- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ГАЗРЫН ТОСНЫ ЗАРИМ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ГААЛИЙН БОЛОН ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр
Дугаар 161
Улаанбаатар хот
ГАЗРЫН ТОСНЫ ЗАРИМ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ГААЛИЙН БОЛОН ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Онцгой албан татварын тухай хуулийн 6.7 дахь хэсэг, "Тогтоолд нэмэлт оруулах тухай" Улсын Их Хурлын 2022 оны 12 дугаар тогтоолын 1 дэх заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Импортоор оруулж байгаа 92 октантай автобензины гаалийн албан татварыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл 0 хувиар тогтоосугай.
(Энэ заалтад Засгийн газрын 2022 оны 287 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)
2. "Автобензин, дизелийн түлшний гааль, онцгой албан татварын тухай" Засгийн газрын 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 18 дугаар тогтоолын 1 дэх заалтыг дор дурдсанаар өөрчилсүгэй:
(Засгийн газрын 2022 оны 496 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)
|
|
Хилийн боомтын нэр |
Онцгой албан татварын хэмжээ |
|||
|
Автобензин (шинжилгээний аргаар тогтоосон октаны хэмжээ) |
Дизелийн түлш |
||||
|
80 |
92 |
95 болон түүнээс дээш |
|||
|
1. |
Цагааннуур, Ярант, Боршоо, Арцсуурь, Тэс, Бургастай, Гашуунсухайт, Шивээхүрэн, Баянхошуу, Бичигт, Хавирга |
0 |
0 |
0 |
0 |
|
2. |
Ханх, Ульханмайхан
|
0 |
|
0 |
0 |
|
3. |
Сүхбаатар, Замын-Үүд, Алтанбулаг |
0 |
0 |
210,000 |
0 |
|
4. |
Эрээнцав
|
0 |
0 |
80,000 |
0 |
3. Дотоодын зах зээлд борлуулж байгаа дизелийн түлшний хангамж, нийлүүлэлт, жижиглэнгийн үнийг тодорхой түвшинд тогтвортой байлгах талаар холбогдох арга хэмжээг авч, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар (С.Мөнхчулуун) нарт үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Сангийн сайд Б.ЖАВХЛАН
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2026 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 328
Улаанбаатар хот
АВТОБЕНЗИН, ДИЗЕЛИЙН ТҮЛШНИЙ ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Онцгой албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.7 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Импортлон оруулж байгаа автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын хэмжээг 2027 оны 08 дугаар сарын 05-ны өдрийг дуустал доор дурдсанаар тогтоосугай:
|
№ |
Хилийн боомтын нэр |
Ногдуулах онцгой албан татварын хэмжээ (нэг тонн тутамд төгрөгөөр) |
||
|
Автобензин (шинжилгээний аргаар тодорхойлсон октаны хэмжээ) |
Дизелийн түлш |
|||
|
90 хүртэл |
90 ба түүнээс дээш |
|||
|
1. |
Цагааннуур, Ярант, Боршоо, Арцсуурь, Тэс, Бургастай, Гашуунсухайт, Шивээхүрэн, Баянхошуу, Бичигт, Хавирга |
0 |
0 |
0 |
|
2. |
Ханх, Ульханмайхан |
0 |
0 |
0 |
|
3. |
Сүхбаатар, Замын-Үүд, Алтанбулаг |
0 |
0 |
0 |
|
4. |
Эрээнцав |
0 |
0 |
0 |
2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Автобензин, дизелийн түлшний гааль, онцгой албан татварын тухай" Засгийн газрын 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 18 дугаар тогтоол, "Тогтоолд өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 65 дугаар тогтоол, "Тогтоолд өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 26 дугаар тогтоол, "Газрын тосны зарим бүтээгдэхүүний гаалийн болон онцгой албан татварын талаар авах арга хэмжээний тухай" Засгийн газрын 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 161 дүгээр тогтоол, "Тогтоолд өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 496 дугаар тогтоол, "Тогтоолд өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 244 дүгээр тогтоол, "Тогтоолд өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 241 дүгээр тогтоол, "Тогтоолд өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 222 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
3.Энэ тогтоолыг 2026 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ
АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС
БАЯЛГИЙН САЙД Г.ДАМДИННЯМ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх