A

A

A

Хариуцагч байгууллага Хууль зүйн үндэсний хүрээлэн
Нийтэлсэн огноо 2026-08-19 13:01:10
Төслийн төлөв Идэвхтэй
  • 0
  • 0
  • 252
АВЛИГЫН ХӨРӨНГИЙГ ХУРААЖ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛЖ ЗАРЦУУЛАХ ТУХАЙ
САНАЛ АВЧ ДУУСАХ ХУГАЦАА: 2026-09-03

Танилцуулга:

Төсөл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2026 оны ... дугаар сарын ...-ны өдөр                       Улаанбаатар хот

АВЛИГЫН ХӨРӨНГИЙГХУРААЖ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛЖ ЗАРЦУУЛАХ ТУХАЙ

/Анхдагч хууль/

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

Хэвлэх

1.1.Энэ хуулийн зорилт нь авлигын хөрөнгийг хураах, төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, сэргээх, хууль бус хөрөнгөжилтөөс урьдчилан сэргийлэх, авлигагүй улс болох зорилгоор авлигын хөрөнгийг хураан авах ажиллагааны үндэслэл, журам, хурааж улсын орлого болгосон хөрөнгийг хүүхэд, залуучуудын хөгжлийн санд төвлөрүүлж зарцуулах, эдгээртэй холбогдсон бусад харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Авлигын хөрөнгийг хурааж, хүүхэд, залуучуудын хөгжлийн санд төвлөрүүлж зарцуулах тухай хууль тогтоомж

Хэвлэх

2.1.Авлигын хөрөнгийг хурааж, хүүхэд, залуучуудын хөгжлийн санд төвлөрүүлж зарцуулах тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль[1], Авлигын эсрэг хууль2, Эрүүгийн хууль3, Зөрчлийн тухай хууль[4], Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль[5], Иргэний хууль[6], Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль[7], Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль[8], Засгийн газрын тусгай сангийн тухай хууль[9], энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжоос бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

Хэвлэх

3.1.Энэ хууль нь нийтийн албан тушаалтан болон Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлгийн 22.13/Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/, 22.14/Хахууль авах/ дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн этгээд, мөн хууль бус хөрөнгийг тэдгээрийн ашиг сонирхлын төлөө өмчилж, эзэмшиж, ашиглаж, хадгалж, нуун далдалж, шилжүүлэн авсан хамаарал бүхий болон нэгдмэл сонирхолтой этгээд хамаарна.

3.2.Энэ хууль нь нийтийн албан тушаалтны хууль ёсны орлогын эх үүсвэрээс давсан, түүний шууд болон шууд бус өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа, нийтийн албан тушаал эрхэлж байх хугацаанд болон тухайн албан тушаалаас халагдаж, чөлөөлөгдсөнөөс хойш 10 жилийн хугацаанд бий болсон авлигын буюу хууль бус хөрөнгийг хураахад үйлчилнэ.

3.3.Авлигын буюу хууль бус хөрөнгө /цаашид "хууль бус хөрөнгө" гэх/-д дараах хөрөнгийг хамааруулна:

3.3.1.нийтийн албан тушаалтны гэмт хэрэг, зөрчил үйлдэж олсон, эсхүл Авлигын эсрэг хуулийн 7.1-д заасныг зөрчиж олсон, эсхүл Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 102 дугаар зүйлд заасныг зөрчиж олсон, эсхүл хөрөнгө нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадахгүй хөрөнгө, эдгээрээс олсон үр шим;

3.3.2.Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлгийн 22.13/Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/, 22.14/Хахууль авах/ дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого, түүнээс олсон үр шим.

3.4.Дараах тохиолдолд албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, эсхүл нөхөн төлүүлнэ:

3.4.1.албан тушаалтан холбогдсон, Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг хянан хэлэлцсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр гэм буруутай этгээдийн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хураагаагүй бол;

3.4.2.энэ хуульд заасан хууль бус хөрөнгө байгаа гэж үзэх үндэслэл байгаа боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3-т заасан үндэслэлээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжгүй болсон тохиолдолд:

3.4.3.нийтийн албан тушаалтан холбогдсон зөрчлийг шалган шийдвэрлэсэн эрх бүхий албан тушаалтны хүчин төгөлдөр шийдвэрээр буруутай этгээдийн зөрчил үйлдэж олсон хөрөнгө, орлогыг нь хураагаагүй бол;

3.4.4.нийтийн албан тушаалтанд хууль бус хөрөнгө байгаа гэж үзэх үндэслэл байгаа боловч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т заасан үндэслэлээр зөрчлийн хэрэг нээх боломжгүй тохиолдолд;

3.4.5.нийтийн албан тушаалтан хууль бусаар хөрөнгөжсөн нь Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар хариуцлага хүлээхээр бол.

4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

Хэвлэх

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1."хууль бус хөрөнгө" гэж гэмт хэрэг, зөрчил үйлдэж олсон, эсхүл Авлигын эсрэг хуулийн 7.1-д заасныг зөрчиж олсон, эсхүл Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн ….-д заасныг зөрчиж олсон, эсхүл хөрөнгө нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадахгүй хөрөнгийг, түүнчлэн эдгээрээс олсон үр шимийг, мөн хууль бус хөрөнгийг захиран зарцуулсан, өөрчилсөн, хувиргаснаас бий болсон хөрөнгийг, мөн хууль бус хөрөнгө нь хууль ёсны хөрөнгөтэй холилдон нийлж, хувирч, өссөн тохиолдолд хууль бус хөрөнгөөс бий болсон хэсгийг;

4.1.2."хууль бус хөрөнгөөс олсон үр шим" гэж хууль бус хөрөнгийн үр дүнд болон хууль бус хөрөнгийг ашигласнаас бий болсон, хууль бус хөрөнгөөр олсон ашиг, орлогыг;

4.1.3."гэмт хэрэг, зөрчил үйлдэж олсон хөрөнгө" гэж холбогдох гэмт хэрэг, зөрчил нь Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар эцэслэн шийдвэрлэгдсэн ч хураагдаагүй хөрөнгө, орлогыг;

4.1.4."хөрөнгө" гэж бүх төрлийн эдийн болон эдийн бус хөрөнгө буюу бараа, бүтээгдэхүүн, эрх, биет, биет бус эдийг;

4.1.5."нөхөн төлүүлэх" гэж хууль бус хөрөнгийг тухайн хөрөнгөөр нь хураах боломжгүй тохиолдолд тухайн хууль бус хөрөнгийн үнийг тооцож гаргуулахыг;

4.1.6."нийтийн албан тушаалтан" гэж Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан албан тушаалыг эрхэлж байгаа болон эрхэлж байсан хүнийг;

4.1.7."албан тушаалтан" гэж нийтийн албан тушаалтан болон Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлгийн 22.13/Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/, 22.14/Хахууль авах/ дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдийг;

4.1.8."хамаарал бүхий этгээд" гэж албан тушаалтны энэ хуульд заасан гэр бүлийн гишүүн, үр хүүхэд, төрөл, садангийн хүн болон өв залгамжлал, бэлэглэл, гэрээслэлээр болон бусад хариу төлбөргүй хэлцлээр, эсхүл эдгээр хэлцлийг болон хууль бус хэлцлийг халхавчлах зорилгоор дүр үзүүлэн хийсэн хэлцлээр хууль бус хөрөнгийг өөрөөс нь болон бусдаас шилжүүлэн авч өмчилж, эзэмшиж, ашиглаж, хадгалж байгаа хүн, Эрүүгийн хуульд заасан төлөөний хүн, нэгдмэл сонирхолтой этгээдийг;

4.1.9."нэгдмэл сонирхолтой этгээд" гэж албан тушаалтантай ашгийн төлөө үйл ажиллагаагаар холбогдсон хүн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй этгээдийг;

4.1.10."төрөл, садангийн хүн" гэж Гэр бүлийн тухай хуулийн 3.1.5, 3.1.6-д заасан хүнийг;

4.1.11."гэр бүлийн гишүүн" гэж эхнэр, нөхөр, үр хүүхэд, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, эсхүл жилд 180-аас доошгүй хоногийн хугацаанд хамт амьдарч буй 16 насанд хүрсэн хүнийг;

4.1.12."үр хүүхэд" гэж төрсөн, дагавар, үрчилж авсан хүүхэд, ач, зээ, гуч, жичийг.

4.1.13."хууль бус хөрөнгө шалгах ажиллагаа" гэж хууль бус хөрөнгийн хэрэг бүртгэлт буюу хууль бус хөрөнгийг илрүүлэх, шалгах, хууль бус хөрөнгийг хураан авах эсэхийг шийдвэрлэх зорилгоор Авлигатай тэмцэх газрын эрх бүхий албан тушаалтны явуулах энэ хуульд заасан ажиллагааг;

4.1.14."хууль бус хөрөнгө шалган шийдвэрлэх" гэж хууль бус хөрөнгө шалгах ажиллагаа, түүнд тавих прокурорын хяналт, хууль бус хөрөнгө хураан авах, нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах, хууль бус хөрөнгийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааг;

4.1.15."оролцогч" гэж хууль бус хөрөнгөтэй холбогдогч албан тушаалтан, гуравдагч этгээд, гэрч, орчуулагч, хэлмэрч, шинжээч, мэргэжилтэн, хөрөнгийн үнэлгээчин, иргэний нэхэмжлэгчийг;

4.1.16."түр хураасан хөрөнгө" гэж энэ хуульд заасны дагуу шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд хураан авсан хөрөнгийг;

4.1.17."бүр хураасан хөрөнгө" гэж энэ хуульд заасны дагуу шүүхийн шийдвэрээр хураан авсан хөрөнгийг;

4.1.18."хураан авсан хөрөнгө" гэж түр болон бүр хураан авсан хөрөнгийг;

4.1.19."хөрөнгө эрхлэн удирдах" гэж хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу хураан авч хадгалах, хамгаалах, захиран зарцуулахыг.

4.2.Энэ хуульд хэрэглэсэн бусад нэр томьёог Авлигын эсрэг хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан утгаар ойлгоно.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ХУУЛЬ БУС ХӨРӨНГӨ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА

5 дугаар зүйл.Хууль бус хөрөнгө шалган шийдвэрлэх зарчим

Хэвлэх

5.1.Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоогоогүй нь албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

5.2.Тухайн хууль бус хөрөнгөтэй холбогдох гэмт хэрэгт гэм буруугүйг нь шүүхээс тогтоосон, цагаадсан этгээдэд энэ хуулийн 5.1 дэх хэсэг хамаарахгүй.

5.3.Зөрчил үйлдсэн талаар хуульд заасан эрх бүхий албан тушаалтан шийтгэлийн хуудсаар тогтоогоогүй нь нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

5.4.Тухайн хууль бус хөрөнгөтэй холбогдох зөрчилд буруугүй нь хуульд заасан эрх бүхий албан тушаалтнаас тогтоогдсон этгээдэд энэ хуулийн 5.3 дахь хэсэг хамаарахгүй.

5.5.Албан тушаалтан үйлдсэн гэмт хэргийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх журмаар хянан шийдвэрлэж хэрэг бүртгэлийг хаасан, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон, түдгэлзүүлсэн, эсхүл эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ гэм буруутай нь тогтоогдсон этгээдийн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хураалгүйгээр шийдвэрлэсэн, эсхүл гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг нөхөн төлүүлэх зорилгоор эд хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ хэрэглэлгүйгээр шийдвэрлэсэн зэрэг нь албан тушаалтны хууль бус хөрөнгө шалган шийдвэрлэх ажиллагааг явуулахад саад болохгүй.

5.6.Нийтийн албан тушаалтан үйлдсэн зөрчлийг зөрчил шалган шийдвэрлэх журмаар ажиллагаа явуулж зөрчлийн хэргийг хаасан, түдгэлзүүлсэн, эсхүл эрх бүхий албан тушаалтнаас зөрчлийн хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ буруутай нь тогтоогдсон этгээдийн зөрчил үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хураалгүйгээр шийдвэрлэсэн зэрэг нь нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгө шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахад саад болохгүй.

5.7.Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэж байгаа эсэх, нас барсан, сураггүй алга болсонд тооцогдсон, оргон зайлсан эсэхээс үл хамааран хөрөнгө шалган шийдвэрлэх ажиллагааг явуулна.

5.8.Албан тушаалтны хөрөнгө, орлого нь хууль ёсны эсэхэд цугларсан нотлох баримт, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд дүгнэлт хийж, шийдвэрлэнэ.

5.9.Хууль бус хөрөнгө шалган шийдвэрлэх ажиллагаанд байгаа хөрөнгийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх журмаар шалгаж байгаа бол зөвхөн тухайн хөрөнгийг шалган шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, бусад хууль бус хөрөнгийг шалган шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлнэ.

5.10.Шударга эзэмшигчийн өмчлөх эрхийг хамгаална.

5.11.Зөвхөн хууль бус хөрөнгийг хураана.

5.12.Хууль бус хөрөнгө хууль ёсны хөрөнгөтэй нийлсэн, холилдсоны үр дүнд бий болсон хөрөнгөөс зөвхөн хууль бус хэсгийг хураана.

5.13.Хууль бус хөрөнгө гэдгийг мэдсээр байж тухайн хөрөнгийг шилжүүлэн авч өмчилж, эзэмшиж, ашиглаж, хадгалж байгаа этгээдээс тухайн хууль бус хөрөнгийг хураан авах, эсхүл нөхөн төлүүлнэ.

5.14.Энэ зүйлийн 5.13-т зааснаас үл хамааран учруулсан хохирлоо нөхөн төлөх зорилгоор хөрөнгийг өөрт нь шилжүүлсэн болохыг нотолсон тохиолдолд хөрөнгө хүлээн авсан этгээдийг шударга эзэмшигч гэж үзнэ.

5.15.Өв залгамжлал, бэлэглэл, гэрээслэл болон бусад хариу төлбөргүй хэлцлээр, эсхүл эдгээр хэлцлийг болон хууль бус хэлцлийг халхавчлах зорилгоор дүр үзүүлэн хийсэн хэлцлээр хууль бус хөрөнгийг шилжүүлэн авсан этгээдийг шударга эзэмшигч гэж үзэхгүй.

5.16.Энэ зүйлийн 5.15-д заасан тохиолдолд хууль бус хөрөнгийг хүлээн авсан этгээд хууль бус хөрөнгө гэдгийг мэдээгүй, мэдэх боломжгүй байх нь хууль бус хөрөнгийг хураан авахад саад болохгүй.

5.17.Энэ зүйлийн 5.15-д зааснаас бусад хэлцлийн үндсэн дээр хууль бус хөрөнгийг шилжүүлэн авсан, хөрөнгийг хууль бус болохыг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан этгээдийг шударга эзэмшигч гэж үзнэ.

5.18.Хууль бус хөрөнгө нь шударга эзэмшигчийн өмчлөлд шилжсэн бол, эсхүл бусад байдлаар хууль бус хөрөнгийг тухайн хөрөнгөөр нь хураах боломжгүй тохиолдолд хууль бус хөрөнгийн үнийг нөхөн төлүүлнэ.

5.19.Хууль бус хөрөнгийг шалган шийдвэрлэхэд шүүх талуудын тэгш мэтгэлцэж оролцох эрхийг хангана.

5.20.Энэ зүйлийн 5.19 дэх хэсэг нь хөрөнгө хураах нэхэмжлэлийг шийдвэрлэх шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй, өмгөөлөгч, төлөөлөгчөө оролцуулаагүй, эсхүл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, хууль бус хөрөнгө шалган шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлсан этгээд нь шүүхэд хуралдаанд хүрэлцэн ирээгүй, өмгөөлөгч, төлөөлөгчөө оролцуулаагүй тохиолдолд хамаарахгүй.

5.21.Хууль бус хөрөнгө бий болсон цаг хугацааг нийтийн албан тушаалтны албан тушаалын бүрэн эрх, чиг үүргээ хэрэгжүүлсэн хугацаа болон нийтийн албан тушаалаас халагдсан, чөлөөлөгдсөнөөс хойшхи 10 жилийн хугацаатай хамтатган авч үзнэ.

5.22.Хууль бус хөрөнгийг нөхөн төлүүлэх тохиолдолд хууль бус хөрөнгө бий болсон үеийн үнэлгээ болон хууль бус хөрөнгийг захиран зарцуулсан үеийн зах зээлийн үнэлгээг үр шимийн хамт тогтоолгох бөгөөд аль өндөр үнээр нь тооцож нөхөн төлүүлнэ.

5.23.Албан тушаалтантай холбогдолгүй хөрөнгө болон бизнесийн үйл ажиллагаанд хууль бус хөрөнгө шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй.

5.24.Хууль бус хөрөнгө нь албан тушаалтан, түүний хамаарал бүхий этгээдийн хөрөнгийн эрхийн хүрээнд дундын өмчлөл, эзэмшилд байгаа бол, эсхүл хууль бус хөрөнгийг ашигласнаас олсон үр шимийг хүртэгч нь тухайн албан тушаалтан, түүний хамаарал бүхий этгээд бол хөрөнгийг хураах тухай шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тэдгээрийн эрх дуусгавар болно.

5.25.Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлогоос нь давсан хөрөнгийг энэ хуульд заасан эрх бүхий албан тушаалтан илрүүлэх бөгөөд нийтийн албан тушаалтан тухайн хөрөнгө хууль ёсны болохыг үндэслэл, нотолгоотой тайлбарлаж чадахгүй бол тухайн хөрөнгийг хууль бус хөрөнгө гэж үзнэ.

5.26.Хураан авч улсын орлого болгосон хөрөнгийг эрхлэн удирдах үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:

5.26.1.хөрөнгийн чанар, үнэ цэнийг хамгаалах;

5.26.2.улсын орлого болгосон хөрөнгийг шударгаар, үр ашигтай, нийтийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн захиран зарцуулах;

5.26.3.хөрөнгийн элэгдэл, хорогдол, хадгалалтын эрсдэлээс сэргийлэх;

5.26.4.улсын орлого болгосон хөрөнгө, түүний бүртгэл, захиран зарцуулалтыг ил тод байлгах;

5.26.5.ашиглах боломжгүй хөрөнгийг устгах, эсхүл дахин боловсруулах.

6 дугаар зүйл.Хууль бус хөрөнгө шалган шийдвэрлэх ажиллагааны хэл, бичиг

Хэвлэх

6.1.Хууль бус хөрөнгө шалган шийдвэрлэх ажиллагааг монгол хэлээр явуулж, төрийн албан ёсны хэл, бичгээр хөтөлж, баримтжуулна.

6.2.Хууль бус хөрөнгө шалган шийдвэрлэх ажиллагааны оролцогч нь монгол хэл мэдэхгүй, эсхүл хараа, сонсгол, хэл ярианы бэрхшээлтэйн улмаас өөрийн хууль ёсны ашиг сонирхлоо илэрхийлэх чадвар хязгаарлагдмал бол өөрийн эх хэл, эсхүл сайн мэдэх хэл, бичиг, дохио зангаа, тусгай тэмдэгт ашиглан орчуулагч, хэлмэрчийн тусламж авах эрхээр хангагдана.

6.3.Хууль бус хөрөнгө шалган шийдвэрлэх ажиллагааны баримт бичиг, хэргийн материал нь цаасан хэлбэртэй байх ба давхар цахим хэлбэртэй байж болно.

