Танилцуулга:
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2026 оны ... дүгээр сарын ... -ны өдөр Улаанбаатар хот
АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД
НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Ашигт малтмалын тухай хуульд доор дурдсан агуулгатай бүлэг, зүйл, хэсэг, заалт нэмсүгэй.
1/4 дүгээр зүйлийн 4.1.32 – 4.1.45 дахь заалт:
"4.1.32."чухал ашигт малтмал" гэж олон улсын өндөр технологид шаардлагатай, эрэлт хэрэгцээ ихтэй, эдийн засгийн ач холбогдол бүхий ашигт малтмалыг;
4.1.33."эдийн засгийн ач холбогдол бүхий дагалдах эрдэс, элемент" гэж химийн нэгдлийн хувьд үндсэн ашигт малтмалтай хамт үүсэж, хуримтлагдсан, дараагийн шатны технологийн боловсруулалтаар эдийн засгийн үр ашигтай ялган авах боломжтой эрдэс, химийн элементийг;
4.1.34."баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл" гэж энэ хуулийн дагуу төрөөс олгосон баяжуулалтын үйл ажиллагаа явуулах хуулийн этгээдэд олгох эрхийг;
4.1.35."баяжуулалтын үйл ажиллагаа" гэж эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор ордын чулуулгаас ашигт эрдсийг ялган авах, чанарыг сайжруулах үйлдвэрлэл, технологийн цогц үйл ажиллагааг;
4.1.36."уурхай болон баяжуулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэл" гэж уул уурхайн төслийг хэрэгжүүлэхэд чиглэсэн техник, технологийн шийдэл, эдийн засгийн үр ашиг болон холбогдох бусад хүчин зүйлийг нарийвчлан тооцсон ашигт малтмалын орд болон түүний хэсгийг ашиглах, баяжуулах үйл ажиллагааг тусгасан баримт бичгийг;
4.1.37."уурхай болон баяжуулах үйлдвэрийн зураг төсөл" гэж уурхай, үйлдвэрийн технологийн байгууламж, тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалт, дэд бүтцийн төлөвлөлт, үйл ажиллагааг иж бүрэн, нарийвчлан тооцсон баримт бичгийг;
4.1.38."уурхай болон баяжуулах үйлдвэрийн зураг төсөл боловсруулах зөвшөөрөл" гэж технологийн зураг төсөл, уул уурхайн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах хуулийн этгээдэд олгох эрхийг;
4.1.39."маркшейдерийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл" гэж геологи, уул уурхайн үйл ажиллагааны төлөвлөлт, хяналтад шаардагдах хэмжилт, зураглалын ажил хийх хуулийн этгээдэд олгох эрхийг;
4.1.40."геологийн суурь судалгаа, эрлийн ажил гүйцэтгэх гэрээ" гэж геологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон энэ хуулийн 7.1-д заасан хуулийн этгээдийн хооронд байгуулсан гэрээг;
4.1.41."гэрээт талбай" гэж энэ хуулийн 4.1.40-д заасан гэрээгээр түр хугацаанд тодорхойлсон, геологийн суурь судалгаа, эрлийн ажил гүйцэтгэх талбайг;
4.1.42."хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэх эрх" гэж энэ хуулийн 4.1.41-д заасан талбайгаас хязгаарлан сонгосон талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл авах тухай хүсэлтийг;
4.1.43."төсөл хэрэгжүүлэгч" гэж геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч, ашигт малтмалыг баяжуулах үйлдвэрлэл эрхлэх хуулийн этгээдийг;
4.1.44."төсөл боловсруулагч" гэж уул уурхайн эрдэм шинжилгээ, судалгаа, зураг төслийн эрх бүхий байгууллага, аж ахуйн нэгж байх ба энэ чиглэлийн эрх бүхий Монгол Улсын зөвлөх инженерээр зөвлүүлсэн хуулийн этгээдийг;
4.1.45."хувийн хөрөнгөөр гүйцэтгэх геологийн суурь судалгаа, эрлийн ажил" гэж том, дунд масштабын геологийн зураглал, геофизик, геохими болон бусад төрлийн судалгааны арга, аргачлал, заавар, шаардлагыг хангасан төсөл бүхий гэрээт талбайд гүйцэтгэх ажлыг;"
2/9 дүгээр зүйлийн 9.1.18 – 9.1.20 дахь заалт:
"9.1.18.чухал ашигт малтмалын төрөл, чиглэл тус бүрээр бодлого, стратеги, замын зураг боловсруулах, хэрэгжүүлэх;
9.1.19.чухал ашигт малтмалын жагсаалтыг батлах;
9.1.20.уурхай болон баяжуулах үйлдвэрийн зураг төсөл зохиогчийн хяналт тавих дүрэм батлах;"
3/18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэг:
"18.3.Энэ хуулийн 18.1-д заасан баримт бичгийг цахим хэлбэрээр хүсэлт хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө илгээнэ."
4/151 дугаар зүйл:
"151 дугаар зүйл.Геологийн суурь судалгаа, эрлийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулах
151.1.Энэ хуулийн 7.1-д заасан хуулийн этгээд нь тусгай зөвшөөрөл олгогдоогүй, ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхцаагүй, сонгон шалгаруулалтын талбайд хамрагдаагүй, сонгон шалгаруулалтыг хоёр удаа зарласан боловч сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт ирээгүй талбайд геологийн суурь судалгаа, эрлийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулах хүсэлтээ геологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргана.
151.2.Энэ хуулийн 151.1-д заасан хүсэлтэд дараах баримт бичгийг хавсаргана:
151.2.1.хуулийн этгээдийн нэр, улсын бүртгэлийн мэдээлэл, хаяг, холбоо барих мэдээлэл;
151.2.2.Монгол Улсад татвар төлөгчөөр бүртгүүлсэн тухай тодорхойлолт;
151.2.3.гэрээ байгуулах талбайн солбицол, байршлын зураг, хэмжээ;
151.2.4.гүйцэтгэх ажлын үе шат, төрөл, хэмжээ, хугацаа, өртөг, санхүүжилтийн эх үүсвэр, техникийн болон мэргэжлийн чадавхыг тусгасан ажлын төсөл;
151.2.5.байгаль орчныг хамгаалах, газрын эвдрэл, нөхөн сэргээлтийн арга хэмжээг тусгасан төлөвлөгөө;
151.2.6.үйлчилгээний хөлс төлсөн баримт.
151.3.Геологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 151.1-д заасан хүсэлтийг хүлээн авмагц бүртгэж, ажлын 20 өдөрт багтаан дараах асуудлыг шалгаж шийдвэрлэнэ:
151.3.1.хүсэлт, хавсаргасан баримт бичиг нь энэ хуульд заасан шаардлагыг хангасан эсэх;
151.3.2.энэ хуулийн 151.2.4-т заасан төслийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж, төслийг батлах эсэх талаар дүгнэлт гаргуулах;
151.4.Геологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 151.3.2-т заасан дүгнэлтийг үндэслэн холбогдох этгээдийн төслийг батална.
151.5.Шаардлага хангасан хуулийн этгээдтэй геологийн суурь судалгаа, эрлийн ажил гүйцэтгэх гэрээг 2 хүртэл жилийн хугацаагаар байгуулна.
151.6.Энэ хуулийн 4.1.40-т заасан гэрээг байгуулсан тохиолдолд тухайн талбайд гэрээ дуусах хүртэл хугацаанд тусгай зөвшөөрөл олгохыг хориглоно.
151.7.Геологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай геологийн суурь судалгаа, эрлийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан этгээд дараах үүрэг хүлээнэ.
151.7.1.батлагдсан ажлын төслийн хүрээнд геологийн судалгаа, эрлийн ажил гүйцэтгэх;
151.7.2.гэрээт талбайгаас ашигт малтмал олборлох, борлуулахгүй байх;
151.7.3.гэрээгээр үүссэн эрхийг бусдад шилжүүлэх, барьцаалах, ашиглуулахгүй байх;
151.7.4.гэрээний явцад бий болсон анхдагч материал, тайлан, сорьц, дээж, зураглал, тоон мэдээллийг үндэсний геологи, эрдэс баялгийн мэдээллийн санд шилжүүлэх;
151.7.5.жил бүрийн ажлын төлөвлөгөө, тайлан, гэрээний эцсийн тайланг гэрээнд заасан хугацааны дагуу геологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх;
151.7.6.хэтийн төлөвгүй талбайг үе шаттайгаар буцаан чөлөөлөх;
151.7.8.хэтийн төлөв бүхий хэсгийг энэ хуульд нийцсэн хэмжээнд хязгаарлан ялгаж, үлдэх талбайг буцаан чөлөөлөх;
151.7.9.байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн үүргийг биелүүлэх.
151.8.Геологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 151.5-д заасан гэрээг өөрийн цахим хуудсанд нийтэд ил тод тогтмол байршуулна.
151.9.Геологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хувийн хөрөнгөөр геологийн суурь судалгаа, эрлийн ажил гүйцэтгэх боломжтой энэ хуулийн 4.1.41-д заасан талбайн мэдээллийг нийтэд ил тод, нээлттэй хэлбэрээр тогтмол мэдээлнэ."
151.10.Хувийн хөрөнгөөр геологийн суурь судалгаа, эрлийн ажил гэрээгээр гүйцэтгэх боломжтой нэг талбайн хэмжээ 35 мянган гектараас багагүй, 150 мянган гектараас ихгүй байна."
5/191дүгээр зүйл:
"191дүгээр зүйл.Геологийн суурь судалгаа, эрлийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгох
191.1.Энэ хуулийн 4.1.40-д заасан геологийн суурь судалгаа, эрлийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан этгээд гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлж, гэрээт талбайгаас сонгосон талбайд гэрээ хүчин төгөлдөр байх хугацаанд хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ төрийн захиргааны байгууллагад гаргаж болно.
191.2.Энэ хуулийн 191.1-д заасан хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлтэд дараах баримт бичгийг хавсаргана:
191.2.1.гэрээний хэрэгжилтийн тайлан;
191.2.2.ажлын үр дүнгийн эцсийн тайлан, анхдагч материал, зураг, тайлбар, сорьц, дээж хүлээлгэн өгсөн баримт;
191.2.3.хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн солбицол, хэмжээ, зураг;
191.2.4.үйлчилгээний хөлс төлсөн баримт.
191.3.Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 191.1-д заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 20 өдөрт багтаан дараах асуудлыг шалгаж шийдвэрлэнэ:
191.3.1.хүсэлт гаргагч энэ хуулийн 7.1-д заасан шаардлагыг хангаж байгаа эсэх;
191.3.2.гэрээний үндсэн үүргийг бүрэн биелүүлсэн эсэх;
191.3.3.хүсэлтэд дурдсан талбай нь энэ хуульд заасан хэмжээ, хэлбэр, давхцал, хязгаарлалтын шаардлагыг хангаж байгаа эсэх;
191.3.4.мэдээлэл, тайлан, анхдагч материалыг төрийн мэдээллийн санд хүлээлгэн өгсөн эсэх.
191.4.Энэ хуулийн 191.3-т заасан шаардлага хангасан бол төрийн захиргааны байгууллага хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргаж, тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 34.1-д заасан хугацаанд төлөх тухай мэдэгдлийг хүргүүлнэ.
191.5.Энэ хуулийн 191.4-д заасан хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээ гэрээт талбайн 1/5-с ихгүй хэмжээтэй байна.
191.6.Хүсэлт гаргасан этгээд энэ хуулийн 34.1-д заасан хугацаанд эхний жилийн төлбөрийг төлсөн бол төрийн захиргааны байгууллага ажлын 3 өдөрт багтаан хайгуулын тусгай зөвшөөрлийг 2 жилийн хугацаагаар олгож, тусгай зөвшөөрөл болон олгогдсон талбайг тусгай зөвшөөрлийн болон зураг зүйн бүртгэлд бүртгэнэ.
191.7.Энэ хуулийн 191.6-д заасны дагуу олгосон тусгай зөвшөөрлийн хугацааг 2 жилийн хугацаагаар 1 удаа сунгаж болно.
191.8.Төрийн захиргааны байгууллага хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон даруйд энэ тухай байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, тухайн талбай байрших аймаг, сум, дүүргийн Засаг дарга, татварын албанд мэдэгдэж, нийтэд мэдээлнэ.
191.9.Дараах тохиолдолд геологийн суурь судалгаа, эрлийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэх эрх дуусгавар болно:
191.9.1.гэрээний хугацаанд хүсэлт гаргаагүй;
191.9.2.гэрээний үндсэн үүргийг биелүүлээгүй;
191.9.3.эхний жилийн төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөөгүй;
191.9.4.гэрээгээр үүссэн эрхийг шилжүүлсэн, барьцаалсан, зориулалтын бусаар ашигласан.
191.10.Энэ хуулийн 191.9-д заасан үндэслэлээр гэрээ дуусгавар болсон бол тухайн талбай төрийн мэдэлд шилжиж, цаашид энэ хуульд заасан нийтлэг журмын дагуу шийдвэрлэнэ."
6/20 дугаар зүйлийн 20.5.7 дахь заалт:
"20.5.7.гэрээ байгуулсан этгээд нь энэ хуулийн 151.4-т заасан төслийн эцсийн үр дүнгийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж, дүгнэлт гарснаас хойш ажлын 5 өдөрт багтаан хүсэлт гаргасан тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрлийг олгоно."
7/20 дугаар зүйлийн 20.9 дэх хэсэг:
"20.9.Сонгон шалгаруулалтаар олгох хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн босго үнэ нэг гектар тутамд 7 нэгж байна."
8/21 дүгээр зүйлийн 21.1.9 дэх заалт:
"21.1.9.хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн жилд гүйцэтгэсэн ажлын мэдээллийг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын цахим хаягаар олон нийтэд ил тод мэдээлэх;"
9/27 дугаар зүйлийн 27.1.15 – 27.1.16 дахь заалт:
"27.1.15.тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхай, баяжуулах үйлдвэр нээхээс өмнө нөхөн сэргээлт, хаалтын төлөвлөгөөг боловсруулж, 3-5 жил тутам тодотгон геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар дүгнэлт гаргуулан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлэх ба уурхай, үйлдвэрийг хаахаас 3-аас доошгүй жилийн өмнө уг төлөвлөгөөний сүүлийн тодотголыг хийнэ.
27.1.16.тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхай, үйлдвэрийн хаалт, нөхөн сэргээлт, хаалтын дараах хяналт-шинжилгээнд зарцуулахмөнгөн хөрөнгийг олон улсад нэр хүнд бүхий банк, санхүүгийн байгууллагын санхүүгийн хэрэгсэл ашиглан, эсхүл байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын тусгай дансанд дор дурдсан хуваарийн дагуу төвлөрүүлнэ.
|
Жил бүр бүрдүүлэх хаалтын санхүүжилт (хувиар) |
||||||||||||||||||
|
Ашиглалтын жил |
Олборлолт, баяжуулалтын үйл ажиллагаа явуулах техник, эдийн засгийн үндэслэлд заасан нийт хугацаа (жилээр) |
|||||||||||||||||
|
1-3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
|
|
1 |
100 |
50 |
35 |
25 |
20 |
18 |
16 |
15 |
14 |
12 |
12 |
12 |
10 |
10 |
10 |
10 |
8 |
8 |
|
2 |
- |
50 |
35 |
25 |
20 |
18 |
16 |
15 |
14 |
12 |
12 |
11 |
10 |
10 |
9 |
9 |
8 |
8 |
|
3 |
- |
- |
30 |
25 |
20 |
18 |
16 |
15 |
14 |
12 |
12 |
11 |
10 |
10 |
9 |
9 |
8 |
8 |
|
4 |
- |
- |
- |
25 |
20 |
18 |
16 |
15 |
14 |
12 |
12 |
11 |
10 |
10 |
9 |
9 |
8 |
8 |
|
5 |
- |
- |
- |
- |
20 |
18 |
16 |
15 |
14 |
12 |
12 |
11 |
10 |
10 |
9 |
9 |
8 |
8 |
|
6 |
- |
- |
- |
- |
- |
10 |
16 |
15 |
14 |
12 |
12 |
11 |
10 |
10 |
9 |
9 |
8 |
8 |
|
7 |
- |
- |
- |
- |
- |
- |
4 |
10 |
14 |
12 |
12 |
11 |
10 |
10 |
9 |
9 |
8 |
8 |
|
8 |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
2 |
12 |
12 |
11 |
10 |
10 |
9 |
9 |
8 |
8 |
|
9 |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
4 |
4 |
11 |
10 |
10 |
9 |
9 |
8 |
8 |
|
10 |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
10 |
10 |
9 |
9 |
8 |
8 |
|
11 |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
9 |
9 |
8 |
8 |
|
12 |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
8 |
8 |
|
13 |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
4 |
4 |
Тайлбар: Хаалтын санхүүжилтийн баталгааны тухайн жилд байршуулах хувь хэмжээг шугаман аргаар тооцох ба уурхай, баяжуулах үйлдвэрийн ашиглалтын нийт хугацааны гуравны хоёрт багтаан бүрэн байршуулсан байна. Гурав хүртэл жилийн хугацаанд ашиглах уурхай, баяжуулах үйлдвэрийн хаалтын санхүүжилтийн баталгааг эхний жилд бүрэн байршуулна."
10/ДӨРӨВДҮГЭЭР1БҮЛЭГ:
"ДӨРӨВДҮГЭЭР1БҮЛЭГ
АШИГТ МАЛТМАЛЫН БАЯЖУУЛАЛТ
28#1дугаар зүйл.Баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, түүнд тавигдах шаардлага
281.1.Баяжуулалтын үйл ажиллагааг баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй этгээд эрхэлнэ.
281.2.Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд 281.1 дэх хэсэг хамаарахгүй.
281.3.Ашиглалт, баяжуулалтын үйл ажиллагааны явцад үүсэх үүсмэл ордыг бусад этгээд ашиглах тохиолдолд баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн үндсэн дээр ашиглана.
281.4.Баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хүсэлт гаргагч энэ хуулийн 7.1 дэх хэсэгт зааснаас гадна дараах шаардлагыг хангасан байна.
281.4.1.технологийн болон хагас үйлдвэрлэлийн туршилтыг холбогдох стандарт, аргачлалын дагуу хийлгэсэн байх;
281.4.2.газар ашиглах эрхийн гэрчилгээтэй байх;
28#1.4.3.баяжуулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэлд энэ хуулийн 48.4-д заасны дагуу холбогдох шийдвэрийг гаргуулсан байх;
281.4.4.байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг батлуулсан байх;
281.4.5.ус хангамжийн баталгаат эх үүсвэрийг тогтоож, дүгнэлт гаргуулсан байх.
281.5.Энэ хуулийн 281.4-т заасан шаардлага хангасан тохиолдолд баяжуулалтын тусгай зөвшөөрлийг 5 жилийн хугацаагаар олгож, мөн хугацаагаар сунгаж болно."
11/282дугаар зүйл
"282дугаар зүйл.Баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүрэг
282.1.Баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч дараах эрх эдэлнэ:
282.1.1.баяжмал, бүтээгдэхүүнээ худалдах;
282.1.2.тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах;
282.1.3.тусгай зөвшөөрөл эзэмшигч зохих татварыг төлсөн нь баримтаар нотлогдсон тохиолдолд тусгай зөвшөөрлийг шилжүүлэх;
282.1.4.энэ хуульд заасан бусад.
282.2.Баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч дараах үүрэг хүлээнэ:
282.2.1.үйл ажиллагааны талаар олон нийтэд жил бүр тогтмол мэдээлэх;
282.2.2.химийн хорт болон аюултай бодисын хаягдлыг холбогдох мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн холбогдох хууль тогтоомжид заасан журмын дагуу саармагжуулах, устгах;
282.2.3.баяжуулах үйлдвэрийн хүчин чадал, тоног төхөөрөмж, технологи өөрчлөгдсөн тохиолдолд техник, эдийн засгийн үндэслэлд тодотгол хийх;
282.2.4.энэ хуульд заасан бусад.
282.3.Баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь техник, эдийн засгийн үндэслэл болон тухайн тусгай зөвшөөрөлд тэмдэглэснээс бусад төрлийн ашигт малтмал, гарал үүсэл нь тодорхойгүй ашигт малтмал баяжуулж, борлуулахыг хориглоно.
282.4.Тусгай зөвшөөрөл эзэмшигч тухайн тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байх хугацаанд энэ хуулийн 281.4-т заасан шаардлагыг хангаж ажиллана."
12/283дугаар зүйл
"283дугаар зүйл.Баяжуулалтын үйл ажиллагаа эрхлэх
283.1.Баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрөл олгогдсон өдрөөс хойш 90 хоногийн дотор техник, эдийн засгийн үндэслэлд тусгасан технологийн дагуу үйлдвэр барьж байгуулах ажлын төлөвлөгөө боловсруулж геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад энэ хуулийн 48.6.2-т заасан хугацаанд хүргүүлнэ.
283.2.Энэ хуулийн 28#3.1-д заасан төлөвлөгөөний хүрээнд дэд бүтцийг бий болгож, үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалттай барилга байгууламжийг барьж байгуулж, үйлдвэрийн тоног төхөөрөмжийг угсарч суурилуулан, туршилт, тохируулга хийж, хэвийн ажиллагаанд бэлтгэнэ.
283.3.Энэ хуулийн 283.2-т заасан бэлтгэл ажлын хүрээнд хийгдэх ажил, бүрдүүлэх бичиг баримтыг энэ хуулийн 10.1.11-д заасны дагуу зохицуулна.
283.4.Баяжуулах үйлдвэрийн бүтээгдэхүүн нь чанарын хувьд Монгол Улсын стандартад нийцсэн байна.
283.5.Энэ хуулийн 283.4-д заасан бүтээгдэхүүний чанарыг Монгол Улс эсхүл гадаад улсад итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний үр дүнгээр тодорхойлно."
13/291дүгээр зүйл
"291дүгээр зүйл.Маркшейдерийн тусгай зөвшөөрөл олгох, түүнд тавигдах шаардлага
291.Ашигт малтмалын ордын нөөцийг бүрэн олборлож байгаа эсэхэд хяналт тавих, нөөцийн хөдөлгөөн, төлөв байдлыг тодорхойлох, уурхайн бүтээн байгуулалтын бүх үе шатны төлөвлөлтөд хяналт тавих, уурхайн хажуу, хаягдал чулуулгийн овоолгын чулуулгийн шилжилт хөдөлгөөнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Маркшейдерийн тусгай зөвшөөрлийг төрийн захиргааны төв байгууллагаас олгоно.
291.2.Маркшейдерийн тусгай зөвшөөрлийн өргөдөл гаргагч дараах шаардлагыг хангасан байна:
291.2.1.маркшейдерийн мэргэжлийн бакалавраас доошгүй зэрэгтэй байх;
291.2.2.мэргэжлээрээ 8-аас доошгүй жил ил болон далд уурхайд ажилласан туршлагатай байх;
291.2.3.ял шийтгэлгүй байх;
291.2.4.мэргэжлийн холбооноос хувь хүний талаарх санал, дүгнэлт, шүүмжийг авсан байх.
291.3.Энэ хуулийн 291.2-д заасан шаардлага хангасан тохиолдолд маркшейдерийн тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар олгож, мөн хугацаагаар сунгаж болно."
14/292дугаар зүйл
"292дугаар зүйл.Маркшейдерийн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүрэг
292.1.Маркшейдерийн тусгай зөвшөөрөл эзэмшигч дараах эрх эдэлнэ:
292.1.1.уулын ажлын гүйцэтгэл, хөрс хуулалт, хүдэр олборлолт, овоолгын хэмжээ, уулын ажилд хамрагдсан талбай, ил болон далд уурхайн төлөвлөлт, гүйцэтгэлд төрийн зүгээс хяналт тавих;
292.1.2.олборлосон хүдэр, түүний агуулгыг хэмжилтийн аргаар тодорхойлж, ашигт малтмалын нөөцийн хөдөлгөөнийг хянах, дүгнэлт гаргах;
292.1.3.ашигт малтмалын ордын нөөцийг бүрэн ашиглаж байгаа эсэхэд санал дүгнэлт гаргах;
292.1.4.энэ хуулийн 291.1-д заасан эрхийг хэрэгжүүлэхэд шаардлагатай зардлыг төсөл хэрэгжүүлэгчээс гэрээний үндсэн дээр бүрэн гаргуулах;
292.1.5.энэ хуульд заасан бусад.
22.2.Маркшейдерийн тусгай зөвшөөрөл эзэмшигч дараах үүрэг хүлээнэ:
292.2.1.ашигт малтмалын нөөцийн хөдөлгөөний үнэн бодит байдалд төрийн нэрийн өмнөөс хариуцах;
292.2.2.энэ хуулийн 291.1-д заасан эрхийг хэрэгжүүлэхэд хөндлөнгийн хараат бусаар санал дүгнэлт гаргах;
292.2.3.энэ хуульд заасан бусад.
292.3.Маркшейдерийн тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэхдээ хэт нэг талыг барьсан, хараат бус байх зарчмыг баримтлаагүй, алдаатай хэмжилт, зураглал хийсэн нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, учирсан хохирлыг төлөх үүрэг хүлээнэ.
292.4.Тусгай зөвшөөрөл эзэмшигч тухайн тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байх хугацаанд энэ хуулийн 291.2-д заасан шаардлагыг хангаж ажиллана.
292.5.Маркшейдерийн тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулах зааврыг төрийн захиргааны төв байгууллага батална."
15/293дугаар зүйл
"293дугаар зүйл.Уурхай болон баяжуулах үйлдвэрийн зураг, төсөл боловсруулах зөвшөөрөл олгох, түүнд тавигдах шаардлага
293.1. Ашигт малтмалын ордыг ашиглах, баяжуулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэлийг оновчтой арга аргачлал, техник, технологийн шийдлээр, эдийн засгийн судалгаа, шинжилгээний үндэслэлтэйгээр холбогдох заавар, журам, шаардлагад нийцүүлэн Уурхай болон баяжуулах үйлдвэрийн зураг, төсөл боловсруулах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг Төрийн захиргааны төв байгууллагаас олгоно.
293.2.Уурхай болон баяжуулах үйлдвэрийн зураг, төсөл боловсруулах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүсэлт гаргагч дараах шаардлагыг хангасан байна:
293.2.1.тухайн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
293.2.2.Монгол Улсад татвар төлөгчөөр бүртгүүлсэн тухай татварын албаны тодорхойлолт;
293.2.3.уул уурхайн мэргэжлийн бакалавраас доошгүй зэрэгтэй таваас доошгүй албан хаагчтай байх;
293.2.4.Монгол Улсын Зөвлөх инженер зэрэгтэй нэгээс доошгүй албан хаагчтай байх;
293.2.5.мэргэжлээрээ таваас доошгүй жил ил, далд уурхай болон баяжуулах үйлдвэрт ажилласан туршлагатай байх;
293.2.6.Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээд байх;
293.3.Энэ хуулийн 293.2-д заасан шаардлага хангасан тохиолдолд Уурхай болон баяжуулах үйлдвэрийн зураг, төсөл боловсруулах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 5 жилийн хугацаагаар олгож, мөн хугацаагаар сунгаж болно."
16/294дүгээр зүйл
"294дүгээр зүйл.Уурхай болон баяжуулах үйлдвэрийн зураг, төсөл боловсруулах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүрэг
294.1.Уурхай болон баяжуулах үйлдвэрийн зураг, төсөл боловсруулах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч дараах эрх эдэлнэ:
294.1.1.энэ хуулийн 2941-д заасан эрхийг хэрэгжүүлэхэд шаардлагатай зардлыг төсөл хэрэгжүүлэгчээс гэрээний үндсэн дээр бүрэн гаргуулах;
294.1.2.төсөл хэрэгжүүлэгчээс уурхай болон баяжуулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулахтай холбоотой шаардлагатай мэдээ, мэдээллийг гаргуулах;
294.1.3.боловсруулсан уурхай болон баяжуулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэлд зохиогчийн эрх эзэмших;
294.1.4.боловсруулсан уурхай болон баяжуулах үйлдвэрийн дагуу техник, эдийн засгийн үндэслэлийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэх;
294.1.5.энэ хуульд заасан бусад.
294.2.Уурхай болон баяжуулах үйлдвэрийн зураг, төсөл боловсруулах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл эзэмшигч дараах үүрэг хүлээнэ:
294.2.1.төсөл хэрэгжүүлэгчийн ажлын даалгаврын Уурхай болон баяжуулах үйлдвэрийн зураг, төслийг боловсруулах;
294.2.2.ашигт малтмалын нөөцийг иж бүрэн ашиглах, уулын ажлын хэмжээ, хөрс хуулалт, ашиглалт болон баяжуулалтын технологи, техник, тоног төхөөрөмж, баяжуулалтын шатанд ашиглах химийн бодис, ажиллах хүч, хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчин, тэдгээртэй холбоотой хөрөнгө оруулалт, зардлыг тооцсон тооцоолол, зураг төслийн дагуу үйл ажиллагаа явуулж буй зэрэгт зохиогчийн хяналт тавих;
294.2.3.уурхай болон баяжуулах үйлдвэрийн зураг, төсөл боловсруулалт, холбогдох хавсралт баримт материалуудад мэдээллийн үнэн зөв, бодитой эсэхийг бүрэн хариуцах;
294.2.4.энэ хуульд заасан бусад.
294.3.Уурхай болон баяжуулах үйлдвэрийн зураг, төсөл боловсруулах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл эзэмшигч энэ хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэхдээ хэт нэг талыг барьсан, хараат бус байх зарчмыг баримтлаагүй, алдаатай тооцоолол, зураг, төсөл хийсэн нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, учирсан хохирлыг төлөх үүрэг хүлээнэ.
294.4.Тусгай зөвшөөрөл эзэмшигч тухайн тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байх хугацаанд энэ хуулийн 293.2-д заасан шаардлагыг хангаж ажиллана."
17/32 дугаар зүйлийн 32.4 – 32.6 дахь хэсэг:
"32.4.Баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн төлбөр нь жил бүр 10,000 нэгж байна.
32.5.Энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна.
32.6.Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийг Үндэсний статистикийн хорооноос зарласан хэрэглээний үнийн индексийн өмнөх жилийн өсөлтийн хувиар индексжүүлэн тооцно."
18/35 дугаар зүйлийн 32.13, 35.14 дэх хэсэг:
"35.13.Тусгай зөвшөөрөл эзэмшигч уурхай, баяжуулах үйлдвэрийн хаалт, нөхөн сэргээлтийг хийж гүйцэтгэсний дараа геологи, уул уурхайн асуудал болон байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагуудын хамтарсан ажлын хэсэгт хүлээлгэн өгч дүгнэлт гаргуулснаар энэ хуулийн 27.1.18-д зааснаар төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгийг буцаан авах эрх үүснэ.
35.14.Ашигт малтмалыг олборлолт, баяжуулалт болон боловсруулалтын үйл ажиллагаа, гэрээг бүртгүүлнэ."
19/421дүгээр зүйл:
"421дүгээр зүйл.Орон нутгийн оролцоо
421.1.Хайгуул, ашиглалт, баяжуулалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааны мэдээлэл олон нийтэд нээлттэй байх бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигч үйл ажиллагааныхаа талаар тогтмол мэдээлж тайлагнана.
421.2.Иргэн, төрийн бус байгууллага геологи, уул уурхайн салбарын үйл ажиллагаанд дараах хэлбэрээр оролцоно:
421.2.1.салбарын хууль тогтоомж, хөгжлийн бодлого, захиргааны хэм хэмжээний акт боловсруулах хэлэлцүүлэгт оролцох, санал, зөвлөмж өгөх;
421.2.2.салбарын байгууллагуудтай хамтарсан судалгаа хийх;
421.2.3.салбарын хүний нөөц, техник, технологийн хөгжил, чанар, хүртээмжийг дээшлүүлэх чиглэлээр шилдэг туршлага, ололтыг нэвтрүүлэхэд төр, хувийн хэвшлийн байгууллагатай хамтран ажиллах;
421.2.4.холбогдох төрийн байгууллагаас геологи, уул уурхайн салбарын талаар үнэн, зөв мэдээлэл авах;
421.2.5.эдийн засгийг хөгжүүлэх, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр геологи, уул уурхайн салбарт төрөөс баримталж буй бодлогыг дэмжих, энэхүү бодлогыг алдагдуулах, зогсоох аливаа хуулиар хориглосон үйл ажиллагаанд оролцохгүй, автахгүй байх;
421.2.6.ашигт малтмал хайх, ашиглах, баяжуулах үйл ажиллагааны улмаас хүний эрүүл мэнд, амьдрах орчин, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үүсэж байгаа, хууль тогтоомж зөрчигдөж байгаа талаар эрх бүхий албан тушаалтан, төрийн байгууллагад мэдэгдэх, гомдол гаргах.
20/47 дугаар зүйлийн 47.1.4 дэх заалт:
"47.1.4.бичил уурхай эрхлэгч;"
21/47 дугаар зүйлийн 47.20 – 47.22 дахь хэсэг:
"47.20.Үндсэн ашигт малтмалын бүтээгдэхүүнд дагалдах, эдийн засгийн ач холбогдолгүй, тодорхой хэмжээний эрдэс, металлд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулахгүй байж болох бөгөөд тус хэмжээг ашигт малтмалын бүтээгдэхүүний төрөл, түүнд агуулагдах эрдэс, металлын хэмжээг харгалзан геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.
47.21.Үндсэн ашигт малтмалын тухайн төрөлд дагалдах байдлаар агуулагдаж байгаа, энэ хуулийн 47.20-д заасан жагсаалтад заагдаагүй эрдэс, химийн элементэд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулахгүй.
47.22.Энэ хуулийн 35.14 дэх хэсэгт заасан бүртгэлд Гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хяналт тавина."
22/472дугаар зүйлийн 472.3 дахь хэсэг:
"472.3.Энэ хуулийн 472.2-т заасан стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордоос олборлон экспортолсон ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр нь энэ хуулийн 47.5, 47.17-д заасны дагуу ногдуулах ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөрийн 100 хувьтай тэнцүү байна."
23/48 дугаар зүйлийн 48.6.4 дэх заалт:
"48.6.4.тухайн жилийн ашиглалтын үйл ажиллагааны тайлан эсхүл үйл ажиллагаа явуулаагүй талаарх мэдэгдлийг дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор;"
24/48 дугаар зүйлийн 48.15 дахь хэсэг:
"48.15.Бичил уурхайгаар ашигт малтмал олборлосон тайланг жил тутамд батлагдсан маягтын дагуу гаргаж аймаг, нийслэлийн Засаг даргад жил бүрийн 02 дугаар сарын 15-ны дотор, аймаг, нийслэлийн Засаг дарга нэгтгэн геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад жил бүрийн 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор хүргүүлнэ."
25/641дүгээр зүйл:
"641дүгээр зүйл.Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд халдах
641.1.Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хуулиар олгосон эрхийг хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглоно.
641.2.Геологи, хайгуулын ажил, уул уурхайн олборлолт, баяжуулалтын үйл ажиллагаанд хууль бусаар халдах, тоног төхөөрөмж эвдэх, тээвэрлэлт, үйлдвэрлэлийг санаатайгаар тасалдуулах, уурхайн гарц хаах, цахилгаан хангамж, усан хангамжийг зориуд таслахыг хориглоно.
641.3.Энэ хуулийн 641.1, 641.2 дахь хэсгүүдэд заасныг зөрчсөн этгээдэд Зөрчлийн тухай хуулийн 10.31 дүгээр хэсэгт заасны дагуу хариуцлага тооцно."
2 дугаар зүйл. Ашигт малтмалын тухай хуулийн 16 дугаар зүйл, 16 дугаар зүйлийн 16.1, 16.4, 16.5, 16.6 дахь хэсгүүдийн "геологийн" гэсний дараа "суурь" гэж, "35 дугаар зүйлийн 35.10 дахь хэсгийн "Ашиглалтын" гэсний дараа "болон баяжуулалтын" гэж, 48 дугаар зүйлийн 48.6.2 дахь заалтын "төлөвлөгөөг" гэсний өмнө "болон баяжуулах үйлдвэрийн" гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл.Ашигт малтмалын тухай хуулийн дараах зүйл, хэсэг, заалтыг тус тус өөрчлөн найруулсугай:
1/4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь заалт:
"4.1.2."цацраг идэвхт ашигт малтмал" гэж газрын ховор элементүүдээс бусад уран болон торын бүлийн цацраг идэвхт изотоп агуулсан эрдэс баялгийн хуримтлалыг;"
2/4 дүгээр зүйлийн 4.1.12 дахь заалт:
"4.1.12."стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд" гэж үндэсний аюулгүй байдал, улсын эдийн засагт нөлөөлөхүйц, эсхүл жилд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа буюу үйлдвэрлэх боломжтой ордыг;"
3/4 дүгээр зүйлийн 4.1.23 дахь заалт:
"4.1.23."бичил уурхай эрхлэх" гэж үйлдвэрлэлийн аргаар ашиглахад эдийн засгийн үр ашиггүй орд, ашиглалтын болон технологийн хаягдлаар бий болсон талбайд ашигт малтмал олборлох зорилгоор Иргэний хуулийн 35 дугаар зүйлд заасан нөхөрлөл болон 36.4-д заасан хоршооны хэлбэрээр зохион байгуулагдсан иргэдийн эрхэлж байгаа үйл ажиллагааг;"
4/7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг:
"7.1.Хайгуул, ашиглалтын болон баяжуулалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд олгоно."
5/11 дүгээр зүйлийн 11.1.19 дэх заалт:
"11.1.19.түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуул, ашиглалт болон баяжуулалтын тусгай зөвшөөрөл олгох;"
6/11 дүгээр зүйлийн 11.1.25 дахь заалт:
"11.1.25.энэ хуулийн дагуу гэрээгээр болон сонгон шалгаруулалтаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой талбайг солбицлоор тодорхойлох, батлуулах;"
7/11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэг:
"11.2.Төрийн захиргааны байгууллагын геологийн асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.1-11.1.7, уул уурхайн асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.8-11.1.12 кадастрын асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.13-11.1.29-д заасан асуудлыг эрхэлнэ."
8/18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалт:
"18.1.1.сонгон шалгаруулалтад оролцогч хуулийн этгээдийн нэр, шуудангийн хаяг, утас, цахим шуудангийн хаягийг тусгасан албан ёсны тодорхойлолт;"
9/18 дугаар зүйлийн 18.1.6 дахь заалт:
"18.1.6.энэ хуулийн 7.1-д заасан шаардлага хангасныг нотлох баримт;"
10/32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 32.3 дахь хэсэг:
"32.1.Хайгуулын тусгай зөвшөөрлийн жилийн төлбөр нь эхний жилд 3.5 нэгж, 2-3 дахь жилд тус бүр 10.5 нэгж, 4-6 дахь жилд тус бүр 35 нэгж байна.
32.2.Энэ хуулийн 191.5-д заасан хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөр нь эхний жилд 10.5 нэгж, 2-4 дэх жилд 35 нэгж байна.
32.3.Ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр нь талбайн гектар тутамд жил бүр нүүрс, шохойн чулууны хувьд 12 нэгж, бусад ашигт малтмалын хувьд 48 нэгж байна."
11/33 дугаар зүйлийн 33.1.1 – 33.1.5 дахь заалт:
"33.1.1.тусгай зөвшөөрлийн 2 дахь жилд 16 нэгж;
33.1.2.тусгай зөвшөөрлийн 3 дахь жилд 30 нэгж;
33.1.3.тусгай зөвшөөрлийн 4 дэх жилд 44 нэгж;
33.1.4.тусгай зөвшөөрлийн 5 дахь жилд 56 нэгж;
33.1.5.тусгай зөвшөөрлийн 6 дахь жилд 70 нэгж.
12/35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэг:
"35.4.Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас томилогдсон комисс уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийг хүлээн авсны дараа ашиглалтын болон баяжуулалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийг ажиллуулж эхэлнэ."
13/42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэг:
"42.1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь нийгмийн хариуцлагын хүрээнд байгаль орчныг хамгаалах, уурхай, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх орон нутагтай хамтран ажиллах гэрээг сум, дүүргийн Засаг даргатай байгуулж, аймаг, нийслэлийн Засаг даргад хүргүүлнэ."
14/47 дугаар зүйлийн 47.5 дахь хэсгийн хүснэгтийн 1 дэх мөр:
|
№ |
Ашигт малтмалын нэр төрөл |
Хэмжих нэгж |
Жишиж үнэлэх бүтээгдэхүүн |
Зах зээлийн үнийн түвшин /ам.доллар/ |
Боловсруулалтаас хамаарч суурь төлбөр дээр нэмж ногдуулах хувь |
||
|
Хүдэр |
Баяжмал |
Бүтээгдэхүүн |
|||||
|
1 |
Зэс |
тн |
Зэс /цэвэр металлаар |
0-5000 хүртэл |
0.00 |
0.00 |
0.0 |
|
5000-6000 хүртэл |
11.0 |
1.0 |
0.5 |
||||
|
6000-7000 хүртэл |
12.0 |
2.0 |
1.0 |
||||
|
7000-8000 хүртэл |
13.0 |
3.0 |
1.5 |
||||
|
8000-9000 хүртэл |
14.0 |
4.0 |
2.0 |
||||
|
9000 ба түүнээс дээш |
15.0 |
5.0 |
2.5 |
||||
15/47 дугаар зүйлийн 47.3.1 дэх заалт:
"47.3.1.олборлож өөрийн хэрэгцээнд ашигласан, дотоодын эрчим хүч болон дулааны хэрэглээний зориулалтаар худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан нүүрсний ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр борлуулалтын үнэлгээний 2.5 хувь;"
4 дүгээр зүйл. Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4, 5.5 дахь хэсгийн "стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашигт малтмалын нөөц ашигласны" гэснийг "ашигт малтмалын нөөц ашигласны тусгай" гэж, 16 дугаар зүйл, 16 дугаар зүйлийн 16.1, 16.3, 16.4, 16.6 дахь хэсгүүдийн "төсвийн" гэснийг "төсөв болон бусад эх үүсвэрийн" гэж, 16.4 дэх хэсгийн "төрийн мэдээллийн" гэснийг "үндэсний геологи, эрдэс баялгийн" гэж, 17 дугаар зүйлийн 17.5 дахь хэсгийн "17.5.Энэ хуулийн 17.4-т заасны дагуу ялгасан" гэснийг "Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн геологийн суурь судалгаа, эрлийн ажил гүйцэтгэх гэрээ болон сонгон шалгаруулалт зарлах" гэж, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийн "эрх эдэлнэ" гэснийг "эрх эдэлж, үүрэг хүлээнэ" гэж, 21.1.5 дахь заалтын "3 удаа" гэснийг "1 удаа" гэж, 22 дугаар зүйлийн 22.1.3 дахь заалтын "байгаль орчны менежментийн" гэснийг "байгаль орчныг хамгаалах" гэж, 35 дугаар зүйлийн 35.10 дахь хэсгийн "мэдээлнэ" гэснийг "мэдэгдэнэ" гэж, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийн "байгаль орчны менежментийн" гэснийг "байгаль орчныг хамгаалах" гэж, 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсгийн "Хайгуулын болон ашиглалтын" гэснийг "Хайгуул, ашиглалт болон баяжуулалтын" гэж тус тус өөрчилсүгэй.
5 дугаар зүйл.Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13 дахь заалтын ", 20", "болон орон нутгийн" гэснийг, 17 дугаар зүйлийн гарчгийн "сонгон шалгаруулалтын" гэснийг, 472 дугаар зүйлийн гарчгийн "Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын" гэснийг тус тус хассугай.
6 дугаар зүйл.Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7, 5.8 дахь хэсэг, 10 дугаар зүйлийн 10.1.20 дахь заалт, 15 дугаар зүйл, 18 дугаар зүйлийн 18.1.8 дахь заалт, 22 дугаар зүйлийн 22.1.3 дахь заалт, 25 дугаар зүйлийн 25.1.6 дахь заалт, 33 дугаар зүйлийн 33.1.3, 33.1.4 дэх заалт, 34 дүгээр зүйлийн 34.5 дахь хэсэг, 473 дугаар зүйл, 48 дугаар зүйлийн 48.13, 48.14 дэх хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
7 дугаар зүйл. Энэ хуулийг ... оны ... дүгээр сарын ..-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
ГАРЫН ҮСЭГ
Нүүр
Санал өгөх