A

A

A

Хариуцагч байгууллага Хууль зүйн үндэсний хүрээлэн
Нийтэлсэн огноо 2026-05-04 16:39:46
Төслийн төлөв Идэвхтэй
  • 0
  • 0
  • 221
ХОТ, СУУРИН ГАЗРЫГ ДАХИН ХӨГЖҮҮЛЭХ ТУХАИ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/
САНАЛ АВЧ ДУУСАХ ХУГАЦАА: 2026-06-03

Танилцуулга:

Хавсралт 1 ТӨСӨЛ /260330/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2026 оны ... сарын .... өдөрТөрийн ордон,               Улаанбаатар хот

ХОТ, СУУРИН ГАЗРЫГ ДАХИН ХӨГЖҮҮЛЭХ ТУХАИ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/

НЭГДҮГЭЭР БҮЛЭГНИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

Хэвлэх

1.1.Энэ хуулийн зорилт нь хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн төлөвлөлтөд тулгуурлан хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны зарчим, төрөл, хэлбэр, тогтолцоог тогтоож, оролцогч талуудын эрх, үүргийг тодорхойлох, хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх замаар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, амьдралын чанарыг сайжруулахад оршино.

2 дугаар зүйл. Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль тогтоомж

Хэвлэх

2.1. Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Хот байгуулалтын тухай хууль, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, Барилгын тухай хууль, Орон сууцны тухай хууль, Газрын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

Хэвлэх

3.1. Монгол Улсын нутаг дэвсгэрт хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагаатай холбогдох харилцааг зохицуулахад өмчийн төрөл, хэлбэр харгалзахгүй энэ хууль үйлчилнэ.

3.2. Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагаатай холбоотой техникийн шаардлагыг хот байгуулалт, барилгын норм, нормативын баримт бичиг, стандартаар нарийвчлан зохицуулна.

3.3. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 3.1.2, 3.1.6, Хот байгуулалтын тухай хуулийн 3.1.17-д заасан барилга байгууламжийг дахин төлөвлөх,

барилгажуулах үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулахгүй.

4 дүгээр зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

Хэвлэх

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1. "хот" гэж Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг;

4.1.2. "суурин газар" гэж эдэлбэр газар, оршин суугч, дэд бүтэцтэй, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ, аялал жуулчлал зэрэг салбар хөгжсөн, өөрийн удирдлага бүхий суурьшлыг;

4.1.3. "хот, суурин газрыг дахин хөгжүүлэх" гэж хот төлөвлөлт, ашиглалтын шаардлага хангахгүй барилгажсан хэсэг, дэд бүтцийг шинэчлэх, гэр хорооллыг инженерийн болон нийгмийн дэд бүтцэд холбох, орон сууцжуулах, нийтийн эдэлбэрийн газрыг дахин хөгжүүлэх замаар амьдрах орчныг архитектур, хот төлөвлөлтийн орчин үеийн шаардлагад нийцүүлэх цогцолбор үйл ажиллагааг;

4.1.4. "хот, суурин газрыг дахин хөгжүүлэх төсөл" (цаашид "төсөл" гэх) гэж хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд зориулж боловсруулсан хот байгуулалтын баримт бичгийг;

4.1.5. "гэр хороолол" гэж хот, суурин дахь инженерийн болон нийгмийн дэд бүтцээр бүрэн хангагдаагүй, амины орон сууц, гэр бүхий суурьшлын бүсийг;

4.1.6. "ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламж" гэж тухайн барилга байгууламжид ажиллаж, амьдрах иргэдийн амь нас, эрүүл мэндэд аюултай байдал бий болсныг барилга, хот байгуулалтын хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоож, ашиглахыг хориглосон хуучин барилга байгууламжийг;

4.1.7. "иргэдийн төлөөллийн байгууллага" гэж хот, суурин газрыг дахин хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчийн төлөөллөөс бүрдсэн ашгийн төлөө бус байгууллагыг;

4.1.8. "нийтээр ашиглах барилга байгууламж" гэж нийтийн эдэлбэрийн газар дахь нийтийн амралт, зугаалга, биеийн тамир, цэцэрлэгт хүрээлэн, оршуулга, авто зогсоолын зориулалттай барилгыг;

4.1.9. "нийтийн эдэлбэрийн газар" гэж Газрын тухай хуулийн 12.2-т

заасныг;

4.1.10. "сонгосон талбай" гэж хот, суурин газрыг дахин хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэхээр бүхэлд нь эсхүл хэсэгчлэн сонгосон газрыг;

4.1.11. "төсөл хэрэгжүүлэгч" гэж хот, суурин газрыг дахин хөгжүүлэх төслийн сонгон шалгаруулалтаар шалгарч, Засаг даргын захирамжаар батламжилсан Монгол улсын хувийн өмчийн хуулийн этгээдийг;

4.1.12. "түр суурьшуулах" гэж төсөл хэрэгжих хугацаанд тухайн төслийг хэрэгжүүлэхээр сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгө чөлөөлсөн иргэн, хуулийн этгээдийг түр байрлуулах газар, орон сууцаар хангахыг;

4.1.13. "барилгажсан хэсэг" гэж холбогдох хууль тогтоомжид заасны дагуу баригдсан, инженерийн дэд бүтцэд холбогдсон эсхүл холбох техникийн боломж бүрдсэн барилга байгууламж бүхий газрыг;

4.1.14. "хувь нийлүүлсэн талбай" гэж гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах зорилгоор сонгосон талбай дахь газар өмчлөгч, эзэмшигчээс сайн дурын үндсэн дээр хувь нийлүүлж бий болгосон газрыг;

4.1.15. "сэргээн босголт" гэж гамшгийн улмаас хот, суурин газарт учирсан хор хохирлыг арилгах, сэргээн засварлах, барьж байгуулах үйл ажиллагааг;

4.1.16. "нөхөх олговор" гэж дахин хөгжүүлэх үйл ажиллагаа хэрэгжүүлэхтэй холбогдон хууль ёсны эрх бүхий газар, үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлөхөд газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчид олгох мөнгөн болон мөнгөн бус хэлбэрийн нөхөн төлбөрийг.

5 дугаар зүйл. Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагаанд баримтлах зарчим

Хэвлэх

5.1. Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагаанд Хот байгуулалтын тухай хуулийн 4.1-д заасан үндсэн зарчмаас гадна дараах тусгай зарчмыг баримтална:

5.1.1. хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах;

5.1.2. нийтийн эрх ашгийг эрхэмлэх;

5.1.3. иргэд, олон нийтийн оролцоог хангах;

5.1.4. ил тод, нээлттэй байх, иргэдийг мэдээллээр хангах;

5.1.5. аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх;

5.1.6.эдийн засгийн чадавх, тооцоо, судалгаанд үндэслэх;

5.1.7. төрийн байгууллага шийдвэр гаргахдаа тухайн нэгжид оршин суугаа иргэдийн саналыг харгалзан үзэх;

5.1.8. төсөл хэрэгжүүлэгчийн хууль ёсны үйл ажиллагааг дэмжих

5.1.9. шаардлагад нийцсэн орон байртай байх эрхийг зөрчихгүй байх;

5.1.10. нөхөх олговрыг тооцохдоо өмчлөгч, эзэмшигчийн амьдрах орчин, амьжиргаа, аж ахуйн үйл ажиллагааны нөхцөлийг өмнө байснаас дордуулахгүй байх;

5.1.11 .шудрага нөхөх олговор олгох, олгохыг шаардах.

ХОЁРДУГААР БҮЛЭГ ХОТ, СУУРИН ГАЗРЫГ ДАХИН ХӨГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА, ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЕ ШАТ

6 дугаар зүйл. Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагаа

Хэвлэх

6.1. Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагаа дараах төрөлтэй байх ба төсөл хэлбэрээр хэрэгжүүлнэ.

6.1.1. хот төлөвлөлт, ашиглалтын шаардлага хангахгүй барилгажсан хэсгийг дахин хөгжүүлэх үйл ажиллагаа:

6.1.1. а.хот төлөвлөлтийн шаардлага хангахгүй барилгажсан хэсгийг хот байгуулалтын баримт бичигт нийцүүлэн дахин төлөвлөн байгуулах төсөл;

6.1.1.6. ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийн дүр төрх, архитектурын дурсгал, соёлын биет өвийг хадгалж сэргээн засварлах, шинэчлэх, хүчитгэх;

6.1.1. в.ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулгаж, шинээр барих төсөл.

6.1.2. гэр хорооллыг дахин хөгжүүлэх үйл ажиллагаа:

6.1.2. а.гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах төсөл;

6.1.2.б.гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл.

6.1.3. нийтийн эдэлбэрийн газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагаа:

6.1.3. а.нийтийн эдэлбэрийн газрыг дахин төлөвлөн, засаж сайжруулах төсөл;

6.1.3.6. нийтийн эдэлбэрийн газрыг шинээр байгуулах төсөл.

6.2. Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэх шийдвэрийг энэ хууль болон Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлагад нийцүүлэн аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, эсхүл хотын Зөвлөл гаргана.

6.3. Хүн амын нутагшилт, суурьшил, гэр хорооллын болон ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын санал хүсэлт, дэд бүтцийн хүртээмж, ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийн төрөл, чанарыг харгалзан хот, суурин газрыг дахин хөгжүүлэх төслийг дангаар болон хослуулан хэрэгжүүлнэ.

7 дугаар зүйл. Хот төлөвлөлт, ашиглалтын шаардлага хангахгүй барилгажсан хэсгийг дахин хөгжүүлэх үйл ажиллагаа

Хэвлэх

7.1. Хот, суурины экологи, эдийн засаг, нийгмийн хөгжил, хот байгуулалтын баримт бичигт нийцүүлэн дэд бүтцийн зохистой үйлчилгээг бий болгох, хүн амын эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор хот төлөвлөлт, ашиглалтын шаардлага хангахгүй болсон барилгажсан хэсгийг дахин хөгжүүлэх үйл ажиллагааг энэ хуулийн 6.1.1-д заасан хэлбэрээр хэрэгжүүлнэ.

7.2. Хот төлөвлөлтийн шаардлага хангахгүй барилгажсан хэсгийг дахин төлөвлөж барилгажуулах үйл ажиллагааг энэ хуулийн 6.1.1.а-д заасан төслийн хүрээнд хэрэгжүүлнэ.

7.3. Ашиглалтын шаардлага хангахгүй хот, суурины түүхэн барилга байгууламжийн дүр төрх, архитектурын дурсгал, соёлын биет өвийг сэргээн засварлах, шинэчлэх, хүчитгэх үйл ажиллагааг энэ хуулийн 6.1.1 .б-д заасан төслийн хүрээнд хэрэгжүүлэх ба өөр байршилд нягтаршлыг шилжүүлж, ашигтай байдлаар төсөл хэрэгжүүлэх боломжийг олгоно.

7.4. Барилга, хот байгуулалтын хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын дүгнэлтээр ашиглахыг хориглосон барилга байгууламжийг буулган шинээр барих үйл ажиллагааг энэ хуулийн 6.1.1.в-д заасан төслийн хүрээнд хэрэгжүүлнэ.

8 дугаар зүйл. Г эр хорооллын газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагаа

Хэвлэх

8.1. Гэр хорооллыг хэсэгчилсэн болон нэгдсэн төлөвлөлтийн дагуу орон сууц, олон нийтийн барилга, дэд бүтэц бүхий хот байгуулалтын шинэ бүтэц болгон хөгжүүлэх үйл ажиллагааг энэ хуулийн 6.1.2-т заасан төслийн хүрээнд хэрэгжүүлнэ.

8.2. Иргэн, хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшлийн газарт дахин зохион байгуулалт хийж, хувь нийлүүлсэн талбайд инженерийн бэлтгэл ажил, инженерийн болон нийгмийн дэд бүтэц барих, нийтийн эдэлбэрийн талбай бий болгох үйл ажиллагааг энэ хуулийн 6.1.2.а-д заасан төслийн хүрээнд хэрэгжүүлнэ.

8.3. Иргэн, хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшлийн газар, үл хөдлөх эд хөрөнгийг орон сууцаар солих, газраар солих, худалдан авах замаар гэр хорооллын газрыг орон сууцжуулах үйл ажиллагааг энэ хуулийн 6.1.2.б-д заасан төслийн хүрээнд хэрэгжүүлнэ.

8.4. Гэр хорооллын газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ энэ хуулийн 6.1.2-т заасан төслийг дангаар болон хослуулан хэрэглэж болно.

8.5. Газар чөлөөлөх, газар өмчлөх, эзэмших эрх шилжүүлэхтэй холбогдсон харилцааг Газрын тухай болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиар зохицуулна.

9 дүгээр зүйл. Нийтийн эдэлбэрийн газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагаа

Хэвлэх

9.1. Хот, суурин газарт барилгажсан хэсэг ба нийтийн орон зайн тэнцвэртэй байдлыг хангах, иргэдийн амьдрах орчны чанар, хүртээмжийг дээшлүүлэх, хүрээлэн буй орчныг сайжруулах, үл хөдлөх эд хөрөнгийн болон бизнесийн үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилгоор нийтийн эдэлбэрийн газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааг энэ хуулийн 6.1.3-т заасан хэлбэрээр хэрэгжүүлнэ.

9.2. Нийтийн эдэлбэрийн газрыг дахин төлөвлөн, засаж сайжруулах, өргөтгөх, шинэчлэх үйл ажиллагааг энэ хуулийн 6.1.3.а-д заасан төслийн дагуу хэрэгжүүлнэ.

9.3. Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах төслийн талбарт болон бусад шаардлагатай нутаг дэвсгэрт нийтийн эдэлбэрийн газрыг шинээр байгуулах үйл ажиллагааг энэ хуулийн 6.1.3.б-д заасан төслөөр хэрэгжүүлнэ.

9.4. Нийтийн эдэлбэрийн газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ нийтийн эдэлбэрийн газрын хэмжээг багасгах, зориулалтыг өөрчлөх, иргэн, хуулийн этгээдийн эзэмшил, өмчлөлд шилжүүлэх, олон нийтийн чөлөөтэй ашиглах боломжийг хязгаарлахыг хориглоно.

9.5. Нийтийн эдэлбэрийн газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааг аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга эсхүл хотын Захирагч болон хөрөнгө оруулагч, оршин суугчид хамтран зохион байгуулна.

10 дугаар зүйл. Төсөл хэрэгжүүлэх санал, хүсэлт гаргах, төсөл санаачлах

Хэвлэх

10.1 .Төсөл хэрэгжүүлэх шаардлагатай талаар санал, хүсэлтийг дараах этгээд аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга, хотын Захирагчид гаргана:

10.1.1. иргэн, иргэдийн нэгдэл;

10.1.2. төрийн бус байгууллага;

10.1.3. төрийн болон хувийн өмчийн хуулийн этгээд;

10.1.4. аймаг, нийслэл, хотын ерөнхий архитектор.

10.2.Энэ зүйлийн 10.1-т заасан этгээдийн гаргасан санал, хүсэлтийг аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга, хотын Захирагч хүлээн авах, хянан шийдвэрлэх үүрэгтэй.

10.3. Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга, хотын Захирагч энэ зүйлийн 10.2-т заасны дагуу санал, хүсэлт гаргасан байрлалд хот, суурин газрыг дахин хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэх боломжтой гэж үзвэл төсөл хэрэгжүүлэх бэлтгэл үе шатны ажлыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хэрэгжүүлнэ.

10.4. Батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй тохиолдолд төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбайд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний төсөл боловсруулах, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн, хөндөгдөж болзошгүй иргэн, хуулийн этгээдийн саналыг авч тусгах, батлуулах асуудал хамаарахгүй.

10.5. Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэх талбайг сонгох, төслийг хэрэгжүүлэхдээ хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг зөрчих, өөрчлөхийг хориглоно.

10.6. Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга (цаашид "тухайн шатны Засаг дарга" гэх), хотын Захирагч нийтийн эрх ашигт хамаарах дараах арга хэмжээг хэрэгжүүлэхээр хот, суурин газрыг дахин хөгжүүлэх төслийг санаачлан, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах үүрэгтэй:

10.6.1. хот, суурин газар, дүүрэг, хорооллын чанартай инженерийн бэлтгэл ажил;

10.6.2. хот, суурин газар, дүүрэг, хорооллын чанартай инженерийн болон нийгмийн дэд бүтэц барьж байгуулах.

10.7.Энэ зүйлийн 10.6.1, 10.6.2-т заасан арга хэмжээнд тухайн арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай газрыг чөлөөлөх, нөхөх олговор олгох асуудал багтах бөгөөд тухайн шатны Засаг дарга, Хотын захирагч газар, дэд бүтцийг хөгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн болон хувийн хэвшлийн хуулийн этгээдтэй байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний дагуу шийдвэрлэж болно.

10.8.Энэ зүйлийн 10.6-д заасан төслийг тухайн байрлалд энэ хуулийн 6.1.1.в, 6.1.2-т заасан төслийн сонгон шалгаруулалтыг зарлахаас өмнө хэрэгжүүлж эхэлсэн байна.

10.9.Тухайн шатны Засаг дарга, хотын Захирагч энэ зүйлийн 10.8-д заасны дагуу уг арга хэмжээг хэрэгжүүлж эхлээгүй тохиолдолд тухайн байрлалд энэ хуулийн

6.1.1. В, 6.1.2-т заасан төслийг хэрэгжүүлэхээр шалгарсан төсөл хэрэгжүүлэгчтэй гэрээ байгуулан тухайн ажлыг гүйцэтгүүлнэ.

10.10.Энэ зүйлийн 10.7, 10.9-д заасны дагуу байгуулах гэрээнд нийтийн эрх ашигт хамаарах арга хэмжээний төрөл, хэмжээ, хугацаа, санхүүжилт, эргэн төлөлтийн нөхцөлийг заавал тусгана.

10.11 .Энэ хуулийн 31.6-д зааснаас бусад тохиолдолд барилгажилтын төслийг өөрчлөхийг хориглоно.

11 дүгээр зүйл. Төсөл хэрэгжүүлэгч

Хэвлэх

11.1. Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх төслийг энэ хуулийн дагуу сонгон шалгаруулалтад оролцож шалгарсан хувийн өмчийн хуулийн этгээд (цаашид "төсөл хэрэгжүүлэгч" гэх) хэрэгжүүлнэ.

11.2. Төслийн сонгон шалгаруулалтад 3-аас доошгүй удаа хувийн өмчийн хуулийн этгээд оролцохоор санал ирүүлээгүй, эсхүл төсөл хэрэгжүүлэгч дампуурсан тохиолдолд тухайн шатны Засаг дарга, хотын Захирагчийн шийдвэрээр түүний харьяа дахин төлөвлөлт, орон сууцжуулалтын асуудал хариуцсан захиргааны байгууллага, эсхүл орон нутгийн өмчит төсөвт болон аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, компани тухайн төслийг шууд хэрэгжүүлнэ.

11.3.Энэ зүйлийн 11.2-т заасан тохиолдолд тухайн шатны Засаг даргын хүсэлтээр Орон суужцуулалтын тухай хуулийн 13.1-д заасан хуулийн этгээд дахин хөгжүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлж болно.

11.4. Төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг энэ хуулийн 4 дүгээр бүлэгт заасны дагуу зохион байгуулна.

12 дугаар зүйл. Иргэдийн оролцоог хангах

Хэвлэх

12.1. Тухайн шатны Засаг дарга, хотын Захирагч хот, суурин газрыг дахин хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэх бэлтгэл үе шатанд хоёроос доошгүй удаа нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна.

12.2. Иргэдийн саналыг авах цахим платформыг тогтмол ажиллуулна.

12.3. Иргэдийн оролцоог хангах Төлөөллийн байгууллага байгуулахыг шаардах, тус байгууллагатай хамтран ажиллахыг төсөл хэрэгжүүлэгчид тухайн шатны Засаг дарга, хотын Захирагч үүрэг болгож, хэрэгжилтэд хяналт тавина.

13 дугаар зүйл. Төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагааны үе шат

Хэвлэх

13.1. Төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагаанд дараах үе шатыг баримтална:

13.1.1. Бэлтгэл үе шат. Энэ үе шатанд аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга, хотын Захирагч дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:

13.1.1 .а.Төсөл хэрэгжүүлэх талбайг сонгох;

13.1.1.б.төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбайд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах, батлах;

13.1.1. в.төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбайн хил заагийг батлах, хот, суурин газрыг дахин хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэх шийдвэр гаргах;

13.1.1. г.барилгажилтын төсөл боловсруулж, батлах;

13.1.1. д.төсөл хэрэгжүүлэх шийдвэр, барилгажилтын төслийг сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчдэд танилцуулж, тэдний 80-аас доошгүй хувийн зөвшөөрлийг авах;

13.1.1. е.тухайн төслийг хэрэгжүүлэхээр сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгө эзэмшигч, өмчлөгчдөөс бүрдсэн иргэдийн Төлөөллийн байгууллага байгуулах;

13.1.1. ё.төслийн талбай дах газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчийн эд хөрөнгийн бүртгэлийн зөрчлийг арилгуулах;

13.1.1. ж.төсөл сонгон шалгаруулах ажлын даалгавар батлах;

13.1.1.з.энэ хуулийн 18.1-д заасны дагуу үнэлгээний хороо

байгуулах;

13.1.1. и.төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтыг зарлах;

13.1.1. й.төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбайд барилга барих болон газар ашиглах, эзэмших, өмчлөх эрх олгох, газар, үл хөдлөх эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг түр зогсоох.

13.1.2. Сонгон шалгаруулалтын үе шат: Энэ үе шатанд Үнэлгээний хороо энэ хуулийн 18.7, 18.9, 20.1-д заасан чиг үүрэг, үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

13.1.3. Хэрэгжүүлэх үе шат: Энэ үе шатанд төслийн оролцогчид дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

13.1.3. а.тухайн шатны Засаг дарга, эсхүл хотын Захирагч төсөл хэрэгжүүлэгчтэй хариуцлагын гэрээ байгуулах;

13.1.3.б.тухайн шатны Засаг дарга, эсхүл хотын Захирагч төсөл хэрэгжүүлэх талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигч, төсөл хэрэгжүүлэгчтэй гурван талт гэрээ байгуулах;

13.1.3. в.энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан Хяналтын хороог

байгуулах;

13.1.3. г.төсөл хэрэгжүүлэгч төслийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу нөхөх олговор олгох, газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчийг нүүлгэн шилжүүлэх, түр суурьшуулах, сонгосон талбайг чөлөөлөх;

13.1.3. д.архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулах;

13.1.3. е.зураг төсөл боловсруулах, батлуулах, техникийн нөхцөл

авах;

13.1.3. ё.зураг төсөлд магадлал хийлгүүлэх;

13.1.3. ж.барилгын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах; 13.1.3.з.барилга байгууламж барих үйл ажиллагааг батлагдсан

зураг төсөл, холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хэрэгжүүлэх;

13.1.3. и.төсөл хэрэгжүүлэхийг дэмжээгүй газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэй харилцан тохиролцох үйл ажиллагааг үргэлжлүүлэх;

13.1.3. к.нийтийн эрх ашгийн үүднээс чөлөөлөх зайлшгүй шаардлагатай боловч тохиролцоонд хүрч чадахгүй тохиолдолд Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох бусад хуульд нийцүүлэн нөхөх олговортойгоор газар, үл хөдлөх эд хөрөнгө чөлөөлөх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргах.

13.1.4. Төсөл хэрэгжүүлж дуусгах үе шат:

13.1.4. а.барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээлгэн өгөх;

13.1.4.б.гурван талт гэрээний дагуу төслийн оролцогчид орон сууцыг хүлээлгэн өгөх;

13.1.4. в.газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчийн эрхийг шинэчлэн бүртгүүлэх;

13.1.4. г.төслийн хэрэгжилтийн тайлан, санхүүгийн бүртгэл, тооцоог гаргах, хариуцлагын гэрээ дүгнэх;

13.1.4. д.гурван талт гэрээний биелэлтийг Хяналтын хороо хэлэлцэж үнэлгээ, дүгнэлт өгч, төслийг дуусгавар болгох.

13.2. Төслийн оролцогчид энэ зүйлийн 13.1.1 .а-13.1.1 .д-д заасан баримт бичгийг төсөл хэрэгжиж дуусах хүртэлх хугацаанд өөрчлөхийг хориглоно.

14 дүгээр зүйл. Төсөл хэрэгжүүлэх талбайд тавигдах шаардлага

Хэвлэх

14.1. Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэх талбай нь дараах шаардлагыг хангасан байна:

14.1.1. төсөл хэрэгжүүлэх талбайг энэ хуулийн 26.1.5-д заасан журмын дагуу сонгосон байх;

14.1.2. инженерийн бэлтгэл ажил, инженерийн болон нийгмийн дэд бүтэц барьж байгуулах боломжтой байх;

14.1.3. инженерийн бэлтгэл ажил, инженерийн болон нийгмийн дэд бүтцийг холбогдох норм, дүрмийн дагуу төлөвлөхөд хүрэлцэхүйц хэмжээтэй байх;

14.1.4. Хот байгуулалтын тухай хуулийн 23 дугаар зүйлд нийцсэн байх;

14.2. Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд орон сууцны хорооллыг 80.0 га-аас багагүй, дахин хөгжүүлэх төслийн талбай 25 га-аас ихгүй байхаар төлөвлөнө.

14.3.Энэ зүйлийн 14.1.2, 14.1.3-т заасан шаардлагын инженерийн бэлтгэл ажил, инженерийн дэд бүтэц байгуулах боломжтой эсэхийг хангагч байгууллагаас авсан санал дээр үндэслэнэ.

15 дугаар зүйл. Төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө

Хэвлэх

15.1. Төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө нь дараах шаардлагыг хангасан байна.

15.1.1 .энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан зарчимд нийцсэн байх;

15.1.2. хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, барилгажилтын төсөлтэй нийцсэн байх;

15.1.3. сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчдийн 80-аас доошгүй хувийн саналыг авч, тусгасан байх;

15.1.4. төсөл хэрэгжүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн байх;

15.1.5. төсөл хэрэгжүүлэх хугацааг тодорхойлсон байх;

15.1.6. газар, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, эрх шилжүүлэлт, нэгж талбарын өөрчлөн зохион байгуулалтын асуудлыг бүрэн тусгасан байх;

15.1.7. нөхөх олговрын төрөл, түүнийг хэрхэн шийдвэрлэх асуудлыг тусгасан байх;

15.1.8. газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчийг нүүлгэх, түр суурьшуулах тооцоо судалгаа, шийдвэрлэх арга замыг тодорхойлсон байх.

15.2. Төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг дахин хөгжүүлэх төслийн сонгон шалгаруулалтад оролцохоор санал ирүүлсэн хувийн өмчийн хуулийн этгээд энэ зүйлийн 15.1-д заасан шаардлагад нийцүүлэн боловсруулж, тухайн шатны Засаг дарга эсхүл хотын Захирагч хянаж батална.

16 дугаар зүйл. Төсөл хэрэгжүүлэх талбайд барилга барих, газар ашиглах, эзэмших, өмчлөх эрх олгох, газар ба үл хөдлөх эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг түр зогсоох

Хэвлэх

16.1. Энэ хуулийн 13.1.1. в-д заасны дагуу төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбайн хил заагийг баталж, хот, суурин газрыг дахин хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэх шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 3 хоногт багтаан тухайн шатны Засаг дарга, эсхүл хотын Захирагч дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

16.1.1. төсөл хэрэгжүүлэх талбайд төсөл хэрэгжүүлэгчээс өөр этгээдэд барилга барих болон газар ашиглах, эзэмших, өмчлөх эрх олгох, шилжүүлэх үйл ажиллагааг төсөл хэрэгжиж дуусах хүртэл хугацаанд түр зогсоох шийдвэр гаргах;

16.1.2. төсөл хэрэгжүүлэх талбай дах газар, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн шилжилт хөдөлгөөнийг төсөл хэрэгжиж дуусах хүртэл хугацаанд түр зогсоох хүсэлтийг эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэх.

16.2. Аймаг, нийслэл, сум, дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн байгууллага энэ хуулийн 16.1-д заасны дагуу тухайн шатны Засаг даргын гаргасан шийдвэр, хүсэлтийг хүлээн авсан тохиолдолд газар, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд шилжилт хөдөлгөөн хийх эрхийг төсөл хэрэгжиж дуусах хүртэл хугацаанд түдгэлзүүлнэ.

16.3.Энэ хуулийн 16.1.1, 16.1.2-т заасан арга хэмжээ өвлөх эрхийн гэрчилгээ олгох асуудалд хамаарахгүй.

ГУРАВДУГААР БҮЛЭГ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ

17 дугаар зүйл. Төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагаа

Хэвлэх

17.1. Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэхэд сонирхогч этгээдийг оролцох боломжоор тэгш хангаж, нээлттэй сонгон шалгаруулалтыг цахимаар зохион байгуулна.

17.2. Нээлттэй сонгон шалгаруулалтын зарлалыг цахим системээс гадна хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, цахим хуудаст нийтэлнэ.

17.3. Сонгон шалгаруулалтын зарлалд дараах мэдээллийг тусгана:

17.3.1. гүйцэтгэх ажлын товч агуулга;

17.3.2. сонгон шалгаруулалтын баримт бичиг, бусад мэдээлэл авах хаяг;

17.3.3. сонгон шалгаруулалтын баримт бичгийн үнэ;

17.3.4. сонгон шалгаруулалтад тавих тусгай шаардлага;

17.3.5. төслийн санал хүлээн авах хаяг, эцсийн хугацаа;

17.3.6. төслийн саналыг нээх хугацаа;

17.3.7. давуу эрх олгох эсэх;

17.3.8. сонгон шалгаруулалтын баталгаа;

17.3.9. сонгон шалгаруулалтыг багцад хуваасан бол багцын мэдээлэл.

17.4. Нээлттэй сонгон шалгаруулалтын санал хүлээн авах эцсийн хугацаа ажлын 15-аас доошгүй өдөр байхаар заана.

17.5. Санал хүлээн авах эцсийн хугацаанаас хойш ирүүлсэн саналыг өөрчлөхийг хориглоно.

18 дугаар зүйл. Үнэлгээний хороо

Хэвлэх

18.1. Үнэлгээний хороог 11 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр тухайн шатны Засаг дарга, эсхүл хотын Захирагч байгуулна. Үүнд:

18.1.1. тухайн төслийн талбай дахь иргэдийн Төлөөллийн байгууллагаас

5 гишүүн;

18.1.2. тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас

1 гишүүн;

18.1.3. тухайн шатны Засаг даргын Тамгын газраас 1 гишүүн;

18.1.4. ерөнхий архитекторын ажлын албанаас 1 гишүүн;

18.1.5. тухайн шатны Засаг даргын харьяа хот байгуулалт, орон сууцжуулах асуудал хариуцсан хэрэгжүүлэгч агентлагаас 1 гишүүн;

18.1.6. тухайн шатны Засаг даргын харьяа хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагаа хариуцсан хэрэгжүүлэгч агентлагаас 1 гишүүн;

18.1.7.баг, хорооны Засаг даргын Тамгын газраас 1 гишүүн.

18.2.Энэ хуулийн 18.1-д заасан бүрэлдэхүүнээс Үнэлгээний хорооны даргыг томилно.

18.3. Үнэлгээний хорооны дарга үнэлгээний хорооны үйл ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулах, хурлыг товлох, тогтоосон хугацаанд шуурхай шийдвэр гаргаж, захиалагчид хүргүүлэх, үнэлгээний хороог захиалагчийн өмнө төлөөлөх чиг үүргийг хэрэгжүүлнэ.

18.4. Үнэлгээний хорооны гишүүн хүндэтгэн үзэх шалтгаанаар үргэлжлүүлэн ажиллах боломжгүй болсон, эсхүл хуульд заасан үүргээ зөрчсөн бол түүнийг үнэлгээний хорооны гишүүнээс чөлөөлж, шинэ гишүүн нөхөн томилно.

18.5. Тухайн шатны Засаг дарга, хотын Захирагч үнэлгээний хорооны хараат бус, бие даасан байдлыг хангах зорилгоор тухайн төсөл сонгон шалгаруулах бүрд Үнэлгээний хороог байгуулна.

18.6. Үнэлгээний хороо сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар Засаг дарга, хотын Захирагчаас бусад этгээдтэй харилцахыг хориглох ба шаардлагатай тохиолдолд Засаг дарга, хотын Захирагчаар дамжуулан харилцана.

18.7. Үнэлгээний хороо байнгын бус ажиллагаатай байх бөгөөд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

18.7.1. сонгон шалгаруулалтын баримт бичиг, зарлал боловсруулах, санал хүлээн авах;

18.7.2. сонгон шалгаруулалтыг нээх;

18.7.3. ирүүлсэн сонгон шалгаруулалтын баримт бичгийг хянан үзэх,

үнэлэх;

18.7.4. тухайн шатны Засаг дарга, хотын Захирагчид энэ хуулийн 18.8-д заасан шийдвэр гаргах санал хүргүүлэх;

18.7.5.энэ зүйлийн 18.7.4-т заасан саналыг тухайн шатны Засаг дарга, хотын Захирагчид хүргүүлсэн өдөрт багтаан цахим хуудаст нийтэлнэ.

18.8. Тухайн шатны Засаг дарга, хотын Захирагч энэ хуулийн 18.7.4-т заасан саналыг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан дараах шийдвэрийн аль тохирохыг гаргана:

18.8.1. хамгийн сайн санал ирүүлсэн оролцогчийн энэ хуулийн 15.2-т заасны дагуу боловсруулсан төлөвлөгөөг баталж, төсөл хэрэгжүүлэгчийн батламж олгох;

18.8.2. шаардлагад нийцсэн санал ирүүлээгүй бол бүх оролцогчийн саналаас татгалзах.

18.9. Төсөл хэрэгжүүлэгчээр шалгаруулж, батламж олгосон шийдвэр болон ирүүлсэн санал нь шалгараагүй оролцогчийн нэрийг цахим системд нийтэлснээр мэдэгдсэнд тооцно.

18.10. Бүх саналаас татгалзсантай холбоотойгоор дахин сонгон шалгаруулалт зарлах тохиолдолд энэ хуулийн 21 дүгээр зүйлд заасан гомдол гаргах хугацаа дуусаагүй байхад дараагийн сонгон шалгаруулалтыг нээхийг хориглоно.

18.11.Энэ хуулийн 18.8-д заасны дагуу шийдвэр гараагүй тохиолдолд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээд энэ хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу гомдол гаргана.

19 дүгээр зүйл. Үнэлгээний хорооны хурал

Хэвлэх

19.1. Үнэлгээний хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр хурал байх бөгөөд хурлын үйл ажиллагааг дараах байдлаар зохион байгуулна:

19.1.1. сонгон шалгаруулалт нээсэн өдөр саналыг хянан үзэх, үнэлэх ажиллагааг эхлүүлж, энэ хуулийн 18.7.4-т заасан саналыг сонгон шалгаруулалтыг нээснээс хойш ажлын 14 хоногийн дотор гаргана;

19.1.2. нийт гишүүний дөрөвний гурваас багагүй тооны гишүүний ирцтэй хуралдсанаар хурлыг хүчинтэйд тооцно;

19.1.3. сонгон шалгаруулалтыг хянан үзэх, үнэлэхэд энэ хуульд заасан үндэслэлээр холбогдох этгээдээс тодруулга авах шаардлагатай гэж үзвэл үнэлгээний хорооны хурлыг нэг удаа хойшлуулж болно;

19.1.4. хууль тогтоомжид заасан үндэслэлээр эрх бүхий байгууллагаас тогтоосон бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн, хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоосон болон түүнтэй адилтгах бусад нөхцөл байдлаас шалтгаалан хуралд үнэлгээний хорооны бүх, эсхүл зарим гишүүд биечлэн оролцох боломжгүй бол тухайн гишүүдийг хуралд цахим хэлбэрээр оролцуулна;

19.1.5. үнэлгээний хорооны хуралд цахимаар оролцсон гишүүнийг ирцэд оруулан тооцож, хурлын тэмдэглэлд цахим системээр баталгаажуулна;

19.1.6. үнэлгээний хорооны хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ;

19.1.7. үнэлгээний хорооны гишүүд хуралд биечлэн оролцсон эсэхээс үл хамааран зөвлөмжтэй танилцаж, түүнийг дэмжих эсэх саналаа тусган цахим системээр баталгаажуулах үүрэгтэй.

20 дугаар зүйл. Үнэлгээний шалгуур үзүүлэлт

Хэвлэх

20.1. Үнэлгээний хороо хүлээн авсан саналыг дараах шалгуур үзүүлэлтээр үнэлэн төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулна:

20.1.1. санхүүгийн чадавх, түүнийг нотолсон баримт бичиг;

20.1.2. хүний нөөц, удирдлага, ажлын туршлага;

20.1.3. төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө нь энэ хуулийн 15.1-д заасан шаардлагыг хангасан эсэх;

20.1.4. сонгон шалгаруулалтын баримт бичигт заасан бусад нөхцөл,

шаардлага;

20.1.5.эрсдэлийн үнэлгээ.

20.2. Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэгчийн төсөл хэрэгжүүлэх эрх нь цуцлагдсан өдрөөс хойш 3 жилийн хугацаанд дахин төсөл хэрэгжүүлэгчээр сонгон шалгаруулахыг хориглож, хар жагсаалтад бүртгэнэ.

21 дүгээр зүйл. Үнэлгээний хорооны шийдвэрт гомдол гаргах

Хэвлэх

21.1. Үнэлгээний хорооны шийдвэрт тухайн шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор гомдол гаргаж болно.

21.2. Сум, дүүргийн Засаг даргын байгуулсан үнэлгээний хорооны шийдвэртэй холбоотой гомдлыг аймаг, нийслэлийн Засаг даргад, аймаг, нийслэлийн Засаг даргын байгуулсан үнэлгээний хорооны шийдвэртэй холбоотой гомдлыг Барилга, хот байгуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад бичгээр гаргана.

21.3. Аймаг, нийслэлийн Засаг дарга, Барилга, хот байгуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага гомдлыг хүлээн авч 14 хоногийн дотор шийдвэрлэнэ.

21.4. Гомдлыг энэ хуулийн 21.3-т заасан хугацаанд шийдвэрлээгүй, эсхүл гаргасан шийдвэрийг нь эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ ТӨСЛИЙН САНХҮҮГИЙН ЭХ ҮҮСВЭР, ТӨСЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ

22 дугаар зүйл. Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх ажлын санхүүжилт

Хэвлэх

22.1. Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг дараах байдлаар шийдвэрлэнэ:

22.1.1. төсөл хэрэгжүүлэгчийн хөрөнгөөр;

22.1.2. улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр;

22.1.3. төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийн санхүүжилтээр;

22.1.4. ашигт малтмалын ордоос уул уурхайн бүтээгдэхүүн нийлүүлэх замаар төлбөрийн баталгаа гарган бүрдүүлсэн хөрөнгөөр;

22.1.5. хот, суурин газрын үндсэн хөрөнгийг барьцаалах замаар бүрдүүлсэн хөрөнгөөр;

22.1.6. гадаад улс, олон улсын байгууллагын хандив тусламж, төсөл, хөтөлбөрийн санхүүжилтээр;

22.1.7.энэ хуулийн 10.7, 10.9-д заасны дагуу дараа эргэн төлөгдөх нөхцөлөөр байгуулсан гэрээний үндсэн дээр хувийн болон газар, дэд бүтэц хөгжүүлэх чиг үүрэг хэрэгжүүлэх төрийн өмчийн хуулийн этгээдээс гаргах хөрөнгөөр;

22.1.8. хот, суурин газрыг дахин хөгжүүлэх сангийн хөрөнгөөр;

22.1.9. ипотекийн хоёрдогч зах зээлээс үнэт цаас гаргасан эх үүсвэрээр;

22.1.10.банкны зээлээр;

22.1.11. газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчийн хөрөнгөөр.

22.2.Энэ хуулийн 22.1.2, 22.1.4-т заасан санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх, захиран зарцуулах, түүнд хяналт тавих журмыг Засгийн газар баталж, түүний хэрэгжилтэд хяналт тавина.

22.3. Тухайн шатны Засаг дарга, Хотын захирагч энэ хуулийн 22.1-д заасан санхүүжилтийн эх үүсвэрүүдээс аль болох төсөвт ачаалал үүсгэхгүй байх, төсөл хэрэгжүүлэгч болон гурван талт гэрээ байгуулсан иргэн, хуулийн этгээдэд хүлээлт үүсгэхгүй байх хувилбарыг дангаар нь болон хослуулан хэрэглэх зарчим баримтална.

23 дугаар зүйл.Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагаанд төрөөс дэмжлэг үзүүлэх

Хэвлэх

23.1. Төрөөс хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагаанд татварын болон татварын бус дэмжлэг үзүүлнэ.

23.2.Энэ хуулийн 23.1-д заасан татварын дэмжлэгийг холбогдох татварын хууль тогтоомжоор зохицуулна.

23.3. Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх төслийн хэрэгжилт, цаашдын үр дүнг харгалзан төсөл хэрэгжүүлэгч хувийн өмчийн хуулийн этгээдэд дараах татварын бус дэмжлэгийг үзүүлнэ:

23.3.1. төсөл хэрэгжүүлэхэд шаардагдах баримт бичиг, зөвшөөрөл олгох үйл ажиллагааг хялбаршуулах;

23.3.2.бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний борлуулалтад төрийн худалдан авалтаар дэмжлэг үзүүлэх;

23.3.3. төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай гадаадаас авах ажиллах хүчний ажлын байрны төлбөрийг эхний 3 жил 50 хувь, дараагийн 3 жил 30 хувь чөлөөлөх.

23.4. Улсын Их Хурал хот, суурин газрын инженерийн болон нийгмийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын төсвийг жил бүр улсын төсөвт тусгаж батална.

23.5. Гэр хорооллын газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны төсөлд дор дурдсан шаардлагыг бүрэн хангасан тохиолдолд энэ хуулийн 26.1.6-д заасан журмын дагуу хөнгөлөлттэй зээл олгоно.

23.5.1. хүлэмжийн хийн шингээлтийг болон ногоон байгууламжийг нэмэгдүүлэх шийдэлтэйгээр орчны болон нийтийн эзэмшлийн талбайг тохижуулсан, тохижуулахаар тусгасан;

23.5.2.орон сууц, нийтийн эзэмшлийн зам талбайд эрчим хүч бага хэрэглэдэг гэрэлтүүлэг, камер нэвтрүүлж орчны аюулгүй байдлыг хангасан, хангахаар тусгасан;

23.5.3. сэргээгдэх эрчим хүчийг ашигладаг, ашиглахаар тусгасан;

23.5.4.эрчим хүч, дулаан дамжуулах шугамын болон барилгын дулааны алдагдлыг багасгасан.

24 дүгээр зүйл.Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагаанд орон нутгаас дэмжлэг үзүүлэх

Хэвлэх

24.1. Аймаг, нийслэл, хот нь хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх сантай байна.

24.2. Сангийн хөрөнгө дараах эх үүсвэрээс бүрдэнэ:

24.2.1. улс, орон нутаг, хотын төсвөөс хуваарилсан хөрөнгө;

24.2.2. хот, суурин газрыг дахин хөгжүүлэх төслийн хүрээнд аймаг, сум, нийслэл, дүүрэг, хотын мэдэлд бий болсон орон сууцыг худалдан борлуулсны орлого;

24.2.3. хуулиар хориглоогүй хандив, тусламж.

24.3. Сангийн хөрөнгийг доор дурдсан арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна:

24.3.1. хот, суурин газрыг дахин хөгжүүлэх төслийн талбайд энэ хуулийн 10.6-т заасны дагуу инженерийн бэлтгэл ажил, инженерийн болон нийгмийн дэд бүтцийг барьж байгуулах, өргөтгөх;

24.3.2.энэ зүйлийн 24.3.1-д заасан арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбоотой газар чөлөөлөлтийн нөлөөлөлд өртсөн иргэн, хуулийн этгээдэд олгох нөхөх олговрын зардал;

24.3.3. гэр хорооллыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд орон сууцны бодлогыг хэрэгжүүлэхэд зориулж гаргасан хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хүүгийн зөрүүг төлөх;

24.3.4.энэ хуулийн 11.2-т заасны дагуу тухайн шатны Засаг дарга, хотын Захирагч эсхүл түүний харъяа байгууллага төслийг хэрэгжүүлэх тохиолдолд шаардлагатай зардлыг санхүүжүүлэх;

24.3.5. хот, суурин газрыг дахин хөгжүүлэх төслийн хүрээнд орон байртай байх эрх нь зөрчигдсөн иргэдийн түр суурьшуулах орон байрны зардалд.

24.4. Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах, хяналт тавих журмыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, эсхүл Хотын Зөвлөл баталж, түүний хэрэгжилтэд хяналт тавина.

24.5. Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх сангийн тайлан, зарцуулалт ил тод, нээлттэй байна.

24.6. Аймаг, нийслэл, хот нь хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны бүтээн байгуулалтад зориулж холбогдох хууль, журмын дагуу үнэт цаас гаргаж болно.

ТАВДУГААР БҮЛЭГ ХОТ, СУУРИН ГАЗРЫГ ДАХИН ХӨГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ

25 дугаар зүйл. Улсын Их Хурлын бүрэн эрх

Хэвлэх

25.1. Улсын Их Хурал хот, суурин газрыг дахин хөгжүүлэх талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

25.1.1. төрийн бодлогод хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үзэл баримтлал, чиглэлийг тодорхойлох;

25.1.2. улсын төсвөөр хэрэгжих төслийн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх;

25.1.3. хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагаатай холбоотой татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн асуудлыг шийдвэрлэх.

26 дугаар зүйл. Засгийн газрын бүрэн эрх

Хэвлэх

26.1.Засгийн газар хот, суурин газрыг дахин хөгжүүлэх талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

26.1.1. хот, суурин газрыг дахин хөгжүүлэх хууль тогтоомж, төрийн бодлогыг хэрэгжүүлэх, хяналт тавих;

26.1.2. улсын төсвөөр хэрэгжих төсөл, хөтөлбөр, төлөвлөгөөг батлах;

26.1.3. гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах зорилгоор өмчлөгч, эзэмшигч газраар хувь нийлүүлэх журмыг батлах;

26.1.4. хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны нөхөх олговор олгох журмыг батлах;

26.1.5. төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг төлөвлөх, санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх, захиран зарцуулах, түүнд хяналт тавих журмыг батлах;

26.1.6. гэр хорооллын газрыг дахин хөгжүүлж, орон сууцжуулах бүтээн байгуулалтын төсөлд хөнгөлөлттэй зээл олгох, хяналт тавих үйл ажиллагааны журам батлах.

26.1.7. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 10.1.2-т заасны дагуу Хуримтлалын сангаас гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах дэмжлэг үзүүлэх.

26.2. Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны нөхөх олговор олгох журмыг батлахдаа энэ хуулийн 5.1.10-т заасан зарчмыг баримтлах бөгөөд нөхөх олговорт газар, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ болон бизнесийн үйл ажиллагааны ашиг, үл хөдлөх хөрөнгийг буулгах, нүүлгэн шилжүүлэх, түр суурьшуулах зардлыг хамааруулна.

27 дугаар зүйл. Хот байгуулалт, орон сууцжуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

Хэвлэх

27.1. Хот байгуулалт, орон сууцжуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хот, суурин газрыг дахин хөгжүүлэх талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

27.1.1. хот, суурин газрыг дахин хөгжүүлэх хууль тогтоомж, төрийн бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих;

27.1.2. хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;

27.1.3. хот, суурин газрыг дахин хөгжүүлэх салбарын хүний нөөцийг бэлтгэх, давтан сургах, мэргэшил дээшлүүлэх бодлого боловсруулж, хэрэгжүүлэх;

27.1.4. хот төлөвлөлт, ашиглалтын шаардлага хангахгүй барилгажсан хэсгийг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны журам батлах, хэрэгжилтэд хяналт тавих;

27.1.5. гэр хорооллыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны журам батлах, хэрэгжилтэд хяналт тавих;

27.1.6. хот, суурин газрыг дахин хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэх талбайг сонгох журам батлах, хэрэгжилтэд хяналт тавих;

27.1.7. хот, суурин газрыг дахин хөгжүүлэх төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талт гэрээний үлгэрчилсэн загварыг батлах;

27.1.8. хот, суурин газрыг дахин хөгжүүлэх төсөлд оролцогч иргэдийг түр суурьшуулах орон сууцны сан бүрдүүлэх, ашиглах журмыг батлах;

27.1.9.энэ хуулийн 3.3-т зааснаас бусад түүхэн дурсгалт барилга, архитектурын дурсгалыг сэргээн засварлах журмыг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран батлах;

27.1.10. иргэдийн Төлөөллийн байгууллага, Хяналтын хорооны дүрмийн загварыг батлах;

27.1.11 .төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулахад эрсдэлийн үнэлгээ хийх аргачлалыг батлах;

27.1.12. хот, суурин газрыг дахин хөгжүүлэх төслийн хэрэгжүүлэгч, тухайн шатны Засаг дарга эсхүл хотын Захирагчийн хооронд байгуулах хариуцлагын гэрээний үлгэрчилсэн загварыг батлах.

28 дугаар зүйл. Хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх

Хэвлэх

28.1. Хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хот, суурин газрыг дахин хөгжүүлэх талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

28.1.1.энэ хуулийн 26.1.3, 26.1.4, 27.1.7, 27.1.8-д заасан болон бусад холбогдох бусад хууль тогтоомжид заасан дүрэм, журам, заавар, норм, стандартыг боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, тэдгээрийн биелэлтэд хяналт тавих;

28.1.2. хот, суурин газрыг дахин хөгжүүлэх хууль тогтоомж, дүрэм, журам, заавар, норм, стандартыг сурталчлах, мэдээлэх ажлыг зохион байгуулах;

28.1.3. хот, суурин газрыг дахин хөгжүүлэх салбарын хүний нөөцийг бэлтгэх, давтан сургах, мэргэшил дээшлүүлэх ажлыг зохион байгуулах.

28.1.4.энэ хуулийн 26.1.3, 26.1.4, 27.1.7, 27.1.8-д заасан болон бусад холбогдох дүрэм, журам, заавар, норм, стандартын хэрэгжилтэд хагас жил тутамд хяналт шинжилгээ, үнэлгээ хийж, хот байгуулалт, орон сууцжуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тухай бүр тайлагнах, мэдээллийн санд мэдээллийг оруулах;

28.1.5. хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагаатай холбоотой төрийн үйлчилгээг үндэсний орон зайн дэд бүтцийн цахим сүлжээгээр дамжуулан хэрэгжүүлж, мэдээллийн нэгдсэн сангийн тогтмол үйл ажиллагааг хангана.

29 дүгээр зүйл. Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Хотын зөвлөлийн бүрэн эрх

Хэвлэх

29.1. Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, хотын Зөвлөл хот, суурин газрыг дахин хөгжүүлэх талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

29.1.1. хот, суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, барилгажилтын төслийг үндэслэн төсөл хэрэгжүүлэх талбайн байршил, хэмжээ, хил зааг, зориулалтыг тогтоох;

29.1.2.орон нутгийн төсвөөр хэрэгжих төслийг батлах, түүнийг хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрийг тухайн жилийн төсөвт тусгах;

29.1.3.энэ хуулийн 27.1.8-д заасан журмыг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг жил бүр батлах;

29.1.4. төслийн хэрэгжилт, тэдгээрт зориулсан санхүүгийн эх үүсвэрийн зарцуулалтад хяналт тавих, энэ талаар тухайн шатны Засаг дарга, хотын Захирагчийн тайланг хэлэлцэх, дүгнэх;

29.1.5. хот, суурин газрыг дахин хөгжүүлэх сангийн санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх, хяналт тавих журмыг баталж, түүний хэрэгжилтэд хяналт тавих;

29.1.6. нийтийн эдэлбэрийн газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны журам баталж, хэрэгжилтэд хяналт тавих;

29.2.Энэ зүйлийн 29.1.2-т заасан санхүүгийн эх үүсвэрт инженерийн болон нийгмийн дэд бүтэц барьж байгуулах газар чөлөөлөлтийн болон зураг төслийн зардлыг заавал тусгана.

30 дугаар зүйл. Аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хорооны Засаг дарга, хотын Захирагчийн бүрэн эрх

Хэвлэх

30.1. Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга, хотын Захирагч хот, суурин газрыг дахин хөгжүүлэх талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

30.1.1. хот, суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, барилгажилтын төслийг үндэслэн төсөл санаачлах, боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

30.1.2.энэ хуулийн 27.1.6-д заасан журмын дагуу төсөл хэрэгжүүлэх талбай сонгох ажлыг зохион байгуулах;

30.1.3. хот, суурин газар, дүүрэг, хорооллын чанартай инженерийн болон нийгмийн дэд бүтэц барьж байгуулах, түүнтэй холбоотой санхүүжилтийн эх үүсвэрийн тооцоо, судалгаа гаргаж, тухайн жилийн төсөвт суулгуулахаар санал гаргах;

30.1.4.энэ хуулийн 27.1.8-д заасан журмын дагуу хот, суурин газрыг дахин хөгжүүлэх төсөлд оролцогч иргэдийг түр суурьшуулах орон сууцны сан бүрдүүлэх, орон байртай байх эрх нь зөрчигдсөн иргэдийг хамруулах ажлыг зохион байгуулах;

30.1.5.энэ хуулийн 27.1.2-т заасны дагуу хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн талбайд төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах;

30.1.6. төсөл хэрэгжүүлэгчтэй хариуцлагын гэрээ байгуулах, хяналт тавих;

30.1.7. төслийн оролцогчидтой гурван талт гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж, талуудын эрх, хууль ёсны ашиг, сонирхлыг хамгаалах;

30.1.8. хот, суурин газрыг дахин хөгжүүлэх хууль тогтоомж, энэ хуулийн 30.1.2-т заасан төслийг иргэд, олон нийтэд сурталчлах, мэдээлэх, санал, гомдол хүлээн авч шийдвэрлэх;

30.1.9.энэ хуулийн 10.6-д заасан төслийн хэрэгжилтэд захиалагчийн хяналт тавих;

30.1.10. сэргээн босголтын үйл ажиллагааг Засгийн газрын шийдвэрээр хэрэгжүүлэх;

30.1.11 .хот, суурин газрыг дахин хөгжүүлэх хууль тогтоомж болон гурван талт гэрээний үүргээ удаа дараа, эсхүл ноцтой зөрчиж, иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хуулийн этгээдийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалж, 3 жилийн хугацаанд дахин төсөл хэрэгжүүлэгчээр сонгон шалгаруулахгүй байх;

30.1.12. төсөл хэрэгжүүлэгчийн буруугаас иргэдийн орон байртай байх эрх зөрчигдсөн тохиолдолд тэдний эрхийг хамгаалах арга хэмжээ авч, буруутай этгээдээс гарсан зардлыг нэхэмжлэх;

30.1.13. хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагаатай холбоотой нэг цэгийн үйлчилгээг үндэсний орон зайн дэд бүтцийн цахим сүлжээгээр дамжуулан зохион байгуулах;

30.1.14. улс болон орон нутгийн төсвөөс хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлээгүй төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбайд төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулсан тохиолдолд энэ хуулийн 22 дугаар зүйлд заасан санхүүгийн бусад эх үүсвэрээс хөрөнгө оруулалт хийх, өөрийн нөөц бололцоог дайчлан ажиллаж гурван талт гэрээний хэрэгжилтийг хангах.

30.2.Энэ хуулийн 30.1.5, 30.1.6, 30.1.7, 30.1.8, 30.1.9-д заасан бүрэн эрхээ аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын алба, эсхүл дахин төлөвлөлт, орон сууцжуулах асуудал хариуцсан захиргааны байгууллагын удирдлагад шилжүүлж болно.

30.3. Баг, хорооны Засаг дарга хот, суурин газрыг дахин хөгжүүлэх талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

30.3.1. харьяа нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх хот, суурин газрыг дахин хөгжүүлэх төслийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих;

30.3.2. төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд орох;

30.3.3. төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгө эзэмшигч, өмчлөгчийг хот, суурин газрыг дахин хөгжүүлэх төсөлтэй танилцуулж, оролцоог хангаж байгаа эсэхийг хянаж, иргэдийг мэдээллээр хангах;

30.3.4.энэ хуулийн 30.1.3-т заасан инженерийн болон нийгмийн дэд бүтэц барьж байгуулах байршлын талаар санал өгөх;

30.3.5. төслийн талбайд дээд шатны засаг даргын санаачилсан төслийг хэрэгжүүлэхээр чөлөөлсөн газрыг арчлах, хамгаалах ажлыг хариуцан зохион байгуулах.

30.4. Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга, хотын Захирагч энэ хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд чиглэсэн дахин төлөвлөлт, орон сууцжуулах асуудал хариуцсан захиргааны байгууллагатай байна.

31 дүгээр зүйл. Дахин төлөвлөлт, орон сууцжуулах асуудал хариуцсан захиргааны байгууллагын чиг үүрэг

Хэвлэх

31.1. Дахин төлөвлөлт, орон сууцжуулах асуудал хариуцсан захиргааны байгууллага дор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ:

31.1.1. хот, суурин газрыг дахин хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэх бэлтгэл үе шатанд иргэд, олон нийт, аж ахуйн нэгж байгууллага, бусад захиргааны болон мэргэжлийн байгууллагыг мэдээллээр хангах, танилцуулга хийх, саналыг нь авах;

31.1.2.энэ хуулийн 11.2-т заасны дагуу хот, суурин газрыг дахин хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэх байгууллагад удирдлага, арга зүйн дэмжлэг үзүүлэх;

31.1.3.энэ хуулийн 10.6-д заасан хот, суурин газрыг дахин хөгжүүлэх төсөл, арга хэмжээнд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу магадлалын нэгдсэн дүгнэлт гаргуулах;

31.1.4. хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд орчны бохирдлоос сэргийлэх, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлагыг хангах, дэвшилтэт техник, технологи, инновац нэвтрүүлэх;

31.1.5. газар, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэл, эрх шилжүүлэх асуудалд зөвлөмж өгөх, дэмжлэг үзүүлэх;

31.1.6. хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг газрын болон хот байгуулалтын кадастрын мэдээллийн санд оруулах;

31.1.7.энэ хуулийн 20.2-т заасан хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн өөрчлөлт, шилжилт хөдөлгөөний хяналт, бүртгэл хөтлөх;

31.1.8.энэ хуулийн 34.5-т заасны дагуу хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан этгээдийн бүртгэл хөтөлж, хяналт тавих;

31.1.9.энэ хуулийн 30.2-т заасны дагуу тухайн шатны Засаг дарга, хотын Захирагчаас шилжүүлсэн чиг үүрэг.

ЗУРГААДУГААР БҮЛЭГТӨСӨЛД ОРОЛЦОГЧ ТАЛУУДЫН ЭРХ, ҮҮРЭГ

32 дугаар зүйл. Төсөлд оролцогч иргэн, хуулийн этгээдийн эрх, үүрэг

Хэвлэх

32.1. Төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчийн эрх, үүрэг:

32.1.1. төсөл хэрэгжүүлэх талаар санал, хүсэлт гаргах;

32.1.2. газар, үл хөдлөх эд хөрөнгөө үнэлэх, үнэлүүлэх, шударга нөхөх олговор шаардах;

32.1.3. төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөөнд санал өгөх, холбогдох бусад баримт бичигтэй танилцах, тэдгээрийг танилцуулахыг шаардах;

32.1.4. төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой гэрээ байгуулах, хэлэлцээр хийх;

32.1.5. төслийг дэмжээгүй газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчийг төсөлд хамруулах талаар санаачлага гаргах, шаардлага тавих;

32.1.6. төслийн үйл ажиллагаатай танилцах, мэдээлэл авах, гэрээний үүргээ биелүүлэхийг гэрээний талуудаас шаардах;

32.1.7. төслийн хугацаанд түр суурьших газар, байр, орон сууцаар

хангагдах;

32.1.8. газар, үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой баримт бичгийн зөрчилгүй байх;

32.1.9. газар, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан болон түрээсэлсэн этгээдэд төсөл хэрэгжүүлэх талаар мэдэгдэж, барьцаа, түрээсээс чөлөөлөх;

32.1.10. төсөл хэрэгжүүлэхэд шаардагдах мэдээлэл, баримт бичгийг үнэн, зөв, бүрэн гаргаж өгөх;

32.1.11. төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагаанд шууд болон Иргэдийн төлөөллийн байгууллагаар дамжуулан оролцох, тус байгууллагын дүрэмд санал өгөх;

32.1.12. хяналтын хороонд төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбоотой санал, гомдол гаргах, шийдвэрлүүлэх;

32.1.13. төсөл хэрэгжүүлэгч түр суурьшуулах орон байраар хангах гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд тухайн шатны Засаг даргад хандаж орон байртай байх эрхээ хангуулах.

32.2. Төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигч иргэдийн 75-аас дээш хувь нь сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэж, иргэдийн төлөөллийн байгууллагыг байгуулна.

32.3. Иргэдийн төлөөллийн байгууллагын дүрмийг нийт гишүүдийн олонхын саналаар батална.

32.4. Иргэдийн төлөөллийн байгууллагын гишүүн бүр саналын нэг эрхтэй

байна.

32.5. Иргэдийн төлөөллийн байгууллага төсөл хэрэгжүүлэх талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, төслийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих үндсэн чиг үүрэг хэрэгжүүлнэ.

32.6. Төслийн талбай дахь төслийг дэмжээгүй газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч нь өөрийн өмчлөлийн газартаа хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, барилгажилтын төсөлтэй нийцүүлэн, Барилгын тухай хууль болон Хот байгуулалтын тухай хуулийн 12.8-д заасан шаардлагад нийцүүлэн өөрийн хөрөнгөөр барилга байгууламж барьж болно.

32.7.Энэ зүйлийн 32.6-д заасны дагуу өөрийн өмчлөлийн газартаа барилга байгууламж барих боломжгүй тохиолдолд төсөл хэрэгжүүлэгч хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, барилгажилтын төсөлтэй нийцүүлэн боломжтой байршилд газрынх нь хэмжээг багасгахгүй, амьдралын чанарыг нь дээшлүүлэх нөхцөлтэйгээр шилжүүлэх санал тавьж тухайн иргэнтэй зөвшилцөн шийдвэрлэнэ.

33 дугаар зүйл. Төсөл хэрэгжүүлэгчийн эрх, үүрэг

Хэвлэх

33.1. Төсөл хэрэгжүүлэгч энэ хуулийн 13.1-д зааснаас гадна дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ:

33.1.1. төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчтэй дор дурдсан хэлбэрээр харилцан тохиролцох:

33.1.1. а.газрыг газраар солих;

33.1.1.б.газрыг орон сууцаар солих;

33.1.1. в.газрыг худалдах, худалдан авах;

33.1.1. г.орон сууцыг орон сууцаар солих;

33.1.1. д.орон сууцыг худалдах- худалдан авах;

33.1.1. ж.бусад.

33.1.2. газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэй харилцан тохиролцоогүй тохиолдолд хөндлөнгийн эрх бүхий этгээдээр газар, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хийлгэх;

33.1.3. төсөл хэрэгжүүлэхтэй холбогдох үйл ажиллагааны зардал, хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах;

33.1.4. сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчийн гаргасан хүсэлтийг үндэслэн төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах хүсэлт гаргах;

33.1.5. тухайн шатны Засаг дарга, хотын Захирагч, газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэй харилцан тохиролцож гэрээ байгуулах;

33.1.6. гурван талт гэрээний биелэлтийг хагас жил тутамд гэрээний талуудтай хамтран дүгнэх;

33.1.7. төслийн болон гурван талт гэрээний хэрэгжилтийн талаар хагас жилд 1 удаа Хяналтын хороогоор хэлэлцүүлэх, тайланг байгууллагын цахим хуудаст төслийг хэрэгжиж дуусах хүртэл хугацаанд байршуулах;

33.1.8. иргэдийн орон байртай байх эрхийг зөрчихгүй байх;

33.1.9. төсөлд оролцогч талуудыг төсөлтэй холбоотой үнэн, зөв мэдээ, тооцоо судалгаагаар хангаж, шаардсан мэдээллийг гаргаж өгөх;

33.1.10. төсөл хэрэгжүүлэхэд байгаль орчин, эрүүл ахуй, аюулгүй байдлын, барилга, хот байгуулалтын болон бусад холбогдох хууль тогтоомжийн шаардлагыг мөрдөх.

33.2. Төсөлд оролцогч талуудыг төсөлтэй холбоотой үнэн, зөв мэдээллээр хангах, төслийн хэрэгжилтийг тайлагнах үйл ажиллагааг Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан зарчим, журмын дагуу хэрэгжүүлнэ.

33.3. Газар, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг шилжүүлэх үйл ажиллагаанд энэ хуулийн 33.1.1-д заасан хэлбэрийг дангаар болон хослуулан хэрэглэж болно.

33.4. Төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгийн эрх шилжүүлэх, улсын бүртгэлд бүртгэхтэй холбогдсон харилцааг Газрын тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай болон Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулиар зохицуулна.

34 дүгээр зүйл. Төсөлд оролцогч талуудын байгуулах гэрээ

Хэвлэх

34.1. Төсөл хэрэгжүүлэхэд тухайн шатны Засаг дарга, хотын Захирагч газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч, төсөл хэрэгжүүлэгч нар гурван талт гэрээ байгуулна.

34.2. Гурван талт гэрээг байгуулахдаа энэ хуулийн 27.1.7-д заасан гэрээний үлгэрчилсэн загварыг жишиг болгох бөгөөд бөгөөд дараах асуудлыг заавал тусгана:

34.2.1. гэрээнд оролцогч талуудын нэр, хаяг, иргэний бүртгэлийн болон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дугаар;

34.2.2. гэрээний хүчин төгөлдөр үйлчлэх хугацаа;

34.2.3. гэрээнд оролцогчдын эрх, үүрэг, хариуцлага;

34.2.4. иргэн, хуулийн этгээдийн газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх, эзэмших эрхийн талаарх мэдээлэл;

34.2.5.баригдах орон сууц, бусад барилга байгууламжийн мэдээлэл;

34.2.6.эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээнд урьдчилсан тэмдэглэгээ хийлгэх нөхцөл, хугацаа, эрх шилжүүлэх нөхцөл;

34.2.7. газар, үл хөдлөх хөрөнгө чөлөөлөх хугацаа;

34.2.8. газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчид олгох нөхөх олговрын хэмжээ, олгох нөхцөл, хугацаа;

34.2.9. түр суурьшуулах нөхцөл, зардал, хугацаа;

34.2.10.энэ хуулийн 15.1-д заасан төлөвлөгөөг гэрээний салшгүй хэсэг болгон хавсаргах;

34.2.11 .гэрээг бусдад шилжүүлэх, цуцлах нөхцөл;

34.2.12.давагдашгүй хүчин зүйл.

34.3. Төсөл хэрэгжүүлэгчийн дампуурлыг шүүх зарласан тохиолдолд энэ хуулийн 11.2-т заасны дагуу төслийг үргэлжлүүлэн дуусгах арга хэмжээг тухайн шатны Засаг дарга зохион байгуулна.

34.4. Төсөл хэрэгжүүлэгч төслийн талбайд барилгын ажлын туслан гүйцэтгэгч ажиллуулахтай холбоотой харилцааг Барилгын тухай хуулиар зохицуулах ба туслан гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас гурван талт гэрээ байгуулсан газар, үл хөдлөх эд хөрөнгө эзэмшигч, өмчлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд төсөл хэрэгжүүлэгч учирсан хохирлыг барагдуулах үүрэг хүлээнэ.

34.5. Төсөл хэрэгжүүлэгч төслийг хэрэгжүүлэхэд бусад этгээдтэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан тохиолдолд гэрээг тухайн шатны Засаг дарга эсхүл хотын Захирагчид бүртгүүлэх ба хөрөнгө оруулагч этгээд төсөл хэрэгжүүлэгчтэй нэгэн адил үүрэг, хариуцлага хүлээнэ.

34.6.Энэ хуулийн 34.5-д заасны дагуу гэрээ байгуулсан хөрөнгө оруулагч төслийн талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгө эзэмшигч, өмчлөгчтэй гэрээ байгуулах үндэслэл болохгүй.

ДОЛООДУГААР БҮЛЭГ ХЯНАЛТЫН ТОГТОЛЦОО

35 дугаар зүйл. Хяналтын хороо

Хэвлэх

35.1. Төслийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий Хяналтын хороо (цаашид "хороо" гэх)-г тухайн шатны Засаг дарга болон түүний харьяа дахин төлөвлөлт, орон сууцжуулах асуудал хариуцсан байгууллага, Иргэдийн төлөөллийн байгууллагын төлөөллийг тус тус оролцуулан төсөл бүр дээр байгуулна.

35.2. Хороо таваас доошгүй, сондгой тооны гишүүдээс бүрдэнэ.

35.3. Хороог төсөл хэрэгжүүлэх шийдвэр гарсан өдрөөс хойш 14 хоногийн дотор тухайн шатны Засаг даргын захирамжаар байгуулж, хорооны даргыг томилно.

35.4. Хорооны бүрэн эрх гурван талт гэрээний хугацаанд хэрэгжинэ.

35.5. Хорооны бүрэн эрх:

35.5.1. төслийн хэрэгжилтэд хөндлөнгийн хяналт тавих;

35.5.2. төслийн хэрэгжилттэй холбоотой гомдол, саналыг хүлээн авч, хэлэлцэх, шийдвэрлэх;

35.5.3. нөхөх олговортой холбоотой гомдол гарсан тохиолдолд газар, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийх ажлыг зохион байгуулах;

35.6. Хороо нийт гишүүдийн олонхийн саналаар баталсан дүрэмтэй байх бөгөөд энэхүү дүрэмд төсөл хэрэгжүүлэгчийн тайланг хагас жил тутамд хүлээн авч, үнэлж дүгнэх, заавар, зөвлөмж өгөх чиг үүргийг заавал тусгана.

35.7 Хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хурал байна.

35.8. Хурал нь нийт гишүүний дөрөвний гурваас багагүй тооны гишүүний ирцтэй хуралдсанаар хурлыг хүчинтэйд тооцно.

35.9. Хороо хуралд оролцсон олонхын саналаар шийдвэр гаргана.

35.10. Хорооны шийдвэр нь тогтоол хэлбэртэй байх бөгөөд дарга, гишүүд гарын үсэг зурж баталгаажуулна.

35.11 .Талууд хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд хандана.

35.12.Төслийн хэрэгжилтэд хөндлөнгийн хяналтыг хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага хэрэгжүүлнэ.

36 дугаар зүйл. Төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах

Хэвлэх

36.1. Тухайн шатны Засаг дарга, хотын Захирагч Хяналтын хорооны шийдвэрийг үндэслэн төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг бүхэлд нь ба хэсэгчлэн цуцлах шийдвэр гаргана.

36.2. Дараах тохиолдолд төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг бүхэлд нь цуцална:

36.2.1. Энэ хуулийн 13.1.3-д заасан холбогдох зөвшөөрөл авснаас хойш хүндэтгэн үзэх шатгаангүйгээр 6 сарын дотор барилга байгууламж барих үйл ажиллагаа эхлээгүй;

36.2.2. төсөл хэрэгжүүлэх явцад үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчийн эрхийг зөрчиж, гурван талт гэрээний үүргээ 2 ба түүнээс дээш удаа зөрчсөн нь Хяналтын хороогоор тогтоогдсон;

36.2.3.энэ хуулийн 13.1.3.а-д заасан хариуцлагын гэрээний үүргээ биелүүлээгүй, биелүүлэх боломжгүй нь илт тодорхой болсон бол;

36.2.4.энэ хуулийн 33.1 -д заасан үүргээ биелүүлээгүйгээс иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны эрх ашиг зөрчигдсөнийг тогтоосон шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлээгүй;

36.2.5. төслийн үйл ажиллагаа нь Барилгын тухай, Хот байгуулалтын тухай болон холбогдох бусад хууль тогтоомж зөрчсөн нь энэ хуулийн 35.12-т заасан байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон;

36.2.6. төслийг хэрэгжүүлэх санхүү, ажиллах хүчний боломжгүй болохыг хяналт, шалгалтын байгууллага тогтоосон, эсхүл төсөл хэрэгжүүлэгч хүлээн зөвшөөрсөн;

36.2.7. төслийг хэрэгжүүлэх боломжгүй бусад хүчин зүйл.

36.3. Дараах тохиолдолд төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг хэсэгчлэн цуцална:

36.3.1 .төслийг хэрэгжүүлж эхэлсэн боловч санхүү болон ажиллах хүчний боломж, өөрөөс хамаарах бусад шалтгаанаар хэт удаашралтай хэрэгжиж, энэ хуулийн 15.1-д заасан төлөвлөгөөний хугацаа 3-аас доошгүй жилээр зөрчигдөж байгаа;

36.3.2. төслийг энэ хуулийн 15.1-д заасан төлөвлөгөөний дагуу бүрэн хэрэгжүүлэх боломжгүй болохыг Хяналтын хороо тогтоосон;

36.3.3. гурван талт гэрээний дагуу газар, үл хөдлөх эд хөрөнгөө чөлөөлсөн иргэдийг түр суурьшуулах үүргээ хэрэгжүүлээгүйгээс иргэдийн орон байртай байх эрх зөрчигдсөн;

36.3.4.барилга угсралтын ажлыг эхэлсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр барилгын ажил үргэлжлэхгүй 6 ба түүнээс дээш сар болсон;

36.3.5. газар, орон байраа чөлөөлсөн иргэд гурван талт гэрээнд заасан хугацаанд орон сууцандаа оролгүй 3-аас доошгүй жилийн хугацаа өнгөрсөн;

36.3.6. төслийг энэ хуулийн 15.1-д заасан төлөвлөгөөний дагуу бүрэн хэрэгжүүлэх санхүү, ажиллах хүчний боломжгүй болохоо төсөл хэрэгжүүлэгч хүлээн зөвшөөрсөн;

36.3.7. төслийг хэрэгжүүлэх боломжгүй бусад хүчин зүйл.

36.4.Энэ зүйлийн 36.2-т заасан үндэслэлээр төсөл хэрэгжүүлэх эрх цуцлагдсан тохиолдолд төсөл хэрэгжүүлэгчийн оруулсан хөрөнгө оруулалтыг төр хариуцахгүй.

36.5.Энэ зүйлийн 36.2, 36.3-д заасны дагуу төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан тохиолдолд тухайн төслийн талбайд энэ хуулийн 17, 20.1-д заасны дагуу нэг удаа сонгон шалгаруулалт явуулж, шалгарсан хуулийн этгээд хуулиар болон гурван талт гэрээгээр хүлээсэн төсөл хэрэгжүүлэгчийн эрх, үүргийг хүлээж, төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэ.

36.6. Энэ зүйлийн 36.5-д заасны дагуу зохион байгуулсан сонгон шалгаруулалтад оролцохоор санал ирээгүй тохиолдолд тухайн төслийг энэ хуулийн

11.2, 11.3-т заасны дагуу хэрэгжүүлнэ.

36.7.Энэ зүйлийн 36.5, 36.6-д заасны дагуу төсөл хэрэгжүүлэх эрхтэй болсон этгээд нь тухайн төслийн талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгө эзэмшигч, өмчлөгчтэй өмнө нь байгуулсан гурван талт гэрээний төсөл хэрэгжүүлэгчийн үүргийг хэрэгжүүлэх ба уг гэрээний нөхцлийг дордуулсан байдлаар өөрчлөх, шинэчлэхийг хориглоно.

36.8.Энэ зүйлийн 36.1-д заасан шийдвэр гарсан тохиолдолд төслийн талбай дах газар, үл хөдлөх эд хөрөнгөө чөлөөлж, орон байраар хангагдах эрх нь зөрчигдсөн иргэнийг тухайн шатны Засаг дарга, хотын Захирагч энэ хуулийн 30.1.4, 30.1.12-т заасны дагуу түр суурьшуулах байраар хангаж, холбогдох зардлыг төсөл хэрэгжүүлж байсан хуулийн этгээдээс гаргуулна.

36.9. Тухайн шатны Засаг дарга, эсхүл Хотын захирагч энэ хууль болон гурван талт гэрээний үүргээ биелүүлээгүйгээс төслийн үйл ажиллагаа удааширсан, зогссон

тохиолдолд энэ зүйлийн 36.2, 36.3-т заасныг үндэслэн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлахыг хориглоно.

НАЙМДУГААР БҮЛЭГ ХАРИУЦЛАГА

37 дугаар зүйл. Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

Хэвлэх

37.1.Энэ хуулийг зөрчсөн иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

ГАРЫН ҮСЭГ

Санал өгөх