Танилцуулга:
ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ
төсөл
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2026 оны ...дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хот
1 дүгээр зүйл.Газрын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:
1/20 дугаар зүйлийн 20.1.8 дахь заалт:
2/21 дүгээр зүйлийн 21.3.3, 21.4.8 дахь заалт:
3/23 дугаар зүйлийн 23.3.10 дахь заалт:
"23.3.10.сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөлд дүгнэлт өгөх, хэрэгжилтэд хяналт тавих."
4/24 дүгээр зүйлийн 24.8 дахь хэсэг:
5/29 дүгээр зүйлийн 29.13, 29.14 дэх хэсэг:
6/33 дугаар зүйлийн 33.9, 33.10 дахь хэсэг:
7/52 дугаар зүйлийн 52.14, 52.15, 52.16 дахь хэсэг:
2 дугаар зүйл.Газрын тухай хуулийн дараах хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/23 дугаар зүйлийн 23.2.4 дэх заалт:
"23.2.4.улсын хэмжээнд газар зохион байгуулалтын үйл ажиллагааг эрхлэх, газрын нэгдмэл сангийн үндсэн ангиллын шилжилт хөдөлгөөний жилийн төлөвлөгөөг боловсруулж, Засгийн газарт оруулан шийдвэрлүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих;"
2/29 дүгээр зүйлийн 29.3, 29.8, 29.11 дэх хэсэг:
"29.3.Багийн иргэдийн Нийтийн Хурлын санал, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн дараах зориулалт, хэмжээ бүхий газрыг Засгийн газраас тогтоосон журмын дагуу иргэнд давуу эрхээр эзэмшүүлж болно:
29.3.1.газар тариалангийн салбарт олон жил тогтвортой ажилласан иргэнд гэр бүлийн хамтын хэрэгцээнд зориулан тариалангийн газрыг үр тарианы зориулалтаар 100 га хүртэл, төмс, хүнсний ногооны зориулалтаар 5 га хүртэл;
29.3.2.тариалангийн бүс нутгаас бусад газарт мал аж ахуйн салбарт 5-аас доошгүй жил тогтвортой ажилласан малчин иргэнд малчин өрхийн хамтын хэрэгцээнд дундаа хамтран тэжээлийн ургамал тариалах зориулалтаар 5 га хүртэл.
29.8.Иргэний үнэ төлбөргүйгээр газар эзэмшихээр гаргасан бичгээр, эсхүл цахимаар гаргасан хүсэлтийг дараах дарааллын дагуу эрэмбэлэн цахим системд бүртгэнэ:
29.11.Энэ хуулийн 29.10-т заасан болон эзэмшил газрын зориулалт өөрчлөх шийдвэрийг газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, эдэлбэр газрын бүсчлэл, газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалд нийцүүлэн аймаг, сум, нийслэлийн Засаг даргагаргана."
3/33 дугаар зүйлийн 33.5 дахь хэсэг:
"33.5.Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 33.1.2-т заасны дагуу төсөл шалгаруулах хэлбэрээр газар эзэмших эрхийг зөвхөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар, эсхүлмал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар малчдын хоршоонд, эсхүл гадаад улс, олон улсын байгууллагын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрт, эсхүл улс, орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор олгоно."
4/52 дугаар зүйлийн 52.7 дахь хэсэг:
"52.7.Өвөлжөө, хаваржааны доорхи 1 га хүртэлх газрыг Монгол Улсын иргэн хот айлаар дундаа хамтран үнэ төлбөргүй эзэмшиж болно."
3 дугаар зүйл.Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.12 дахь хэсгийн "нийслэлийн," гэснийг "орон нутгийн" гэж өөрчилсүгэй.
4 дүгээр зүйл.Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь заалтын "ерөнхий төлөвлөгөө болон энэ хуулийн 25.1.4-т заасан" гэснийг хассугай.
Гарын үсэг
Нүүр
Төслийн саналууд
Санал өгөх