Танилцуулга:
Төсөл
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2026 оны .... дугаар сарын ....-ний өдөр Улаанбаатар хот
1 дүгээр зүйл. Улсын нөөцийн тухай хуульд дор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:
1/ 3 дугаар зүйлийн 3.1.10, 3.1.11 дэх заалт:
"3.1.10."орон нутгийн нөөц" гэж аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээнд гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд зарцуулахаар бүрдүүлсэн бараа, материалыг;
3.1.11."улсын нөөцийн агуулах" гэж нөөцийн бараа, материал хадгалах зориулалтаар байгуулсан энгийн болон инженерийн хийц, бүтээц бүхий барилга байгууламж, тусгайлан бэлтгэсэн талбайг. /цаашид "агуулах" гэх/."
2/ 7 дугаар зүйлийн 7.4, 7.5 дахь хэсэг:
7.4. Улсын нөөцийн агуулах, барилга байгууламжийн ашиглагдаагүй байгаа багтаамжийг стандартын шаардлага хангасан бусад бараа, материалыг хадгалахад гэрээний үндсэн дээр түрээслүүлж болно.
7.5. Энэ хуулийн 7.4-т заасан түрээсийн орлогыг улсын төсөвт төвлөрүүлж, улсын нөөцийн барилга байгууламжийн засвар үйлчилгээний зардлыг тухайн жилийн төсөвт тусган санхүүжүүлнэ.
3/ 10 дугаар зүйлийн 10.1.6 дахь заалт, 10.2. дахь хэсэг:
"10.1.6.агуулахын барилга байгууламж шинээр барих, өргөтгөх, агуулахын болон техникийн засвар үйлчилгээний зардал.
10.2.Агуулахын барилга байгууламж шинээр барих, өргөтгөх, агуулахын болон техникийн засвар үйлчилгээг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхдээ өмчлөх эрхийг төрд үлдээх нөхцөлтэйгөөр гүйцэтгүүлж болох бөгөөд түншлэгч нь Төрийн болон албаны нууцын тухай хуулиар тогтоосон аюулгүй байдлын шалгуурыг хангасан байна."
4/ 13 дугаар зүйлийн 13.1.11 дэх заалт:
"13.1.11.орон нутгийн нөөц бүрдүүлэх, хадгалах, зарцуулах журмыг батлах."
5/ 14 дүгээр зүйлийн 14.1.4, 4.1.5 дахь заалт, 14.2 дахь хэсэг:
"14.1.4.орон нутгийн нөөц бүрдүүлэх, хадгалах, зарцуулах журмын хэрэгжилтэд хяналт тавих;
14.1.5.гамшгийн онцгой нөхцөл байдал, голомтын бүсэд нэн түрүүнд шаардлагатай нөөцийн бараа, материалыг улсын нөөцөөс гаргаж, Засгийн газарт танилцуулах;
14.2.Улсын нөөцийн мэдээллийг гамшгийн мэдээллийн санд бүртгэх, аюулгүй байдлыг хангахтай холбоотой журмыг Онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална."
6/ 15 дугаар зүйлийн 15.1.5, 15.1.6 дахь заалт:
"15.1.5.улсын нөөцийн мэдээллийг гамшгийн мэдээллийн санд бүртгэх, хөтлөх;
15.1.6.улсын нөөцөд бүрдүүлэх стратегийн болон гамшгийн нөөцийн бараа, материалын нэр төрөл, тоо хэмжээ, байршлын талаарх саналыг холбогдох төрийн захиргааны төв байгууллагатай хамтран боловсруулах."
7/ 16 дугаар зүйлийн 16.1.4 дэх заалт:
"16.1.4.энэ хуулийн 3.1.10-т заасан бараа, материалыг гамшгийн үед зарцуулсан тохиолдолд борлуулалтын орлого болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр нөхөн бүрдүүлэх."
8/ 171дугаар зүйл:
"171дугаар зүйл. Гэрээт хадгалагчийн үүрэг
171.1.Гэрээт хадгалагч дараах үүрэг хүлээнэ:
171.1.1.нөөцийн бараа, материалыг батлагдсан нэр төрөл, тоо хэмжээний дагуу зориулалтын агуулахад технологийн заавар, стандартын горимыг баримтлан чанар, бүрэн бүтэн байдлыг нь ханган хадгалах, хамгаалах;
171.1.2.Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын шийдвэрийг үндэслэн нөөцийн бараа, материалыг зориулалтын цэгт тээвэрлэн хүргэх;
171.1.3.нөөцийн бараа, материалын хөдөлгөөн, үлдэгдэл, гүйцэтгэлийн тайлан, мэдээг тогтоосон хугацаанд гаргаж, онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тайлагнах;
171.1.4.нөөцийн бараа, материалын хадгалалтын явцад жилд нэгээс доошгүй удаа чанар, стандарт, эрүүл ахуйн шаардлага хангаж байгаа эсэхэд итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүн, хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын дүгнэлтийг гаргуулж, холбогдох арга хэмжээ авах.
171.2.Гэрээт хадгалагчаар Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 26.1-д заасан шалгалтад хамрагдсан, уг хуулийн 32 дугаар зүйлд заасан нөхцөл шаардлагыг хангасан хуулийн этгээдийг сонгон шалгаруулна."
2 дугаар зүйл.Улсын нөөцийн тухай хуулийн дараах заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай.
1/ 3 дугаар зүйлийн 3.1.8 дахь заалт:
"3.1.8."Улсын нөөцийн анги, салбар" гэж Засгийн газраас тогтоосон байршил, нэр төрөл, тоо хэмжээний дагуу нөөцийн бараа, материалыг бүрдүүлэх, тэдгээрийн хадгалалт, сэлгэлт, шинэчлэлт болон багцлалт, тээвэр, хангамжийн зохион байгуулалт, зарцуулалтыг хариуцан гүйцэтгэгч Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын харьяа нэгжийг;"
2/ 16 дугаар зүйлийн 16.1.1, 16.1.3 дахь заалт:
"16.1.1.орон нутгийн нөөцийг тухайн шатны Гамшгийн эрсдэлийг бууруулах санд жил бүр тодорхой хувийг тусгах замаар бүрдүүлэх, хадгалах, сэлгэх, шинэчлэх, зарцуулах ажлыг зохион байгуулах;
16.1.3.орон нутгийн нөөцийн мэдээллийг улирал тутам шинэчилж, өөрчлөлт орсон тухай бүрт ажлын 3 өдрийн дотор гамшгийн мэдээллийн санд бүртгүүлэх, хяналт тавих;"
3 дугаар зүйл.Улсын нөөцийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийн "шинэчлэх," гэсний дараа "сэлгэх," гэж, 7 дугаар зүйлийн 7.3, 11 дүгээр зүйлийн 11.2, 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.1.2, 15.1.4, 17 дугаар зүйл, 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсгийн "нөөцийн" гэсний дараа "анги," гэж, 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь заалтын "хадгалах," гэсний дараа "сэлгэх, шинэчлэх, аюулгүй байдлыг хангах," гэж, 13 дугаар зүйлийн 13.1.2, 13.1.3 дахь заалтын "тоо" гэсний дараа "хэмжээ, гэрээт хадгалагчид хадгалах тоо," гэж, 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх заалтын "бүрдүүлэх" гэсний дараа ", агуулахын барилга байгууламжийг түншлэлээр хэрэгжүүлэх төслийн" гэж тус тус нэмсүгэй.
4 дүгээр зүйл.Улсын нөөцийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн "Монгол Улсын нэгдсэн төсвийн" гэснийг "Олон улсын гэрээ, Гамшгаас хамгаалах тухай хууль, Төсвийн" гэж, 3 дугаар зүйлийн 3.1.9, 10 дугаар зүйлийн 10.1.5, 13 дугаар зүйлийн 13.1.10, 14 дүгээр зүйлийн 14.1.3, 15 дугаар зүйлийн 15.1.4 дэх заалтын "." гэснийг ";" гэж тус тус өөрчилсүгэй.
5 дугаар зүйл.Улсын нөөцийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсгийн "Энэ хуулийн 4.2, 4.3-т зааснаас бусад" гэснийг хассугай.
6 дугаар зүйл.Улсын нөөцийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийг хүчингүй болгосугай.
7 дугаар зүйл.Энэ хуулийг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
ГАРЫН ҮСЭГ
Нүүр
Санал өгөх