- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТҮҮХЭН ҮЙЛ ЯВДЛЫН ОЙ, ТЭМДЭГЛЭЛТ ӨДРИЙН ЖАГСААЛТ
Засгийн газрын 2019 оны 204 дүгээр
тогтоолын 1 дүгээр хавсралт
ТҮҮХЭН ҮЙЛ ЯВДЛЫН ОЙ, ТЭМДЭГЛЭЛТ
ӨДРИЙН ЖАГСААЛТ
1. Түүхэн үйл явдлын ой:
1.1. Хүннү гүрэн байгуулагдсаны ой-жил бүрийн Цагаан сар-билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгний өдөр;
1.2. Халх голын байлдааны ялалтын ой-жил бүрийн 8 дугаар сард;
1.3. Дэлхийн II дайн дууссаны болон 1945 оны чөлөөлөх дайны ялалтын ой-жил бүрийн 8 дугаар сард;
1.4. Монгол Улсын баруун хил дээр 1948 онд болсон зэвсэгт тулгаралт дууссаны ой-жил бүрийн 6 дугаар сард;
1.5. 1990 оны Ардчилсан хувьсгалын ой-жил бүрийн 12 дугаар сарын 10-ны өдөр;
1.6. Ардчилсан сонгуулийн ой “Бүрэн эрх, ардчилсан сонгуулийн өдөр”-жил бүрийн 7 дугаар сарын 29-ний өдөр;
1.7. Монгол хүн сансарт ниссэний болон сансрын хамтарсан нислэгийн ой-жил бүрийн 3 дугаар сарын 22-ны өдөр.
2. Салбарын, зарим ажил, мэргэжлийн ажилтны тэмдэглэлт өдөр:
2.1. Хэвлэл, мэдээллийн ажилтны өдөр-жил бүрийн 3 дугаар сарын 6-ны өдөр;
2.2. Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах өдөр-жил бүрийн 3 дугаар сарын 15-ны өдөр;
2.3. Усны болон цаг уурын өдөр-жил бүрийн 3 дугаар сарын 23-ны өдөр;
2.4. Хөнгөн, хүнсний аж үйлдвэрийн ажилтан, ажилчдын өдөр-жил бүрийн 3 дугаар сарын 26-ны өдөр; (Засгийн газрын 2020 оны 197 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)
2.5. Дэлхийн театрын өдөр-жил бүрийн 3 дугаар сарын 27-ны өдөр;
2.6. Дэлхийн ном, зохиогчийн эрхийг хамгаалах өдөр-жил бүрийн 4 дүгээр сарын 23-ны өдөр;
2.7. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөр-жил бүрийн 4 дүгээр сарын 28-ны өдөр;
2.8. Газрын харилцааны ажилтны өдөр-жил бүрийн 5 дугаар сарын эхний Ням гараг;
2.9. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын ажилтны өдөр-жил бүрийн 5 дугаар сарын 3 дахь Бямба гараг;
2.10. Газрын тосны салбарын ажилтны өдөр-жил бүрийн 5 дугаар сарын 4 дэх Ням гараг;
2.11. Иргэний агаарын тээвэрчдийн өдөр-жил бүрийн 5 дугаар сарын 4 дэх Ням гараг;
2.12. Олон улсын музейн өдөр-жил бүрийн 5 дугаар сарын 18-ны өдөр;
2.13.Төрийн тусгай хамгаалалтын албаны өдөр-жил бүрийн 5 дугаар сарын 28-ны өдөр; (Засгийн газрын 2026 оны 204 дүгээр тогтоолоор нэмсэн)
2.14. Энхийг сахиулагчдын өдөр-жил бүрийн 5 дугаар сарын 29-ний өдөр;
2.15. Банкны салбарын ажилтны өдөр-жил бүрийн 6 дугаар сарын 2-ны өдөр;
2.16. Мал эмнэлгийн салбарын ажилтны өдөр-жил бүрийн 6 дугаар сарын 2 дахь Бямба гараг;
2.17. Мэргэжлийн хяналтын ажилтны өдөр-жил бүрийн 6 дугаар сарын 2 дахь Ням гараг;
2.18. Онцгой байдлын албаны өдөр-жил бүрийн 6 дугаар сарын 20-ны өдөр;
2.19. Хуульчдын өдөр-жил бүрийн 6 дугаар сарын 4 дэх Ням гараг;
2.20. Тамирчдын өдөр-жил бүрийн 6 дугаар сарын 4 дэх Ням гараг;
