A

A

A

Хариуцагч байгууллага Хууль зүйн үндэсний хүрээлэн
Нийтэлсэн огноо 2025-03-20 22:25:26
Төслийн төлөв Идэвхтэй
  • 19
  • 4
  • 295
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ
САНАЛ АВЧ ДУУСАХ ХУГАЦАА: 2025-04-20

Танилцуулга:

Төсөл

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр

Өлгий

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1."Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журам"-ыг хавсралтаар баталсугай.

2. Журмыг хэрэгжүүлэх ажлыг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд зохион байгуулахыг сумын Засаг дарга нарт даалгасугай.

3. Журмын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг аймгийн Цагдаагийн газар /Цагдаагийн дэд хурандаа Ө.Танат/, Хүнс хөдөө, аж ахуйн газар /Б.Нургулан / нарт тус тус даалгасугай.

ЗАСАГ ДАРГА Е.ЗАНГАР

Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн ... дугаар захирамжийн нэгдүгээр хавсралт 

ЦАХИМ ТОГЛООМЫН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ

Нэг . Нийтлэг зүйл

1.1. Энэхүү журмын зорилго нь аймгийн хэмжээнд цахим тоглоомын үйлчилгээ эрхэлж байгаа болон шинээр эрхлэх иргэд, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд тавигдах нөхцөл, шаардлагыг тогтоох, бүртгэх, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулах замаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрхийг хамгаалахад оршино.

1.2. Цахим тоглоомын газрын үйлчилгээ эрхлэх иргэн, хуулийн этгээд нь үйл ажиллагаандаа Монгол Улсын холбогдох хууль, тогтоомж болон энэхүү журмыг мөрдлөг болгон ажиллана.

1.3. Интернет, комьпютер болон сүлжээний технологи ашиглан тоглоом тоглуулах үйлчилгээг цахим тоглоомын газар гэнэ.

1.4. Цахим тоглоомын үйл ажиллагааг хууль тогтоомжийн хүрээнд мэргэжлийн ур чадвар, үйлчилгээний өндөр түвшинд явуулж, олсон орлогынхоо тодорхой хувийг тухайн үйл ажиллагааныхаа тохижилтод зарцуулсан байна.

1.5. Ажил, үйлчилгээ явуулж буй иргэн, хуулийн этгээд нь үйлчилгээний орчинд гэмт хэрэг, зөрчил гаргах нөхцлийг арилгаж, урьдчилан сэргийлж ажиллана.

Хоёр. Ажлын байрны шаардлага

2.1 Интернет кафе, цахим тоглоомын үйлчилгээний газрууд тусдаа үйл ажиллагаа явуулах бөгөөд ажлын байр нь үйлчилгээ үзүүлэх таатай орчинг бүрдүүлж, ажлын байрны хөдөлмөрийн нөхцөл нь эрүүл ахуйн шаардлага хангаж байгаа эсэхэд хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг гаргуулсан байна.

2.2 Үйлчилгээ үзүүлж байгаа стандартын шаардлага хангасан ажлын байр нь гадна талдаа хаяг, цагийн хуваарийг байршуулсан байх ба бүртгэлийн гэрчилгээ, ажиллах дотоод журам, үйлчилгээний үнэ, тариф, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх анхааруулга бүхий самбар / тамхи татах, согтууруулах ундааны зүйл, мансууруулах бодис хэрэглэхийг хатуу хориглосон тэмдэг, тэмдэглэгээ зэрэг/-ыг үйлчлүүлэгчдэд харагдахуйц газар ил байрлуулна.

2.3 Ажлын байр нь байгалийн болон тасалгааны гэрэлтүүлгээр хангагдсан, тасалгааны хэмд заагдсан дулаантай, байнгын агаар сэлгэлтийн төхөөрөмж, гар угаах, бие засах газартай байна.

2.4 Цахим тоглоомын газрын танхимын 2 мкв талбайд 1 компьютер ноогдохоор байна.

2.5 Танхимд байрлуулсан компьютерийн холболтууд нь осол аюулгүй ажиллах техникийн, цахилгааны холболтыг шаардлагын дагуу далдлан битүүмжлэгдсэн, компьютер бүр тог салаалагч, гал хамгаалагчтай байх ба олон компьютер зэрэг ачаалахад үүсч болох цахилгаан хүчдэл, техникийн саатлыг тооцолсон байна.

2.6 Танхимд аюул осол бий болсон тохиолдолд ашиглах эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх эмийн сан, галийн хор зэрэг хэрэгслүүдийг ил байрлуулсан байна.

2.7 Үйл ажиллагаа явуулж байгаа ажлын байрны дотор болон гадна орчны аюулгүй байдлыг хангах стандартад нийцсэн хяналтын камер байршуулсан байна.

2.8 Цахим тоглоомын үйлчилгээ үзүүлэх газар нь 22 цаг хүртэл үйлчилнэ.

2.9 9-18 хүртэлх насанд хүрээгүй хүүхдэд зуны улиралд /4-р сарын 01-нээс 10 дугаар сарын 01-нийг хүртэлх хугацаа/ 20.00 цаг, өвлийн уриралд /10 дугаар сарын 01-нээс 04 дүгээр сарын 01-нийг хүртэлх хугацаа/ 18.00 цаг хүртэл үйлчлэх бөгөөд өдөрт 2 цагаас илүүгүй хугацаагаар үйлчилнэ.

2.10 Цахим тоглоомын газрын үйлчилгээний ажилтан нь мэдээллийн технологийн анхан шатны мэдэгдэхүүнтэй, 20-иос дээш насны иргэн байна.

2.11 Холбогдох хууль тогтоомжоор хориглосон цахим хуудсыг нээдэггүй тохиргооны программ хангамжийг компьютеруудад зайлшгүй суулгасан байх шаардлагатай.

2.12 Үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, хуулийн этгээд нь үйлчлүүлж байгаа хэрэглэгчдийн цахим үнэмлэхээр бүртгэлийг хөтлөх ба эрх бүхий байгууллагын шаардсаны дагуу шаардлагатай статистик мэдээллийг гаргаж өгнө.

2.13 Үйл ажиллагаа явуулж байгаа байрны хана, хаалганы бариул, ширээ, цонхны давцан, компьютерийн гар, хулган 7 хоногт 2-оос доошгүй удаа зориулалтын уусмалаар угааж, цэвэрлэх бөгөөд энэ талаарх бүртгэл хөтлөнө.

Гурав. Бүртгэлийн гэрчилгээ олгох, түр түдгэлзүүлэх, хүчингүй болгох

3.1 Цахим тоглоомын үйлчилгээний бүртгэлийн гэрчилгээг холбогдох эрүүл ахуй, ажлын байрны нөхцөл, галын аюулгүй байдлын дүгнэлт, цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн тухайн сумын засаг дарга /тосгоны захирагч/ олгоно.

3.2 Бүртгэлийн гэрчилгээ олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохицуулна.

3.3 Энэхүү журмын нөхцөл, шаардлагыг хангаж ажиллаагүй тохиолдолд бүртгэлийн гэрчилгээ олгох эрх бүхий албан тушаалтан болон бусад эрх бүхий байгууллага нь зөрчлийг арилгах хүртэл үйлчилгээ эрхлэгчийн үйл ажиллагааг 7-гоос 30 хоног хүртэлх хугацаагаар түр түдгэлзүүлж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авна.

3.4 Ажил, үйлчилгээ явуулж буй иргэн, хуулийн этгээд нь үйл ажиллагааг түр түдгэлзүүлсэн хугацаанд илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ аваагүй тохиолдолд бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгоно.

3.5 Цагдаа, хүүхэд хамгаалах байгууллага, онцгой байдлын болон мэргэжлийн хяналтын байгууллагуудаас тавьсан шаардлага, мэдэгдлийг 2 ба түүнээс дээш удаа дараа биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоох, гэрчилгээг хүчингүй болгуулах талаар бүртгэлийн гэрчилгээ олгосон эрх бүхий албан тушаалтанд саналаа тавьж шийдэрлүүлнэ.

