A

A

A

Хариуцагч байгууллага Хууль зүйн үндэсний хүрээлэн
Нийтэлсэн огноо 2026-03-18 16:50:37
Төслийн төлөв Идэвхтэй
  • 0
  • 0
  • 24
ИРГЭНИЙ НИСЭХИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
САНАЛ АВЧ ДУУСАХ ХУГАЦАА: 2026-04-02

Танилцуулга:

ИРГЭНИЙ НИСЭХИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Төсөл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2026 оны ... дугаарсарын...-ны өдөр         Улаанбаатар хот

ИРГЭНИЙ НИСЭХИЙН ТУХАЙ ХУУЛЬД
НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Иргэний нисэхийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах зүйл, хэсэг, заалт нэмсүгэй:

Хэвлэх

1/3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэг:

Хэвлэх

"3.2.Монгол Улс өөрийн нутаг дэвсгэрийн агаарын орон зайд төгс1, онцгой бүрэн эрхтэй."

2/5 дугаар зүйлийн 5.1.21-5.1.24 дэх заалт:

Хэвлэх

"5.1.21."зорчигч" гэж арилжааны нислэгийн хувьд тээвэрлэлтийн гэрээний дагуу агаарын хөлөгт зорчиж байгаа этгээдийг, арилжааны бус нислэгийн хувьд агаарын хөлөгт зорчиж байгаа нисгэгчээс бусад этгээдийг;

5.1.22."нисэхийн баримт бичиг" гэж аливаа этгээд, агаарын хөлөг, аэродром, нисэхийн бүтээгдэхүүн, эсхүл нислэгийн журам, нисэхийн холбоотой үйлчилгээнд энэ хууль, иргэний нисэхийн дүрмийн дагуу олгосон үнэмлэх, гэрчилгээ, зөвшөөрөл, эсхүл бусад баримт бичгийг;

5.1.23."ноцтой зөрчил" гэж осол гарах өндөр магадлалтай нөхцөл үүссэн бөгөөд хүнтэй агаарын хөлгийн хувьд, нислэг үйлдэх зорилгоор аливаа этгээд агаарын хөлөгт орсон цагаас эхлээд тухайн этгээд буух цаг хугацааны хооронд, эсхүл хүнгүй агаарын хөлгийн хувьд, нислэг үйлдэх зорилгоор агаарын хөлөг хөдлөхөд бэлэн болсон цагаас эхлээд нислэгийн төгсгөлд зогсож, үндсэн хөдөлгүүрээ унтраах хүртэлх хугацааны хооронд агаарын хөлгийн ашиглалттай холбоотой гарсан тохиолдлыг;

5.1.24."улсын нутаг дэвсгэр" гэж тухайн улсын бүрэн эрхт байдал, ивээл, хамгаалалтад байгаа, эсхүл эрхээ хэрэгжүүлж байгаа хуурай газар болон нутгийн усыг."

3/7 дугаар зүйлийн 7.1.6 дахь заалт:

Хэвлэх

"7.1.6.иргэний нисэхийн ерөнхий газрын хараат бус, бие даасан байдлыг хангахуйц төсөв санхүү, хүний нөөц, цалин хөлсний хэмжээг Конвенцод нийцүүлж батлах;"

4/9 дүгээр зүйлийн 9.2.6-9.2.9 дэх заалт:

Хэвлэх

"9.2.6.олон улсын гэрээ, дотоодын хууль тогтоомжид нийцүүлэн иргэний нисэхийн аюулгүй байдлын, нисэхийн аюулгүйн хамгаалалтын, болон агаарын тээврийг хялбаршуулах журмыг боловсруулж батлуулах, хэрэгжилтэд хяналт тавих;

9.2.7.иргэний нисэхийн аюулгүй байдал, аюулгүйн хамгаалалтын эрсдэлд суурилсан хяналт, зохицуулалтын тогтолцоог бүрдүүлэх, хэрэгжүүлэх;

9.2.8.хууль, дүрэм, журам, зааврыг дагаж мөрдүүлэх, хэрэгжүүлэх зорилгоор хүн, хуулийн этгээдэд хуульд заасны дагуу албадан хэрэгжүүлэх арга хэмжээ авах;

9.2.9.иргэний нисэхийн салбарт сайн дурын болон заавал авах аюулгүй байдлын мэдээлэл цуглуулах, бэлтгэх, солилцох, түгээх, түүнчлэн энэ талаар хүн, хуулийн этгээдтэй хамтран ажиллах."

5/9 дүгээр зүйлийн 9.4-9.6 дахь хэсэг:

Хэвлэх

"9.4.Иргэний нисэхийн ерөнхий газар нь иргэний нисэхийн хяналт, зохицуулалт, аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх хүний нөөцийг тогтвор суурьшилтай ажиллуулах, хөгжүүлэх урт хугацааны хөтөлбөртэй байна.

9.5.Иргэний нисэхийн ерөнхий газрын хяналтын байцаагч, ажилтныг тусгайлан бэлтгэх, сонгон шалгаруулах, чадавхжуулах, томилох, чөлөөлөхөд Төрийн албаны тухай хууль хамаарахгүй.

9.6.Иргэний нисэхийн ерөнхий газрын үйл ажиллагаа нь дараах эх үүсвэрээс санхүүжнэ:

9.6.1.агаарын навигацийн үйлчилгээний нийт хураамжийн 15-аас доошгүй хувийг;

9.6.2.иргэний нисэхийн хяналт, зохицуулалтын төлбөртэй үйлчилгээнээс төвлөрүүлсэн орлого;

9.6.3.улсын төсвөөс хуваарилсан хөрөнгө;

9.6.4.иргэний нисэхийн ерөнхий газрын чадамжийг бэхжүүлэх зорилгоор хэрэгжүүлэх төсөл, хөрөнгө оруулалтын санхүүжилт."

6/10 дугаар зүйлийн 10.2.2 дахь заалт:

Хэвлэх

"10.2.2.энэ хуулийн 37.2-т заасан шаардлагыг хангасан иргэний нисэхийн хяналтын байцаагчийг томилох, чөлөөлөх, эрх олгох, цуцлах;"

7/10 дугаар зүйлийн 10.2.11-10.2.12 дахь заалт:

Хэвлэх

"10.2.11.иргэний нисэхийн хяналт, зохицуулалтын төлбөртэй үйлчилгээний төрөл, төлбөрийн хэмжээг тогтоох;

10.2.12.иргэний нисэхийн хяналт, зохицуулалтын тогтолцоог бүрдүүлэхэд шаардлагатай санхүү, захиргааны шийдвэр гаргаж, нэгдсэн удирдлагаар хангах;"

8/12 дугаар зүйлийн 12.1.21 дэх заалт:

Хэвлэх

"12.1.21.нисэхийн хангамжийн байгууллагыг гэрчилгээжүүлэх, агаарын хөлгийн түрээсийн зохицуулалт болон шалгалтын нислэгийн үйл ажиллагаа;"

9/12 дугаар зүйлийн 12.2-12.4 дэх хэсэг:

Хэвлэх

"12.2.Иргэний нисэхийн дүрэмд дараах тохиолдолд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсхүл шинээр дүрэм гаргана:

12.2.1.Конвенцын хавсралтад нэмэлт, өөрчлөлт орсон тухай бүр боломжит хугацаанд;

12.2.2.агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах байгууллагаас гаргасан зөвлөмжийн дагуу нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай нь тогтоогдсон;

12.2.3.иргэний нисэхийн аюулгүй байдлын эрсдэлийг бууруулах зорилгоор нэмэлт зохицуулалт хийх зайлшгүй нөхцөл үүссэн.

12.3.Иргэний нисэхийн дүрмийг шинэчлэн батлах, эсхүл нэмэлт, өөрчлөлт оруулах тохиолдолд тухайн дүрмийн дагуу эрх, үүрэг үүссэн этгээдийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор шаардлагатай гэж үзвэл шилжилтийн үеийн зохицуулалтыг тусгаж болно.

12.4.Нислэгийн аюулгүй байдалд хамаарах онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд шуурхай дүрэм, шилжилтийн цаг үеийн асуудлыг зохицуулах зорилгоор тусгай дүрэм гаргаж болно."

10/14 дүгээр зүйлийн 14.6, 14.7 дахь хэсэг:

Хэвлэх

"14.6.Нислэгт тэнцэх чадварын стандарт гэрчилгээтэйгээр ашиглах агаарын хөлгийг Монгол Улсад бүртгэхээс өмнө Дарга тухайн агаарын хөлгийн маягийг хүлээн зөвшөөрсөн байна.

14.7.Иргэний агаарын хөлгийг ашиглалтаас хассан, эсхүл гадаад улсад бүртгүүлэх тохиолдолд Монгол Улсын бүртгэлээс хасна."

11/151дүгээр зүйл:

Хэвлэх

"151 дүгээр зүйл.Хүрээлэн буй орчны хамгаалалт

Хэвлэх

151.1.Энэ хуулийн 15.1, 15.2-т заасны дагуу Монгол Улсад маяг нь хүлээн зөвшөөрөгдөх агаарын хөлөг нь Конвенцын 16 дугаар хавсралтад заасан хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөллийн стандартыг хангасан байна.

151.2.Энэ хуулийн 151.1-т заасныг хангасан агаарын хөлгийн хөдөлгүүрийн дуу чимээний гэрчилгээг Дарга олгоно."

12/18 дугаар зүйлийн 18.4 дэх хэсэг:

"18.4.Гадаадын агаарын тээвэрлэгч нь Монгол Улсын нутаг дэвсгэрт орон нутгийн тогтмол нислэгийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно."

13/191 дүгээр зүйл:

Хэвлэх

"191 дүгээр.Аюултай бараа тээвэрлэх

Хэвлэх

"191.1.Бусдын эрүүл мэнд, аюулгүй байдал, эд хөрөнгө, эсхүл хүрээлэн буй орчинд эрсдэл учруулж болзошгүй аюултай барааг агаарын хөлгөөр тээвэрлэх, тээвэрлэлтэд бэлтгэж хүлээлгэн өгөх үйл ажиллагааг Иргэний нисэхийн дүрмийн дагуу зөвшөөрөгдсөн этгээдээр гүйцэтгүүлнэ.

191.2.Иргэний нисэхийн дүрэмд зааснаас бусад тохиолдолд аливаа этгээд агаараар тээвэрлэхийг хориглосон аюултай барааг тээвэрлэхийг санал болгох, эсхүл тээвэрлэлтэд хүлээн авахыг хориглоно."

14/21 дүгээр зүйлийн 21.6, 21.7 дахь хэсэг:

Хэвлэх

"21.6.Гадаад улсын агаарын зайд нислэг үйлдэж байгаа агаарын хөлөг албадан саатуулагдах нөхцөл байдалд орсон тохиолдолд агаарын хөлгийн дарга тухайн улсын эрх бүхий байгууллагаас холбоогоор болон саатуулагч агаарын хөлгөөс анхааруулга, эсхүл бусад дохиогоор өгсөн шаардлагыг дагаж мөрдөх үүрэгтэй.

21.7.Агаарын хөлгийн дарга нислэгийн бүртгэлийн дэвтрийг бүрэн хөтлөсөн байна."

15/211 дүгээр зүйл:

Хэвлэх

"211 дүгээр зүйл.Агаарын хөлөгт авч явах баримт бичиг

Хэвлэх

211.1.Аливаа этгээд нь дараах хүчинтэй баримт бичгийг агаарын хөлөгт байршуулан авч яваагүй бол нислэг үйлдэхийг хориглоно:

211.1.1.агаарын хөлгийн улсын бүртгэлийн гэрчилгээ;

211.1.2.нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ, эсхүл тусгай нислэгийн зөвшөөрөл;

211.1.3.хэрэв радио төхөөрөмжөөр тоноглогдсон бол агаарын хөлгийн радио холбооны гэрчилгээ;

211.1.4.багийн гишүүн бүрийн холбогдох хүчинтэй үнэмлэх;

211.1.5.нислэгийн бүртгэлийн дэвтэр, эсхүл түүнтэй дүйцэхүйц баримт;

211.1.6.хэрэв зорчигч тээвэрлэж яваа бол тэдний нэрийн жагсаалт, суусан болон очих газар;

211.1.7.хэрэв ачаа тээвэрлэж яваа бол тусгай ачааллын мэдээлэл агуулсан ачааны манифест;

211.1.8.иргэний нисэхийн дүрмээр шаардсан бусад баримт бичиг.

16/24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэг:

Хэвлэх

"24.3.Үндэсний аюулгүй байдалд онц ноцтой хохирол учруулах эрсдэл үүссэн бөгөөд тухайн нөхцөлийг өөр аргаар зайлуулах боломжгүйгээс бусад тохиолдолд зөрчил гаргасан иргэний агаарын хөлгийн эсрэг зэвсэг хэрэглэхийг хориглоно."

17/25 дугаар зүйлийн 25.4-25.5 дахь хэсэг:

Хэвлэх

"25.4.Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга нь аюул тулгарсан агаарын хөлгийн мэдээллийг зохих байгууллагад нэн даруй мэдэгдэх, нисэх баг, зорчигчдын амь насыг аврах, тэдэнд эмнэлгийн болон бусад зайлшгүй тусламж үзүүлэх, агаарын хөлөг, түүний баримт бичгийг хамгаалалтад авах үүрэгтэй.

25.5.Эрэн хайх, авран туслах нислэгийг улсын нисэхийн байгууллагатай хамтран гүйцэтгэж болно. Улсын нисэхийн тухай2 хуулийн 4.1.2-т заасан аюулд нэрвэгдсэн агаарын хөлөг, нисэх баг, зорчигчдыг эрэн хайх аливаа арга хэмжээ үр дүнгүй болсон тохиолдолд эрлийн ажлыг зогсоох шийдвэрийг уг агаарын хөлгийг эзэмшигчийн саналыг үндэслэн Засгийн газар гаргана."

18/271 дүгээр зүйл:

Хэвлэх

"271 дүгээр зүйл.Нисэхийн цаг уурын үйлчилгээ

Хэвлэх

271.1.Нисэхийн цаг уурын үйлчилгээг ус цаг уур, орчны хяналт шинжилгээний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын харьяа Иргэний нисэхийн дүрмээр гэрчилгээжсэн нэгж үзүүлнэ.

271.2.Нисэхийн цаг уурын үйлчилгээний техникийн баримт бичгийг ус цаг уур, орчны хяналт шинжилгээний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, Иргэний нисэхийн ерөнхий газар хамтран батална."

19/32 дугаар зүйлийн 32.3-32.5 дахь хэсэг:

Хэвлэх

"32.3.Аэродром орчим баригдах барилга, байгууламж, суурилагдах объект нь аэродромын саадыг хязгаарлах гадаргууг нэвтлэхээргүй, мөн аэродромын аюулгүйн бүсэд шувуу цугларах, татах нөхцөл үүсгэхээргүй байна.

32.4.Аэродром орчмын саадыг хязгаарлах гадаргуу болон аэродромын аюулгүйн бүсийн газар ашиглалтын хяналтыг аэродромын гэрчилгээ эзэмшигч тогтмол гүйцэтгэх бөгөөд энэ хуулийн 32.3-т заасныг зөрчсөн гэж Иргэний нисэхийн ерөнхий газраас тогтоосон тохиолдолд аймаг, нийслэлийн Засаг дарга тухайн барилга, байгууламж, талбай, объектыг буулгах арга хэмжээг авна.

32.5.Аэродромын үйл ажиллагаа эрхлэгч нь аэродром орчмын зэрлэг амьтан, шувууны аюулын судалгааг 3 жил тутам хийх ба тогтоогдсон эрсдэлийг арилгана."

20/37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэг:

Хэвлэх

"37.4.Хяналтын байцаагч нь хууль тогтоомжийг чанд сахих, хөндлөнгийн нөлөөнд үл автан албан үүргээ үнэнчээр гүйцэтгэн, иргэн, хуулийн этгээдийн хууль

ёсны ашиг сонирхол, нэр төрийг хүндэтгэн, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, хяналт шалгалтыг бүрэн гүйцэд хийх үүрэгтэй."

21/391 дүгээр зүйл:

Хэвлэх

"391 дүгээр зүйл.Иргэний нисэхийн баримт бичиг олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох

Хэвлэх

391.1.Иргэний нисэхийн баримт бичиг эзэмших хүсэлт гаргах, түүнийг олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, хураах харилцааг энэ хуулийн 12.1-д заасан дүрмээр зохицуулна.

391.2.Дарга энэ хуулийн 36.2 болон 36.3-т заасан хяналтын чиглэлээр гэрчилгээ олгох, гэрчилгээний хүчинтэй хугацааг сунгахдаа хууль, дүрмээр тогтоосон шаардлагын хүрээнд баримт бичгийн болон газар дээрх үзлэг шалгалт хийж баталгаажуулснаар шийдвэрлэнэ. Нисэхийн баримт бичигт түүнийг эзэмшигчийн дагаж мөрдөх үйл ажиллагааны нөхцөл, хязгаарлалтыг тогтоож болно.

391.3.Дарга энэ хуулийн 36.2.1 дэх хэсэгт заасан нисэхийн гэрчилгээжсэн ажилтны үнэмлэх эзэмшигчийн мэдлэг, ур чадвар, туршлага, эрүүл мэндийн байдал нь энэ хуулийн 12.1-д заасан дүрмийн шаардлага хангаж байгааг баталгаажуулснаар тухайн төрлийн үнэмлэх, тохирох зэрэглэл, эрүүл мэндийн гэрчилгээ олгоно.

391.4.Дарга Конвенцын хэлэлцэн тохиролцогч улсаас олгосон хүчин төгөлдөр мэргэжлийн үнэмлэх, зэрэглэл, эрүүл мэндийн гэрчилгээ болон бусад нисэхийн баримт бичгийг баталгаажуулан зөвшөөрч болно.

391.5.Хэлэлцэн тохиролцогч аливаа улсаас хувь хүнд олгосон мэргэжлийн үнэмлэх, зэрэглэл, эрүүл мэндийн гэрчилгээ нь Монгол Улсын Иргэний нисэхийн дүрэм, Конвенцын хавсралтад заасан стандартад нийцээгүй тохиолдолд Дарга хүлээн зөвшөөрөхөөс татгалзах эрхтэй.

391.6.Иргэний нисэхийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт орсны дараах дахин гэрчилгээжүүлэлт нь уг баримт бичгийг шинэчлэн батлагдсан өдрөөс нэг жилийн өмнөх хугацаанд олгосон мэргэжлийн үнэмлэх, зэрэглэл, эрүүл мэндийн гэрчилгээнд хамаарахгүй бөгөөд тухайн баримт бичгийг олгогдсон хугацааны турш хүчин төгөлдөр хэвээр байна."

22/44 дүгээр зүйлийн 44.2.3 дахь заалт:

Хэвлэх

"44.2.3.осол, зөрчилтэй холбоотой агаарын хөлгийн багийн гишүүд, зорчигч, гэрч болон бусад этгээдээс ярилцлага, мэдүүлэг авах;"

2 дугаар зүйл.Иргэний нисэхийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.8 дахь заалтын "дүрмийг" гэсний дараа "Конвенцын 13 дугаар хавсралтад нийцүүлэн" гэж, 9 дүгээр зүйлийн 9.2.4 дэх заалтын "мэдээллийн санг хөтлөх" гэсний дараа ", хамгаалах, дүн шинжилгээ хийх, мэдээллийн санд тулгуурласан эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх," гэж, 13 дугаар зүйлийн 13.1.4 дэх заалтын "тээвэрлэгчийн" гэсний дараа "хариуцлагын" гэж, 19 дүгээр зүйлийн 19.1.3 дахь заалтын "үзүүлэх" гэсний дараа ", шаардлагатай бол зорчигчийн мэдээллийг хууль тогтоомжид заасны дагуу холбогдох байгууллагуудад хүргүүлэх" гэж, 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсгийн "ажиллагаа нь" гэсний дараа "Иргэний нисэхийн ерөнхий газар, шүүх шинжилгээ болон бусад байгууллагаас" гэж, 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсгийн "инженер," гэсний дараа "нислэгийн хөдөлгөөний удирдагч" гэж, 44 дүгээр зүйлийн 44.2.1 дэх заалтын "зөрчилтэй холбоотой" гэсний дараа "газар болон" гэж, 45 дугаар зүйлийн 45.1.2 дахь хэсгийн "авах" гэсний дараа ", задруулахгүй байх" гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.Иргэний нисэхийн тухай хуулийн дараах зүйл, хэсэг, заалтыг доор дурдсанаар тус тус өөрчлөн найруулсугай:

1/5 дугаар зүйлийн 5.1.8 дахь заалт:

Хэвлэх

"5.1.8."зөрчил" гэж агаарын хөлгийн аюулгүй байдалд нөлөөлж байгаа, эсхүл нөлөөлж болох ослоос бусад эрсдэл бүхий индицент буюу тохиолдлыг;

Тайлбар: Энэ хуулийн 24 дүгээр зүйлд зааснаас бусад энэ хуульд хэрэглэсэн "зөрчил" гэх нэр томьёог Конвенцын 13 дугаар хавсралтад заасан инцидент буюу тохиолдол гэж ойлгож хэрэглэнэ;"

2/8 дугаар зүйлийн 8.1.9 дэх заалт:

Хэвлэх

"8.1.9.иргэний нисэхийн ерөнхий газар, агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах байгууллагын бүтцийг батлах;

Тайлбар:Энэ хуулийн "агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах байгууллага" гэснийг Конвенцын 13 дугаар хавсралтад заасан агаарын хөлгийн осол, инцидентыг шинжлэх шалгах алба гэж ойлгож хэрэглэнэ."

3/9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг:

Хэвлэх

"9.1.Иргэний нисэхийн ерөнхий газар нь иргэний нисэхийн аюулгүй байдал, аюулгүйн хамгаалалтын талаар Олон улсын иргэний нисэхийн байгууллагын өмнө хариуцлага хүлээж хараат бус бие даасан байдлаар энэ хуулийн 9.6-д заасан орлогоор санхүүжин үйл ажиллагаа явуулах үүрэг бүхий Засгийн газрын тохируулагч агентлаг байна."

4/11 дүгээр зүйл:

Хэвлэх

"11 дүгээр зүйл.Эрх олгох, шилжүүлэх, итгэмжлэл олгох

Хэвлэх

11.1.Эрх олгох, шилжүүлэх, итгэмжлэл олгохтой холбоотой журмыг холбогдох олон улсын гэрээ болон хууль тогтоомжид нийцүүлэн Дарга батална.

11.2.Дарга иргэний нисэхийн аюулгүй байдал, аюулгүйн хамгаалалтын хяналт шалгалт хийх эрхийг иргэний нисэхийн хяналтын байцаагчид энэ зүйлийн 11.1-т заасан журмын дагуу олгоно.

11.3.Дарга иргэний нисэхийн хяналтыг үр дүнтэй, бүрэн хэрэгжүүлэх зорилгоор энэ зүйлийн 11.1-т заасан журмын дагуу зохих шаардлага хангасан этгээдэд итгэмжлэл олгож болно.

11.4.Дарга энэ зүйлийн 11.2-т заасны дагуу эрх, 11.3-т заасны дагуу итгэмжлэл олгосон нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

11.5.Монгол Улсад бүртгэлтэй агаарын хөлгийг өөр улсад түрээсээр ашиглуулахад Дарга тухайн агаарын хөлгийг ашиглах агаарын тээвэрлэгчийн харьяалах улстай Конвенцын 83 bis дугаар зүйлийн дагуу Конвенцын 12, 30, 31 болон 32(а) зүйлд заасан үүрэг, хариуцлага шилжүүлэх гэрээ байгуулж болно.

11.6.Дарга энэ зүйлийн 11.5-д заасны дагуу гэрээ байгуулсан бол Иргэний нисэхийн олон улсын байгууллагад болон агаарын тээвэрлэгчид мэдээлнэ.

11.7.Гадаад улсад бүртгэлтэй агаарын хөлгийг энэ зүйлийн 11.5-д заасан гэрээ байгуулан Монгол Улсын агаарын тээвэрлэгч ашиглах тохиолдолд Дарга Конвенцын холбогдох зүйлд заасан тухайн агаарын хөлөгт хамаарах үүрэг, хариуцлагыг хүлээнэ."

5/14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэг:

Хэвлэх

"14.1.Иргэний нисэхийн ерөнхий газар нь Монгол Улсад бүртгэх агаарын хөлөг, түүний бүрдэл хэсгийн бүртгэлийг хөтөлж, агаарын хөлгийн бүртгэл, өмчлөлтэй холбоотой мэдээллийг Конвенцын хэлэлцэн тохиролцогч улс, эсхүл Олон улсын иргэний нисэхийн байгууллагын хүсэлтээр гаргаж өгнө."

6/21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэг:

Хэвлэх

"21.5.Гадаад улсын нутаг дэвсгэрт болон тухайн улсад харьяалагдах далайн агаарын зайд нислэг үйлдэж байгаа агаарын хөлгийн дарга тухайн улсын агаарын зайд хамаарах хүчин төгөлдөр хууль, дүрэм, журмыг баримтална."

7/25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэг:

"25.2.Онцгой байдлын байгууллага аюул тулгарсан агаарын хөлгийг эрэн хайх, нисэх баг, зорчигчдыг авран туслах үйл ажиллагааг иргэний нисэхийн эрэн хайх, аврах ажиллагааны бүсэд гүйцэтгэх бөгөөд энэ бүс нь Монгол Улсын нутаг дэвсгэр болон агаарын зайг хамарна."

8/38 дугаар зүйл:

Хэвлэх

"38 дугаар зүйл.Иргэний нисэхийн хяналтын байцаагчийн бүрэн эрх

Хэвлэх

38.1.Хяналтын байцаагч нь дараах бүрэн эрхтэй:

38.1.1.хяналт шалгалт хийх зорилгоор иргэний нисэхийн үйл ажиллагаатай холбогдолтой дараах объект, барилга байгууламжид саадгүй нэвтрэх:

38.1.1.1.агаарын хөлөг;

38.1.1.2.аэродром, нисэх буудал;

38.1.1.3.агаарын навигацийн байгууламж;

38.1.1.4.ангар;

38.1.1.5.техникийн үйлчилгээний байгууллага;

38.1.1.6. засварын газар, цех;

38.1.1.7.түлш хадгалах байгууламж;

38.1.1.8.нисэх буудлын перрон;

38.1.1.9.нисэхийн сургалтын байгууллага;

38.1.1.10.агаарын тээвэрлэгч болон нисэхийн баримт бичиг эзэмшигчийн байр;

38.1.1.11.ачаа, шуудангийн байгууламж, талбай;

38.1.1.12.бусад хамаарал бүхий байгууламж;

38.1.2.хяналт шалгалтын чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор дараах нисэхийн баримт бичгийг шаардан гаргуулах, систем рүү нэвтрэх:

38.1.2.1.үйл ажиллагааны заавар, журам, зааварчилгаа;

38.1.2.2.техникийн баримт бичиг;

38.1.2.3.ажилтны хувийн хэрэг;

38.1.2.4.олгогдсон гэрчилгээ, зөвшөөрөл, үнэмлэх;

38.1.2.5.агаарын хөлөг болон аюулгүй байдлын хамааралтай аливаа өгөгдөл, бүртгэл;

38.1.2.6.эдийн засгийн зохицуулалтын дүрмээр шаардах баримт бичиг;

38.1.2.7.хууль, дүрмийн дагуу шаардсан бусад баримт бичиг;

38.1.3.хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, хүрээлэн буй орчин болон нийтийн ашиг сонирхолд илтэд хохирол учруулахуйц нөхцөл байдал үүссэн тохиолдолд даргын тогтоосон журмын дагуу хяналтын байцаагч агаарын хөлгийг саатуулах;

38.1.4.Даргаас олгосон баримт бичгийг үргэлжлүүлэн ашиглах нь нисэхийн аюулгүй байдал, аюулгүйн хамгаалалтад аюул учруулж болзошгүй тохиолдолд холбогдох этгээдийн иргэний нисэхийн баримт бичгийг түр хураах;

38.1.5.хяналт, шалгалтын явцад илэрсэн зөрчил, дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгөх;

38.1.6.нисэхийн аюулгүйн хамгаалалт хариуцсан хяналтын байцаагч нь нисэхийн аюулгүйн хамгаалалтын сорилт хийх;

38.1.7.хуульд заасан бусад бүрэн эрх."

9/39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэг:

Хэвлэх

"39.1.Хяналтын байцаагч дараах цалин хөлс, хангамж, нийгмийн баталгаагаар хангагдана:

39.1.1.хяналтын байцаагчийн цалинг иргэний нисэхийн салбарын адилтгах бусад албан тушаалын цалингаас багагүйгээр тогтоох бөгөөд хяналтын байцаагчийг тогтвор суурьшилтай ажиллуулах зорилгоор хяналтын байцаагчаар ажилласан хугацааны нэмэгдэл урамшуулал олгоно;

39.1.2.амь нас, эрүүл мэндийг даатгуулна."

4 дүгээр зүйл.Иргэний нисэхийн тухай хуулийн дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийн "байдлыг" гэснийг "байдал болон аюулгүйн хамгаалалтыг" гэж, 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь заалтын "нисэхийн мэдээлэл, нисэхийн цаг уурын үйлчилгээ болон эрэн хайх, авран туслах үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл дамжуулах" гэснийг "нислэгийн зураг, нисэхийн мэдээлэл, нисэхийн цаг уурын, хэрэглэлийн нислэгийн журмын үйлчилгээ болон эрэн хайх, авран туслах үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл дамжуулах, зохицуулах" гэж, 5 дугаар зүйлийн 5.1.9 дэх заалтын "стандартын суурь түвшнийг хангах зорилгоор энэ хуульд нийцүүлэн гаргасан нисэхийн аюулгүй байдлыг зохицуулах" гэснийг "стандарт, зөвлөмжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор энэ хуульд нийцүүлэн гаргасан нисэхийн аюулгүй байдал болон аюулгүйн хамгаалалтыг зохицуулах, нийтээр дагаж мөрдөх" гэж, 7 дугаар зүйлийн 7.1.5 дахь заалтын "асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын" гэснийг "ерөнхий газрын" гэж, мөн зүйлийн 7.1.6 заалтын дугаарыг "7.1.7" гэж, 8 дугаар зүйлийн гарчгийн "төрийн захиргааны төв байгууллагын" гэснийг "Засгийн газрын гишүүний" гэж, мөн зүйлийн 8.1 дэх хэсгийн "төрийн захиргааны төв байгууллага" гэснийг "Засгийн газрын гишүүн /цаашид "Сайд" гэх/" гэж, мөн зүйлийн 8.1.4 дэх хэсгийн "дүрмийг" гэснийг "ерөнхий газрын дүрэм" гэж, мөн зүйлийн 8.1.5 дахь заалтын "зохицуулалтыг" гэснийг "зохицуулалтын дүрмийг батлах," гэж, мөн зүйлийн 8.1.13 дахь заалтын "байцаагч, хяналтын байцаагчийн" гэснийг "байцаагчийн" гэж, 9 дүгээр зүйлийн гарчгийн "Иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, түүний чиг үүрэг" гэснийг "Иргэний нисэхийн ерөнхий газар, түүний чиг үүрэг, бүрэн эрхийн баталгаа" гэж, мөн зүйлийн 9.2 дахь хэсгийн "асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага" гэснийг "ерөнхий газар" гэж, мөн зүйлийн 9.2.1 дэх заалтын "Иргэний нисэхийн дүрэм боловсруулж, эрх бүхий байгууллагаар батлуулах, бүртгүүлэх" гэснийг "энэ хуулийн 12.1-д заасан дүрэм болон салбарын техникийн баримт бичгийг боловсруулах," гэж, мөн зүйлийн 9.3 дахь хэсгийн "асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь иргэний нисэхийн аюулгүй байдал болон аюулгүйн хамгаалалтын хяналт, зохицуулалтыг тасралтгүй, үр дүнтэй хэрэгжүүлэхэд шаардлагатай хүний нөөц, санхүүгийн чадавхтай байна." гэснийг "ерөнхий газар нь Конвенц, энэ хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх, иргэний нисэхийн аюулгүй байдал болон аюулгүйн хамгаалалтын хяналт, зохицуулалтыг тасралтгүй, үр дүнтэй хэрэгжүүлэхэд шаардлагатай хүний нөөц, санхүүгийн бүрэн чадамжтай байна." гэж, 10 дугаарын зүйлийн гарчиг, 10.1 дэх хэсгийн "асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын" гэснийг "ерөнхий газрын" гэж, мөн зүйлийн 10.2.1 дэх заалтын "байдлыг" гэснийг "байдлын хяналт, зохицуулалтыг" гэж, мөн зүйлийн 10.2.3 дахь заалтын "дүрмийн тайлбар, хүсэлт гаргах маягт, бүртгэлийн дэвтэр, техник, технологийн баримт бичгийг батлах, тэдгээрт өөрчлөлт оруулах" гэснийг ", салбарын техникийн баримт бичиг, дүрэм болон түүнийг дагалдах зөвлөмжийн цуврал, маягт, бүртгэлийн дэвтэр, технологийн баримт бичгийг Конвенцын хавсралтад нийцүүлэн батлах, тэдгээрт өөрчлөлт оруулах" гэж, мөн зүйлийн 10.2.8 дахь заалтын "хүн, хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэх, зөвшөөрлийг" гэснийг "нисэхийн баримт бичгийг" гэж, 10.2.11 дэх заалтын дугаарыг "10.2.13" гэж, 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь заалтын "дүрмийг албадан хэрэгжүүлэх, дүрмийн шаардлагаас чөлөөлөх" гэснийг "дүрэм боловсруулах, дүрмийн шаардлагаас чөлөөлөх болон иргэний нисэхийн хууль, дүрмийг албадан хэрэгжүүлэх" гэж, мөн зүйлийн 12.1.20 дахь заалтын "агаарын навигацийн техникийн үйлчилгээ, нислэгийн хөдөлгөөний үйлчилгээ, хэрэглэлийн нислэгийн журам боловсруулах, нисэхийн цаг уурын болон нисэхийн мэдээллийн" гэснийг "холбоо, навигаци болон ажиглалтын, нислэгийн хөдөлгөөний, хэрэглэлийн нислэгийн журмын, нисэхийн цаг уурын, нислэгийн зураг, нисэхийн мэдээллийн" гэж, мөн зүйлийн 12.1.21 дэх заалтын "олон улсын гэрээнд" гэснийг "Конвенцын хавсралтад" гэж, мөн зүйлийн 12.1.21 дэх заалтын дугаарыг "12.1.22" гэж, 14 дүгээр

зүйлийн 14.2 дахь хэсгийн "бүртгүүлнэ." гэснийг "бүртгүүлж, үндэсний харьяаллын болон бүртгэлийн таних тэмдэг авна." гэж, 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийн "асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас" гэснийг "ерөнхий газраас" гэж, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийн "агаарын навигацийн" гэснийг "нислэгийн хөдөлгөөний үйлчилгээ, холбоо, навигаци, ажиглалт, нислэгийн зураг, нисэхийн мэдээлэл, хэрэглэлийн нислэгийн журмын үйлчилгээг болон эрэн хайх, авран туслах үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл дамжуулах, зохицуулах үйл ажиллагааг" гэж, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийн "хураамжийн орлогоор санхүүжүүлнэ" гэснийг "хураамжаас санхүүжүүлэх бөгөөд Конвенцын заалтын дагуу иргэний нисэхийн аюулгүй байдлыг хангахад зарцуулах агаарын навигацийн хураамжийг улсын төсөвт төвлөрүүлэхийг хориглоно." гэж, мөн зүйлийн 29.2 дахь хэсгийн "орлого" гэснийг "хураамж" гэж, 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсгийн "Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага" гэснийг "Сайд" гэж, 44 дүгээр зүйлийн 44.2.3 дахь заалтын дугаарыг "44.2.4" гэж, 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсгийн "асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага" гэснийг "ерөнхий газар" гэж тус тус өөрчилсүгэй.

5 дугаар зүйл.Иргэний нисэхийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсгийн "Төрийн албаны тухай хууль болон" гэснийг хассугай.

Хэвлэх

6 дугаар зүйл.Энэ хуулийг 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс дагаж мөрдөнө.

Хэвлэх

Гарын үсэг

Төслийн хавсралтууд
Санал өгөх