A

A

A

Хариуцагч байгууллага С.Системийн админ
Нийтэлсэн огноо 2025-01-30 16:51:49
Төслийн төлөв Идэвхтэй
  • 0
  • 0
  • 59
Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
САНАЛ АВЧ ДУУСАХ ХУГАЦАА: 2025-03-01

Танилцуулга:

Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай 2

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Зөрчлийн тухай хуулийн дараах хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

14.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг:

"1.Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн тээврийн хэрэгсэл жолоодсон бол хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна."

2 дугаар зүйл.Зөрчлийн тухай хуулийн 3.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн "торгох шийтгэл" гэснийг "торгох, баривчлах шийтгэл" гэж өөрчилсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5.3 дахь заалтын "дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл" гэснийг хассугай.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2025 оны ... сарын ... ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

 

Гарын үсэг

Санал өгөх