Дөрөв. Хориглох зүйл.

4.1 Цахим тоглоомын газар нь дараах үйл ажиллагааг явуулахыг хориглоно.

4.1.1 Орон сууцны нэг давхар, зоорины давхар /подвол/-т үйл ажиллагаа явуулах

4.1.2 Хуулиар хориглосон мөрийтэй тоглоом /казино/ тоглуулах, түүнийг зохион байгуулах, терроризм, аллага, хүчирхийлэл, садар самуун сурталчилсан тоглоом тоглуулах

4.1.3 Энэхүү журамд заасан цахим тоглоомын үйлчилгээг 9 насанд хүрээгүй хүүхдэд үзүүлэх

4.1.4 Бичиг баримт, эд зүйл авах, барьцаалан иргэдэд үйлчлэх

4.1.5 Согтуурсан болон мансуурсан иргэнд үйлчлэх

4.1.6 Интернет кафены үйл ажиллагаа явуулж байгаа газарт цахим тоглоом тоглуулах

4.1.7 Бүртгэлийн гэрчилгээг бусдад худалдах, бэлэглэх, барьцаалах болон бусад хэлбэрээр шилжүүлэх

Тав. Хяналт шалгалт, хариуцлага

5.1 Журмын хэрэгжилтэд бүх шатны Засаг дарга нар болон хууль хяналтын байгууллагууд холбогдох чиглэлээр хяналт шалгалт хийнэ.

5.2 Энэхүү журмыг зөрчсөн иргэн, хуулийн этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.

Төслийн хавсралтууд
  • Хоосон байна.

Төслийн саналууд
Гарчиг
  • НАРМАНДАХ ГЭРЭЛХҮҮ
  • 2025-03-29 16:35:45
  • ID: LIAS-PXJW-ODU92
  • Хариу илгээсэн эсэх :
7
  • БАТЗОРИГ ГОНЧИГСУМЛАА
  • 2025-03-28 17:17:40
  • ID:
  • Хариу илгээсэн эсэх :
  • Бачрмаа ГАНБАЯР
  • 2025-03-28 17:16:05
  • ID:
  • Хариу илгээсэн эсэх :
  • Бачрмаа ГАНБАЯР
  • 2025-03-28 16:06:59
  • ID:
  • Хариу илгээсэн эсэх :
  • Бачрмаа ГАНБАЯР
  • 2025-03-28 15:37:12
  • ID:
  • Хариу илгээсэн эсэх :
  • Бачрмаа ГАНБАЯР
  • 2025-03-28 15:35:59
  • ID:
  • Хариу илгээсэн эсэх :
  • Бачрмаа ГАНБАЯР
  • 2025-03-28 15:33:24
  • ID:
  • Хариу илгээсэн эсэх :
  • Бачрмаа ГАНБАЯР
  • 2025-03-28 15:30:29
  • ID:
  • Хариу илгээсэн эсэх :
  • Бачрмаа ГАНБАЯР
  • 2025-03-28 12:27:57
  • ID:
  • Хариу илгээсэн эсэх :
  • Бачрмаа ГАНБАЯР
  • 2025-03-28 12:21:57
  • ID:
  • Хариу илгээсэн эсэх :
  • Бачрмаа ГАНБАЯР
  • 2025-03-28 11:26:58
  • ID:
  • Хариу илгээсэн эсэх :
  • Бачрмаа ГАНБАЯР
  • 2025-03-28 11:25:35
  • ID:
  • Хариу илгээсэн эсэх :
  • Бачрмаа ГАНБАЯР
  • 2025-03-28 11:22:39
  • ID:
  • Хариу илгээсэн эсэх :
  • БАТЗОРИГ ГОНЧИГСУМЛАА
  • 2025-03-26 12:25:36
  • ID:
  • Хариу илгээсэн эсэх :
Санал өгөх