2.21.Төрийн албаны өдөр-жил бүрийн 7 дугаар сарын 03-ны өдөр; (Засгийн газрын 2024 оны 205 дугаар тогтоолоор нэмсэн)
2.22. Тагнуулын байгууллагын ажилтны өдөр-жил бүрийн 7 дугаар сарын З-ны өдөр;
2.23. Хоршоологчдын өдөр-жил бүрийн 7 дугаар сарын эхний Ням гараг;
2.24. Цагдаагийн болон дотоодын цэргийн алба хаагчдын өдөр-жил бүрийн 7 дугаар сарын 19-ний өдөр;
2.25. Авто тээвэрчдийн өдөр-жил бүрийн 7 дугаар сарын 3 дахь Ням гараг;
2.26. Мэдээллийн технологи, харилцаа холбооны ажилтны өдөр-жил бүрийн 7 дугаар сарын сүүлийн Ням гараг;
2.27. Төмөр замчдын өдөр-жил бүр 8 дугаар сарын эхний Ням гараг;
2.28. Эрүүл мэндийн салбарын ажилтны өдөр-жил бүр 8 дугаар сарын хоёр дахь Ням гараг;
2.29. Прокурорын албаны өдөр -жил бүрийн 8 дугаар сарын 14-ний өдөр;
2.30. Эрчим хүчний ажилтны өдөр-жил бүрийн 8 дугаар сарын 3 дахь Ням гараг;
2.31. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдөр-жил бүрийн 7 дугаар сарын 22-ны өдөр; (Засгийн газрын 2022 оны 250 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)
2.32. Усан зам, далайн тээвэрчдийн өдөр-жил бүрийн 8 дугаар сарын 20-ны өдөр; (Засгийн газрын 2022 оны 254 дүгээр тогтоолоор нэмсэн)
2.33. Барилгачдын өдөр-жил бүрийн 9 дүгээр сарын эхний Ням гараг;
2.34.Тохижилт үйлчилгээний ажилтны өдөр-жил бүрийн 9 дүгээр сарын 2 дахь Баасан гараг. (Засгийн газрын 2024 оны 09 дүгээр тогтоолоор нэмсэн)
2.35. Соёл, урлагийн ажилтны өдөр-жил бүрийн 9 дүгээр сарын 2 дахь Ням гараг;
2.36. Үндэсний татварын ажилтны өдөр-жил бүр 9 дүгээр сарын 2 дахь Ням гараг;
2.37. Хилчдийн өдөр-жил бүр 9 дүгээр сарын 17-ны өдөр;
2.38. Ой модны салбарын ажилчдын өдөр-жил бүр 9 дүгээр сарын гурав дахь Ням гараг;
2.39. Дэлхийн энх тайвны өдөр-жил бүрийн 9 дүгээр сарын 21-ний өдөр;
2.40. Аялал, жуулчлалын өдөр-жил бүрийн 9 дүгээр сарын 27-ны өдөр;
2.41. Багш нарын өдөр-жил бүрийн 10 дугаар сарын 5-ны өдөр;
2.42. Оюутны өдөр-жил бүрийн 10 дугаар сарын 5-ны өдөр;
2.43. Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний ажилтны өдөр-жил бүрийн 10 дугаар сарын 2 дахь Ням гараг;
2.44. Стандарт, хэмжил зүйн ажилтны өдөр -жил бүрийн 10 дугаар сарын 14-ний өөр;
2.45. Хүний нөөцийн ажилтны өдөр-жил бүрийн 10 дугаар сарын 15-ны өдөр;
2.46. Гаалийн ажилтны өдөр-жил бүрийн 10 дугаар сарын 20-ны өдөр;
2.47. Маркетеруудын өдөр-жил бүрийн 10 дугаар сарын 20-ны өдөр;
2.48. Геологичдын өдөр-жил бүрийн 10 дугаар сарын 3 дахь Ням гараг;
2.49. Авто замчдын өдөр-жил бүрийн 10 дугаар сарын 4 дэх Ням гараг;
2.50. Хөдөө аж ахуйн ажилтны өдөр-жил бүрийн 11 дүгээр сарын 2 дахь Ням гараг;
2.51. Улсын бүртгэлийн ажилтны өдөр-жил бүрийн 11 дүгээр сарын 23-ны өдөр;
2.52. Даатгалын өдөр-жил бүрийн 11 дүгээр сарын 24-ний өдөр;
2.53. Шинжлэх ухааны ажилтны өдөр-жил бүрийн 11 дүгээр сарын 4 дэх Ням гараг;
2.54. Архивчдын өдөр-жил бүрийн 12 дугаар сарын 5-ны өдөр;