7 дугаар зүйл.Хугацаа тоолох

Хэвлэх

7.1.Энэ хуульд заасан хугацааг минут, цаг, хоног, сар, жилээр тоолно.

7.2.Хугацааг тоолж эхэлсэн минут, цаг, хоногийг хугацаа тоолоход оруулахгүй.

7.3.Хугацааг цагаар тоолоход уг хугацаа нь сүүлийн цаг, минутад дуусна.

7.4.Хугацааг хоногоор тоолоход уг хугацаа нь сүүлийн хоногийн 24 цагт дуусна.

7.5.Хугацааг ажлын өдрөөр тоолоход уг хугацаа нь тухайн ажлын өдрийн сүүлийн цаг, минутад дуусна.

7.6.Хугацааг сараар тоолоход сүүлийн сарын мөн өдөр уг хугацаа дуусна. Хэрэв энэ сард тохирох өдөр байхгүй бол мөн сарын эцсийн хоногт хугацаа дуусна.

7.7.Хугацааг жилээр тоолоход хугацаа нь дараа оны тухайн сарын тухайн өдөр дуусна. Хэрэв хугацааны төгсгөл ажлын бус өдөр тохиолдвол хугацааны сүүлийн өдрийг түүний дараагийн ажлын эхний өдрөөр тоолно.

7.8.Гомдол, бусад баримт бичгийг хугацаа дуусахын өмнө шууданд өгсөн бол хугацаа хэтэрсэнд тооцохгүй.

8 дугаар зүйл.Хууль бус хөрөнгө шалган шийдвэрлэх ажиллагааны нууцлал

Хэвлэх

8.1.Шүүгч, прокурор, хууль бус шалгах ажиллагааны удирдах болон эрх бүхий албан тушаалтан хууль бус хөрөнгийг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад олж мэдсэн хүний эмзэг мэдээлэл, төрийн болон албаны, байгууллагын нууцыг задруулахгүй байх, түүнийг хамгаалах арга хэмжээ авна.

8.2.Шүүгч, прокурор, хууль бус хөрөнгө шалгах ажиллагааны удирдах болон эрх бүхий албан тушаалтан нь хүний эмзэг мэдээлэл, төрийн болон албаны, байгууллагын нууцтай холбоотой ажиллагаанд оролцсон, байлцсан хүнд нууцыг задруулахгүй байх үүргийг сануулж, бичгээр баталгаа гаргуулж авна.

9 дүгээр зүйл.Хууль бус хөрөнгө шалган шийдвэрлэх ажиллагааны зардал

Хэвлэх

9.1.Хууль бус хөрөнгө шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд дараах зардал хамаарна:

9.1.1.шинжээч, орчуулагч, хэлмэрчид төлөх зардал;

9.1.2.эд мөрийн баримтыг хадгалах, шилжүүлэх, хөрөнгийн үнэлгээ хийлгэхэд гарах зардал;

9.1.3.тухайн хууль бус хөрөнгө шалган шийдвэрлэх ажиллагаатай шууд холбогдон гарах бусад зардал;

9.2.Шинжээч, орчуулагч, хэлмэрчид ажлын хөлс олгоно.

9.3.Энэ зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан ажиллагааны зардлыг тооцох журмыг Засгийн газар батална.

9.4.Албан үүргийн дагуу оролцсон шинжээч, мэргэжилтэн, хэлмэрч, орчуулагчид энэ зүйлд заасан ажлын хөлс олгохгүй.

9.5.Хөрөнгө нь хууль бус бол холбогдогч албан тушаалтнаас хууль бус хөрөнгө шалган шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох зардлын баримтыг үндэслэн гаргуулна.

9.6.Хууль бус хөрөнгө нь хэд хэдэн холбогдогчтой бол энэ зүйлд заасан зардлын хэмжээг хууль бус хөрөнгөөс хүртсэн хувь хэмжээг харгалзан холбогдогч тус бүрээр шүүх хуваарилж тогтооно.

10 дугаар зүйл.Гомдол гаргах, түүнийг шийдвэрлэх

Хэвлэх

10.1.Оролцогч хууль бус хөрөнгө шалгах ажиллагааны шатанд эрх бүхий албан тушаалтны шийдвэрийн талаар шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор прокурорт гомдол гаргах эрхтэй.

10.2.Оролцогч хууль бус хөрөнгө шалгах ажиллагааны шатанд эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагааны талаарх гомдлыг хууль бус хөрөнгө шалгах ажиллагааны аль ч үед үйл ажиллагааны талаар мэдсэнээс хойш ажлын 3 өдрийн дотор прокурорт гомдол гаргах эрхтэй.

10.3.Прокурор гомдолд дурдсан үндэслэлийг тал бүрээс нь хянаж, шаардлагатай бол нэмэлт баримт гаргуулж, тайлбар авч болно.

10.4.Прокурор гомдлыг хүлээн авснаас хойш ажлын 7 өдрийн дотор шийдвэрлэж, шийдвэрийг гомдол гаргасан оролцогчид биечлэн танилцуулах, эсхүл харилцаа, холбооны хэрэгсэл ашиглан хүргүүлнэ.

10.5.Оролцогч энэ зүйлийн 10.4 дэх хэсэгт заасан прокурорын шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор тухайн нэгжийн дээд шатны прокурорт гомдол гаргаж болно.

10.6.Тухайн нэгжийн дээд шатны прокурор энэ зүйлийн 10.5 дахь хэсэгт заасан гомдлыг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор хянан шийдвэрлэнэ.

10.7.Прокурор шаардлагатай гэж үзвэл гомдлыг шийдвэрлэх хүртэлх хугацаанд эрх бүхий албан тушаалтны шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж болно.

10.8.Энэ зүйлийн 10.6 дахь хэсэгт заасан прокурорын шийдвэрт гомдол гаргахгүй.

10.9.Эрх бүхий албан тушаалтан, эсхүл прокурорын шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой гомдлыг энэ зүйлийн 10.4, 10.6 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авч хянасан прокурор дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:

10.9.1.шийдвэр, үйл ажиллагааг хүчингүй болгох;

10.9.2.шийдвэр, үйл ажиллагааг өөрчлөх;

10.9.3.шийдвэр, үйл ажиллагааг хэвээр үлдээх.

10.10.Прокурор энэ зүйлийн 10.9.1, 10.9.2-т заасан шийдвэр гаргахдаа гомдол гаргагчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах арга хэмжээг даруй авч болно.

10.11.Прокурор, оролцогч хууль бус хөрөнгө шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг албажуулж гардуулсан өдрөөс 3 хоногийн дотор гомдол гаргаж болно.

11 дүгээр зүйл.Хүсэлт гаргах, түүнийг шийдвэрлэх

Хэвлэх

11.1.Оролцогч хууль бус хөрөнгө шалгах тодорхой ажиллагаа явуулах тухай хүсэлтийг хууль бус хөрөнгө шалгах ажиллагааны шатанд эрх бүхий албан тушаалтан, прокурорт гаргах эрхтэй.

11.2.Хүсэлтийг амаар, эсхүл бичгээр, цахимаар гаргаж болох бөгөөд хүсэлтийг амаар гаргасан бол тэмдэглэлд тусгаж, хүлээн авсан албан тушаалтан болон хүсэлт гаргагч гарын үсэг зурна.

11.3.Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан хүсэлтийг хангах үндэслэл тодорхой бол даруй, шалгах шаардлагатай бол түүнийг хүсэлт гаргаснаас хойш ажлын 3 өдрийн дотор дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:

11.3.1.хүсэлтийг бүрэн хангах;

11.3.2.хүсэлтийг хэсэгчлэн хангах.

11.4.Энэ зүйлийн 1 дэх хэсгийн хүсэлтэд заасан асуудлаар оролцогч энэ хуулийн 10 дугаар зүйлд заасны дагуу гомдол гаргаж шийдвэрлүүлж байсан нь тухайн хүсэлтийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болно.

11.5.Энэ зүйлийн 11.3 дахь хэсэгт заасан шийдвэрт гомдол гаргах, түүнийг энэ хуулийн 10 дугаар зүйлд заасан журмаар шийдвэрлэнэ.

12 дугаар зүйл.Хүсэлт, гомдлыг хууль бус хөрөнгийн хэрэгт хавсаргах

Хэвлэх

12.1.Энэ хуульд заасны дагуу гаргасан хүсэлт, гомдол, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэсэн баримт, тэмдэглэл, холбогдох бүх материалыг хууль бус хөрөнгийн хэрэгт хавсаргана.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

ХУУЛЬ БУС ХӨРӨНГӨ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ

13 дугаар зүйл.Хууль бус хөрөнгө шалган шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгч

Хэвлэх

13.1.Хууль бус хөрөнгө шалган шийдвэрлэх ажиллагааг иргэний хэргийн шүүх, прокурор, Авлигатай тэмцэх газар, татварын алба, Санхүүгийн мэдээллийн алба зэрэг байгууллага хэрэгжүүлнэ.

13.2.Хуульд өөрөөр заагаагүй бол хууль бус хөрөнгө шалган шийдвэрлэх ажиллагааны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

14 дүгээр зүйл.Шүүх

Хэвлэх

14.1.Шүүх хууль бус хөрөнгийг хянан шийдвэрлэхдээ энэ хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтлана.

14.2.Хууль бус хөрөнгө хянан шийдвэрлэх ажиллагааг шүүхийн цахим платформыг ашиглан явуулж болох бөгөөд хэргийн баримт бичиг, материал нь шүүхийн цахим платформын шаардлагад нийцсэн байна.

14.3.Оролцогчтой цахимаар харилцахад төрийн байгууллага, албан тушаалтны албаны цахим шуудан, албан бичиг солилцооны дундын систем, мэдэгдэл хүргэх систем, төрийн үйлчилгээний нэгдсэн систем, мэдэгдэл хүргэх системд иргэний үүсгэсэн, бүртгүүлсэн цахим шуудан, өмгөөлөгчийн Монголын Өмгөөлөгчдийн Холбооны цахим системд бүртгүүлж холбогдсон цахим шуудан болон тухайн этгээдийг таньж, баталгаажуулах боломжтой бусад цахим системийг ашиглана.

14.4.Өмгөөлөгч тайлбар, гомдол, хүсэлт зэрэг баримт бичгийг цахим баримт бичгээр хүргүүлнэ. Техникийн шалтгаанаар ийнхүү хүргүүлэх боломжгүй тохиолдолд цаасан баримт бичгээр ирүүлж болох бөгөөд энэ тохиолдолд техникийн боломжгүй байсан шалтгаанаа нотолж цахим баримт бичгээр нөхөн ирүүлж болно.

14.5.Эрх бүхий албан тушаалтан, прокуророос шүүхэд хүргүүлэх хууль бус хөрөнгийн хэрэг, баримт бичгийг шүүхийн цахим платформын техникийн шаардлагад нийцүүлж цахим баримт бичгийн хэлбэрт хөрвүүлж, албан тушаалтны цахим гарын үсгээр баталгаажуулан хүргүүлж болно. Шүүхийн шатанд цахим баримт бичгээр хүргүүлэх боломжгүй цаасан баримт бичгийг шүүхийн захиргааны ажилтан цахим баримт бичигт хөрвүүлнэ.

15 дугаар зүйл.Прокурор

Хэвлэх

15.1.Прокурор Прокурорын тухай хуульд зааснаас гадна дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

15.1.1.хууль бус хөрөнгө шалгах ажиллагаанд хяналт тавих;

15.1.2.шаардлагатай тохиолдолд хөрөнгө, орлогын мэдүүлэгт Авлигатай тэмцэх газраар хяналт, дүн шинжилгээ хийлгэх;

15.1.3.хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг шүүхэд гаргах.

15.2.Прокурор нь хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээж оролцоно.

15.3.Прокурор хууль бус хөрөнгө шалгах ажиллагаанд хяналт тавих ба дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

15.3.1.хууль бус хөрөнгө шалгах ажиллагаа хуульд заасны дагуу явагдаж байгаа эсэхийг хянах;

15.3.2.хууль бус хөрөнгийг өөрөө илрүүлсэн, мэдээлэл хүлээн авсан бол Авлигатай тэмцэх газарт шилжүүлэх;

15.3.3.оролцогчийн гаргасан гомдол, хуульд заасан бусад үндэслэлээр хууль бус хөрөнгийн хэргийг хянах;

15.3.4.хуульд заасны дагуу хууль бус хөрөнгө шалгах ажиллагааны хугацааг сунгах;

15.3.5.эрх бүхий албан тушаалтан, хууль бус хөрөнгө шалгах ажиллагааны удирдах албан тушаалтны шийдвэр, ажиллагааны талаархи гомдлыг хянан шийдвэрлэх;

15.3.6.энэ хуульд заасан прокурорын зөвшөөрлөөр явуулах ажиллагааны зөвшөөрөл олгох, хойшлуулшгүй тохиолдолд прокурорын зөвшөөрөлгүй явуулсан ажиллагааг хуульд заасны дагуу явуулсан эсэхийг хянаж, хүчинтэйд тооцох эсэхийг шийдвэрлэх;

15.3.7.хууль бус хөрөнгө шалгах тодорхой ажиллагааг гүйцэтгүүлэхээр даалгавар өгөх;

15.3.8.эрх бүхий албан тушаалтны эрх хязгаарлах арга хэмжээ хэрэгжүүлэхтэй холбоотой гаргасан саналыг шийдвэрлэх;

15.3.9.хууль бус хөрөнгө шалгах ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтан хууль зөрчсөн бол хууль бус хөрөнгийг тухайн эрх бүхий албан тушаалтнаар шалгуулахыг зогсоох талаар дээд шатны албан тушаалтанд шаардлага хүргүүлэх;

15.3.10.хууль бус хөрөнгө шалгах ажиллагаанд шаардлагатай мэдээ, судалгаа, баримт бичгийг гаргуулан авах, газар дээр нь танилцах, иргэн, албан тушаалтнаас тайлбар авах;

15.3.11.хууль бус хөрөнгө нь гэмт хэргийн шинжтэй бол эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, эсхүл эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, харьяаллын дагуу шилжүүлэх;

15.3.12.хууль бус хөрөнгө нь зөрчлийн шинжтэй бол зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, эсхүл зөрчлийн хэрэг үүсгэж харьяаллын дагуу шилжүүлэх;

15.3.13.хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргах, шүүх хуралдаанд оролцох;

15.3.14.хуульд заасан бусад.

15.4.Хууль бус хөрөнгө шалгах ажиллагааны явцад гаргасан прокурорын шийдвэрийг эрх бүхий албан тушаалтан эс зөвшөөрвөл шийдвэрийг гарснаас хойш ажлын 3 өдрийн дотор тухайн нэгжийн дээд шатны прокурорт гомдол гаргана.

15.5.Энэ зүйлийн 15.4 дэх хэсэгт заасан гомдлыг хүлээн авсан тухайн нэгжийн дээд шатны прокурор ажлын 5 өдрийн дотор хянан, гомдолд дурдсан шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх, эсхүл гомдлыг хүлээн авахаас татгалзан шийдвэрлэнэ.

15.6.Прокурор энэ зүйлд заасан гомдлыг шийдвэрлэхэд энэ хуулийн 10 дугаар зүйлд заасан журмыг баримтална.

15.7.Оролцогч дараах үндэслэлээр прокурорыг татгалзан гаргах хүсэлтийг тухайн нэгжийн дээд шатны прокурорт гаргаж болно:

15.7.1.тухайн хууль бус хөрөнгө шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцогч бол;

15.7.2.тухайн хууль бус хөрөнгө шалгах ажиллагаа явуулж байгаа эрх бүхий албан тушаалтан, удирдах албан тушаалтан, өмгөөлөгч, оролцогчийн гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүн бол, эсхүл бусад үндэслэлээр холбоо хамааралтай гэж үзвэл.

15.8.Тухайн нэгжийн дээд шатны прокурор энэ зүйлийн 15.7 дахь хэсэгт заасан хүсэлтийг үндэслэлгүй гэж үзвэл хангахаас татгалзах, үндэслэлтэй гэж үзвэл хүсэлтийг хангаж, өөр прокурор томилно.

15.9.Энэ зүйлийн 15.8 дахь хэсэгт заасан прокурорын гаргасан шийдвэрт гомдол гаргахгүй.

16 дугаар зүйл.Авлигатай тэмцэх газар

Хэвлэх

16.1.Хууль бус хөрөнгө шалгах ажиллагааг Авлигатай тэмцэх газрын хууль бус хөрөнгө шалгах ажиллагааг удирдах албан тушаалтан болон эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасан журмын дагуу явуулна.

16.2.Хууль бус хөрөнгө шалгах ажиллагааг удирдах албан тушаалтан дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

16.2.1.хууль бус хөрөнгө шалган ажиллагааг зохион байгуулалт, мэргэжлийн удирдлагаар хангах;

16.2.2.хууль бус хөрөнгийн талаархи гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлж, хууль бус хөрөнгийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэх;

16.2.3.хууль бус хөрөнгө шалгах ажиллагааг явуулах чиг үүргийг нэг, эсхүл хэд хэдэн эрх бүхий албан тушаалтанд хуваарилан даалгах;

16.2.4.шаардлагатай тохиолдолд хууль бус хөрөнгө шалгах ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтныг өөрчлөх;

16.2.5.хууль бус хөрөнгө шалгах нэмэлт ажиллагаа явуулах шаардлагатай бол шалгах ажиллагааны хугацааг 30 хүртэл хоногоор сунгах;

16.2.6.хууль бус хөрөнгө шалгах ажиллагааны хэргийг харьяаллын дагуу шилжүүлэхээр прокурорт танилцуулж, шийдвэрлүүлэх;

16.2.7.шаардлагатай бол эрх бүхий албан тушаалтны бүрэн эрхийг хэрэгжүүлэх.

16.3.Оролцогч энэ хуулийн 15 дугаар зүйлийн 15.7 дахь хэсэгт заасан үндэслэлээр хууль бус хөрөнгө шалгах ажиллагааны удирдах албан тушаалтныг татгалзан гаргах хүсэлтийг прокурорт гаргаж болно.

16.4.Прокурор энэ зүйлийн 16.3 дахь хэсэгт заасан хүсэлтийг үндэслэлгүй гэж үзвэл хангахаас татгалзах, үндэслэлтэй гэж үзвэл хүсэлтийг хангаж, өөр албан тушаалтныг томилно.

16.5.Энэ зүйлийн 16.4 дэх хэсэгт заасан прокурорын шийдвэрт гомдол гаргахгүй.

16.6.Хууль бус хөрөнгө шалгах ажиллагааг удирдах албан тушаалтан энэ хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гэмт хэргийн шинж илрүүлсэн бол прокурорт даруй мэдэгдэнэ.

16.7.Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд хууль бус хөрөнгө шалгах ажиллагааны явцад дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

16.7.1.хууль бус хөрөнгийг өөрөө илрүүлсэн, эсхүл хууль бус хөрөнгийн талаар гомдол, мэдээлэл ирүүлснийг хүлээн авч шалгах ажиллагаа явуулах;

16.7.2.хууль бус хөрөнгийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авах, бүртгэх;

16.7.3.хуульд заасан үндэслэл, журмын дагуу хууль бус хөрөнгийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах, эсхүл хууль бус хөрөнгийн хэрэг нээх;

16.7.4.хууль бус хөрөнгийн талаархи гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналыг хууль бус хөрөнгө шалгах ажиллагааг удирдах албан тушаалтанд гаргах;

16.7.5.хууль бус хөрөнгө шалгах ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах;

16.7.6.прокурорын шийдвэр, үйл ажиллагааны талаар хуульд заасан журмын дагуу тухайн нэгжийн дээд шатны прокурорт гомдол гаргах;

16.7.7.хууль бус хөрөнгө шалгах ажиллагаанд оролцогчийн гаргасан хүсэлтийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэрлэх;

16.7.8.хуульд заасан үндэслэл, журмын дагуу эрх хязгаарлах арга хэмжээг авах;

16.7.9.хууль бус хөрөнгийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцох;

16.7.10.хууль бус хөрөнгө шалгах тодорхой төрлийн ажиллагаа явуулах, прокурорын зөвшөөрөл шаардлагатай ажиллагаанд прокурорт санал гаргаж хүргүүлэх;             

16.7.11.прокурорын зөвшөөрөл авахаар энэ хуульд зааснаас бусад тохиолдолд хууль бус хөрөнгө шалгах ажиллагааг бие даан явуулах;

16.7.12.хууль бус хөрөнгө шалгах ажиллагаанд ач холбогдол бүхий этгээдийг дуудан ирүүлэх;

16.7.13.хөрөнгийн үнэлгээ хийлгэхээр хөрөнгийн үнэлгээчин томилох;

16.7.14.шинжилгээ хийлгэхээр шинжээч томилох;

16.7.15.хууль бус хөрөнгө шалгах ажиллагааны хэргийг хаасан прокурорын шийдвэрийг эс зөвшөөрвөл 5 хоногийн дотор дээд шатны прокурорт бичгээр санал гаргах;

16.7.16.прокурорын зөвшөөрлөөр хууль бус хөрөнгө шалгах нууц ажиллагааг явуулахаар эрх бүхий байгууллагад даалгавар бичиж, гүйцэтгүүлэх;

16.7.17.өөр нутаг дэвсгэрт шалгах ажиллагаа явуулах шаардлага гарвал энэ тухай даалгаврыг бичгээр хүргүүлэх ба түүнийг хүлээн авсан эрх бүхий байгууллага даалгаврыг заасан хугацаанд биелүүлж, хариуг цугларсан нотлох баримтын хамтаар ирүүлэх;

16.7.18.өмчийн хэлбэр үл харгалзан бүх аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс мэдээлэл, лавлагаа, баримт бичиг, тодорхойлолт гаргуулан авах;

16.7.19.хаалттай, хязгаарлалттай мэдээллийг мэдээлэл хариуцагчаас гаргуулан авах;

16.7.20.гааль, татварын мэдээллийн санд нэвтрэх, мэдээлэл цуглуулах;

16.7.21.хуульд заасан бусад.

16.8.Оролцогч энэ хуулийн 15 дугаар зүйлийн 15.7 дахь хэсэгт үндэслэлээр эрх бүхий албан тушаалтныг татгалзан гаргах хүсэлтийг хууль бус хөрөнгө шалгах ажиллагааг удирдах албан тушаалтанд гаргаж болно.

16.9.Хууль бус хөрөнгө шалгах ажиллагааг удирдах албан тушаалтан энэ зүйлийн 16.8 дахь хэсэгт заасан хүсэлтийг үндэслэлгүй гэж үзвэл хангахаас татгалзах, үндэслэлтэй гэж үзвэл хүсэлтийг хангаж, хууль бус хөрөнгийн хэргийг шалгуулахаар өөр эрх бүхий албан тушаалтанд шилжүүлнэ.

16.10.Энэ зүйлийн 16.9 дэх хэсэгт заасан хууль бус хөрөнгө шалгах ажиллагааг удирдах албан тушаалтны шийдвэрт гомдол гаргахгүй.

16.11.Эрх бүхий албан тушаалтан хууль бус хөрөнгийн талаарх мэдээлэл, баримт бичгийг прокурор, шүүхэд тайлбарлах үүрэг хүлээнэ.

16.12.Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гэмт хэрэг, зөрчлийн шинжийг илрүүлсэн бол прокурорт даруй мэдэгдэнэ.

16.13.Эрх бүхий албан тушаалтан хууль бус хөрөнгө шалгах ажиллагааны явцад энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадлага хэрэглэж болно.

17 дугаар зүйл.Татварын алба

Хэвлэх

17.1.Татварын алба нь хууль бус хөрөнгө шалгах ажиллагаанд Авлигатай тэмцэх газрын эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүхийн даалгавраар, эсхүл шаардлагатай тохиолдолд дараах байдлаар мэргэжлийн дэмжлэг, туслалцаа үзүүлж мэдээлэл, баримтаар хангана:

17.1.1.холбогдогчийн мэдүүлсэн орлого, зарлага, татварын хэмжээг түүний хөрөнгөтэй харьцуулан дүн шинжилгээ хийж хүргүүлэх;

17.1.2.татварын мэдээллийн нэгдсэн санг эрх бүхий албан тушаалтанд ашиглуулах, мэдээлэл солилцох замаар хууль ёсны орлогоосоо давсан зардал, хэрэглээ, сэжигтэй хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг тогтооход дэмжлэг үзүүлэх;

17.1.3.хууль бус хөрөнгөө хууль ёсны мэт харагдуулахын тулд ашигладаг далд бизнес, данс, компаниудын талаарх сэжигтэй мэдээллийг прокурорт мэдэгдэж, холбогдох баримт, мэдээллийн хамт хүргүүлэх;

17.1.4.хөрөнгөө бусдын нэр дээр бүртгүүлж нуусан тохиолдолд хөрөнгийн хөдөлгөөнийг шинжилж, эцсийн өмчлөгч, эзэмшигчийг тодорхойлоход мэргэжлийн туслалцаа үзүүлэх.

18 дугаар зүйл.Санхүүгийн мэдээллийн алба

Хэвлэх

18.1.Санхүүгийн мэдээллийн алба нь хууль бус хөрөнгө шалгах ажиллагаанд Авлигатай тэмцэх газрын эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүхийн даалгавраар, эсхүл шаардлагатай тохиолдолд дараах байдлаар мэргэжлийн дэмжлэг, туслалцаа үзүүлж мэдээлэл, баримтаар хангана:

18.1.1.сэжигтэй санхүүгийн гүйлгээний мэдээллийг боловсруулах;

18.1.2.сэжигтэй гүйлгээнд шүүлт, дүн шинжилгээ хийж хууль бус хөрөнгийн хөдөлгөөний талаарх мэдээллийг хүргүүлэх;

18.1.3.санхүүгийн мэдээлэл дээр үндэслэн хууль бус хөрөнгийн хөдөлгөөний шинжтэй схемийг гарган хүргүүлэх;

18.1.4.олон улсын сүлжээг ашиглан оффшор бүс болон гадаад улс орнууд руу гарсан, нуун дарагдуулсан хууль бус хөрөнгө, банкны дансны мэдээллийг олж авах ажиллагааг нэн даруй зохион байгуулах, ирүүлсэн мэдээллийг Авлигатай тэмцэх газар, эсхүл прокурорт хүргүүлэх;

18.1.5.хууль бус хөрөнгийг шилжүүлэх, эсхүл нуун дарагдуулах эрсдэл үүссэн тохиолдолд тодорхой хугацаанд сэжигтэй гүйлгээг түр зогсоож, энэ талаар Авлигатай тэмцэх газар, эсхүл прокурорт мэдэгдэх;

18.1.6.хуульд заасан бусад.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

ХУУЛЬ БУС ХӨРӨНГӨ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ ОРОЛЦОГЧ

19 дүгээр зүйл.Холбогдогч

Хэвлэх

19.1.Хууль бус хөрөнгөтэй холбогдож байгаа албан тушаалтан, хамаарал бүхий этгээдийг холбогдогч гэнэ.

19.2.Холбогдогч дараах эрхтэй:

19.2.1.ямар хууль бус хөрөнгөд холбогдон шалгагдаж байгааг мэдэх;

19.2.2.өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах;

19.2.3.эх хэлээрээ, эсхүл сайн мэдэх хэлээрээ мэдүүлэг өгөх, орчуулагч, хэлмэрч авах;

19.2.4.шалгаж байгаа хөрөнгөтэй холбогдуулан тайлбар гаргах;

19.2.5.хөрөнгө шалгах тодорхой ажиллагаа явуулах хүсэлт гаргах;

19.2.6.эрх бүхий албан тушаалтан, удирдах албан тушаалтан, прокурорын үйл ажиллагаа, шийдвэр, шүүхийн шийдвэрт гомдол гаргах;

19.2.7.өөрийн, эсхүл хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу хийгдэж байгаа хууль бус хөрөнгө шалгах ажиллагаанд биечлэн оролцох, уг ажиллагааны тэмдэглэлтэй танилцах, түүнд засвар оруулах хүсэлт гаргах;

19.2.8.хууль бус хөрөнгө шалган шийдвэрлэх ажиллагааны явцад баримт сэлт, нотлох баримт гаргаж өгөх, эсхүл зааж өгөх, нотлох баримт шалгуулах тухай хүсэлт гаргах, нотлох баримт гаргаж өгөх;

19.2.9.хууль бус хөрөнгө шалган шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч, үнэлгээчин, мэргэжилтэн томилсон тогтоол, шинжээч, үнэлгээчин, мэргэжилтний дүгнэлттэй, хууль бус хөрөнгө шалгах ажиллагаадууссаны дараа хэргийн материалтай танилцах;

19.2.10.мэдүүлэг өгөхөөс татгалзах;

19.2.11.хууль бус хөрөнгө шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн хөрөнгийг хууль ёсоор олж авсан талаар тайлбар гаргах, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх;

19.2.12.хуульд заасан бусад.

19.3.Холбогдогч дараах үүрэгтэй:

19.3.1.шүүх, прокурор, эрх бүхий албан тушаалтны мэдэгдэх хуудсаар дуудсан цагт хүрэлцэн ирэх;

19.3.2.шүүх, прокурор, эрх бүхий албан тушаалтны шийдвэр, хууль ёсны шаардлагыг биелүүлэх;

19.3.3.хууль бус хөрөнгө шалган шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх;

19.3.4.оролцогчид нөлөөлөхгүй байх;

19.3.5.шүүх хуралдааны дэгийг сахих;

19.3.6.хуульд заасан бусад.

19.4.Холбогдогчийн энэ хуульд заасан үүргээ биелүүлээгүй нь түүнд эрх хязгаарлах арга хэмжээ хэрэглэх, хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.

19.5.Холбогдогчийг шүүхийн шатанд зохигч буюу хариуцагч гэх бөгөөд шүүхийн шатанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх эдэлж, үүрэг хүлээж оролцоно.

20 дугаар зүйл.Өмгөөлөгч

Хэвлэх

20.1.Холбогдогчийн хүсэлтээр хууль бус хөрөнгө шалган шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцож болно.

20.2.Холбогдогч хууль бус хөрөнгө шалган шийдвэрлэх ажиллагааны аль ч үед өмгөөлөгч авч болно.

20.3.Хууль бус хөрөнгө шалган шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийн оролцоо нь хууль зүйн туслалцаа авч байгаа талын хүсэлтээр тодорхойлогдоно.

20.4.Өмгөөлөгч дараах эрхтэй:

20.4.1.үйлчлүүлэгчтэйгээ ганцаарчлан уулзах, түүнээс тайлбар, мэдүүлэг авахад байлцах, асуулт тавих, тэмдэглэлд тусгуулах;

20.4.2.хууль бус хөрөнгө шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч, үнэлгээчин, мэргэжилтэн, шинжээчээс мэдүүлэг авахуулахаар хүсэлт гаргах;

20.4.3.хууль бус хөрөнгө шалган шийдвэрлэх ажиллагааны явцад үнэлгээчин, мэргэжилтэн, шинжээчийн дүгнэлттэй танилцах, өөрийн зардлаар хуулбарлаж, хувилж авах, нэмэлт ба дахин шинжилгээ, дүгнэлт, үнэлгээ хийлгэх хүсэлт гаргах;

20.4.4.хууль зүйн туслалцаа үзүүлэхэд шаардлагатай эд зүйл, баримт бичиг, мэдээлэл, бусад баримтыг эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүхэд гаргаж өгөх, түүнийг хууль бус хөрөнгийн хэрэгт бэхжүүлж тусгуулах, хууль бус хөрөнгө шалгах тодорхой ажиллагаа явуулах хүсэлт гаргах, энэ хуульд заасан журмын дагуу оролцох;

20.4.5.үйлчлүүлэгчийн болон өөрийн хүсэлтээр хийгдэж байгаа хууль бус хөрөнгө шалгах ажиллагаанд байлцаж, асуулт тавих, хүсэлт гаргах;

20.4.6.өөрийн оролцсон хууль бус хөрөнгө шалгах ажиллагаа, шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцаж, засвар оруулах тухай хүсэлт гаргах;

20.4.7.хөрөнгө шалгах ажиллагааны явцад өөрөө зөвшөөрсөн бол хүн, хуулийн этгээдээс хэрэгт ач холбогдол бүхий тайлбар, баримт бичиг, лавлагаа, тодорхойлолт гаргуулж авах;

20.4.8.эрх бүхий албан тушаалтан, прокурор, орчуулагч, хэлмэрч, шинжээч, шүүгч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг татгалзан гаргах хүсэлт гаргах;

20.4.9.хууль бус хөрөнгө шалгах ажиллагааг хаасан, эсхүл хөрөнгө хураах, нөхөн төлүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн хэргийн материалтай танилцаж, төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлд хамаарахаас бусад нотлох баримтыг өөрийн зардлаар хуулбарлаж, хувилж авах;

20.4.10.эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүхийн ажиллагаа, шийдвэрт гомдол гаргах;

20.4.11.анхан, давж заалдах, хяналтын шатны шүүх хуралдаанд оролцох;

20.4.12.хууль бус хөрөнгө шалган шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгчийн хууль зөрчиж оролцогчид учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, гэм буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэх санал гаргах;

20.4.13.хуульд заасан бусад эрх.

20.5.Өмгөөлөгч нь шүүх, прокурор, эрх бүхий албан тушаалтны товлосон хугацаанд хүрэлцэн ирж хууль бус хөрөнгө шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцоно. Хүндэтгэн үзэх шалтгаанаар оролцох боломжгүй бол энэ тухай урьдчилж мэдэгдэнэ.

20.6.Өмгөөлөгчөөр оролцох болсноо үйлчлүүлэгчийн бичгээр үйлдсэн хүсэлт, гэрээгээр баталгаажуулж, шүүх, прокурор, эрх бүхий албан тушаалтанд бичгээр мэдэгдэнэ.

20.7.Өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээгээр хүлээсэн өмгөөлөх, хууль зүйн туслалцаа үзүүлэх үүргээсээ татгалзаж болохгүй.

21 дүгээр зүйл.Орчуулагч, хэлмэрч

Хэвлэх

21.1.Монгол хэл мэдэхгүй, эсхүл хараа, сонсгол, хэл ярианы бэрхшээлийн улмаас өөрийн хууль ёсны ашиг сонирхлоо илэрхийлэх чадвар хязгаарлагдмал бол өөрийн эх хэл, эсхүл сайн мэдэх хэл, бичиг, дохио зангаа, тусгай тэмдэгт ашиглан тохиолдолд шүүх, прокурор, эрх бүхий албан тушаалтан нь орчуулга хийх, хэлмэрчлэх мэдлэг, чадвартай хүнийг орчуулагч, хэлмэрчээр томилно.

21.2.Орчуулагч, хэлмэрч дараах эрхтэй:

21.2.1.өөрийн оролцсон ажиллагаа, шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцаж, засвар оруулах хүсэлт гаргах;

21.2.2.орчуулах, хэлмэрчлэх мэдлэг, чадвар хүрэхгүй бол оролцохоос татгалзах;

21.2.3.гүйцэтгэсэн ажлын хөлс, зардлыг авах.

21.3.Орчуулагч, хэлмэрч дараах үүрэгтэй:

21.3.1.шүүх, прокурор, эрх бүхий албан тушаалтны дуудсан цагт хүрэлцэн ирж орчуулах, хэлмэрчлэх;

21.3.2.үнэн зөв орчуулж, хэлмэрчлэх;

21.3.3.баримт бичиг, эсхүл түүний оролцоотой явагдсан хууль бус хөрөнгө шалган шийдвэрлэх ажиллагаа, шүүх хуралдааны тэмдэглэлд үнэн зөв орчуулж, хэлмэрчилснийг баталж гарын үсэг зурах;

21.3.4.хэлмэрчлэх, орчуулах явцад мэдсэн төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэл, хууль бус хөрөнгийн хэргийн талаарх баримт, мэдээллийг задруулахгүй байх;

21.3.5.хууль бус хөрөнгө шалган шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх тус ажиллагааны журам, шүүх хуралдааны дэгийг сахих.

21.4.Орчуулагч, хэлмэрч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үүргээ биелүүлээгүй, эсхүл санаатай зөрчсөн бол хуульд заасан хариуцлага хүлээнэ.

21.5.Энэ зүйлд заасан журам нь сонсгол, хэл, ярианы бэрхшээлтэй хүний дохио, зангаа, тусгай тэмдэгтийг хэлмэрчлэхэд нэгэн адил хамаарна.

22 дугаар зүйл.Гэрч

Хэвлэх

22.1.Хууль бус хөрөнгө шалган шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч байгаа хүнийг гэрч гэнэ.

22.2.Гэрч шүүх, прокурор, эрх бүхий албан тушаалтны дуудсанаар хүрэлцэн ирж, хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй.

22.3.Гэрч дуудсан цагт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол түүнийг шүүхийн шийдвэрээр албадан ирүүлнэ.

22.4.Гэрч хууль бус хөрөнгө шалгах ажиллагаанд саад учруулсан, эсхүл худал мэдүүлэг өгсөн бол түүнд Зөрчлийн тухай хууль, эсхүл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

22.5.Аюулгүй байдлаа хангуулах талаарх хүсэлтийг шүүх, прокурор, эрх бүхий албан тушаалтанд гаргана.

22.6.Гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй.

22.7.Мэдүүлэг авахаас өмнө энэ хуульд заасан гэрчийн эрх, үүргийг тайлбарлаж өгнө.

23 дугаар зүйл.Хөндлөнгийн гэрч

Хэвлэх

23.1.Эрх бүхий албан тушаалтан хууль бус хөрөнгө шалгах ажиллагааны явц, үр дүнг баталгаажуулахаар тухайн ажиллагаанд хөндлөнгийн гэрчийг оролцуулж болно.

23.2.Хөндлөнгийн гэрч тухайн хууль бус хөрөнгийн хэрэгт хувийн сонирхолгүй хүн байна.

23.3.Хөндлөнгийн гэрч өөрийн оролцсон хууль бус хөрөнгө шалгах ажиллагааны талаар гомдол гаргах, ажиллагааны тэмдэглэлтэй танилцах, түүнд засвар оруулах тухай хүсэлт гаргаж болно.

23.4.Хөндлөнгийн гэрч хууль бус хөрөнгө шалгах ажиллагааны журмыг сахиж, нууцыг задруулахгүй байх үүрэгтэй.

23.5.Энэ хуульд хөндлөнгийн гэрч оролцуулахаар заасан ажиллагаанд хөндлөнгийн гэрч оролцох боломжгүй бол дуу-дүрсний бичлэгээр тухайн ажиллагааны явц, үр дүнг бэхжүүлнэ.

24 дүгээр зүйл.Шинжээч

Хэвлэх

24.1.Шүүх, прокурор, эрх бүхий албан тушаалтны шинжилгээ хийлгэх хүсэлтийн дагуу Шүүх шинжилгээний тухай хуулийн 4.1.6, 8.2-т заасан этгээдийг шинжээчээр томилно.

24.2.Шинжээч нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 49.1-д заасан эрхээс гадна дараах эрхийг эдэлнэ:

24.2.1.шүүх, прокурор, эрх бүхий албан тушаалтны зөвшөөрснөөр хууль бус хөрөнгө шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцох, шинжилгээ хийхтэй холбоотой асуудлаар оролцогчид асуулт тавих, хууль бус хөрөнгө шалгах ажиллагааны тэмдэглэлд нэмэлт, өөрчлөлт оруулах санал гаргах;

24.2.2.дүгнэлт гаргахад хэрэгцээтэй нэмэлт баримт ирүүлэх талаар шүүх, прокурор, эрх бүхий албан тушаалтанд хандаж хүсэлт гаргах;

24.2.3.хэргийн материалаас шинжилгээ хийх зүйлд холбогдох хэсэгтэй нь танилцах;

24.2.4.өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангуулах талаарх хүсэлтийг шүүх, прокурор, эрх бүхий албан тушаалтанд гаргах;

24.2.5.шинжээчид тавьсан асуулт нь түүний тусгай мэдлэгийн хүрээнээс хэтэрсэн, эсхүл тусгай мэдлэгт хамаарахгүй, эсхүл шинжилгээ хийх баримт сэлтэд холбогдох хүн, байгууллагатай ашиг сонирхлын зөрчил үүсэхээр бол шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаас татгалзах;

24.2.6.шинжилгээний байгууллагаас гадуур шинжээчээр томилогдсон тохиолдолд шинжилгээний зардал, ажлын хөлсийг гаргуулан авах.

24.3.Шинжээч нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 49.2-т зааснаас гадна дараах үүргийг хүлээнэ:

24.3.1.шүүх, прокурор, эрх бүхий албан тушаалтны тавьсан асуултын дагуу тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд шинжилгээг тал бүрээс нь бүрэн бодитой хийж, тогтоосон хугацаанд шинжлэх ухааны үндэслэл бүхий дүгнэлтийг бичгээр гаргах;

24.3.2.гаргасан дүгнэлттэй холбоотой асуудлаар мэдүүлэг өгөх;

24.3.3.хараат бусаар, үнэн зөв дүгнэлт гаргах;

24.3.4.хууль бус хөрөнгө шалган шийдвэрлэх ажиллагааны нууцлалыг задруулахгүй байх.

24.4.Шинжээч тавьсан асуултын заримыг санаатайгаар хариулахгүй орхисон, эсхүл тогтоосон хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн, эсхүл худал дүгнэлт гаргасан бол хуульд заасан хариуцлага хүлээнэ.

24.5.Шинжээчийн үүргийг багаар гүйцэтгэж болно.

24.6.Дүгнэлт гаргасан шинжээч нь мэдүүлэг авахаар шүүх, прокурор, эрх бүхий албан тушаалтны дуудсан цагт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол түүнийг хуульд заасны шүүхийн шийдвэрээр албадан ирүүлнэ.

25 дугаар зүйл.Мэргэжилтэн

Хэвлэх

25.1.Хууль бус хөрөнгө шалган шийдвэрлэх ажиллагааны явцад дэмжлэг үзүүлэх, зөвлөгөө авах зорилгоор тусгай мэдлэг, эсхүл туршлага бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг шүүх, прокурор, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр мэргэжилтнээр оролцуулж болно.

25.2.Мэргэжилтэн дараах эрхтэй:

25.2.1.өөрийн оролцож байгаа ажиллагаатай холбогдуулан асуулт тавих;

25.2.2.техник хэрэгсэл, төхөөрөмж ашиглах;

25.2.3.өөрийн оролцсон ажиллагаа, шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцах, засвар оруулах хүсэлт гаргах;

25.2.4.гүйцэтгэсэн ажлын хөлс, зардлыг авах /албан үүргийнхээ хувиар оролцсон бол энэ заалт хамаарахгүй/;

25.2.5.өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангуулах хүсэлтийг шүүх, прокурор, эрх бүхий албан тушаалтанд гаргах.

25.3.Мэргэжилтэн дараах үүрэгтэй:

25.3.1.шүүх, прокурор, эрх бүхий албан тушаалтны дуудсанаар хүрэлцэн ирж, өөрийн оролцсон ажиллагаатай холбогдуулан мэдүүлэг өгөх;

25.3.2.өөрийн оролцсон асуудлаар оролцогчийн асуултад хариулах, тайлбарлах;

25.3.3.өөрийн оролцсон ажиллагааны нууцлалыг задруулахгүй байх.

26 дугаар зүйл.Хөрөнгийн үнэлгээчин

Хэвлэх

26.1.Хөрөнгийн үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу үнэлгээчин тогтооно.

27 дугаар зүйл.Иргэний нэхэмжлэгч

Хэвлэх

27.1.Хууль бус хөрөнгөтэй холбоотой хэлцэл хийсний улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гуравдагч этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ.

27.2.Иргэний нэхэмжлэгч нь холбогдогчоос өөрт учирсан хохирлыг гаргуулахаар иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тус нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ.

27.3.Эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгч захирамж гаргаж иргэний нэхэмжлэгчээр тогтооно.

27.4.Хууль бус хөрөнгө шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан иргэний нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө.

27.5.Иргэний нэхэмжлэгчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4, 1.5, 1.6, 1.8, 1.10, 1.11-д заасан эрх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26, 27 дугаар заасан эрх, үүрэг нэгэн адил хамаарна.

27.6.Иргэний нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг тухайн хууль бус хөрөнгө шалган шийдвэрлэх ажиллагаа дуусаагүй байхад иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлэхгүй.

27.7.Иргэний нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргаж болно.

27.8.Энэ хуулийн 27.2-т заасан үндэслэл байхгүй бол иргэний нэхэмжлэл гаргасан хүн, хуулийн этгээдийн нэхэмжлэлийг хүлээн авах, иргэний нэхэмжлэгчээр тогтоохоос үндэслэл бүхий шийдвэр гарган татгалзаж болох ба энэхүү шийдвэрт гомдол гаргах журмыг иргэний нэхэмжлэл гаргагчид тайлбарлана.

27.9.Хууль бус хөрөнгө шалган шийдвэрлэх ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгчээр тогтоохоос татгалзсан нь шүүхээр хэргийг хянан шийдвэрлэх шатанд тухайн асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй.

27.10.Иргэний нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй. Нэхэмжлэлээс татгалзах тухай хүсэлтийг эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүх хөрөнгө хураан авах ажиллагааны аль ч үед хүлээн авна.

27.11.Нэхэмжлэлээс татгалзах тухай хүсэлтийг хууль бус хөрөнгө шалган шийдвэрлэх ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэлд тусгах ба хэрэв бичгээр гаргасан бол хэрэгт хавсаргана.

ТАВДУГААР БҮЛЭГ

ХУУЛЬ БУС ХӨРӨНГӨ ШАЛГАХ ТОДОРХОЙ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ЖУРАМ

28 дугаар зүйл.Хууль бус хөрөнгө шалгах тодорхой ажиллагаа явуулах

Хэвлэх

28.1.Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу хууль бус хөрөнгө шалгах тодорхой ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ.

28.2.Хууль бус хөрөнгө шалгах ажиллагаа нь хууль бус хөрөнгө байгаа газар, хүн, хуулийн этгээдийн эзэмшил газар, барилга байгууламж, тээврийн хэрэгсэл, хүний бие, эд зүйлд үзлэг, нэгжлэг хийх, баримт бичиг, мэдээлэл гаргуулан авах, эд зүйл, баримт бичгийг түр хураан авах, эд хөрөнгийг битүүмжлэх, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, тайлбар, мэдүүлэг авах, шинжилгээ хийлгэх ажиллагаанаас бүрдэнэ.

28.3.Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд прокурорын зөвшөөрлөөр явуулахаар зааснаас бусад ажиллагааг явуулах шийдвэрийг бие даан гаргаж явуулна.

28.4.Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд прокурорын зөвшөөрлөөр явуулахаар заасан ажиллагааг прокурорын зөвшөөрлийн үндсэн дээр явуулна.

28.5.Хууль бус хөрөнгө шалгах ажиллагааны явцад өмнө нь шалгагдаж шийдвэрлэгдээгүй зөрчил, гэмт хэргийн шинжийг илрүүлсэн бол эрх бүхий албан тушаалтан прокурорт даруй мэдэгдэж, холбогдох баримтыг хүргүүлнэ.

29 дүгээр зүйл.Прокурор зөвшөөрөл

Хэвлэх

29.1.Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасан прокурорын зөвшөөрлөөр явуулах ажиллагааны саналыг тухайн ажиллагааг явуулахаас 24 цагийн өмнө прокурорт хүргүүлнэ.

29.2.Прокурор энэ зүйлийн 29.1 дэх хэсэгт заасан саналыг хүлээн авсан даруй зөвшөөрөл олгох эсэх тухай шийдвэр гаргана.

29.3.Хойшлуулшгүй тохиолдолд энэ зүйлийн 29.1 дэх хэсэгт заасан ажиллагааг прокурорын зөвшөөрөлгүй явуулсан бол ажиллагаа дууссанаас хойш даруй зөвшөөрөлгүй явуулах болсон үндэслэлийн тайлбарыг бичгээр гаргаж, нотлох баримтын хамт прокурорт хүргүүлнэ.

29.4.Прокурор энэ зүйлийн 29.3 дахь хэсэгт заасан тайлбар, нотлох баримтыг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор хууль бус хөрөнгө шалгах тодорхой ажиллагааг хүчинтэйд тооцох эсэхийг шийдвэрлэнэ.

29.5.Прокурор хууль бус хөрөнгө шалгах ажиллагааг даруй явуулахгүй бол нотлох баримт гэмтэх, устах, зөөвөрлөх, нуун далдлах бодит эрсдэл байсан эсэхийг хянан шийдвэрлэхийн тулд тухайн ажиллагаанд оролцсон хүнийг дуудаж мэдүүлэг авч, шаардлагатай нэмэлт материалыг эрх бүхий албан тушаалтнаас гаргуулан авч болно.

29.6.Прокурор эрх бүхий албан тушаалтнаас ирүүлсэн тайлбар, нотлох баримттай танилцсаны дараа дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:

29.6.1.хууль бус хөрөнгө шалгах тодорхой ажиллагааг хүчинтэйд тооцох;

29.6.2.хууль бус хөрөнгө шалгах тодорхой ажиллагаа, нотлох баримтыг хүчингүй болгох.

29.7.Энэ зүйлийн 29.8.2-т заасан прокурорын шийдвэрт хураан авсан эд зүйл, баримт бичиг, битүүмжилсэн эд хөрөнгийг эзэмшигчид нь эргүүлэн олгохыг даалгана.

29.8.Энэ хуулийн 30, 31, 34, 35, 36, 45 дахь хэсэгт заасан тодорхой ажиллагаа явуулахад хойшлуулшгүйгээс бусад тохиолдолд эрх бүхий албан тушаалтан прокурорын зөвшөөрөл авах бөгөөд тус ажиллагааны тухай эрх бүхий албан тушаалтны саналд дараах зүйлийг тусгана:

29.8.1.санал гаргасан эрх бүхий албан тушаалтны нэр;

29.8.2.ажиллагааны төрөл;

29.8.3.ажиллагаа явуулах зорилго, үндэслэл;

29.8.4.ажиллагаанд хамрагдах хүн, хуулийн этгээд, байгууллага, объект;

29.8.5.ажиллагаа явуулах газар, нэвтрэх, дамжин орох орон байрны хаяг, эзэмшил газрын байршил;

29.8.6.ажиллагаа явуулах хугацаа;

29.8.7.ажиллагааг шөнийн цагаар явуулах бол энэ тухай үндэслэл бүхий тайлбар.

29.9.Прокурор энэ хуулийн 29.8-д заасан саналыг хүлээн авсан даруй ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох эсэх тухай шийдвэр гаргаж, эрх бүхий албан тушаалтны саналтай танилцан тогтоол үйлдэн гарын үсэг зурж баталгаажуулна.

30 дугаар зүйл.Үзлэг хийх

Хэвлэх

30.1.Эрх бүхий албан тушаалтан хууль бус хөрөнгийг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдал, нотлох баримтыг тогтоох зорилгоор хүний бие, орон байр, байгууллага, хөрөнгө, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, программ хангамж, мэдээлэл, мэдээллийн сан, тээврийн хэрэгсэл, эд зүйл, баримт бичиг, ачаа тээш, бусад шаардлагатай эд зүйлд үзлэг хийнэ.

30.2.Хүний биед хийх үзлэгийг энэ хуульд заасны дагуу тухайн хүнтэй адил хүйсийн эрх бүхий албан тушаалтан хийнэ. Арван найман насанд хүрээгүй хүний биед үзлэг хийх ажиллагаанд хүүхдийн хууль ёсны төлөөлөгчийг байлцуулна.

30.3.Үзлэг хийхдээ тухайн хүнд байгаа зүйлийг нь гаргуулах, эсхүл гадна талаас нь харах, гараар тэмтрэх, тусгай багаж ашиглах аргаар хийж болно.

30.4.Хүний биед үзлэг хийхэд өмссөн хувцас, биедээ авч яваа эд зүйлийг хамтад нь үзэх ба.

30.5.Үзлэг хийхэд хугацаа шаардагдах, эсхүл бусад үндэслэл байвал эрх бүхий байгууллага дээр хийж болно.

30.6.Үзлэг хийхэд эзэмшигч, хариуцагчийг байлцуулна. Эзэмшигч, хариуцагчийг оролцуулах боломжгүй тохиолдолд хөндлөнгийн гэрчийг байлцуулах, эсхүл гэрэл зураг, дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлж болно.

30.7.Үзлэг хийх үед хуулиар хориглосон зүйл илэрвэл хураан авч, тэмдэглэлд тусган, прозурорт мэдэгдэнэ.

30.8.Үзлэг хийх явцад хүний амь нас, эрүүл мэндэд аюул, орчинд хөнөөл учруулж болзошгүй тэсэрч дэлбэрэх болон химийн хортой бодис, бусад эд зүйл байна гэж үзвэл холбогдох мэргэжилтнийг оролцуулж болно.

30.9.Үзлэг хийх явцад шаардлагатай бол шинжилгээнд зориулж хэв загвар, дээж авах, эд хөрөнгө битүүмжлэх, эд зүйл, баримт бичиг хураан авах ажиллагааг явуулж болно.

30.10.Үзлэг хийлгэхээс татгалзсан, эсэргүүцэл үзүүлсэн бол үзлэгийг албадан гүйцэтгэнэ.

31 дүгээр зүйл.Нэгжлэг хийх

Хэвлэх

31.1.Эрх бүхий албан тушаалтан хууль бус хөрөнгө шалган шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолтой хөрөнгө, баримт бичиг, эд зүйл, эсвэл нотлох баримт байна гэх хангалттай үндэслэл байвал тэдгээрийг илрүүлэхээр орон байр, байгууллага, газар, тээврийн хэрэгсэл, эд хөрөнгө, хүний бие, бусад шаардлагатай обьектод нэгжлэг хийнэ.

32 дугаар зүйл.Мэдээлэл, баримт бичиг гаргуулан авах

Хэвлэх

32.1.Эрх бүхий албан тушаалтан хаалттай болон хязгаарлалттай мэдээлэл эсэхээс үл хамааран хууль бус хөрөнгө шалган шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдол бүхий аливаа мэдээлэл, баримт бичгийг холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэнээс гаргуулан авна.

32.2.Энэ зүйлийн 32.1 дэх хэсэгт заасан байгууллага, албан тушаалтан, иргэн эрх бүхий албан тушаалтны даалгаварт заасан хугацаа, хэлбэрийн дагуу мэдээлэл, баримт бичгийг гарган өгч, нууцыг хадгална.

32.3.Эрх бүхий албан тушаалтан, прокурор хууль бус хөрөнгө шалгах ажиллагаа явуулахдаа хаалттай болон хязгаарлалттай мэдээлэл агуулсан баримт бичиг, мэдээллийг цуглуулсан бол мэдээллийг хамгаалахад шаардлагатай арга хэмжээг авна.

32.4.Эрх бүхий албан тушаалтан нь татвар, санхүүгийн мэдээллийн алба, нотариат, банк, даатгал, хөрөнгийн бирж, үнэт цаасны арилжаа эрхлэгч, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоо, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх эрхтэй байгууллагаас гүйлгээ, хадгаламж, зээлийн зэрэг хууль бус хөрөнгө шалгах ажиллагаанд ач холбогдол бүхий мэдээллийг гаргуулан авна.

32.5.Мэдээллийг гаргаж өгсөн этгээд нь тухайн ажиллагааны нууцлалыг хангах үүрэгтэй бөгөөд зөрчсөн тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээнэ.

33 дугаар зүйл.Хууль бус байж болзошгүй хөрөнгө, эд зүйл, баримт бичиг түр хураан авах

Хэвлэх

33.1.Эрх бүхий албан тушаалтан хууль бус хөрөнгийг шалган тогтоох зорилгоор хууль бус байж болзошгүй хөрөнгө, эсхүл хууль бус хөрөнгө шалган шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолтой эд зүйл, баримт бичгийг хойшлуулшгүй тохиолдолд түр хураан авч болно.

33.2.Эрх бүхий албан тушаалтан түр хураан авах ажиллагааг эхлэхийн өмнө түр хураан авах хөрөнгө, орлого, эд зүйл, баримт бичгийг сайн дураар гаргаж өгөх, зааж өгөх боломжийг тухайн этгээдэд олгоно.

33.3.Эрх бүхий албан тушаалтан шуудан болон тээвэр, хүргэлтээр явуулсан зүйлийг шуудан болон тээвэр, хүргэлтэд байх үед нь түр хураан авах, эсхүл үзлэг хийж болно.

33.4.Зарим онцлох эд зүйл, үнэт эдлэл, түүх, соёлын дурсгалт зүйл, аюултай бодисыг хураан авах ажиллагаанд мэргэжилтнийг оролцуулж, эсхүл мэргэжлийн байгууллагад хандан гүйцэтгүүлж болно.

33.5.Баримт бичгийг эхээр нь, шаардлагатай бол хууль ёсны эзэмшигчид эхийг нь буцаан олгож, хуулбарыг зөрчлийн хэрэгт хавсарган тэмдэглэлд тусгана.

33.6.Түр хураан авсан хөрөнгө, орлого, эд зүйл, баримт бичгийн жагсаалт, тэмдэглэлийг эд зүйл, баримт бичгээ хураалгасан болон тухайн ажиллагаанд байлцсан хүнээр гарын үсэг зуруулж, хувийг эд зүйлийн эзэмшигч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид даруй гардуулна.

33.7.Хөрөнгө, эд зүйл, баримт бичиг түр хураан авах ажиллагааны үед үзлэг хийхдээ энэ хуулийн 30 дугаар зүйлд заасан журмыг баримтална.

33.8.Хэрэгт ач холбогдолтой цахим баримтыг хуулбарлан авах, эсхүл түүнийг нэвтрэх боломжийг хязгаарлах боломжгүй бол цахим төхөөрөмжийг хураан авч болно.

33.9.Энэ хуулийн 33.1-д заасны дагуу эрх бүхий албан тушаалтан хөрөнгийг түр хураан авсан тохиолдолд тус ажиллагааны тухай прокурорт нэн даруй мэдэгдэж, 3 хоногийн дотор шүүхээр шийдвэрлүүлнэ.

33.10.Дараах үндэслэлээр, хойшлуулшгүйгээс бусад тохиолдолд эрх бүхий албан тушаалтан, прокурорын саналыг үндэслэн шүүхээс хөрөнгө, эд зүйл, баримт бичгийг түр хураан авах асуудлыг шийдвэрлэнэ:

33.10.1.хөрөнгийг устгах, захиран зарцуулах, өмчлөгч, эзэмшигчийг өөрчлөх, нуун далдлах эрсдэл байвал;

33.10.2.хөрөнгийн үнэд илтэд нөлөөлөх нөхцөл байдалтай бол;

33.10.3.хөрөнгийг гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд ашиглах боломжтой;

33.10.4.тухайн хөрөнгө үрэгдэх, тоногдох, шинж чанарыг өөрчлөх болон хөрөнгийг цаашид хураах боломжгүй болгох бусад эрсдэл байвал.

33.11.Түр хураан авах тухай тогтоолд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчийн мэдээлэл, хөрөнгийн талаарх мэдээлэл, хөрөнгийн баримт бичиг, хууль бус хөрөнгө гэж үзэх үндэслэлтэй нөхцөл байдал, тухайн хөрөнгийг түр хураан авах үндэслэл, нөхцөл байдлын талаар тусгана.

34 дүгээр зүйл.Түр хураан авсан хөрөнгийн хадгалалт, хамгаалалт

Хэвлэх

34.1.Хууль бус хөрөнгө шалгах ажиллагааны явцад түр хураан авсан хөрөнгийн хадгалалт хамгаалалтыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын Хөрөнгө хамгаалах албанд хадгалуулахаар шүүхийн захирамжийн хамт хүлээлгэн өгнө.

34.2.Энэ хуулийн 34.1-д заасан шийдвэрийг прокурор хөрөнгийн эзэмшигч, өмчлөгч, ашиглагч, холбогдогч, түүний өмгөөлөгчид 5 хоногийн дотор танилцуулна.

34.3.Хууль бус хөрөнгийг шалган шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл, эсхүл хууль бус хөрөнгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрт гомдол гаргах, давж заалдах хугацаа дуустал түр хураан авсан хөрөнгө, орлого, эд зүйлийг хадгална.

34.4.Түр хураан авсан үндэсний болон гадаад валютыг тусгай дансанд байршуулна.

34.5.Түр хураан авсан хөрөнгө, эд зүйлийг хадгалах талаар гаргасан оролцогчийн хүсэлтийг үндэслэн, тэдгээрийг хадгалах асуудлыг шүүхийн шийдвэрт тусгайлан зааж болно.

34.6.Тусгай хадгалалт, хамгаалалт шаардлагатай хөрөнгө, эд зүйл, шинжилгээний объектыг шинжилгээний байгууллагын шинжээчийн саналаар өөр байгууллагад хадгалуулж болно.

34.7.Энэ зүйлийн 34.6 дахь хэсэгт заасны дагуу түр хураан авсан хөрөнгө, эд зүйлийг хадгалах, хамгаалах, хяналт тавих үүрэг хүлээсэн байгууллага, албан тушаалтан тэдгээрийн бүрэн бүтэн байдлыг хариуцна.

34.8.Хууль бус хөрөнгийн хэргийг шүүхэд шилжүүлэхэд хадгалалтын баримтыг хууль бус хөрөнгийн хэрэгт хавсаргана.

34.9.Түр хураан авсан хөрөнгө, эд зүйл, шинжилгээний объект нь хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал амьтанд хортой нөлөө үзүүлэх, нийтийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх бодит үндэслэл бий болсон, эсхүл түргэн муудах, гэмтэх, устах, эсхүл хууль бус хөрөнгийг шийдвэрлэгдэх хүртэл чанар нь муудах хөрөнгө, эд зүйлийг эзэмшигчид нь буцаан өгөх боломжгүй тохиолдолд эрх бүхий албан тушаалтан шүүхэд хүсэлт гаргаж шийдвэрлүүлнэ.

34.10.Эрх бүхий албан тушаалтны хүсэлтийг хүлээн авсан шүүх ажлын 2 өдрийн дотор дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:

34.10.1.хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэх;

34.10.2.хадгалуулахаар зохих байгууллагад шилжүүлэх;

34.10.3.худалдан борлуулж орлогыг тусгай дансанд хадгалах.

34.11.Хууль бус хөрөнгийн хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт түр хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, эд зүйлийг буцаан олгохоор заасан боловч энэ зүйлийн 34.10.1, 34.10.3-т заасны дагуу тухайн хөрөнгө, эд зүйлийг шилжүүлсэн, худалдан борлуулсан тохиолдолд эзэмшигчид нь адил төрөл, чанарын эд зүйлийг олгох, эсхүл үнийг төлнө.

34.12.Хөрөнгө хамгаалах алба нь энэ зүйлийн 34.10 дахь хэсэгт заасан ажиллагааны тэмдэглэл, шилжүүлсэн, худалдан борлуулсан хөрөнгө, эд зүйлийн жагсаалтыг эрх бүхий албан тушаалтанд хууль бус хөрөнгийн хэрэгт хавсаргахаар хүргүүлнэ.

34.13.Хууль бус хөрөнгийн хэргийн материал, хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, эд зүйлийг хүлээн авах, хадгалах, шилжүүлэх болон энэ зүйлийн 34.10 дахь хэсэгт заасан ажиллагааны журмыг Улсын ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газрын дарга хамтран батална.

34.14.Түр хураан авсан хөрөнгө нь хууль ёсоор олж авсанболох нь тайлбарлагдвал шүүгчийн захирамжаар эзэмшигч, өмчлөгч, ашиглагчид нь буцаан олгоно.

35 дугаар зүйл.Эд хөрөнгө битүүмжлэх

Хэвлэх

35.1.Хураан авах эд хөрөнгө нь овор хэмжээ, эсхүл бусад шалтгаанаар хууль бус хөрөнгийн хэрэгт хадгалах боломжгүй бол байгаа газарт нь битүүмжилнэ.

35.2.Эд хөрөнгийг битүүмжлэхдээ эд хөрөнгийг бусдад шилжүүлэх, устгах, өөрчлөх, захиран зарцуулах, хөдөлгөхийг хориглож, тухайн хүнд өөрт нь, эсхүл бусад боломжтой хүнд хадгалах, хамгаалах үүрэг хүлээлгэнэ.

35.3.Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 35.2 дахь хэсэгт заасны дагуу хадгалах, хамгаалах үүрэг хүлээсэн хүнд эд хөрөнгийг хүлээлгэн өгч, хуульд заасан хариуцлагыг сануулж гарын үсэг зуруулна.

35.4.Эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааг хураан авах, үзлэг хийх ажиллагаатай хамтатган явуулж болно.

35.5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 87 дугаар зүйлд заасан хүний зайлшгүй хэрэгцээний эд зүйлийг битүүмжлэхгүй.

36 дугаар зүйл.Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянах, хязгаарлах

Хэвлэх

36.1.Эрх бүхий албан тушаалтан хууль бус хөрөнгө байж болох, эсхүл хууль бус хөрөнгийг шалган шийдвэрлэхэд ач холбогдолтой хөрөнгийг нуух, устгах, эрх шилжүүлэх үндэслэл бүхий сэжиг байвал үл хөдлөх болон эдийн бус хөрөнгө, санхүүгийн хэрэгсэл, зохиогчийн эрх, патент, гэрчилгээ, зөвшөөрөл, тээврийн хэрэгслийн бүртгэлийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, банк болон бусад санхүүгийн байгууллагад байгаа мөнгөн хөрөнгийн гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, тусгаарлахыг зохих байгууллагад даалгана.

37 дугаар зүйл.Тайлбар, мэдүүлэг

Хэвлэх

37.1.Эрх бүхий албан тушаалтан нь холбогдогч, гэрч, шинжээч, мэргэжилтэн, хөрөнгийн үнэлгээчин, бусад оролцогчоос хууль бус хөрөнгө шалган шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар, шинжээч, үнэлгээчин, мэргэжилтнээс гаргасан дүгнэлт, оролцсон ажиллагааных нь талаар тайлбарлуулах, эсхүл тодруулах зорилгоор тайлбар, мэдүүлэг авч болно.

37.2.Эрх бүхий албан тушаалтан хууль бус байж болзошгүй хөрөнгийн талаар тодруулах, хууль бус хөрөнгийг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримт, мэдээллийг олох зорилгоор мэдүүлэг авна.

37.3.Мэдүүлгийг тухайн хүнийг эрх бүхий байгууллагад ирүүлэн, эсхүл тухайн хүний байгаа газарт авч болно.

37.4.Холбогдогчоос мэдүүлэг авахын өмнө түүнд үнэн зөв мэдүүлэг өгөхийн ач холбогдлыг тайлбарлаж, хууль бус хөрөнгө шалгах ажиллагаатай холбоотой нууцыг хадгалах талаар мэдэгдэнэ.

37.5.Эрх бүхий албан тушаалтан хүнийг албадан ирүүлэх, өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг /эх/, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах эрхгүй.

37.6.Тухайн хүн хүсвэл мэдүүлгийг бичгээр авч болно.

37.7.Эрх бүхий албан тушаалтан мэдүүлгийг асуулт асууж, хариулт авах хэлбэрээр явуулна.

37.8.Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар, эсхүл хүний нэр төрийг гутаан доромжлон харьцаж мэдүүлэг авахыг хориглоно.

37.9.Мэдүүлэг өгч байгаа хүн тоо болон санахад төвөгтэй бусад зүйлийн талаар мэдүүлэг өгөх бол эрх бүхий албан тушаалтны зөвшөөрснөөр баримт бичиг, бичлэг ашиглаж болно. Ашигласан баримт бичиг, бичлэгийн тухай тэмдэглэлд тусгаж, боломжтой бол мэдүүлгийн тэмдэглэлд хавсаргана.

37.10.Мэдүүлэг өгч байгаа хүнд эд мөрийн баримтыг үзүүлэх, тухайн хууль бус хөрөнгийн талаар бусад хүнээс өгсөн мэдүүлгийг танилцуулж, энэ талаар мэдүүлэг авч болно.

37.11.Мэдүүлэг авах ажиллагааг 3 цагаас илүү хугацаагаар явуулах бол 30 минутын завсарлага авна. Нэг удаагийн мэдүүлэг авах ажиллагаа нийт 6 цагаас хэтэрч болохгүй.

37.12.Мэдүүлэг авч дуусмагц тэмдэглэлийг мэдүүлэг өгч байгаа хүнд танилцуулж, нэмэлт оруулах, засвар хийх боломж олгоно.

37.13.Мэдүүлэг өгөхөөс татгалзсан бол энэ тухай тэмдэглэлд тусгана.

37.14.Хууль бус хөрөнгийн ул мөр арилах, холбогдогч оргон зайлж болзошгүйгээс бусад тохиолдолд мэдүүлгийг шөнийн цагаар авахыг хориглоно.

37.15.Эрх бүхий албан тушаалтан мэдүүлгийг тэмдэглэлээр бэхжүүлж, мэдүүлэг өгсөн хүн гарын үсэг зурж баталгаажуулна.

37.16.Мэдүүлэг өгч байгаа хүнд мэдэгдэн дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийж болно.

38 дугаар зүйл.Шинжилгээ хийлгэх

Хэвлэх

38.1.Хууль бус хөрөнгө шалгах ажиллагааны явцад эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, эрх бүхий албан тушаалтан шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ.

38.2.Тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн эрх бүхий албан тушаалтан өөрөө бие даан шинжилгээ хийж, магадалгаа гаргаж болно.

38.3.Гэрч, холбогдогч хууль бус хөрөнгийг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг бодитой тусгаж, зөв мэдүүлэг өгөх чадвартай эсэхэд эргэлзээ төрвөл сэтгэцийн байдлыг тодорхойлох шинжилгээ хийлгэж болно.

38.4.Оролцогч шинжээчийн дүгнэлттэй санал нийлэхгүй бол эрх бүхий албан тушаалтан, прокурорт энэ хуульд заасан журмын дагуу гомдол гаргаж болно.

38.5.Оролцогчийн хүсэлтээр дахин шинжилгээг нэг удаа хийж болно.

38.6.Шинжээч шинжилгээний дүгнэлт гаргахдаа Шүүх шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтална.

39 дүгээр зүйл.Тайлбар, мэдүүлгийг газар дээр нь шалгах

Хэвлэх

39.1.Эрх бүхий албан тушаалтан илэрсэн нөхцөл байдлыг шалгах, тогтоох, зааж өгсөн газрыг шалгах, урьд өгсөн тайлбар, мэдүүлгийн үнэн зөвийг харьцуулан тогтоох зорилгоор тайлбар, мэдүүлгийг газар дээр нь шалгаж болно.

40 дүгээр зүйл.Таньж олуулах

Хэвлэх

40.1.Эрх бүхий албан тушаалтан хөрөнгө шалгах ажиллагаанд ач холбогдолтой нөхцөл байдлыг тогтоох, тодруулах зорилгоор хүн, мал, амьтан, эд зүйл, тодорхой газар, орон байрыг таньж олуулж болно.

41 дүгээр зүйл.Тэмдэглэл үйлдэх журам

Хэвлэх

41.1.Энэ хуульд өөрөөр заагаагүй бол тэмдэглэлд хууль бус хөрөнгө шалгах тодорхой ажиллагааны явц, дэс дараалал, илэрсэн нөхцөл байдал, авсан арга хэмжээ, үр дүн болон дараах нийтлэг зүйлийг тусгана:

41.1.1.ажиллагааг явуулсан эрх бүхий албан тушаалтны нэр, албан тушаал;

41.1.2.ажиллагааг явуулсан газар, эхэлсэн, дууссан он, сар, өдөр, цаг, минут, хэрэгжүүлэх явцад хугацаа тасалдсан бол түүний шалтгаан, хугацаа;

41.1.3.ажиллагааг прокурорын зөвшөөрлөөр явуулж байгаа бол зөвшөөрлийн дугаар, хүчинтэй хугацаа;

41.1.4.ажиллагааг хойшлуулшгүй тохиолдолд явуулж байгаа бол үндэслэл бүхий нөхцөл байдлын талаар;

41.1.5.хууль бус хөрөнгө шалгах ажиллагаанд оролцсон хүний эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг, байршил;

41.1.6.ажиллагаанд байлцсан бусад хүний хувийн баримт бичиг дэх мэдээлэл;

41.1.7.ажиллагаанд оролцсон хүнд эрх, үүргийг тайлбарласан тухай;

41.1.8.оролцогч, гэрчээс санал, хүсэлт гаргасан эсэх, түүнийг хэрхэн шийдвэрлэсэн.

41.2.Тэмдэглэлд эрх бүхий албан тушаалтан, ажиллагаанд оролцсон хүн гарын үсэг зурна. Тэмдэглэл хэд хэдэн хуудастай бол ажиллагаанд оролцсон хүн хуудасны нүүр тус бүрд гарын үсэг зурна.

41.3.Тэмдэглэлд нэмэлт оруулсан, засвар хийсэн бол ямар засвар, өөрчлөлт хийсэн талаар тусгаж, энэ зүйлийн 41.2 дахь хэсэгт заасан аргаар баталгаажуулна.

41.4.Ажиллагаанд оролцсон хүн гарын үсэг зурахаас татгалзсан, эсхүл баталгаажуулах боломжгүй бол шалтгааныг тэмдэглэлд тусгана.

41.5.Ажиллагааны явцад хийсэн дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, гэрэл зураг, гар зураглал, хэв загварыг тэмдэглэлд хавсаргана.

41.6.Хууль бус хөрөнгө шалгах ажиллагааны явцыг дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлж болно.

41.7.Энэ хуульд заасан үндэслэлээр хялбаршуулсан журмаар хууль бус хөрөнгө шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлийн маягтыг Улсын ерөнхий прокурор батална.

41.8.Тэмдэглэлд хууль бус хөрөнгө шалгах ажиллагаанд ашиглаж байгаа техник хэрэгслийн нэр төрөл, үзүүлэлтийг тэмдэглэж, бичлэг хийсэн цаг, минут, авсан гэрэл зургийн тоог тусгана. Дуу-дүрсний бичлэгт тухайн ажиллагааны зорилго, он, сар, өдөр, байршил, эхэлсэн, дууссан цаг, минутыг тусгана.

41.9.Хууль бус хөрөнгө шалгах ажиллагаанд оролцсон хүн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тэмдэглэлд гарын үсэг зурах боломжгүй бол энэ тухай эрх бүхий албан тушаалтан тайлбар бичиж тэмдэглэлд хавсаргана.

42 дугаар зүйл.Нотлох баримтцуглуулах, бэхжуүлэх

Хэвлэх

42.1.Хууль бус хөрөнгийг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг хууль бус хөрөнгийн нотлох баримт гэнэ.

42.2.Хууль бус хөрөнгийн нотлох баримт нь гэрч, холбогдогчийн мэдүүлэг, бичмэл болон эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, гэрэл зураг, зураглал, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, хэв загвар, дээж, хууль бус хөрөнгө шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл, хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас ирүүлсэн хууль бус хөрөнгийн талаарх гомдол, мэдээлэл, бусад баримтаар тодорхойлогдоно.

42.3.Иргэд, байгууллагаас ирүүлсэн гомдол, мэдээллийг шалгах явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцно.

42.4.Нотлох баримтыг хууль бус арга, хэрэгслээр цуглуулж, бэхжүүлэхийг хориглоно.

42.5.Прокурор, эрх бүхий албан тушаалтанд оролцогчоос гаргаж өгсөн эд зүйл, баримт бичиг, бусад баримтыг олж авсан эх сурвалжийг заагаагүй бол дангаараа нотлох баримт болохгүй.

42.6.Оролцогчийн гаргасан нотлох баримт шалгуулах хүсэлтийг энэ хуульд заасан журмаар шийдвэрлэнэ.

42.7.Хуульд заасан журам зөрчиж цуглуулсан, бэхжүүлсэн нотлох баримт нотлох чадвараа алдах бөгөөд энэ хуульд заасан шийдвэрийн үндэслэл болохгүй.

42.8.Хүн, хуулийн этгээд, албан тушаалтны гаргаж өгсөн эх бичмэл нотлох баримтыг тухайн хөрөнгийн талаар гаргасан шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа буцаан өгч хуулбарыг хэрэгт хавсаргаж болно.

43 дугаар зүйл.Холбогдогчийг дуудан ирүүлэх

Хэвлэх

43.1.Эрх бүхий албан тушаалтан мэдүүлэг авах, шийдвэр танилцуулах, хууль бус хөрөнгө шалгах ажиллагаанд оролцуулахаар холбогдогчийг дуудан ирүүлж болно.

43.2.Холбогдогчийг дуудах хуудсаар, эсхүл харилцаа холбооны хэрэгсэл ашиглан дуудаж болно.

43.3.Холбогдогч оргон зайлсан бол түүний хаана байгааг олж тогтоох зорилгоор цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлах ажиллагааг хийлгэнэ.

43.4.Эрэн сурвалжлах ажиллагааны зардлыг зардлын баримт үндэслэн холбогдогчоор нөхөн төлүүлнэ.

43.5.Холбогдогч дуудсан цагт ирээгүй бол түүнийг прокурорын шийдвэрээр албадан ирүүлнэ.

43.6.Холбогдогчийг албадан ирүүлэх журмыг Улсын Ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газрын дарга хамтран батална.

44 дүгээр зүйл.Хууль бус хөрөнгийн хэргийг нэгтгэх, тусгаарлах

Хэвлэх

44.1.Нэг, эсхүл хэд хэдэн хууль бус хөрөнгөтэй хэд хэдэн холбогдогч хамтран холбогдсон, эсхүл нэг холбогдогч хэд хэдэн хууль бус хөрөнгөтэй холбогдсон бол хууль бус хөрөнгийн хэргийг нэгтгэж шалгах ажиллагааг явуулж болно.

44.2.Хууль бус хөрөнгийн хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой шалган шийдвэрлэхэд саад болохгүй бол зарим холбогдогчид холбогдох хууль бус хөрөнгийн хэргийг тусгаарлаж болно.

44.3.Хууль бус хөрөнгийн хэргийг нэгтгэх, эсхүл тусгаарлах тухай саналыг эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу прокурорт гаргана.

44.4.Прокурор энэ зүйлийн 44.3 дахь хэсэгт заасан саналыг хүлээн авснаас хойш ажлын 3 өдөрт багтаан дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:

44.4.1.хууль бус хөрөнгийн хэргийг тусгаарлах, эсхүл нэгтгэх;

44.4.2.хууль бус хөрөнгийн хэргийг тусгаарлах, эсхүл нэгтгэхээс татгалзах.

44.5.Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан прокурорын шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуульд заасан журмаар гомдол гаргана.

44.6.Хууль бус хөрөнгийн хэргийг нэгтгэн шалгах ажиллагааг явуулсан боловч зарим хууль бус хөрөнгийн хэрэг нь нотлогдоогүй бол эрх бүхий албан тушаалтан хууль бус хөрөнгийн хэргийг тусгаарлан, хэрэгсэхгүй болгоно.

45 дугаар зүйл.Хууль бус хөрөнгө шалгах нууц ажиллагаа явуулах

Хэвлэх

45.1.Хууль бус хөрөнгө шалган шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолтой нөхцөл байдлыг тогтоох зорилгоор хууль бус хөрөнгө шалгах нууц ажиллагааг хуульд заасны дагуу, прокурорын зөвшөөрлөөр, эрх бүхий гүйцэтгэх албан тушаалтнаар хийлгэнэ.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

ЭРХ ХЯЗГААРЛАХ АРГА ХЭМЖЭЭ

46 дугаар зүйл.Эрх хязгаарлах арга хэмжээ

Хэвлэх

46.1.Эрх бүхий албан тушаалтан хууль бус хөрөнгө шалгах ажиллагаа хэвийн явагдах нөхцөлийг хангах зорилгоор энэ хуульд заасан журмын дагуу, прокурорын шийдвэрээр эрх хязгаарлах дараах арга хэмжээг авна:

46.1.1.Монгол Улсын хилээр гарах эрхийг түр түдгэлзүүлэх.

46.1.2.үнэт цаасны арилжааг түр зогсоох, үнэт цаас тусгаарлах.

46.2.Энэ зүйлийн 46.1 дэх хэсэгт заасан эрх хязгаарлах арга хэмжээг давхардуулан хэрэглэж болно.

46.3.Эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгч дараах тохиолдолд эрх хязгаарлах арга хэмжээг цуцална:

46.3.1.хууль бус хөрөнгө шалгах ажиллагаа дууссан;

46.3.2.эрх хязгаарлах арга хэмжээ авсан үндэслэл арилсан;

46.3.3.эрх хязгаарлах арга хэмжээг үндэслэлгүй авсан нь тогтоогдсон.

46.4.Эрх хязгаарлах арга хэмжээг хэрэгжүүлэх нөхцөл, журмыг Авлигатай тэмцэх газрын дарга, Улсын ерөнхий прокурортой хамтран батална.

46.5.Эрх хязгаарлах арга хэмжээний хугацаа хууль бус хөрөнгө шалгах ажиллагааны хугацаанаас хэтрэхгүй байна.

47 дугаар зүйл.Монгол Улсын хилээр гарах эрхийг түр түдгэлзүүлэх

Хэвлэх

47.1.Прокурор хууль бус хөрөнгө шалгах ажиллагаанд саад учруулж болзошгүй талаархи эрх бүхий албан тушаалтны саналыг үндэслэлтэй гэж үзвэл холбогдогчийн Монгол Улсын хилээр гарах эрхийг түр түдгэлзүүлж болно.

47.2.Энэ зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан прокурорын шийдвэрийг холбогдох байгууллага, албан тушаалтан хэрэгжүүлнэ.

47.3.Прокурор энэ хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр Монгол Улсын хилээр гарах эрхийг түр түдгэлзүүлэх арга хэмжээг цуцална.

47.4.Монгол Улсын хилээр гарах эрхийг түр түдгэлзүүлэх арга хэмжээг барьцаагаар солиулах тухай холбогдогчийн гаргасан хүсэлтийг прокурор хангах үндэслэлтэй гэж үзвэл мөнгөн хэлбэрээр барьцаа авч, Монгол Улсын хилээр гарах эрхийг түдгэлзүүлэх арга хэмжээг түр хугацаагаар цуцалж болно.

47.5.Барьцааг холбогдогч өөрөө, эсхүл түүний өмнөөс бусад хүн, хуулийн этгээд гаргаж болно.

47.6.Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд бусдын өмнөөс барьцаа гаргахыг хориглоно.

47.7.Барьцааны хэмжээг холбогдох хууль бус хөрөнгийн хэмжээгээр тогтооно.

47.8.Холбогдогч хууль бус хөрөнгө шалгах ажиллагаанд саад учруулахгүй байх үүргийг хүлээж, оргон зайлсан, зөрчсөн тохиолдолд барьцааг улсын орлого болгоно.

47.9.Барьцааны мөнгийг төрийн сан дахь тусгай дансанд байршуулна.

47.10.Холбогдогчийн өмнөөс барьцаа гаргасан хүн, хуулийн этгээд барьцааны үүрэг биелэгдэхээс өмнө үүргээсээ татгалзаж, барьцааны мөнгийг буцаан авах эрхгүй.

47.11.Барьцааны мөнгийг хадгалах, буцаан олгох журмыг Улсын ерөнхий прокурор, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

ДОЛООДУГААР БҮЛЭГ

ХУУЛЬ БУС ХӨРӨНГӨ ШАЛГАХ АЖИЛЛАГАА

48 дугаар зүйл.Хууль бус хөрөнгө шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах

Хэвлэх

48.1.Дараах тохиолдолд эрх бүхий албан тушаалтан хууль бус хөрөнгийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сандбүртгүүлж, хууль бус хөрөнгө шалган шийдвэрлэх ажиллагаа явуулна:

48.1.1.Авлигатай тэмцэх газар хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад хууль бус хөрөнгийг илрүүлсэн;

48.1.2.хууль бус хөрөнгийн талаар гомдол, мэдээлэл ирсэн;

48.1.3.хууль бус хөрөнгийнхөө талаар өөрөө илчилж ирсэн;

48.1.4.байгууллага, албан тушаалтнаас харьяаллын дагуу хууль бус хөрөнгийн талаархи холбогдох баримтыг шилжүүлэн ирүүлсэн.

48.2.Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 48.1 дэх хэсэгт заасан хууль бус хөрөнгийг илрүүлсэн, эсхүл гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор шалгаж, дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:

48.2.1.гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх;

48.2.2.гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах;

48.2.3.хялбаршуулсан журмаар хууль бус хөрөнгийг шалган шийдвэрлэх;

48.2.4.хууль бус хөрөнгийн хэрэг нээх.

48.3.Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 48.2 дахь хэсэгт заасан шийдвэр гаргасан даруй хууль бус хөрөнгийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэнэ.

49 дүгээр зүйл.Хууль бус хөрөнгийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авах

Хэвлэх

49.1.Авлигатай тэмцэх газар нь хууль бус хөрөнгийн талаархи гомдол, мэдээллийг амаар, бичгээр, цахимаар болон харилцаа холбооны хэрэгслээр дамжуулан хүлээн авна.

49.2.Гомдол, мэдээллийг бичгээр гаргасан бол гомдол гаргагч эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг, эсхүл шуудангийн хаяг, утасны дугаараа бичиж, гарын үсэг зурсан байна.

49.3.Амаар шууд, эсхүл цахимаар, харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг тэмдэглэл үйлдэн хүлээн авна. Тэмдэглэлд энэ зүйлийн 49.2-т заасан мэдээллийг тусгаж, хүлээн авсан эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурна.

49.4.Албан тушаалтан, хуулийн этгээд гомдол, мэдээллийг бичгээр гаргах бөгөөд түүнд холбогдох баримтыг хавсаргаж болно.

49.5.Авлигатай тэмцэх газар, түүний эрх бүхий албан тушаалтан хууль бус хөрөнгийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авахдаа дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:

49.5.1.гомдол, мэдээлэл гаргагчид эдлэх эрх, үүргийг танилцуулах;

49.5.2.гомдлыг амаар гаргаж байгаа бол энэ талаар тэмдэглэлд тусган гомдол, мэдээлэл гаргагчийг санал оруулах, гарын үсэг зурах боломжоор хангах;

49.5.3.харилцаа холбооны хэрэгслээр дамжуулан гомдол, мэдээллийг хүлээн авсан бол тэмдэглэл үйлдэн, эсхүл дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлэх;

49.5.4.хүлээн авсан гомдолд тухайн гомдол гаргагч гарын үсэг зурсан эсэхийг нягталж, хүлээн авсан он, сар, өдөр, цаг, минутыг тэмдэглэн бүртгэх.

49.6. Авлигатай тэмцэх газар, түүний эрх бүхий албан тушаалтан гомдол гаргагч, мэдээлэл өгсөн хүн, мэдээллийн нууцыг хадгалж, шаардлагатай бол мэдээлэгчийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авна.

49.7.Хууль бус хөрөнгийн талаархи мэдээллийг төлбөртэй авч болно. Мэдээллийг төлбөртэй авах журмыг санхүү, төсвийн болон Авлигатай тэмцэх газрын дарга хамтран батална.

50 дугаар зүйл.Хууль бус хөрөнгөө өөрөө илчлэн мэдээлэх

Хэвлэх

50.1.Албан тушаалтан хууль бус хөрөнгөө сайн дураараа илчилсэн мэдээллийг бичгээр болон амаар гаргаж болно.

50.2.Хууль бус хөрөнгөө илчилж ирсэн тохиолдолд эрх бүхий албан тушаалтан түүнд өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй болохыг танилцуулна.

51 дүгээр зүйл.Хууль бус хөрөнгийн талаархи гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх

Хэвлэх

51.1.Эрх бүхий албан тушаалтан гомдол, мэдээллийг шалгах явцад өмнө нь шалгагдаж шийдвэрлэгдээгүй гэмт хэрэг, зөрчлийн шинжийг илрүүлсэн бол холбогдох гомдол, мэдээлэл, баримтыг харьяаллын дагуу шалгуулахаар прокурорт даруй шилжүүлнэ.

52дугаар зүйл.Хууль бус хөрөнгийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах

Хэвлэх

52.1.Хөрөнгө хууль ёсны болох нь хууль бус хөрөнгийн хэрэг нээхээс өмнө тогтоогдвол гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзаж, хууль бус хөрөнгийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд даруй бүртгэж, шийдвэрийг гомдол, мэдээлэл гаргагчид мэдэгдэнэ.

52.2.Хууль бус хөрөнгийн талаархи гомдол, мэдээлэл гаргасан хүн, хуулийн этгээд, албан тушаалтан энэ зүйлийн 52.1 дэх хэсэгт заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуульд заасны дагуу гомдол гаргана.

52.3.Прокурор эрх бүхий албан тушаалтны хууль бус хөрөнгийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзсан шийдвэрийг хянаад дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:

52.3.1.шийдвэрийг хэвээр үлдээх;

52.3.2.шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл хүчингүй болгож, шалгах даалгавар өгөх;

52.3.3.шийдвэрийг хүчингүй болгож, хууль бус хөрөнгийн, эсхүл зөрчлийн, эсхүл эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах.

53 дугаар зүйл.Хууль бус хөрөнгө шалгах ажиллагаа эхлүүлэхээр хэрэг нээх

Хэвлэх

53.1.Хууль бус хөрөнгийн хэрэг нээсэн өдрөөс эхлэн хууль бус хөрөнгө шалгах ажиллагааны хугацааг тоолно.

53.2.Эрх бүхий албан тушаалтан нь гомдол, мэдээллээр болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, эсхүл эрх бүхий байгууллагын хяналт шалгалтаар хөрөнгийг шалгах үндэслэл илэрснийг мэдэгдсэн даруй хууль бус хөрөнгө шалгах ажиллагааг явуулахаар холбогдох баримт бичиг, гомдол, мэдээллийн хамт прокурорт хууль бус хөрөнгийн хэрэг нээнэ.

53.3.Хууль бус хөрөнгийн хэрэг нээх тогтоолд хууль бус хөрөнгийг шалгах үндэслэл, хууль бус хөрөнгийг өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа этгээдийн мэдээллийг тусгана.

53.4.Хөрөнгө шалгах ажиллагааны явцад албан тушаалтан, эсхүл түүний хамаарал бүхий этгээдийн хөрөнгө, хөрөнгийн зарцуулалт, зардал, хэрэглээ, хууль ёсны орлого, амьжиргааны зардал, бэлэглэл, өв залгамжлал, гэрээслэл, бусад хэлцлээр хүлээн авсан хөрөнгийн нотолгоо, гуравдагч этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, нөхөн төлбөрийн талаар болон бусад шаардлагатай баримтыг цуглуулна.

53.5.Нотлох баримт, мэдээллийг прокурорын даалгавраар, эсхүл эрх бүхий албан тушаалтан өөрийн санаачилгаар цуглуулна.

53.6.Өмчийн хэлбэр үл харгалзан бүх хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага, иргэн хууль бус хөрөнгө шалгах ажиллагаа явуулах боломжийг олгож, холбогдох баримт, мэдээллийг төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хязгаарлалттай мэдээлэлд хамаарах эсэхээс үл хамааран саадгүй гаргаж өгөх үүрэгтэй.

54 дүгээр зүйл.Хялбаршуулсан журмаар хууль бус хөрөнгө шалган шийдвэрлэх

Хэвлэх

54.1.Хууль бус хөрөнгө шалгах ажиллагааны явцад холбогдогч нь хөрөнгөө хууль бус болохыг хүлээн зөвшөөрч сайн дураар тухайн хөрөнгийг хураалгахыг зөвшөөрсөн тохиолдолд эрх бүхий албан тушаалтан хөрөнгө шалгах ажиллагааг зогсоож, хялбаршуулсан журмаар нь шийдвэрлэнэ.

54.2.Холбогдогч нь хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ хууль бус хөрөнгө шалгах ажиллагааны аль ч үед эрх бүхий албан тушаалтан, прокурорт гаргаж болно.

54.3.Хууль бус хөрөнгө шалгах ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтанд гаргасан энэ хуулийн 56.2-т заасан хүсэлтийг прокурорт шууд шилжүүлнэ.

54.4.Хууль бус хөрөнгийн үнийг тухайн үеийн зах зээлийн үнийг үндэслэн инфляцын түвшинтэй уялдуулан тооцно. Хүсэлтийн дагуу хууль бус хөрөнгийг улсад биет хэлбэрээр шилжүүлэх бөгөөд хэрэв хууль бус хөрөнгийн өмчлөгчийн саналаар, эсхүл тухайн хөрөнгө өөр хөрөнгөтэй нийлсэн, хөрөнгө салгах боломжгүй тохиолдолд түүний зах зээлийн үнийг тооцож, нөхөн төлнө.

54.5.Хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн прокурор нэхэмжлэлийг шүүхэд гаргана.

54.6.Хүсэлтийг шүүх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар шийдвэрлэнэ.

54.7.Холбогдогчийг хууль бус хөрөгөжсөн болохыг хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардах, албадахыг хориглоно.

54.8.Эрх бүхий албан тушаалтан хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн даруй хууль бус хөрөнгийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэнэ.

54.9.Холбогдогчоос бусад оролцогч хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн шийдвэрт энэ хуульд заасны дагуу гомдол гаргаж болно.

55 дугаар зүйл.Хууль бус хөрөнгө шалгах ажиллагааны хугацаа

Хэвлэх

55.1.Эрх бүхий албан тушаалтан 6 сарын дотор хууль бус хөрөнгө шалгах ажиллагаа явуулна.

55.2.Хууль бус хөрөнгө шалгах нэмэлт ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулах шаардлагатай бол хууль бус хөрөнгө шалгах ажиллагааны хугацааг удирдах албан тушаалтан 1 сар хүртэл, прокурор 18 сар хүртэл хугацаагаар сунгаж болно.

55.3.Хууль бус хөрөнгө шалгах ажиллагааны хугацааг сунгахдаа өмнө хийсэн ажиллагаа, хугацаа сунгах үндэслэл, цаашид хийх ажиллагаа зэргийг харгалзан прокурор тухай бүр 3 сар хүртэл хугацаагаар сунгах ба сунгалтын нийт хугацаа энэ хуулийн 55.2-т заасан хугацаанаас хэтрэхгүй байна.

55.4.Эрх бүхий албан тушаалтан хугацааг сунгах тухай үндэслэл бүхий тогтоол үйлдэж, хугацаа дуусахаас 7 хоногийн өмнө удирдах албан тушаалтан болон прокурорт танилцуулах бөгөөд удирдах албан тушаалтан, прокурор хугацаа сунгах асуудлыг шийдвэрлэнэ.

55.5.Зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан, эсхүл эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон хэрэгт хууль бус хөрөнгийн хэрэг нээх тухай прокурорын шийдвэрийг Авлигатай тэмцэх газар хүлээн авсан өдрөөс эхлэн хууль бус хөрөнгийн хэрэг бүртгэлтийн хугацааг тоолно.

56 дугаар зүйл.Хууль бус хөрөнгийн хэргийг танилцуулах

Хэвлэх

56.1.Эрх бүхий албан тушаалтан хууль бус хөрөнгө шалгах ажиллагаа дууссаны дараа оролцогч, тэдгээрийн өмгөөлөгчийг хууль бус хөрөнгийн хэрэгтэй танилцах боломжоор хангана.

56.2.Шаардлагатай бол хэргийн материал дахь мэдээлэл нууцлах арга хэмжээг гэрчийг хамгаалах зорилгоор хэрэглэж болно.

57 дугаар зүйл.Хууль бус хөрөнгө шалгах ажиллагааг дуусгах

Хэвлэх

57.1.Эрх бүхий албан тушаалтан хууль бус хөрөнгө шалгах ажиллагааг дуусгаж дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:

57.1.1.хууль бус хөрөнгийн хэргийг хэрэгсэхгүй болгох;

57.1.2.хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх саналтайгаар прокурорт хэргийг шилжүүлэх;

57.2.Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 57.1 дэх хэсэгт заасан шийдвэр гаргасан даруй хууль бус хөрөнгийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэнэ.

58 дугаар зүйл.Хууль бус хөрөнгийн хэргийг хэрэгсэхгүй болгох

Хэвлэх

58.1.Эрх бүхий албан тушаалтан дараах үндэслэл тогтоогдвол хууль бус хөрөнгийн хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргана:

58.1.1.холбогдогч нь хөрөнгө хууль ёсны болохыг тайлбарлаж нотолсон;

58.1.2.хууль бус хөрөнгө шалгах ажиллагааны хугацаа дууссан.

58.2.Энэ зүйлийн 58.1 дэх хэсэгт заасан шийдвэрийг гомдол, мэдээлэл гаргагч, холбогдогчид ажлын 3 өдрийн дотор биечлэн танилцуулах, эсхүл харилцаа холбооны хэрэгсэл ашиглан хүргүүлнэ.

58.3.Оролцогч энэ зүйлийн 58.1 дэх хэсэгт заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуульд заасны дагуу гомдол гаргана.

58.4.Прокурор дараах үндэслэл тогтоогдвол хууль бус хөрөнгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг хүчингүй болгож эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах, эсхүл зөрчлийн хэрэг бүртгэлт үүсгэхээр харьяаллын дагуу шилжүүлэх, эсхүл хууль бус хөрөнгө шалгах ажиллагаанд буцаана:

58.4.1.шалгагдаж шийдвэрлэгдээгүй зөрчил, гэмт хэргийн шинжтэй бол;

58.4.2.хууль бус хөрөнгийн шинжтэй бол.

58.5.Прокурор энэ зүйлийн 58.4 дэх хэсэгт заасан шийдвэр гаргасан даруй эрх бүхий байгууллагад хэргийг шилжүүлнэ.

59 дүгээр зүйл.Хууль бус хөрөнгө хураан авах, нөхөн төлүүлэх санал прокурорт хүргүүлэх

Хэвлэх

59.1.Эрх бүхий албан тушаалтан хууль бус хөрөнгө хураан авах, нөхөн төлүүлэх саналыг прокурорт хүргүүлэхдээ дараах нөхцөл байдлыг танилцуулна:

59.1.1.холбогдогч хөрөнгөө хууль ёсны болохыг тайлбарлаж чадахгүй бол;

59.1.2.хөрөнгө хууль бусаар олсныг нотлох баримт бүрдсэн эсэх;

59.1.3.тухайн хууль бус хөрөнгө нь энэ хуульд заасан хууль бус хөрөнгөд хамаарч байгаа эсэх;

59.1.4.хохиролтой эсэх, хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосон эсэх;

60 дугаар зүйл.Хууль бус хөрөнгө шалгах ажиллагааны баримт бичиг

Хэвлэх

60.1.Хууль бус хөрөнгө шалгах ажиллагаа болон прокурорын хяналтын явцад үйлдэх тэмдэглэлийн болон шийдвэрийн эрх зүйн хэлбэрийн загварыг Улсын ерөнхий прокурор батална.

61 дүгээр зүйл.Хууль бус хөрөнгийн хэргийн материал

Хэвлэх

61.1.Хэргийн материал нь хэрэгт тусгасан хууль бус хөрөнгө шалгах ажиллагааны явц дахь шийдвэр, баримт бичиг, хэрэгт хавсаргасан бусад баримт бичиг, зүйлээс бүрдэнэ.

61.2.Эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нь оролцогч, бусад оролцогчоос гаргасан хүсэлт, гомдол, мэдээлэл, хууль бус хөрөнгө шалган шийдвэрлэх ажиллагааны шийдвэр, бусад баримт бичиг, эд зүйлийг тэмдэглэл үйлдэж, эсхүл төрийн албан хэрэг хөтлөх журмын дагуу бүртгэж, хэргийн материалд тусгаж, хавсаргана.

61.3.Хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага, албан тушаалтан, иргэний баталсан болон бичсэн баримт бичгийг хэргийн материалд шууд тусгана.

61.4.Овор хэмжээ, бусад шалтгааны улмаас хэргийн материалд тусгах боломжгүй эд зүйл, баримт бичгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тэмдэглэлд тусгана.

61.5.Хэргийн материал нь хууль бус хөрөнгө шалган шийдвэрлэх ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасан үндэслэлээр шилжүүлсэн, эсхүл татан хянаж байгаа бол прокурорт, шүүхийн шатанд тухайн шүүхэд байна.

62 дугаар зүйл.Хууль бус хөрөнгө шалган шийдвэрлэх ажиллагааны нууцлалыг хамгаалах, нийтэд мэдээлэх

Хэвлэх

62.1.Эрх бүхий албан тушаалтан хууль бус хөрөнгө шалгах ажиллагааны оролцогч болон тухайн ажиллагааны талаар олж мэдсэн бусад этгээдэд хууль бус хөрөнгө шалгах ажиллагааны мэдээллийг зөвшөөрөлгүйгээр задруулахгүй байх үүрэг, үүргээ биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хуульд заасан хариуцлагын талаар мэдэгдэнэ.

62.2.Хууль бус хөрөнгө шалгах ажиллагааны талаарх мэдээллийг прокурорын зөвшөөрөлтэйгөөр улирал тутам нийтэд мэдээлнэ.

62.3.Эрх бүхий албан тушаалтан хууль бус хөрөнгө шалгах ажиллагааны төлөвлөлт, явц, үр дүнгийн нууцлалыг хангаж ажиллана.

НАЙМДУГААР БҮЛЭГ

ХУУЛЬ БУС ХӨРӨНГӨ ШАЛГАХ АЖИЛЛАГААНД ТАВИХ ПРОКУРОРЫН ХЯНАЛТ, ШИЙДВЭР

63 дугаар зүйл.Прокурорын хяналт, шийдвэр

Хэвлэх

63.1.Хууль бус хөрөнгө шалгах ажиллагааны хэргийн материалыг үндэслэн прокурор дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:

63.1.1.хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах;

63.1.2.зөрчил, гэмт хэргийн шинжтэй буюу зөрчил шалган шийдвэрлэх, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлтэй тохиолдолд харьяаллын дагуу шилжүүлэх;

63.1.3.хөрөнгө шалгах ажиллагааг зогсоох.

63.2.Хөрөнгө хууль бус бол прокурор тухайн хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг шүүхэд гаргах тухай шийдвэр гаргана.              

63.3.Гэмт хэргийн шинжтэй, тухайн хууль бус хөрөнгөтэй холбогдуулан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа өмнө нь явуулж байгаагүй, эсхүл мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа бол харьяаллын дагуу эрүүгийн хэрэг мөрдөн шалгах байгууллагад хэргийн материалыг шилжүүлнэ.

63.4.Цуглуулсан материалд үндэслэн хууль бус хөрөнгө гэж дүгнэх үндэслэлгүй бол прокурор тухайн хөрөнгийг шалгах ажиллагааг зогсоох тухай шийдвэр гаргана.

63.5.Хууль бус хөрөнгө шалгах ажиллагааг зогсоох тухай шийдвэрийн үндэслэлийг дээд шатны прокурор хянана.

63.6.Хуул бус хөрөнгө шалгах ажиллагааг зогсоох тухай прокурорын шийдвэр үндэслэлгүй болүргэлжлүүлэн шалгах, эсхүл шүүхэд нэхэмжлэл гаргах, эсхүл харьяаллын дагуу эрүү, зөрчлийн хэрэг хянан шалгах байгууллагад шилжүүлэхийг прокурорт даалгана.

64 дүгээр зүйл.Нэхэмжлэл гаргах

Хэвлэх

64.1.Хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх нэхэмжлэл(цаашид "нэхэмжлэл" гэх)-ийг прокурор иргэний хэргийн анхан шатны шүүхэд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан харьяаллын дагуу гаргана.

64.2.Прокурор нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодорхойлж, хэргийн материалыг хавсарган нэхэмжлэлийг шүүхэд хүргүүлнэ.

64.3.Хууль бус хөрөнгө хураан авах, нөхөн төлүүлэх шаардлага гаргахад хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй.

64.4.Энэ хуульд заасны дагуу гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө.

ЕСДҮГЭЭР БҮЛЭГ

ХУУЛЬ БУС ХӨРӨНГИЙГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ШҮҮХИЙН АЖИЛЛАГАА

65 дугаар зүйл.Хууль бус хөрөнгийг хянан шийдвэрлэх шүүхийн ажиллагаа

Хэвлэх

65.1.Иргэний хэргийн шүүх хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай прокурорын нэхэмжлэлийг хянан шийдвэрлэнэ.

65.2.Шүүх хууль бус хөрөнгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад энэ хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нийтлэг журмыг удирдлага болгоно.

65.3.Энэ зүйлийн 65.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэлийг шүүгч дангаар хянан шийдвэрлэнэ.

65.4.Шүүх хуралдаанд прокурор оролцоно.

65.5.Шүүх энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш нэг сарын дотор шийдвэрлэнэ.

65.6.Хууль бус хөрөнгийн хэргийн ээдрээ, төвөгтэй байдлыг харгалзан нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх хугацааг шүүгчийн саналыг харгалзан тухайн шүүхийн Ерөнхий шүүгч ажлын 20 өдрөөр нэг удаа сунгаж болно.

65.7.Оролцогч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаснаас бусад тохиолдолд шүүх хуралдаанд ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй.

65.8.Шүүх хуралдаанд прокурор нэхэмжлэлийнхээ, оролцогч хариу тайлбарын үндэслэл, нотлох баримтыг танилцуулна.

65.9.Шүүгч прокурор, оролцогчийн хүсэлтийн дагуу гэрчээс мэдүүлэг авч, бусад нотлох баримтыг шинжлэн судалж болно.

65.10.Шүүх нь хууль бус хөрөнгө шалгах ажиллагаанд цугларсан, хөрөнгө шалгах ажиллагаагаар шалгагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэр гаргана.

65.11.Холбогдогч холбогдох нотлох баримтыг гаргаж өгөх, зааж өгөх эрхтэй.

65.12.Энэ зүйлийн 65.11-д заасны дагуу гаргасан, заасан нотлох баримт нь эргэлзээтэй бол шүүх нотлох баримтыг хууль бус хөрөнгө шалгах ажиллагаанд шалгуулахаар шилжүүлнэ.

66 дугаар зүйл.Шүүхийн шийдвэр

Хэвлэх

66.1.Шүүхээс хөрөнгө шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг үндэслэн энэ хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэлийг шийдвэрлэнэ.

66.2.Иргэний хэргийн шүүх хууль бус хөрөнгө хураан авах, нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг хянан шийдвэрлэж, дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:

66.2.1.хууль бус хөрөнгийг хураан авах, эсхүл нөхөн төлүүлэх;

66.2.2.нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох.

66.3.Шүүх хууль бус хөрөнгийг хураан авсан, нөхөн төлүүлсэн тухай шийдвэртээ тухайн хөрөнгийг улсын орлого болгож төрийн өмчид шилжүүлэх талаар тусгана.

66.4.Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болно.

66.5.Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш ажлын 5 өдрийн дотор бичгээр үйлдэж, оролцогч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, эсхүл өмгөөлөгчид гардуулан өгнө.

66.6.Шүүхийн шийдвэрийг прокурорт даруй хүргүүлнэ.

67 дугаар зүйл.Шүүхийн шийдвэрт гомдол гаргах

Хэвлэх

67.1.Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл эрх бүхий албан тушаалтан, прокурор, оролцогч гомдол гаргаж болно.

67.2.Гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гаргана.

67.3.Дараах үндэслэлийн аль нэг нь байвал давж заалдах болон хяналтын шатны шүүх шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, эсхүл өөрчилнө:

67.3.1.шүүхийн шийдвэрт заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй;

67.3.2.энэ хуулийг буруу хэрэглэсэн;

67.3.3.энэ хуулийг ноцтой зөрчсөн.

67.4.Энэ хуульд өөрөөр заагаагүй бол давж заалдах болон хяналтын шатны шүүхээс гомдлыг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг баримтлана.

68 дугаар зүйл.Шүүхийн шийдвэрт заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх

Хэвлэх

68.1.Дараахь нөхцөл байдлын аль нэг нь тогтоогдвол шүүхийн шийдвэрт заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ:

68.1.1.дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал;

68.1.2.дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол;

68.1.3.дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол;

68.1.4.дүгнэлт нь хууль бус хөрөнгө хураан авах асуудлыг шийдвэрлэх, энэ хуулийг зөв хэрэглэхэд нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал.

69 дүгээр зүйл.Энэ хуулийг буруу хэрэглэх

Хэвлэх

69.1.Дараах нөхцөлийн аль нэг тогтоогдвол шүүх энэ хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ:

69.1.1.шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй;

69.1.2.хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн;

69.1.3.хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

70 дугаар зүйл.Энэ хуулийг ноцтой зөрчих

Хэвлэх

70.1.Дараах нөхцөл байдлын аль нэг нь тогтоогдвол шүүх шийдвэр гаргахдаа энэ хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ:

70.1.1.шүүх шийдвэр гаргахдаа олж авсан эх сурвалжийг заагаагүй эд зүйл, баримт бичиг, бусад баримт мэдээллийг болон нотлох чадвараа алдсан нотлох баримтыг ашигласан;

70.1.2.шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй;

70.1.3.хууль бус хөрөнгийн хэрэгт шүүх хуралдааны тэмдэглэл, түүнд хавсаргасан нотлох баримт байгаагүй;

70.1.4.шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй бол;

70.1.5.шүүх хуралдааны тэмдэглэл, дуу-дүрсний бичлэг зөрүүтэй бол;

70.1.6.илт үндэслэлгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон бол.

АРАВДУГААР БҮЛЭГ

ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА

71 дүгээр зүйл.Хууль бус хөрөнгийг буцаах асуудлаар харилцах байгууллага

Хэвлэх

71.1.Хууль бус хөрөнгийг буцаах ажиллагааны хүрээнд гадаад улстай хамтран ажиллана.

71.2.Олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа хөрөнгийг битүүмжлэх, хөрөнгийн хөдөлгөөнийг хязгаарлах, түр хураан авах, хураан авах, түүнчлэн гадаад улсын нутаг дэвсгэрт байгаа хөрөнгийг битүүмжлэх, хөрөнгийн хөдөлгөөнийг хязгаарлах, түр хураан авах, хураан авах тухай прокурор, шүүхийн шийдвэрийг хангах асуудлыг Ерөнхий прокурорын газар, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар дамжуулан уламжилна.

71.3.Эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээний хүрээнд дотоодын хууль тогтоомжтой харшлахгүй бол өөр улсаас хүлээн авсан хүсэлтийг биелүүлнэ.

72 дугаар зүйл.Хүсэлт илгээх журам

Хэвлэх

72.1.Гадаад улсын нутаг дэвсгэрт байгаа хөрөнгийн талаар мэдээлэл авах, хөрөнгийг битүүмжлэх, хөрөнгийн хөдөлгөөнийг хязгаарлах, түр хураан авах, хураан авах талаар прокурор, шүүхийн шийдвэрийг гүйцэтгүүлэх арга хэмжээ авах хүсэлтийг Ерөнхий прокурорын газар, хууль зүйн болон гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гадаад улсын эрх бүхий байгууллагад хүргүүлэх арга хэмжээ авна.

72.2.Гадаад улсын нутаг дэвсгэрт байгаа хөрөнгийг битүүмжлэх, хөрөнгийн хөдөлгөөнийг хязгаарлах, түр хураан авах, хураан авах ажиллагаа явуулах хүсэлт илгээх журмыг хууль зүйн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн болон Улсын Ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газрын дарга хамтран батална.

72.3.Гадаад улсын нутаг дэвсгэрт байгаа хөрөнгийг битүүмжлэх, хөрөнгийн хөдөлгөөнийг хязгаарлах, түр хураан авах, хураан авах арга хэмжээ авах хүсэлтийг прокурор хүлээн авснаас хойш 5 хоногийн дотор хянаж баталгаажуулан хууль зүйн болон гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагуудаар дамжуулан гадаад улсын эрх бүхий байгууллагад хүргүүлэх арга хэмжээ авна.

73 дугаар зүйл.Гадаад улсын хүсэлтэд тавигдах шаардлага

Хэвлэх

73.1.Энэ хуульд заасан ажиллагааны үндэслэл нь Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа эд хөрөнгөтэй холбогдуулан гадаад улсын эрх бүхий байгууллагаас хүлээн авсан хүсэлт байна.

73.2.Хүсэлт гаргагч улс болон Монгол Улс хооронд байгуулсан олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол хүсэлтэд дараах зүйлийг тусгана:

73.2.1.хүсэлт гаргагч байгууллагын нэр;

73.2.2.хүсэлт гаргасан огноо;

73.2.3.хүсэлттэй холбоотой этгээд, түүний хөрөнгийн талаарх хангалттай мэдээлэл;

73.2.4.хүсэлтийн агуулга, хүсэлт гаргасан байгууллагын тус хүсэлтийг илгээх бүрэн эрхийн хууль зүйн үндэслэл;

73.2.5.ажиллагаа явуулахтай холбоотой зардлыг хэрхэн шийдвэрлэх эсэх;

73.2.6.бусад шаардлагатай мэдээлэл.

73.3.Гадаад улсын шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт гүйцэтгүүлэх бол тухайн шүүхийн шийдвэрийн эх хувь, эсхүл баталгаажуулсан хуулбар, олон улсын гэрээнд заасан тохиолдолд холбогдох бусад материалыг хүсэлтэд хавсаргана.

74 дүгээр зүйл.Гадаад улсаас хүлээн авсан хүсэлтийг биелүүлэх журам

Хэвлэх

74.1.Ерөнхий прокурорын газар нь гадаад улсын эрх бүхий байгууллагаас ирүүлсэн, хөрөнгө илрүүлэн тогтоох, хөрөнгийн мэдээлэл авах хүсэлтийг хангах зорилгоор хуульд заасан холбогдох арга хэмжээг авч болно.

74.2.Хууль бус хөрөнгө хураах тухай гадаад улсын шүүхийн шийдвэр, тус шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлийн арга хэмжээг олон улсын гэрээ болон эрх зүйн харилцан туслалцааны үндсэн дээр хүлээн зөвшөөрч болно.

74.3.Ерөнхий прокурорын газар нь гадаад улсын эрх бүхий байгууллагаас хөрөнгө хураан авахтай холбогдох шүүхийн шийдвэрийг гүйцэтгүүлэх тухай хүсэлтийг хүлээж авсан даруй тухайн шүүхийн шийдвэрийг гүйцэтгүүлэхээр хуульд заасны дагуу гүйцэтгэх хуудас гаргуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргана.

74.4.Ерөнхий прокурорын газар нь хийсэн ажиллагаа болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудасны талаар хүсэлт илгээсэн байгууллагад нэн даруй мэдэгдэнэ.

74.5.Олон улсын гэрээ, эсхүл энэ хуульд заасны дагуу гадаад улсын эрх бүхий байгууллагаас хүлээн авсан хүсэлтийг биелүүлэх нь дотоодын хууль тогтоомжтой харшлах буюу бусад шалтгаанаар боломжгүй бол гадаад улсын холбогдох байгууллагад хүсэлтийг биелүүлэх боломжгүй болсон шалтгааны талаар мэдэгдэнэ.

