A

A

A

Хариуцагч байгууллага Хууль зүйн үндэсний хүрээлэн
Нийтэлсэн огноо 2025-09-30 08:02:21
Төслийн төлөв Идэвхтэй
  • 0
  • 0
  • 90
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих тухай
САНАЛ АВЧ ДУУСАХ ХУГАЦАА: 2025-10-15

Танилцуулга:

Төсөл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2025 оны … дугаар Улаанбаатар

сарын … -ны өдөр хот

МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫН

ЭРГЭЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ ТУХАЙ

/Шинэчилсэн найруулга/

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих, хууль бус эргэлттэй тэмцэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус

эргэлттэй тэмцэх хууль тогтоомж

2.1.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль[1], Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль[2], Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай хууль3, Байгалийн ургамлын тухай хууль4, Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль5, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль6, Зөвшөөрлийн тухай хууль7, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хууль8, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1."мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис /цаашид "мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис" гэх/" гэж тус бодисыг хэрэглэснээр хүний төв мэдрэлийн тогтолцоог сэргээх, эсхүл дарангуйлах нөлөө үзүүлж, хөдөлгөөн, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямраах, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх, тухайн бодисоос хамааралт байдал үүсгэх үйлчилгээтэй, хууль тогтоомж, олон улсын гэрээний дагуу Монгол Улсад төрийн хяналтад байлгах нийлэгжүүлсэн болон байгалийн гаралтай бодис, эдгээрийг агуулсан эм, эмийн түүхий эд, бүх төрлийн бүтээгдэхүүн, материал, ургамлыг;

3.1.2."мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээтэй ургамал" гэж мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис агуулсан мөөг, ургамал, тэдгээрийн үндэс, иш, навч, цэцэг, үрийг;

3.1.3."мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын угтвар бодис" гэж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг үйлдвэрлэхэд ашигладаг, эсхүл түүний молекул бүтцэд ордог, эсхүл олон улсын гэрээнд заасан байгалийн болон нийлэг гаралтай бодисыг;

3.1.4."мансууруулах, сэтгэцэд нөлөөт шинэ төрлийн бодис" гэж олон улсын гэрээ, энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан жагсаалтад ороогүй, шинээр гарган авсан, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээтэй байж болзошгүй, эсхүл мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээтэй нь аль нэг улс оронд тогтоогдсон, эсхүл Нэгдсэн Үндэсний Байгууллагын тайлан, зөвлөмжид туссан мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээтэй нийлэг болон байгалийн гаралтай бодисыг;

3.1.5."мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлт" гэж мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг үйлдвэрлэх, бэлтгэх, боловсруулах, хилээр нэвтрүүлэх, импортлох, экспортлох, реэкспортлох, худалдах, худалдан авах, олгох, тээвэрлэх, илгээх, хадгалах, хэрэглэх, ашиглах, устгах, олж авах, бусдад өгөх, бусдад болон өөртөө хэрэглэх, бусдад хэрэглүүлэх, дамжуулах,түүгээр үйлчлэх, эдгээрт зуучлах, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээтэй ургамал тарималжуулах, түүх болон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодистой холбогдох бүхий л үйл ажиллагааг;

3.1.6."мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээтэй ургамлыг тарималжуулах" гэж мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээтэй ургамлын үр соёолуулах, хөрсөнд суулгах, ургах нөхцөлийг бүрдүүлэх, үржүүлэх, ургуулах, тарихтай холбогдсон бүхий л үйл ажиллагааг;

3.1.7."мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг бэлтгэх" гэж мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээтэй ургамлыг түүх, тарьж ургуулах, хураан авах, цэвэршүүлэх, дахин боловсруулах, гадны хольцоос цэвэрлэх, ангижруулах, бодисоос шинэ төрлийн бодис ялгаж авах, бодис ашиглан өөр төрлийн бодис гаргаж авах, бодисын тун, орц, найрлагыг нэмэгдүүлэх, хувирган өөрчлөх, багасгах, бодис агуулсан бүтээгдэхүүн, түүхий эд гаргаж авах, боловсруулах, мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм найруулах, гаргаж авах аливаа үйлдлийг;

3.1.8."мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг үйлдвэрлэх" гэж үйлдвэрлэлийн дамжлага, зориулалтын тоног төхөөрөмж ашиглан мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис үйлдвэрлэх үйл ажиллагааг;

3.1.9."мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг реэкспортлох" гэж гадаад улсад үйлдвэрлэсэн бөгөөд Монгол Улсад нэмэлт боловсруулалт хийгээгүй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг гаалийн горимын дагуу хилийн чанадад буцаан гаргахыг;

