A

A

A

Хариуцагч байгууллага Хууль зүйн үндэсний хүрээлэн
Нийтэлсэн огноо 2026-03-23 18:25:40
Төслийн төлөв Идэвхтэй
  • 0
  • 0
  • 8
ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ
САНАЛ АВЧ ДУУСАХ ХУГАЦАА: 2026-04-07

Танилцуулга:

ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ

Төсөл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2026 оны …дугаар, сарын …-ны өдөр                 Улаанбаатар хот 

хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны
аюулгүй байдлыг хангах тухай

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

Хэвлэх

1.1.Энэ хуулийн зорилт нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгч, оролцогч болон хуульд заасан бусад хүний амь нас, эрүүл мэндийг гэмт халдлага, заналхийллээс хамгаалах, шүүхийн аюулгүй байдал, шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцөлийг хангах, Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын албаны тогтолцоо, чиг үүрэг, алба хаагчийн эрх зүйн байдлыг тодорхойлоход оршино.

2 дугаар зүйл.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлыг хангах тухай хууль тогтоомж

Хэвлэх

2.1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлыг хангах хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын шүүхийн тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль, Төрийн болон албаны нууцын тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

Хэвлэх

3.1.Энэ хуульд заасан аюулгүй байдлыг хангах арга хэмжээг эрүүгийн, иргэний, зөрчлийн болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль тогтоомжид заасан нийтлэг зарчим, журамд нийцүүлэн хэрэгжүүлнэ.

3.2.Бусад хуульд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг өөрөөр зохицуулсан бол энэ хуулийг дагаж мөрдөнө.

4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

Хэвлэх

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1."гэр бүлийн гишүүн" гэж Гэр бүлийн тухай хуулийн 3.1.4-т заасан хүнийг;

4.1.2."орон байр" гэж Эрүүгийн хуулийн 13.6 дугаар зүйлийн тайлбарт заасныг;

4.1.3."шүүхийн аюулгүй байдал" гэж шүүхийн үйл ажиллагаа болон шүүх хуралдаан хэвийн, саадгүй, аюулгүй орчинд явагдах, шүүхийн барилга, байгууламж болон шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчдод учирч болзошгүй халдлага, эмх замбараагүй байдал, аюул заналхийллээс ангид байдлыг;

4.1.3."шүүхийн барилга, байгууламж" гэж бүх шатны шүүхийн байр, шүүх хуралдаан явуулах бусад байр, шүүхийн тусгай архив, тэдгээрийн орчны хамгаалалтын бүсийг;

4.1.4."шүүх хуралдааны дэг сахиулах" гэж шүүх хуралдаан хэвийн, саадгүй явагдах нөхцөлийг бүрдүүлэхийг;

4.1.5."шүүхийн аюулгүй байдлын ажилтан" гэж шүүхийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын алба хаагчийг;

4.1.6."тусгай ажилтан" гэж энэ хуульд заасны дагуу аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлж буй Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын албаны алба хаагчийг;

4.1.7."хамгаалуулагч" гэж энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан хүнийг;

4.1.8."хойшлуулшгүй нөхцөл" гэж хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учрах бодит аюул, заналхийлэл үүсэж хамгаалалтын арга хэмжээг нэн даруй авах шаардлагатай нөхцөл байдлыг;

4.1.9."хяналтын хэрэг" гэж аюулгүй байдлын хамгаалалтын болон сэтгэл зүйн хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбоотой шийдвэр, үнэлгээ, тэмдэглэл, мэдүүлэг болон бусад баримт, мэдээллийг нэгтгэн бүрдүүлж, нууцлалын горимоор хадгалан хөтлөх баримт бичгийн иж бүрдлийг;

5 дугаар зүйл.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа

Хэвлэх

5.1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг дараах чиглэлээр хэрэгжүүлнэ:

5.1.1.хамгаалуулагчийн амь нас, эрүүл мэндийг гэмт халдлага, заналхийллээс хамгаалах;

5.1.2.шүүхийн аюулгүй байдлыг хангах;

5.1.3.хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч холбогдох этгээдийг хуяглан хүргэх, хуяглан харгалзах, албадан ирүүлэх, эрэн сурвалжлах;

6 дугаар зүйл.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны зарчим

Хэвлэх

6.1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:

6.1.1.хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх;

6.1.2.хууль дээдлэх;

6.1.3.шуурхай, үр нөлөөтэй байх;

6.1.5.нууцлалыг хамгаалах;

6.1.6.эрсдэлийн үнэлгээнд үндэслэх;

6.1.7.хамгаалалтын арга хэмжээ нь бодит аюул заналхийллийг арилгах, урьдчилан сэргийлэхэд зайлшгүй шаардлагатай, эрсдэлийн түвшинд тохирсон байх;

6.1.8.хараат бус, бие даасан байх;

6.1.9.хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэгч болон хамгаалуулагч харилцан хариуцлагатай байх.

ХОЁРДУГААР БҮЛЭГ.

ХАМГААЛАЛТАД АВАХ ХҮН, ХАМГААЛАЛТЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ ҮНДЭСЛЭЛ

7 дугаар зүйл.Хамгаалалтын арга хэмжээний хэлбэр

Хэвлэх

7.1.Энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хамгаалуулагчийн амь нас, эрүүл мэндийг гэмт халдлага, заналхийллээс хамгаалах зорилгоор хамгаалалтын арга хэмжээг төр хэрэгжүүлнэ.

7.2.Хамгаалалтын арга хэмжээ нь дараах төрөлтэй байна:

7.2.1.аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээ;

7.2.2.сэтгэл зүйн хамгаалалтын арга хэмжээ.

7.3.Хамгаалалтын арга хэмжээг хамгаалуулагчийн нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэн, зөвхөн хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгжүүлнэ.

7.4.Хамгаалалтын арга хэмжээ нь хамгаалуулагчийн амьд явах, итгэл үнэмшилтэй байх, эрүү шүүлт тулгах болон хүнлэг бус, хэрцгий хандах явдлаас ангид байх, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, эрүүл мэндээ хамгаалуулах эрх болон шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг хязгаарлах үндэслэл болохгүй.

7.5.Хамгаалуулагчийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учрах бодит аюул заналхийлэл үүссэн бөгөөд түүнийг өөр арга хэрэгслээр арилгах боломжгүй тохиолдолд уг эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хамгаалалтын зорилгод нийцүүлэн хамгаалуулагчийн энэ хуулийн 7.4-т зааснаас бусад эрхийг зөвхөн шүүхийн шийдвэрээр, тодорхой хугацаагаар хязгаарлаж болно.

7.6.Энэ хуулийн 7.5-д заасан хязгаарлалт нь учирч болзошгүй аюул заналхийллийн шинж, түвшинд тохирсон байх бөгөөд уг аюул заналхийлэл арилсан даруйд цуцална. Хамгаалуулагчийн эрхийг хязгаарлах тухай шүүхийн шийдвэрийг хамгаалуулагч, түүний өмгөөлөгчид мэдэгдэх бөгөөд хамгаалуулагч энэхүү шийдвэрт энэ хуулийн 50 дугаар зүйлд заасны дагуу гомдол гаргаж болно.

8 дугаар зүйл.Хамгаалалтад авах хүн

Хэвлэх

8.1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгч, уг ажиллагааны оролцогч дараах хүнийг хамгаалалтад авч болно:

8.1.1.гэрч;

8.1.2.хохирогч;

8.1.3.сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч;

8.1.4. хууль ёсны төлөөлөгч;

8.1.5. өмгөөлөгч;

8.1.6.шинжээч, мэргэжилтэн;

8.1.7.шүүгч, прокурор, мөрдөгч.

8.2.Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 38.1-д заасан гэрч, Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4.1.1-д заасан хүний эрх хамгаалагч, Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийн 3.1.2-т заасан хохирогч, Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуульд заасан шүгэл үлээгчийн хүсэлт, аюулын эрсдэлийн үнэлгээг үндэслэн энэ хуульд заасны дагуу хамгаалалтад авч болно.

8.3.Энэ хуульд заасан тохиолдолд энэ хуулийн 8.1-8.2-т заасан хүний гэр бүлийн гишүүний амь нас, эрүүл мэндэд аюул заналхийлэл учирч болзошгүй гэж үзвэл, аюул, эрсдэлийн үнэлгээг үндэслэн тэдгээрийг хамгаалалтад авч болно.

9 дүгээр зүйл.Хамгаалалтын арга хэмжээ авах үндэслэл

Хэвлэх

9.1.Энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан хүний тодорхой хэрэг, маргаан хянан шийдвэрлэх, хяналт шалгалтын ажиллагаанд оролцох нь тодорхой болсон, оролцож байгаа, оролцсонтой нь холбогдуулан, эсхүл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд шийдвэр гаргасан, шийдвэр гаргуулах зорилгоор, түүнчлэн гэмт хэрэг, зөрчлийн талаар мэдээлэл өгсөн, хүний эрх хамгаалах үйл ажиллагаа явуулсантай нь холбоотойгоор амь нас, эрүүл мэндэд нь халдах хангалттай үндэслэл байгаа, эсхүл халдсан тохиолдолд хамгаалалтын арга хэмжээ авна.

9.2.Энэ хуулийн 8.1-д заасан хамгаалуулагчид энэ хуулийн 16.1-д заасан хамгаалалтын арга хэмжээг аюулын эрсдэлийн үнэлгээнд үндэслэн хэрэгжүүлнэ.

9.3.Энэ хуулийн 8.2-8.3-т заасан хамгаалуулагчид энэ хуулийн 16.1.1-16.1.6-д заасан хамгаалалтын арга хэмжээг аюулын эрсдэлийн үнэлгээнд үндэслэн хэрэгжүүлнэ.

10 дүгээр зүйл.Хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлэхэд харгалзан үзэх нөхцөл

Хэвлэх

10.1.Хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлэх шийдвэр гаргахдаа дараах нөхцөлийг харгалзан үзнэ:

10.1.1.бодит аюул, заналхийлэл, түүний цар хүрээ, давтамж, шинж чанар, хэрэгжих бодит магадлал;

10.1.2.хамгаалуулагчийн амь нас, эрүүл мэнд, эрх, хууль ёсны ашиг сонирхол учирч болзошгүй эрсдэл;

10.1.3.хамгаалалтыг хэрэгжүүлснээр бусад этгээдийн аюулгүй байдалд учирч болзошгүй эрсдэл;

10.1.4.хамгаалуулагчийн оролцож байгаа хэрэг, маргаан, хяналт шалгалтын ажиллагаа, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны төрөл, цар хүрээ, ач холбогдол, үр дагавар,

10.1.5.хамгаалуулагчийн өгсөн, өгөхөөр зөвшөөрсөн мэдээлэл, нотлох баримтын ач холбогдол, хэрэг, маргааныг эцэслэн шийдвэрлэхэд үзүүлэх нөлөөлөл;

10.1.6.хамгаалуулагчийн өгсөн, өгөхөөр зөвшөөрсөн мэдээлэл, нотлох баримтыг өөр эх сурвалжаас авах боломж;

10.1.7.энэ хуулийн 11.1-д заасан аюулын эрсдэлийн түвшин;

10.1.8.хамгаалалтыг хэрэгжүүлэхэд шаардагдах зардал, хамгаалалтын арга хэмжээний үр нөлөө, хэрэгжих боломж;

10.1.9.сэтгэл зүйн байдал болон хамгаалалтын арга хэмжээнд дасан зохицох боломж, амьдралын хэв маяг, гэр бүлийн нөхцөл байдал;

10.1.10.өмнө авсан хамгаалалтын арга хэмжээний үр дүн;

10.1.11.хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх болон хэрэгжүүлээгүйгээс хамгаалуулагч болон түүний гэр бүлийн гишүүд, тэдгээрийн нийгмийн харилцаанд гарах үр дагавар, нөлөөлөл;

10.1.12.Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 31, 32 дугаар зүйлд заасан аюулын зэргийн болон нөхцөл байдлын үнэлгээ;

10.1.13.хамгаалуулагчийн аюулгүй байдлыг өөр боломжит арга хэмжээгээр хангах боломж;

10.1.14.нийтийн ашиг сонирхлыг хамгаалах шаардлага;

10.1.15.хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны үе шат;

10.1.16.хамгаалалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд шаардлагатай бусад нөхцөл.

10.2.Энэ хуулийн 7.2.2-т заасан сэтгэл зүйн хамгаалалтын арга хэмжээний хүрээнд хамгаалуулагчийн сэтгэл зүйн байдлыг тодорхойлох зорилгоор сэтгэл зүйн сорил авч, хамгаалалтын арга хэмжээг сонгох зөвлөмж гаргаж болно.

11 дүгээр зүйл.Аюулын эрсдэлийн түвшин, түүнийг үнэлэх

Хэвлэх

11.1.Аюулын эрсдэлийн түвшнийг дараах байдлаар ангилна.

11.1.1.хамгаалуулагчийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахаар халдсан, халдахаар оролдсон, заналхийлэл бодитоор хэрэгжих магадлалтай нөхцөл тогтоогдсон, эрүүл мэндэд хохирол учруулсан, хамгаалуулагчийг тарчлаасан, байнгын дарамтад байлгасан, гэмт хэрэг үйлдэхийг тулган шаардсан, зохион байгуулалттай болон давтамжтай айлган сүрдүүлсэн, дарамт шахалт үзүүлсэн, мөрдөн мөшгөсөн бол эрсдэлийн түвшин өндөр;

11.1.2.хамгаалуулагчийн эд хөрөнгөд халдсан, халдахаар заналхийлсэн, айлган сүрдүүлсэн, харилцаа холбоо, цахим хэрэгсэл ашиглаж болон бусдаар дамжуулан заналхийлсэн, дарамт шахалт үзүүлсэн, нөлөөлсөн, нөлөөлөхийг оролдсон, мөнгө, эд зүйл, албан тушаал амласан бол эрсдэлийн түвшин дунд;

11.1.3.хамгаалуулагчтай уулзах, харилцаа тогтоохыг оролдсон болон аюул заналхийлэл бодит хэлбэрт шилжих нөхцөл бүрдээгүй боловч болзошгүй шинж тэмдэг илэрсэн бол эрсдэлийн түвшин бага.

11.2.Аюулын эрсдэлийн түвшнийг хамгаалуулагчид учирч болзошгүй аюул заналхийллийн шинж, давтамж, хэрэгжих магадлал, хамгаалах боломж, нөхцөл, холбогдох хууль бус үйлдэл, гэмт хэргийн ангилал, төрөл, хэлбэр, хамгаалуулагчийн үүрэг оролцоо зэрэгт үндэслэн үнэлэх бөгөөд үнэлгээний аргачлал, маягтын загварыг хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

11.3.Бага насны буюу 0-6 насны, хөгжлийн бэрхшээлтэй, бие даан өөрийгөө хамгаалах боломжгүй хамгаалуулагчийн хувьд аюулын эрсдэлийн үнэлгээ хийхгүй байж болно.

11.4.Насанд хүрээгүй буюу 7-14 насны хамгаалуулагч, түүний гэр бүлийн гишүүний аюулын эрсдэлийг үнэлэхдээ хууль ёсны төлөөлөгч, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг байлцуулна.

11.5.Хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх хугацаанд аюулын эрсдэлийн үнэлгээг тогтмол хийж, шаардлагатай бол хамгаалалтын арга хэмжээг өөрчилж болно. Ингэхдээ хамгаалуулагчийн сэтгэл зүйн байдалд үнэлгээг хийж, хамгаалалтын арга хэмжээг сонгоход ашиглаж болно.

11.6.Хамгаалалтын арга хэмжээг эрсдэлийн түвшин, нөхцөл байдлын өөрчлөлттэй уялдуулан шат дараатайгаар нэмэгдүүлэх, бууруулах, өөрчлөх байдлаар хэрэгжүүлнэ.

ГУРАВДУГААР БҮЛЭГ.

ХАМГААЛАЛТЫН АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЭХ

12 дугаар зүйл.Хамгаалалтын арга хэмжээ авах тухай хүсэлт, санал гаргах

Хэвлэх

12.1.Энэ хуулийн 8.1.1-8.1.6-д заасан хамгаалуулагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нь хамгаалалтад хамрагдах хүсэлтийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгч дараах албан тушаалтанд гаргаж болно:

12.1.1.хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын үед эрх бүхий албан тушаалтан, мөрдөгчид;

12.1.2.прокурорын хяналтад байгаа хэрэгт хяналтын прокурорт;

12.1.3.шүүхэд шилжсэн хэргийн тухайд шүүгчид.

12.2.Эрх бүхий албан тушаалтан, мөрдөгч, прокурор, шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ хуулийн 8.1.1-8.1.6-д заасан хүн, түүний гэр бүлийн гишүүнийг хамгаалалтад авах үндэслэл байна гэж үзвэл өөрийн санаачилгаар хамгаалалтын арга хэмжээ авах тухай хүсэлтийг холбогдох баримтын хамт Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын албанд хүргүүлж болно.

12.3.Энэ хуулийн 8.1.7-д заасан албан тушаалтны амь нас, эрүүл мэндэд гэмт халдлага, заналхийлэл бий болсон тохиолдолд өөрөө эсхүл харьяалах байгууллагаас нь Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын албанд хамгаалалтад авах хүсэлт гаргана.

12.4.Энэ хуулийн 8.3-д заасан хамгаалуулагчийг хамгаалалтад авах тухай хүсэлтийг эрх бүхий холбогдох байгууллага, албан тушаалтан Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын албанд гаргаж болно.

12.5.Хүсэлт, саналд хамгаалалт авах шалтгаан, аюул заналхийллийн талаарх мэдээлэл, холбогдох нотлох баримтыг хавсаргана.

12.6.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын алба хүсэлтийг хүлээн авч бүртгэх бөгөөд хойшлуулшгүй нөхцөлд хамгаалалтын арга хэмжээг энэ хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу хэрэгжүүлж болно.

12.7.Хамгаалуулагч нь төрийн тусгай хамгаалалт, зэвсэгт хүчин, хууль сахиулах байгууллага болон бусад хамгаалалтын дэглэм бүхий орчинд байгаа нь хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлэхэд саад болохгүй.

13 дугаар зүйл.Хамгаалалтын арга хэмжээ авах тухай хүсэлт, саналыг шийдвэрлэх

Хэвлэх

13.1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын алба хамгаалалтад авах тухай хүсэлтийг хүлээн авч хойшлуулшгүй нөхцөлөөс бусад тохиолдолд ажлын 5 өдрийн дотор эрсдэлийн үнэлгээ хийж, хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлэх эсэхийг шийдвэрлэнэ.

13.2.Энэ хуулийн 16.1.2, 16.1.5-16.1.9-д заасан хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх эсэхийг хамгаалуулагчийн оршин суух хаягийн харьяаллаар нийслэлийн Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгжид Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх /цаашид "шүүх" гэх/, бусад дүүрэг болон аймгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгжид харьяалах эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус тус шийдвэрлэнэ.

13.3.Хамгаалуулагч нь тодорхой оршин суух хаяггүй бол зөвшөөрлийг шүүхээс олгоно.

13.4.Эрсдэлийн үнэлгээнд үндэслэн тусгай ажилтан хамгаалалтын арга хэмжээ авах санал боловсруулж Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын албаны даргад танилцуулна.

13.5.Шүүхийн зөвшөөрөл шаардах хамгаалалтын арга хэмжээний талаарх саналыг Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй албаны тусгай ажилтан шүүхэд хүргүүлж шийдвэрлүүлнэ.

13.6.Шүүх, тусгай ажилтны саналыг 48 цагийн дотор хянаж, шаардлагатай бол нэмэлт баримт шаардах, саналыг батлах, эсхүл хүлээн авахаас татгалзах шийдвэр гаргана.

13.7.Хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн бол шүүхийн шийдвэрт хэрэгжүүлэх хамгаалалтын арга хэмжээний төрөл, хэрэгжүүлэх хугацааг заавал тусгана.

13.8.Шүүхийн зөвшөөрөл шаардахгүй хамгаалалтын арга хэмжээг аюул, эрсдэлийн үнэлгээ, нөхцөл байдлыг үндэслэн Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын албаны даргын шийдвэрээр хэрэгжүүлнэ. Шүүх тусгай ажилтны саналыг татгалзсан нь шүүхийн зөвшөөрөл шаардахгүй хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэхэд саад болохгүй.

13.9.Хамгаалалтын арга хэмжээ авах тухай шүүх, Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын албаны даргын шийдвэрийг хамгаалуулагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа байгууллага, албан тушаалтад даруй мэдэгдэж, энэ талаар тэмдэглэл үйлдэж хяналтын хэрэгт хавсаргана.

13.10.Шүүхийн шийдвэрт заасан хугацаанд аюул заналхийлэл арилаагүй бол тусгай ажилтан эрсдэлийн үнэлгээг дахин хийж хамгаалалтын арга хэмжээг үргэлжлүүлэх тухай саналыг шүүхэд хүргүүлнэ.

13.11.Энэ хуулийн 13.2 дах хэсэгт зааснаас бусад хамгаалалтын арга хэмжээг сунгах шаардлагатай бол тусгай ажилтан үндэслэл бүхий саналаа Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын албаны даргад танилцуулж шийдвэрлүүлнэ.

13.12.Энэ хуулийн 13.10, 13.11-д заасан саналыг шүүх, Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын албаны дарга 48 цагийн дотор хянаж сунгах эсэхийг шийдвэрлэнэ.

13.13.Хамгаалалтын арга хэмжээг сунгах үндэслэлгүй гэж үзвэл шүүх болон Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын албаны дарга саналыг хэрэгсэхгүй болгох ба тэрхүү цагаас эхлэн хамгаалалтын арга хэмжээг цуцална.

13.14.Аюулын эрсдэлийн үнэлгээнд үндэслэн шүүхийн шийдвэрийн дагуу хэрэгжүүлж байгаа хамгаалалтын арга хэмжээг өөрчлөх, дуусгавар болгох үндэслэлтэй бол тусгай ажилтан саналаа, холбогдох баримтын хамт шийдвэр гаргасан шүүхэд хүргүүлж шийдвэрлүүлнэ.

13.15.Энэ хуулийн 13.13-д заасан санал хэрэгсэхгүй болгосон шийдвэрт гомдол гаргах эрхгүй.

13.16.Тусгай ажилтны энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлэхээс татгалзсан шийдвэрт Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын албаны даргад гомдол гаргаж болно.

14 дүгээр зүйл.Хамгаалалтын арга хэмжээ авахаас татгалзах

Хэвлэх

14.1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын алба ирүүлсэн хүсэлтийг урьдчилан шалгаж, дараах нөхцөл байдал тогтоогдвол хамгаалалтын арга хэмжээ авахаас татгалзах тухай шийдвэр гаргана:

14.1.1.аюул заналхийлэл нь хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоогүй;

14.1.2.бодит аюул заналхийлэл тогтоогдоогүй;

14.1.3.хүсэлт гаргасан хүн худал мэдээлэл өгсөн нь тогтоогдсон;

14.1.4.Энэ хуулийн 11 дүгээр зүйлд заасан үнэлгээгээр аюулын эрсдэл тогтоогдоогүй.

14.2.Энэ хуулийн 14.1.1-д заасан нөхцөл байдал тогтоогдвол энэ талаарх баримтыг харьяалах цагдаагийн байгууллагад Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын албаны даргаар уламжлан шилжүүлнэ.

14.3.Энэ хуулийн 14.1-д заасан шийдвэрийн талаар хүсэлт гаргагчид шийдвэр гарснаас хойш 24 цагийн дотор цахим болон бичгийн хэлбэрээр хариу мэдэгдэнэ.

15 дугаар зүйл.Хамгаалалтын арга хэмжээг хойшлуулшгүй нөхцөлд хэрэгжүүлэх

Хэвлэх

15.1.Энэ хуулийн 8.1-8.3-д заасан хүний эрүүл мэндэд хохирол учирсан, эсхүл амь нас, эрүүл мэндэд нь хохирол учрах бодит үндэслэлтэй бол Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын албаны даргын шийдвэрээр хамгаалалтын арга хэмжээг нэн даруй хэрэгжүүлж болно.

15.2.Хамгаалалтын арга хэмжээг хойшлуулшгүй нөхцөлд хэрэгжүүлэхэд энэ хуулийн 28 дугаар зүйлд заасан нөхцөл байдлаас гадна дараах нөхцөлийг заавал харгалзана.

15.2.1.амь нас, эрүүл мэндэд нь халдах, заналхийлэх, айлган сүрдүүлэх, мөрдөх, дагах, хүч хэрэглэх бодит эрсдэл байгаа, халдсан;

15.2.2.гэр бүлийн маргаантай холбоотой асуудлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч хүсэлт гаргасан бөгөөд урьд өмнө нь хамгаалуулагчийн амь нас, эрүүл мэндэд халдсан, халдахаар завдсан, эсхүл шууд заналхийлсэн үйлдэл өдүүлж байсан;

15.2.3.хамгаалуулагчийн амь нас, эрүүл мэндэд ноцтой эрсдэл учрах нөхцөл байдал бодитоор үүссэн нь тогтоогдсон;

15.2.4.зохион байгуулалттай гэмт бүлэглэл, зэвсэг хэрэглэж болзошгүй эсхүл өмнө нь хүчирхийлэл үйлдэж байсан этгээдтэй холбоотой;

15.2.5.оролцож байгаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамгаалуулагчийн оршин суугаа газар, байршил, хувийн мэдээлэл нийтэд ил болсон;

15.2.6.эрх бүхий байгууллагаас хүнийг нэн даруй хамгаалалтад авах нөхцөл бүрдсэн талаар дүгнэлт гаргаж, хамтран ажиллахыг хүссэн;

15.2.7.гүйцэтгэх ажлын үр дүнд хамгаалуулагчийн амь нас, эрүүл мэндэд халдахаар мэдээлэл авагдсан.

15.3.Энэ хуулийн 15.1-д заасан нөхцөл байдал үүссэн тохиолдолд аюулын эрсдэлийг харгалзан хамгаалуулагчийг аюулгүй газарт түр байрлуулах, биечилсэн хамгаалалтад авах зэрэг шаардлагатай бусад хамгаалалтын арга хэмжээг нэн даруй хэрэгжүүлнэ.

15.4. Хамгаалалтын арга хэмжээг хойшлуулшгүй нөхцөлд хэрэгжүүлэх талаар хүсэлтийг хамгаалуулагч Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын албанд гаргаж өгөх эрхтэй бөгөөд энэ хуулийн 15.2.1-15.2.7-д заасан нөхцөл байдлыг тодорхойлсон нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй.

15.5.Энэ хуулийн 15.2.1-15.2.7-д заасан нөхцөл байдал байгаа эсэхийг тогтоох зорилгоор тусгай ажилтан эрх бүхий байгууллагад хандаж, мэдээлэл гаргуулан авч болно. Эрх бүхий байгууллага хуулиар нууцлахаар зааснаас бусад мэдээллийг шуурхай гаргаж өгөх үүрэгтэй.

15.6.Тусгай ажилтан хойшлуулшгүй нөхцөлд хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлсэн тохиолдолд ажлын 5 өдрийн хугацаанд аюул эрсдэлийн үнэлгээ хийж, хамгаалалтын арга хэмжээг үргэлжлүүлэх, өөрчлөх, эсхүл дуусгавар болгох тухай санал гаргаж шүүх, Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын албаны даргад танилцуулж шийдвэрлүүлнэ.

15.7.Энэ хуулийн 15.5-д заасан мэдээлэл гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй эрх бүхий байгууллага үүнээс үүсэх аливаа хохирлыг бүрэн хариуцах бөгөөд гэм буруутай этгээдэд Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.

15.8.Энэ хуулийн 15.1-д заасан нөхцөлд хэрэгжүүлэх хамгаалалтын арга хэмжээнд биечилсэн хамгаалалтад авахаас бусад шүүхийн шийдвэрээр хэрэгжүүлэх хамгаалалтын арга хэмжээ хамаарахгүй.

15.9.Энэ хуулийн 15.2.1-15.2.7-д заасан нөхцөл байдал тогтоогдохгүй бол хамгаалалтын арга хэмжээг хойшлуулшгүй нөхцөлд хэрэгжүүлэхээс татгалзах үндэслэл болно. Ийнхүү татгалзсан нь хамгаалалтын арга хэмжээг ердийн журмаар хэрэгжүүлэхгүй байх үндэслэл болохгүй.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ.

ХАМГААЛАЛТЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨРӨЛ

16 дугаар зүйл.Хамгаалалтын арга хэмжээний төрөл

Хэвлэх

16.1.Аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээ нь дараах төрөлтэй байна:                                         

16.1.1.урьдчилан сануулах;

16.1.2.тодорхой үйлдлийг хязгаарлах;

16.1.3.хамгаалалтын болон тусгай техник хэрэгсэл, харилцаа холбооны хэрэгслээр хангах;

16.1.4.аюулгүй газарт түр байрлуулах;

16.1.5.биечилсэн хамгаалалт;

16.1.6.мэдээллийн нууцлалыг хангах;

16.1.7.баримт бичгийн мэдээллийг өөрчлөх;

16.1.8.нүүлгэн шилжүүлэх;

16.1.9.гадаад төрхийг өөрчлөх.

16.2.Энэ хуулийн 16.1-д заасан хамгаалалтын арга хэмжээг аюулын эрсдэлийн үнэлгээг үндэслэн дангаар болон хамтатган хэрэглэж болно.

16.3.Энэ хуулийн 16.1.7-16.1.9-д заасан аюулгүй байдлын болон сэтгэл зүйн хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх журмыг хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

17 дугаар зүйл.Урьдчилан сануулах

Хэвлэх

17.1.Хамгаалуулагчийн амь нас, эрүүл мэндэд халдаж болзошгүй, эсхүл халдахаар заналхийлсэн нөхцөл байдал тогтоогдсон бол Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын алба тухайн этгээдэд хууль зөрчсөн үйлдлийг зогсоох, давтан үйлдэхгүй байх талаар урьдчилан сануулна.

17.2.Урьдчилан сануулгад тухайн үйлдлийг үргэлжлүүлбэл хүлээлгэх хариуцлагын талаар тодорхой тусгана. Урьдчилан сануулгыг бичгээр үйлдэж, гардуулан өгсөн тухай тэмдэглэл үйлдэнэ. Хүлээн авахаас татгалзсан тохиолдолд энэ тухай тэмдэглэл үйлдэж, баримтжуулна.

17.3.Урьдчилан сануулах арга хэмжээ авсан тухай мэдэгдлийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны материалд хавсаргах бөгөөд хамгаалуулагч болон түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид болон хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж буй мөрдөгч, прокурор, шүүхэд арга хэмжээ авснаас хойш ажлын 1 хоногийн дотор хүргүүлнэ.

17.4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын алба урьдчилан сануулах арга хэмжээ авах талаар эрх бүхий албан тушаалтныг мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр хангана.

17.5.Энэ арга хэмжээг мөрдөгч, прокурор, шүүхээс өөрийн санаачилгаар хэрэгжүүлж болох бөгөөд энэ тухай Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын албанд нэн даруй мэдэгдэж бүртгүүлнэ.

18 дугаар зүйл.Тодорхой үйлдлийг хязгаарлах

Хэвлэх

18.1.Тодорхой үйлдлийг хязгаарлах арга хэмжээг шүүхийн зөвшөөрлөөр хэрэгжүүлэх бөгөөд үүнд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, заналхийлэл өдүүлсэн этгээдийг хамгаалуулагчтай уулзах, биечлэн болон бусдаар дамжуулан харилцах, харилцаа тогтоохыг оролдох, хамгаалуулагчийг дагаж мөшгөх, ажиглах, хамгаалуулагчийн талаар мэдээлэл цуглуулах, түүний оршин суугаа газар, орон байр, ажил, сургууль болон байнга очдог газарт очих болон бусад хэлбэрээр харилцахыг хориглох арга хэмжээ хамаарна.

18.2.Энэхүү хамгаалалтын арга хэмжээг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед авах таслан сэргийлэх арга хэмжээтэй хамт уялдуулж, эсхүл тусад нь хэрэглэж болно.

18.3.Шүүхийн шийдвэрт хязгаарлаж байгаа үйлдэл, түүнийг хязгаарлах хугацааг заавал тусгах ба шүүхийн шийдвэрт заагдаагүй аливаа хязгаарлалтыг хэрэгжүүлэхийг хориглоно.

18.4.Хэргийн нөхцөл байдал, аюулын эрсдэлийн үнэлгээнээс хамаарч хамгаалуулагчид хамгаалалтын арга хэмжээнд эрсдэл учруулж болохуйц тодорхой үйлдлийг хязгаарлах арга хэмжээг авч болно.

18.5.Тусгай ажилтан тодорхой үйлдлээ хязгаарлуулсан этгээдэд энэ тухай бичгээр мэдэгдэж, шүүхийн шийдвэрийг гардуулна. Хүлээн авахаас татгалзсан бол тэмдэглэл үйлдэж, баримтжуулна.

18.6.Шүүхийн шийдвэрийг хүлээн авахаас татгалзсан нь хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэхгүй байх, түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

18.7.Хамгаалуулагч нь тодорхой үйлдлийг хязгаарлах арга хэмжээ зөрчигдсөн аливаа үйлдлийг Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй аюулгүй байдлын албанд мэдэгдэх, бусад хүнийг гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд өдөөн хатгах, турхирах байдал үүсгэхгүй байх үүрэгтэй.

18.8.Тодорхой үйлдлийг хязгаарлах хамгаалалтын арга хэмжээний хэрэгжилтэд Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын алба хяналт тавина. Ингэхдээ техник технологи, программ хангамж, үүрэн телефоны операторын байгууллагатай хамтран ажиллах, мэдээлэл дамжуулах тусгай хэрэгсэл тодорхой газарт нутаг, орон байранд байршуулах зэргээр хэрэгжүүлж болно.

19 дүгээр зүйл.Хамгаалалтын болон тусгай техник хэрэгсэл, харилцаа холбооны хэрэгслээр хангах

Хэвлэх

19.1.Хамгаалуулагчийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор хамгаалуулагчид хувийн хамгаалалтын нэг бүрийн тусгай болон харилцаа холбооны хэрэгслээр хангаж, түүний бие, оршин суугаа газар, орон байрны орчинд хамгаалалтын тусгай техник хэрэгсэл суурилуулж болно.

19.2.Хамгаалалтын төхөөрөмж суурилуулахдаа хамгаалуулагчийн хувийн нууц, орон байрны халдашгүй байдлыг хүндэтгэх бөгөөд зөвхөн хамгаалалтын зорилгоор шаардлагатай хүрээнд хэрэглэнэ.

19.3.Тусгай техник хэрэгсэл нь хамгаалуулагчид учирч болзошгүй аюулыг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, дохио өгөх, байршлыг тогтоох, шуурхай тусламж дуудах, халдлагаас хамгаалах зорилготой байна.

19.4.Хамгаалалтын техник хэрэгслээр авсан мэдээллийг зөвхөн аюулгүй байдлыг хангах болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор ашиглах бөгөөд бусад зорилгоор ашиглахыг хориглоно.

19.5.Хамгаалуулагчийн орон байрны дотор талд дүрс бичлэг бэхжүүлэх тусгай төхөөрөмж байршуулахыг хориглох бөгөөд дуу, гэрэл зураг бэхжүүлэх, бусад төрлийн тусгай хэрэгслийг хамгаалуулагчийн зөвшөөрлийн үндсэн дээр байршуулна. Тусгай хэрэгсэл бэхжүүлэн авсан мэдээллийн нууцлалыг Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын алба бүрэн хариуцна.

19.6.Хамгаалуулагчийн орон байрны нэвтрэх хэсэг, болон бусад тусгай хэрэгсэл байршуулсны үр дүнд гэмт хэргийн шинжтэй мэдээлэл авагдсан тохиолдолд эрх бүхий байгууллагад мэдээллийг дамжуулж, хамтран ажиллаж болно.

19.7.Хамгаалуулагчийн биед болон орон байрны нэвтрэх хэсгүүдэд дараах техник хэрэгслийг түүний зөвшөөрсний үндсэн дээр байрлуулж болно:

19.7.1.дохиолол хамгаалалтын;

19.7.2.дүрс, дууны хяналтын;

19.7.3.холбооны;

19.7.4.байршил тогтоох;

19.7.5.цахим болон биометрик мэдээлэл таних төхөөрөмж;

19.7.6.хутга, сумнаас хамгаалах хантааз;

19.7.7.Хувийн хамгаалалтын тухай хуулийн 12.1.3, 12.1.5-т заасан хэрэгсэл.

19.8.Энэ хуулийн 19.7-д заасан тусгай техник хэрэгслийг олгохоос өмнө түүнийг ашиглах зааварчилгааг хамгаалуулагчид биечлэн үзүүлэх болон бичгээр өгч, ашиглалтад хяналт тавина.

19.9.Хамгаалуулагчид нэг бүрийн тусгай хэрэгсэл олгохоор шийдвэрлэсний дараа хамгаалуулагч түүнийг хэрэглээгүй, биедээ авч яваагүйгээс үүссэн аливаа хохирлыг өөрөө бүрэн хариуцна.

19.10.Хамгаалуулагч нь өөрийн буруугаас хамгаалалтын хэрэгсэл, тусгай техник хэрэгслийг гэмтээсэн, үрэгдүүлсэн тохиолдолд нөхөн төлөх үүрэгтэй.

20 дугаар зүйл.Аюулгүй газарт түр байрлуулах

Хэвлэх

20.1.Хамгаалуулагчийн амь нас, эрүүл мэндэд бодит аюул, заналхийлэл учирсан, эсхүл учирч болзошгүй тохиолдолд хамгаалуулагчийн өөрийнх нь зөвшөөрлийг үндэслэн бодит аюул, заналхийлэл арилах хүртэл хугацаанд аюулгүй байдал хангагдсан газарт түр байрлуулах хамгаалалтын арга хэмжээг Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын албаны даргын шийдвэрээр хэрэгжүүлнэ.             

20.2.Насанд хүрээгүй болон хөгжлийн бэрхшээлтэй хамгаалуулагчийг аюулгүй газарт түр байрлуулахад түүний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, эсхүл хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагын зөвшөөрснөөр хэрэгжүүлж, тэдгээрийн оролцоог хангана.

20.3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын алба нь тусгай хамгаалах байр, түр хамгаалах байртай байх бөгөөд төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагааны үндсэн дээр бусад төрлийн хамгаалах байрыг ашиглаж болно.

20.4.Тусгай хамгаалах байр, түүний байршил талаарх мэдээлэл, тусгай хамгаалах байр байгуулах, ашиглах, журмыг Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын албаны дарга батлах бөгөөд эдгээр нь төрийн нууцад хамаарна.

20.5.Хамгаалуулагчийн зөвшөөрөл, эрсдэлийн түвшнийг харгалзан төрийн болон төрийн бус байгууллагын хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төв, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээний төв, бусад хамгаалах байрны онцлогтой уялдуулан хамгаалах байрны зориулалтаар ашиглаж болно.

20.6.Энэ хуулийн 11.1.1-д заасан эрсдэлийн өндөр түвшин тогтоогдсон хамгаалуулагчийг тусгай хамгаалах байранд, эрсдэлийн дунд болон бага түвшин тогтоогдсон бол түр хамгаалах эсхүл бусад хамгаалах байранд харьяалал харгалзахгүй байрлуулна.

20.7.Хамгаалалтын арга хэмжээг хамтран хэрэгжүүлэгч төрийн болон төрийн бус байгууллага нь үйл ажиллагааны чиглэлийн дагуу хамгаалуулагчийг нутаг дэвсгэрийн харьяалал харгалзахгүйгээр хүлээн авах үүрэгтэй бөгөөд нууцыг чанд хадгална.

20.8.Түр хамгаалах байранд нэг гэмт хэргийн хэд хэдэн хамгаалуулагчдыг хамтад нь байрлуулахыг хориглоно.

20.9.Хамгаалуулагчийг Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын албаны тусгай хамгаалах байранд байрлуулж байгаа тохиолдолд, хамгаалуулагчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон өмгөөлөгчтэй уулзах уулзалтыг тусгай хамгаалах байрнаас гадуур зохион байгуулна.

20.10.Насанд хүрээгүй болон хөгжлийн бэрхшээлтэй хамгаалуулагчийн суралцах нөхцөл боломжийг боловсролын дагнасан чиг үүргийн төрийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлнэ.

20.11.Хамгаалах байр болон үйлчилгээ нь хувь хүний ялгаатай хэрэгцээ, шаардлагад нийцсэн байх бөгөөд нарийвчлан зохицуулсан стандартыг хангасан байна.

20.12.Тусгай хамгаалах байрны байршил, холбогдох бусад мэдээллийг алба хаагч ажил, үүргээ гүйцэтгэх хугацаанд болон тухайн ажлаас чөлөөлөгдсөн буюу өөрчлөгдсөн, халагдсаны дараа нууцлалыг задруулахгүй байх тухай баталгаа гаргана.

20.13.Хамгаалуулагч түр хамгаалах болон бусад хамгаалах байранд байрлах хугацаандаа байршлыг бусдад мэдэгдэх, байршил тогтоох төхөөрөмжийг асаалттай хэлбэрээр цахим орчинд нэвтрэх зэргийг хатуу хориглоно.

20.14.Энэ хуулийн 20.13-т заасныг зөрчсөн тохиолдолд үүдэн гарсан хохирлыг хамгаалуулагч бүрэн хариуцна.

20.15.Хамгаалуулагч нь хөдөлмөр эрхэлж байсан бол хамгаалалтад байх хугацаанд түүний хөдөлмөрийн харилцааг хуульд заасан үндэслэлгүйгээр дуусгавар болгохыг хориглоно.

21 дүгээр зүйл.Биечилсэн хамгаалалт

Хэвлэх

21.1.Эрсдэлийн үнэлгээгээр хамгаалуулагчийн амь нас, эрүүл мэндэд бодит аюул учрах өндөр эрсдэл тогтоогдсон бол түүнийг гэмт халдлагаас хамгаалах зорилгоор биечилсэн хамгаалалтыг шүүхийн шийдвэрээр авна.

21.2.Энэ хуулийн 11.1.1-д заасан түвшин тогтоогдсон тохиолдолд хамгаалуулагчийг шууд хамгаалалтад авч болох ба энэ талаар шүүхэд нэн даруй мэдэгдэнэ.

21.3.Биечилсэн хамгаалалтын хэлбэр, хамрах хүрээ, хугацааг эрсдэлийн түвшинд тохируулан тогтооно. Биечилсэн хамгаалалтыг эрсдэлийн нөхцөл арилах, эсхүл шүүхийн шийдвэрээр өөрчлөх, цуцлах хүртэл хэрэгжүүлнэ.

21.4.Энэхүү хамгаалалтын арга хэмжээг төрийн тусгай хамгаалалт, зэвсэгт хүчин, бусад цэрэг, тагнуул, цагдаагийн харуул хамгаалалтын бүсэд хэрэгжүүлж болно.

21.5.Биечилсэн хамгаалалтыг ил болон далд хэлбэрээр хэрэгжүүлнэ.

21.6.Биечилсэн хамгаалалтыг эрсдэлийн түвшин, хамрах хүрээ, хүч хэрэгсэл, нөхцөл байдлаас шалтгаалан дараах зэрэглэлээр тогтооно:

21.6.1.энэ хуулийн 11.1.1-д заасан аюулын эрсдэлийн өндөр түвшин тогтоогдсон үед 24 цагаар;

21.6.2.энэ хуулийн 11.1.2-т заасан аюулын эрсдэлийн дунд түвшин тогтоогдсон үед орой эсхүл өдрийн цагаар;

21.6.3.энэ хуулийн 11.1.3-т заасан аюулын эрсдэлийн бага түвшин тогтоогдсон үед өдрийн цагаар.

21.7.Биечилсэн хамгаалалт хэрэгжүүлэхэд шаардлагатай тохиолдолд төрийн болон төрийн бус байгууллага хамгаалуулагчийн аюулгүй байдлыг хангахад шаардлагатай нөхцөл, боломжийг бүрдүүлж, Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын албатай хамтран ажиллах үүрэгтэй.

21.8.Энэ хуулийн 21.7-д заасан үүргийг биелүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзсан, эсхүл саад учруулсан хүн, хуулийн этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэж, үүний улмаас бусдад учруулсан гэм хорыг арилгах асуудлыг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлнэ.

21.9.Биечилсэн хамгаалалтын үед хамгаалуулагчтай уулзах, түүний оршин суугаа болон байрлаж буй газарт нэвтрэх асуудлыг аюулгүй байдлын шаардлагад нийцүүлэн Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын алба шийдвэрлэнэ.

21.10.Биечилсэн хамгаалалтын үед хамгаалуулагчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахдаа түүний аюулгүй байдлыг хангах арга хэмжээг урьдчилан авч, хамгаалалтын шаардлагад нийцүүлэн Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын албатай хамтран зохион байгуулна.

22 дугаар зүйл.Мэдээллийн нууцлалыг хангах

Хэвлэх

22.1.Хамгаалуулагчийн Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4.1.1-д заасан мэдээллийн нууцлалыг хангаж, задруулах, дамжуулах, хяналт тогтоох, зөвшөөрөлгүйгээр задруулахыг тодорхой хугацаагаар хориглох, бүртгэлд тусгай тэмдэглэгээ хийх, мэдээллийг хэсэгчлэн хаах арга хэмжээг холбогдох байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ.

22.2.Хамгаалуулагч, түүний гэр бүлийн гишүүний хувийн мэдээлэлтэй холбоотой цахим мэдээллийн санд нэвтрэх эрхийг тодорхой хугацаагаар хязгаарлах техник, технологийн арга хэмжээг холбогдох төрийн байгууллагуудтай хамтран авч, шаардлагатай баримт бичгийг Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын албаны нууцын архивд шилжүүлнэ.

22.3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын албаны даргын хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлэх тухай шийдвэрийг үндэслэн мэдээлэл хариуцагч нь хамгаалуулагчийн мэдээлэлд нэвтрэх эрхийг тодорхой хугацаагаар хязгаарлах, бүртгэлийг хаах, тэмдэглэгээ хийх техникийн арга хэмжээг нэн даруй авах үүрэгтэй.

22.4.Мэдээлэл хариуцагч нь хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлсэн үеэс хойших хугацаанд аливаа этгээдээс хамгаалуулагчийн мэдээлэлд хандсан, хандахыг оролдсон бүх үйлдлийг бүртгэж, Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын албанд даруй мэдэгдэнэ.

22.5.Энэ хуулийн 22.4-т заасан нөхцөл байдал илэрсэн тохиолдолд тусгай ажилтан мэдээллийг хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж буй мөрдөгч, прокурор, шүүхэд даруй мэдэгдэж, хамтран ажиллаж болно.

22.6.Эрүүгийн хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах хугацаанд хамгаалуулагч нэрээ нууцлах хүсэлт гаргах эрхтэй бөгөөд хамгаалуулагчийн нууцлалын тайлал бүхий материалыг хэргийг эцэслэн шийдвэрлэх байгууллагад танилцуулна.

22.7.Хамгаалуулагчийн мэдээллийг агуулсан баримт бичиг, мэдээллийн сан, шүүхийн материалд түүний бодит хаяг, байршлыг илэрхийлэх мэдээллийг тусгахгүй бөгөөд шаардлагатай тохиолдолд орлуулсан тэмдэглэгээ, кодчилол хэрэглэнэ.

22.8.Энэ хамгаалалтын арга хэмжээг улсын бүртгэл, харилцаа холбоо, зам тээвэр болон холбогдох байгууллага нэн даруй хэрэгжүүлнэ.

22.9.Энэхүү хамгаалалтын арга хэмжээнд хамгаалуулагчийн байршлыг тогтоох аливаа мэдээллийн нууцлал хамаарна.

22.10.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ашиглах материалд хамгаалуулагчийг таних боломжгүй хэлбэрээр мэдээллийг тусгаж болно. Хамгаалуулагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэрээ нууцлан оролцох хүсэлт гаргах эрхтэй.

22.11.Шүүх хамгаалуулагчийн аюулгүй байдалд эрсдэлтэй гэж үзвэл түүнийг таних боломжгүй байдлаар мэдүүлэг авах, дуу, дүрсийг өөрчлөх, зайнаас, эсхүл бусад хэлбэрээр оролцуулж болно. Хамгаалуулагчийн нэр, хувийн мэдээллийг агуулсан материалыг тусад нь хадгалж, зөвхөн шүүх хаалттай журмаар танилцана.

23 дугаар зүйл.Баримт бичгийн мэдээллийг өөрчлөх

Хэвлэх

23.1.Хамгаалуулагчийн амь нас, эрүүл мэндэд ноцтой аюул, заналхийлэл учирч болзошгүй нь тогтоогдсон бол түүний зөвшөөрлийг үндэслэн шүүхийн шийдвэрээр хамгаалуулагчийн хувийн мэдээлэлд өөрчлөлт оруулж, баримт бичгийг солино.

23.2.Хамгаалалтын арга хэмжээг тодорхой хугацаагаар үргэлжлүүлэх шаардлагатай бол өөрчлөгдсөн агуулга бүхий бичиг баримтыг шинээр олгож болно.

23.3.Хамгаалуулагчийн баримт бичгийн мэдээллийг өөрчлөх хамгаалалтын арга хэмжээнд дараах баримт бичгийн өөрчлөлт хамаарна:

23.3.1.иргэний болон тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх, гадаад паспорт, гэрлэлтийн баталгаа, бүх төрлийн боловсролын болон мэргэжлийн үнэмлэх, гэрчилгээ, сертификат, зөвшөөрөл зэрэг албаны баримт бичиг;

23.3.2.эрүүл мэндийн болон нийгмийн даатгал, тэтгэвэр, тэтгэмж, цэргийн бүртгэл, эдгээртэй адилтгах нийгмийн хамгаалал, халамжтай холбоотой бусад баримт бичиг;

23.3.3.төрийн байгууллагын төрөлжсөн сангийн бусад мэдээлэл, баримт бичиг;

23.3.4.шаардлагатай бусад баримт бичиг.

23.4.Хамгаалуулагч овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэрээ өөрчлөх тохиолдолд урьд өмнө гүйцэтгээгүй байгаа үүргийнхээ талаар тусгай ажилтанд мэдэгдэх үүрэгтэй ба ийнхүү мэдэгдээгүйгээс үүсэх үр дагаврыг төр хариуцахгүй.

23.5.Энэ зүйлд заасан хамгаалалтын арга хэмжээ нь хамгаалуулагчийн аюулгүй байдлыг хангах зорилготой бөгөөд өмнөх иргэний бүртгэлийн мэдээллийг устгахгүй бөгөөд нууцлан хадгална.

23.6.Баримт бичгийн мэдээлэл өөрчилсөнтэй холбоотой материалыг Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын албаны хяналтын дор хамтран хэрэгжүүлэгч байгууллага Төрийн болон албаны нууцын тухай хуульд заасны дагуу хадгалж, хамгаалах үүрэгтэй.

23.7.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын алба сольсон баримт бичгийн нэгдсэн бүртгэл хөтөлнө. Хамгаалуулагчийн өмнөх иргэний бүртгэл болон хамгаалалтын хувийн мэдээллийн хоорондын холболтыг нууц бүртгэлд хадгална.

23.8.Энэ хамгаалалтын арга хэмжээний хугацаанд хамгаалуулагч солигдсон баримт бичгээр гэрээ, хэлэлцэл байгуулах болон бусад байдлаар ашигласан тохиолдол бүрийг тусгай ажилтанд мэдэгдэх үүрэгтэй бөгөөд энэ талаар бүртгэл хөтөлнө.

23.9.Тусгай ажилтан аюулын эрсдэл арилсан тохиолдолд хамгаалуулагчийн хүсэлтийн дагуу сольсон баримт бичгийг сэргээж, өмнөх байдалд шилжүүлнэ.

23.10.Баримт бичгийг солих хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлэх талаар гарсан шүүхийн шийдвэрийг мэдээлэл хариуцагч бүх шатны байгууллага, албан тушаалтан Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын албатай хамтран хэрэгжүүлэх үүрэгтэй.

23.11. Энэ хуулийн 23.10-д заасан мэдээлэл хариуцагч байгууллага нь хамгаалалтын хувийн мэдээлэл үүсгэх, хадгалах, ашиглах ажиллагаанд оролцсон албан тушаалтан нууцлалыг хадгалах үүрэгтэй бөгөөд үүргээ зөрчсөн бол хуульд заасан хариуцлага хүлээнэ.

23.12.Энэ хуулийн 23.11-д заасан арга хэмжээг хэрэгжүүлэх журам, нууц бүртгэлийн горимыг Засгийн газар батална.

23.13.Хамгаалуулагчийн аюулгүй байдал, эрсдэлийн үнэлгээ зэргийг харгалзан холбоо барих утасны дугаар, тээврийн хэрэгслийн улсын дугаар зэргийг түр хугацаанд сольж болно.

24 дүгээр зүйл.Нүүлгэн шилжүүлэх

Хэвлэх

24.1.Хамгаалуулагчийн амь нас, эрүүл мэндэд учирч болзошгүй эрсдэлийг өөр хамгаалалтын арга хэмжээгээр арилгах боломжгүй бол оршин суугаа газраас нь түүний зөвшөөрснөөр шүүхийн шийдвэрээр түр болон бүрмөсөн нүүлгэн шилжүүлнэ.

24.2.Нүүлгэн шилжүүлэх хамгаалалтын арга хэмжээг гэр бүлийн гишүүдэд хамруулж болох бөгөөд энэ нь эрсдэлийн үнэлгээнд үндэслэнэ.

24.3.Нүүлгэн шилжүүлэх хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэхэд хамгаалуулагчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх зорилгоор нийгмийн даатгал, нийгмийн хамгааллын эрхийг тасалдуулахгүй байх арга хэмжээг холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулна.

24.4.Хамгаалуулагчийн байршлыг илрүүлэх эрсдэлтэй гэж үзвэл шаардлагатай тохиолдолд түүнийг давтан нүүлгэн шилжүүлэх, нүүлгэн шилжүүлсэн газрыг орхин явахыг хязгаарлах арга хэмжээг авч болно.

24.5.Хамгаалуулагч хөдөлмөр эрхэлдэг бол хамгаалалтад байх хугацааны нийгмийн даатгал, холбогдох шимтгэлийг ажил олгогч, хөдөлмөр эрхэлдэггүй бол хуульд заасан журмын дагуу төрөөс хариуцна.

24.6.Энэ зүйлийн хэрэгжилтийг хангахад шаардлагатай арга хэмжээ авах талаар Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын алба холбогдох байгууллага, албан тушаалтанд мэдэгдэл хүргүүлэх бөгөөд мэдэгдэл хүлээн авсан хүн, хуулийн этгээд мэдэгдлийг биелүүлж, шаардлагатай арга хэмжээ авах үүрэгтэй.

24.7.Хамгаалуулагчийг нүүлгэн шилжүүлэхэд түүний болон хамт амьдардаг гэр бүлийн гишүүний хөдөлмөр эрхлэлт, боловсрол, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, амьдрах орон байр, зайлшгүй хэрэгцээт амьжиргааны нөхцөлийг хангах болон шаардлагатай бусад асуудлыг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн хамтад нь шийдвэрлэж болно.

24.8.Нүүлгэн шилжүүлэхээс өмнө хамгаалуулагчийг тусгай болон түр хамгаалах байранд байршуулж болно.

24.9.Хамгаалалтын арга хэмжээ хэрэглэх нөхцөл арилсан бол хамгаалуулагч урьд оршин сууж байсан газартаа буцаж амьдрах эрхтэй.

24.10.Нүүлгэн шилжүүлэх хамгаалалтын арга хэмжээний үед хамгаалуулагчийг хөдөлмөрлөх нөхцөлөөр хангах ба ийм боломжгүй бол түүний өмнө авч байсан цалин хөлсний далан хувьтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг, хөдөлмөр эрхэлдэггүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлж эхэлснээс хойш 2 жил хүртэл хугацаанд төрөөс олгож, гэм буруутай этгээдээс зардлыг нөхөн төлүүлнэ.

24.11.Хамгаалуулагчийн гэр бүлийн насанд хүрээгүй гишүүний сурч боловсрох эрхийг баталгаатай эдлүүлнэ.

24.12.Хамгаалалтын арга хэмжээ авагдахад хамгаалуулагчийн эхнэр, нөхөр ажлаас гарах шаардлага үүсэхэд, хөдөлмөрлөх нөхцөлийг төрөөс хангах бөгөөд урьд ажиллаж байсан ажлын байраар хангах боломжгүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр хамгаалалтын арга хэмжээний хугацаанд сар бүр тэтгэмж олгоно.

24.13.Нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой зардал, тэтгэмжийн хэмжээ, нөхцөл, журмыг Засгийн газар батална.

24.14.Шаардлагатай тохиолдолд хамгаалуулагчийг гадаад улсад шилжүүлэн хамгаалж болно.

25 дугаар зүйл.Гадаад төрхийг өөрчлөх

Хэвлэх

25.1.Хамгаалуулагчийн амь нас, эрүүл мэндэд ноцтой аюул заналхийлэл учирсан бөгөөд аюулгүй байдлыг хамгаалалтын өөр арга хэмжээгээр хангах боломжгүй тохиолдолд түүний зөвшөөрснөөр, шүүхийн шийдвэрээр гадаад төрхийг мэс заслын аргаар өөрчилж болно.

25.2.Энэ зүйлд заасан хамгаалалтын арга хэмжээ нь хамгаалуулагчийн хүний нэр төр, биеийн халдашгүй байдлыг хүндэтгэх, эрүүл мэндэд учрах эрсдэлийг хамгийн бага түвшинд байлгах зарчимд нийцсэн байна.

25.3.Гадаад төрхийг мэс заслын аргаар өөрчлөх арга хэмжээг холбогдох мэргэжлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй эрүүл мэндийн байгууллага, мэргэжилтнээр гүйцэтгүүлэх бөгөөд хамгаалуулагчийг урьдчилан эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулж, эрүүл мэндийн харшлах шалтгаан байгаа эсэх талаарх дүгнэлтийг үндэслэн шийдвэрлэнэ.

25.4.Хамгаалуулагчийн гадаад төрхийг мэс заслын бус аргаар өөрчлөх /үс засалт, үс, нүдний өнгийг өөрчлөх гэх мэт/ хамгаалалтын арга хэмжээ авч болно.

25.5.Энэхүү хамгаалалтын арга хэмжээг насанд хүрээгүй хамгаалуулагчид хэрэглэхгүй.

25.6.Хамгаалалтын арга хэмжээг тухайн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага, мэргэжилтэнтэй хамтран хэрэгжүүлнэ.

25.7.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын албанаас танилцуулсан энэ хуулийн 25.6-д заасан мэргэжлийн байгууллага, мэргэжилтнээс хамгаалуулагч өөрөө сонгоно.

25.8.Энэ хуулийн 25.7-д заасны дагуу сонгогдсон хуулийн этгээдтэй хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх гэрээ байгуулж, ажлыг гүйцэтгүүлнэ.

25.9.Энэ хуулийн 25.8-д заасан гэрээний талууд нууцлалыг хугацаагүй хадгална.

25.10.Хамгаалуулагчийн гадаад төрх өөрчлөгдсөн талаарх мэдээллийг гэрэл зураг бүхий улсын бүртгэлийн мэдээллийн системд оруулж, холбогдох баримт бичгийг шинээр олгох арга хэмжээг шуурхай зохион байгуулна.

25.11.Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний холбогдох хууль тогтоомж, заавал мөрдөх стандарт, дүрэм, журам, удирдамж, зааврыг мөрдөөгүйн улмаас хамгаалуулагчийн эрүүл мэндэд сөрөг үр дагавар үүссэн тохиолдолд үйлчилгээ үзүүлэгч хуулийн этгээд бүрэн хариуцна.

25.12.Энэ хамгаалалтын арга хэмжээг энэ хуулийн 16.1.7, 16.1.8-д заасан хамгаалалтын арга хэмжээтэй хамтад нь хэрэгжүүлнэ.

26 дугаар зүйл.Сэтгэл зүйн хамгаалалтын арга хэмжээ

Хэвлэх

26.1.Хамгаалуулагчийг айлган сүрдүүлэлт, заналхийлэл, гэмт халдлагын нөлөөллийн улмаас сэтгэл зүйн цочролд орохоос сэргийлэх, айдас түгшүүрт автуулахгүй байх болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд аюулгүй, чөлөөтэй оролцох нөхцөлийг хангах зорилгоор сэтгэл зүйн хамгаалалтын арга хэмжээг авч болно.

26.2.Сэтгэл зүйн хамгаалалтын арга хэмжээг сэтгэл зүйн чиглэлээр мэргэшсэн тусгай ажилтан хэрэгжүүлнэ.

26.3.Сэтгэл зүйн хамгаалалтын арга хэмжээнд дараах арга хэмжээ хамаарна:

26.3.1.хамгаалуулагчийн сэтгэл зүйн байдлыг үнэлэх, оношлох, шаардлагатай тохиолдолд сэтгэл зүйчийг байлцуулах;

26.3.2.хамгаалуулагчид сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалах анхан шатны болон сэтгэл зүйн мэдээлэл өгөх;

26.3.3.хамгаалуулагчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоход бэлтгэх, мөрдөн шалгах болон шүүх ажиллагааны явц, нөхцөлийн талаар урьдчилан мэдээлж тайлбарлах;

26.3.4.сэтгэл зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, айдас, түгшүүр, стресс, гэмтлийн дараах сөрөг нөлөөллийг бууруулах, сэтгэл санааг тогтворжуулах арга хэмжээ авах;

26.3.5.шүүх хуралдааны танхимд хамгаалуулагчтай сэтгэл зүйчийг хамт байлцуулах;

26.3.6.хамгаалуулагчид хувийн аюулгүй байдлаа хангах, заналхийллээс зайлсхийх, эрсдэлтэй нөхцөлд зөв хариу үйлдэл үзүүлэх талаар мэдээлэл, зөвлөмж өгөх;

26.3.7.хамгаалуулагчид стресс, бухимдлыг тайлах, тайвшрах, айдас, түгшүүрийг даван туулахад нь дэмжлэг үзүүлэх, сэтгэл заслын үр дүнтэй арга техникүүдийг заах;

26.3.8.хамгаалуулагчийн өөртөө итгэх итгэл, өөрийн үнэлэмжийг дээшлүүлэх;

26.3.9.эмзэг, айлган сүрдүүлэлт, заналхийлэлд өртсөн хамгаалуулагчид хүчирхийллийн нөхцөл байдлыг шийдвэрлэх, зайлсхийх, хувийн аюулгүй байдлаа хамгаалах мэдээллээр хангах, өөрөө өөрийгөө хамгаалахад нь туслах;

26.3.10.хамгаалуулагчийн сэтгэл гутрал, гэмтлийн дараах стресс, эмгэг, айдас, түгшүүр, санаа зовнилыг бууруулах, сэтгэл зүйн байдлыг тогтворжуулах сэтгэл заслын арга техникүүдийг ашиглан ганцаарчилсан сэтгэл засал хийх;

26.3.11.хамгаалуулагчийн сэтгэл санаанд гэмт халдлага, заналхийлэл, хүчирхийлэл, осол, гэмтлийн үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах;

26.3.12.мөрдөн шалгах болон шүүх ажиллагаатай холбоотой сэтгэлийн хямралыг бууруулах арга хэмжээ авах;

26.3.13.сэтгэл зүйн хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлэх, сэтгэл зүйн туслалцаа үзүүлэх явцад гарсан асуудлаар санал, зөвлөмж боловсруулж, удирдлагад танилцуулах.

26.3.14.шаардлагатай бусад арга хэмжээ.

26.4.Сэтгэл зүйн хамгаалалтын арга хэмжээг энэ хуулийн 16.1-д заасан аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээтэй хамт хэрэгжүүлж болно.

26.5.Сэтгэл зүйн хамгаалалтын арга хэмжээг Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын албаны сэтгэл зүйч эсхүл багаар хэрэгжүүлнэ.

26.6.Сэтгэл зүйн хамгаалалтын арга хэмжээг хамгаалуулагчийн аюулын эрсдэлийн түвшин, сэтгэл зүйн байдал, сэтгэл гутрал, айдас, түгшүүрийн түвшнийг харгалзан зохион байгуулна.

26.7.Сэтгэл зүйн хамгаалалтын арга хэмжээг аюулын эрсдэлийн түвшин, хамгаалуулагчийн нас, биеийн болон сэтгэцийн онцлогт тохируулан хэрэгжүүлнэ.

26.8.Хамгаалуулагч аюулын эрсдэлийн дунд болон өндөр түвшинтэй, сэтгэл зүйн сорилын дүнгээр сэтгэл гутрал, санаа зовнил, айдас түгшүүрийн түвшин өндөр, сэтгэл зүйн цочролд орсон, өмнө нь өөрийгөө гэмтээх, амиа хорлох оролдлого хийж байсан тохиолдолд хамгаалуулагчид сэтгэл зүйн хамгаалалтын арга хэмжээг заавал авч хэрэгжүүлэх бөгөөд аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээг хамтатган хэрэглэх, өөрчлөх арга хэмжээ авна.

26.9.Сэтгэл зүйн хамгаалалтын арга хэмжээг сэтгэл зүйн туслалцаатай хамтад нь хэрэгжүүлж болно.

26.10.Сэтгэл зүйн хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэхдээ шашин болон улс төрийн үзэл номлолыг сурталчлах, албадан тулгах, ашгийн буюу төлбөртэй үйл ажиллагаа үзүүлэх болон аливаа мэдүүлэг өгөхөд нөлөөлөхүйл ажиллагаа явуулахыг хориглоно.

26.11.Сэтгэл зүйн хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх журам, мэргэжлийн стандартыг Засгийн газар батална.

ТАВДУГААР БҮЛЭГ.

ХАМГААЛАЛТАД АВАХ АЖИЛЛАГАА, ХЭРЭГЖИЛТ

27 дугаар зүйл.Хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх

Хэвлэх

27.1.Хамгаалалтын арга хэмжээг Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын албаны тусгай ажилтан хэрэгжүүлж, сэтгэл зүйн хамгаалалтын арга хэмжээг сэтгэл зүйч хариуцан гүйцэтгэнэ.

27.2.Хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх тухай шийдвэрийг хамгаалуулагч, түүний өмгөөлөгч, эсхүл хууль ёсны төлөөлөгчид танилцуулж, хамгаалуулагчийн эрх, үүрэг, нууцлалын шаардлагыг тайлбарлан бичгээр баталгаажуулна.

27.3.Энэ хуулийн 15.1 дүгээр зүйлд заасан хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэхэд хамгаалуулагч, түүний хууль ёсны төлөөлөгчид хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлснээс үүсэж болох үр дагаврыг тайлбарлан өгөх бөгөөд хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлснээр хамгаалуулагчийн эрх, амьдралын хэв маяг, оршин суух газар, хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлөхөөр бол түүний бичгээр өгсөн зөвшөөрлийг үндэслэн хэрэгжүүлнэ.

27.4.Насанд хүрээгүй, эсхүл бие даан шийдвэр гаргах боломжгүй этгээдийн хувьд хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрлийг авна.

27.5.Аюул, заналхийлэл шууд учирч болох бодит эрсдэлтэй эсхүл хамгаалуулагчийн амь нас, эрүүл мэндэд халдсан тохиолдолд хамгаалуулагчийн зөвшөөрлийг урьдчилан авах боломжгүй бол хамгаалалтын арга хэмжээг нэн даруй хэрэгжүүлж болно.

28 дугаар зүйл.Хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай баримтын бүрдэл

Хэвлэх

28.1.Тусгай ажилтан мөрдөгч, прокурор, шүүх, эрх бүхий байгууллагаас дараах баримтуудыг авч хяналтын хэрэгт хавсаргана.

28.1.1.хамгаалуулагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн бичгээр гаргасан хүсэлт, тайлбар, аюул заналхийллийн талаарх нотлох баримт, мэдээлэл;

28.1.2.хамгаалуулагч болон түүнд заналхийлэгч этгээдийн талаарх мэдээлэл, лавлагаа;

28.1.3.хамгаалуулагчийн урьд гүйцэтгээгүй үүргийн талаарх мэдээлэл;

28.1.4.тухайн нөхцөлд тохирсон хамгаалалтын арга хэмжээний санал;

28.1.5.хэргийн онцлог, хамгаалалтын арга хэмжээтэй холбоотой шаардлагатай бусад мэдээлэл.

28.2.Энэ хуулийн 28.1-д зааснаас гадна тусгай ажилтан хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай бусад мэдээллийг хамтран мэдээлэл солилцох хэлбэрээр, эсхүл шүүхийн шийдвэрээр төрийн болон төрийн бус байгууллагаас гаргуулан авч болно.

29 дүгээр зүйл.Хамгаалалтын төлөвлөгөө

Хэвлэх

29.1.Хамгаалалтын арга хэмжээ авах шийдвэр гарсан даруйд тусгай ажилтан аюулын эрсдэлийн үнэлгээнд үндэслэн өөрт нь болон хамгаалуулагчид учирч болзошгүй эрсдэлийг үнэлж, хариу арга хэмжээ авах хамгаалалтын төлөвлөгөө боловсруулан Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын албаны даргаар батлуулж, хэрэгжүүлнэ.

29.2.Хамгаалалтын төлөвлөгөөнд дараах асуудлыг тусгана:

29.2.1. учирч болзошгүй аюул, заналхийллийн үнэлгээ;

29.2.2.хэрэгжүүлэх хамгаалалтын арга хэмжээний төрөл, түвшин;

29.2.3.хамгаалуулагчийн аюулгүй байдлыг хангах зохион байгуулалт;

29.2.4.оршин суух, шилжин байрлуулах, зорчих хөдөлгөөний зохицуулалт;

29.2.5.холбоо барих, мэдээлэх, дохиоллын журам;

29.2.6.онцгой нөхцөлд авах шуурхай арга хэмжээ;

29.2.7.холбогдох байгууллагуудын хамтын ажиллагаа;

29.2.8.хамгаалуулагчтай харилцах хүмүүсийн жагсаалт, явах чиглэл, бүдүүвч зураг, цагийн хуваарь;

29.2.9.хэрэг хянан шийдвэрлэх байгууллагатай харилцах мэдээлэл.

29.3.Хамгаалуулагчид хамгаалалтын төлөвлөгөөний дагаж мөрдөх хэсгийг тайлбарлан танилцуулж, нууцлалын шаардлагыг сануулна.

29.4.Хамгаалалтын төлөвлөгөө нь нууцад хамаарах бөгөөд зөвхөн хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай этгээдэд танилцуулна. Аюулын эрсдэлийн түвшин, нөхцөл байдал өөрчлөгдсөн тохиолдолд хамгаалалтын төлөвлөгөөг тухай бүр шинэчилнэ.

29.5.Хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх үед төлөвлөгөөнд тусгагдаагүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд хамгаалуулагчийн аюулгүй байдлыг хангах зорилгын хүрээнд Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын албанд мэдэгдэж чиглэл авч ажиллана.

29.6.Энэ хуулийн 29.6-д заасан нөхцөл байдал гэнэт үүсэж чиглэл авах боломжгүй бол хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлж байгаа тусгай ажилтан бие даан шийдвэрлэж энэ талаарх тэмдэглэл, холбогдох баримтыг хяналтын хэрэгт хавсаргана.

30 дугаар зүйл.Хяналтын хэрэг

Хэвлэх

30.1.Хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлэх шийдвэр гарсан даруйд хамгаалалтын ажиллагаатай холбоотой баримт, мэдээллийг бүртгэх зорилгоор хяналтын хэрэг нээнэ.

30.2.Хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх талаарх шийдвэрийг хүлээн авсан тусгай ажилтан шийдвэрийг хамгаалалтын мэдээллийн санд нэн даруй бүртгэж, хяналтын хэргийн дугаар авна.

30.3.Хамгаалалтын арга хэмжээний хэлбэрийг өөрчилсөн, хамтатган хэрэгжүүлсэн тохиолдолд хяналтын хэргийн дугаар өөрчлөгдөхгүй.

30.4.Хяналтын хэрэгт дараах баримт, мэдээллийг хавсаргана:

30.4.1.хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлэх шийдвэр;

30.4.2.аюулын эрсдэлийн үнэлгээ;

30.4.3.хамгаалалтын төлөвлөгөө;

30.4.4.хэрэгжүүлсэн хамгаалалтын арга хэмжээний тэмдэглэл;

30.4.5.хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх хүн хүч, техник хэрэгсэл, зардлын тооцоо;

30.4.6.холбогдох тайлан, нотлох баримт, бусад шаардлагатай материал.

30.5.Хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэхэд ашиглах маягтын загварыг хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

30.6.Хяналтын хэргийг хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлэх эрх бүхий алба хаагч хариуцан хөтлөх бөгөөд хамгаалалтын арга хэмжээг цуцлах, дуусгавар болгох тухай шийдвэрийг хүлээн авснаас хойш хэргийн бүрдлийг хангаж, архивын нэгж үүсгэн, ажлын 5 хоногийн дотор тухайн нэгжийн нууцын ажилтанд хүлээлгэн өгнө.

30.7.Хяналтын хэргийн явцын хяналтыг Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын албаны дарга хэрэгжүүлнэ.

30.8.Шүүх зөвхөн хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлэх, өөрчлөх, дуусгавар болгох шийдвэр гаргахад шаардлагатай хэсэгтэй нууцлалын дэглэмийг баримтлан танилцаж болно.

30.9.Хамгаалалтын арга хэмжээг цуцалсан, дуусгавар болгосон тохиолдолд тусгай ажилтан хяналтын хэргийг хааж, энэ тухай тэмдэглэл үйлдэнэ.

30.10.Тусгай ажилтны хяналтын хэргийг хаах шийдвэрт хэрэгжүүлсэн хамгаалалтын арга хэмжээний төрөл, хугацаа, явагдсан нөхцөл байдал, үр дүн, учирсан эрсдэл, хамгаалалтын арга хэмжээний зардлын задаргаа зэргийг тусгана.

31 дүгээр зүйл.Хамгаалалтыг хэрэгжүүлэх гэрээ

Хэвлэх

31.1.Хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэхдээ тусгай ажилтан хамгаалуулагчтай хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлэх гэрээ байгуулна. Гэрээний загварыг хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

31.2.Аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээний хэлбэрээс хамаарч гэрээнд холбогдох эрх, үүрэг, хариуцлагыг тусгана.

31.3.Насанд хүрээгүй, эсхүл бие даан шийдвэр гаргах боломжгүй этгээдийн хувьд гэрээг түүний хууль ёсны төлөөлөгчтэй байгуулж, боломжтой бол тухайн этгээдэд ойлгомжтой байдлаар тайлбарлан танилцуулна.

31.4. Хамгаалуулагч гэрээ байгуулахаас татгалзсан бол энэ талаар тэмдэглэл үйлдэж, хамгаалалтын арга хэмжээг үргэлжлүүлэх боломж, нөхцөлийг аюулын эрсдэлийн үнэлгээнд үндэслэн шийдвэрлэнэ.

31.5.Аюул, заналхийлэл шууд учирч болзошгүй нөхцөлд гэрээ байгуулахаас өмнө хамгаалалтын түр арга хэмжээг авч болох бөгөөд гэрээг боломжит хугацаанд байгуулж баталгаажуулна.

31.6.Гэрээ нь хамгаалалтын арга хэмжээний явцад талуудын эрх, үүргийг тодорхойлсон баримт бичиг тул өөр байдлаар ашиглах, ил болгохыг хориглоно.

31.7.Гэрээний заалтыг хамгаалуулагч нь удаа дараа зөрчсөн нь хамгаалалтын арга хэмжээг цуцлах үндэслэл болно.

31.8.Энэ хуулийн 31.7-д заасан нөхцөл байдал үүссэн тохиолдолд хамгаалуулагчийн харьяалах цагдаагийн байгууллагад мэдэгдэж хамгаалуулагчид авсан хамгаалалтын арга хэмжээг цуцална.

32 дугаар зүйл.Хамгаалалтын мэдээллийн сан, бүртгэл

Хэвлэх

32.1.Хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлэхтэй холбогдсон мэдээллийг төвлөрүүлэн хадгалах зорилгоор Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын алба хамгаалалтын нэгдсэн мэдээллийн сан, бүртгэл хөтөлнө.

32.2.Мэдээллийн санд дараах мэдээллийг бүртгэнэ:

32.2.1.хамгаалуулагчийн кодчилсон бүртгэл;

32.2.2.аюулын эрсдэлийн үнэлгээний дүгнэлт;

32.2.3.хэрэгжүүлсэн хамгаалалтын арга хэмжээ;

32.2.4.хамгаалалтын төлөвлөгөөний хэрэгжилтийн тэмдэглэл;

32.2.5.гаргасан шийдвэр, өөрчлөлт, дуусгавар, цуцлалтын мэдээлэл;

32.2.6.хяналтын хэрэг;

32.2.7.холбогдох бусад мэдээлэл.

32.3.Мэдээллийн санд агуулагдах мэдээлэл төрийн нууцад хамаарах бөгөөд зөвхөн хуульд заасан эрх бүхий албан тушаалтан шаардлагатай хэмжээнд нэвтрэх эрхтэй байна.

32.4.Хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай тохиолдолд холбогдох байгууллагад мэдээллийг зөвхөн кодчилсон хэлбэрээр дамжуулна.

33 дугаар зүйл.Мэдээллийн нууцлалыг хамгаалах

Хэвлэх

33.1.Хамгаалалтын арга хэмжээний агуулга, хэрэгжүүлэх арга, байршил, хамгаалалтад оролцогч этгээдийн талаарх мэдээллийг задруулахыг хориглох бөгөөд зөвхөн хуульд заасан этгээдэд, хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай хүрээнд танилцуулна.

33.2.Дараах этгээд хамгаалалтын нууцлалыг хадгалах үүрэгтэй:

33.2.1.хамгаалуулагч;

33.2.2.хамгаалуулагчийн, гэр бүлийн гишүүн, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч;

33.2.3.хамгаалалтын ажиллагаанд оролцсон албан тушаалтан;

33.2.4.хамгаалалтын арга хэмжээний талаар олж мэдсэн бусад этгээд.

33.3.Энэ зүйлийн 33.2.1-33.2.3-т заасан этгээдэд нууцлалын шаардлагыг тайлбарлан танилцуулж, нууц мэдээллийг задруулахгүй байх баталгааг бичгээр гаргуулна.

33.4.Тусгай хамгаалах байрны нууцлал, аюулгүй байдлын дэглэмийг хангах зорилгоор хамгаалуулагчаар нууц хадгалах баталгааг тусад нь авна.

33.5.Хамгаалалтын арга хэмжээ дуусгавар болсон нь нууцлалыг задруулах үндэслэл болохгүй бөгөөд нууцлалын үүрэг хамгаалалтын ажиллагаа цуцлагдсан, дуусгавар болсон тохиолдолд хэвээр үргэлжилнэ.

34 дүгээр зүйл.Хамгаалалтыг хэрэгжүүлэх хугацаа

Хэвлэх

34.1.Хамгаалалтын арга хэмжээг аюулын эрсдэлийн үнэлгээнд үндэслэн тогтоож, аюул заналхийлэл арилах хүртэл хугацаанд хэрэгжүүлнэ.

34.2.Хамгаалалтын арга хэмжээ нь хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны шат, хугацаанаас үл хамааран үргэлжилж болно.

34.3.Аюулгүй газарт түр байрлуулах хамгаалалтын арга хэмжээг аюулын эрсдэл буурсан, арилах хүртэл хугацаанд хэрэгжүүлнэ.

34.4.Хамгаалалтын арга хэмжээг дуусгавар болгосны дараа тодорхой хугацаанд хяналтын ажиглалт хэрэгжүүлж болно.

34.5.Хамгаалалтын арга хэмжээг дуусгавар болгох, цуцлах тухай шийдвэрт хамгаалуулагч гомдол гаргах эрхтэй.

34.6.Хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэхдээ боломжит богино хугацааг баримтална.

35 дугаар зүйл.Хамгаалалтын арга хэмжээг өөрчлөх

Хэвлэх

35.1.Аюулын эрсдэлийн түвшин, нөхцөл байдал өөрчлөгдсөн тохиолдолд хамгаалалтын арга хэмжээг нэмэгдүүлэх, бууруулах, өөрчлөх асуудлыг аюулын эрсдэлийн үнэлгээнд үндэслэн шийдвэрлэнэ.

35.2.Хамгаалалтын арга хэмжээг дараах үндэслэлээр өөрчилж болно:

35.2.1.аюул, заналхийлэл нэмэгдсэн;

35.2.2.аюул, заналхийлэл буурсан;

35.2.3.хамгаалалтын арга хэмжээ хэрэгжих боломж, нөхцөл өөрчлөгдсөн;

35.2.4.хамгаалалтад хамрагдагчийн амьдралын нөхцөл, оршин суух газар, ажил, сургууль өөрчлөгдсөн;

35.2.5.хамгаалалтын арга хэмжээ хангалтгүй, эсхүл үр нөлөөгүй болсон;

35.2.6.хамгаалуулагчийн эрүүл мэнд бусад шалтгааны улмаас хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх боломжгүй болсон .

35.3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын алба хамгаалуулагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хамгаалалтын арга хэмжээг өөрчлөх тухай хүсэлт, хэрэг, маргаан хянан шийдвэрлэж байгаа эрх бүхий албан тушаалтан, эсхүл өөрийн санаачилгаар хамгаалалтын арга хэмжээг өөрчлөх асуудлыг хянан шийдвэрлэж болно.

35.4. Аюул, заналхийлэл шууд нэмэгдсэн нөхцөлд хамгаалалтын арга хэмжээг нэн даруй нэмэгдүүлж, дараа нь шийдвэрийг баталгаажуулна. Хамгаалалтын арга хэмжээг өөрчилсөн тухай шийдвэрийг хамгаалуулагчид тайлбарлан танилцуулж, бичгээр мэдэгдэнэ.

36 дугаар зүйл.Хамгаалалтын арга хэмжээг зөрчсөнөөс үүсэх үр дагавар

Хэвлэх

36.1.Аливаа этгээдээс хамгаалуулагчтай холбоо тогтоохыг оролдсон, заналхийлсэн, халдсан, мэдээлэл цуглуулсан, мөрдөн мөшгөсөн, эсхүл хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэхэд саад учруулсан үйлдэл илэрсэн тохиолдолд тусгай ажилтан нэн даруй хамгаалуулагчийн аюулгүй байдлыг хангах шуурхай арга хэмжээ авч, энэ талаар шүүх, Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын албаны дарга болон хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа байгууллага, албан тушаалтанд мэдэгдэнэ.

36.2.Энэ зүйлийн 36.1-д заасан нөхцөл үүссэн бол хамгаалуулагчийг шаардлагатай тохиолдолд нэн даруй аюулгүй байршилд шилжүүлэн байрлуулах, хамгаалалтын түвшнийг нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ..

36.3.Энэ хуулийн 36.1-д заасан үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй бол холбогдох эрх бүхий байгууллагад шилжүүлнэ. Энэ тохиолдолд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх саналыг хэрэгт хянан шийдвэрлэж байгаа байгууллага, албан тушаалтанд хүргүүлж болно.

36.4.Хамгаалуулагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хамгаалалтын арга хэмжээний талаар аливаа зөвшөөрөөгүй мэдээллийг бусдад дамжуулсан, хамгаалалтын нууцлалыг задруулсан, тогтоосон дэглэмийг зөрчсөн, тусгай ажилтны зааврыг биелүүлээгүй бол аюулын эрсдэлийн үнэлгээг дахин хийж хамгаалалтын арга хэмжээг өөрчлөх, хязгаарлах, түр түдгэлзүүлэх, эсхүл дуусгавар болгох эсэхийг шийдвэрлэнэ.

36.5.Хамгаалалтын нууцлалыг задруулсан, тогтоосон дэглэмийг зөрчсөн, тусгай ажилтны зааврыг биелүүлээгүй бол Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль болон Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.

37 дугаар зүйл.Хамгаалуулагчтай харилцах

Хэвлэх

37.1.Хамгаалуулагчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахдаа хамгаалалтын арга хэмжээний зорилго, үр нөлөөнд харшлахгүйгээр, түүний аюулгүй байдлыг хангасан нөхцөлд мөрдөгч, прокурор, шүүх болон эрх бүхий бусад албан тушаалтан түүнтэй харилцаж, шаардлагатай ажиллагааг гүйцэтгэнэ.

37.2.Энэ хуулийн 16.1.4-16.1.9-д заасан хамгаалалтын арга хэмжээ хэрэгжиж байгаа тохиолдолд хамгаалуулагчтай харилцах, уулзах, хэрэг, маргаан хянан шийдвэрлэх болон хуульд заасан бусад ажиллагааг Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын алба зохион байгуулна.

37.3.Энэ хуулийн 37.2-т заасан тохиолдолд хамгаалуулагчтай харилцах тухай холбогдох ажиллагааны үндэслэл, зорилго, хугацаа, хэлбэрийг тусгасан хүсэлтийг 48-аас доошгүй цагийн өмнө Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын албанд мэдэгдэж, аюулын эрсдэлийн үнэлгээ, хамгаалалтын төлөвлөгөөний дагуу зохион байгуулна.

37.4.Энэ хуулийн 37.2-т заасан хамгаалалтын арга хэмжээ хэрэгжиж байгаа үед хамгаалуулагчийн байршил, хувийн мэдээлэл, хамгаалалтын арга хэмжээний талаарх мэдээллийг аюулгүй байдлын албаны зөвшөөрөлгүйгээр шууд авах, тогтоох, задруулахыг хориглоно.

37.5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын алба шаардлагатай гэж үзвэл хамгаалуулагчтай харилцах, уулзалт зохион байгуулах, мэдүүлэг авах болон бусад процессын ажиллагааг түүний аюулгүй байдлыг хангах зорилгоор зайнаас харилцах, тусгаарлагдсан орчинд оролцуулах, харагдах байдлыг хязгаарлах, дуу, дүрсийг өөрчлөх буюу хамгаалах болон хамгаалалтын бусад тусгай зохион байгуулалтын хэлбэрээр хэрэгжүүлж болно.

37.6.Хамгаалуулагч бусад этгээдтэй аливаа уулзалт хийх, харилцаа холбоо тогтоох, мэдээлэл солилцох ажиллагааг зөвхөн Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын алба зохион байгуулж, аюулгүй холбооны сувгаар гүйцэтгэнэ.

37.7.Энэ зүйлд заасан харилцах ажиллагааны талаар тэмдэглэл үйлдэж, хяналтын хэрэгт хавсаргана.

38 дугаар зүйл.Цагдан хоригдож байгаа болон хорих ял эдэлж байгаа

Хэвлэх

хамгаалуулагчийг хамгаалах

38.1.Цагдан хоригдож байгаа болон хорих ял эдэлж байгаа хамгаалуулагчид хэрэгжүүлэх хамгаалалтын арга хэмжээг Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын алба, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ.

38.2.Хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаас гадна хорих байгууллагын аюулгүй байдал, дэглэмийг алдагдуулахгүйгээр дараах тусгай зохион байгуулалтын арга хэмжээг авч болно:

38.2.1.бусад хоригдогч, хоригдлоос тусгаарлан байрлуулах, хамгаалалтын зориулалттай өрөө, тасаг, эсхүл тусгай бүсэд байршуулах;

38.2.2.хорих байгууллагад эрхлэх хөдөлмөр, сургалт, олон нийтийн бусад арга хэмжээнд оролцохыг түр хязгаарлах;

38.2.3.хамгаалуулагчийн цагдан хоригдож байгаа болон ял эдэлж байгаа хорих байгууллагыг өөрчлөх, нууцлал хадгалсан байдлаар шилжүүлэх;

38.2.4.тээвэрлэлт, эмнэлгийн үзлэг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах үед тусгай хамгаалалт хэрэгжүүлэх;

38.2.5.шаардлагатай тохиолдолд сэтгэл зүйн болон аюулгүй байдлын зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх;

38.2.6.хамгаалуулагчийн хүсэлтийн дагуу эрх бүхий байгууллагын албан тушаалтантай харилцах үед байлцах.

38.3.Цагдан хоригдож байгаа болон хорих ял эдэлж байгаа хамгаалуулагчийг хамгаалах журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга хамтран батална.

38.4.Хамгаалалтад авагдсан хүнийг цагдан хорьсон тохиолдолд энэ зүйлд заасныг баримтална.

39 дүгээр зүйл.Байгууллагуудын хамтын ажиллагаа

Хэвлэх

39.1.Хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан нь Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын албатай хамтран ажиллах, шаардлагатай дэмжлэг үзүүлэх үүрэгтэй.

39.2.Хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын албаны хүсэлтийн дагуу холбогдох байгууллага, албан тушаалтан дараах арга хэмжээг нууцлалыг ханган шуурхай хэрэгжүүлнэ:

39.2.1.шаардлагатай мэдээллийг солилцох;

39.2.2.бүртгэл, мэдээллийн санд хязгаарлалт тогтоох, кодчилох, түр өөрчлөлт оруулах;

39.2.3.шилжүүлэн байрлуулах, тээвэрлэх, эмнэлгийн болон нийгмийн үйлчилгээ үзүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

39.2.4.шүүхийн ажиллагаанд оролцуулах, хамгаалалттай нөхцөл бүрдүүлэх;

39.2.5.боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлт, хил нэвтрэх, бүртгэлийн үйлчилгээг хамгаалалтын нөхцөлд зохион байгуулах.

39.2.6.хуульд заасан бусад.

39.3.Энэ хуулийн 16.1.6, 16.1.7-д заасан хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэхэд хүний хувийн мэдээлэл хариуцагч байгууллага нь хамгаалуулагчийн мэдээллийг агуулсан төрөлжсөн сангийн мэдээллийн эрхийг хамгаалалт хэрэгжүүлэх байгууллагад тодорхой хугацаанд өгөх, эсхүл шаардлагатай мэдээллийг шуурхай дамжуулах хэлбэрээр хамтран ажиллана.

39.4.Хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэхэд оролцож байгаа байгууллага, албан тушаалтан хамгаалуулагчийн байршил, шилжилт хөдөлгөөн, таних мэдээлэл болон хамгаалалтын арга хэмжээний талаарх мэдээллийг нууцлан хадгалах үүрэгтэй бөгөөд зөвшөөрөлгүйгээр задруулахыг хориглоно.

39.5.Хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх явцад мэдээлэл солилцох, шилжүүлэн байрлуулах, тээвэрлэх, шүүхийн ажиллагаанд оролцуулах асуудлыг холбогдох байгууллагууд нууцлалын дэглэмийг баримтлан шуурхай зохион байгуулна.

39.6.Хамгаалуулагчийн байршил, шилжилт хөдөлгөөн, хамгаалалтын арга хэмжээний талаарх мэдээллийг зөвхөн шаардлагатай албан тушаалтан мэдэх бөгөөд зөвшөөрөлгүйгээр бусдад задруулахыг хориглоно.

39.7.Хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын албанаас өгсөн хууль ёсны шаардлага, зааврыг холбогдох байгууллага, албан тушаалтан биелүүлэх үүрэгтэй.

40 дугаар зүйл.Цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах

Хэвлэх

40.1.Аюулын эрсдэлийн үнэлгээгээр бага, дунд түвшний эрсдэлтэй гэж тогтоогдсон тохиолдолд хамгаалуулагчийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын алба цагдаагийн байгууллагатай хамтран урьдчилан сэргийлэх хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ.

40.2.Цагдаагийн байгууллага Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын албаны шийдвэр, хүсэлтийн дагуу дараах хамгаалалтын арга хэмжээг авч хэрэгжүүлж болно:

40.2.1.хамгаалуулагчийн оршин суугаа газар, ажлын байр, сургууль, байнга зорчих газрын орчимд эргүүл, хяналт зохион байгуулах;

40.2.2.хамгаалуулагчийг тодорхой чиглэл, маршрутаар аюулгүй зорчиход дэмжлэг үзүүлэх;

40.2.3.хамгаалуулагчид хамаарах гэмт хэрэг, зөрчлийн талаарх дуудлагад хамтран ажиллах;

40.2.4.хамгаалуулагчид аюул заналхийлэл учруулж болзошгүй этгээдэд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах;

40.2.5.шаардлагатай тохиолдолд хамгаалуулагчийг түр хугацаагаар биечлэн хамгаалахад дэмжлэг үзүүлэх.

40.3.Энэ зүйлд заасан арга хэмжээг хэрэгжүүлэх журам, мэдээлэл солилцох горимыг Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын алба болон цагдаагийн төв байгууллага хамтран батална.

41 дүгээр зүйл.Хамгаалалтын арга хэмжээг бусад байгууллагаас хэрэгжүүлэх

Хэвлэх

41.1.Төрийн тусгай алба болон өөрийн алба хаагчийн аюулгүй байдлыг дотоод журмаар хангах эрх бүхий байгууллага нь өөрийн алба хаагчид хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлага үүссэн тохиолдолд эрх хэмжээнийхээ хүрээнд биечилсэн хамгаалалт зохион байгуулах, тусгай хэрэгсэл, галт зэвсэг, хамгаалалтын техник хэрэгсэл олгох болон бусад шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлж болно.

41.2.Энэ хуулийн 41.1-д заасан хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлж байгаа тохиолдолд тухайн байгууллага аюулын эрсдэлийн үнэлгээ, хамгаалалтын зохион байгуулалт, хэрэгжилтийн үр дагаврыг хариуцна.

41.3.Нэг этгээдэд хоёр буюу түүнээс дээш байгууллага зэрэгцээ бие даан хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлэхийг хориглох бөгөөд шаардлагатай тохиолдолд хамгаалалтын зохион байгуулалтыг харилцан тохиролцож, тодорхойлно.

41.4.Энэ зүйлд заасан хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх үед мэдээлэл солилцох, нууцлалын дэглэмийг баримтлах, эрсдэлийн үнэлгээ хийх журмыг холбогдох байгууллагууд хамтран баталж мөрдөнө.

42 дугаар зүйл. Саад учруулахыг хориглох

Хэвлэх

42.1.Хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх ажиллагаанд аливаа байгууллага, албан тушаалтан, хүн, хуулийн этгээд саад учруулахыг хориглоно.

42.2.Дараах үйлдэл, эс үйлдэхүйг хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэхэд саад учруулсан гэж үзнэ:

42.2.1.хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх тухай хууль ёсны шаардлага, чиглэлийг биелүүлэхээс татгалзах, зохих түвшинд биелүүлээгүй;

42.2.2.шаардлагатай мэдээлэл, баримт, үйлчилгээ үзүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзах, удаашруулах;

42.2.3.хамгаалуулагчийн байршил, таних мэдээлэл, хамгаалалтын арга хэмжээний талаарх мэдээллийг зөвшөөрөлгүй авах, тогтоох, задруулах;

42.2.4.хамгаалалтын ажиллагаанд оролцож буй албан хаагчийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, саад хийх;

42.2.5.хамгаалалтын ажиллагааг дотоод журам, захиргааны шийдвэрээр хязгаарлах, хэрэгжүүлэх боломжийг алдагдуулах.

42.3.Энэ зүйлийг зөрчсөн этгээдэд хуульд заасан эрүүгийн, зөрчлийн, сахилгын болон бусад хариуцлага хүлээлгэнэ.

43 дугаар зүйл. Хамгаалалтын арга хэмжээг дуусгавар болгох

Хэвлэх

43.1.Хамгаалалтын арга хэмжээг дараах үндэслэлээр дуусгавар болгоно:

43.1.1.аюулын эрсдэлийн үнэлгээгээр хамгаалалт шаардлагагүй болсон буюу хамгаалуулагчийн амь нас, эрүүл мэндэд учирч болзошгүй аюул, заналхийлэл арилсан;

43.1.2.хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа эцэслэн шийдвэрлэгдэж, хамгаалалтын хэрэгцээ байхгүй болсон;

43.1.3.хамгаалуулагч, түүний өмгөөлөгч, эсхүл хууль ёсны төлөөлөгч бичгээр хүсэлт гаргасан;

43.1.4.хамгаалуулагч аюулгүй орчин, байршилд тогтвортой шилжин суурьшсан;

43.1.5.хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагагүй болсон нь тогтоогдсон бусад нөхцөл.

43.2.Хамгаалалтын арга хэмжээг цуцлах шийдвэр гаргахад энэ хуулийн 10 дугаар зүйлд заасан нөхцөлийг харгалзан үзэх бөгөөд хамгаалалтын арга хэмжээг дуусгавар болгох шийдвэрийг гаргахаас өмнө аюулын эрсдэлийн дахин үнэлгээ хийнэ. Хамгаалалтын арга хэмжээг дуусгавар болгох тухай шийдвэрийг хамгаалуулагчид бичгээр мэдэгдэнэ.

43.3.Хамгаалалтын арга хэмжээг дуусгавар болгосон нь тухайн этгээдийг дахин хамгаалалтад хамруулахаас татгалзах үндэслэл болохгүй.

43.4.Хэрэг, маргаан шийдвэрлэгдсэн нь хамгаалалтын арга хэмжээг дуусгавар болгох үндэслэл болохгүй. Аюул заналхийлэл үргэлжилж байгаа тохиолдолд хамгаалалтыг үргэлжлүүлж болно.

44 дүгээр зүйл. Хамгаалалтын арга хэмжээг цуцлах

Хэвлэх

44.1.Дараах тохиолдолд хамгаалалтын арга хэмжээг цуцална:

44.1.1.хамгаалуулагч хамгаалалтын дэглэм, төлөвлөгөө, гэрээний заалтыг 2 ба түүнээс дээш удаа санаатайгаар зөрчсөн;

44.1.2.хамгаалуулагч хамгаалалтын арга хэмжээтэй холбоотой нууц мэдээллийг задруулсан;

44.1.3.хамгаалалтад хамрагдах үндэслэлд нөлөөлөх худал мэдээлэл, хуурамч нотлох баримт өгсөн нь тогтоогдсон;

44.1.4.хамгаалуулагч хамгаалалтыг өөрийн болон бусдын хууль бус ашиг сонирхолд ашигласан;

44.1.5.аюулын эрсдэлийг зориудаар нэмэгдүүлсэн, эсхүл хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх боломжгүй болгосон;

44.1.6.хамгаалалтын арга хэмжээний талаар байгуулсан гэрээ, баталгааг ноцтой зөрчсөн.

44.2. Хамгаалалтын арга хэмжээг цуцлахын өмнө хамгаалуулагчид тайлбар гаргах боломж олгоно. Цуцлах тухай шийдвэрийг бичгээр гаргаж, гомдол гаргах журмыг тайлбарлан танилцуулна.

44.3.Шүүхийн зөвшөөрлөөр авсан хамгаалалтын арга хэмжээг цуцлах тухай саналыг шүүх ажлын 3 өдрийн дотор хэлэлцэн шийдвэрлэх бөгөөд энэ хугацаанд тусгай ажилтан болон бусад шаардлагатай этгээдээс нэмэлт материал гаргуулан авч болно.

44.4.Энэ хуулийн 44.3-т заасан нэмэлт материалд хяналтын хэрэгт авагдсан нууцалбал зохих мэдээлэл хамаарахгүй.

44.5.Шүүхээс хамгаалалтын арга хэмжээг цуцалсан тохиолдолд тусгай ажилтан энэ тухай хамгаалуулагч болон түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж буй байгууллага, албан тушаалтанд мэдэгдэнэ.

ЗУРГААДУГААР БҮЛЭГ.

ХАМГААЛУУЛАГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ, БАТАЛГАА

45 дугаар зүйл.Хамгаалуулагчийн эрх

Хэвлэх

45.1.Хамгаалуулагч хамгаалалтын арга хэмжээ хэрэгжих хугацаанд дараах эрх эдэлнэ:

45.1.1.хамгаалалтын арга хэмжээний аль ч шатанд хамгаалалттай холбогдуулан хүсэлт, гомдол гаргах;

45.1.2.өөрт хэрэгжүүлж байгаа хамгаалалтын арга хэмжээг өөрчлөх, цуцлах, дуусгавар болгох талаар мэдээлэл авах;

45.1.3.өөрт тохирсон хамгаалалтын арга хэмжээг санал болгох, хамгаалалтын арга хэмжээг өөрчлүүлэх, нэмэгдүүлэх хүсэлт гаргах;

45.1.4.энэ хуулийн 47.1-д заасан туслалцаа, дэмжлэг авах;

45.1.5.хувийн мэдээллээ хамгаалуулах, хамгаалалтын арга хэмжээтэй холбоотойгоор ажил, албан тушаал, оршин суух байр, эд хөрөнгөө хамгаалуулах талаар холбогдох байгууллагад хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх;

45.1.6.өмгөөлөгчтэйгөө ганцаарчлан уулзах;

45.1.7.хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд нууцлал, аюулгүй байдлыг хангуулан оролцох;

45.1.8.аюулгүй байдлын байдлын нөхцөл хангагдаагүй бол хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, мэдүүлэг өгөхөөс татгалзах;

45.1.9.өөрийн хүсэлтээр хамгаалалтаас гарах;

45.1.10.хамгаалалтын арга хэмжээ авахаас татгалзсан шийдвэрийг дээд шатны байгууллагад гомдол гаргах;

45.1.11.нүүлгэн шилжүүлэх үед байр, сургалт, хөдөлмөр эрхлэлтийн дэмжлэг авах, насанд хүрээгүй гэр бүлийн гишүүний сургууль, цэцэрлэгийг шилжүүлэн зохион байгуулах хүсэлт гаргах;

45.1.12.эмнэлгийн болон сэтгэл зүйн туслалцааг үнэ төлбөргүй авах;

45.1.13.хамгаалалтын арга хэмжээний улмаас учирсан хохирлоо нөхөн төлүүлэх;

45.1.14.өөрийг нь таних боломжтой мэдээллийг нууцлуулах, задруулахгүй байхыг шаардах, таних мэдээллийг өөрчлөх, нууц таних тэмдэг ашиглуулах болон бүртгэл, холбоо барих мэдээлэлд хязгаарлалт тогтоолгох хүсэлт гаргах

45.1.15.хамгаалалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах хүсэлт гаргаж, шийдвэрлүүлэх;

45.1.16.хуульд заасан бусад.

45.2.Хамгаалуулагч 45.1-д заасан эрхээ эдлэхдээ хамгаалалтын арга хэмжээний нууцлал, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхгүй байх зарчмыг баримтална.

46 дугаар зүйл.Хамгаалуулагчийн үүрэг

Хэвлэх

46.1.Хамгаалуулагч хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбогдуулан дараах үүргийг хүлээнэ:

46.1.1.хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлж байгаа байгууллага, алба хаагчийн хууль ёсны шаардлага, заавар, зөвлөмжийг биелүүлэх;

46.1.2.өөрийн болон гэр бүлийн гишүүний аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй нөхцөл байдал, заналхийлэл, холбоо барих оролдлого, дарамт шахалтын талаар нэн даруй мэдэгдэх;

46.1.3.хамгаалалтын арга хэмжээний үр дүнд сөргөөр нөлөөлөхүйц мэдээллийг мэдэгдэх;

46.1.4.хамгаалалтын арга хэмжээ, хэрэгжүүлэх арга, байршил, хамгаалалтад орсон тухай болон хамгаалалтын албаны үйл ажиллагаатай холбоотой нууц мэдээллийг задруулахгүй байх;

46.1.5.хамгаалалтын арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэхэд шаардлагатай үнэн зөв мэдээлэл өгөх;

46.1.6.оршин суух газар, зорчих хөдөлгөөн, холбоо барих мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд нэн даруй Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын албанд мэдэгдэх;

46.1.7.өөрийн аюулгүй байдалд эрсдэл үүсгэж болзошгүй үйлдэл, эс үйлдэхүй гаргахгүй байх;

46.1.8.хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбогдуулан байгуулсан гэрээ, төлөвлөгөөг биелүүлэх;

46.1.9.энэ хуульд заасан бусад.

46.2.Энэ хуулийн 16.1.6-16.1.9-д заасан хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлж байгаа хугацаанд хамгаалуулагч нь өмнө оршин сууж байсан орчин, амьдралын хэв маяг, ажил, нийгмийн хүрээлэлтэй холбоотой харилцаа, холбоог аюулгүй байдлын шаардлагад нийцүүлэн хязгаарлах, тэдгээрт хамаарах эд зүйл, мэдээллийг ашиглах, дамжуулахыг хориглоно.

46.3.Хамгаалуулагч хамгаалалтад гэр бүлийн гишүүн болон өмнө нь харилцаатай байсан этгээдтэй холбоо тогтоох, уулзах, мэдээлэл солилцох ажиллагааг зөвхөн Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын албаны зохион байгуулалтаар, аюулгүй холбооны сувгаар дамжуулан хэрэгжүүлнэ.

46.4.Хамгаалуулагч энэ хуулийн 46.1, 46.2-т заасан үүргээ биелүүлээгүйгээс үүссэн аливаа эрсдэлийг төр хариуцахгүй.

46.5.Хамгаалуулагч энэ хуулийн 46.1-д заасан үүргийг санаатайгаар зөрчсөний улмаас хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлэх боломжгүй болсон, эсхүл эрсдэл нэмэгдсэн бол хамгаалалтын арга хэмжээг өөрчлөх, хязгаарлах, дуусгавар болгох үндэслэл болно.

47 дугаар зүйл.Хамгаалуулагчид үзүүлэх туслалцаа

Хэвлэх

47.1.Хамгаалалтын арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэх, хамгаалуулагчийн аюулгүй байдлыг хангах зорилгоор дараах туслалцааг үзүүлнэ:

47.1.1.эрүүл мэндийн туслалцаа;

47.1.2.нийгмийн бусад туслалцаа.

47.2.Энэ хуулийн 47.1-д зааснаас гадна хамгаалуулагчид түүний хүсэлтийн дагуу хамгаалалтын арга хэмжээтэй холбоотой үүссэн нөхцөл байдалд хууль зүйн туслалцааг мэргэжлийн байгууллагатай хамтран хэрэгжүүлж болно.

47.3.Гэмт хэрэг, заналхийлэл, эсхүл хамгаалалтын арга хэмжээтэй холбоотойгоор хамгаалуулагчийн эрүүл мэндэд нь хохирол учирсан бол шаардлагатай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлнэ.

47.4.Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг өмчийн хэлбэр үл хамааран бүх шатны эрүүл мэндийн байгууллагатай хамтран, нууцлалын дэглэмийг баримтлан зохион байгуулна.

47.5.Шаардлагатай тохиолдолд хамгаалуулагчид халхавчтайгаар буюу зохиомол нэрээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж болно.

47.6.Хамгаалуулагч урт хугацаанд эмчлүүлэх шаардлага үүсвэл төрийн тусгай алба хаагчдын эмнэлгийн байгууллагад зохих нууцлалыг хангаж эмчилгээ хийнэ. Эрүүл мэндийн байгууллага нь хамгаалуулагчийн холбогдох баримтыг үндэслэн эмчилгээ хийх үүрэгтэй.

47.7.Хамгаалуулагчид эрүүл мэндийн туслалцаа үзүүлэх журмыг эрүүл мэндийн болон хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.

47.8.Нийгмийн бусад туслалцаа нь хамгаалуулагчийн аюулгүй байдлыг хангах, шинэ орчинд хэвийн амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой бөгөөд дараах арга хэмжээнээс бүрдэнэ:

47.8.1.амьжиргааны зайлшгүй хэрэгцээг хангахад шаардлагатай түр дэмжлэг үзүүлэх;

47.8.2.түр оршин суух байр, нүүлгэн шилжих, шилжин суурьшихад зохион байгуулалтын болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх;

47.8.3.боловсрол, мэргэжлийн сургалтад хамрагдах, ажил, хөдөлмөр эрхлэх боломж бүрдүүлэх, зуучлалд хамруулах;

47.8.4.насанд хүрээгүй, өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй болон бусад эмзэг нөхцөл байдалд байгаа хамгаалуулагчийн боловсрол, асрамж, өдөр тутмын зайлшгүй хэрэгцээг хангахад шаардлагатай арга хэмжээ авах.

47.9.Тодорхой мэргэжлийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн эрхлэх нь аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх буюу хамгаалуулагчийн байршил, таних мэдээлэл ил болох эрсдэлтэй гэж үзвэл түүний мэргэжлийн үйл ажиллагааг түр хугацаагаар хязгаарлаж, өөр төрлийн хөдөлмөр эрхлэх нөхцөлийг бүрдүүлнэ.

47.10.Энэ зүйлд заасан туслалцаа үзүүлэхэд шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусган хэрэгжүүлнэ.

48 дугаар зүйл.Хамгаалуулагчийн нийгмийн баталгаа

Хэвлэх

48.1.Хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлснээс шалтгаалан хамгаалуулагч өмнөх ажлаа үргэлжлүүлэх боломжгүй болсон бол түүнийг аюулгүй орчинд хөдөлмөр эрхлэх боломж бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

48.2.Хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх явцад хамгаалуулагчийг хөдөлмөрийн орлого хамгаалалтын арга хэмжээнээс шалтгаалан тасалдсан тохиолдолд өмнө авч байсан үндсэн цалингийн наян хувьтай дүйцэх хэмжээний тэтгэмжийг хамгаалалтад байх хугацаанд олгоно.

48.3.Тэтгэмжийн хэмжээ, олгох хугацаа, журам, тооцох аргачлалыг хууль зүйн болон санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

49 дүгээр зүйл.Хамгаалалтын дараах дэмжлэг

Хэвлэх

49.1.Хамгаалалтын арга хэмжээ дуусгавар болсон тохиолдолд хамгаалуулагчийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд заналхийлэх эрсдэл бүрэн арилаагүй гэж үзвэл Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын алба тодорхой хугацаанд хамгаалалтын дараах дэмжлэг, хяналтын арга хэмжээг хэрэгжүүлж болно.

49.2.Энэ хуулийн 49.1-д заасан хамгаалалтын дараах дэмжлэг, хяналтад дараах арга хэмжээ хамаарна:

49.2.1.аюулын нөхцөл байдлын давтан үнэлгээ хийх;

49.2.2.хамгаалуулагчтай нууцлалтай холбоо барих тогтмол сувгийг хадгалах;

49.2.3.түр хугацааны аюулгүй байдлын арга хэмжээ дахин авах;

49.2.4.оршин суух орчин, ажлын байр, нийгмийн дасан зохицолд зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх;

49.2.5.хамгаалуулагчийн байршил, хувийн мэдээллийн нууцлалыг үргэлжлүүлэн хамгаалах;

49.2.6.дахин заналхийлэл үүссэн тохиолдолд хамгаалалтын арга хэмжээг сэргээх асуудлыг шуурхай шийдвэрлэх.

49.3.Энэ хуулийн 49.1-д заасан дэмжлэг, хяналтыг хамгаалалтын арга хэмжээ дуусгавар болсноос хойш эрсдэлийн үнэлгээнд үндэслэн 6 сараас 2 жил хүртэл хугацаанд хэрэгжүүлж болно.

49.4.Хамгаалуулагч хүсэлт гаргасан, эсхүл заналхийлэл дахин үүссэн нөхцөлд хамгаалалтын арга хэмжээг дахин авах тухай асуудлыг урьдчилсан журмаар шуурхай шийдвэрлэнэ.

49.5.Энэ хуулийн 16.1.7-16.1.9-д заасан хамгаалалтын арга хэмжээг дуусгавар болгосон нь хамгаалуулагчийн талаарх нууц мэдээллийг задруулах үндэслэл болохгүй бөгөөд энэ хуульд заасан нууцлалын дэглэм үргэлжлэн үйлчилнэ.

49.6.Энэ хуулийн хэрэгжилтийг хангах, хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх, хамгаалуулагчид энэ хуулийн 47.1-д заасан туслалцаа үзүүлэх ажлыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөл хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний дэргэд ажиллана.

49.7.Зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүн, ажиллах журмыг хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн

50 дугаар зүйл.Гомдол, хүсэлт гаргах

Хэвлэх

50.1.Хамгаалуулагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, эсхүл хамгаалалтын ажиллагаанд оролцогч этгээд нь хамгаалалтын арга хэмжээтэй холбогдуулан гомдол, хүсэлт гаргах эрхтэй.

50.2.Гомдол, хүсэлтийг Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын албанд бичгээр, цахимаар, эсхүл амаар гаргаж болно. Амаар гаргасан гомдлыг тэмдэглэл үйлдэж бүртгэнэ.

50.3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын алба гомдол, хүсэлтийг бүртгэж, 3 хоногийн дотор шийдвэр гаргана.

50.4.Хамгаалалтын арга хэмжээг эхлүүлэх, өөрчлөх, нэмэгдүүлэх, түр зогсоох асуудлаар гаргасан гомдлыг Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын албаны дарга 72 цагийн дотор шийдвэрлэнэ. Гомдлыг шийдвэрлэх хугацаанд хамгаалалтын арга хэмжээг бууруулах, зогсоохыг хориглоно.

50.5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын албаны даргын шийдвэрийг эс зөвшөөрвөл 48 цагийн дотор шүүхэд гомдол гаргаж болно. Шүүх гомдлыг хаалттай журмаар, талуудыг оролцуулахгүйгээр баримт үндэслэн 72 цагийн дотор шийдвэрлэнэ. Энэ зүйлд заасан шүүхийн шийдвэр эцсийнх байна.

50.6.Шүүхийн шийдвэр гарах хүртэл хамгаалалтын арга хэмжээ хүчин төгөлдөр байна. Шүүх гомдлыг хэлэлцэхдээ хамгаалалтын арга хэмжээний нууцлал, байршил, зохион байгуулалтыг ил болгохгүй.

50.7.Амь нас, эрүүл мэндэд шууд аюул учирсан, эсхүл хойшлуулшгүй нөхцөлд гомдлыг шуурхай горимоор шийдвэрлэнэ. Энэ тохиолдолд энэ хуулийн 15 дугаар зүйлд зааснаар хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ.

ДОЛООДУГААР БҮЛЭГ.

ХАМГААЛАЛТЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ ЗАРДАЛ, САНХҮҮЖИЛТ

51 дүгээр зүйл.Хамгаалалтын арга хэмжээг санхүүжүүлэх

Хэвлэх

51.1.Хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

51.2.Хамгаалалтын арга хэмжээний зардал нь энэ хуулийн 16.1-д заасан хамгаалалтын арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх болон энэ хуулийн 47-49-д заасан баталгааг хангах, туслалцаа, дэмжлэг үзүүлэхэд шаардагдах зардлаас бүрдэнэ.

51.3.Хяналтын хэргийг дуусгавар болгосон талаарх мэдэгдэлд хамгаалалтын арга хэмжээнд зарцуулсан зардлын нийт дүнг тусгаж хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа болон хяналт, шалгалтын ажиллагаа явуулж байгаа байгууллага, албан тушаалтанд хүргүүлнэ.

51.4.Хэрэг, маргаан хянан шийдвэрлэгдэх үед хамгаалалтын арга хэмжээ цуцлаагүй, дуусгавар болгоогүй буюу үргэлжлүүлэн хэрэгжүүлж байгаа тохиолдолд уг хугацаанд гарсан хамгаалалтын зардлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамааруулахгүй бөгөөд тусгай журмаар тооцож, холбогдох зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ. Энэ зүйлд заасан зардлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.

51.5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын алба хамгаалалтын арга хэмжээ үргэлжилж байгаа хугацаанд сар бүр зардлын нэгтгэсэн тооцоог гаргана.

51.6.Хамгаалалтын арга хэмжээний байршил, арга хэмжээний төрөл, хугацаа, хамгаалалтын төлөвлөгөө болон бусад нууцлалд хамаарах мэдээллийг илэрхийлэх баримт, дэлгэрэнгүй зардлын задаргаа, нотлох баримтыг шаардах болон хэрэг, маргааны хавтаст хэрэгт хавсаргахыг хориглоно.

51.7.Хамгаалалтын арга хэмжээний зардлын дэлгэрэнгүй задаргааг хэрэг, маргааны хавтаст хэрэгт хавсаргахыг хориглох бөгөөд энэ хуулийн 53.1-д заасан албан тушаалтан танилцана.

52 дугаар зүйл.Хамгаалалтын арга хэмжээний зардлыг нөхөн төлүүлэх

Хэвлэх

52.1.Хамгаалуулагчид авсан хамгаалалтын арга хэмжээний зардлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцож, гэм буруутай этгээдээр шүүхийн шийдвэрээр хуульд заасан журмын дагуу нөхөн төлүүлнэ.

52.2.Энэ хуулийн 8.2-т заасан хамгаалуулагчид авсан хамгаалалтын арга хэмжээний зардлыг холбогдох хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцож хамгаалалтын арга хэмжээ авахад хүргэсэн этгээдээр шүүхийн шийдвэрээр хуульд заасан журмын дагуу нөхөн төлүүлнэ.

52.3.Энэ хуулийн 8.3-т заасан хамгаалуулагчид авсан хамгаалалтын арга хэмжээний зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

52.4.Хамгаалалтын арга хэмжээг санаатайгаар худал мэдээлэл гаргасны үндсэн дээр хэрэгжүүлсэн нь тогтоогдсон бол гарсан зардлыг тухайн этгээдээр нөхөн төлүүлнэ.

52.5.Энэ хуулийн 44-д зааснаар хамгаалалтын арга хэмжээг цуцалсан бол гарсан зардлыг хамгаалуулагчаас төлүүлнэ.

52.6.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусаагүй, аюул заналхийлэл өдүүлсэн этгээдэд холбогдуулан нээсэн хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан, мөрдөн байцаалтын хэргийг хэрэгсэхгүй болгосон, шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бол гарсан зардлыг иргэний журмаар Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын алба хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлэхэд хүргэсэн хүнээс нэхэмжилнэ.

52.7.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын алба нь энэ хуулийн 52.6-д заасан нэхэмжлэл гаргах, зардлыг нөхөн төлүүлэх чиг үүрэг бүхий нэгжтэй байна.

53 дугаар зүйл.Санхүүгийн хяналт

Хэвлэх

53.1.Хамгаалалтын ажиллагааны төсвийн хөрөнгийн зарцуулалтыг Төрийн аудитын тухай хуульд заасан эрх бүхий албан тушаалтан шалгана.

53.2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын албаны бие бүрэлдэхүүнийг нь нууцалбал зохих салбар, нэгжийн үйл ажиллагааны төсвийг төлөвлөх, санхүүжүүлэх, гүйцэтгэлийг нь тайлагнахад баримтлах журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, тагнуулын төв байгууллагын даргатай хамтран батална.

53.3.Хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх зориулалттай эд хөрөнгийг худалдан авах, үйлдвэрлэх, эргэлтийн хөрөнгөд бүртгэх, захиран зарцуулах, шилжүүлэх, устгахад Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт заасан журмыг баримтална.

НАЙМДУГААР БҮЛЭГ.

ШҮҮХИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ АЖИЛЛАГАА

54 дүгээр зүйл.Шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцөлийг хангах ажиллагаа

Хэвлэх

54.1.Шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцөлийг хангахад дараах ажиллагаа хамаарна:

54.1.1. шүүх хуралдааны дэг сахиулах, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчийн аюулгүй байдлыг хангах;

54.1.2.шүүх, шүүхийн захиргааны байгууллагын барилга байгууламжийн аюулгүй байдлыг хангах;

54.1.3.яллагдагч, шүүгдэгчийг хуяглан хүргэх, хуяглан харгалзах;

54.1.4.шүүхийн дуудсанаар ирэхгүй байгаа яллагдагч, шүүгдэгч, гэрч, хохирогч, хэргийн бусад оролцогчийг албадан ирүүлэх;

54.1.5.шүүхээс оргон зайлсан яллагдагч, шүүгдэгчийг эрэн сурвалжлах.

55 дугаар зүйл.Шүүхийн барилга, байгууламжийн аюулгүй байдлыг

Хэвлэх

хангах

55.1.Шүүхийн барилга, байгууламжийн аюулгүй байдлыг хангах ажиллагаа нь шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцөлийг хангахын тулд халдлагаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хамгаалж байгаа объектод нэвтрэх хүн, эд зүйл, тээврийн хэрэгслийг шалгах, хамгаалалтын бүсэд тогтоосон дэглэм, журмыг сахиулах цогц ажиллагаа байна.

55.2.Бүх шатны шүүх, шүүхийн захиргааны байгууллагын байр, шүүх хуралдаан хийх шүүхийн байрнаас бусад газар, шүүхийн тусгай архивын байрны аюулгүй байдлыг хангана.

55.3.Шүүхийн байрны аюулгүй байдлыг хамгаалах талаар дараах арга хэмжээ авна:

55.3.1.шүүхийн байранд нэвтрүүлэх хүн, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, эд зүйлийг шалгах, бүртгэх;

55.3.2.эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тогтоосон дүрэм, шалган нэвтрүүлэх журмыг хэрэгжүүлэх, биелэлтэд хяналт тавих;

55.3.3.гамшиг, аюулт үзэгдэл, ослын хор уршгийг арилгахад дэмжлэг үзүүлэх;

55.3.4.хууль бусаар нэвтэрсэн этгээдийг саатуулах, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгөх;

55.3.5.хорлон сүйтгэх, террорист ажиллагаа үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх;

55.3.6.хүний хувийн мэдээллийг хамгаалах зорилгоор шүүхийн орчимд зөвшөөрөлгүй гэрэл зураг авах, дуу-дүрсний бичлэг хийхийг таслан зогсоох зорилгоор хүнд шаардлага тавих, энэ талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад мэдээлж, хамтран ажиллана. Зөвшөөрөлгүй гэрэл зураг авах, дуу дүрсний бичлэг гэдэгт хэвлэл мэдээллийн байгууллага хамаарахгүй.

55.3.7.Шүүгчдэд аюулгүй байдлын талаар сургалт явуулах.

55.4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлыг хангах байгууллага нь шүүхийн барилга байгууламжийн аюулгүй байдал, хамгаалалтыг хариуцах, шүүхийн байранд иргэдийг нэвтрүүлэх хөдөлгөөнд нь хяналт тавих үүрэг бүхий аюулгүй байдлын ажилтан томилон ажиллуулна.

55.5.Шүүхийн барилга байгууламжийг хамгаалах, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчийн аюулгүй байдлыг хангах хамгаалалтын үүрэг гүйцэтгэхтэй холбоотой шаардлагатай мэдээллийг шүүхийн тамгын газраас гаргуулан авна.

55.6.Шүүхийнбарилга байгууламжийн хамгаалалтыг хэрэгжүүлэхэд шаардагдах ажлын байр, орчин нөхцөлийг тухайн шүүхийн тамгын газар бүрдүүлнэ.

55.7.Хамгаалалтын бүс, түүний аюулгүй байдлыг хангах ажлыг аюулгүй байдлыг хангах байгууллага, тухайн шүүхийн тамгын газартай хамтран зохион байгуулна.

55.8.Шүүхийн байранд шүүн таслах ажиллагааг хэвийн явуулах, аюулгүй байдлыг хангахад шаардагдах техник хэрэгсэл, галын болон хамгаалалтын дохиолол, харилцаа холбооны хэрэгсэл, гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл, хяналтын камер, металл илрүүлэгч хаалга, гар металл илрүүлэгч, ачаа тээш шалгах рентген төхөөрөмж, согтуурлын зэрэг тогтоох багаж /драгер/, ачаа тээш түр хадгалах хайрцаг, үүрэн утасны сүлжээ сарниулагч зэргээр хангах ажлыг хамгаалалт хэрэгжүүлэх байгууллагын саналыг үндэслэн шүүхийн төсөвт тусгуулж, зохион байгуулах чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл хариуцна.

55.9.Шүүхийн барилга байгууламж, тоног төхөөрөмжийг шинэчлэх, өөрчлөх, засварлахад аюулгүй байдлын зөвлөмж гаргаж өгөх. Энэхүү зөвлөмжийг баримтлаагүйгээс үүссэн аливаа сөрөг үр дагаврыг Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын алба хариуцахгүй.

56 дугаар зүйл.Шүүх хуралдааны дэг сахиулах

Хэвлэх

56.1.Шүүхийн аюулгүй байдлын алба шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчийн аюулгүй байдлыг хангах зорилгоор шүүх хуралдааны танхимд эмх замбараагүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлж, дэг сахиулах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

56.2.Шүүх хуралдааны дэг сахиулах, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцож байгаа бусад этгээдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Шүүхийн аюулгүй байдлын албанаас тусгай ажилтныг томилон ажиллуулж болно.

56.3.Шүүх хуралдааны хэвийн ажиллагааг хангах явцад аюултай, гэнэтийн нөхцөл байдал үүсвэл тусгай ажилтан шүүх хуралдааныг түр хугацаагаар завсарлуулахаар шүүх хуралдаан даргалагчид үндэслэл бүхий санал тавьж шийдвэрлүүлнэ.

56.4.Шүүхийн аюулгүй байдлын алба шүүх хуралдааны явцад үүсэж болох эрсдэлтэй нөхцөл байдалд дүгнэлт хийж цаашид хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор тухайн шүүхийн Ерөнхий шүүгчид үндэслэл бүхий санал хүргүүлж болно.

56.5.Шүүх хуралдааны дэг сахиулах нарийвчилсан журмыг хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга хамтран батална.

56.6.Шүүх хуралдааны явцад шүүгч, оролцогч бусад этгээдэд чиглэсэн халдлага үйлдэгдсэн тохиолдолд аюулгүй байдлын ажилтан тухайн үйлдлийг таслан зогсооход чиглэсэн шаардлагатай арга хэмжээг авах үүрэгтэй.

56.7.Энэ хуулийн 32.6-д заасан нөхцөл байдал үүссэн тохиолдолд тухайн хүнд хамгаалалтын арга хэмжээг нэн даруй хэрэгжүүлэх үндэслэл болно.

ЕСДҮГЭЭР БҮЛЭГ.

ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГААНЫ ХЭВИЙН НӨХЦӨЛИЙГ ХАНГАХ АЖИЛЛАГАА

57 дугаар зүйл.Албадан ирүүлэх ажиллагаа

Хэвлэх

57.1.Шүүхэд шилжсэн эрүүгийн хэргийн гэрч, хохирогч, яллагдагч, шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, хариуцагчийг шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийн дагуу шүүхэд албадан ирүүлнэ. Албадан ирүүлэх ажиллагааг нэг хүнд хоёр алба хаагч гэсэн зарчмаар хүн хүчийг хуваарилж, зохион байгуулна.

57.2.Албадан ирүүлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай заасан журмыг баримтална.

57.3.Эмэгтэй болон хөгжлийн бэрхшээлтэй, сэтгэцийн өвчтэй яллагдагч, шүүгдэгч, гэрч, хохирогч, хэргийн оролцогчийг албадан ирүүлэх ажиллагаанд эмэгтэй алба хаагч, шаардлагатай тохиолдолд эмнэлгийн ажилтнуудыг оролцуулж болно.

57.4.Албадан ирүүлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор бусад хууль сахиулах болон мэргэжлийн байгууллагын хүн, хүч, техник хэрэгслийг татан оролцуулж болно.

57.5.Албадан ирүүлэх ажиллагаанд биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсгийг хууль тогтоомжид заасан үндэслэл журмын дагуу хэрэглэнэ.

57.6.Албадан ирүүлэх ажиллагааг 06-20 цагийн хооронд гүйцэтгэнэ. Энэ заалт оргон зайлсан этгээдэд хамаарахгүй.

57.7.Албадлагын арга хэмжээ гүйцэтгэх талаар мэдэгдэж шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлэхийг зөвшөөрвөл аюулгүй байдлыг ханган, биед нь болон эд зүйлд үзлэг хийж, шүүхэд хүргэнэ.

57.8.Энэ зүйлийн 57.7-т заасан шаардлагыг үл биелүүлбэл дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:

57.8.1.орон байр, эзэмшил газар, автомашин, албан байгууллагад нэвтрэх;

57.8.2.албадан ирүүлэх ажиллагааны явцад тулгарсан саадыг зайлуулах, нэвтрэх зам чөлөөлөх;

57.8.3.албадан ирүүлэх ажиллагааны явцад эсэргүүцсэн этгээдийн довтолгооны няцаах, баривчлах, бичиг баримт шалгах, хүний бие болон эд зүйлд үзлэг хийх, хуулиар хориглосон эд зүйлийг хураан авах, түр саатуулагдсан хүмүүсийн хувийн байдлыг тогтоох, тээврийн хэрэгслийг зогсоож шалгах;

57.8.4.албадан ирүүлэх ажиллагааны явцад тээврийн хэрэгсэл болон харилцаа холбооны хэрэгслийг дайчлан ашиглах.

57.9.Албадан ирүүлэх ажиллагааны үед өөрийн болон бусдын амь насанд аюултай нөхцөл байдал бий болгосон, галт зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж сүрдүүлсэн, заналхийлсэн, зохион байгуулалттайгаар албадан ирүүлэх арга хэмжээг хүч хэрэглэн эсэргүүцсэн, нийтийн эзэмшлийн болон бусдын эд хөрөнгийг эвдэн сүйтгэсэн, хилийн болон тусгай дэглэмтэй байгууллагын эзэмшил газар ашиглах зэрэг нөхцөл үүссэн үед бусад хууль сахиулах байгууллагын дэмжлэгтэйгээр хүч нэмэгдүүлэн гүйцэтгэж болно.

57.10.Шүүхэд албадан ирүүлэх ажиллагааны зардлыг шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ.

57.11.Энэ хуулийн 33.8-д заасан нөхцөл байдал үүссэн тохиолдолд Шүүхийн аюулгүй байдлын албаны хандсанаар хууль сахиулах байгууллагууд хамтран ажиллах үүрэгтэй.

57.12.Шүүхийн аюулгүй байдлын албаны тусгай ажилтан дараах тохиолдолд эрэн сурвалжлах ажиллагаа явуулна.

57.12.1.албадан ирүүлэх ажиллагааг гүйцэтгэх;

57.12.2.шүүхийн шатнаас оргон зайлсан яллагдагч, шүүгдэгчийг олж илрүүлэх;

57.12.3.шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэхгүй байгаа, заавал оролцуулахаар заасан оролцогчийн байгаа газрыг тодорхойлох.

57.13.Тусгай ажилтан энэ хуулийн 57.12.2-д заасан зорилгоор гүйцэтгэх ажил явуулж болно.

57.14.Албадан ирүүлэх, эрэн сурвалжлах үйл ажиллагаанд саад учруулсан, эсэргүүцсэн хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.

58 дугаар зүйл.Яллагдагч, шүүгдэгчийг хуяглан хүргэх, хуяглан харгалзах

Хэвлэх

58.1.Шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор яллагдагч, шүүгдэгчийг хуяглан хүргэх ажиллагааг дараах тохиолдолд зохион байгуулна:

58.1.1.цагдан хорих байрнаас шүүх хуралдаанд, шүүх хуралдаанаас цагдан хорих байранд хүргэх;

58.1.2.цагдан хорих байр хооронд шилжүүлэх;

58.1.3.цагдан хорих байрыг нүүлгэн шилжүүлэх үед;

58.1.4.ялтан шилжүүлэх;

58.1.5.шүүх хооронд харьяаллын дагуу хэрэг шилжүүлэхэд яллагдагч, шүүгдэгчийг хүргэх;

58.2.Хуяглан хүргэж байгаа хорих байгууллагын зохион байгуулалтыг нуух зорилгоор яллагдагч, шүүгдэгчийг хуяглан хүргэх хугацаанд үзэгдэх орчныг хязгаарлаж болно.

58.3.Хуяглан хүргэх ажиллагааг тусгай тоноглосон автомашинаар, шаардлагатай үед галт тэрэг, нисэх онгоцоор тээвэрлэн хүргэнэ.

58.4.Яллагдагч, шүүгдэгчийг галт тэрэг, нисэх онгоцоор хуяглан хүргэхдээ хүлээн авах байгууллагад урьдчилан мэдэгдэнэ.

58.5.Цагдан хоригдож байгаа яллагдагч, шүүгдэгч нь эрүүл мэндийн шалтгаанаар цагдан хорих байраас гадуур эмчлүүлэх шаардлагатай тохиолдолд хуяглан харгалзана.

58.6.Хуяглан хүргэх болон хуяглан харгалзахад дараах зүйлийг хориглоно:

58.6.1. албан хэрэгцээнд эзэмшиж байгаа галт зэвсэг, нэг бүрийн тусгай хэрэгсэл, болон хуяглан хүргэх, хянан харгалзах үүргийг бусдад шилжүүлэх;

58.6.2.хуяглан хүргэх болон хуяглан харгалзаж байгаа этгээдийг хяналтгүй орхих, гаднын хүнтэй уулзуулах;

58.6.3.хуяглан хүргэж байгаа тусгай зориулалтын тээврийн хэрэгсэлд гаднын хүн, ачаа тээвэрлэх;

58.6.4.зориулалтын бус, техникийн аюулгүй байдал хангагдаагүй тээврийн хэрэгсэл ашиглах;

58.6.5.хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүргэх чиглэл, байршлыг өөрчлөх;

58.6.6.яллагдагч, шүүгдэгчид зурвас, захиа, холбооны хэрэгсэл, эд зүйлс дамжуулах;

58.6.7.хуяглан хүргэх ажиллагааны нууцлалыг задруулах;

58.6.8.хуульд заасан бусад.

58.7.Хуяглан хүргэх, харгалзах, нүүлгэн шилжүүлэх ажиллагааны журмыг хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга хамтран батална.

59 дүгээр зүйл.Ялтан шилжүүлэх

Хэвлэх

59.1.Ялтныг гадаад улсад шилжүүлэх, гадаад улсаас шилжүүлэн авах ажиллагаанд нисэх онгоц, галт тэрэг, тусгай тоноглосон автомашин ашиглана.

59.2.Олон улсад эрэн сурвалжлагдаж байсан яллагдагчийг гадаад улсад шилжүүлэх, гадаад улсаас шилжүүлэх өгөх үйл ажиллагаанд холбогдох байгууллагуудтай Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын алба хамтран ажиллаж болно.

59.3.Ялтан шилжүүлэх ажиллагааны журмыг Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын албаны дарга, Улсын ерөнхий прокурортой хамтран батална.

60 дугаар зүйл.Хоригдлыг хорих байр хооронд нүүлгэн шилжүүлэх

Хэвлэх

60.1.Хоригдлыг хорих байр хооронд нүүлгэн шилжүүлэх, цагдан хорих байрыг нүүлгэн шилжүүлэх, хорих ангийг өөрчлөн байгуулах, татан буулгах болон байгалийн гамшиг учирсан үед нүүлгэн шилжүүлэхэд хорих байгууллагын хүсэлтээр хуяглан хүргэх ажиллагаанд Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын алба дэмжлэг үзүүлж болно.

61 дүгээр зүйл.Хорих байгууллагад онцгой нөхцөл байдал үүссэн үед хамтран ажиллах

Хэвлэх

61.1.Хорих байгууллагад бусдыг барьцаалах, бүлэглэн оргох, галдан шатаах зэрэг нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүссэн нөхцөлд Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын алба хорих ял эдэлж байгаа гэрч, хохирогчийг хамгаалах зорилгоор хорих байгууллагатай хамтран ажиллана.

62 дугаар зүйл.Хуяглан хүргэх

Хэвлэх

62.1.Яллагдагч, шүүгдэгчийг хуяглан хүргэх үүргийг аюулгүй байдлын ажилтан гүйцэтгэнэ.

62.2.Хуяглан хүргэх ажиллагааг ердийн журмаар болон хүч нэмэгдүүлэн гүйцэтгэнэ.

62.3.Нийтэд аюул учруулах магадлал багатай яллагдагч, шүүгдэгчийг ердийн журмаар хуяглан хүргэнэ.

62.4.Бүх насаар хорих болон 10-аас дээш жилээр хорих ял шийтгүүлсэн, шийтгүүлж болох хэргийн яллагдагч, шүүгдэгчийг хүч нэмэгдүүлэн хуяглан хүргэнэ.

62.5.Хуяглан хүргэх болон хуяглан харгалзах албан хэрэгцээнд зориулж аюулгүй байдлын ажилтанд галт зэвсэг, нэг бүрийн тусгай хэрэгслийг олгож, ашиглалтад хяналт тавина.

62.6.Шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа хэргийн яллагдагч, шүүгдэгч оргох, оргохоор завдах, эсхүл аюулгүй байдлын ажилтны биед халдсан үед алба хаагч биеийн хүч, нэг бүрийн тусгай хэрэгсэл, галт зэвсгийг хууль тогтоомжид заасан журмын дагуу хэрэглэнэ.

62.7.Хуяглан хүргэх ажиллагаанд албаны нохой ашиглаж болно.

АРАВДУГААР БҮЛЭГ.

хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй
БАЙДЛЫН АЛБАНЫ УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ЧИГ ҮҮРЭГ

63 дугаар зүйл.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын алба

Хэвлэх

63.1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын алба нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн аюулгүй байдлыг хангах, шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцөлийг бүрдүүлэх, албадан ирүүлэх, хуяглан хүргэх, харгалзах, эрэн сурвалжлах чиг үүрэг бүхий төрийн тусгай алба мөн.

63.2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын алба нь нэгдмэл удирдлагатай, бие даасан байх бөгөөд үйл ажиллагаандаа хууль дээдлэх, хараат бус байх, нууцыг чанд сахих, шуурхай байх зарчмыг баримтална.

63.3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын төв байгууллага нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүрэг бүхий Засгийн газрын тохируулагч агентлаг байна.

63.4.Аливаа албан тушаалтан, хүн, хуулийн этгээд Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын албаны үйл ажиллагаанд нөлөөлөх, хөндлөнгөөс оролцохыг хориглоно.

63.5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын албыг байгуулах, өөрчлөх, татан буулгах асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ.

63.6.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын алба бэлгэ тэмдэгтэй байх бөгөөд түүний загвар, хэрэглэх журмыг Засгийн газар батална.

63.7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын алба тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

63.8. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын алба улсын төсвөөс санхүүжих бөгөөд төсөв нь хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд хангалттай хүрэлцэхүйц байна.

63.9. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын албаны төсвийг Улсын Их Хурлын Тусгай хяналтын дэд хороо хянаж, санал болгосноор Улсын Их Хурал батална.

64 дүгээр зүйл. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын албаны бүтэц

Хэвлэх

64.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын алба нь Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын төв байгууллага, нутаг дэвсгэрийн журмаар зохион байгуулагдсан Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын бүсийн албадаас бүрдэнэ.

64.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын бүсийн албыг түүний харьяалан ажиллах нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын тоо, хянан шийдвэрлэсэн хэрэг, маргааны төрөл, тоог харгалзан байгуулна. Шүүх бүр дээр шүүн таслан ажиллагааны хэвийн нөхцөлийг хангах нэгжүүд байрлах бөгөөд Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын бүсийн албадад харьяалагдан чиг үүргээ хэрэгжүүлнэ.

64.3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын бүсийн албаны байршлыг энэ хуулийн 64.2-т заасан шалгуур үзүүлэлтийг харгалзан хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргатай зөвшилцөн байгуулна.

64.4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын төв болон бүсийн албад нь дотроо хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлэх, шүүн таслан ажиллагааны хэвийн нөхцөлийг хангах гэсэн үндсэн хоёр чиг үүргийн нэгжтэй байна.

64.5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын төв байгууллага нь хамгаалалтын арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулах, хэрэгжүүлэх чиг үүргийн хүрээнд гүйцэтгэх ажил явуулах нэгжтэй байна.

64.6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын төв болон бүсийн албаны орон тооны дээд хязгаарыг Засгийн газар, зохион байгуулалтын бүтцийг хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.

64.7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын төв байгууллага нь дарга, тэргүүн дэд дарга, дэд даргатай байна.

64.8. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын төв байгууллагын дарга албаны үйл ажиллагааг улсын хэмжээнд удирдан зохион байгуулж, үр дүнг хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний өмнө, тэргүүн дэд дарга, дэд дарга нь хариуцсан чиг үүргийг байгууллагын хэмжээнд зохион байгуулж, төв байгууллагын даргын өмнө хариуцна.

64.9. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын төв байгууллага дэргэдээ өөрийн үйл ажиллагааны чиглэлээр сургалт, судалгаа шинжилгээ явуулах үүрэг бүхий нэгжтэй байж болно.

64.10.Хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлэх чиг үүргийг Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын албаны тэргүүн дэд дарга, шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцөлийг бүрдүүлэх, хуяглан хүргэх чиг үүргийг дэд дарга тус тус хариуцна.

65 дугаар зүйл. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын албаны чиг үүрэг

Хэвлэх

65.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын алба дараах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ:

65.1.1.энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан хүнийг хамгаалах;

65.1.2.шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцөлийг хангах;

65.1.3.хуульд заасан бусад чиг үүрэг.

65.2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын алба энэ хуулийн 65.1.1-д заасан хамгаалах чиг үүргийн хүрээнд дараах бүрэн эрхтэй:

65.2.1.энэ хуульд заасан хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх;

65.2.2.аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлэх, өөрчлөх, цуцлах тухай санал, шийдвэр гаргах;

65.2.3.хамгаалуулагчид хуульд заасан туслалцаа үзүүлэх, мэдээллээр хангах;

65.2.4.хамгаалалтын үйл ажиллагааны нууцлалыг хангах;

65.2.5.хуульд заасан шаардлагатай хамгаалалтын арга хэмжээг холбогдох байгууллагатай хамтран хэрэгжүүлэх;

65.2.6.дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, бусад арга, техник хэрэгсэл ашиглан хяналт тавих;

65.2.7.хамгаалуулагчид халдахаар төлөвлөн зохион байгуулж байгаа аливаа үйлдлийн талаарх мэдээллийг олзлох, хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа байгууллага, албан тушаалтантай хамтран ажиллах;

65.2.8.хамгаалуулагчийн аюулгүй байдлыг хангах зорилгоор гадаад улсын эрх бүхий байгууллага, олон улсын байгууллагатай хууль тогтоомж болон олон улсын гэрээнд нийцүүлэн хамтран ажиллах;

65.2.9.шаардлагатай тохиолдолд хамгаалуулагчийг гадаад улсад шилжүүлэн хамгаалах, эсхүл гадаад улсад хамгаалалтад байгаа этгээдийг Монгол Улсад хамгаалах талаар харилцан тохиролцох, хэрэгжүүлэх;

65.2.10.хуульд заасан бусад.

65.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын алба дараах тохиолдолд гүйцэтгэх ажил явуулна:

65.3.1.шүүх, шүүгчийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах;

65.3.2.энэ хуульд заасан хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд;

65.3.3.шүүхээс оргон зайлсан яллагдагч, шүүгдэгчийг эрэн сурвалжлах ажиллагаа явуулах хүрээнд.

65.4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын алба шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцөлийг бүрдүүлэх чиг үүргийн хүрээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

65.4.1.шүүхийн барилга байгууламжийн харуул хамгаалалтыг хэрэгжүүлэх, шүүх хуралдааны дэг сахиулах;

65.4.2.шүүгч, шүүх хуралдаанд оролцогчдод заналхийлэх, халдахаар бэлтгэсэн, завдсан тухай мэдээллийг хүлээж авах, таслан зогсоох, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх арга хэмжээ авах;

65.4.3.шүүхийн байр, хамгаалалтын бүсэд гэмт хэрэг, зөрчил үйлдэгдсэн тохиолдолд хэргийн газрыг хамгаалах, үйлдсэн этгээдийг саатуулж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгөх;

65.4.4.шүүхийн байр, хамгаалалтын бүсэд нийтийн эмх замбараагүй байдал үүссэн, террорист халдлага гарсан, онц болон дайны байдал зарласан үед дэг журам сахиулах;

65.4.5.шүүхийн байр, хамгаалалтын бүсэд гамшиг, аюулт үзэгдэл, осол тохиолдсон, аюул үүссэн үед хорио цээрийн дэглэмийг сахиулах;

65.4.6.шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийн дагуу албадан ирүүлэх;

65.4.7.яллагдагч, шүүгдэгчийг хуяглан хүргэх, хуяглан харгалзах;

65.4.8.хуульд заасан бусад.

65.5.Энэ хуулийн 65.4.4, 65.4.5-д заасан тохиолдолд тухайн шүүхийн тамгын газар, цагдаа, онцгой байдлын байгууллагатай хамтран ажиллана.

65.6.Хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий бусад байгууллагатай хамтран ажиллана.

66 дугаар зүйл. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын төв байгууллагын чиг үүрэг

Хэвлэх

66.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын төв байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

66.1.1.үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай дүрэм, журам, заавар, зөвлөмж боловсруулах, биелэлтийг хангах;

66.1.2.албаны үйл ажиллагаатай холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах;

66.1.3.албаны чиг үүргийг улсын хэмжээнд нэгтгэн зохион байгуулах, Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын бүсийн албадыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, харилцан уялдаа бүхий цогц арга хэмжээг хэрэгжүүлэх;

66.1.4.албаны барилга байгууламж, автомашин, зэвсэг, техник, тусгай хэрэгсэл, хувцас, бусад хангамжийн бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх;

66.1.5. алба хаагчийг зэвсэг техник, нэг бүрийн тусгай хэрэгсэл, хувцас, бусад хэрэгслээр хангах;

66.1.6.алба хаагчийг мэргэшүүлэх, сурган дадлагажуулах, техникийн туслалцаа авах чиглэлээр гадаад улсын ижил чиг үүрэг бүхий байгууллагатай харилцаа тогтоох, хамтран ажиллах бодлого боловсруулж, хэрэгжүүлэх;

66.1.7.алба хаагч, ажилтны аюулгүй байдал, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах бодлого боловсруулж хэрэгжүүлэх;

66.1.8.дотоод, гадаадын байгууллагатай харилцах, хамтран ажиллах;

66.1.9.чиг үүргийн хүрээнд гүйцэтгэх ажил явуулах;

66.1.10.хамгаалалтын арга хэмжээнд хяналт тавих, мэргэжлийн удирдлагаар хангах;

66.1.11.хуульд заасан бусад чиг үүрэг.

АРВАН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ.

ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН АЛБАНЫ АЛБА ХААГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ

67 дугаар зүйл. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын албаны алба хаагч

Хэвлэх

67.1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын албаны хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлэх ажиллагаа явуулж байгаа нэгжийн алба хаагчийг тусгай ажилтан, шүүн таслан ажиллагааны хэвийн нөхцөлийг хангах, албадан ирүүлэх, хуяглан хүргэхэд чиглэсэн чиг үүргийн нэгжийн алба хаагчийг аюулгүй байдлын ажилтан /цаашид хамтад нь "Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын албаны алба хаагч" гэх/ гүйцэтгэнэ.

67.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын албаны алба хаагч цолтой байх бөгөөд цол олгох журмыг Засгийн газар батална.

67.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын төв байгууллагын дарга, тэргүүн дэд, дэд даргад цэргийн дээд цол олгож болно.

67.4.Эрхэлж байгаа албан тушаал, алба хаасан хугацаа, ажлын үр дүнг харгалзан алба хаагчид дараахцололгоно:

67.4.1.ахлах цол: хурандаа, дэд хурандаа, хошууч;

67.4.2.дунд цол: ахмад, ахлах дэслэгч, дэслэгч;

67.4.3.бага цол: ахлах ахлагч, ахлагч, дэд ахлагч.

67.5.Энэ хуулийн 67.4.1, 67.4.2, 67.4.3-т заасан цолны албан тушаалын ангилал, зэрэглэлийг Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын төв байгууллагын дарга тогтооно.

67.6.Алба хаагчид бага, дунд цол олгоход дараах хугацааг баримтална:

67.6.1.дэд ахлагчаас ахлагч-4 хүртэл жил;

67.6.2.ахлагчаас ахлах ахлагч-4 хүртэл жил;

67.6.3.дэслэгчээс ахлах дэслэгч-3 хүртэл жил;

67.6.4.ахлах дэслэгчээс ахмад-3 хүртэл жил.

67.7.Алба хаагчид ахлах цол олгоход дараах хугацааг баримтална:

67.7.1.хошууч цол олгоход ахмад цолыг 4 хүртэл, түүнээс дээш жил хэрэглэсэн;

67.7.2.дэд хурандаа цол олгоход хошууч цолыг 5 хүртэл, түүнээс дээш жил хэрэглэсэн;

67.7.3.хурандаа цол олгоход дэд хурандаа цолыг 6 хүртэл, түүнээс дээш жил хэрэглэсэн.

67.8. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын албанд ажиллаж байгаа үйлчилгээний ажилтны эрх зүйн байдлыг Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна.

68 дугаар зүйл. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын албаны албан тушаалд тавигдах шаардлага

Хэвлэх

68.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын албаны тусгай ажилтанд эрх зүй, аюулгүй байдлын чиглэлээр дээд боловсролтой, хууль сахиулах чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан хүнийг, аюулгүй байдлын ажилтанд энэ хуулийн 73.1-д заасан шаардлага хангасан хүнийг тус тус томилж ажиллуулна.

68.2.Албан тушаалд тавих тусгай шалгуур үзүүлэлт нь албан тушаалын чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай боловсрол, мэргэжил, ур чадвар, эрүүл мэнд, бие бялдар, сэтгэл зүйн болон ёс зүйн шаардлага, төрийн тусгай албанд болон мэргэжлийн чиглэлээр ажилласан жил зэргээс бүрдэнэ.

68.3.Энэ хуулийн 68.2-д заасан тусгай шаардлага, шалгуур үзүүлэлтийг хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.

69 дүгээр зүйл. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын албаны тангараг

Хэвлэх

69.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын албаны алба хаагч томилогдмогц "Шүүхийн аюулгүй байдлын албаны алба хаагч би Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдэлж, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн, хуулиар хүлээсэн үүргээ үнэнч шударгаар биелүүлж, шаардлага гарвал амь биеэ үл хайрлахаа батлан тангараглая. Би энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ" гэж тангараг өргөнө.

69.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын албаны алба хаагчийн тангараг өргөх журмыг Засгийн газар батална.

70 дугаар зүйл. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын албаны дарга, тэргүүн дэд дарга, дэд дарга, тойргийн аюулгүй байдлын албаны даргыг томилох, тэдгээрийн бүрэн эрхийн хугацаа

Хэвлэх

70.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын төв байгууллагын даргыг хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний санал болгосноор Засгийн газар 6 жилийн хугацаагаар томилж, чөлөөлнө.

70.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлыг төв байгууллагын тэргүүн дэд дарга, дэд даргыг төв байгууллагын даргын санал болгосноор хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн 6 жилийн хугацаагаар томилж, чөлөөлнө.

70.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын төв байгууллагын дарга, тэргүүн дэд дарга, дэд дарга, Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын бүсийн албаны даргад нэр дэвшигч нь энэ хуулийн 73.1-д зааснаас гадна дараах шаардлагыг хангасан байна:

70.3.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын төв байгууллагын даргад нэр дэвшигч нь хууль сахиулах байгууллагад 15-аас доошгүй жил ажилласан, хуульч, удирдах болон олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах, гүйцэтгэх болон мөрдөн шалгах ажлын дадлага туршлагатай, улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй;

70.3.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын төв байгууллагын тэргүүн дэд дарга, дэд даргад нэр дэвшигч нь төрийн албанд 10-аас доошгүй жил ажилласан, эрх зүйч мэргэжилтэй, хууль сахиулах, хүний эрхийг хамгаалах, гүйцэтгэх ажлын дадлага туршлагатай, улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй;

70.3.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын бүсийн албаны даргад нэр дэвшигч нь төрийн албанд 8-аас доошгүй жил ажилласан, эрх зүйч мэргэжилтэй, хууль сахиулах, батлан хамгаалах, мөрдөн шалгах ажлын дадлага туршлагатай, улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй.

70.4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын төв байгууллагын дарга, тэргүүн дэд дарга, дэд дарга, Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын бүсийн албаны даргыг нэг удаа улируулан томилж болно.

70.5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын төв байгууллагын дарга, тэргүүн дэд дарга, дэд дарга, Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын бүсийн албаны дарга нөхөн томилогдвол түүний бүрэн эрхийн хугацаа томилогдсон өдрөөс эхлэн энэ хуулийн 70.1, 70.2-т заасан бүрэн эрхийн үлдсэн хугацааг дуустал үргэлжилнэ.

71 дүгээр зүйл. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын төв байгууллагын дарга, тэргүүн дэд дарга, дэд дарга, Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын бүсийн албаны даргыг чөлөөлөх, түдгэлзүүлэх, огцруулах

Хэвлэх

71.1.Шүүхийн аюулгүй байдлын төв байгууллагын дарга, тэргүүн дэд дарга, дэд дарга, Шүүхийн аюулгүй байдлын бүсийн албаны даргыг дараах тохиолдолд үүрэгт ажлаас нь чөлөөлнө:

71.1.1.өөрөө хүсэлт гаргасан;

71.1.2.биеийн эрүүл мэндийн байдлын улмаас үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон нь эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон;

71.1.3.бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон;

71.1.4.гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон.

71.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын төв байгууллагын дарга, тэргүүн дэд дарга, дэд дарга, Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын бүсийн албаны дарга гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, гэм буруутайд тооцсон шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон бол энэ өдрөөс эхлэн түүнийг албан тушаалаас нь огцруулсанд тооцно.

71.3.Хуульд зааснаас бусад үндэслэлээр Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын төв байгууллагын дарга, тэргүүн дэд дарга, дэд дарга, Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын бүсийн албаны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх буюу огцруулахыг хориглоно.

72 дугаар зүйл. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын төв байгууллагын даргын бүрэн эрх

Хэвлэх

72.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын төв байгууллагын дарга нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3-т зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

72.1.1.албаны үйл ажиллагааг улсын хэмжээнд нэгтгэн зохион байгуулах, удирдах;

72.1.2.байгууллагын үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах;

72.1.3.аюулгүй байдлын албаны үйл ажиллагаанд дагаж мөрдөх дүрэм, журам, зааврыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж, мөрдүүлэх;

72.1.4.шүүхийн албаны хүний нөөц, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой асуудлаар тушаал гаргах;

72.1.5.алба хаагчийн томилох, чөлөөлөх, зэрэг дэв, нэмэгдэл олгох, урамшуулах, сахилгын шийтгэл ногдуулах;

72.1.6.албаны барилга байгууламж, тээврийн хэрэгсэл, зэвсэг, техник, тусгай хэрэгсэл, хувцас, бусад хангамжийн талаар бодлого боловсруулж, хэрэгжүүлэх;

72.1.7.шүүхийн байранд аюулгүй байдлыг хангахад шаардагдах техник хэрэгслээр хангах саналыг Шүүхийн ерөнхий зөвлөлд тавьж, шийдвэрлүүлэх;

72.1.8.алба хаагчдыг сургаж, бэлтгэх, тэдний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх арга хэмжээ авах, мэргэшлийн зэрэг олгох;

72.1.9.албаны чиг үүрэгтэй холбогдсон асуудлаар хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд мэдээлэл өгөх, санал тавих, үйл ажиллагааны үр дүнг хариуцан тайлагнах;

72.1.10.албаны үйл ажиллагааны талаар гарсан гомдлыг шийдвэрлэх;

72.1.11.байгууллагыг дотоод, гадаад харилцаанд төлөөлөх;

72.1.12.хамгаалалтын арга хэмжээнд хяналт тавих, хамгаалалтын арга хэмжээтэй холбоотой тусгай ажилтны саналыг батлах;

72.1.13.гүйцэтгэх ажил явуулахад хяналт тавих;

72.1.14.хуульд заасан бусад.

72.2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын төв байгууллагын даргын түр эзгүйд тэргүүн дэд дарга бүрэн эрхийг нь хэрэгжүүлнэ.

72.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын төв байгууллагын дарга өөрийн эрх хэмжээг тэргүүн дэд, дэд даргад шилжүүлж өгч болох бөгөөд энэ нь түүнийг тухайн чиг үүргийн гүйцэтгэлийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

73 дугаар зүйл. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын албаны алба хаагчийг томилох, чөлөөлөх

Хэвлэх

73.1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын албаны алба хаагчаар цэргийн алба хаасан, мэргэжлийн болон бие бялдрын шалгалтад тэнцсэн, урьд өмнө гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй, 18 насанд хүрсэн Монгол Улсын иргэнийг томилно.

73.2.Тусгай ажилтнаар энэ хуулийн 68.1-д заасан шаардлага хангасан хүнийг томилно. Тусгай ажилтан нь мэргэшүүлэх сургалтад хамрагдсан байна.

73.3.Тусгай ажилтныг албан тушаалд анх томилох, эсхүл албан тушаал дэвшүүлэн томилохдоо алба хаагчийн мэдлэг, мэргэжил, ур чадвар, гаргасан амжилт, хувийн болон мэргэжлийн ёс зүйг үндэслэл болгож, албан тушаал эрхлэх шат дарааллаар томилох зарчмыг баримтална.

73.4.Шүүхийн аюулгүй байдлын албаны алба хаагчийг Төрийн албаны тухай хуульд зааснаас гадна дараах үндэслэлээр албанаас чөлөөлж болно:

73.4.1.өөрийн хүсэлтээр;

73.4.2.биеийн эрүүл мэндийн байдлын улмаас үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон нь эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон;

73.4.3.хуульд заасан бусад.

73.5.Алба хаагч гэмт хэрэг, зөрчил болон ёс зүй, сахилгын зөрчилд холбогдсон бол бүрэн эрхийг уг асуудлыг шалгах хугацаанд Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын албаны даргын шийдвэрээр түдгэлзүүлж болно.

73.6.Алба хаагчийн гэмт хэрэг үйлдэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол тэрхүү өдрөөс албанаас халагдсанд тооцно.

74 дүгээр зүйл.Аюулгүй байдлын ажилтан, тусгай ажилтан, эрх хэмжээ

Хэвлэх

74.1.Шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцөлийг хангах чиг үүрэг бүхий аюулгүй байдлын ажилтны тоог Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын албаны төв байгууллагын дарга холбогдох шүүхийн тамгын газрын даргатай зөвшилцөн тогтооно.

74.2.Шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцөлийг хангах чиг үүрэг бүхий аюулгүй байдлын ажилтан нийслэлд төв байгууллагад, орон нутагт бүсийн алба болон шүүхийн аюулгүй байдлын нэгжид харьяалагдана.

74.3.Тусгай ажилтан нь хаана үүрэг гүйцэтгэж байгаагаас үл хамаарч Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын төв байгууллагад харьяалагдана.

74.4.Шүүхийн тамгын газрын дарга нь аюулгүй байдлын ажилтны үйл ажиллагаатай холбогдсон санал, хүсэлтээ харьяалах аюулгүй байдлын албаны удирдлагад танилцуулж, шийдвэрлүүлнэ.

74.5.Шүүхийн аюулгүй байдлыг хангах аюулгүй байдлын ажилтан шүүх хуралдааны дэг сахиулах талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

74.5.1.шүүх хуралдаанд хүргэж ирсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан яллагдагчийг хуяглан хүргэгчээс хүлээн авах;

74.5.2.яллагдагч, шүүгдэгчийг хяналтдаа байлган шүүх хуралдаанд хуяглан харгалзах;

74.5.3.шүүх хуралдааны аюулгүй байдлыг хангах;

74.5.4.шүүх хуралдааны дэг зөрчсөн яллагдагч, шүүгдэгч, бусад оролцогчийг шүүгчийн захирамжийн дагуу хуралдааны танхимаас гаргах, дуудсан үед оруулах;

74.5.5.танхимд байгаа бусад хүн шүүх хуралдааны дэг зөрчсөн бол шүүх хуралдаан даргалагчийн шийдвэрээр танхимаас гаргах;

74.5.6.шүүх хуралдааны явцад болон завсарлах хугацаанд цагдан хоригдсон яллагдагчийг өмгөөлөгчөөс бусад хүнтэй уулзуулахгүй байх, бусдаас эд зүйл авах, дамжуулахгүй байх арга хэмжээг авах;

74.5.7.хорих ялаар шийтгэгдсэн шүүгдэгчийг хяналтдаа байлган, хуралдаан даргалагчийн зөвшөөрлөөр бусадтай нь уулзуулах;

74.5.8.яллагдагч, шүүгдэгчийг хуяглан хүргэгчид хүлээлгэн өгөх;

74.5.9.хүний хувийн мэдээллийг хамгаалах зорилгоор шүүхийн барилга, байгууламжид зөвшөөрөлгүй дуу-дүрсний бичлэг хийж байгаа хүнд уг үйлдлээ таслан зогсоох талаар шаардлага тавих, биелүүлээгүй тохиолдолд харьяалах цагдаагийн байгууллагад мэдэгдэх.

74.6.Аюулгүй байдлын ажилтан шүүхийн байрыг хамгаалж, журмын дагуу үзлэг шалгалт хийн шалган нэвтрүүлэх, шүүхийн байрны гадна орчны аюулгүй байдлыг хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

74.7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын алба нь батлан хамгаалах болон хууль сахиулах байгууллагаас өндөр насны тэтгэвэрт гарсан иргэнээр тав хүртэл жилийн хугацаагаар шүүхийн аюулгүй байдлыг хангах аюулгүй байдлын ажилтны үүргийг гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно.

74.8.Шүүх хуралдааны явцад эсэргүүцэл үзүүлэх, эмх замбараагүй байдал үүсэж болзошгүй нөхцөл байдал үүсвэл, цагдаагийн байгууллагаас нэмэлт хүч татан ирүүлэх ажлыг бүсийн аюулгүй байдлын алба зохион байгуулна.

74.9.Аюулгүй байдлын ажилтан галт зэвсэг, нэг бүрийн тусгай хэрэгслийг албан хэрэгцээнд олгож, ашиглалтад хяналт тавина. Шүүхийн аюулгүй байдлыг хангах аюулгүй байдлын ажилтны албан үүргийг гэрээгээр гүйцэтгэж байгаа ажилтанд галт зэвсэг олгохгүй.

74.10.Шүүгч, хуралдаанд оролцогчийн амь нас, эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан, эсхүл шүүх хуралдааныг хэвийн явуулах боломжгүй болсон тохиолдолд шүүхийн аюулгүй байдлыг хангах аюулгүй байдлын ажилтан биеийн хүч, нэг бүрийн тусгай хэрэгсэл, галт зэвсгийг хууль тогтоомжид заасан журмын дагуу хэрэглэнэ.

74.11.Аюулгүй байдлын ажилтан нь шүүх хуралдааны үед хуралдаан даргалагчид захирагдана.

75 дугаар зүйл.Алба хаагчийн дүрэмт хувцас, таних тэмдэг

Хэвлэх

75.1.Алба хаагчийн хэрэгжүүлж байгаа чиг үүргээс хамааран дүрэмт хувцас, хувийн дугаар бүхий таних тэмдэгтэй байна.

75.2.Алба хаагчийн дүрэмт хувцас, таних тэмдэг хэрэглэх журмыг хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

75.3.Алба хаагч ажил үүргийн онцлогоос шалтгаалан дүрэмт хувцсыг хэрэглэнэ. Хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх ажиллагааг дүрэмт хувцасгүйгээр хэрэгжүүлж болно.

75.4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын албаны алба хаагчаас бусад этгээд албан хаагчийн дүрэмт хувцас, таних тэмдэг хэрэглэхийг хориглоно.

75.5.Алба хаагч тэтгэвэр тогтоолгох болон алба хаах насны дээд хязгаарт хүрсэн үндэслэлээр албанаас чөлөөлөгдсөн бол дүрэмт хувцас, тэмдгийг түүнд хадгалуулна.

75.6.Энэ хуулийн 75.5-д зааснаас бусад үндэслэлээр албанаас чөлөөлөгдсөн, халагдсан болон өөр ажилд томилогдсон, сонсгогдсон тохиолдолд дүрэмт хувцас, тэмдгийг хураан авна.

76 дугаар зүйл. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын албаны алба хаагчийн эрх хэмжээ

Хэвлэх

76.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын албаны алба хаагч Төрийн албаны тухай хуульд зааснаас гадна дараах эрх эдэлнэ:

76.1.1.хамгаалалттай холбоотой хууль ёсны хүсэлт, шаардлагыг иргэн, албан тушаалтанд тавих, дэмжлэг, туслалцаа авах;

76.1.2.алба хаагчийн шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн, эсхүл хуулийн дагуу явуулж байгаа ажиллагаанд нь саад учруулсан бол албадан хэрэгжүүлэх;

76.1.3.аюулгүй байдлын урьдчилсан үзлэг хийх;

76.1.4.шүүхийн аюулгүй байдлыг хангах зорилгоор иргэний бичиг баримт шалгах, бие болон эд зүйлд үзлэг хийх, шалган нэвтрүүлэх;

76.1.5.зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тэсэрч дэлбэрэх, хордуулах бодис болон хуулиар хязгаарласан, хориглосон бусад зүйл илэрвэл хураан авах, холбогдох байгууллагад шилжүүлэх;

76.1.6.хамгаалалтын дэглэм, тогтоосон дэг журмыг сахихыг шаардах, шаардлага биелүүлээгүй иргэн, албан тушаалтныг хамгаалалтын бүсээс албадан гаргах, нэвтрүүлэхгүй байх;

76.1.7.хамгаалуулагчийн хэрэглэх хүнсний бүтээгдэхүүн болон бусад зүйлээс сорьц авч шинжилгээ хийлгэх, хамгаалалтын бүсэд ажиллах бусад байгууллагын ажилтанд зааварчилгаа өгөх, хяналт тавих;

76.1.8.хамгаалуулагч тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох үеийн замын чиглэл, цуваагаар явах дэг тогтоох, зорчих үед үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хурд, чиглэлийг өөрчлөх;

76.1.9.хамгаалуулагчид бодитой аюул учирсан тохиолдолд хуулиар хориглосноос бусад тээврийн хэрэгслийг дайчлах;

76.1.10.ажлын шаардлагаар байр, орон сууцанд оршин суугчийн зөвшөөрлөөр нэвтрэн орох, үзлэг хийх;

76.1.11.галт зэвсэг, тусгай хэрэгсэл, биеийн хүчийг тогтоосон үндэслэл, журмын дагуу хэрэглэх;

76.1.12.хамгаалалтын арга хэмжээний хүрээнд дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийх техник хэрэгсэл ашиглах;

76.1.13.хамгаалалтын арга хэмжээний үед гүйцэтгэх ажил явуулах;

76.1.14.амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлаа халдлагаас хамгаалах, өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулах, зөрчигдсөн тохиолдолд гомдол гаргаж шийдвэрлүүлэх;

76.1.15.хуульд заасан бусад.

76.2.Энэ хуулийн 76.1.11-т заасан биеийн хүчийг дараах тохиолдолд хэрэглэнэ.

76.2.1.алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн;

76.2.2.шүүхэд албадан хүргэх үед эсэргүүцэл үзүүлсэн;

76.2.3.нэг бүрийн тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэхээр энэ хуульд заасан тохиолдолд.

76.3. Энэ хуулийн 76.1.11-т заасан тусгай хэрэгсэл гэдэгт Цагдаагийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлд заасныг ойлгох ба дараах тохиолдолд хэрэглэнэ.

76.3.1.өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд учирч болзошгүй халдлагыг таслан зогсоох;

76.3.2.албадан ирүүлэхээр заасан хүн зэвсэглэсэн болон зэвсэг хэрэглэн эсэргүүцсэн;

76.3.3. албадан ирүүлэхээр заасан хүнийг шүүхэд албадан хүргэх, яллагдагч, шүүгдэгчийг хуяглан хүргэх, харгалзах үед суллахаар бүлэглэн довтолсон, зэвсэглэн халдсан, аюул заналхийлэл бодитой болох нь тухайн үеийн нөхцөл байдлын үнэлгээгээр тодорхойлогдсон;

76.3.4.хамгаалалтад байгаа хүн амиа хорлох, өөрийн бие махбодод гэмтэл учруулахаас урьдчилан сэргийлэх;

76.3.5.энэ хуульд галт зэвсэг хэрэглэхээр заасан бусад тохиолдол.

76.4.Энэ хуулийн 76.1.11-д заасан галт зэвсгийг дараах тохиолдолд хэрэглэнэ.

76.4.1.өөрийнх нь, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй байдлаар довтолсон;

76.4.2.Аюулгүй байдлын албанд зэвсэглэн, эсхүл бүлэглэн халдсан, эсхүл алба хаагчийн галт зэвсгийг булаахаар довтолсон;

76.4.3.хамгаалуулагчийн байгаа хамгаалах байр, объектод зэвсэг хэрэглэж, эсхүл бүлэглэн довтолсон;

76.4.4.хуяглан хүргэж яллагдагч, шүүгдэгчийг суллахаар зэвсэглэн, эсхүл бүлэглэн довтолсон;

76.4.5.саатуулах, хорих, цагдан хорих байранд эмх замбараагүй байдал үүсэж хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учрах нөхцөл байдал бий болсон;

76.4.6.хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд хор уршиг учруулж болзошгүй болон учруулж байгаа амьтныг устгах;

76.4.7.шүүх хуралдааны оролцогч, шүүгч рүү зэвсэг хэрэглэн халдсан, бүлэглэн довтолсон;

76.4.8.оргон зайлсан яллагдагч, шүүгдэгч зэвсэг хэрэглэж, бүлэглэн довтолсон, хүнийг барьцаанд авсан.

76.5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын албаны алба хаагчийн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу тавьсан шаардлагыг хүн, хуулийн этгээд, албан тушаалтан, заавал биелүүлэх бөгөөд биелүүлээгүй тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээнэ.

76.6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын албаны алба хаагч хуульд заасны дагуу чиг үүргээ хэрэгжүүлснээс үүссэн аливаа хохирол, үр дагаврыг хариуцахгүй.

77 дугаар зүйл. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын албаны алба хаагчийн үүрэг

Хэвлэх

77.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын албаны алба хаагч нь Төрийн албаны тухай хуульд зааснаас гадна дараах үүргийг хүлээнэ:

77.1.1.хамгаалалтын бүсэд тогтоосон хамгаалалтын дэглэм, дэг журмыг зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

77.1.2.хамгаалалтын бүсэд гарсан зөрчил, гэмт халдлагыг таслан зогсоож, эрх бүхий байгууллагад даруй мэдэгдэх арга хэмжээг авах;

77.1.3.үүрэг гүйцэтгэж байхдаа ажлын байраа шууд удирдах албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр орхиж явахгүй байх, бусдад шилжүүлэхгүй байх;

77.1.4.албан үүргийнхээ дагуу олж мэдсэн хамгаалуулагчийн хувийн болон бусад мэдээллийн нууцлалыг хамгаалах;

77.1.5.хуульд заасан бусад.

78 дугаар зүйл. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын албаны алба хаагчид хориглох зүйл

Хэвлэх

78.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын албаны алба хаагчид Төрийн албаны тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хуулиар хориглосон үйл ажиллагаанаас гадна дараах зүйлийг хориглоно:

78.1.1.удирдах албан тушаалтны хууль ёсны шийдвэр, тушаалыг биелүүлэхээс татгалзах;

78.1.2.хамгаалуулагчийн тухай өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгөх, хэвлэн нийтлэх, цахим сүлжээнд түгээх;             

78.1.3.албан үүргийн дагуу олж мэдсэн төрийн болон албаны нууц, байгууллагын нууц болон хувь хүний эмзэг мэдээллийг задруулах;

78.1.4.албан үүрэг гүйцэтгэж байгаа, албаны бэлэн байдал зарласан үед, эсхүл дүрэмт хувцас өмссөн үедээ согтууруулах ундаа хэрэглэх;

78.1.5.мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэх;

78.1.6.хуульд заасан бусад.

78.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын албаны алба хаагчаар хуульд зааснаас бусад чиг үүргийг хэрэгжүүлэхийг хориглоно.

АРВАН ХОЁРДУГААР БҮЛЭГ.

ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН АЛБАНЫ АЛБА ХААГЧИЙН БАТАЛГАА

79 дүгээр зүйл. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын албаны алба хаагчийн баталгаа

Хэвлэх

79.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын албаны алба хаагч Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгаа, нэмэлт баталгаа, цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, шагнал урамшууллаас гадна энэ хуульд заасан улс төр, хууль зүй, нийгэм, эдийн засгийн баталгаагаар хангагдана.

79.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын албаны алба хаагч нь Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу тэтгэвэр тогтоолгож, тэтгэмж авна.

80 дугаар зүйл.Алба хаагчийн улс төрийн баталгаа

Хэвлэх

80.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын албаны алба хаагчийг хуульд заасан албан үүргээс нь гадуур улс төрийн үйл ажиллагаанд дайчлах, оролцуулахыг хориглоно.

80.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын албаны алба хаагч албаны үүргээсээ гадуур энэ хуулийн 80.1-д заасан үйл ажиллагаанд оролцохоос татгалзсан нь хариуцлага хүлээх үндэслэл болохгүй.

80.3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын албаны алба хаагч үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, эвлэлдэн нэгдэх, хэвлэн нийтлэх, шашин шүтэх, эс шүтэх эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ албандаа хүндэтгэлтэй хандана.

80.4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын албаны алба хаагч нь нам бус байх ба албан үүргээ гүйцэтгэх үедээ аливаа улс төрийн нам, түүний үйл ажиллагааны талаар хувийн үзэл бодлоо илэрхийлэх, албаны эрх мэдлээ улс төрийн зорилгоор ашиглахыг хориглоно.

81 дүгээр зүйл.Алба хаагчийн хууль зүйн баталгаа

Хэвлэх

81.1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын албаны алба хаагчийн ажлыг шууд удирдах албан тушаалтанд нь мэдэгдэлгүйгээр шалгах, түүнийг албан үүргээ гүйцэтгэхэд нь саад учруулах, хуулиар хүлээсэн үүрэгт нь үл хамаарах ажил, үүрэг гүйцэтгэхийг шаардахыг хориглоно.

81.2.Алба хаагчийг албан үүргээ гүйцэтгэж байхад нь шууд харьяалах нэгжийн даргад мэдэгдэхгүйгээр саатуулах, бие, эд зүйлд нь үзлэг, нэгжлэг хийх, хураан авах ажиллагаа хэрэгжүүлэхийг хориглоно.

81.3.Алба хаагчаас ажил үүрэгтэй нь холбоотой асуудлаар мэдүүлэг авах тохиолдолд харьяалах албаны даргад заавал мэдэгдэнэ.

81.4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын төв байгууллагын дарга, тэргүүн дэд дарга, дэд даргыг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу гэмт хэргийн газар гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилсан бол хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд, бусад алба хаагчийг Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын төв байгууллагын даргад 24 цагийн дотор мэдэгдэнэ.

81.5.Алба хаагч албан үүргээ хуульд нийцүүлэн гүйцэтгэснээс бусдад учруулсан хохирлыг төр хариуцна.

81.6.Эрх бүхий албан тушаалтны өгсөн үүрэг даалгаврыг албан хаагч ёсчлон биелүүлснээс үүссэн үр дагаврыг үүрэг даалгавар өгсөн албан тушаалтан хариуцна.

81.7.Алба хаагч ажлын бус цагаар албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн, энхийг дэмжих ажиллагаанд оролцохыг албан үүргээ гүйцэтгэж байгаатай нэгэн адил тооцно.

81.8.Албан үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдуулан алба хаагч болон түүний гэр бүлийн гишүүний амь биед аюул, заналхийлэл учирсан, эсхүл учирч болзошгүй тохиолдолд тэдгээрийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой зохион байгуулалтын арга хэмжээг Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын алба хариуцна.

81.9.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын албаны алба хаагчийг гүйцэтгэх ажлын зорилгоор ашиглахыг хориглоно.

81.10. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын албаны алба хаагч албан дайчилгаанаас чөлөөлөгдөнө.

81.11.Хуульд зааснаас бусад үндэслэлээр алба хаагчийг ажлаас чөлөөлөх, халах, өөр ажил, албан тушаалд шилжүүлэхийг хориглоно.

81.12.Энэ хуульд заасан хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлж байгаа алба хаагчийг тухайн арга хэмжээг хэрэгжүүлж байгаатай холбогдуулан гэмт хэрэгт холбон шалгахыг хориглоно.

82 дугаар зүйл.Алба хаагчийн нийгмийн баталгаа

Хэвлэх

82.1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын албаны алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад гэмт халдлагын улмаас амь насаа алдсан тохиолдолд 10 жилийн албан тушаалын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг түүний гэр бүлд нэг удаа олгоно.

82.2.Шүүхийн аюулгүй байдлын албаны алба хаагч албан үүргээ гүйцэтгэх явцад эрүүл мэндэд нь гэмтэл учирснаас нас барсан, эсхүл албанаас чөлөөлөгдсөн иргэний урьд гүйцэтгэж байсан албан үүрэгтэй нь холбогдуулан эрүүл мэнд, амь насанд нь хохирол учирсан бол энэ хуулийн 58.1-д заасан баталгаа нэгэн адил хамаарна.

82.3.Энэ хуулийн 82.1-д заасан тэтгэмжийн зардлыг Засгийн газар хариуцан гаргаж, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.

82.4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын албаны алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад эрүүл мэнд нь хохирсон тохиолдолд Засгийн газар дараах нөхөх олговор, тусламж олгоно:

82.4.1.хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хэмжээг харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 30, 60, 90 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн нөхөх олговор;

82.4.2.хиймэл эрхтэн хийлгэсэн бол түүний зардал;

82.4.3.хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авагчид авч байсан цалингийн зөрүү.

82.5.Алба хаагчийн авч байсан цалингийн хэмжээ нэмэгдэх бүрд энэ хуулийн 82.4-т заасан цалингийн зөрүүг нэмэгдсэн цалингаас шинэчлэн тооцож олгоно.

82.6.Алба хаагчийг жил бүр эрүүл мэндийн үзлэгт хамруулж, зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

82.7.Алба хаагчийг гэнэтийн ослын даатгалд заавал даатгуулах бөгөөд зардлыг төр хариуцна.

82.8.Албан үүргээ гүйцэтгэх явцад эрүүл мэндэд нь хохирол учирсны улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон алба хаагч, уг үндэслэлээр чөлөөлөгдсөн иргэнд амралт сувиллын болон нөхөн сэргээх эмнэлгийн байгууллагад эмчлүүлэхтэй холбоотой зардлыг Засгийн газраас тогтоосон журмын дагуу жилд нэг удаа олгоно.

82.9.Энэ хуулийн 82.4-т заасан нөхөх олговрыг олгох журам, энэ хуулийн 83.3, 83.7, 83.8 дугаар зүйлд заасан зардлыг олгох журмыг Засгийн газар батална.

83.10.Алба хаагчийн тус албанд ажилласан 1 жилийг 1 жил 4 сараар дүйцүүлэн тооцно.

83.11.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын бүсийн албаны дарга, алба хаагч нь албан үүргээ гүйцэтгэх хугацаандаа тухайн бүс нутагтаа амьдрах бөгөөд томилогдсон нутаг дэвсгэрт гэр бүлээрээ амьдрах, алба хаагчийн эхнэр, нөхрийг ажиллах боломжоор хангах асуудлыг Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын алба тухайн орон нутгийн төрийн байгууллагуудтай хамтран зохион байгуулна.

83.12.Үндсэн чиг үүргээ гүйцэтгэх, дайны болон онц байдал, гамшиг, түүний үр дагаврыг арилгах зэрэг алба хаагчийн эрүүл мэнд, амь насанд өндөр эрсдэлтэй онцгой нөхцөлд алба хаасантай холбоотойгоор сэтгэл зүйн нөхөн сэргээх эмчилгээ шаардлагатай бол 3 сар хүртэл хугацаагаар сэтгэл зүйн нөхөн сэргээх эмчилгээнд үнэ төлбөргүй хамруулна.

83.13.Алба хаагч ажлын шаардлагаар орон нутагт шилжин ажиллах болсны улмаас түүний эхнэр, нөхөр нь хөдөлмөрийн гэрээгээ цуцлахад хүрвэл түүнийг тэргүүн ээлжид ажлын байраар хангахад дэмжлэг үзүүлэх бөгөөд, дэмжлэг үзүүлэх боломжгүй тохиолдолд ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн үед мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний хэмжээгээр тооцож олгоно.

84 дүгээр зүйл.Албан хаагчийн эдийн засгийн баталгаа

Хэвлэх

84.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын албаны алба хаагчийн цалин хөлс нь үндсэн цалин, цолны цалин болон доор дурдсан нэмэгдлээс бүрдэнэ:

84.1.1.төрийн тусгай алба хаасан хугацааны;

84.1.2.албан ажлын онцгой нөхцөлийн;

84.1.3.хамгаалалтын арга хэмжээнд ажилласны;

84.1.4.мэргэжлийн зэргийн;

84.1.5.эрдмийн зэрэг, цолны;

84.1.6.хуульд заасан бусад.

84.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын албаны алба хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, мэргэжлийн зэрэг, жишиг, нэмэгдлийн хэмжээг Засгийн газар тогтооно.

84.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын албаны захиалгаар гадаад улсын их, дээд сургуульд суралцагч алба хаагчийн суралцах хугацааны сургалтын зардал, ирэх, буцах тээврийн зардлыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэнэ.

84.4.Өндөржүүлсэн бэлэн байдал, ажлын бус цагаар болон шөнийн ээлжид ажиллах үед алба хаагчид олгох хоол, унааны зардал, хээрийн сургууль, дадлагын үед олгох хүнсний болон эд зүйлийн хангалтыг Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын алба хариуцах бөгөөд шаардлагатай тохиолдолд амраах, нөхөн сэргээх, эмчлүүлэх боломжоор хангана.

84.5.Алба хаагч ээлжийн амралтаараа өөрийн, эхнэр, нөхрийн төрсөн нутагт ирэх, очих замын зардлыг тухайн үед мөрдөж байгаа автомашин, төмөр замын үнэлгээгээр тооцож, жилд нэг удаа олгоно.

84.6.Нийтийг хамарсан эмх замбараагүй, онц байдлын үед болон халдварын голомтын бүсэд үүрэг гүйцэтгэсэн алба хаагчид албан томилолтын зардлыг ердийн үеийнхээс 3 дахин нэмэгдүүлж олгоно.

84.7.Нэг аймаг, хотоос нөгөө аймаг, хотод түүнчлэн аймаг, хотын дотор ажиллахаар томилогдсон алба хаагчид уналга, ачаа тээш, замын зардал, түүний гэр бүлийн асрамжид байдаг хүмүүст уналга, ачаа тээшний зардлыг тухайн үед мөрдөж байгаа тээврийн хэрэгслийн үнэлгээгээр тооцож олгоно.

84.8.Аймгийн төвөөс бусад суманд томилогдсон алба хаагчийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор албаны орон байраар хангах үүргийг байгууллага хүлээнэ.

85 дугаар зүйл.Ээлжийн амралт

Хэвлэх

85.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын албаны алба хаагчид жил бүр ажлын 15 өдрийн үндсэн амралт олгож, биеэр эдлүүлнэ.

85.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын албаны алба хаагчид алба хаасан 2 жил тутам ажлын 3 өдрийн нэмэгдэл амралт олгоно.

85.3.Ажлын зайлшгүй шаардлагаар нэмэгдэл амралтаа биеэр бүрэн эдэлж чадаагүй алба хаагчид түүний зөвшөөрснөөр хоногт ногдох цалинг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшил олгоно.

86 дугаар зүйл. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын албаны алба хаагчийн ёс зүй, сахилгын хариуцлага

Хэвлэх

86.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын албаны алба хаагчийн ёс зүй, сахилгын дүрмийг төв байгууллагын дарга батална.

86.2.Алба хаагчид Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэсэн нь сахилгын шийтгэлээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

86.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын алба хаагчид Төрийн албаны тухай хуульд зааснаас гадна дараах сахилгын шийтгэл оногдуулна:

86.3.1.цолны мөнгийг 3 сар хүртэл хугацаагаар хасах;

86.3.2.цол бууруулах;

86.3.3.цол хураан авах;

86.3.4.албан тушаал бууруулах.

86.4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын алба хаагчид сахилгын шийтгэл оногдуулах, шалгах харилцааг төрийн алба хаагчийн нийтлэг хэм хэмжээг баримтална.

87 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

Хэвлэх

87.1.Энэ хуулийг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Гарын үсэг

1

Санал өгөх