- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2015 оны 18 дугаар тогтоолд)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2023 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 244
Улаанбаатар хот
ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Онцгой албан татварын тухай хуулийн 6.7 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
"Автобензин, дизелийн түлшний гааль, онцгой албан татварын тухай" Засгийн газрын 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 18 дугаар тогтоолын 1 дэх заалтын "2023 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэл" гэснийг "2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл" гэж өөрчилсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2026 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 328
Улаанбаатар хот
АВТОБЕНЗИН, ДИЗЕЛИЙН ТҮЛШНИЙ ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Онцгой албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.7 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Импортлон оруулж байгаа автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын хэмжээг 2027 оны 08 дугаар сарын 05-ны өдрийг дуустал доор дурдсанаар тогтоосугай:
|
№ |
Хилийн боомтын нэр |
Ногдуулах онцгой албан татварын хэмжээ (нэг тонн тутамд төгрөгөөр) |
||
|
Автобензин (шинжилгээний аргаар тодорхойлсон октаны хэмжээ) |
Дизелийн түлш |
|||
|
90 хүртэл |
90 ба түүнээс дээш |
|||
|
1. |
Цагааннуур, Ярант, Боршоо, Арцсуурь, Тэс, Бургастай, Гашуунсухайт, Шивээхүрэн, Баянхошуу, Бичигт, Хавирга |
0 |
0 |
0 |
|
2. |
Ханх, Ульханмайхан |
0 |
0 |
0 |
|
3. |
Сүхбаатар, Замын-Үүд, Алтанбулаг |
0 |
0 |
0 |
|
4. |
Эрээнцав |
0 |
0 |
0 |
2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Автобензин, дизелийн түлшний гааль, онцгой албан татварын тухай" Засгийн газрын 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 18 дугаар тогтоол, "Тогтоолд өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 65 дугаар тогтоол, "Тогтоолд өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 26 дугаар тогтоол, "Газрын тосны зарим бүтээгдэхүүний гаалийн болон онцгой албан татварын талаар авах арга хэмжээний тухай" Засгийн газрын 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 161 дүгээр тогтоол, "Тогтоолд өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 496 дугаар тогтоол, "Тогтоолд өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 244 дүгээр тогтоол, "Тогтоолд өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 241 дүгээр тогтоол, "Тогтоолд өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 222 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
3.Энэ тогтоолыг 2026 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ
АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС
БАЯЛГИЙН САЙД Г.ДАМДИННЯМ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх