулснаас алдагдсан эрхийг сэргээн тогтоох тухай хэрэг хянан шийдвэрлэх

Хэвлэх

384.1.Үрэгдсэн баримт бичгийг устгагдсанд тооцуулснаас алдагдсан эрхийг сэргээн тогтоох тухай хэргийг шүүх хянан шийдвэрлэхдээ хүсэлт гаргасан этгээдийг оролцуулна.

384.2.Энэ хуулийн 384.1-д заасан этгээд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй явдал нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй.

384.3.Шүүх хүсэлтийг хангавал үрэгдсэн баримт бичгийн оронд шинэ баримт бичиг олгохыг уг баримт бичгийг олгосон байгууллагад даалгасан шийдвэр гаргана.

385 дугаар зүйл.Иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд буруу бичигдсэнийг тогтоолгох тухай хүсэлт гаргах

Хэвлэх

385.1.Эрхийн тухай маргаан байхгүй байхад иргэний бүртгэлийн байгууллага өөрийн бүртгэлд залруулга хийхээс татгалзсан тохиолдолд иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд буруу бичигдсэнийг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргана.

385.2.Энэ хуулийн 385.1-д заасан хүсэлтийг гаргагч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана.

385.3.Иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд ямар зүйл буруу бичигдсэн, уг асуудлыг эрхлэх ямар байгууллага залруулга хийхээс хэдийд татгалзсаныг бичиж, холбогдох нотлох баримтыг хавсаргана.

386 дүгээр зүйл.Иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд буруу бичигдсэнийг тогтоох тухай хэрэг хянан шийдвэрлэх

Хэвлэх

386.1.Иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд буруу бичигдсэнийг тогтоох тухай хэргийг шүүх хүсэлт гаргагчид мэдэгдэж хянан шийдвэрлэнэ.

386.2.Шүүх шаардлагатай гэж үзвэл иргэний бүртгэлийн байгууллагын төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулна.

386.3.Иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд буруу бичигдсэнийг тогтоосон шийдвэр гарсны дараа бүртгэлд зохих залруулга хийлгэхээр иргэний бүртгэлийн байгууллагад уг шийдвэрийг явуулна.

387 дугаар зүйл.Хэргийн буюу шийдвэр гүйцэтгэлийн үрэгдсэн материалыг сэргээх

Хэвлэх

387.1.Хэргийн буюу шийдвэр гүйцэтгэлийн материал үрэгдсэн байвал хэргийн оролцогчийн хүсэлт, түүнчлэн шүүхийн санаачилгаар түүнийг бүрэн буюу зарим хэсгийг сэргээж болно.

388 дугаар зүйл.Хэргийн буюу шийдвэр гүйцэтгэлийн үрэгдсэн материалыг сэргээх тухай хүсэлт гаргах

Хэвлэх

388.1.Хэргийн материалыг сэргээх тухай хүсэлтийг уг хэргийг хянан шийдвэрлэсэн, шийдвэр гүйцэтгэлийн материалыг сэргээх тухай хүсэлтийг уг шийдвэрийг гүйцэтгэвэл зохих газрын шүүхэд тус тус гаргана.

388.2.Хүсэлтэд хэрэг буюу шийдвэр гүйцэтгэлийн материалын талаар тодорхой дурдаж, тэдгээртэй холбогдолтой баримт бичиг буюу түүний хуулбарыг хавсаргана.

389 дүгээр зүйл.Хэргийн буюу шийдвэр гүйцэтгэлийн үрэгдсэн материалыг сэргээх тухай хэргийг хянан шийдвэрлэх

Хэвлэх

389.1.Хэргийн буюу шийдвэр гүйцэтгэлийн үрэгдсэн материалыг сэргээх тухай хэргийг шүүх хянан шийдвэрлэхдээ үрэгдсэн хэрэг, шийдвэр гүйцэтгэлийн материалаас үлдсэн болон үрэгдэхийн өмнө иргэн, хуулийн этгээдэд олгосон баримт бичиг, түүний хуулбар, ач холбогдол бүхий бусад баримт мэдээллийг ашиглана. Хэргийн буюу шийдвэр гүйцэтгэлийн үрэгдсэн материалыг сэргээх тухай хэргийг хянан шийдвэрлэх шүүх уг хэргийн оролцогч, шаардлагатай бол хэргийг урьд хянан шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн болон шийдвэр гүйцэтгэсэн этгээдээс гэрчийн хувиар мэдүүлэг авч болно.

389.2.Хэргийн буюу шийдвэр гүйцэтгэлийн үрэгдсэн материалыг сэргээх талаар цугларсан нотлох баримт хангалтгүй байвал энэ тухай хүсэлтийг шүүхийн тогтоол буюу шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгоно. Ийнхүү хэрэг хэрэгсэхгүй болгосон бол сонирхогч этгээд энэ хуульд заасан журмын дагуу нотлох баримтаа бүрдүүлж нэхэмжлэл дахин гаргах эрхтэй.

390 дугаар зүйл.Хэргийн буюу шийдвэр гүйцэтгэлийн үрэгдсэн материалыг сэргээхтэй холбогдсон зардал

Хэвлэх

390.1.Иргэний хэргийн буюу шийдвэр гүйцэтгэлийн үрэгдсэн материалыг сэргээх тухай хэргийг хянан шийдвэрлэхтэй холбогдон гарах зардлыг төр хариуцна.

390.2.Энэ хуулийн 388.1-д заасан үндэслэлийг зориуд худал гаргасан нь тогтоогдвол шүүхийн бүх зардлыг буруутай этгээдээс гаргуулна.

ХОЁРДУГААР ДЭД БҮЛЭГ

НАСАНД ХҮРСЭН ЭТГЭЭДИЙГ ХЯЗГААРЛАГДМАЛ ЧАДАМЖТАЙ,

ЭСХҮЛ ЭРХ ЗҮЙН ЧАДАМЖГҮЙ ГЭЖ ТООЦУУЛАХ ТУХАЙ НЭХЭМЖЛЭЛ

391 дүгээр зүйл.Насанд хүрсэн иргэнийг хязгаарлагдмал чадамжтай, эсхүл эрх зүйн чадамжгүй гэж тооцох тухай нэхэмжлэл гаргах

Хэвлэх

391.1.Шүүх Иргэний хуулийн 18.2-т заасан этгээдийг шүүх иргэний эрх зүйн чадамжгүй гэж тооцно.

391.2.Шүүх Иргэний хуулийн 19.1-д заасан этгээдийг иргэний эрх зүйн хязгаарлагдмал чадамжтай гэж тооцно.

391.3.Насанд хүрсэн этгээдийг хязгаарлагдмал чадамжтай, эсхүл эрх зүйн чадамжгүй гэж тооцох тухай нэхэмжлэлийг тухайн этгээдийн гэр бүлийн гишүүн, эсхүл сонирхогч бусад этгээд/сонгуулийн хороо, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга/, асран хамгаалах байгууллага, эрүүл мэндийн байгууллага шүүхэд гаргана.

391.2.Нэхэмжлэлийг тухайн этгээдийн оршин суугаа, эсхүл эмчлүүлж байгаа газрын шүүхэд гаргана.

391.3.Нэхэмжлэлд сэтгэцийн өвчний, эсхүл мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис, согтууруулах ундаа байнга хэрэглэдгийн улмаас уг иргэний өөрийн үйл ажиллагааны учир холбогдлыг ойлгох өөрийгөө зөв удирдаж чадахгүй байгаа байдлыг тодорхой дурдаж холбогдох нотлох баримтыг хавсаргана.

392 дугаар зүйл.Иргэнийг хязгаарлагдмал чадамжтай, эсхүл эрх зүйн чадамжгүй гэж тооцох тухай хэрэг хянан шийдвэрлэх

Хэвлэх

392.1.Хүсэлт хүлээн авсан шүүх нь сэтгэцийн эмгэг судлалын шинжээч томилон шинжилгээ хийлгэж, тухайн иргэний сэтгэцийн байдал, өөрийн үйл ажиллагааны учир холбогдлыг ойлгох, өөрийгөө зөв удирдаж чадах эсэх талаар дүгнэлт гаргуулна.

392.2.Шинжилгээ хийлгэхээс зайлсхийсэн этгээдэд шүүгчийн захирамжийн дагуу албадан шинжилгээ хийлгэж болно.

392.3.Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ асран хамгаалах байгууллагын төлөөлөгч, харгалзан дэмжвэл буюу асран хамгаалбал зохих этгээдийг шүүх хуралдаанд оролцуулж болно.

393 дугаар зүйл.Иргэнийг хязгаарлагдмал чадамжтай, эсхүл эрх зүйн чадамжгүй гэж тооцох тухай шийдвэр

Хэвлэх

393.1.Шүүх шинжээчийн дүгнэлт, бусад нөхцөл байдлыг үндэслэн тухайн иргэнийг хязгаарлагдмал чадамжтай, эсхүл иргэний эрх зүйн чадамжгүй гэж тооцож уг иргэнд харгалзан дэмжилт, асран хамгаалалтыг тогтооно.

393.2.Хязгаарлагдмал чадамжтай, эсхүл иргэний эрх зүйн чадамжгүй гэж тооцогдсон иргэн эдгэрэх буюу эрүүл мэнд нь мэдэгдэхүйц сайжирвал уг иргэн, түүний харгалзан дэмжигч,асран хамгаалагч, түүнчлэн энэ хуулийн ....-д заасан этгээдийн хүсэлтийн дагуу шүүх сэтгэцийн эмгэг судлалын шинжээчийн дүгнэлтийг үндэслэн уг иргэн эрх зүйн бүрэн чадамжтай болсон тухай шийдвэр гаргаж болно.

393.3.Энэ хуулийн ....-т заасан шийдвэр гарсны дараа уг хүнд тогтоосон харгалзан дэмжилт, асран хамгаалалтыг хүчингүй болсонд тооцсон шийдвэр гаргана.

394 дугаар зүйл.Иргэнийг хязгаарлагдмал чадамжтай, эсхүл эрх зүйн чадамжгүй гэж тооцох тухай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүхийн зардал

Хэвлэх

394.1.Иргэнийг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис, согтууруулах ундаа байнга хэрэглэдгийн улмаас хязгаарлагдмал чадамжтай, эсхүл сэтгэцийн өвчний улмаас эрх зүйн чадамжгүй гэж тооцох тухай хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдон гарах шүүхийн зардлыг төр хариуцна.

394.2.Сэтгэцийн талаар эрүүл гэдгийг мэдсээр байж иргэний эрх зүйн чадамжийг хязгаарлуулах буюу хасуулахын тулд энэ хуулийн .....-д заасан хүсэлт гаргасан нь тогтоогдвол шүүхийн бүх зардлыг буруутай этгээдээс гаргуулна.

395 дугаар зүйл.Асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоосныг хүчингүйд тооцуулах тухай хүсэлт гаргах түүнийг хянан шийдвэрлэх

Хэвлэх

395.1.Асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоосныг хүчингүйд тооцуулах тухай хүсэлтийг асран хамгаалуулагч, харгалзан дэмжүүлэгчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана.

395.2.Асран хамгаалуулагч, харгалзан дэмжүүлэгчийн оршин суугаа газар тодорхойгүй бол хүсэлтийг асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн оршин суугаа газрын шүүхэд гаргаж болно.

395.3.Асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоосныг хүчингүйд тооцуулах тухай хүсэлтэд энэ тухай шалтгааныг тодорхой дурдаж, холбогдох нотлох баримтыг хавсаргана.

395.4.Шүүх хуралдаанд талуудыг оролцуулах ба тэдгээр нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй явдал шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй.

395.5.Зохигчийн төлөөлөгч, өмгөөлөгч болон нийгмийн халамжийн байгууллагын төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болно.

395.6.Шүүх нэхэмжлэлийг хангавал асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоосон шийдвэрийг хүчингүйд тооцох тухай шийдвэр гаргана.

ГУРАВДУГААР ДЭД БҮЛЭГ

ИРГЭНИЙГ СУРАГГҮЙ АЛГА БОЛСОНД ТООЦУУЛАХ,

ЭСХҮЛ НАС БАРСАН ГЭЖ ЗАРЛУУЛАХ

396 дугаар зүйл.Иргэнийг сураггүй алга болсонд тооцуулах буюу нас барсан гэж зарлуулах тухай хүсэлт гаргах

Хэвлэх

396.1.Иргэнийг сураггүй алга болсонд тооцуулах буюу нас барсан гэж зарлуулах тухай хүсэлтийг уг иргэний сүүлчийн оршин сууж байсан газрын шүүхэд, хэрэв сүүлчийн оршин сууж байсан газар нь мэдэгдэхгүй бол сүүлчийн ажиллаж байсан газрын харьяалах шүүхэд гаргана.

396.2.Сураггүй алга болсонд тооцуулах буюу нас барсан гэж зарлуулахыг хүсч байгаа зорилго, түүнчлэн иргэнийг сураггүй алга болсныг батлах байдал, эсхүл түүнийг нас барсан буюу амь үрэгдсэн гэж үзэх үндэслэлээ хүсэлтэд зааж, нотлох баримтыг хавсаргана.

397 дугаар зүйл.Иргэнийг сураггүй алга болсонд тооцуулах буюу нас барсан гэж зарлуулах тухай хүсэлт хүлээн авсан шүүгчийн үйл ажиллагаа

Хэвлэх

397.1.Хүсэлт хүлээн авсан шүүх алга болсон иргэний талаар мэдээ өгч чадах ямар хүмүүс /төрөл садан, хамт ажиллаж, сурч байсан хүн/ байгааг тодруулж сураггүй алга болсон иргэний талаар түүний оршин сууж буюу ажиллаж байсан газрын зохих байгууллагад ямар мэдээ байгааг лавлана.

397.2.Шүүх шаардлагатай гэж үзвэл цагдаагийн байгууллагаар дамжуулан уг иргэнийг эрэн сурвалжлах арга хэмжээ авахуулах бөгөөд түүний эд хөрөнгөд эрхлэн хамгаалалт тогтоож болно.

398 дүгээр зүйл.Иргэнийг сураггүй алга болсонд тооцох буюу нас барсан гэж зарлах тухай хэрэг хянан шийдвэрлэх

Хэвлэх

398.1.Иргэнийг сураггүй алга болсонд тооцох буюу нас барсан гэж зарлах тухай хэргийг шүүх хянан шийдвэрлэхдээ хүсэлт гаргасан этгээдийг оролцуулна.

398.2.Шүүх иргэнийг сураггүй алга болсонд тооцож шийдвэртээ түүний эд хөрөнгөд эрхлэн хамгаалалт тогтоохоор заана.

398.3.Иргэнийг нас барсан гэж зарласан шийдвэр гарсны дараа иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд зохих тэмдэглэл хийлгэхээр шийдвэр гаргасан шүүх байгаа газрын иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийн байгууллагад уг шийдвэрийг явуулна.

399 дугаар зүйл.Иргэнийг сураггүй алга болсонд тооцсон буюу нас барсан гэж зарласан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох

Хэвлэх

399.1.Сураггүй алга болсонд тооцогдсон буюу нас барсан гэж зарлагдсан иргэн хүрэлцэн ирэх буюу байгаа газар нь мэдэгдвэл тухайн шүүх шинээр шийдвэр гаргаж урьд гаргасан шийдвэрийг хүчингүй болгоно.

399.2.Шинэ шийдвэрээр уг иргэний эд хөрөнгөд тогтоосон эрхлэн хамгаалалтыг өөрчилж, иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд тэмдэглэсэн тэмдэглэлийг хүчингүй болгон түүнийг биелүүлэхийг холбогдох байгууллагад даалгана.

V ХЭСЭГ

ИРГЭНИЙ ХЭРГИЙГ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХЭД

ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ЖУРАМ

АРВАН ТАВДУГААР БҮЛЭГ

ДАВЖ ЗААЛДАХ ЖУРМААР

ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА

400 дугаар зүйл.Давж заалдах гомдол гаргах

Хэвлэх

400.1.Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрт хэргийн оролцогч давж заалдах гомдол гаргах эрхтэй.

400.2.Давж заалдах гомдлыг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан гаргана.

400.3.Давж заалдах журмаар хянан шийдвэрлээгүй хэргийг хяналтын шатны шүүх хэлэлцэхгүй.

401 дүгээр зүйл. Анхан шатны шүүхэд гаргах боломжтой байсан нотлох баримтыг гаргаагүй тохиолдолд үүсэх үр дагавар

Хэвлэх

401.1.Анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг давж заалдах гомдлын үндэслэлд заахгүй.

401.2.Анхан шатны шүүхэд гаргаагүй нотлох баримтыг давж заалдах журмаар гаргасан тохиолдолд шүүх түүнийг хүлээн авахгүй.

402 дугаар зүйл.Анхан шатны шүүхийн шийдвэр гарахаас өмнө мэдэгдээгүй буюу мэдэгдэх боломжгүй байсан нотлох баримт

Хэвлэх

402.1.1.шүүхийн шийдвэр гарах үед хэргийн оролцогчид мэдэгдээгүй буюу мэдэгдэх боломжгүй байсан нотлох баримт илэрвэл

403 дугаар зүйл.Анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш бий болсон нотлох баримт

Хэвлэх

403.1.Анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш бий болсон үйл баримтын талаарх нотлох баримтыг хэргийн оролцогч давж заалдах шатны шүүхэд гаргаж өгөх эрхтэйгээс гадна шүүх тэдгээрийг үнэлэх үүрэгтэй.

404 дугаар зүйл.Давж заалдах гомдлын хэлбэр, агуулга

Хэвлэх

404.1.Давж заалдах гомдлыг бичгээр гаргана.

404.2.Давж заалдах гомдолд дараах зүйлийг тусгана:

404.2.1.гомдлыг ямар шүүхэд гаргаж байгаа;

404.2.2.гомдол гаргаж буй этгээдийн эцгийн нэр, нэр, хаяг, эсхүл хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар;

404.2.3.аль шүүхийн, ямар шийдвэрийг давж заалдаж байгаа;

404.2.4.гомдол гаргаж байгаа үндэслэл;

404.2.5.гомдол гаргаж байгаа этгээдийн хүсэлт.

404.3.Давж заалдах гомдолд түүнийг гаргасан этгээд гарын үсгээ зурна.

404.4.Давж заалдах гомдлыг төлөөлөөгчөөр дамжуулан гаргаж байгаа бол төлөөлөх эрхийг нотлох баримтыг хавсаргана.

405 дугаар зүйл.Улсын тэмдэгтийн хураамж төлөх

Хэвлэх

405.1.Давж заалдах журмаар гомдол гаргаж байгаа этгээдээс энэ хуулийн .....-т заасан журмаар улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан төлүүлнэ.

405.2.Давж заалдах журмаар гомдол гаргаж байгаа этгээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг тооцон төлнө.

405.3.Улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх, багасгах, хойшлуулах, хэсэгчлэн төлөх хүсэлтээ нотлох баримтын хамт гомдолд хавсаргана.

405.4.Давж заалдах гомдол гаргаж байгаа этгээд улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх, багасгах, хойшлуулах, хэсэгчлэн төлөх хүсэлт гаргасан тохиолдолд анхан шатны шүүх шүүгчийн захирамжаар шийдвэрлэнэ.

406 дугаар зүйл.Давж заалдах гомдлыг хүлээн авах

Хэвлэх

406.1.Давж заалдах гомдлыг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн шүүх хүлээн авч, тэмдэг дарж баталгаажуулан, хүлээн авсан он, сар, өдөр, цаг, минутыг тодорхой бүртгэнэ.

406.2.Давж заалдах гомдол гаргасан талаар анхан шатны шүүх хэргийн бусад оролцогчид мэдэгдэнэ.

406.3.Хэргийн бусад оролцогч давж заалдах гомдлын талаар тайлбар өгөх эрхтэй.

407 дугаар зүйл.Анхан шатны шүүх давж заалдах гомдлыг хүлээн авахаас татгалзах

Хэвлэх

407.1.Давж заалдах гомдлыг хүлээн авсан анхан шатны шүүх дараах тохиолдолд давж заалдах гомдлыг хүлээн авахаас татгалзана.

407.3.1.давж заалдах гомдлыг эрх бүхий этгээд гаргаагүй

407.3.2.хуульд заасан хугацаанд давж заалдах гомдлыг гаргаагүй

407.3.3.улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан журмын дагуу төлөөгүй

407.3.4.гомдол гаргасан этгээд давж заалдах гомдолд гарын үсэг зурж, баталгаажуулаагүй

407.4.Анхан шатны шүүх энэ хуулийн ....-д зааснаас бусад үндэслэлээр давж заалдах гомдлыг хүлээн авахаас татгалзаж болохгүй.

408 дугаар зүйл.Давж заалдах шатны шүүхэд хэргийг хүргүүлэх

Хэвлэх

408.1.Анхан шатны шүүх давж заалдах гомдолд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, гаргасан тайлбарыг хавсарган бусад хэргийн оролцогчийн давж заалдах гомдол гаргах хугацаа дууссанаас хойш 3 хоногийн дотор хэргийн хамт гомдлыг давж заалдах шатны шүүхэд хүргүүлнэ.

409 дүгээр зүйл.Хэрэг хуваарилах

Хэвлэх

409.1.Давж заалдах шатны шүүх хэргийг хүлээн авч Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 19.2.5-д заасан журмын дагуу тухайн шүүхийн шүүгчид хуваарилна.

409.2.Хэргийг шүүх хүлээн авсан даруй хуваарилалт хийхийг хэргийн оролцогч шаардах эрхтэй.

409.3.Хэргийг хэзээ, хэрхэн хуваарилагдсан тухай баримтыг хэргийн оролцогч шаардах эрхтэй.

410 дугаар зүйл. Давж заалдах гомдлыг хүлээн авахаас татгалзах

Хэвлэх

410.1.Давж заалдах гомдол нь энэ хуульд заасан журмыг зөрчсөн бол тухайн хэрэг хуваарилагдсан шүүгч 7 хоногийн дотор гомдлыг хүлээн авахаас татгалзсан захирамж гаргана.

410.2.Давж заалдах гомдлын үндэслэл, эсхүл гомдол гаргаж байгаа этгээдийн хүсэлт тодорхойгүй бол хүлээн авсан тухайн хэрэг хуваарилагдсан шүүгч 7 хоногийн хугацаа тогтоон гомдол гаргагчид тодруулах боломж олгоно.

411 дүгээр зүйл.Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэх хугацаа

Хэвлэх

411.1.Давж заалдах гомдол гарсан хэргийг шүүх хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан хянан шийдвэрлэнэ.

411.2.Тухайн хэрэг хуваарилагдсан шүүгч энэ хуулийн ....-д заасан хугацааг шүүгчийн захирамжаар нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно.

412 дугаар зүйл. Давж заалдах шатны шүүх хуралдааныг товлох

Хэвлэх

412.1.Хэрэг хуваарилагдсанаас хойш 14 хоногийн дотор шүүгч тухайн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гаргаж, шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг товлоно.

412.2.Хэргийн оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болох товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэнэ.

412.3.Шүүх хуралдаан болохоос 7 хоногийн өмнө товыг шүүхийн албан ёсны цахим хуудсанд байршуулан нийтэд мэдээлнэ.

412.4.Шүүх хуралдааны товыг хэргийг оролцогч өөрөө лавлан мэдэх үүрэгтэй.

413 дугаар зүйл. Хэргийн оролцогч шүүх хуралдаанд ирээгүйгээс гарах үр дагавар

Хэвлэх

413.1.Энэ хуулийн 411.2-т заасан этгээд шүүх хуралдааны товыг өөрөө лавлан мэдээгүй, эсхүл мэдсэн ч шүүх хуралдаанд ирээгүй нь давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй.

414 дүгээр зүйл.Давж заалдах гомдлоос татгалзах

Хэвлэх

414.1.Давж заалдах гомдол гаргасан этгээд давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө гомдлоосоо татгалзвал шүүх түүнийг гомдол гаргаагүйд тооцно.

414.2.Энэ хуулийн 414.1-д заасан тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгох тухай шүүгч захирамж гаргана.

415 дугаар зүйл.Давж заалдах гомдлоо өөрчлөх

Хэвлэх

415.1.Давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө гомдол гаргасан этгээд гомдлоо өөрчилж болно.

416 дугаар зүйл.Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн

Хэвлэх

416.1.Давж заалдах журмаар хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэнэ.

416.2.Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 19.2.5-д заасан журмын дагуу томилогдсон шүүгч даргална.

416.3.Энэ хуулийн 446.1-д заасны дагуу хэрэг хуваарилагдсан шүүгч нь шүүх хуралдаанд хэргийг итгэгч шүүгч болно.

416.4.Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүний үлдэх нэг шүүгчийг Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 19.2.5-д заасан журмын дагуу мөн томилно.

417 дугаар зүйл.Давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийн оролцогчийн гаргасан хүсэлт шийдвэрлэх

Хэвлэх

417.1.Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлтийг шүүх хуралдаан дээр амаар болон бичгээр гаргана.

417.2.Хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэнэ.

417.3.Хэргийн оролцогчийн хүсэлтийг хангасантай холбоотой зайлшгүй шаардлагатай тохиолдолд шүүх хуралдааныг хойшлуулна.

418 дугаар зүйл.Хэргийн оролцогч маргаанаа бие даан шийдвэрлэх

Хэвлэх

418.1.Давж заалдах гомдол гаргасны дараа хэргийн оролцогч эвлэрэх, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх эрхтэй.

418.2. Энэ хуулийн 418.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, хэргийн оролцогчийн эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг хэрэгсэхгүй болгосон талаар магадлал гаргана.

418.3.Энэ хуулийн 418.2-т заасан магадлалд хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

419 дүгээр зүйл.Гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэх

Хэвлэх

419.1.Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ.

420 дугаар зүйл. Давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх

Хэвлэх

420.1.Шүүх хуралдаанд илтгэгч шүүгч хэргийн талаарх дараах агуулгыг танилцуулна.

420.1.1.нэхэмжлэл, хариу тайлбарын агуулга

420.1.2.анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга

420.1.3.давж заалдах гомдлын агуулга

420.1.4.давж заалдах гомдлын хэргийн бусад оролцогчийн тайлбар

420.2.Хэргийн оролцогч дараах дарааллаар мэтгэлцэнэ.

420.2.1.давж заалдах гомдол гаргасан этгээд гомдлын үндэслэлийн талаар тайлбар гаргана.

420.2.2.хэргийн бусад оролцогч давж заалдах гомдлын үндэслэлийн талаар тайлбар гаргана.

420.2.3.гомдлын үндэслэлийн талаар харилцан асуулт асууж, хариулт авна.

420.3.Шүүх бүрэлдэхүүн гомдлын үндэслэлийн талаар тодруулах асуулт хэргийн оролцогчоос асууж болно.

420.4.Нотлох баримтыг шинжлэн судалснаар шүүх хуралдаан завсарлан шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөнө.

421 дүгээр зүйл.Давж заалдах шатны шүүх хуралдааны тэмдэглэл

Хэвлэх

421.1.Хэргийн оролцогч оролцож байгаа бол давж заалдах шатны шүүх хуралдаанд тэмдэглэл үйлдэнэ.

422 дугаар зүйл.Шүүхийн магадлал

Хэвлэх

422.1.Давж заалдах журмаар хэрэг хэлэлцсэн шүүх дараах байдлаар хянан шийдвэрлэж магадлал гаргана:

422.1.1.давж заалдах гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх;

422.1.2.анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулах;

422.1.3.анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож бусад хэсгийг хэвээр үлдээх буюу өөрчлөх;

422.1.4.анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож хэргийг, эсхүл нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох;

422.1.5.энэ хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзвэл шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах.

422.2.Магадлалд анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн агуулга, давж заалдах гомдлын үндэслэл, гаргаж байгаа магадлалын үндэслэлийг тус тус тусгана.

423 дугаар зүйл.Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох

Хэвлэх

423.1.Давж заалдах журмаар хэрэг хянан хэлэлцсэн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хүчингүй болгоно:

423.1.1.шүүх өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй;

423.1.2.зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн;

423.1.3.хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн;

423.1.4.хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн;

423.1.5.шүүхийн шийдвэрт шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч гарын үсэг зураагүй, эсхүл шүүх бүрэлдэхүүнд ороогүй шүүгч гарын үсэг зурсан;

423.1.6.хуурамч нотлох баримтын үндсэн дээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэхэд илэрсэн;

423.1.7.энэ хуулийн ....-д заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн.

423.2.Давж заалдах гомдол гаргасны дараа зохигч эвлэрэн хэлэлцсэн, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрсөн бол давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй.

423.3.Анхан шатны шүүхийн шийдвэрийг энэ хуулийн 168.1-д заасан үндэслэлээр хүчингүй болгосон бол давж заалдах журмаар хянан хэлэлцсэн шүүх тухайн хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаана.

424 дугаар зүйл.Шүүхийн магадлал хүчинтэй болох

Хэвлэх

424.1.Магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

424.2.Магадлал хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна.

425 дугаар зүйл.Шүүхийн магадлалыг хүргүүлэх

Хэвлэх

425.1.Магадлалыг зохигч энэ хуулийн ...-т заасны дагуу гардан авах, эсхүл шүүх энэ хуулийн ....-д заасны дагуу зохигчид хүргүүлнэ.

426 дугаар зүйл.Хяналтын журмаар гомдол гаргах

Хэвлэх

426.1.Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн ...-т заасан үндэслэлээр хэргийн оролцогч энэ хуулийн ....-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болно.

427 дугаар зүйл.Хяналтын журмаар гомдол гаргах хугацаа сэргээлгэх

Хэвлэх

427.1.Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн .....-д заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол хугацаа сэргээлгэх хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргах ба хүсэлтийг хангах эсэхийг шүүгч захирамж гарган шийдвэрлэнэ.

428 дүгээр зүйл.Хэргийг хянан шийдвэрлэхэд баримтлах журам

Хэвлэх

428.1.Давж заалдах шатанд хэргийг хянан шийдвэрлэхэд хуульд өөрөөр заагаагүй бол анхан шатны шүүх хуралдааны журмыг нэгэн адил баримтална.

VI ХЭСЭГ

ИРГЭНИЙ ХЭРГИЙГ ХЯНАЛТЫН ШАТНЫ ШҮҮХЭД

ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ЖУРАМ

429 дүгээр зүйл.Хяналтын журмаар гомдол гаргах

Хэвлэх

429.1.Хэргийн оролцогч энэ хуулийн .... дугаар зүйлд заасан магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

429.2.Хяналтын журмаар дараах үндэслэлээр гомдол гаргана:

429.2.1.шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах;

429.2.2.хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн;

429.2.3.хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн;

429.2.4.эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.

430 дугаар зүйл.Улсын тэмдэгтийн хураамж төлөх

Хэвлэх

430.1.Хяналтын журмаар гомдол гаргаж байгаа этгээдээс энэ хуулийн ....-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан төлүүлнэ.

430.2.Хяналтын журмаар гомдол гаргаж байгаа этгээд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг тооцон төлнө.

430.3.Улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх, багасгах, хойшлуулах, хэсэгчлэн төлөх хүсэлтээ нотлох баримтын хамт гомдолд хавсаргана.

430.4.Хяналтын журмаар гомдол гаргаж байгаа этгээд улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх, багасгах, хойшлуулах, хэсэгчлэн төлөх хүсэлт гаргасан тохиолдолд анхан шатны шүүх шүүгчийн захирамжаар шийдвэрлэнэ.

431 дүгээр зүйл.Хяналтын журмаар гаргасан гомдол хүлээж авах

Хэвлэх

431.1.Хяналтын журмаар гаргасан гомдлыг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн шүүх хүлээн авч, тэмдэг дарж баталгаажуулан, хүлээн авсан он, сар, өдөр, цаг, минутыг тодорхой бүртгэнэ.

431.2.Хяналтын журмаар гомдол гаргасан талаар анхан шатны шүүх хэргийн бусад оролцогчид мэдэгдэнэ.

431.3.Хэргийн бусад оролцогч хяналтын журмаар гаргасан гомдлын талаар тайлбар өгөх эрхтэй.

432 дугаар зүйл.Анхан шатны шүүх хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзах

Хэвлэх

432.1.Хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авсан анхан шатны шүүх дараах тохиолдолд тухайн гомдлыг хүлээн авахаас татгалзаж, энэ тухай шүүгч захирамж гаргана.

432.1.1.гомдлыг эрх бүхий этгээд гаргаагүй

432.1.2.хуульд заасан хугацаанд гомдлыг гаргаагүй

432.1.3.улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан журмын дагуу төлөөгүй

432.1.4.гомдол гаргасан этгээд гарын үсэг зурж, баталгаажуулаагүй

432.2.Анхан шатны шүүх энэ хуулийн ....-д зааснаас бусад үндэслэлээр гомдлыг хүлээн авахаас татгалзаж болохгүй.

433 дугаар зүйл. Улсын дээд шүүхэд хэргийг хүргүүлэх

Хэвлэх

433.1.Гомдол хүлээж авсан шүүх хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хэргийн оролцогчийн хяналтын журмаар гаргасан гомдол түүнд гарсан тайлбарыг хавсарган бусад хэргийн оролцогчийн хяналтын журмаар гомдол гаргах хугацаа дууссанаас хойш нийслэлд 3 хоногийн дотор, хөдөө орон нутагт 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хүргүүлнэ.

434 дугаар зүйл.Хяналтын журмаар гаргасан гомдлоос татгалзах

Хэвлэх

434.1.Хяналтын журмаар гомдол гаргасан этгээд хяналтын шатны шүүх хуралдаанаас өмнө гомдлоосоо татгалзвал түүнийг гомдол гаргаагүйд тооцно.

434.2.Энэ хуулийн 464.1-д заасан тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгох тухай шүүгч захирамж гаргана.

435 дугаар зүйл. Хэргийн оролцогч маргаанаа бие даан шийдвэрлэх

Хэвлэх

435.1.Хяналтын журмаар гомдол гаргасны дараа хэргийн оролцогч эвлэрэх, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх эрхтэй.

435.2.Энэ хуулийн ...-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, хэргийн оролцогчийн эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгосон талаар тогтоол гаргана.

435.3.Энэ тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй.

436 дугаар зүйл.Гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шийдвэрлэх

Хэвлэх

436.1.Хяналтын шатны шүүх гомдлыг хүлээн авснаас хойш 21 хоногийн дотор танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэж дөрөв, түүнээс дээш шүүгч хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх талаар санал гаргавал энэ тухай тогтоол гаргана.

436.2.Энэ хуулийн ....-д заасны дагуу гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шийдвэр гаргаагүй бол татгалзсанд тооцож, энэ тухай тогтоол гаргаж, улсын тэмдэгтийн хураамжийг буцаана.

436.3.Энэ хуулийн .....-д заасан тогтоолд шүүгчид гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. Тогтоол эцсийн шийдвэр байх бөгөөд гомдол гаргахгүй.

436.4.Гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг шийдвэрлэхэд хэргийн оролцогч оролцохгүй.

437 дугаар зүйл.Хэрэг хянан шийдвэрлэх хугацаа

Хэвлэх

437.1.Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тогтоол гарснаас хойш 30 хоногийн дотор хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэнэ.

438 дугаар зүйл.Хэргийн оролцогчид мэдэгдэх

Хэвлэх

438.1.Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хяналтын шүүх хуралдаанд оролцохыг бичгээр хүсвэл шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг мэдэгдэнэ.

438.2.Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүх хуралдаанд ирээгүй явдал хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй.

439 дүгээр зүйл.Хяналтын шатны шүүх хуралдаан

Хэвлэх

439.1.Хяналтын журмаар хэргийг Улсын дээд шүүхийн таван шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан хэлэлцэж, энэ хуулийн .....-д заасан журмын дагуу шийдвэрээ гаргаж гомдлыг хангасан эсэхийг сонсгоно. Шийдвэрийг шүүх хуралдаан дууссан өдрөөс хойш 30 хоногийн дотор гаргах бөгөөд хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно.

439.2.Шүүх хяналтын журмаар хэргийг дараах байдлаар хянан шийдвэрлэж тогтоол гаргана:

439.2.1.шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхих;

439.2.2.шийдвэр, магадлалд нэмэлт, өөрчлөлт оруулах;

439.2.3.магадлалыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх буюу өөрчлөх;

439.2.4.шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох;

439.2.5.шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан болон давж заалдах шатны шүүхэд буцаах.

439.3.Тогтоолд шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. Тогтоолд анхан болон давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлалын тогтоох хэсгийн агуулга, хяналтын гомдлын болон гаргаж байгаа тогтоолын үндэслэлийг тусгана.

439.4.Хяналтын шатны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй.

439.5.Хяналтын шатны шүүх хуралдааны тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш долоо хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, эсхүл өмгөөлөгчид хүргүүлнэ.

439.6.Хяналтын шатны шүүхийн тогтоолд үг, үсэг, тооны зэрэг техникийн шинжтэй алдаа гарсан бол танхимын шүүх бүрэлдэхүүн хуралдаж, залруулга хийж болно.