2.55. Санхүү, эдийн засагчдын өдөр-жил бүрийн 12 дугаар сарын 2 дахь Ням гараг; (Засгийн газрын 2024 оны 161 дүгээр тогтоолоор нэмсэн)
2.56. Экспортлогчдын өдөр-жил бүрийн 12 дугаар сарын 3 дахь Бямба гараг; (Энэ заалтыг Засгийн газрын 2020 оны 1 дүгээр тогтоолоор нэмсэн)
2.57. Худалдааны ажилчдын өдөр-жил бүрийн 12 дугаар сарын З дахь Ням гараг;
2.58. Уурхайчдын өдөр-жил бүрийн 12 дугаар сарын 25-ны өдөр;
2.59. Дипломат албаны өдөр-жил бүрийн 12 дугаар сарын 29-ний өдөр;
2.60. Хүнсний аж үйлдвэрийн ажилтан, ажилчдын өдөр-жил бүрийн 12 дугаар сарын 2 дахь Ням гараг. (Засгийн газрын 2020 оны 197 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)
2.61. Эдийн засгийн албаны өдөр-жил бүрийн 11 дүгээр сарын 18-ны өдөр. (Засгийн газрын 2024 оны 161 дүгээр тогтоолоор нэмсэн)
(2.52-2.54 дэх заалтын дугаарлалтыг Засгийн газрын 2020 оны 1 дүгээр тогтоол, 2.30-2.56 дахь заалтын дугаарлалтыг Засгийн газрын 2022 оны 254 дүгээр тогтоол, 2.32-2.57 дахь заалтын дугаарлалтыг Засгийн газрын 2024 оны 09 дүгээр тогтоол, 2.21-2.59 дахь заалтын дугаарлалтыг Засгийн газрын 2024 оны 205 дугаар тогтоол, 13-60 дахь заалтын дугаарлалтыг Засгийн газрын 2026 оны 204 дүгээр тогтоолоор тус тус өөрчилсөн)
3. Бусад тэмдэглэлт өдөр:
3.1. Иргэний нийгмийн өдөр-жил бүрийн 1 дүгээр сарын 31-ний өдөр;
3.2. Наурызын баяр-жил бүрийн 3 дугаар сарын 22-ны өдөр;
3.3. Хөрс хамгаалах үндэсний өдөр-жил бүрийн 5 дугаар сарын эхний долоо хоногийн Бямба гараг;
3.4. Үндэсний бичиг үсгийн баяр-жил бүрийн 5 дугаар сарын эхний Ням гараг;
3.5. Хүмүүнлэгийн өдөр-жил бүрийн 5 дугаар сарын 8-ны өдөр;
3.6. Байгаль хамгаалах өдөр-жил бүрийн 5 дугаар сарын 2 дахь Ням гараг;
3.7. Мод тарих өдөр-жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь Бямба гараг;
3.8. Бурхан багшийн их дүйцсэн өдөр-билгийн тооллын зуны эхэн сарын арван тавны өдөр; (Засгийн газрын 2020 оны 197 дугаар тогтоолоор хассан)
3.8.Монгол дархны өдөр-жил бүрийн 07 дугаар сарын 08-ны өдөр. (Засгийн газрын 2026 оны 271 дүгээр тогтоолоор нэмж, дугаарлалтыг өөрчилсөн)
3.9. Үндэсний хувцасны өдөр-жил бүрийн 7 дугаар сарын 9-ний өдөр (Энэ заалтыг Засгийн газрын 2019 оны 369 дүгээр тогтоолоор нэмж, дугаарлалтыг Засгийн газрын 2020 оны 197 дугаар тогтоолоор өөрчилсөн)
3.10.Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр-жил бүрийн 6 дугаар сарын дөрөв дэх долоо хоногийн Бямба, Ням гараг. (Засгийн газрын 2025 оны 194 дүгээр тогтоолоор нэмсэн)
3.11.Үндэсний кино урлагийн өдөр-жил бүрийн 10 дугаар сарын 11-ний өдөр; (Засгийн газрын 2025 оны 103 дугаар тогтоолоор нэмсэн)
3.12.Бүх ард түмний санал хураалт зохион байгуулсан өдөр-жил бүрийн 10 дугаар сарын 20-ны өдөр. (Засгийн газрын 2025 оны 103 дугаар тогтоолоор нэмсэн)
-----о0о-----
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх