Танилцуулга:
Төсөл
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2025 оны … дугаар сарын …-ны өдөр
Улаанбаатар хот
ГЭР БҮЛИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь гэрлэх, гэрлэлт дуусгавар болох, гэр бүлийн гишүүдийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрх, үүрэг, хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, тэжээн тэтгэх, асран хамгаалах, харгалзан дэмжих, хүүхэд үрчлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Гэр бүлийн хууль тогтоомж
2.1.Гэр бүлийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль[1], Иргэний хууль2, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл.Гэр бүлийн харилцааны зарчим
3.1.Гэрлэлт нь хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёрын тэгш эрх, сайн дурын харилцаанд үндэслэнэ.
3.2.Хүнийг гэрлэхэд үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, шашин шүтлэгээр ялгаварлан гадуурхахыг хориглоно.
3.3.Монгол Улсад эрэгтэй хүн нэг эхнэр, эмэгтэй хүн нэг нөхөртэй байна.
3.4.Гэрлэгчид гэр бүлийн харилцаанд жендэрийн эрх тэгш байдлыг хангаж, гэр бүлийн гишүүний өмнө хамтын үүрэг, хариуцлага хүлээнэ.
3.5.Эцэг, эх хүүхдийг бие махбодын болон оюун санааны хувьд эрүүл өсгөн хүмүүжүүлэх, хөгжүүлэх хамтын үүрэгтэй бөгөөд хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нэн тэргүүнд хамгаална.
3.6.Гэр бүл аюулгүй, амар тайван, хүчирхийллээс ангид байна.
3.7.Гэр бүл нь нийгмийн үндсэн нэгж бөгөөд төрөөс гэр бүлийн тогтвортой байдлыг дэмжсэн бодлого боловсруулж, хэрэгжүүлнэ.
3.8.Төр хүүхэд, жирэмсэн болон хөхүүл эмэгтэй, эсхүл бага насны хүүхэдтэй, өрх толгойлсон эцэг, эх, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настан, хөдөлмөрийн чадваргүй гэр бүлийн гишүүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг тэргүүн ээлжид хамгаална.
3.9.Шүүх хүүхдийн гэр бүлийн орчинд өсөн хүмүүжих эрхийг нэн тэргүүнд хамгаалах бөгөөд хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор зайлшгүй шаардлагатай тохиолдолд энэ эрхийг хязгаарлаж болно.
4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1."гэрлэлт" гэж хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр хүний тэгш эрх, сайн дурын, чөлөөтэй харилцаанд үндэслэн гэр бүл болох хүсэл зоригоо харилцан илэрхийлж, иргэний улсын бүртгэлд, эсхүл хилийн чанадад ажиллаж байгаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газарт бүртгүүлэхийг;
4.1.2."гэрлэгчид" гэж гэр бүлийн харилцаанд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээхээр гэрлэлтээ иргэний улсын бүртгэлд бүртгүүлсэн нөхөр, эхнэрийг;
4.1.3."гэр бүл" гэж гэрлэлт, төрөлт, үрчлэлтийн үр дүнд эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг;
4.1.4."гэр бүлийн гишүүн"-д дараах хүмүүс хамаарна:
4.1.4.а.гэрлэгчид;
4.1.4.б.гэрлэгчдийн хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан
хүүхэд;
4.1.4.в.гэрлэгчдийн хамт амьдарч байгаа төрөл, садангийн хүнийг;
4.1.5."төрлийн хүн" гэж гэрлэгчдийн эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, ач, зээ,
тэдгээрийн хүүхдийг;
4.1.6."садангийн хүн" гэж гэрлэгчдийн төрсөн ах, эгч, дүү, авга, нагац, тэдгээрийн хүүхдийг;
4.1.7."овог" гэж гэр бүл, ураг төрлийнхөн үе уламжлан хэрэглэх нэрийг;
4.1.8."үрчлэлт" гэж шүүхийн шийдвэрийн дагуу үрчлэн авсан эцэг, эх
болон үрчлүүлсэн хүүхдийн хооронд төрсөн эцэг, эх, хүүхдийн адил эрх, үүрэг, хариуцлага үүсгэхээр иргэний улсын бүртгэлд бүртгүүлснийг;
4.1.9."асран хамгаалах" гэж эцэг, эхийн асран хамгаалалтгүй болсон 14 насанд хүрээгүй хүүхдийн, эсхүл иргэний эрх зүйн чадамжгүй нь шүүхээр тогтоогдсон, эсхүл байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй, эсхүл ахмад настай хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах хэлбэрийг;
4.1.10."харгалзан дэмжих" гэж эцэг, эхийн харгалзан дэмжлэггүй болсон 14, түүнээс дээш насны хүүхдийн, эсхүл иргэний эрх зүйн чадамжийг нь шүүхээс хязгаарласан хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах хэлбэрийг;
4.1.11."хүүхэд" гэж иргэний эрх зүйн бүрэн чадамжтай гэж тооцогдсоноос
бусад тохиолдолд 18 насанд хүрээгүй хүнийг;
4.1.12."бүтэн өнчин хүүхэд" гэж эцэг, эх нь тогтоогдоогүй, эсхүл эцэг, эх нь
хоёул нас барсан, сураггүй алга болсон, эрх зүйн чадамжгүй, эцэг, эх байх эрхээ шүүхийн шийдвэрээр хязгаарлуулсан, эсхүл хасуулсан бол тухайн шийдвэр хүчин төгөлдөр байх хугацаанд, түүнчлэн эцэг, эсхүл эх тодорхойгүйн улмаас эцэг, эсхүл эхтэйгээ амьдарч байгаад эцэг, эсхүл эх нь нас барсан, эсхүл гэрлэлт цуцалсны улмаас асрамждаа авсан эцэг /эх/ нь нас барсан бөгөөд тусдаа амьдарч байсан эцэг /эх/ асрамждаа аваагүй 18 хүртэлх насны хүүхдийг;
4.1.13."сонирхогч тал" гэж 14 насанд хүрсэн хүүхэд өөрөө, эсхүл хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, бусад гэр бүлийн гишүүн, төрөл, садан, эсхүл хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах байгууллага, албан тушаалтан, эсхүл эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн, зөрчигдсөн этгээдийг;
4.1.14."нөхөн үржихүйн туслах технологийг ашиглаж хүүхэдтэй болох" гэж Донорын тухай хуулийн 3.1.15, 3.1.16, 3.1.18-д заасныг.
ХОЁРДУГААР БҮЛЭГ ГЭРЛЭХ НӨХЦӨЛ, ГЭРЛЭЛТИЙН БҮРТГЭЛ, ГЭРЛЭГЧДИЙН ЭРХ ҮҮРЭГ
5 дугаар зүйл.Гэрлэх нөхцөл
5.1.Энэ хуулийн 8.1-д заасан харшлах шалтгаангүй, 18 насанд хүрсэн Монгол Улсын иргэн эрэгтэй, эмэгтэй хоёр, эсхүл Монгол Улсын иргэн нь эсрэг хүйсний гадаадын иргэн, харьяалалгүй хүнтэй сайн дурын үндсэн дээр Монгол Улсад гэрлэлтээ бүртгүүлж болно.
5.2.Гэрлэхийг хүсэгчид гэрлэлтээ бүртгүүлэхээс өмнө бэлгийн замаар дамжих халдвар болон хүний дархлал хомсдолын вирус, дархлалын олдмол хомсдол, сүрьеэ, удамших хандлагатай сэтгэцийн архаг өвчтэй эсэхийг тогтоох эрүүл мэндийн шинжилгээ /цаашид "шинжилгээ" гэх/ өгч, тодорхойлолт гаргуулан авсан байна.
5.3.Гэрлэхийг хүсэгчид гэрлэлтээ бүртгүүлэхээс өмнө гэр бүлийн боловсрол олгох сургалтад хамрагдана.
5.4.Гэрлэхийг хүсэгчид гэрлэлтээ бүртгүүлэхээс өмнө хоорондоо садан, төрлийн холбоотой эсэхээ мэдэх зорилгоор өөрийн хүсэлтээр, эсхүл сонирхогч талын шаардлагаар дезоксирибонуклейн хүчил /ДНХ/-ийн удам зүйн шинжилгээнд хамрагдаж болно.
6 дугаар зүйл.Гэрлэлтийн бүртгэл
6.1.Гэрлэхийг хүсэгчид гэрлэлтээ гэрчийн этгээдийг байлцуулан иргэний улсын бүртгэлийн байгууллага, хилийн чанадад ажиллаж байгаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газарт бүртгүүлнэ.
6.2.Гэрлэлтийг бүртгэсэн өдрөөс эхлэн гэрлэгчдийн хооронд эрх, үүрэг үүснэ.
7 дугаар зүйл.Шинжилгээний үр дагавар
7.1.Энэ хуулийн 5.2-т заасан шинжилгээгээр өвчтэй, халдвартай нь тогтоогдсон тохиолдолд эмч, эмнэлгийн ажилтан тухайн өвчин, түүний үр дагаврын талаар гэрлэхийг хүсэгчдэд тайлбар, зөвлөгөө өгч, шинжилгээний хариуг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд[2] заасны дагуу хадгална.
7.2.Энэ хуулийн 5.2-т заасан шинжилгээгээр өвчтэй, халдвартай нь тогтоогдсон хүн өөрийн шинжилгээний хариуг нөгөө талдаа мэдэгдэнэ.
7.3.Гэрлэхийг хүсэгчид хоёулаа, эсхүл хэн нэг нь удамших хандлагатай сэтгэцийн архаг өвчтэй байсныг нөгөө тал гэрлэлт бүртгүүлснээс хойш мэдсэн тохиолдолд тус гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болно. Уг асуудлыг шүүх шийдвэрлэнэ.
8 дугаар зүйл.Гэрлэхэд харшлах шалтгаан
1.Гэрлэхэд дараах нөхцөл харшилна:
8.1.1.өмнөх гэрлэлт хүчинтэй;
8.1.2.гэрлэхийг хүсэгчид хоёулаа, эсхүл хэн нэг нь 18 насанд хүрээгүй; 8.1.3.гэрлэхийг хүсэгчид гэр бүлийн гишүүдийн, эсхүл төрөл, садангийн холбоотой;
8.1.4.гэрлэхийг хүсэгчид хоорондоо асран хамгаалагч, асран
хамгаалуулагч, эсхүл харгалзан дэмжигч, харгалзан дэмжүүлэгчийн харилцаатай;
8.1.5.гэрлэхийг хүсэгчдийн хэн нэг нь, эсхүл хоёулаа удамших хандлагатай сэтгэцийн архаг өвчтэй;
8.1.6.ижил хүйсний байх.
8.2.Иргэний хуульд заасны дагуу насанд хүрээгүй хүнийг иргэний эрх зүйн бүрэн чадамжтай гэж тооцсон бол энэ хуулийн 8.1.2-т заасан шалтгаан үл хамаарна.
9 дүгээр зүйл.Гэрлэгчдийн эрх, үүрэг
9.1.Гэрлэгчид гэр бүлийн харилцаанд тэгш эрх эдэлж, хамтын үүрэг, хариуцлага хүлээнэ.
9.2.Гэрлэгчид гэр бүлийн харилцаанд дараах эрхтэй:
9.2.1.гэр бүлээ төлөвлөх;
9.2.2.оршин суух газраа сонгох;
9.2.3.сурах, ажил, мэргэжлээ сонгох;
9.2.4.хуваарьт хөрөнгөтэй байх;
9.2.5.сайн дурын үндсэн дээр гэрлэлтийн гэрээ байгуулах, нэмэлт, өөрчлөлт оруулах, цуцлах;
9.2.6.гэр бүлийн хүчирхийллээс ангид байх.
9.3.Гэрлэгчид гэр бүлийн харилцаанд дараах үүрэг хүлээнэ:
9.3.1.бие биеэ, хүүхдээ тэжээн тэтгэх, асран халамжлах, харгалзан дэмжих;
9.3.2.гэр бүлийн гишүүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх;
9.3.3.хүүхэд төрүүлэхэд бэлтгэх, ургийн өсөлт, бойжилтыг тогтмол хянуулах;
9.3.4.угийн бичиг хөтлөх, өвлүүлэх;
9.3.5.хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх;
9.3.6.гэр бүлийн үнэт зүйл, үндэсний соёл, уламжлал, зан заншлыг хүүхэддээ өвлүүлэх, оюун санааны дархлааг бэхжүүлэх;
9.3.7.хамтын үүрэг хариуцлагаа ухамсарлаж, гэрлэгчид бие биедээ үнэнч байх, гэр бүлийн хамтын амьдралаа тогтвортой байлгах, гэр бүлийн амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх.
9.4.Гэрлэгчдийн хэн нэгний буруутай үйлдлээс шалтгаалж гэрлэлт цуцалсан нь нөхөр, эсхүл эхнэрийн эрх, нэр төр, алдар хүндэд хохирол учруулсан бол гэм хорын хохирол нөхөн төлүүлэх эсэх асуудлыг шүүх шийдвэрлэнэ.
9.5.Энэ хуулийн 9.3.4-т заасан угийн бичиг хөтлөх журмыг соёлын болон гэр бүлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
ГУРАВДУГААР БҮЛЭГ ГЭРЛЭЛТ ДУУСГАВАР БОЛОХ, ЦУЦЛАХ, ХҮЧИН ТӨГӨЛДӨР БУС ГЭЖ ТООЦОХ, СЭРГЭЭХ, ГЭРЛЭЛТ ЦУЦЛАЛТЫГ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БУС ГЭЖ ТООЦОХ
10 дугаар зүйл.Гэрлэлт дуусгавар болох
10.1.Гэрлэлтийг дараах тохиолдолд дуусгавар болсонд тооцно:
10.1.1.гэрлэгчдийн хэн нэг нь нас барсан, эсхүл түүнийг нас барсан гэж зарласан;
10.1.2.гэрлэгчдийн хэн нэг нь сураггүй алга болсон гэж тооцогдсон;
10.1.3.захиргааны, эсхүл шүүхийн журмаар гэрлэлтээ цуцлуулсан;
10.1.4.Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн[3] 14 дүгээр зүйлд заасны дагуу гэрлэгчдийн хэн нэг нь хүйсийн өөрчлөлтөө иргэний улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн.
10.2.Энэ зүйлийн 10.1.4-т заасан хүйсийн өөрчлөлт хүний хувийн болон эд хөрөнгийн эрхэд нөлөөлөхгүй бөгөөд гэрлэгчдийн хэн нэг нь хүнд өвчтэй, хөдөлмөрийн чадваргүй, тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгө хуваах, хүүхдийг аль нэг талын асрамжид үлдээх, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох асуудлаар гаргасан нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэнэ.
11 дүгээр зүйл.Гэрлэлт цуцлах
11.1.Гэрлэлтийг хуульд заасан үндэслэлээр захиргааны, эсхүл шүүхийн журмаар цуцална.
11.2.Гэрлэлт цуцлуулсан нь хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, асран хамгаалах эцэг, эхийн үүрэг, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
12 дугаар зүйл.Гэрлэлтийг захиргааны журмаар цуцлах
12.1.Гэрлэлтийг захиргааны журмаар цуцлах гэж гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, 18 хүртэлх насны хүүхэдгүй, хөрөнгийн маргаангүй гэрлэгчид энэ тухай хүсэлтээ Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу гаргаж, гэрлэлт дуусгавар болсны бүртгэлд бүртгүүлэхийг ойлгоно.
13 дугаар зүйл.Гэрлэлтийг шүүхийн журмаар цуцлах
13.1.Энэ хуулийн 12.1-д заасан захиргааны журмаар гэрлэлт цуцлахаас бусад тохиолдолд гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэнэ.
13.2.Энэ хуулийн 10.1.4-т заасны дагуу гэрлэгчдийн хэн нэг нь хүйсийн өөрчлөлтөө иргэний улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхээс өмнө гэрлэлтээ цуцлуулсан бөгөөд 18 хүртэлх насны хүүхэдтэй бол гэрлэлт цуцлахтай холбоотой асуудлыг шүүх шийдвэрлэнэ.
13.3.Гэрлэгчид гэрлэлтийн гэрээнд эд хөрөнгийн эрх, үүргийг тусгасан эсэхээс үл хамаарч, гэрлэлт цуцлуулах үед эд хөрөнгийн эрх, үүргийн талаар харилцан тохиролцож болно.
13.4.Шүүх гэрлэлт цуцлах шийдвэр гаргахдаа тэргүүн ээлжид хүүхэд, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй, эсхүл хөдөлмөрийн чадваргүй, эсхүл эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэр бүлийн гишүүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг харгалзан үзнэ.
13.5.Хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд хүүхэд долоо, түүнээс дээш настай бол түүний саналыг харгалзана.
13.6.Энэ хуулийн 13.5-д заасны дагуу хүүхдийн саналыг авахдаа нийгмийн ажилтан, хэрэв өмгөөлөгчтэй бол өмгөөлөгчийг байлцуулна.
13.7.Шаардлагатай тохиолдолд сурган хүмүүжүүлэгч, сэтгэл зүйч, гэр бүл, хүүхдийн асуудал эрхэлсэн байгууллагын ажилтан, бусад этгээдийг оролцуулах эсэх асуудлыг тухайн хүүхдийн нас, хөгжлийн онцлогийг харгалзан шүүх шийдвэрлэнэ.
13.8.Шүүх хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид байлгах талаар шийдвэрлэхдээ хүүхдийн амьдарч байгаа нөхцөлийг дордуулахгүй байх, хүүхдийн хүсэл, сонирхол, сурах, хөгжихөд тааламжтай нөхцөлийг харгалзан үзнэ.
13.9.Шүүх гэрлэлт цуцлахдаа нэхэмжлэлийн шаардлагаас үл хамааран дараах асуудлыг шийдвэрлэнэ:
13.9.1.хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх;
13.9.2.тусдаа амьдрах эцэг, эхийн хүүхэдтэй уулзах эрх, үүрэг, шаардлагатай гэж үзвэл уулзах хугацаа, байршил, нөхцөл;
13.9.3.тэтгэмжийн хэмжээ, нэмэлт зардал, сургалтын төлбөрийг
хариуцах асуудал.
13.10.Шүүх зайлшгүй шаардлагатай гэж үзсэн бол хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэх хүртэл хүүхдийг хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагын асрамж, хяналтад шилжүүлэх арга хэмжээ авна.
13.11.Гэрлэлт цуцлуулсан нь хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, асран хамгаалах эцэг, эхийн үүрэг, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
13.12.Эвлэрүүлэн зуучлагч эвлэрүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд гэр бүл, хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас мэргэжил, арга зүйн дэмжлэг авч, хамтран ажиллаж болно.
13.13.Эхнэр нь жирэмсэн, эсхүл гурван насанд хүрээгүй хүүхэдтэй, эсхүл хүүхэд нь хөгжлийн бэрхшээлтэй, эсхүл хариуцагч нь хүндээр өвчилсөн, эсхүл хөдөлмөрийн чадвараа хагас, эсхүл бүрэн алдсан тохиолдолд хариуцагч гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрөөгүй бол гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийг шүүх хүлээн авахаас татгалзана.
13.14.Энэ хуулийн 13.13-т заасан нөхцөл байдал арилсан бол гэрлэгчдийн хэн нэг нь гэрлэлт цуцлах нэхэмжлэл дахин гаргаж болно.
13.15.Энэ хуулийн 13.13-т заасан зохицуулалт нь энэ хуулийн 10.1.4-т заасны дагуу хүйсийн өөрчлөлтийн улмаас гэрлэлт дуусгавар болж, энэ хуулийн 10.2-т заасны дагуу гэрлэлт дуусгавар болсонтой холбогдуулан бусад асуудлаар нэхэмжлэл гаргахад хамаарахгүй.
14 дүгээр зүйл.Шүүхээс гэрлэлт цуцлах тусгай журам
14.1.Шүүх дараах тохиолдолд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцалж болно:
14.1.1.гэрлэгчийн хэн нэг нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5.1.1-д заасан гэмт хэрэг, зөрчлийн хохирогч болсон, эсхүл болзошгүй;
14.1.2.гэрлэгчид сүүлийн арваас доошгүй жил хамтран амьдраагүй болохыг шүүх тогтоосон.
15 дугаар зүйл.Гэрлэлт цуцлахад шүүх гэр бүлийн бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийг тодорхойлох
15.1.Гэрлэлт цуцалснаас гэр бүлийн гишүүнд ногдох дундын эд хөрөнгийн хэсгийг тодорхойлоход гэрлэлтийн гэрээ, эсхүл гэрлэлтийн гэрээ байгуулаагүй бол Иргэний хуульд заасны дагуу гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгийг хувааж, хуваарилах асуудлыг шүүх шийдвэрлэнэ.
15.2.Гэрлэгчдийн эрүүл мэндийн байдал, хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын үүднээс, эсхүл дундын эд хөрөнгөө зүй бусаар ашигласан, нуусан, гэрлэлт цуцалсан нь түүний буруутай үйлдлээс шалтгаалсан нөхцөл байдал тогтоогдсон бол Иргэний хуулийн 129.3-т заасны дагуу гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгийг шүүх өөрөөр тогтоож болно.
16 дугаар зүйл.Гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцох
16.1.Энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан гэрлэхэд харшлах шалтгааныг зөрчиж гэрлэсэн, эсхүл гэр бүл болох зорилгогүйгээр гэрлэлт бүртгүүлсэн бол гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцох эсэх асуудлыг шүүх шийдвэрлэнэ.
16.2.Гэрлэгч, эсхүл гуравдагч этгээдийн зүгээс хүч хэрэглэн буюу хүч хэрэглэхээр заналхийлэн, эсхүл гэрлэгчийн хүсэл зоригийн эсрэг гэрлэлтээ бүртгүүлснийг эрх бүхий байгууллага тогтоосон бол гэрлэлтийг шүүх хүчин төгөлдөр бус гэж тооцно.
Тайлбар: Энэ хуулийн 16.1-д заасан "гэр бүл болох зорилгогүйгээр" гэдэгт гэрлэгчид хамт амьдардаггүй, хоёулаа, эсхүл хэн нэг нь эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус давуу байдал олж авах зорилгоор дүр эсгэж, гэрлэлт бүртгүүлснийг ойлгоно.
17 дугаар зүйл.Гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцсоноос үүсэх үр дагавар
17.1.Гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцсон шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын гурван өдрийн дотор тухайн хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүх иргэний улсын бүртгэлд хүргүүлж, бүртгүүлнэ.
17.2.Гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцсон бол гэрлэгчдийн байгуулсан гэрлэлтийн гэрээ хүчин төгөлдөр бус болно.
17.3.Гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцсон бол тухайн гэрлэлтээс төрсөн, эсхүл үрчлэн авсан хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй бөгөөд эцэг, эх хуульд заасан үүрэг, хариуцлага хүлээнэ.
17.4.Гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцсон бол гэрлэлтийг дахин сэргээхгүй.
18 дугаар зүйл.Гэрлэлт сэргээх
18.1.Талууд эвлэрснээ хамтран илэрхийлж, хүсэлт гаргасан бөгөөд өөр хүнтэй гэрлэлт бүртгүүлээгүй, эсхүл бүртгүүлж байгаагүй бол гэрлэлтийг сэргээх эсэхийг шүүх шийдвэрлэнэ.
18.2.Нас барсан гэж зарлагдсан, эсхүл сураггүй алга болсон гэж тооцогдсон хүн эргэж ирэн, нөхөр, эсхүл эхнэртэйгээ хамтран амьдрах хүсэлтээ гаргасан бөгөөд нөхөр, эсхүл эхнэр нь өөр хүнтэй гэрлээгүй бол талуудын зөвшөөрснөөр шүүх гэрлэлтийг сэргээж болно.
18.3.Энэ хуулийн 18.1, 18.2-т заасны дагуу гэрлэлтийг сэргээсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор иргэний улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлснээр гэрлэлтийг анх гэрлэлтээ бүртгүүлсэн өдрөөс эхлэн тооцно.
19 дүгээр зүйл.Гэрлэлт цуцлалтыг хүчин төгөлдөр бус гэж тооцох
19.1.Гэрлэгчид бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, эсхүл хуульд заасан хариуцлага хүлээхээс зайлсхийх, эсхүл хууль бус үйлдлээ нуун далдлах зорилгоор гэрлэлтээ цуцлуулсныг эрх бүхий байгууллагаас тогтоосон бол гэрлэлт цуцлалтыг хүчин төгөлдөр бус гэж тооцох эсэх асуудлыг шүүх шийдвэрлэнэ.
20 дугаар зүйл.Гэрлэлт цуцлалтыг хүчин төгөлдөр бус гэж тооцсоноос үүсэх үр дагавар
20.1.Гэрлэлт цуцлалтыг хүчин төгөлдөр бус гэж тооцсон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор иргэний улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлснээр гэрлэлтийг анх гэрлэлтээ бүртгүүлсэн өдрөөс эхлэн тооцно.
20.2.Энэ хуулийн 20.1-д заасан тохиолдолд бусдад учирсан хохирлыг гэр бүлийн гишүүдийн хөрөнгөөс Иргэний хуульд заасан журмаар гаргуулах эсэхийг шүүх шийдвэрлэнэ.
21 дүгээр зүйл.Гэрлэлттэй адилтгах харилцаа
21.1.Хамтран амьдрагчдын хамтын амьдрал дуусгавар болсноос үүсэх хөрөнгийн маргааныг шүүх шийдвэрлэхдээ дараах нөхцөл бий болсон тохиолдолд хамтын амьдралыг гэрлэлттэй адилтган тооцож болно:
21.1.1.хамтран амьдрагчид бусад хүнтэй гэрлэлт бүртгүүлээгүй;
21.1.2.таваас доошгүй жилийн хугацааны туршид тогтмол хамтран амьдарсан;
21.1.3.хөрөнгө дундаа өмчилж байгаа, дундын хөрөнгө бий болсон;
21.1.4.хамтран амьдрагчид нэг оршин суух хаягт бүртгэлтэй.
21.2.Хамтран амьдрагчдын хамтын амьдрал дуусгавар болох тохиолдолд бие биеэ тэжээн тэтгэх, өв залгамжлах эрх, үүрэг үүсэхгүй.
21.3.Хамтран амьдрагчдын хамтын амьдралын үед, эсхүл хамтын амьдрал дуусгавар болоход тэдний хүүхэд гэрлэлтээ бүртгүүлсэн эцэг, эхээс төрсөн хүүхдийн нэгэн адил эрх эдэлнэ.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ ГЭРЛЭЛТИЙН ГЭРЭЭ
22 дугаар зүйл.Гэрлэлтийн гэрээ байгуулах журам
22.1.Хуульд өөрөөр заагаагүй бол гэрлэхийг хүсэгчид болон гэрлэгчид эд хөрөнгийн эрх, үүргийг зохицуулах гэрлэлтийн гэрээг харилцан тохиролцсоны үндсэн дээр байгуулж болно. Гэрлэгчид гэрлэлтийн гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлсэнээр хүчин төгөлдөр болно.
22.2.Гэрлэхийг хүсэгчид гэрлэлтийн гэрээг гэрлэлтээ бүртгүүлэхийн өмнө болон гэрлэгчид гэрлэлт бүртгүүлсний дараа хэдийд ч байгуулж болно.
22.3.Гэрлэхийг хүсэгчдийн гэрлэлтээ бүртгүүлэхийн өмнө байгуулсан гэрлэлтийн гэрээ гэрлэлтийг бүртгүүлсэн өдрөөс эхлэн энэ хуулийн 22.1-д заасан хэлбэрийн шаардлагыг хангаснаар хүчин төгөлдөр болно.
22.4.Гэрлэгчид гэрлэлтийн гэрээнд үл хөдлөх эд хөрөнгийн эрх, үүрэг үүсэх, шилжүүлэх, дуусгавар болох, хязгаарлах асуудлыг тусгасан бол энэ хуулийн 22.1-д зааснаас гадна улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлж, эрхийн улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийлгэнэ.
22.5.Гэрлэлтийн гэрээ байгуулаагүй, эсхүл гэрээ байгуулсан боловч энэ хуулийн 22.4-т заасан урьдчилсан тэмдэглэл хийлгээгүй, эсхүл тухайн үл хөдлөх эд хөрөнгөд хамаарах гэрлэлтийн гэрээг хүчингүй болгосон бол гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд хамаарах үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа Иргэний хуулийн 128.2-т заасан хамтран өмчлөгчийн зөвшөөрлийг авна.
22.6.Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 22.5-д заасны дагуу зөвшөөрөл аваагүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна.
23 дугаар зүйл.Гэрлэлтийн гэрээний агуулга
23.1.Гэрлэлтийн гэрээнд дараах зүйлийг тусгаж болно:
23.1.1.тогтмол хамтран амьдарсан орон байрнаас бусад гэр бүлийн гишүүдийн өмчлөх дундын эд хөрөнгийн эрх, үүргийг хуваах;
23.1.2.гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгийг тодорхойлох;
23.1.3.гэрлэлт дуусгавар болсны дараа гэр бүлийн гишүүдэд ногдох эд хөрөнгийн эрх, үүрэг болон хамтран эзэмших, өмчлөх дундын эд хөрөнгийг шилжүүлэх, хамтран өмчлөх, эсхүл хуульд зааснаас бусад нөхцөл тогтоох;
23.1.4.гэр бүлийн хэрэгцээний зардлыг хуваарилах.
23.2.Гэрлэлтийн гэрээгээр дараах харилцааг зохицуулахыг хориглоно:
23.2.1.эд хөрөнгийн бус харилцааг зохицуулсан, гэрлэгчдийн амины эрхтэй холбоотой хөрөнгө;
23.2.2.гэрлэгчдийн хэн нэгний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илтэд дордуулсан, эсхүл иргэний эрх зүйн чадамжийг хязгаарласан;
23.2.3.гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, эсхүл хөндсөн;
23.2.4.гэрлэгчид бие биеэ, насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч сургуульд сурч байгаа 21 хүртэлх насны, эсхүл хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх, сурах эрхийг хангах үүргээс чөлөөлсөн, эсхүл хязгаарласан;
23.2.5.эцэг, эх байх эрхийг хязгаарласан, эсхүл хассан;
23.2.6.гэрлэгчдийн тогтмол хамтран амьдарсан орон байрны эзэмших, ашиглах, өмчлөх эрхийн талаар тохиролцсон.
23.3.Гэрлэлт хүчин төгөлдөр байх хугацаанд гэрлэгчид харилцан тохиролцож гэрлэлтийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж, дуусгавар болгож болно. Энэ тохиолдолд энэ хуулийн 22.1, 22.4-т заасан хэлбэрийн шаардлагыг баримтална.
23.4.Гэрлэлтийн гэрээг энэ хуулийн 23.2-т заасан нөхцөлөөр байгуулсан бол хүчин төгөлдөр бусад тооцно.
23.5.Гэрлэгчдийн хэн нэгний гаргасан нэхэмжлэлийн дагуу гэрлэлтийн гэрээг цуцлах, эсхүл энэ хууль болон Иргэний хуульд заасан үндэслэл, журмын дагуу бүхэлд нь хүчингүй болгох эсэх асуудлыг шүүх шийдвэрлэнэ.
ТАВДУГААР БҮЛЭГ ХҮҮХДИЙН НЭР, ЭЦЭГ /ЭХ/-ИЙН НЭР, ОВОГ, ЭЦЭГ /ЭХ/-ИЙГ ТОГТООХ
24 дүгээр зүйл.Хүүхдэд нэр, эцэг/эх/-ийн нэр, овог өгөх
24.1.Эцэг, эх тохиролцсоны үндсэн дээр хүүхэддээ нэр өгнө.
24.2.Хуульд өөрөөр заагаагүй бол хүүхэд эцгийн овог, нэрийг авна.
24.3.Хүүхдийн эцэг, эх нь хэн болох нь тодорхойгүй бол асрамжиндаа авч байгаа этгээд, эсхүл иргэний улсын бүртгэлийн байгууллага хүүхдэд нэр, эцэг/эхийн нэр, овог өгч болно.
24.4.Эцэг, эх нь гэрлэлтээ бүртгүүлээгүй, хүүхдийн эцгийг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэргүй бол хүүхдэд эхийн овог, нэрийг өгнө.
24.5.Хүүхдийн эцэг хэн болох нь тодорхой болсон бол хүүхдийн эцгийг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэрээр хүүхдэд эцгийн овог, нэрийг, эсхүл хүүхдийн эцэг тодорхойгүй тохиолдолд хүүхдийн эх хэн болох нь тодорхой болсон бол хүүхдийн эхийг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэрээр хүүхдэд эхийн овог, нэр өгнө.
24.6.Гэрлэгчид нөхөн үржихүйн туслах технологийг ашиглах гэрээ байгуулсны үндсэн дээр хүүхэд төрсөн бол хүүхдийн эцэг, эх хүүхдэд овог, нэр өгнө.
24.7.Энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу хүүхдэд нэр, эцэг/эхийн нэр, овог өгч, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу төрсний бүртгэлд бүртгүүлнэ.
25 дугаар зүйл.Хүүхдийн эцэг, эхийг захиргааны журмаар бүртгэх
25.1.Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хамтран хүсэлт гаргасан бол иргэний улсын бүртгэлийн байгууллага, Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газар хүүхдийн эцэг, эхийг бүртгэнэ.
26 дугаар зүйл.Хүүхдийн эцэг, эхийг шүүхийн журмаар тогтоох
26.1.Хүүхдийн нэр, эцэг /эх/-ийн нэр, овогтой холбогдох маргааныг сонирхогч талын хүсэлтийг үндэслэн хүүхдийн эцэг, эхийг тогтоох асуудлыг шүүх шийдвэрлэнэ.
26.2.Эцэг, эхийг тогтоох маргааныг нотлох баримт, шүүхийн шинжилгээний байгууллагын дүгнэлтийг үндэслэн шүүх шийдвэрлэнэ.
27 дугаар зүйл.Нөхөн үржихүйн туслах аргыг ашигласны үр дүнд төрсөн хүүхдийн эцэг, эхийг тогтоох
27.1.Гэрлэгчид нөхөн үржихүйн туслах аргыг ашиглан хүүхэдтэй болохоор үр хөврөлийн донор, эсхүл тээгч эмэгтэйтэй гэрээ байгуулж болно.
27.2.Гэрлэгчид энэ зүйлийн 27.1-д заасан гэрээний дагуу төрсөн хүүхдийн эцэг, эх байна.
27.3.Эхнэр, эсхүл нөхөр нөхөн үржихүйн туслах аргыг ашиглаж хүүхэдтэй болохыг нөгөө талдаа зөвшөөрсөн бол тухайн хүүхдийн эцэг, эсхүл эхээр тогтооно.
27.4.Нөхөн үржихүйн туслах аргыг ашиглах гэрээ байгуулсан гэрлэгчид үр хөврөлийн донорыг эцэг /эх/-ээр тогтоолгох нэхэмжлэл гаргах эрхгүй.
27.5.Нөхөн үржихүйн туслах аргыг ашиглах гэрээ байгуулсан үр хөврөлийн донор, эсхүл тээгч эмэгтэй өөрийгөө эцэг, эхээр тогтоолгох нэхэмжлэл гаргах эрхгүй.
ЗУРГАДУГААР БҮЛЭГ ХҮҮХДИЙН ЭРХ, ХУУЛЬ ЁСНЫ АШИГ СОНИРХЛЫГ ХАМГААЛАХ, ЭЦЭГ, ЭХИЙН ЭРХ, ҮҮРЭГ, ХАРИУЦЛАГА, ЭЦЭГ, ЭХ БАЙХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАХ, ХАСАХ
28 дугаар зүйл.Хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах
28.1.Хүүхэд гэр бүлийн дотор тэгш эрх эдэлнэ.
28.2.Хүүхэд эрүүл, аюулгүй орчинд өсөж бойжих, асран хамгаалуулах, тэжээн тэтгүүлэх, сурч боловсрох, хөгжих, эд хөрөнгө эзэмших, ашиглах, өмчлөх, өв залгамжлах эрхтэй.
28.3.Хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах байгууллага, албан тушаалтан хуульд заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах үүрэгтэй.
28.4.Бүтэн өнчин, эсхүл эцэг, эх нь хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах боломжгүй, эсхүл тэжээн тэтгэхээс зайлсхийсэн бол хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сум, хорооны Засаг дарга, гэр бүл, хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн байгууллага, албан тушаалтан, хүүхдийн суралцдаг сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага хамгаалах бөгөөд хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол хуульд заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах үүрэгтэй.
29 дүгээр зүйл.Эцэг, эх, хүүхдийн хоорондын эрх, үүрэг
29.1.Хүүхэд төрснөөр, нөхөн үржихүйн туслах аргыг ашиглаж хүүхэдтэй болсноор, эсхүл хүүхдийг үрчлэн авснаар эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг, хариуцлага үүснэ.
29.2.Гэрлэхийг хүсэгчид гэрлэлтээ бүртгүүлснээр дагавар хүүхэд, хойд эцэг, эхийн хооронд эцэг, эх, хүүхдийн эрх, үүрэг, хариуцлага үүснэ.
29.3.Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эхийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэрлэгчдээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлнэ.
29.4.Шүүхийн шийдвэрээр эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, эсхүл хасуулснаас бусад тохиолдолд хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг, эсхүл эх, эсхүл аль алинаас нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй.
30 дугаар зүйл.Насанд хүрээгүй эцэг, эхээс төрсөн хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол
30.1.Хүүхдийн эцэг, эх хоёулаа насанд хүрээгүй бол тэдний эцэг, эхийн асран хамгаалагч, харгалзан дэмжигч эцэг, эхийг иргэний эрх зүйн бүрэн чадамжтай гэж тооцогдох хүртэл хугацаанд хүүхдийг асран хамгаалах үүрэгтэй.
30.2.Насанд хүрээгүй эцэг, эх хоёулаа асран хамгаалагч, харгалзан дэмжигчгүй, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь энэ хуулийн 30.1-д заасан үүрэг хүлээхээс хүндэтгэн үзэх шалтгаанаар татгалзсан бол эцэг, эхийг иргэний эрх зүйн бүрэн чадамжтай гэж тооцогдох хүртэл хугацаанд сум, хорооны Засаг дарга хүүхдэд асран хамгаалагч томилно.
31 дүгээр зүйл.Эцэг, эхийн эрх, үүрэг
31.1.Эцэг, эх нь гэрлэлтээ бүртгүүлсэн эсэх, хамт амьдарч байгаа эсэхээс үл хамааран хүүхдийн өмнө харилцан тэгш эрх эдэлж, хамтын үүрэг, хариуцлага хүлээнэ.
31.2.Эцэг, эх нь хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нэн тэргүүнд хамгаалж, хүүхэдтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхдээ хүүхдийн саналыг харгалзан хамтын шийдвэр гаргана.
31.3.Эцэг, эх, хүүхдийн эрхийг хамгаалж, хангахад дараах үүрэг хүлээнэ:
31.3.1.хүүхдийн биеийн болон сэтгэл зүйн эрүүл мэндийг хамгаалах, эрүүл, аюулгүй орчинд өсгөн бойжуулах, хүмүүжүүлэх, хоол хүнс, орон байр, хувцас, хичээлийн хэрэгсэл, тоглоом зэрэг өсөх, сурах, хөгжихөд зайлшгүй шаардлагатай эд зүйлээр хангах;
31.3.2.хүүхдээ асран хамгаалах, харгалзан дэмжих, тэжээн тэтгэх;
31.3.3.төрөлх хэл, бичиг үсэг, суурь боловсрол эзэмшүүлэх;
31.3.4.хүүхдийн эд хөрөнгийг хамгаалах, зохистой захиран зарцуулах;
31.3.5.хүчирхийллээс ангид өсгөх, төлөвшүүлэх;
31.3.6.хүүхдийн нас, бие, сэтгэл зүй, сэтгэхүйн онцлогт тохирох аргаар хүмүүжүүлэх;
31.3.7.хүүхэддээ гэр бүлийн угийн бичиг өвлүүлэх, цус ойртолтоос үүсэх үр дагаврыг таниулах;
31.3.8.хүүхдээ бусдыг хүндлэх, ёс суртахуунд төлөвшүүлэх;
31.3.9.авьяас, хүсэл сонирхлыг нь дэмжих;
31.3.10.түүх, соёл, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх, байгаль эх дэлхийгээ хайрлах ухамсрыг төлөвшүүлэх;
31.3.11.хүүхэд эрхээ хамгаалахад туслах, дэмжлэг үзүүлэх;
31.3.12.хүүхдийн нэр төр, хувийн мэдээллийг хадгалж, хувийн орон зайг хамгаалах;
31.3.13.Хүүхдийн эрхийн тухай хуулийн[4] 10.1-д заасан хүүхдийн эрхийг хангах;
31.3.14.хуульд заасан бусад.
32 дугаар зүйл.Хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөх
32.1.Эцэг, эх, хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүн, хуулийн этгээдийн өмнө итгэмжлэлгүйгээр төлөөлж, хамгаална.
32.2.Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн болон хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчилдөж байгааг шүүхээс тогтоосон бол сум, дүүргийн Засаг дарга хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах эрх бүхий төлөөлөгчийг томилж болно.
32.3.Энэ хуулийн 32.2-т заасан хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах этгээдийг томилох журмыг гэр бүлийн болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
32.4.Хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон, үүргээ биелүүлээгүй эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон гэр бүлийн бусад гишүүдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэх асуудлыг холбогдох эрх бүхий байгууллага шийдвэрлэнэ.
33 дугаар зүйл.Хүүхдээс тусдаа амьдарч байгаа эцэг, эхийн эрх, үүрэг
33.1.Гэрлэлтээ цуцлуулсан, эсхүл бусад шалтгаанаар хүүхдийн оршин суугаа газраас өөр газарт оршин сууж байгаа нь хүүхдийн өмнө хүлээх эцэг, эхийн үүрэг, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
33.2.Гэрлэлтээ цуцлуулсан, эсхүл хамтран амьдарч байсан эцэг, эх тусдаа амьдарч байгаа бол энэ хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд хэн нэгэндээ саад учруулахыг хориглоно.
34 дүгээр зүйл.Эцэг, эхийн эрх, үүргээ хэрэгжүүлэх гэрээ
34.1.Гэрлэлтээ цуцлуулсан, эсхүл хамтран амьдарч байсан эцэг, эх тусдаа амьдарч байгаа бол эцэг, эхийн эрх, үүргээ хэрэгжүүлэх тухай гэрээ байгуулж болно.
34.2.Энэ хуулийн 34.1-д заасан гэрээгээр эцэг, эхийн эрх, хүүхэдтэйгээ харилцах, уулзах нөхцөл, хугацаа, өсгөн хүмүүжүүлэх, үүрэг, хариуцлагыг хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дордуулахгүйгээр харилцан тохиролцож болно.
34.3.Эцэг, эхийн эрх, үүргээ хэрэгжүүлэх тухай гэрээ байгуулах, нэмэлт, өөрчлөлт оруулах, цуцлах, хүчингүйд тооцох асуудлыг Иргэний хуульд заасан гэрээнд тавигдах үндэслэл, журмын дагуу шийдвэрлэнэ.
34.4.Эцэг, эхийн эрх, үүргээ хэрэгжүүлэх тухай гэрээг талууд харилцан тохиролцож, бичгээр байгуулж, нотариатаар баталгаажуулах бөгөөд энэхүү хэлбэрийн шаардлагын дагуу нэмэлт, өөрчлөлт оруулах буюу цуцална.
34.5.Эцэг, эхийн эрх, үүргээ хэрэгжүүлэх тухай гэрээнд холбогдох маргааныг шүүх шийдвэрлэнэ.
35 дугаар зүйл.Эцэг, эх болон хүүхдийн харилцаа
35.1.Эцэг, эх насанд хүрээгүй хүүхэд болон насанд хүрсэн боловч сургуульд сурч байгаа 21 нас хүртэл, эсхүл байнгын асаргаа шаардлагатай, хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэг хүлээнэ.
35.2.Эцэг, эх, эсхүл хүүхдийн хууль ёсны асран хамгаалагч 14 насанд хүрээгүй хүүхдийнхээ өмнөөс хэлцэл хийх, 14-өөс 18 хүртэлх насны хүүхдэд насанд хүрээгүй иргэн хуулиар зөвшөөрснөөс бусад хэлцэл хийх тохиолдолд бичгээр зөвшөөрөл олгох, хүүхдийг иргэний эрх зүйн бүрэн чадамжтай гэж тооцогдох хүртэлх хугацаанд түүний хөрөнгийг хамгаалах үүрэгтэй.
36 дугаар зүйл.Хүүхдийн хуваарьт хөрөнгийг захиран зарцуулахад эцэг, эхийн эрхийг хязгаарлах
36.1.Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хүүхдийн хуваарьт хөрөнгийг түүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн, амьжиргаа, сурч боловсрох, хөгжих, эрүүл мэндийн хэрэгцээнд зарцуулна.
36.2.Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хүүхдийн хуваарьт хөрөнгийг зарцуулахдаа хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд харшлах үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
37 дугаар зүйл.Хүүхэд эцэг, эх, бусад төрөл садантайгаа харилцах эрх
37.1.Шүүхийн шийдвэрээр эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, эсхүл хасуулснаас бусад тохиолдолд хүүхэд эцэг, эх, төрөл, садантайгаа чөлөөтэй харилцах эрхтэй.
37.2.Эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, эсхүл гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцсон, эсхүл тусдаа амьдардаг болон бусад шалтгаанаар энэ хуулийн 37.1-д заасан эрхийг хязгаарлахыг хориглоно.
38 дугаар зүйл.Эцэг, эх байх эрхийг хязгаарлах
38.1.Шүүх дараах тохиолдолд эцэг, эх байх эрхийг зургаан сар хүртэлх хугацаагаар хязгаарлана:
38.1.1.хүүхдийг Хүүхэд хамгааллын тухай хуулийн [5] 4.1.4-т заасан эрсдэлт нөхцөлд оруулсан;
38.1.2.хүүхдийг асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ биелүүлээгүй, орон байр, хувцас, хоол хүнс, бусад ахуйн хэрэглээний зүйлсээр санаатайгаар хангаагүй, гачигдуулсан;
38.1.3.хүүхдийн хөдөлмөрийг зүй бусаар ашигласан;
38.1.4.хүүхдийг үл хайхарсан, эсхүл дарамталсан.
39 дүгээр зүйл.Эцэг, эх байх эрхийг хязгаарласнаас үүсэх үр дагавар
39.1.Эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан хүн тухайн хүүхдийг биечлэн өсгөн хүмүүжүүлэх, төлөөлөх, хүүхэдтэй холбогдох хуулиар олгосон эрхээ шүүхийн шийдвэрээр тогтоосон хугацаанд алдана.
39.2.Шүүх эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан хүнээс хүүхдийг тэжээн тэтгэхэд шаардагдах тэтгэлгийг гаргуулах асуудлыг шийдвэрлэнэ.
39.3.Эцэг, эх байх эрхийг хязгаарласан хугацаанд хүүхдэд асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох, эсхүл асран хамгаалах байгууллагын асран хамгаалалтад шилжүүлнэ.
39.4.Эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан хүн энэ хуулийн 38.1-д заасан нөхцөл арилгаагүй бол сонирхогч талын нэхэмжлэлийн үндсэн дээр тухайн хүний эцэг, эх байх эрхийг хасах эсэх асуудлыг шүүх шийдвэрлэнэ.
39.5.Эцэг, эхийн хэн нэг нь, эсхүл хоёулаа эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, эсхүл хасуулснаас үл хамааран хүүхдийн өв залгамжлах, эд хөрөнгийн эрх хэвээр хадгалагдана.
40 дүгээр зүйл.Эцэг, эх байх эрхийг хязгаарласныг дуусгавар болсонд тооцох
40.1.Энэ хуулийн 38.1-д заасан нөхцөл арилсан бол эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан хүний хүсэлтийг шүүх хянан үзэж, эцэг, эх байх эрх хязгаарласныг дуусгавар болсонд тооцох эсэх асуудлыг шүүх шийдвэрлэнэ.
40.2.Энэ хуулийн 38.1-д заасан нөхцөл арилаагүй, эсхүл хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд харшлахаар бол шүүх эцэг, эх байх эрх хязгаарласныг дуусгавар болгох хүсэлтийг хангахгүй байж болно.
40.3.Шүүх эцэг, эх байх эрхийг хязгаарласныг дуусгавар болсонд тооцох тухай шийдвэр гаргахдаа хүүхэд долоо ба түүнээс дээш нас хүрсэн бол түүний саналыг харгалзан үзнэ.
41 дүгээр зүйл.Эцэг, эх байх эрхийг хасах
41.1.Шүүх дараах тохиолдолд эцэг, эх байх эрхийг хасна:
41.1.1.энэ хуулийн 38.1-д заасан нөхцөл удаа дараа давтагдсан, хүүхдийг тэжээн тэтгэх, асран хамгаалах үүргээ ноцтой зөрчсөн;
41.1.2.согтууруулах, эсхүл мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм,
бодисын хамааралтай нь тогтоогдсон;
41.1.3.хүүхэд, гэр бүлийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн.
42 дугаар зүйл.Эцэг, эх байх эрхийг хассанаас үүсэх үр дагавар
42.1.Эцэг, эх байх эрхээ хасуулсан этгээд хүүхдийг төлөөлөх, биечлэн өсгөн хүмүүжүүлэх, хүүхэдтэй холбогдох тэтгэмж, тэтгэлэг авах, хөнгөлөлт эдлэх болон хуулиар олгосон бусад эрхийг эдлэхгүй.
42.2.Эцэг, эх нь хоёулаа эцэг, эх байх эрхээ хасуулсан бол хүүхдэд асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох, эсхүл хүүхдийг асран хамгаалах байгууллагын асран хамгаалалтад шилжүүлнэ.
42.3.Эцэг, эхийн хэн нэг нь, эсхүл хоёулаа эцэг, эх байх эрхээ хасуулсан эсэхээс үл хамааран хүүхдийн өв залгамжлах, эд хөрөнгийн эрх хэвээр хадгалагдана.
42.4.Эцэг, эх байх эрхээ хасуулсан нь хүүхдээ тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй бөгөөд хүүхдийг тэжээн тэтгэхэд шаардагдах тэтгэлгийг хариуцагч этгээдээс гаргуулах асуудлыг шүүх шийдвэрлэнэ.
43 дугаар зүйл.Эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, эсхүл хасуулсан хүнийг зан үйлд нөлөөлөх сургалтад хамруулах
43.1.Эцэг, эх байх эрхийг нь хязгаарласан, эсхүл хассан тухай шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас уг хүнийг зан үйлд нөлөөлөх, эцэг, эх байх үүрэг, хариуцлагын талаарх сургалтад хамруулна.
43.2.Энэ хуулийн 43.1-д заасан сургалтын хөтөлбөрийг бусад улсын сайн туршлагыг харгалзан боловсролын болон гэр бүл, хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай хамтран баталж, сургалтыг зохион байгуулна.
44 дүгээр зүйл.Эцэг, эх байх эрхийг сэргээх
44.1.Эцэг, эх байх эрхээ хасуулсан хүн энэ хуулийн 41.1.1, 41.1.2-т заасан нөхцөлийг арилгасан тохиолдолд эцэг, эх байх эрхийг сэргээх эсэх асуудлыг шүүх шийдвэрлэнэ.
44.2.Шүүх эцэг, эх байх эрхийг сэргээх эсэх асуудлыг шийдвэрлэхдээ долоо ба түүнээс дээш насанд хүрсэн хүүхдийн санал, сум, хорооны гэр бүлийн асуудал хариуцсан нийгмийн ажилтны хийсэн нөхцөл байдлын үнэлгээг харгалзан үзнэ.
44.3.Шүүх эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, эсхүл хасуулсан этгээдийн эрхийг энэ хуулийн 40.1, 44.1-д заасны дагуу сэргээхдээ зан үйлд нөлөөлөх сургалтад хамрагдсан эсэх болон энэ хуулийн 44.4-т заасан тохиолдол байгаа эсэхийг харгалзан үзнэ.
44.4.Шүүх дараах тохиолдолд эцэг, эх байх эрхийг сэргээхгүй:
44.4.1.хүүхэд үрчлэгдсэн;
44.4.2.хүүхдийн эсрэг Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн;
44.4.3.эцэг, эх байх эрхийг сэргээх нь хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд харшлахаар байгаа нь тогтоогдсон.
ДОЛДУГААР БҮЛЭГ ТЭЖЭЭН ТЭТГЭХ ҮҮРЭГ, ТЭЖЭЭН ТЭТГҮҮЛЭХ ЭРХ 45 дугаар зүйл.Тэжээн тэтгэх үүрэг, тэжээн тэтгүүлэх эрх
45.1.Гэр бүлийн гишүүд, гэрлэгчид, төрлийн хүмүүс бие биеэ, эцэг, эх нь хүүхдээ, хүүхэд нь эцэг, эхээ энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй.
45.2.Энэ хуулийн 45.1-д заасан этгээд тэжээн тэтгэх үүргээ биелүүлэхээс зайлсхийсэн, татгалзсан бол тэжээн тэтгүүлэх эрхтэй этгээдийн нэхэмжлэлээр шүүх уг асуудлыг шийдвэрлэнэ.
46 дугаар зүйл.Гэрлэгчдийн бие биеэ харилцан тэжээн тэтгэх үүрэг
46.1.Гэрлэгчид гэрлэлт хүчинтэй байх хугацаанд бие биеэ харилцан тэжээн тэтгэх үүрэгтэй.
47 дугаар зүйл.Гэрлэгчдийн бие биеэ тэжээн тэтгэх үүрэг үргэлжлэх
47.1.Гэрлэлт дуусгавар болсноос нөхөр, эсхүл эхнэр дараах тохиолдолд тэтгэлэг гаргуулах эрхтэй:
47.1.1.гэрлэлтээ цуцлуулсан болон гэрлэлт хүчин төгөлдөр бус гэж
тооцогдохоос өмнө төрсөн, үрчлэн авсан гурван нас хүрээгүй хүүхэдтэй, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй, эсхүл хүнд өвчтэй хүүхдээ асарч байгаа бол;
47.1.2.гэр бүлийн хүчирхийллийн улмаас хөдөлмөрийн чадвараа 50-иас
дээш хувиар алдсан бол;
47.1.3.гэрлэлтээ цуцлуулснаас хойш нэг жилийн дотор өөрийн буруугүй
үйлдлээс хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан бол.
47.2.Энэ хуулийн 47.1-д заасан тэтгэлгийн хэмжээг хариуцагчийн хөрөнгө, орлого, бусад нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн 49.1-д заасны дагуу тогтооно.
48 дугаар зүйл.Эцэг, эх хүүхдээ тэжээн тэтгэх үүрэг
48.1.Эцэг, эх нь насанд хүрээгүй, насанд хүрсэн боловч сургуульд сурч байгаа 21 насанд хүрээгүй, эсхүл хөдөлмөрийн чадваргүй, эсхүл байнгын асаргаа шаардлагатай нь тогтоогдсон хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй.
48.2.Эцэг, эх нь энэ хуулийн 48.1-д заасан үүргээ биелүүлээгүй бол тэжээн тэтгэх үүргийн талаарх нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэнэ.
48.3.Эцэг, эхийн хэн нэг нь гэрлэлтээ цуцлуулах, гэрлэлт хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, энэ хуулийн 10.1.4-т заасны дагуу хүйсийн өөрчлөлтийн улмаас гэрлэлт дуусгавар болох, эсхүл энэ хуулийн 21 дүгээр зүйлд заасан гэрлэлттэй адилтгах харилцаа дуусгавар болох үед хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоос татгалзсан хүсэлтийг шүүхэд гаргах эрхгүй.
48.4.Энэ хуулийн 10.1.4-т заасны дагуу хүйсийн өөрчлөлтийн улмаас гэрлэлт дуусгавар болоход хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийг сонирхогч тал шүүхэд гаргах үүрэгтэй.
49 дүгээр зүйл.Тэтгэлгийн хэмжээ, олгох хугацаа, хэлбэр
49.1.Талууд энэ хуулийн 52 дугаар зүйлд заасан тэжээн тэтгэх тухай гэрээ байгуулаагүй бол шүүх тэтгэлгийн хэмжээг сард нэгээс доошгүй удаа тэтгэлэг төлөгчийн хөрөнгө, орлого, тэтгэлэг авагчийн хэрэгцээ, шаардлага зэрэг нөхцөл байдлыг харгалзан талуудын амьдралын чанарыг дордуулахгүйгээр тэтгэлэг тогтоох аргачлалын дагуу тогтооно.
49.2.Энэ хуулийн 49.1-д заасан тэтгэлэг тогтоох аргачлалыг гэр бүлийн болон боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг харгалзан Улсын дээд шүүх батална.
49.3.Цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрэхгүй байна.
49.4.Энэ хуулийн 49.1-д заасан тэтгэлгийн хэмжээ тэтгэлэг авагчийн оршин сууж байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээнээс багагүй байна.
49.5.Талууд тэжээн тэтгэх тухай гэрээнд тэтгэлгийн хэмжээг хуульд зааснаас өөрөөр харилцан тохиролцож болно. Энэхүү гэрээг бичгээр байгуулж, нотариатаар батлуулснаар хүчин төгөлдөр болно. Гэрээгээр тохиролцсон тэтгэлгийн хэмжээ энэ хуулийн 49.4-т зааснаас багагүй байна.
6.Тэтгэлгийг доор дурдсан хэлбэрээр олгож болно:
49.6.1.мөнгөн хэлбэрээр; 49.6.2.хөрөнгөөр.
49.7.Тэтгэлгийг дараах хугацаагаар олгож болно:
49.7.1.сар, улирал, хагас жил, жилээр;
49.7.2.нэг удаа.
49.8.Хүүхдийн тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулаагүй нь тогтоогдсон бол уг асуудлаар гаргасан нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэнэ.
50 дугаар зүйл.Тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүйгээс хүлээх хариуцлага
50.1.Талууд тэжээн тэтгэх тухай гэрээ байгуулсан бөгөөд тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол учирсан хохирлыг гэрээнд заасан журмаар нөхөн төлнө.
50.2.Шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож, алданги төлнө.
50.3.Алдангийн нийт хэмжээ төлөгдөөгүй тэтгэлгийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна.
50.4.Тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүйн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гэрээнд заагаагүй бол энэ хуулийн 50.2, 50.3-т заасныг баримтална.
51 дүгээр зүйл.Тэтгэлэг төлөгчөөс нэмэлт тэтгэлэг, зардал гаргуулах
51.1.Тэтгэлэг авагч хүндээр өвчилсөн, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй болсон, эсхүл байнгын асаргаа шаардлагатай, эсхүл сургуульд орсон зэрэг онцгой тохиолдолд тэтгэлэг төлөгчөөс нэмэлт тэтгэлэг, эсхүл зардлыг гаргуулж болно.
51.2.Нэмэлт тэтгэлэг, эсхүл зардлын хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн хөрөнгө, санхүүгийн нөхцөл байдал, тэтгэлэг авагчийн бодит шаардлага, зайлшгүй хэрэгцээнд нийцсэн байна.
51.3.Энэ хуулийн 51.1-д заасан тэтгэлэг авагчид үүссэн нөхцөл байдал арилсан тохиолдолд нэмэлт тэтгэлэг, эсхүл зардлыг зогсоох тэтгэлэг төлөгчийн нэхэмжлэлийг үндэслэн шүүх шийдвэрлэнэ.
52 дугаар зүйл.Тэжээн тэтгэх тухай гэрээ байгуулах, өөрчлөх, цуцлах, хүчингүйд тооцох
52.1.Энэ хуулийн 47, 48 дугаар зүйлд заасан тэтгэлэг төлөгч болон тэтгэлэг авагч, түүний асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь тэтгэлгийн хэмжээ, тэтгэлэг төлөх нөхцөл, журмыг харилцан тохиролцож, тэжээн тэтгэх тухай гэрээ байгуулж болно.
52.2.Энэ хуулийн 52.1-д заасан гэрээнд тэтгэлгээс гадна тэжээн тэтгүүлэгчийн хэрэгцээ шаардлага, тэжээн тэтгэгчийн хөрөнгө, орлогын байдлыг харгалзан бусад асуудлаар тэжээн тэтгэх үүргийг тусгаж болно.
52.3.Тэжээн тэтгэх тухай гэрээ байгуулах, өөрчлөх, цуцлах, хүчингүйд тооцох асуудлыг Иргэний хуульд заасан гэрээнд тавигдах үндэслэл, журмын дагуу шийдвэрлэнэ.
52.4.Тэжээн тэтгэх тухай гэрээг талууд харилцан тохиролцож, бичгээр байгуулж, нотариатаар баталгаажуулах бөгөөд энэхүү хэлбэрийн шаардлагын дагуу нэмэлт, өөрчлөлт оруулах буюу цуцална.
52.5.Тэжээн тэтгэх тухай гэрээтэй холбогдох маргааныг талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг харгалзан шүүх шийдвэрлэнэ.
53 дугаар зүйл.Тэжээн тэтгэх тухай гэрээ хүчин төгөлдөр бус гэж тооцох
53.1.Тэжээн тэтгэх тухай гэрээ нь талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл сонирхогч талын нэхэмжлэлээр гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцох эсэх асуудлыг шүүх шийдвэрлэнэ.
53.2.Шүүх тэжээн тэтгэх тухай гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцсон бол талууд дахин гэрээ байгуулж болно.
54 дүгээр зүйл.Шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийн хэмжээг өөрчлөх, тэтгэлэг төлөхөөс чөлөөлөх
54.1.Тэжээн тэтгэх тухай гэрээ байгуулаагүй бөгөөд шүүхийн шийдвэрээр тэтгэлгийн хэмжээг тогтоосны дараа тэтгэлэг төлөгчийн хөрөнгө, орлого, бусад нөхцөл байдал өөрчлөгдсөн бол тэтгэлэг авагчийн нэхэмжлэлийн үндсэн дээр тэтгэлгийн хэмжээг өөрчлөх эсэх асуудлыг шүүх шийдвэрлэнэ.
54.2.Тэтгэлэг авагч нь тэтгэлэг төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хүчирхийлсэн, дарамталсан, гэм хор учруулсан, эсхүл учруулахаар завдсан нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол тэтгэлэг төлөгчийг тэжээн тэтгэх үүргээс шүүхийн шийдвэрээр чөлөөлнө.
НАЙМДУГААР БҮЛЭГ АСРАН ХАМГААЛАХ, ХАРГАЛЗАН ДЭМЖИХ
55 дугаар зүйл.Асран хамгаалах, харгалзан дэмжих
55.1.Эцэг, эх, гэр бүлийн гишүүн нь хүүхэд, хөдөлмөрийн чадваргүй гэр бүлийн гишүүнээ асран хамгаалахад энэ бүлэг хамаарахгүй.
55.2.Асран хамгаалалтад дараах хүнийг хамруулна:
55.2.1.14 насанд хүрээгүй бүтэн өнчин хүүхэд;
55.2.2.эцэг, эх нь хоёулаа иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл хязгаарлагдмал чадамжтай гэж тооцогдсон хүний 14 насанд хүрээгүй хүүхэд;
55.2.3.эцэг, эх нь хоёулаа энэ хуульд заасны дагуу эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан хүний 14 насанд хүрээгүй хүүхэд;
55.2.4.эцэг, эх нь хоёулаа, эсхүл хүүхдийн байнга хамт амьдардаг эцэг, эсхүл эх нь хүнд өвчтэй, бусдын асрамжид байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн асран хамгаалах, хүмүүжүүлэх боломжгүй байгаа хүний 14 насанд хүрээгүй хүүхэд;
55.2.5.эцэг, эх нь хоёулаа, эсхүл хүүхдийн байнга хамт амьдардаг эцэг, эсхүл эх нь хорих газарт ял эдэлж байгаа хүний 14 насанд хүрээгүй хүүхэд;
55.2.6.эцэг, эх нь тодорхойгүй, эсхүл эцэг, эх нь сураггүй алга болсонд тооцогдсон хүний 14 насанд хүрээгүй хүүхэд;
55.2.7.шүүхийн шийдвэрээр иргэний эрх зүйн чадамжгүй гэж тооцогдсон хүн;
55.2.8.ганц бие, төрлийн хүнгүй, бие даан амьдрах чадваргүй, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүн, эсхүл ахмад настан;
55.2.9.гэр бүлийн гишүүд бие биеэ асран хамгаалах боломжгүй, төрлийн хүнгүй, бие даан амьдрах чадваргүй, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүн, эсхүл ахмад настан.
55.3.Харгалзан дэмжлэгт дараах хүнийг хамруулна:
55.3.1.14-өөс дээш насны бүтэн өнчин хүүхэд;
55.3.2.эцэг, эх нь хоёулаа иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл
хязгаарлагдмал чадамжтай гэж тооцогдсон хүний 14-өөс дээш насны хүүхэд;
55.3.3.энэ хуульд заасны дагуу эцэг, эх нь хоёулаа эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, эсхүл хасуулсан хүний 14-өөс дээш насны хүүхэд;
55.3.4.эцэг, эх нь хоёулаа, эсхүл тухайн хүүхдийн байнга хамт амьдардаг эцэг, эсхүл эх нь хүнд өвчтэй, бусдын асрамжид байдаг зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар биечлэн асран хүмүүжүүлэх боломжгүй байгаа хүний 14-өөс дээш насны хүүхэд;
55.3.5.эцэг, эх нь хоёулаа, эсхүл тухайн хүүхдийн байнга хамт амьдардаг эцэг, эсхүл эх нь хорих газарт ял эдэлж байгаа хүний 14-өөс дээш насны хүүхэд;
55.3.6.эцэг, эх нь хоёулаа тодорхойгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон хүний 14-өөс дээш насны хүүхэд;
55.3.7.согтууруулах, эсхүл мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бодис байнга хэрэглэсний улмаас иргэний эрх зүйн хязгаарлагдмал чадамжтай гэж тооцогдсон хүн.
55.4.Ах, эгч, дүү нарт нэг асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтооно. Хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн өөр, өөр асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоож болно.
55.5.Хүүхдэд асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтооход төрөл, садангийн хүн давуу эрх эдэлнэ.
56 дугаар зүйл.Асран хамгаалалт, харгалзан дэмжлэггүй болсон хүнийг илрүүлэх
56.1.Энэ хуулийн 55.2, 55.3-т заасан хүнийг судлан тогтоох, түүнд хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг сум, баг, дүүрэг, хорооны Засаг дарга хариуцан хэрэгжүүлнэ.
56.2.Хүн, хуулийн этгээд, албан тушаалтан асран хамгаалалт, харгалзан дэмжлэггүй болсон хүний талаар тухайн сум, баг, дүүрэг, хорооны засаг захиргааны байгууллагад мэдээлэх үүрэгтэй.
56.3.Энэ хуулийн 56.2-т заасан хүний талаар мэдээлэл хүлээн авсан байгууллага, албан тушаалтан асран хамгаалалт, харгалзан дэмжлэггүй болсон эсэхийг сум, хорооны гэр бүл, хүүхдийн асуудал хариуцсан нийгмийн ажилтны үнэлгээг харгалзан тогтоож, асран хамгаалалт, харгалзан дэмжлэгт хамруулах арга хэмжээ авна.
57 дугаар зүйл.Асран хамгаалалт, харгалзан дэмжлэгийн хэлбэр, түүнийг тогтоох
57.1.Асран хамгаалалт, харгалзан дэмжлэг дараах хэлбэртэй байна:
57.1.1.төрөл, садан, эсхүл бусад холбогдох хүнээр асран хамгаалуулах,
харгалзан дэмжүүлэх;
57.3.2.асралт гэр бүлд асран хамгаалуулах;
57.3.3.төрөлжсөн асрамжийн үйлчилгээд хамруулах;
57.3.4.хуулиар хориглоогүй бусад хэлбэр.
57.2.Энэ хуулийн 55.2, 55.3-т заасан асран хамгаалалт, харгалзан дэмжлэг шаардлагатай сонирхогч тал тухайн сум, баг, дүүрэг, хорооны засаг захиргааны байгууллагад бичгээр хүсэлт гаргана.
57.3.Энэ хуулийн 55.2, 55.3-т заасан хүний нөхцөл байдлыг сум, хорооны гэр бүл, хүүхдийн, халамжийн асуудал хариуцсан нийгмийн ажилтан үнэлгээг сум, баг, дүүрэг, хорооны Засаг даргад хүргүүлнэ.
4.Сум, баг, дүүрэг, хорооны Засаг дарга энэ хуулийн 56.3-т заасан үнэлгээг үндэслэн зохих хэлбэрийн асран хамгаалалт, харгалзан дэмжлэгт хамруулах талаар дараах арга хэмжээ авна:
57.4.1.асран хамгаалах, харгалзан дэмжвэл зохих хүний талаарх мэдээллийг хүлээн авч, нөхцөл байдлыг судалсны үндсэн дээр холбогдох материал бүрдүүлж асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох, өөрчлөх тухай шийдвэр
гаргах;
57.4.2.асран хамгаалах, харгалзан дэмжих шаардлагатай хүүхдийг
тэргүүн ээлжид энэ хуулийн 61 дүгээр зүйлд заасны дагуу асралт гэр бүлд асран хүмүүжүүлэх арга хэмжээ авах;
57.4.3.асран хамгаалах, харгалзан дэмжих төрөл, садангүй бөгөөд бие
даан амьдрах чадваргүй, ганц бие, байнгын эмчилгээ, асаргаа шаардагдах ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнчлэн хүнд нөхцөлд байгаа хүүхдийг байрлуулан Нийгмийн халамжийн тухай хуульд[6] заасны дагуу төрөлжсөн асрамжийн байгууллагад шилжүүлэх.
57.4.Асран хамгаалуулж, харгалзан дэмжүүлж байгаа хүнд шинээр асран хамгаалалт, харгалзан дэмжлэг тогтоохдоо энэ хуулийн 57.3, 57.4-т заасныг баримтална.
5.Сум, баг, дүүрэг, хорооны Засаг дарга асрамж, дэмжлэг тогтоосны дараа дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
57.5.1.асрамж, дэмжлэгт байгаа хүн нэг бүрт хувийн хэрэг нээж хөтлөх; 57.5.2.хувийн хэрэгт асрамж, дэмжлэг тогтоосон тухай шийдвэр, эрүүл мэндийн талаарх эмнэлгийн байгууллагын магадлагаа, төрсний гэрчилгээ, эсхүл нас тогтоосон баримт бичиг, оршин суугаа газрын хаяг, төрөл, садангийн хүний тухай мэдээлэл, хөрөнгийн жагсаалт, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй хийсэн гэрээ болон шаардлагатай бусад материалыг хавсаргах;
57.5.3.асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй гэрээ байгуулах;
57.5.4.асрамж, дэмжлэгт байгаа хүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд
хохирол учирч болзошгүй бол асран хамгаалагч, харгалзан дэмжигчээс тодорхой хэлцэл хийхийг хориглох;
57.5.5.асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн буруутай үйл
ажиллагаанаас асрамж, дэмжлэгт байгаа хүний эд хөрөнгөд хохирол учирсан нөхцөлд хохирлыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргах;
57.5.6.асран хамгаалуулагч, харгалзан дэмжүүлэгчийн хөрөнгийг эрхлэн
хамгаалагчийг тогтоож, гэрээ байгуулан биелэлтэд хяналт тавих;
57.5.7.хөрөнгө эрхлэн хамгаалахтай холбоотой гарах зардлыг асран
хамгаалуулагч, харгалзан дэмжүүлэгчийн хөрөнгөөс гаргуулах.
58 дугаар зүйл.Асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоохыг хориглох этгээд
58.1.Асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр дараах этгээдийг тогтоохыг хориглоно:
58.1.1.эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, эсхүл хасуулсан;
58.1.2.өөрөө асран хамгаалуулж, харгалзан дэмжүүлж байгаа;
58.1.3.сүрьеэ, эсхүл хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдол, эсхүл сэтгэцийн өвчтэй, эсхүл согтууруулах, эсхүл мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бодисын хамааралтай;
58.1.4.хорих ял эдэлж байгаа, эсхүл эрүүгийн хэрэгт удаа дараа шийтгүүлсэн;
58.1.5.үрчлэн авсан хүүхдээ өөрийн буруугаас буцаан өгсөн;
58.1.6.асран хамгаалуулагч, харгалзан дэмжүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон.
59 дүгээр зүйл.Асран хамгаалуулагч, харгалзан дэмжүүлэгчийн эрх
59.1.Асран хамгаалуулж, харгалзан дэмжүүлж байгаа хүн дараах эрхтэй:
59.1.1.асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн гэр бүлд хамт амьдрах;
59.1.2.эрүүл, аюулгүй орчинд амьдрах;
59.1.3.сурч боловсрох;
59.1.4.хуульд заасны дагуу тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг бусад олговор авах, хуримтлал, өөрийн эд хөрөнгийн зарцуулалтын талаар мэдээлэл авах, хүсэлт гаргах, шаардах;
59.1.5.хөрөнгө эзэмших, өмчлөх;
59.1.6.хуульд заасан бусад эрх.
60 дугаар зүйл.Асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үүрэг, хориглох зүйл
60.1.Асран хамгаалагч, харгалзан дэмжигч дараах үүрэг хүлээнэ:
60.1.1.асрамж, дэмжлэгтээ байгаа хүнийг хоол, хүнс, орон байраар хангах, асран сувилах, сурч боловсрох нөхцөлөөр хангах, хүчирхийллээс ангид орчинд өсгөн хүмүүжүүлэх;
60.1.2.асрамж, дэмжлэгтээ байгаа хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах;
60.1.3.асрамж, дэмжлэгтээ байгаа хүний үл хөдлөх эд хөрөнгө, мал,
банкинд хадгалуулсан мөнгөн хадгаламж, бусад үнэт зүйлийг өөрт нь зориулан захиран зарцуулах, орон сууц хөлслөх гэрээг цуцлах, асрамж, дэмжлэгтээ байгаа хүний нэрийн өмнөөс шинээр аж ахуй эрхлэх, эрхэлж байгаа аж ахуйн ажлыг зогсоохдоо тухайн сум, баг, дүүрэг, хорооны Засаг даргаас зөвшөөрөл авах;
60.1.4.асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагааны талаар
тухайн сум, баг, дүүрэг, хорооны Засаг даргад жил бүр тайлагнах.
60.2.Асран хамгаалагч, харгалзан дэмжигч дараах үйлдэл хийхийг хориглоно:
60.2.1.асрамж, дэмжлэгтээ байгаа хүнтэй хэлцэл хийх;
60.2.2.асрамж, дэмжлэгтээ байгаа хүний нэрийн өмнөөс өөрийн гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүнтэй хэлцэл хийх;
60.2.3.асрамж, дэмжлэгтээ байгаа хүн болон өөрийн гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүний хооронд үүссэн маргааныг шүүхээр шийдвэрлэхэд тухайн хүнийг төлөөлөх;
60.2.4.асрамж, дэмжлэгтээ байгаа хүний эд хөрөнгийг бэлэглэх, өөрт нь
зориулахаас бусад тохиолдолд худалдах, арилжих, барьцаалах, дэнчин тавих болон бусад хэлбэрээр захиран зарцуулах;
60.2.5.сум, баг, дүүрэг, хорооны Засаг даргын зөвшөөрөлгүйгээр орон
сууц хөлслөх гэрээг цуцлах, асрамж, дэмжлэгтээ байгаа хүний нэрийн өмнөөс шинээр аж ахуй эрхлэх, эрхэлж байгаа аж ахуйн ажлыг зогсоох.
60.3.Асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь энэ зүйлд заасан үүргээ биелүүлэхдээ асрамж, дэмжлэгтээ байгаа /бага насны хүүхэд, сэтгэцийн өвчтэйгээс бусад/ хүний саналыг харгалзана.
61 дүгээр зүйл.Хүүхдийг гэр бүлдээ авч асран хүмүүжүүлэх үйл ажиллагаа
61.1.Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг иргэн гэр бүлдээ авч асран хүмүүжүүлж /цаашид "асралт гэр бүл" гэх/ болно.
61.2.Хүүхдийг асралт гэр бүлд асран хүмүүжүүлэхдээ гэр бүл, хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон гэр бүлдээ асран хүмүүжүүлэх хүсэлт гаргасан гэрлэгчид, эсхүл хүний хооронд хугацаатай гэрээ байгуулна.
61.3.Энэ хуулийн 61.1-д заасан хүний гэр бүлтэй асран хүмүүжүүлэх гэрээ байгуулахыг хориглоно.
61.4.Хүүхдийг асралт гэр бүлд асран хүмүүжүүлэх тухай гэрээнд хүүхдийг асрах, хүмүүжүүлэх, боловсрол олгох нөхцөл, асран хүмүүжүүлэгчийн болон гэр бүл, хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын эрх, үүрэг, асран хүмүүжүүлэгчид олгох тэтгэмж, хуулийн дагуу олгогдох бусад хөнгөлөлт, гэрээ дуусгавар болох хугацаа, үндэслэл, үр дагавар болон бусад холбогдох асуудлыг тусгана.
61.5.Хүүхдийг асралт гэр бүлд асран хүмүүжүүлэхэд тухайн гэр бүлд тааламжгүй нөхцөл бий болсон нь тогтоогдсон, хүндээр өвчилсөн, гэр бүлийн болон эд хөрөнгийн байдал өөрчлөгдсөн бол сонирхогч талын санаачилгаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж болно.
61.6.Долоо ба түүнээс дээш насанд хүрсэн хүүхдийг асралт гэр бүлд шилжүүлэхдээ хүүхдийн өөрийн саналыг харгалзан үзнэ.
61.7.Асралт гэр бүлд шилжүүлсэн хүүхэд тэжээгчээ алдсаны болон нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авах болон хуульд заасны дагуу бусад эрх эдэлнэ.
61.8.Асралт гэр бүлийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах, ажиллах, хяналт тавих журмыг Хүүхэд хамгааллын тухай хуулиар зохицуулна.
62 дугаар зүйл.Асран хамгаалалт, харгалзан дэмжлэгт байгаа хүүхдэд олгох тэтгэмж, тэтгэлэг, түүнтэй адилтгах орлогыг зарцуулах
62.1.Асран хамгаалуулж, харгалзан дэмжүүлж байгаа хүүхдийг тэжээн тэтгэхэд зориулан асран хамгаалагч, харгалзан дэмжигчид Нийгмийн халамжийн тухай хуульд заасны дагуу мөнгөн тэтгэмж олгоно.
62.2.Төрөл, садангийн хүний болон асралт гэр бүлийн асран хамгаалалт, харгалзан дэмжлэгт байгаа хүүхдэд эцэг, эх, бусад этгээдээс олгох тэтгэлэг болон төрөөс олгож байгаа тэтгэвэр, тэтгэмжийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулж, үлдэх хэсгийг хүүхдийн нэр дээрх хадгаламжийн дансанд хуримтлуулна.
62.3.Хүүхдийн асрамж, халамжийн байгууллагын үйлчилгээнд хамрагдаж байгаа хүүхдэд эцэг, эхээс олгох тэтгэлэг болон төрөөс олгож байгаа тэтгэвэр, тэтгэмж болон бусад олговрыг хүүхдийн нэр дээрх хадгаламжийн дансанд хуримтлуулна.
62.4.Энэ хуулийн 62.1, 62.2-т заасан хүүхдийн тэтгэлэг, тэтгэмжийг зарцуулах, хяналт тавих журмыг гэр бүлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
63 дугаар зүйл.Асран хамгаалалт, харгалзан дэмжлэгт байгаа хүүхдийн эд хөрөнгийг захиран зарцуулах, хамгаалах
63.1.Асран хамгаалуулж, харгалзан дэмжүүлж байгаа хүүхдийн хөрөнгийг хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн түүний боловсрол, эрүүл мэнд, хүмүүжил, соёл, ахуйн хэрэгцээг хангахад зориулан захиран зарцуулж болно.
63.2.Хүүхдийн хуваарьт хөрөнгөд хамаарах эд хөрөнгө, мөнгөн хуримтлалыг асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хүүхдийн нэр дээр бүртгүүлэх, хадгалуулах үүрэг хүлээнэ.
64 дүгээр зүйл.Асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн харилцаа дуусгавар болох
64.1.Асран хамгаалуулагч хүүхэд 14 насанд хүрмэгц асран хамгаалагч нь харгалзан дэмжигчийн эрх эдэлж, үүрэг хүлээнэ.
64.2.Дараах тохиолдолд асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үүрэг дуусгавар болно:
64.2.1.хүүхдийг эцэг, эхэд нь хуульд заасан үндэслэлээр буцаасан;
64.2.2.асран хамгаалуулагч, харгалзан дэмжүүлэгчийг гэр бүлд нь
буцаасан;
64.2.3.асран хамгаалуулагч, харгалзан дэмжүүлэгчийг асрамж, халамжийн байгууллагад шилжүүлсэн;
64.2.4.хүүхдийг үрчлүүлсэн;
64.2.5.асран хамгаалуулагч, харгалзан дэмжүүлэгч 18 насанд хүрсэн;
64.2.6.асран хамгаалагч, харгалзан дэмжигч дуусгавар болгох хүсэлт
гаргасан;
64.2.7.шүүхийн шийдвэрээр асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг
иргэний эрх зүйн чадамжгүй гэж тооцсон;
64.2.8.асран хамгаалагч, харгалзан дэмжигч, эсхүл асран хамгаалалт, харгалзан дэмжлэгт байгаа хүн нас барсан;
64.2.9.асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоосон шийдвэрийг
шүүх хүчингүй болгосон.
64.3.Асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь асран хамгаалуулагч, харгалзан дэмжүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, эрхээ урвуулан ашигласан, хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоосон шийдвэрийг хүчингүй болгох эсэх, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг сонирхогч талын хүсэлтээр шүүх шийдвэрлэнэ.
64.4.Асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээс чөлөөлөгдсөн этгээд асран хамгаалж, харгалзан дэмжиж байсан хүний хөрөнгийн тайланг сум, баг, дүүрэг, хорооны Засаг даргад, хөрөнгийг өөрт нь, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өв залгамжлагчид 30 хоногийн дотор шилжүүлнэ.
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ ХҮҮХЭД ҮРЧЛЭХ
65 дугаар зүйл.Хүүхэд үрчлэх, үрчлүүлэх зарчим, нөхцөл
65.1.Хүүхдийг үрчлэх асуудлыг эцэг, эх хууль ёсны төлөөлөгч, асран хамгаалагчийн зөвшөөрөл болон энэ хуулийн 67.1-д заасны дагуу Үрчлэлтийн зөвлөлийн /цаашид "Зөвлөл" гэх/ дүгнэлтийг үндэслэн шүүх шийдвэрлэнэ.
65.2.Үрчлэлт нь талуудын сайн дурын үндсэн дээр хийгдэх бөгөөд үрчлэлтийн харилцаанд дараах зарчмыг баримтална:
65.2.1.хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нэн тэргүүнд хамгаалах;
65.2.2.эцэг, эх төрүүлсэн хүүхдээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр бусдад үрчлүүлэхгүй байх;
65.2.3.долоо ба түүнээс дээш насны хүүхдийн саналыг харгалзах;
65.2.4.үрчлэгч болон үрчлүүлэх хүүхдийн насны зөрүү нь 22-оос доошгүй байх;
65.2.5.төрсөн ах /эгч/ дүү, ихэр хүүхэд биш бол нэг удаа нэг хүүхэд үрчлүүлэх;
65.2.6.нэг гэр бүлд хүүхэд дахин үрчлүүлэх хугацаа гурван жилээс доошгүй байх.
65.3.Төрсөн ах /эгч/ дүү, ихэр хүүхдийг нэг гэр бүлд үрчлүүлнэ. Хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд харшлахгүй бол хүүхдийг төлөөлөх этгээдийн зөвшөөрлийг үндэслэн онцгой тохиолдолд өөр өөр гэр бүлд үрчлүүлж болно.
65.4.Үрчлэгч нь хүүхдийн төрөл, садангийн хүн бол энэ хуулийн 65.3.2-т заасан хамаарахгүй.
65.5.Сум, хорооны гэр бүл, хүүхдийн асуудал хариуцсан нийгмийн ажилтан үрчлүүлэх хүүхэд, үрчлэх гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээг хийж Зөвлөлд хүргүүлнэ.
65.6.Энэ хуулийн 65.5-д заасан нөхцөл байдлын үнэлгээ хийх журмыг гэр бүлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
65.7.Ашиг хонжоо олох зорилгоор үрчлэлтийн үйл ажиллагаа эрхлэх, зуучлахыг хориглоно.
66 дугаар зүйл.Үрчлэгчийн эрх, үүрэг, хориглох зүйл
66.1.Үрчлэгч нь эцэг, эхийн адил энэ хуулийн 31-д заасан эрх эдэлж, үүрэг, хариуцлага хүлээнэ.
66.2.Үрчлэгч нь насанд хүрсэн, иргэний эрх зүйн болон эдийн засгийн бүрэн чадамжтай этгээд байна.
66.3.Хүүхдийг дараах хүнд үрчлүүлэхийг хориглоно:
66.3.1.бусдын асрамж, дэмжлэгт байгаа хүн;
66.3.2.60-аас дээш настай ганц бие хүн;
66.3.3.хоёр, түүнээс дээш удаа гэрлэлтээ цуцлуулж байсан;
66.3.4.шүүхийн шийдвэрээр иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл хязгаарлагдмал чадамжтай гэж тогтоогдсон;
66.3.5.эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан, эсхүл хягаарлуулж, эсхүл хасуулж байсан;
66.3.6.үрчлэн авсан хүүхдээ өөрийн буруугаас буцаан өгсөн;
66.3.7.сүрьеэ, эсхүл хүний дархлал хомсдолын вирус, дархлалын олдмол хомсдол, эсхүл сэтгэцийн өвчтэй, эсхүл согтууруулах, эсхүл мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бодисын хамааралтай;
66.3.8.эрүүл мэндийн болон бусад шалтгаанаар эцэг, эх байх эрх, үүргээ биелүүлж чадахгүй болох нь тогтоогдсон;
66.3.9.гэр бүлийн хүчирхийллийн хэргээр эрүүгийн хуульд заасны дагуу шийтгэгдэж байсан, эсхүл хорих ял эдэлж байгаа;
66.3.10.гэр бүлийн зөрчлийн хэргээр баривчлах шийтгэлээр шийтгэгдэж байсан;
66.3.11.орон байргүй, бүртгэлтэй хаяг дээрээ амьдардаггүй эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангахгүй орчинд амьдардаг;
66.3.12.хүүхдийг хууль бусаар ажил, хөдөлмөр эрхлүүлж байсныг эрх бүхий байгууллага тогтоосон.
67 дугаар зүйл.Хүүхэд үрчлэх журам
67.1.Аймаг, дүүргийн Засаг даргын дэргэд хүүхдийг үрчлүүлэх эсэх асуудлаар санал гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус Зөвлөл ажиллана. Зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг гэр бүлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
67.2.Аймаг, дүүргийн гэр бүлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага үрчлэгчийг гэр бүл, эцэг, эх, хүүхдийн харилцааны талаар зохих сургалт, мэргэжлийн зөвлөгөөгөөр хангана.
67.3.Эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүүхдийг үрчлүүлэх тухай шүүхийн шийдвэр гарахаас өмнө хүүхдээ үрчлүүлэх зөвшөөрлөө цуцлах эрхтэй.
67.4.Хүүхэд үрчлүүлэх эцэг, эхийн зөвшөөрлийг хүүхэд төрсний дараа өгнө.
67.5.Эцэг, эх байх эрхээ хасуулсан хүний хүүхдийг эцэг, эх байх эрх хассан шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш зургаан сарын дараа үрчлүүлж болно.
67.6.Энэ хуулийн 67.5-д заасны дагуу эцэг, эх байх эрхээ хасуулсан хүний хүүхдийг үрчлүүлэх асуудлаар сум, хорооны гэр бүл, хүүхдийн асуудал хариуцсан нийгмийн ажилтан үрчлүүлэх хүүхэд, үрчлэх гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээг хийж Зөвлөлд хүргүүлэх бөгөөд хүүхдийн хууль ёсны төлөөлөгч, асран хамгаалагчийн зөвшөөрөл болон Зөвлөлийн дүгнэлтэд үндэслэн шүүх шийдвэрлэнэ.
68 дугаар зүйл.Хүүхэд үрчлэлтийн бүртгэл, хяналт
68.1.Хүүхэд үрчлүүлэх эсэх шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын таван өдрийн дотор шийдвэрийн хувийг улсын бүртгэлийн болон гэр бүлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хүргүүлнэ.
68.2.Гэр бүл, хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, албан тушаалтан нь үрчлэлтийн мэдээллийн сан бүрдүүлнэ.
68.3.Аймаг, дүүргийн гэр бүл, хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага үрчлэгдсэн хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хангагдаж байгаа эсэхэд 18 насанд хүртэл хяналт тавьж, хүүхдийн хөгжлийн тайланг хагас жил тутамд гэр бүл, хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
68.4.Энэ хуулийн 68.2-т заасан мэдээллийн сан бүрдүүлэх, 66.3-т заасан үрчлэгдсэн хүүхдэд хяналт тавих журмыг гэр бүлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
68.5.Үрчлэгдсэн хүүхдийн эрх зөрчигдсөн гэж үзвэл гэр бүл, хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, албан тушаалтан үрчлэлтийг хүчингүйд тооцуулах хүсэлтийг шүүхэд гаргах үүрэгтэй. Сонирхогч талын нэхэмжлэлээр үрчлэлтийг хүчингүйд тооцуулах эсэхийг шүүхэд гаргах эрхтэй.
68.6.Аймаг, дүүргийн гэр бүл, хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага үрчлэгдсэн хүүхдэд хяналт тавьж, үрчлэгдсэн хүүхдийн эрх зөрчигдсөн нөхцөл байдал тогтоогдвол гэр бүл, хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, албан тушаалтан болон эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэгтэй.
69 дүгээр зүйл.Хүүхэд үрчилснээс үүсэх үр дагавар
69.1.Үрчлэгдсэн хүүхэд төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ.
69.2.Хүүхдийг үрчлүүлснээр төрсөн эцэг, эх, хүүхдийн хооронд эцэг, эх, хүүхдийн эрх, үүрэг дуусгавар болно.
69.3.Хүүхдийн үрчлэгдэхээс өмнө өмчилж, эсхүл эзэмшиж байсан хөрөнгийн эрх үрчлэгдсэний дараа хэвээр хадгалагдана.
69.4.Хүүхдийг үрчлүүлсэн эцэг, эх нь үрчлэн авсан эцэг, эхээс өөрсдийг нь тэжээн тэтгэхийг шаардах, бусад хөрөнгө, санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг шаардах эрхгүй.
69.5.Хүүхдийг үрчлүүлсэн эцэг, эх нь үрчлэн авсан эцэг, эхэд аливаа хэлбэрээр дарамт шахалт үзүүлэхийг хориглоно.
69.6.Хүүхэд үрчлүүлэх үйл явц нь хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцсэн байх бөгөөд хүүхдэд сэтгэл санаа, бие махбодийн болон санхүүгийн хохирол учруулахыг хориглоно.
70 дугаар зүйл.Үрчлэлтийн нууц
70.1.Үрчлэлтийн нууцлалыг мэдэж байгаа албан тушаалтан болон бусад этгээд нууцлалыг хадгалах үүрэгтэй.
70.2.Үрчлэлтийн нууцлалыг задруулсан этгээд холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээнэ.
71 дүгээр зүйл.Үрчлэлтийг хүчингүй болсонд тооцох
71.1.Үрчлэгдсэн хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл үрчлэлтийг хүчингүйд тооцуулах сонирхогч талын нэхэмжлэлийг үндэслэн шүүх шийдвэрлэнэ.
72.2.Үрчлэлтийг дараах тохиолдолд хүчингүйд тооцно:
71.2.1.үрчлэгч нь эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан;
71.2.2.тухайн хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон;
71.2.3.үрчлүүлэгч эцэг, эхийг хүүхдээ үрчлүүлэхийг удаа дараа тулган шаардаж, заналхийлж, эсхүл хууран мэхлэх замаар хүүхэд үрчилж авсан нь тогтоогдсон;
71.2.4.хуурамч бичиг баримт бүрдүүлэн үрчлэн авах шийдвэр гаргуулсан;
71.2.5.энэ хуулийн 66.3-т заасан этгээд болох нь тогтоогдсон;
71.2.6.энэ хуулийн 65.7-д заасан үйл ажиллагаа эрхэлсэн.
71.3.Үрчлэлтийг хүчингүйд тооцсон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн үрчлэлтийг хүчингүй болсонд тооцно.
72 дугаар зүйл.Үрчлэлтийг хүчингүй болсонд тооцсоноос үүсэх үр дагавар
72.1.Үрчлэлтийг хүчингүйд тооцсон бол хүүхдийг төрүүлсэн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид буцаах эсэх асуудлыг шүүх шийдвэрлэнэ.
72.2.Хүүхдийг эцэг, эхэд буцаах нь хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч байхгүй бол шүүх хүүхдийг асран хамгаалах байгууллагын асран хамгаалалтад шилжүүлнэ.
72.3.Үрчлэлтийг хүчингүйд тооцсоноос хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учирсан бол гэм буруутай этгээдээр хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг шүүх шийдвэрлэнэ.
72.4.Үрчлэлтийг хүчингүйд тооцсон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын таван өдрийн дотор шүүхийн шийдвэрийн хувийг улсын бүртгэлийн болон гэр бүл, хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
72.5.Үрчлэлтийг хүчингүйд тооцсон шүүхийн шийдвэрийг үндэслэн улсын бүртгэлийн байгууллага хүүхдийн нэрийг үрчлэгдэхээс өмнөх овог, эцэг/эх-ийн нэрээр бүртгэнэ.
АРАВДУГААР БҮЛЭГ ОЛОН УЛСЫН ШИНЖТЭЙ ГЭР БҮЛИЙН ХАРИЛЦААНД ХЭРЭГЛЭХ ХУУЛЬ ТОГТООМЖ
73 дугаар зүйл.Монгол Улсын нутаг дэвсгэрт гэрлэлт бүртгэх
73.1.Гэрлэхийг хүсэгчид хоёулаа, эсхүл хэн нэг нь гадаадын иргэн, харьяалалгүй хүн бол Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын нутаг дэвсгэр дээр Монгол Улсын хуулийн дагуу гэрлэлт бүртгэнэ.
73.2.Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын нутаг дэвсгэр дээр гадаадын иргэн, харьяалалгүй хүн гэр бүлийн харилцаанд Монгол Улсын иргэнтэй адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ.
74 дүгээр зүйл.Дипломат төлөөлөгчийн газарт гэрлэлт бүртгэх
74.1.Дипломат төлөөлөгчийн газар нь Монгол Улсын иргэдийн, эсхүл Монгол Улсын иргэн гадаадын иргэнтэй, эсхүл харьяалалгүй хүнтэй гэрлэх гэрлэлтийг Монгол Улсын хуулийн дагуу бүртгэнэ.
75 дугаар зүйл.Гадаад улсад бүртгүүлсэн гэрлэлтийг хүлээн зөвшөөрөх
75.1.Монгол Улсын иргэд хоорондоо, эсхүл гадаадын иргэн, харьяалалгүй хүнтэй гадаад улсын хууль тогтоомжийн дагуу гэрлэсэн нь энэ хуулийн зарчимд харшлахгүй бол гэрлэлтийг Монгол Улсад хүчинтэйд тооцно.
76 дугаар зүйл.Гэрлэлтийг Монгол Улсад хүлээн зөвшөөрөхгүй байх
76.1.Гадаад улсад бүртгэгдсэн гэрлэлтийг Монгол Улсын олон улсын гэрээ болон энэ хуульд нийцээгүй бол Монгол Улсад хүчинтэйд тооцохгүй.
77 дугаар зүйл.Гэрлэлт цуцлах
77.1.Монгол Улсын иргэн болон гадаадын иргэн, эсхүл харьяалалгүй хүний Монгол Улсад бүртгэлтэй гэрлэлтийг цуцлахад Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын хууль тогтоомжийг баримтална.
77.2.Гадаад улсад байнга оршин суугаа Монгол Улсын гэрлэгчид энэ хуульд заасан захиргааны болон шүүхийн журмаар Монгол Улсад гэрлэлтээ цуцлуулж болно.
77.3.Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу гэрлэлтийг захиргааны журмаар цуцалж болно.
77.4.Гадаад улсад Монгол Улсын иргэн болон гадаадын иргэн, эсхүл харьяалалгүй хүн гэрлэлтээ цуцлуулсан нь Монгол Улсын олон улсын гэрээ болон энэ хуульд харшлахгүй бол Монгол Улсад хүчинтэйд тооцогдоно.
78 дугаар зүйл.Гэрлэгчдийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрх, үүрэг
78.1.Гэрлэгчдийн эрх, үүргийг тэдгээрийн хамт оршин суугаа улсын хууль тогтоомж, эсхүл хамгийн сүүлд хамт амьдарч байсан улсын хууль тогтоомж, эсхүл гэрлэлтийн гэрээнд тохиролцсон улсын хууль тогтоомжийн дагуу тодорхойлж болно.
78.2.Монгол Улсын иргэн гадаадын иргэн, харьяалалгүй хүнтэй гадаад улсад гэрлэлт бүртгүүлэхдээ гэрээ байгуулж, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрх, үүргээ тодорхойлох талаар харилцан тохиролцсон бол эрх, үүргийг гэрээгээр сонгосон улсын хуулиар, сонгоогүй бол тэдгээрийн байнга оршин суугаа улсын хуулиар тодорхойлно.
78.3.Энэ хуулийн 73.1-д заасны дагуу гэрлэлтээ бүртгүүлсэн гэрлэгчдийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрх, үүргийг тэдгээрийн байнга хамт оршин суугаа улсын хуулиар тодорхойлно. Байнга хамт оршин суугаа улс байхгүй бол эд хөрөнгийн дийлэнх хэсэг байгаа улсын хууль, эсхүл шүүхэд нэхэмжлэл гаргасан улсын хуулийг хэрэглэнэ.
79 дүгээр зүйл.Эцэг, эх, хүүхдийн үүрэг хариуцлага
79.1.Гадаад улсад оршин суугаа хүүхдийн эрх болон эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээх үүрэг, хариуцлагыг тэдгээрийн байнга хамт оршин суугаа улсын хууль, эсхүл Монгол Улсын хуулийн дагуу тодорхойлно.
79.2.Эцэг, эх нь хүүхэдтэйгээ хамт амьдардаггүй бол тэтгэлгийн болон бусад эрх, үүргийг хүүхдийн байнга оршин суугаа улсын хууль, эсхүл хүүхдийн эрх, хууль ёсны эрх ашгийг хангахад давуу байдал үүсгэх эцэг, эхийн оршин суугаа улсын хуулийн дагуу шийдвэрлэнэ.
80 дугаар зүйл.Гэр бүлийн гишүүний бие биеэ тэжээн тэтгэх үүрэг
80.1.Гадаад улсад оршин суугаа Монгол Улсын иргэн гэр бүлийн гишүүн бие биеэ тэжээн тэтгэх үүргийг тэдгээрийн байнга хамт оршин суугаа улсын хууль, эсхүл харилцан тохиролцож байгуулсан тэжээн тэтгэх гэрээгээр, эсхүл талуудын харилцан тохиролцсон улсын хуулийн дагуу тодорхойлно.
81 дүгээр зүйл.Эцэг, эх тогтоох
81.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүний эцэг, эх тогтоолгох асуудлыг Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын хуулийг баримтлан шийдвэрлэнэ.
81.2.Монгол Улсын нутаг дэвсгэрт эцэг, эх тогтоолгохтой холбоотой маргааныг Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын хуульд заасны дагуу шийдвэрлэнэ.
81.3.Гадаад улсад амьдарч байгаа хүүхдийн эцэг, эхийн хэн нэг нь Монгол Улсын иргэн бөгөөд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу эцэг, эхийг захиргааны журмаар бүртгэх бол гадаад улсад суугаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газарт хүсэлт гаргаж болно.
81.4.Гадаад улсын хууль тогтоомжоор Монгол Улсын иргэн хүүхдийн эцэг, эхийг тогтоосон нь энэ хуульд харшлахгүй бол хүчинтэйд тооцно.
82 дугаар зүйл.Асран хамгаалах, харгалзан дэмжих
82.1.Гадаад улсад оршин суугаа Монгол Улсын иргэн, Монгол Улсад байнга оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг асран хамгаалж, харгалзан дэмжихэд энэ хуулийг дагаж мөрдөнө.
82.2.Гадаад улсад оршин суугаа Монгол Улсын иргэнд тухайн улсын хуулиар асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоосон нь энэ хуульд харшлаагүй бол хүчинтэйд тооцно.
83 дугаар зүйл.Монгол Улсын харьяат хүүхдийг гадаадын иргэнд үрчлүүлэх
83.1.Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлүүлэхэд Монгол Улсын олон улсын гэрээ, энэ хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөнө.
83.2.Хүүхдийг Монгол Улсын иргэн үрчлэн авах хүсэлт гаргаагүй бол хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн хүүхэд үрчлэн авахаар хүсэлт гаргасан гадаадын харьяат гэр бүл, иргэнд үрчлүүлнэ.
83.3.Монгол Улсын нутаг дэвсгэрт хүүхдийг гадаад улсын иргэнд үрчлүүлэхэд энэ хуулийн 65.2, 65.3, 65.7-д заасныг баримтална.
83.4.Энэ хуулийн 66.3-т зааснаас гадна Монгол Улсаас албадан гарсан, тус улсад дахин оруулахгүй байхаар тогтоосон хугацаа нь дуусаагүй байгаа гадаадын иргэнд хүүхэд үрчлүүлэхийг хориглоно.
83.5.Хүүхдийг үрчлүүлэхдээ гадаад улсын эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй итгэмжлэгдсэн байгууллагыг сонгож, хамтран ажиллана.
83.6.Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дэргэд Монгол Улсын харьяат хүүхдийг гадаадын иргэнд үрчлүүлэх талаар санал гаргах үүрэг бүхий Гадаад үрчлэлтийн орон тооны бус зөвлөл ажиллана.
83.7.Гадаад үрчлэлтийн орон тооны бус зөвлөлийн саналыг үндэслэн хүүхэд үрчлүүлэх асуудлыг шүүх шийдвэрлэнэ.
83.8.Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага Монгол Улсын харьяат хүүхэд үрчлүүлэх тухай шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш ажлын тав хоногийн дотор улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, гэр бүл, хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон үрчлэгч талд мэдэгдэж, шийдвэрийн хувийг хүргүүлнэ.
83.9.Энэ хуулийн 83.6-д заасан гадаад үрчлэлтийн орон тооны бус зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг хууль зүйн болон гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
83.10.Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлэх хүсэлт гаргасан гадаадын иргэнтэй ярилцлага хийх журмыг гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага батална.
83.11.Гадаад улсад оршин суугаа Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлүүлэх асуудлыг энэ хуульд заасны дагуу шийдвэрлэнэ. Гадаад улсад оршин суугаа Монгол Улсын харьяат хүүхдийг тухайн улсын хуулийн дагуу үрчлүүлсэн нь Монгол Улсын олон улсын гэрээ, хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд харшлаагүй бол хүлээн зөвшөөрч болно.
84 дүгээр зүйл.Гадаадын иргэнд үрчлэгдсэн хүүхдэд хяналт тавих
84.1.Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь гадаад үрчлэлтийн мэдээллийн сан бүрдүүлнэ.
84.2.Энэ хуулийн 84.1-д заасан гадаад үрчлэлтийн мэдээллийн сангийн мэдээллийг энэ хуулийн 68.2-т заасан үрчлэлтийн мэдээллийн санд тогтмол нийлүүлнэ.
84.3.Гадаад улсад оршин суугаа Монгол Улсын харьяат үрчлэгдсэн хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хангагдаж байгаа эсэхэд 18 насанд хүртэл Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар, гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хяналт тавьж, тайланг хагас жил тутамд гэр бүл, хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
84.4.Энэ хуулийн 84.3-т зааснаас бусад Монгол Улсын харьяат үрчлэгдсэн хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хангагдаж байгаа эсэхэд 18 насанд хүртэл энэ хуулийн 68.3-т заасны дагуу аймаг, дүүргийн гэр бүл, хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хяналт тавьж, хүүхдийн хөгжлийн тайланг хагас жил тутамд гэр бүл, хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
84.5.Монгол Улсын харьяат хүүхдийг гадаадын иргэнд үрчлүүлсний дараа хяналт тавих, үрчлэгч талтай гэрээ байгуулах журмыг хууль зүйн болон гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
84.6.Гадаадын иргэн нь энэ хуулийн 71.2-т заасан нөхцөл байдлыг бий болгосон бол үрчлэлтийг шүүх хүчингүй болгоно.
84.7.Гадаад улсад оршин суугаагаас бусад Монгол Улсын харьяат үрчлэгдсэн хүүхдийн эрх зөрчигдсөн нөхцөл байдал тогтоогдвол аймаг, дүүргийн гэр бүл, хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гэр бүл, хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, албан тушаалтан болон эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэгтэй.
84.8.Гадаад улсад оршин суугаа Монгол Улсын харьяат үрчлэгдсэн хүүхдийн эрх зөрчигдсөн нөхцөл байдал тогтоогдвол Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад, гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гэр бүл, хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, албан тушаалтан болон эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэгтэй.
85 дугаар зүйл.Гадаадын харьяат хүүхдийг үрчлэх
85.1.Монгол Улсын иргэн гадаад улсын харьяат хүүхдийг үрчилж авахад тухайн улсын хууль тогтоомж, олон улсын гэрээг дагаж мөрдөнө.
АРВАН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ БУСАД ЗҮЙЛ
86 дугаар зүйл.Гэр бүлийн хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага
86.1.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээд Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээнэ.
86.2.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
87 дугаар зүйл.Шилжилтийн үеийн зохицуулалт
87.1.Энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө тэтгэлэг тогтоолгосон шүүхийн шийдвэрийг тэтгэлэг авагч тал, түүний хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш арван хоёр сарын дотор энэ хуулийн 49 дүгээр зүйлд заасантай нийцүүлэн ирээдүйд авах тэтгэлгийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай хүсэлт шүүхэд гаргана.
87.2.Энэ хуулийн 5.4-т заасан зохицуулалтыг 2028 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ.
88 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох
88.1.Энэ хуулийг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Гарын үсэг
Төслийн саналууд
Санал өгөх