75 дугаар зүйл.Хууль бус хөрөнгийг буцаан олгох, хуваарилах

Хэвлэх

75.1.Хүсэлт гаргагч улсын хураан авсан хөрөнгийг буцаан олгох, хөрөнгийг хуваарилахтай холбогдсон асуудлыг соёрхон баталсан олон улсын гэрээ, түүний дотор тухайн улстай байгуулсан хоёр талт гэрээ, эсхүл эрх бүхий байгууллагын дипломат шугамаар харилцан тохиролцсон хэлэлцээрээр зохицуулна.

75.2.Энэ хуулийн 59.1-дзаасан гэрээ, хэлэлцээрт өөрөөр заагаагүй бол буцаах хөрөнгийн 50 хувийг хүсэлт гаргасан улсад буцаан олгох ба үлдсэн 50 хувийг хөрөнгө царцаах, буцаахтай холбоотой ажиллагаанд зарцуулах, үүнээс үлдсэнийг улсын орлого болгоно.

АРВАННЭГДҮГЭЭР БҮЛЭГ

ХУРААСАН ХӨРӨНГИЙГ ЭРХЛЭН УДИРДАХ

76 дугаар зүйл.Хөрөнгө эрхлэн удирдах байгууллага

Хэвлэх

76.1.Хураан авсан хөрөнгийг эрхлэн удирдах чиг үүргийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 214 дүгээр зүйлд заасан Хүүхэд, залуучуудын хөгжлийн сангийн зөвлөл (цаашид "Зөвлөл" гэх) хэрэгжүүлнэ.

76.2.Зөвлөл нь төрийн захиргааны төв байгууллага, төрийн өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, холбогдох бусад байгууллагын төлөөлөлтэй байна.

76.3.Зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг Засгийн газар батална.

76.4.Зөвлөл дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

76.4.1.хураан авч улсын орлого болгосон, борлогдоогүй болон энэ хуульд заасан хөрөнгийн захиран зарцуулалтыг үр ашигтайгаар шийдвэрлэх;

76.4.2.хураан авч улсын орлого болгосон, борлогдоогүй хөрөнгийг төрийн өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын саналыг харгалзан төрийн байгууллагад шилжүүлэх;

76.4.3.хураан хураан авч улсын орлого болгосон, борлогдоогүй, төрийн байгууллагын үйл ажиллагаанд ашиглах шаардлагагүй хөрөнгийг хүмүүнлэгийн зорилгоор зорилтот бүлэгт хандивлах.

76.5.Зөвлөл нь хөрөнгийн захиран зарцуулалт, түүнээс олсон орлого, хөрөнгийг төрийн байгууллагад ашиглуулахаар шилжүүлсэн, нийгмийн зорилтот бүлэгт хандивласан талаарх мэдээллийг олон нийтэд цахим хуудсаар ил тод мэдээлнэ.

77 дугаар зүйл.Хөрөнгө хамгаалах алба

Хэвлэх

77.1.Шүүхийн шийдвэрээр түр болон бүр хураан авсан хөрөнгө (цаашид "хөрөнгө" гэх)-ийг хураах, хадгалах, хамгаалах, худалдан борлуулах арга хэмжээг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын Хөрөнгө хамгаалах алба хэрэгжүүлнэ.

77.2.Хөрөнгө хамгаалах алба нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

77.2.1.шүүхийн шийдвэрээр хураан авсан хөрөнгийг бүртгэх, тус хөрөнгийн хөдөлгөөний бүртгэлийн мэдээллийн санг хариуцан ажиллуулах;

77.2.2.хөрөнгийг хүлээн авах, хүлээн авахдаа хөрөнгөд үзлэг хийх, хөрөнгийн төрөл, шинж чанар, бүрдэл, дагалдах зүйлс, холбогдох баримт бичгийн талаар тэмдэглэл үйлдэх, хөрөнгийн бүхий л шинж байдлыг дуу-дүрсний бичлэгээр баримтжуулах;

77.2.3.хөрөнгийн үнэлгээг тогтоолгох;

77.2.4.түр хураасан бэлэн мөнгө, төгрөг, гадаад валютыг төрийн өмчит банкинд хүүтэй хадгалуулах;

77.2.5.хөрөнгийг хадгалах, хамгаалах, Зөвлөлөөс хөрөнгийг түрээслэхээр шийдвэрлэсэн тохиолдолд түрээслэх ажиллагааг зохион байгуулах;

77.2.6.хөрөнгийг үр ашигтайгаар зах зээлийн ханшаар худалдах арга хэмжээ авах;

77.2.7.бүр хураан авсан хөрөнгийг захиран зарцуулснаас олсон орлогыг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 214 дүгээр зүйлд заасан Хүүхэд, залуучуудын хөгжлийн санд төвлөрүүлэх, Зөвлөлд улирал тутам тайлагнах, олон нийтэд ил тод мэдээлэх;

77.2.8.хураан авсан хөрөнгөтэй холбогдох бүртгэлийг хөтлөх, худалдан борлогдоогүй хөрөнгийн жагсаалт, үйл ажиллагааны тайланг улирал тутам гаргаж Зөвлөлд хүргүүлэх, олон нийтэд ил тод мэдээлэх;

77.2.9.хуульд заасан бусад.

77.3.Хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, хөрөнгө эрхлэн удирдахтай холбоотой шаардагдах зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

77.4.Хөрөнгө хамгаалах албаны бүтэц, ажиллах журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

78 дугаар зүйл.Түр хураан авсан хөрөнгийг эрхлэн удирдах

Хэвлэх

78.1.Түр хураан авсан, худалдан борлуулах шаардлагагүй хөрөнгийг шүүхийн шийдвэр гарах хүртэл энэ хуульд заасан Хөрөнгө хамгаалах алба хадгалж, хамгаална.

78.2.Түр хураагдсан хөрөнгийг бүртгэх бөгөөд бүртгэлд дараах мэдээллийг тусгана:

78.2.1.хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн мэдээлэл;

78.2.2.хөрөнгө хүлээн авах үеийн байдал, түүний гэрэл зураг, дуу-дүрсний бичлэг;

78.2.3.хөрөнгийн зах зээлийн үнэ, үнэлгээ;

78.2.4.хөрөнгө хадгалагч этгээд, хөрөнгийн байршил;

78.2.5. хөрөнгийг итгэмжлэн хариуцаж байгаа этгээд;

78.2.6. хөрөнгийг худалдан борлуулсан бол түүний орлого;

78.2.7.бусад шаардлагатай мэдээлэл.

78.3.Энэ хуулийн 78.2-т заасан бүртгэлийг дэлгэрэнгүй хөтлөх агуулга, хэлбэр, бүртгэл хөтлөх журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

78.4.Түр хураан авсан хөрөнгийг хадгалж, хамгаалахтай холбоотой энэ хуульд зааснаас бусад тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг адилтган хэрэглэнэ.

78.5.Хөрөнгө хамгаалах алба нь түр хураасан хөрөнгийг хөрөнгө хадгалахад шаардлагатай байр, агуулах, сав, тоног төхөөрөмж, нутаг дэвсгэр, зохих мэргэшсэн багаж хэрэгсэл, ажилтантай төрийн байгууллагад хөрөнгийг түр хариуцуулан хадгалуулж болно.

78.6.Үнэт металл, эрдэнийн чулуу, тэдгээрийг оролцуулан бүтээсэн үнэт эдлэл, түүх соёлын хосгүй болон бусад үнэт, дурсгалт зүйлийг Хөрөнгө хамгаалах алба нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үнэ бүхий эд зүйл хадгалах тусгай зориулалтын байранд түр хадгалуулна.

78.7.Хөрөнгө хамгаалах алба нь гадаад валют, төгрөгийг төрийн өмчит банкинд гэрээний үндсэн дээр арилжааны банкны хамгийн өндөр хүүтэй тэнцэх хэмжээний хүүтэйгээр хадгална.

78.8.Түр хураасан хөрөнгө нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд чанар нь түргэн муудах болон хадгалахад өндөр зардалтай бөгөөд тухайн хөрөнгийг адил хөрөнгөөр орлуулах бүрэн боломжтой тохиолдолд Хөрөнгө хамгаалах алба нь тухайн хөрөнгийг худалдан борлуулж, борлуулснаас олсон мөнгөн хөрөнгийг энэ хуулийн 78.7-д заасны дагуу хадгална.

78.9.Түр хураан авсан хөрөнгийг 78.8-д заасны дагуу худалдан борлуулах тохиолдолд зах зээлийн үнээр дуудлага худалдааны доод үнийг тогтоон нээлттэй дуудлага худалдаагаар худалдана.

78.10.Түр хураасан хөрөнгийг нээлттэй дуудлага худалдаагаар борлуулж чадаагүй тохиолдолд зах зээлийн үнээр шууд гэрээгээр худалдаж болно.

78.11.Түр хураасан хөрөнгийг худалдан борлуулснаас олсон орлогыг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд төрийн өмчит банкинд гэрээний үндсэн дээр арилжааны банкны хамгийн өндөр хүүтэй тэнцэх хэмжээний хүүтэйгээр, хугацаагүйгээр хадгална.

78.12.Шүүхээс тухайн хөрөнгийг хураан авахгүйгээр шийдвэрлэсэн тохиолдолд хөрөнгө борлуулснаас олсон мөнгөн хөрөнгийг тухайн хугацааны хүүгийн хамт хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч этгээдэд буцаан олгоно.

78.13.Энэ хуулийн 78.12-т заасны дагуу мөнгөн хөрөнгө, хүүг Хөрөнгө хамгаалах алба шүүхийн шийдвэрийг үндэслэн өөрийн санаачилгаар, эсхүл хөрөнгө өмчлөгч, эзэмшигчийн хүсэлтээр буцаан олгоно.

78.14.Шүүхээс тухайн хөрөнгийг хураан авч улсын орлого болгохоор шийдвэрлэсэн тохиолдолд хөрөнгө борлуулснаас олсон мөнгөн хөрөнгийг тухайн хугацааны хүүгийн хамт улсын орлого болгож Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 214 дүгээр зүйлд заасан Хүүхэд, залуучуудын хөгжлийн санд төвлөрүүлнэ.

78.15.Шүүхийн шийдвэрээр хураан авсан тухайн хөрөнгөнөөс хохирол нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн тохиолдолд хөрөнгө борлуулснаас олсон мөнгөн хөрөнгө болон мөнгөн хөрөнгийг хадгалуулсан тухайн хугацааны хүүгийн орлогоос хохирлыг нөхөн төлнө. Хохирол нөхөн төлөөд илүү гарсан хөрөнгийг улсын орлого болгож Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 214 дүгээр зүйлд заасан Хүүхэд, залуучуудын хөгжлийн санд төвлөрүүлнэ.

79 дүгээр зүйл.Бүр хураан авсан хөрөнгийг эрхлэн удирдах

Хэвлэх

79.1.Шүүхийн шийдвэрийн үндсэн дээр бүр хураан авч, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн хөрөнгийг хураан авч худалдан борлуулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу гүйцэтгэж, худалдан борлуулснаас олсон орлогыг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 214 дүгээр зүйлд заасан Хүүхэд, залуучуудын хөгжлийн санд төвлөрүүлнэ.

79.2.Энэ хуулийн 79.1-д заасны дагуу борлогдоогүй болон Зөвлөлөөс захиран зарцуулах шийдвэр гаргах шаардлагатай хөрөнгийн жагсаалт, мэдээллийг Хөрөнгө хамгаалах алба нь улирал тутам гаргаж Зөвлөлд хүргүүлнэ.

79.3.Энэ хуулийн 79.1-д заасны дагуу борлогдоогүй хөрөнгийг энэ хуульд заасны дагуу захиран зарцуулах, түрээслэх асуудлыг Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэнэ.

79.4.Хүн, мал амьтан, байгаль орчин, эрүүл ахуй, хорио цээр, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх хөрөнгийг төрийн байгууллага, төрийн өмчит эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагад ашиглах, дахин боловсруулах боломжгүй бол Зөвлөлийн шийдвэрээр, холбогдох чиглэлийн мэргэжлийн хяналт хэрэгжүүлэгч байгууллагын хяналт дор, холбогдох стандарт, журмын дагуу Хөрөнгө хамгаалах алба устгана.

79.5.Устгах ажиллагааг дуу-дүрсний бичлэгээр баталгаажуулан гүйцэтгэх бөгөөд устгах зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

79.6.Гадаад валют, төгрөгийг улсын орлого болгохоор шүүхээс шийдвэрлэсэн тохиолдолд мөнгөн хөрөнгийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 214 дүгээр зүйлд заасан Хүүхэд, залуучуудын хөгжлийн санд төвлөрүүлнэ.

79.7.Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 3.1.1, 3.1.2, 3.1.3, 3.1.4, 3.1.5-д заасан түүх, соёлын өв, дурсгалд хамаарах эд зүйлийг хураан авч улсын орлого болгосон бөгөөд худалдан борлогдоогүй бол тухайн түүх, соёлын өв, дурсгалд хамаарах эд зүйлийг Зөвлөлийн шийдвэрээр Соёлын өвийг хамгаалах газарт шилжүүлэх бөгөөд Соёлын өвийг хамгаалах газар тус хөрөнгийг бүртгэн хүлээн авна.

79.8.Орон сууцны бус зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон нэг тэрбум төгрөгөөс дээш үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хураан авч улсын орлого болгосон бол тухайн хөрөнгийн захиран зарцуулалтыг Зөвлөл шийдвэрлэнэ.

79.9.Шинжлэх ухааны үнэ цэнэ бүхий хөрөнгийг хураан авч улсын орлого болгосон бол тухайн хөрөнгийг Зөвлөлийн шийдвэрээр холбогдох эрдэм шинжилгээний төрийн өмчит байгууллагад шилжүүлэх ба хүлээн авсан байгууллага тухайн хөрөнгийг эрдэм, шинжилгээ судалгааны ажилд ашиглана.

79.10.Хураан авч улсын орлого болгосон хөрөнгө нь төрийн байгууллага, төрийн өмчит эрдэм шинжилгээ судалгаа, сургалтын байгууллагын үйл ажиллагаанд шаардлагатай тохиолдолд тухайн байгууллагын хүсэлтийг үндэслэн Зөвлөлийн шийдвэрээр тухайн байгууллагын үйл ажиллагаанд зориулалтын дагуу ашиглуулахаар шилжүүлж болно.

79.11.Хураан авч улсын орлого болгосон хөрөнгө нь үнэт метал, үнэт чулуу(алт, мөнгө гэх мэт Монголбанк худалдан авах боломжтой үнэт метал, үнэт чулуу) бол Монголбанкинд тухайн үеийн ханшаар тушааж, үүнээс олсон орлогыг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 214 дүгээр зүйлд заасан Хүүхэд, залуучуудын хөгжлийн санд төвлөрүүлнэ.

79.12.Хураан авч улсын орлого болгосон хөрөнгө нь түрээслэгч, хөлслөгчтэй тохиолдолд хөрөнгийг худалдан борлуулалгүйгээр Зөвлөлийн шийдвэрээр үргэлжлүүлэн түрээсэлж, хөлсөлж болно.

79.13.Хөрөнгийг түрээслэх, хөлслөхөөр Зөвлөлөөс шийдвэрлэсэн бол хөрөнгийг түрээслэх, хөлслөх ажиллагааг Хөрөнгө хамгаалах алба хариуцан зохион байгуулах ба түрээсийн болон хөлсөлсний орлогыг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 214 дүгээр зүйлд заасан Хүүхэд, залуучуудын хөгжлийн санд төвлөрүүлнэ.

79.14.Бүр хураан авсан хөрөнгийг улсын орлого болгох зорилгоор шийдвэр гүйцэтгэлийн журмаар хураан авах, хадгалах, хамгаалах, худалдан борлуулахтай холбоотой энэ хуульд зааснаас бусад тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг адилтган хэрэглэнэ.

АРВАН ХОЁРДУГААР БҮЛЭГ

ХУРААСАН АВЛИГЫН ХӨРӨНГИЙГ ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛЖ, ЗАРЦУУЛАХ

80 дугаар зүйл.Хүүхэд, залуучуудын хөгжлийн сан

Хэвлэх

80.1.Хүүхэд, залуучуудын хөгжлийн сан /цаашид "сан" гэх/-гийн хөрөнгийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 214.1-д заасны дагуу хүний хөгжил, эрүүл мэнд, боловсролыг дэмжих үйл ажиллагааг санхүүжүүлэхэд зарцуулна.

80.2.Сантай холбогдох бусад харилцааг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар зохицуулна.

81 дүгээр зүйл.Хүний хөгжил, эрүүл мэнд, боловсролыг дэмжих

Хэвлэх

зарим үйл ажиллагааг санхүүжүүлэх

81.1.Энэ хуулийн 80.1-д заасан дэмжлэгийг хүний хөгжил, эрүүл мэнд, боловсролын бүтээн байгуулалтыг санхүүжилтээр дэмжих үйл ажиллагааны хүрээнд эмнэлэг, цэцэрлэг, сургууль барихад зориулан олгоно.

81.2.Энэ хуулийн 81.1-д заасан санхүүжилтийн зарцуулалтын тайланг эрүүл мэнд, боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд Төсвийн тухай хуульд заасан хугацаанд сангийн Ажлын албанд хүргүүлнэ.

АРВАН ГУРАВДУГААР БҮЛЭГ

БУСАД

82 дугаар зүйл.Мэдээллийн сан, тайлан

Хэвлэх

82.1.Хууль бус хөрөнгө шалган шийдвэрлэх, хяналт тавих байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, харилцан мэдээлэл солилцох зорилго бүхий хууль бус хөрөнгийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сантай байна.

82.2.Хууль бус хөрөнгийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд мэдээлэл нийлүүлэх, солилцох, ашиглах, мэдээлэлтэй танилцах журмыг энэ хуульд нийцүүлэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Улсын ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газрын дарга хамтран батална.

82.3.Хууль бус хөрөнгө хураан авах ажиллагааны цахим мэдээллийн санг прокурорын байгууллага хариуцан эрхлэн хөтөлнө.

82.4.Энэ хуулийн 82.3-т заасан мэдээллийн сан нь дараах мэдээллээс бүрдэнэ:

82.4.1.шалгах ажиллагаанд хамрагдсан хөрөнгө, түүний байршил, хэлбэр, шалгах ажиллагааны үеийн үнэлгээ, тус хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчийн мэдээлэл;

82.4.2.түр хураасан хөрөнгө, түүний байршил, хэлбэр, шалгах ажиллагааны үеийн үнэлгээ, тус хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчийн мэдээлэл;

82.4.3.хураан авч улсын орлого болгосон хөрөнгө, түүний байршил, хэлбэр, шалгах ажиллагааны үеийн үнэлгээ, тус хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчийн мэдээлэл, түүний захиран зарцуулалт, захиран зарцуулалтаас олсон орлого;

82.4.4.түр хураасан хөрөнгийг зайлшгүй шаардлагаар худалдан борлуулснаас олсон орлого, орлого төвлөрүүлсэн данс.

82.5.Прокурор нь энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан мэдээллийн нууцыг хангах үүргээ биелүүлж, хууль бус хөрөнгө хураах ажиллагаа, түүний үр дүнгийн талаарх тайланг жил бүр нийтэлнэ.

83 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

Хэвлэх

83.1.Энэ хуулийг … оны … сарын …-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

ГАРЫН ҮСЭГ

Төслийн хавсралтууд
Санал өгөх