Танилцуулга:
Төсөл
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2026 оны .. дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хот
ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10, 11, 31 дүгээр зүйлд доор дурдсан агуулга бүхий хэсэг тус тус нэмсүгэй:
1/10 дугаар зүйлийн 10.11, 10.11, 10.12 дахь хэсэг:
"10.11.Барьж дуусаагүй нийтийн зориулалттай орон сууцны байшин ашиглалтад орсон тохиолдолд уг барилгын дэвсгэр болон орчны газрын эзэмших эрхийн гэрчилгээ нийтийн зориулалттай орон сууцны байшингийн өмчлөгдийн дундаа хязгаартайгаар эзэмших хязгаарлагдмал эрхэд шилжиж, сууц, талбайн хувийн хэрэг тус бүрээр дангаар өмчлөх үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэх үндэслэл болно.
10.11.Энэ хуулийн 10.10-т зааснаас бусад барьж дуусаагүй үл хөдлөх эд хөрөнгийг хоёр болон түүнээс олон этгээд хөрөнгө оруулан, эсхүл захиалгаарбарьжбайгаа бол хөрөнгө оруулагч, захиалагч нарын мэдүүлгээр уг үл хөдлөх эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхтэй өмчлөгчдийн дундын өмчлөлд, эсхүл дундаа хэсгээр өмчлөгч нарын тус тусын өмчлөлд энэ хуулийн 10.6-д заасан нотлох баримтыг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэнэ.
10.12.Энэ хуулийн 10.10, 10.11-т заасан барьж дуусаагүй барилгын бүртгэл нийтэд ил тод, нээлттэй байна."
2/31 дүгээр зүйлийн 31.21, 31.22 дахь хэсэг:
"31.21.Энэ хуулийн 10.10-т заасан барьж дуусаагүй нийтийн зориулалттай орон сууцны байшинд сууц, талбай захиалсан иргэн, хуулийн этгээд /захиалагч/, эсхүл санхүүжилт олгох банк, эрх бүхий этгээд нь холбогдох гэрээг нотариатаар гэрчлүүлж, тухайн сууц, талбайн бүртгэлд урьдчилсан тэмдэглэл гэрээг гэрчилсэн нотариатаар дамжуулан хийлгүүлнэ."
31.22.Сууц, талбай захиалгын гэрээ цуцлагдах, гэрээнээс татгалзах тохиолдолд талуудын зөвшөөрөл, эсхүл эрх бүхий байгууллагын шийдвэрээр энэ хуулийн 31.21-д заасны дагуу хийлгүүлсэн урьдчилсан тэмдэглэлийг устгана."
2 дугаар зүйл.Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсгийн "Барьж дуусагүй" гэсний өмнө "Энэ хуулийн 10.11-т заасан" гэж нэмсүгэй.
3 дугаар зүйл.Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"10.10.Улсын бүртгэгч барьж дуусаагүй нийтийн зориулалттай орон сууцны байшинг Барилгын тухай хуулийн 27.10-т заасны дагуу кадастрын бүртгэлд бүртгэсэн мэдээлэл болон Барилгын тухай хуулийн 261 дүгээр зүйлд заасан барилгын ажлын захиалагчийн барилгын мэдүүлгийг үндэслэн дэвсгэр болон орчны газарт үндэслэж, сууц, талбай бүрд хувийн хэрэг нээж, бүртгэнэ. Энэ тохиолдолд газар эзэмших эрхэд нийтийн зориулалттай орон сууцны байшингийн өмчлөгчдийн дундаа газар эзэмших хязгаарлагдмал эрх үүсэхээр төлөвлөгдсөн гэх тэмдэглэгээг хийнэ."
4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2026 оны ... дугаар сарын ...-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Гарын үсэг
Нүүр
Санал өгөх