3.1.10."мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис худалдах" гэж мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаанд гаргах, ханган нийлүүлэх, борлуулах, арилжих, солилцох, үүргийн гүйцэтгэлд тооцож бусдад өгөх, түгээх, хүргэх зэргээр хариу төлбөртэйгөөр бусдад шилжүүлэхийг;

3.1.11."мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм" гэж энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан жагсаалтад орсон бодис агуулсан эмийг;

3.1.12."мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм олгох" гэж эмчийн бичсэн жорын дагуу эмийн сангаас хүнд мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм худалдах болон өгөхийг;

3.1.13."мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмээр үйлчлэх" гэж эмнэлгийн тусламж, үйлчилгээний байгууллагаас мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийг эмнэлгийн нөхцөлд, хөнгөвчлөх эмчилгээнд болон яаралтай тусламж, үйлчилгээнд эмчийн бичсэн эмчилгээний заалтын дагуу өвчтөнд хэрэглэх, шаардлагатай тохиолдолд эмнэлгээс эмчийн бичсэн жорын дагуу эмчилгээнд олгохыг;

3.1.14."мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг олж авах" гэж мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг өөрийн эзэмшил, ашиглалт, өмчлөлд хүлээн авахыг;

3.1.15."мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад өгөх" гэж мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдахаас бусад арга, хэлбэрээр бусдын эзэмшил, ашиглалт, өмчлөлд шилжүүлэхийг;

3.1.16."мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад хэрэглүүлэх" гэж мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад хэрэглэхийг санал болгох, хэрэглэхэд туслах, дэмжих, аргыг нь заах, заавар өгөх, худалдан авч өгөх, мэдсээр байж эс хориглох, хууран мэхлэх, худал мэдээлэл өгөх, хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх болон бусад байдлаар бусад этгээд тухайн бодисыг хэрэглэхэд хүргэх болон хүргэсэн нөхцөл байдал бүхий үйлдэл, эс үйлдэхүйг;

3.1.17."мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад хэрэглэх" гэж бусад этгээд өөрөө хэрэглэх чадваргүй, боломжгүй, мэдэхгүй, хүсэхгүй байхад нь өөрийн болон гуравдагч этгээдийн үйлдлээр хүнийг мансууруулах, мансуурах нөхцөл байдалд хүргэх үйлдэл, эс үйлдэхүйг;

3.1.18."мал, амьтны эм" гэж мал, амьтанд хэрэглэх зориулалттай бөгөөд мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис агуулсан түүхий эд, эмийг;

3.1.19."урвуулан хэрэглэх" гэж мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг зориулалтын бусаар, зүй бус арга, хэлбэрээр, эмчилгээний арга, стандартад заасан тун, хэмжээг хэтрүүлэн хэрэглэж мансуурахыг;

3.1.20."эм" гэж Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 4.1.1, эсхүл Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай хуулийн 4.1.1-д заасныг;

3.1.21."эмийн түүхий эд" гэж Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 4.1.36-д заасныг.

4 дүгээр зүйл.Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт

тавих үйл ажиллагаанд баримтлах зарчим

4.1.Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:

4.1.1.хууль дээдлэх, шударга ёсны байх;

4.1.2.хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах, хууль ёсны ашиг сонирхлыг нь хүндэтгэх;

4.1.3.энэрэнгүй байх;

4.1.4.хувийн нууцыг хамгаалах;

4.1.5.цогц, уялдаа холбоотой, шуурхай, мэргэшсэн байх.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

МАНСУУРУУЛАХ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫН ЭРГЭЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ ТАЛААРХ ТӨРИЙН БОДЛОГО

5 дугаар зүйл.Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих талаарх төрийн бодлого

5.1.Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих бодлого нь мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилготой байх ба төрөөс энэ талаар дараах бодлогыг баримтална:

5.1.1.мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтийг бүрэн хянах;

5.1.2.мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус хэрэглээ, хамааралт байдлыг эрт илрүүлэх, мансуурсан болон тус бодисоос хамаарал бүхий хүнд эрүүл мэндийн болон сэтгэц-нийгмийн сэргээн засах, нийгмийн хамгааллын нөхөн сэргээх тусламж, үйлчилгээ үзүүлэх, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээнээс татгалзуулах, нийгэмшүүлэх цогц оновчтой аргаар мансуурах, сэтгэцэд нөлөөт бодис хууль бус хэрэглэгчийн тоог бууруулах;

5.1.3.мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, шуурхай илрүүлэх, таслан зогсоох, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг бууруулах.

6 дугаар зүйл.Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих төрийн бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээ

6.1.Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

6.1.1.мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлттэй холбоотой хуулиар хориглосноос бусад бүх үйл ажиллагааг зөвшөөрөл, бүртгэлийн үндсэн дээр эрхлүүлэх;

6.1.2.мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх чиглэлээр төрийн болон хүн, хуулийн этгээд, олон нийт, нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллагын үйл ажиллагааны уялдаа холбоог хангах;

6.1.3.мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар эргэлтэд оруулахын эсрэг хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаа, санал, санаачилгыг дэмжих, эрүүл амьдралын хэв маяг болон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг үл тэвчих дадлыг сурталчлах;

6.1.4.мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисоос хамааралт байдлын шалтгаан, нөхцөлийг тогтоох, эмчлэх шинэ төрлийн арга хэрэгсэл, эмчилгээний эмнэл зүйн удирдамж, арга зүйг олон улсын жишигт нийцүүлэн бий болгох, нэвтрүүлэх, тэдгээрийг эмчилгээнд нэвтрүүлэхэд чиглэсэн эрдэм шинжилгээ, судалгаа, сургалтын ажлыг төрөөс дэмжих;

6.1.5.мансуурах, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар хэрэглэгчийн тоог бууруулах, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай хүнийг эмчлэх, нийгэмшүүлэх арга хэмжээг шинжлэх ухааны үндэслэлтэй, үр дүнтэй зохион байгуулах, тэдгээрт эрүүл мэнд, сэтгэц-нийгмийн тусламж, үйлчилгээ үзүүлэх тогтолцоог бүрдүүлэх;

6.1.6.мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай, хэрэглэсэн хүнийг сайн дураараа эмчилгээнд хамрагдах боломж бүрдүүлэх, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хамаарлыг бууруулах, урьдчилан сэргийлэх тогтолцоог бүрдүүлэх;

6.1.7.мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх;

6.1.8.мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хууль ёсны эргэлтэд шаардлагатайгаас давсан хэмжээний мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хүн, хуулийн этгээдийн өмчлөл, ашиглалт, эзэмшилд төвлөрүүлэхээс урьдчилан сэргийлэх;

6.2.Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих, хууль бус эргэлттэй тэмцэх төрийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг уялдуулан зохицуулах чиг үүрэг бүхий орон тооны бус Үндэсний хороо /цаашид "Үндэсний хороо" гэх/ Монгол Улс дахь мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлагын талаар тандалт судалгааг хоёр жил тутам зохион байгуулж хэрэгжүүлнэ.

6.3.Энэ хуулийн 6.2-т заасан тандалт судалгаа нь мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтийн нөхцөл байдал болон цаашдын чиг хандлага, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус хэрэглээний нийгэмд үзүүлж байгаа нөлөөлөл, хор уршгийг тооцох, хууль бус эргэлттэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох арга замыг тодорхойлох зорилготой байна.

7 дугаар зүйл.Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт

тавих үйл ажиллагааны санхүүжилт

7.1.Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих дараах үйл ажиллагааг улсын төсвөөс санхүүжүүлнэ:

7.1.1.мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлэх, тодорхойлох, шинжлэх өндөр хүчин чадалтай, дэвшилтэт техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл худалдан авах;

7.1.2.цагдаа, тагнуул, гааль, хил хамгаалах, шүүх шинжилгээ, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, эрүүл мэнд, эм, эмнэлгийн хэрэгслийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын ажилтныг гадаад улсад мэргэшүүлэх болон давтан сургалтад хамруулах;

7.1.3.эрүүл мэндийн байгууллага, хуульд заасан эрх бүхий байгууллагын лабораторит шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, урвалж бодис худалдан авах;

7.1.4.улсын хэмжээнд мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээтэй ургамлын тархац, нөөцийн судалгааг гаргах, тогтмол устгал хийх;

7.1.5.мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэргийн талаар мэдээлэл өгсөн хүн, хуулийн этгээдийг урамшуулах;

7.1.6.мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтийн нөхцөл байдал, шалтгаан, үр дагаврын талаар мэргэжлийн болон эрдэм шинжилгээний байгууллагаар судалгаа хийлгэх;

7.1.7.мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус хэрэглээтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, сурталчилгаа явуулах;

7.1.8.мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хамаарал бүхий хүнд сэтгэц-нийгмийн сэргээн засах тусламж, үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;

7.1.9.хилийн боомт бүрийг мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис илрүүлэх, шуурхай шинжлэх техник хэрэгсэл, боломж нөхцөлөөр хангах.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

МАНСУУРУУЛАХ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫН АНГИЛАЛ

8 дугаар зүйл.Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, түүний угтвар

бодисын ангилал

8.1.Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хүний эрүүл мэндэд үзүүлэх хор уршиг, урвуулан хэрэглэх эрсдэл, урвуулан хэрэглэсний улмаас хүний бие болон сэтгэцийн хамаарал үүсгэдэг сөрөг нөлөө болон хүн амын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хэрэглэх хэрэгцээ, шаардлагыг харгалзан дараах байдлаар ангилна:

8.1.1."А" ангилал;

Тайлбар:"А" ангиллын бодисын жагсаалт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт эргэлтэд оруулахыг хориглосон бодисын жагсаалт байх ба тус ангилалд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд ашиглаж, хэрэглэдэггүй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хамааруулна.

8.1.2."Б" ангилал;

Тайлбар:"Б" ангиллын бодисын жагсаалт нь хүн амын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хяналттайгаар ашиглаж, хэрэглэдэг мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалт байна.

8.1.3."В" ангилал;

Тайлбар:"В" ангиллын бодисын жагсаалт нь энэ хуулийн 8.1.1, 8.1.2-т заасан ангилалд хамаарах бодис агуулаагүй боловч тухайн бодисыг урвуулан хэрэглэснээр мансууруулах, сэтгэцэд нөлөө үзүүлэх эрсдэлтэй эм, бодисын жагсаалт байна.

8.1.4."Г" ангилал;

Тайлбар:"Г" ангиллын бодисын жагсаалт нь мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын угтвар бодисын жагсаалт байна.

8.1.5."Д" ангилал;

Тайлбар:"Д" ангиллын бодисын жагсаалт нь мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис агуулсан ургамлын жагсаалт байна.

8.2.Энэ хуулийн 8.1-д заасан ангилал тус бүрд хамаарах мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, түүний угтвар бодисын жагсаалтыг Засгийн газар батална.

8.3.Шинэ төрлийн мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан жагсаалтад оруулах асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

МАНСУУРУУЛАХ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫН ЭРГЭЛТ

9 дүгээр зүйл.Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус

эргэлтийг хориглох

9.1.Энэ хууль болон Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай хууль, Гаалийн тухай хууль, Байгалийн ургамлын тухай хуульд зааснаас бусад тохиолдолд мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг эргэлтэд оруулахыг хориглоно.

9.2.Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис агуулсан эм, эмийн түүхий эд, эмийн үйлчлэгч бодис, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний эргэлттэй холбогдсон энэ хуулиар зохицуулснаас бусад харилцааг Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулиар зохицуулна.

9.3.Мал, амьтны зориулалттай, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис агуулсан эм, эмийн түүхий эдийн эргэлттэй холбогдсон энэ хуулиар зохицуулснаас бусад харилцааг Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай хуулиар зохицуулна.

9.4.Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээтэй ургамлын эргэлттэй холбогдсон энэ хуулиар зохицуулснаас бусад харилцааг Байгалийн ургамлын тухай хуулиар зохицуулна.

10 дугаар зүйл.Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг ашиглах зориулалт

10.1.Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг дараах зориулалтаар хуульд заасан эрх бүхий байгууллага ашиглана:

10.1.1.эм, эмийн түүхий эд үйлдвэрлэх;

10.1.2.эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний;

10.1.3.эрдэм шинжилгээ, судалгааны;

10.1.4.шинжилгээний;

10.1.5.сургалтын.

10.2.Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг эрх бүхий байгууллагын гүйцэтгэх ажил, мөрдөн шалгах ажиллагаанд ашиглаж болох бөгөөд үүнд энэ хуулийн 10.1 дэх хэсэг хамаарахгүй.

ТАВДУГААР БҮЛЭГ

МАНСУУРУУЛАХ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСТОЙ ХОЛБОГДОХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ

11 дүгээр зүйл.Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодистой холбогдох үйл

ажиллагаа эрхлэх зөвшөөрөл

11.1.Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодистой холбогдох дараах үйл ажиллагааг хуульд заасан зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ:

11.1.1.мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис үйлдвэрлэх;

11.1.2.мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис импортлох, экспортлох, реэкспортлох;

11.1.3.мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис худалдах;

11.1.4.мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис агуулсан эм худалдах эмийн сангийн үйлчилгээ эрхлэх;

11.1.5.мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис ашиглан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх;

11.1.6.мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис тээвэрлэх.

11.2.Мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм, эмийн түүхий эдтэй холбогдох үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн төрөл, ангилалтай холбогдох харилцааг Зөвшөөрлийн тухай хууль, Эм, эмийн хэрэгслийн тухай, Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай хуулиар зохицуулна.

11.3.Мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм, эмийн түүхий эдээс бусад мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодистой холбогдох үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн төрөл, ангилалтай холбогдох харилцааг Зөвшөөрлийн тухай хууль, Байгалийн ургамлын тухай, Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулиар зохицуулна.

11.4.Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис үйлдвэрлэх, импортлох, экспортлох зөвшөөрөл эзэмшигч нь дараа онд үйлдвэрлэх, импортлох, экспортлох мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын мэдээллийг тухайн оны эхний хагас жилд багтаан эм, эмнэлгийн хэрэгслийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон цагдаагийн байгууллагад тус тус хүргүүлнэ.

12 дугаар зүйл.Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодистой холбогдох үйл

ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүсэгчид тавих

Санал өгөх