VII ХЭСЭГ

ШИНЭЭР ИЛЭРСЭН НӨХЦӨЛ БАЙДЛЫН УЛМААС

ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ХЯНАХ ЖУРАМ

АРВАН ЕСДҮГЭЭР БҮЛЭГ

ШИНЭЭР ИЛЭРСЭН НӨХЦӨЛ БАЙДЛЫН УЛМААС

ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ХЯНАХ

440 дугаар зүйл.Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянах үндэслэл

Хэвлэх

440.1.Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр/анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах болон хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүхийн магадлал, тогтоол/-ийг дараах үндэслэл байвал шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянан үзэж болно:

440.1.1.шүүхийн шийдвэр гарах үед хэргийн оролцогчид мэдэгдээгүй, эсхүл мэдэгдэх боломжгүй байсан нотлох баримт илэрвэл;

440.1.2.шүүхийн шийдвэр гаргах үндэслэл болсон нотлох баримт хуурамч байсан;

440.1.3.шүүгч, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, гэрч, шинжээч, орчуулагч,хэлмэрч, хэргийн оролцогчийн уг хэргийг хянан шийдвэрлэх үед гаргасан үйлдэл/эс үйлдэхүй/ эрүүгийн гэмт хэрэг болох нь шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон;

440.1.3.шүүхийн шийдвэр гарах үндэслэл болсон шүүхийн шийтгэх тогтоол буюу шийдвэр, эсхүл төр, захиргааны болон бусад байгууллагын шийдвэр нь хууль бус байсны улмаас хүчингүй болсон.

441 дугаар зүйл.Шийдвэрийг хянуулах тухай хүсэлт гаргах

Хэвлэх

441.1.Шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлтийг тийнхүү хянах үндэслэл байгааг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор хэргийн оролцогч уг шийдвэрт давж заалдах, эсхүл хяналтын журмаар гомдол гаргаагүй бол анхан шатны, гомдол гаргасан бол тухайн шатны шүүхэд гаргана.

441.2.Хүсэлтийг бичгээр гаргаж түүнд шинээр илэрсэн нөхцөл байдлын талаарх баримтыг хавсаргана.

441.3.Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах тухай хүсэлт гаргасан этгээд шүүх хуралдаанаас өмнө хүсэлтээсээ татгалзвал түүнийг хүсэлт гаргаагүйд тооцно.

442 дүгээр зүйл.Хүсэлтийг шийдвэрлэх

Хэвлэх

442.1.Шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлтийг энэ хуульд заасан журмын дагуу тухайн шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэнэ.

442.2.Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянахад анхан шатны шүүхийн шийдвэр гаргасан шүүгч буюу шүүх бүрэлдэхүүн дахин оролцохгүй.

442.3.Хүсэлт гаргасан этгээд шүүх хуралдаанд оролцохыг хүсвэл түүнд болон нөгөө талд мэдэгдэх ба ийнхүү хүсэлт гаргасан этгээд хүрэлцэн ирээгүй явдал хүсэлтийг шийдвэрлэхэд саад болохгүй.

442.4.Шүүх хуралдаанаар шинээр илэрсэн нөхцөл байдлыг баталж байгаа шинэ нотлох баримтыг үндэслэн шинээр илэрсэн нөхцөл байдлыг тогтоох, уг нөхцөл байдал нь шийдвэрийг гаргахад хэрхэн нөлөөлсөн, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг дахин хянан шийдвэрлэх хууль ёсны үндэслэл байгаа эсэхийг шийдвэрлэнэ.

442.5.Шүүх хүсэлтийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлээд түүнийг хангах, эсхүл хангахаас татгалзах тухай тогтоол гаргана.

442.5.Шүүх шинээр илэрсэн нөхцөл байдлыг тогтоосон нөхцөлд шүүхийн урьд гаргасан шийдвэрийг хүчингүй болгож хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэнэ.

443 дугаар зүйл.Биелэгдсэн шийдвэрийг цуцлах

Хэвлэх

443.1.Биелэгдсэн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянан шийдвэрлэсэн шүүх хүчингүй болгож байгаа бол биелэгдсэн шийдвэрийг цуцлах тухай асуудлыг тухайн хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхээр шийдвэрлүүлэхээр шилжүүлэх үүрэгтэй.

IV ХЭСЭГ

АРБИТРЫН АЖИЛЛАГААНД ШҮҮХ ОРОЛЦОХ

444 дүгээр зүйл.Арбитрын ажиллагаанд шүүх оролцох

Хэвлэх

444.1.Арбитрын хэлэлцээрийн аль нэг тал, эсхүл арбитр нь энэ хуулийн 475-т зааснаас бусад Арбитрын тухай хуульд заасан өргөдөл, хүсэлтээ мөн хуульд заасан харьяаллын шүүхэд ирүүлнэ.

444.2.Энэ хуулийн 444.1-д заасан өргөдөл, хүсэлтэд арбитрын хэлэлцээрийн талуудын нэр, хаяг, арбитрын ажиллагааны харьяалал, маргаан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа буюу явуулсан арбитр, нэхэмжлэлийн шаардлага, шүүхийн шийдвэрээр хэрэгжүүлэхийг хүсч байгаа ажиллагааг явуулах үндэслэл, шаардлагын талаар тусгана.

444.3.Шүүх хүсэлтийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргах бөгөөд шүүх шийдвэртээ хүсэлтийг хангасан болон хангахаас татгалзсан үндэслэлийг заана.

444.4. Хүсэлт гаргахад хуульд заасан журмыг баримтлаагүй бол шүүх хүсэлтийг хүлээн авахгүй бөгөөд энэ тухай шүүгч захирамж гаргана.

445 дугаар зүйл.Арбитрын үндсэн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай өргөдөл

Хэвлэх

445.1.Арбитрын хэлэлцээрийн тал нь Арбитрын тухай хуулийн 47 дугаар зүйлд заасан үндэслэлээр арбитрын үндсэн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай өргөдлөө Арбитрын тухай хуульд заасан харьяаллын шүүхэд гаргаж болно.

445.2.Энэ хуулийн 445.1-д заасан өргөдөл гаргагч нь хуульд заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлнө.

445.3.Арбитрын шийдвэрийг хүчингүй болгуулах тухай өргөдлийг бичгээр үйлдэж, өргөдөл гаргагч буюу түүний хууль ёсны төлөөлөгч гарын үсэг зурна.

445.4.Өргөдөлд дараах зүйлийг тусгана:

445.4.1.гарчиг;

445.4.2.үндсэн шийдвэр гаргасан арбитрч, арбитрын бүрэлдэхүүний нэр;

445.4.3.арбитрын ажиллагаанд оролцогч талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ хаяг, утас, факсын дугаар, цахим шуудангийн хаяг;

445.4.4.арбитрын үндсэн шийдвэр гарсан огноо, газар;

445.4.5.өргөдөл гаргагч арбитрын үндсэн шийдвэрийг хүлээн авсан огноо;

445.4.6.арбитрын үндсэн шийдвэрийг хүчингүй болгуулах үндэслэл.

445.5.Энэ хуулийн 445.4-т заасан өргөдөлд дараах баримт бичгийг хавсаргана:

445.5.1.арбитрын үндсэн шийдвэрийн эх хувь буюу түүний нотариатаар баталгаажуулсан хуулбар, хэрэв үндсэн шийдвэр гадаад хэлээр бичигдсэн бол түүний монгол хэл дээрх албан ёсны орчуулга;

445.5.2.арбитрын хэлэлцээрийн эх хувь буюу түүний нотариатаар баталгаажуулсан хуулбар, хэрэв хэлэлцээр гадаад хэлээр бичигдсэн бол түүний монгол хэл дээрх албан ёсны орчуулга;

445.5.3.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;

445.5.4.арбитрын үндсэн шийдвэрийг хүчингүй болгуулах үндэслэлээ нотлох баримт;

445.5.5.арбитрын үндсэн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай өргөдөлд гарын үсэг зурсан этгээдийн бүрэн эрхийг нотолсон баримт бичиг буюу итгэмжлэл.

445.6.Шүүх энэ зүйлд заасан журмыг зөрчиж гаргасан өргөдлийг буцааж, уг зөрчлийн талаар мэдэгдэнэ.

446 дугаар зүйл.Арбитрын үндсэн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай өргөдлийг хянан хэлэлцэх журам

Хэвлэх

446.1.Шүүх арбитрын үндсэн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай өргөдлийг хүлээж авснаас хойш энэ хуульд заасан журмын дагуу 30 хоногийн дотор шийдвэрлэнэ.

446.2.Шүүх арбитрын хэлэлцээрийн талуудын хүсэлтээр арбитрын хэргийг энэ хуульд заасан журмаар гаргуулан авч болно.

446.3.Шүүх хуралдаан болох огноо, цаг, газрыг арбитрын маргаанд оролцогч талуудад мэдэгдэнэ. Уг мэдэгдлийг хүлээн авсан этгээд шүүх хуралдаанд ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй.

446.4.Шүүх Арбитрын тухай хуулийн 47.2-т заасан арбитрын үндсэн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл байгаа эсэхийг талуудын өргөдлийн шаардлага болон татгалзлаа үндэслэж байгаа, шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтыг шинжлэх замаар тогтооно.

447 дүгээр зүйл.Арбитрын үндсэн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай өргөдлийг хэлэлцсэн тухай шүүхийн тогтоол

Хэвлэх

447.1.Шүүх арбитрын үндсэн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай маргааныг хянан хэлэлцэж арбитрын үндсэн шийдвэрийг хэвээр үлдээх, эсхүл бүхэлд нь буюу зарим хэсгийг хүчингүй болгох тухай тогтоол гаргана.

447.2.Энэ хуулийн 447.1-д заасан тогтоолд хуульд зааснаас гадна доор дурдсан зүйлийг тусгана:

447.2.1.маргаж байгаа шийдвэрийн тухай мэдээлэл, түүнийг гаргасан газар;

447.2.2.маргаж байгаа шийдвэрийг гаргасан арбитрч буюу арбитрын бүрэлдэхүүн;

447.2.3.арбитрын хэлэлцээрийн талуудын нэр;

447.2.4.арбитрын шийдвэрийг хүчингүй болгуулах тухай өргөдлийн агуулга;

447.2.5.шүүхээс гаргаж байгаа шийдвэрийн үндэслэл;

447.2.6.арбитрын үндсэн шийдвэрийг хэвээр үлдээсэн, эсхүл бүхэлд нь буюу хэсэгчлэн хүчингүй болгосон тухай заалт.

447.3.Энэ зүйлд заасан тогтоол эцсийн шийдвэр байна.

448 дугаар зүйл.Шүүхийн ажиллагааг хаалттай явуулах

Хэвлэх

448.1.Арбитрын ажиллагааны аль нэг тал энэ бүлэгт заасан өргөдөл, хүсэлтийг хянан хэлэлцэх шүүхийн ажиллагааг хаалттай явуулах тухай хүсэлт гаргасныг Монгол Улсын нийтлэг ашиг сонирхолд харшлахгүй гэж шүүх үзсэн бол уг ажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хаалттай явуулахаар шийдвэрлэж болно.

VIII ХЭСЭГ

ИРГЭНИЙ ХЭРГИЙГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА

БА ОЛОН УЛСЫН ХУУЛЬ ТОГТООМЖ

АРВАН ЕСДҮГЭЭР БҮЛЭГ

ОЛОН УЛСЫН ХУВИЙН ЭРХ ЗҮЙН ХОЛБОГДОЛТОЙ ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА

450 дугаар зүйл.

Хэвлэх

450.1.Монгол Улсын шүүхээр гадаад улсын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнтэй холбогдолтой иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд тэдгээр нь хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн адил эрхтэй байна.

451 дүгээр зүйл.Олон улсын хувийн эрх зүйн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны харьяалал

Хэвлэх

451.1.Монгол Улсын шүүх дараах олон улсын иргэний эрх зүйн холбогдолтой иргэний хэргийг өөрийн харьяалалд хамааруулан хянан шийдвэрлэх ажиллагааг явуулна:

451.2.1.нэхэмжлэлийн хариуцагч нь Монгол Улсад байнга оршин суудаг, эсхүл аж ахуйн үйл ажиллагаа явуулдаг;

451.2.2.нэхэмжлэлийг хэд хэдэн этгээд хамтран гаргасан ба тэдгээрийн аль нэг нь Монгол Улсад байнга оршин суудаг;

451.2.3.гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй, эсхүл зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас нэхэмжлэл гаргасан ба тухайн үүргийг Монгол Улсад гүйцэтгэх ёстой байсан;

451.2.4.бусдад гэм хор учруулсны улмаас Монгол Улсын нутаг дэвсгэр дээр тухайн этгээдэд хохирол учруулсан;

451.2.5.хуулийн этгээдийн Монгол Улсын нутаг дэвсгэр дэх салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагааны улмаас маргаан үүссэн;

451.2.6.Монгол Улсын иргэн, эсхүл Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байнга оршин суудаг гадаад улсын иргэн, харьяалалгүй хүн эцэг тогтоох ба тэтгэлэг төлөхтэй холбогдсон нэхэмжлэл гаргасан;

451.2.7.нэхэмжлэлийн зүйл нь өв залгамжлах эрх, өв залгамжлуулагчаас эд хөрөнгийг хуваах, гэрээслэл, үүрэг гүйцэтгэхтэй холбоотой бөгөөд өв залгамжлуулагч нас барахаасаа өмнө Монгол Улсад амьдардаг буюу оршин суудаг байсан, эсхүл тухайн өв хөрөнгө Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа.

452 дүгээр зүйл.Олон улсын хувийн эрх зүйн холбогдолтой иргэний хэрэг хянан шийдвэрлэх шүүхийн онцгой харьяалал

Хэвлэх

452.1.Монгол Улсын шүүх дараах олон улсын хувийн эрх зүйн холбогдолтой иргэний хэргийг өөрийн онцгой харьяалалд хамааруулан хянан шийдвэрлэх ажиллагааг явуулна:

452.1.1.Монгол Улсын нутаг дэвсгэр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх, эзэмших, ашиглахтай холбоотой маргаан;

452.1.2.Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байршилтай хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах, татан буулгах, тухайн хуулийн этгээдийн болон түүний салбар, төлөөлөгчийн газрын гаргасан шийдвэртэй холбоотой үүссэн маргаан;

452.1.3.Монгол Улсын шүүх буюу бусад эрх бүхий байгууллагын бүртгэл хүчин төгөлдөр эсэх талаарх маргаан;

452.1.4.Монгол Улсын эрх бүхий байгууллага патент, барааны тэмдэг болон бусад оюуны өмчтэй холбоотой эрхийг бүртгэсэн, бүртгэхээр өргөдлийг хүлээн авсантай холбоотой маргаан;

452.1.5.Монгол Улсын нутаг дэвсгэр дээр шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх арга хэмжээ авсан, эсхүл холбогдох этгээд ийм арга хэмжээ авхуулахаар өргөдөл гаргасан бол.

453 дүгээр зүйл.Иргэнийг сураггүй алга болсонд тооцох, эсхүл нас барсан гэж зарлах

Хэвлэх

453.1.Монгол Улсын шүүх дараах тохиолдолд иргэнийг сураггүй алга болсонд тооцох, эсхүл нас барсан гэж зарлана:

453.1.1.сураггүй алга болсонд тооцогдох, эсхүл нас барсан гэж зарлагдах этгээд Монгол Улсын харьяат иргэн байсан;

453.1.2.сураггүй алга болсонд тооцогдох буюу нас барсан гэж зарлагдах этгээд хамгийн сүүлд Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин сууж байсан.

454 дугаар зүйл.Гэр бүлийн холбогдолтой хэргийн харьяалал

Хэвлэх

454.1.Монгол Улсын шүүх дараах тохиолдолд иргэний гэр бүлийн холбогдолтой хэргийг өөрийн харьяалалд авч хянан шийдвэрлэх ажиллагаа явуулна:

454.1.1.гэрлэгчдийн аль нэг нь Монгол Улсын харьяат иргэн, эсхүл гэрлэх үедээ Монгол Улсын харьяат байсан;

454.1.2.гэрлэгчдийн хариуцагч тал гадаадын иргэн, харьяалалгүй хүн боловч Монгол Улсад байнга оршин суудаг;

454.1.3.эцэг, эх, хүүхдийн хоорондох харилцааг тогтоох, эцэг, эх байх эрхийг хасахтай холбоотой маргаан үүссэн тохиолдолд хариуцагч, нэхэмжлэгчийн аль нэг нь Монгол Улсын харьяат, эсхүл Монгол Улсад байнга оршин суудаг этгээд;

454.1.4.хүүхэд үрчлүүлэх, үрчлэн авахад үрчлэн авагч, эсхүл үрчлэгдэж буй хүүхэд Монгол Улсын харьяат, эсхүл Монгол Улсад байнга оршин суудаг этгээд.

454.2.Энэ хуулийн 454.1-д заасан гэр бүлийн холбогдолтой маргаан гэдэгт гэрлэлт цуцлах, хүчингүйд тооцох, хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, гэр бүлийн харилцаа үүссэн эсэхийг тогтоох, гэрлэлтийг сэргээх, эцэг, эхийг тогтоох, хүүхэд үрчлэх зэрэг асуудал хамаарна.

455 дугаар зүйл.Монгол Улсын шүүхэд үл хамаарах эрх

Хэвлэх

455.1.Гадаад улсын дипломат дархан эрх, эрх ямба эдэлдэг иргэн болон тэдгээрийн гэр бүлийн гишүүд сайн дураар зөвшөөрснөөс бусад тохиолдолд Монгол Улсын шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарагдахгүй.

455.2.Монгол Улсын төрийн болон засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн өөрөө удирдах байгууллагын урилгаар Монгол Улсад зочилж байгаа гадаад улсын төлөөлөгч, дагалдан яваа бусад хүмүүс Монгол Улсын шүүхэд үл харьяалагдана.

456 дүгээр зүйл.Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх

Хэвлэх

456.1.Монгол Улсын шүүхийн болон гадаад улсын шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх журам нь Монгол Улсын хууль тогтоомж, гадаад улстай байгуулсан буюу Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээгээр тодорхойлогдоно.

IX ХЭСЭГ

ИРГЭНИЙ ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЖИЛЛАГАА

АРВАН НАЙМДУГААР БҮЛЭГ

ШҮҮХЭЭС ГҮЙЦЭТГЭХ ХУУДАС ОЛГОХ

457 дугаар зүйл. Шүүхээс гүйцэтгэх хуудас олгох үндэслэл

Хэвлэх

457.1.Шүүхээс дараах шийдвэрийг үндэслэн гүйцэтгэх хуудас олгоно.

457.1.1.иргэний хэргийн шүүхийн шийдвэр

457.1.2.хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамж

457.1.3.эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулсан шүүгчийн захирамж

457.1.4.Монгол Улсын олон улсын гэрээнд заасан бол гадаад улсын шүүх, олон улсын шүүх, арбитрын шийдвэр

457.1.5.арбитрын шийдвэр

457.1.6.нотариатчийн мэдэгдэх хуудас

457.1.7.Цэргийн алба хаагчийн эд хөрөнгийн хариуцлагын тухай хуулийн 10.1-д заасан цэргийн анги, байгууллагын захирагч/дарга/-ийн эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх тухай тушаал

458 дугаар зүйл. Албадан гүйцэтгүүлэхээр хүсэлт гаргах

Хэвлэх

458.1.Үүрэг гүйцэтгүүлэгч энэ хуулийн 457.1-д шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлтийг шүүхэд гаргана.

459 дүгээ зүйл. Албадан гүйцэтгүүлэх хүсэлтийн агуулга

459.1.Албадан гүйцэтгүүлэх хүсэлтэд дараах зүйлийг тусган бичгээр гаргана.

459.1.1.албадан гүйцэтгүүлэх шийдвэрийн тухай

459.1.2.үүрэг гүйцэтгэгч

459.1.3.гүйцэтгэвэл зохих үүргийн тухай

459.2.Албадан гүйцэтгүүлэх хүсэлтэд холбогдох шийдвэрийн эх хувь, эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хувийг хавсаргана.

460 дугаар зүйл. Албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргах шүүхийн харьяалал

Хэвлэх

460.1.Энэ хуулийн 457.1.1, 457.1.2, 457.1.3-т заасан шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтийг тухайн хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхэд гаргана.

460.2.Энэ хуулийн 457.1.4, 457.1.5, 457.1.6, 457.1.7-д заасан шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтийг үүрэг гүйцэтгэгчийн оршин суугаа/оршин байгаа/ газрыг харьяалах анхан шатны шүүхэд гаргана.

461 дүгээр зүйл.Албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж

Хэвлэх

461.1.Хэргийн оролцогч гаргасан албадан гүйцэтгүүлэх хүсэлт үндэслэлтэй гэж үзвэл хүсэлтийг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор шүүгч албадан гүйцэтгүүлэх тухай захирамж гаргана.

461.2.Албадан гүйцэтгүүлэх тухай захирамж гомдол гаргах эрхгүй.

462 дугаар зүйл.Шүүхийн гүйцэтгэх хуудас олгох

Хэвлэх

462.1.Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж гаргасан шүүгч шүүхийн гүйцэтгэх хуудас олгоно.

463 дугаар зүйл.Шүүхийн гүйцэтгэх хуудасны агуулга

Хэвлэх

464.1. Шүүхийн гүйцэтгэх хуудсанд дараах зүйлийг заана.

464.1.1.хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийн тухай

464.1.2.үүрэг гүйцэтгэгч

464.1.3.гүйцэтгэвэл зохих үүрэг

464.1.4.үүрэг гүйцэтгүүлэгч

465 дугаар зүйл. Хугацаа сэргээх

Хэвлэх

465.1 Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хугацааг сэргээлгэх хүсэлтээ шүүхэд гаргах ба шүүгчийн захирамжаар сэргээх асуудлыг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэнэ.

466 дугаар зүйл.Гүйцэтгэх хуудсыг дахин олгох, түүнийг үрэгдүүлсний хариуцлага

Хэвлэх

466.1.Гүйцэтгэх хуудсыг үрэгдүүлсэн тохиолдолд шүүгчийн захирамжаар өмнөх гүйцэтгэх хуудсыг хүчингүйд тооцож, дахин гүйцэтгэх хуудас олгож болно.

466.2.Гүйцэтгэх хуудсыг дахин олгох тухай шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба болон төлбөр авагчийн хүсэлтийг үндэслэн шүүгч шийдвэрлэнэ.

466.3.Гүйцэтгэх хуудсыг дахин олгохдоо урьд гаргасан шүүхийн шийдвэрийг үндэслэн олгоно.

466.4.Гүйцэтгэх хуудсыг үрэгдүүлсэн этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

467 дугаар зүйл. Шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс хариуцлага

Хэвлэх

467.1.Шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй иргэн, албан тушаалтан, хуулийн этгээдэд хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.

Бусад зүйл

468 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

Хэвлэх

468.1.Энэ хуулийг ...... оны .... дүгээр сарын ......-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

468.2.Энэ хууль хүчин төгөлдөр болсон өдөр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа хэргийг тухайн шатны шүүхээр хянан шийдвэрлэхэд энэ хуулийг буцаан хэрэглэхгүй.

Төслийн хавсралтууд
Санал өгөх