Танилцуулга:
Төсөл
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2026 оны .... дугаар ... сарын ....-ний өдөр Улаанбаатар хот
1 дүгээр зүйл.Гамшгаас хамгаалах тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:
1/ 4 дүгээр зүйлийн 4.1.25, 4.1.26, 4.1.27 дахь заалт:
"4.1.25."нүүлгэн шилжүүлэх" гэж гамшгаас хамгаалах зорилгоор хүн ам, мал, амьтан, эд хөрөнгийг аюулгүй орчинд шилжүүлэн байршуулах арга хэмжээг;
4.1.26."гамшгаас хамгаалах алба" гэж гамшгаас хамгаалах үйл ажиллагааг эрхэлсэн салбарын чиг үүргийн хүрээнд хэрэгжүүлэх төрийн болон нутгийн захиргааны байгууллага, төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийг түшиглэн байгуулсан орон тооны бус томилгоот нэгжийг;"
4.1.27."гамшигтай тэмцэх чадавх" гэж засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, аж ахуйн нэгж, байгууллага гамшиг, гамшгийн онцгой нөхцөл байдлын үед эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах арга хэмжээг шуурхай удирдлага, зохион байгуулалтаар хангах хүч хэрэгсэл, нөөц, хангамжийн чадавхыг;
2/ 8 дугаар зүйлийн 8.4, 8.5 дахь хэсэг, 8.5.1-8.5.3 дахь заалт
8.4.Уул, уурхайн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэн, хуулийн этгээдийн аюулын үед хэрэгжүүлэх төлөвлөгөөг Онцгой байдлын байгууллага баталж, хяналт тавина.
8.5. Дараах аж ахуйн нэгж гамшгаас хамгаалах төлөвлөгөөгүй байж болно:
8.5.1. үйл ажиллагаагаа цахим хэлбэрээр явуулдаг;
8.5.2. ажлын байр, объектгүй;
8.5.3. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 5.1.1-т заасан бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч.
3/10 дугаар зүйлийн 10.12 дахь хэсэг:
10.12.Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт хэрэгжүүлэх нийтлэг арга хэмжээг тогтоох журмыг Засгийн газар батална.
4/ 12 дугаар зүйлийн 12.4, 12.5 дахь хэсэг,
12.4.Гамшгаас хамгаалах хууль тогтоомж, дүрэм, журам, заавар, стандарт, гамшгийн эрсдэлийн үнэлгээ, гамшгаас хамгаалах болон аюулын үед хэрэгжүүлэх төлөвлөгөөний хэрэгжилтэд гамшгаас хамгаалах хяналтын улсын байцаагч хяналт тавина.
12.5.Стратегийн болон улсын онц чухал объектод гамшгаас хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор гамшгаас хамгаалах хяналтын улсын байцаагчийг гэрээгээр ажиллуулж болох бөгөөд холбогдох зардлыг тухайн байгууллага бүрэн хариуцна.
5/13 дугаар зүйлийн 13.3.6 дахь заалт, 13.6-13.9 дэх хэсэг:
13.3.6.сургуулийн өмнөх, ерөнхий боловсрол, мэргэжлийн болон техникийн, дээд боловсролын байгууллагад суралцагчийн сургалтыг тухайн шатны боловсролын сургалтын байгууллага;
13.6. Төрийн болон нутгийн захиргааны байгууллага, онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, аж ахуйн нэгжийн удирдлага, ажилтан, алба хаагч, иргэнд гамшгаас хамгаалах мэдлэг, дадлага олгох зорилгоор гамшгаас хамгаалах иж бүрэн болон гамшгаас хамгаалах команд штабын дадлага сургуулийг зохион байгуулна.
13.7.Гамшгаас хамгаалах иж бүрэн болон гамшгаас хамгаалах команд штабын дадлага сургуулийг аймаг, нийслэл, гамшгаас хамгаалах улсын албаны түвшинд Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, сум, дүүргийн түвшинд аймаг, нийслэлийн Онцгой байдлын байгууллага тус тус зохион байгуулна.
13.8.Энэ хуулийн 13.3.2, 13.3.3, 13.3.4, 13.3.6, 13.3.7-д заасан гамшгаас хамгаалах сургалт, сурталчилгаа зохион байгуулах, мэдээллээр хангах чиг үүргийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хуулийн этгээдээр гүйцэтгүүлж болно.
13.9. Гамшгаас хамгаалах талаар олон нийтэд ойлголт, мэдлэг олгоход чиглэсэн мэдээлэл, сургалт, нэвтрүүлгийг Олон нийтийн радио, телевизээр улирал тутам, тогтоосон цагт үнэ төлбөргүй нэвтрүүлнэ.
6/ 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэг
14.3.Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь гамшгийн мэдээллийн санг бүрдүүлэхэд шаардагдах мэдээ, мэдээллийг төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдээс үнэ төлбөргүй гаргуулан авна.
7/ 19 дүгээр зүйлийн 19.4, 19.5 дахь хэсэг:
19.4.Хүч хэрэгсэл дайчлан гаргах үед барилга байгууламж, үйлдвэр үйлчилгээ, газрын зориулалтыг түүний өмчлөгчтэй тохиролцсоны үндсэн дээр түр хугацаагаар өөрчлөн ашиглаж болно.
19.5.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өмчлөл болон эзэмшлийн эд хөрөнгө, бараа материал, газар, барилга байгууламжийг дайчилсан тохиолдолд энэ хуулийн 20.4-т заасан журмын дагуу холбогдох зардлыг төрөөс олгоно.
8/ 26 дугаар зүйлийн 26.1.9, 26.1.10 дахь заалт:
26.1.9.гамшгийн үед нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, сөрөг нөлөөллийг бууруулах төлөвлөлт, зохион байгуулалтын арга хэмжээ авах;
26.1.10.энэ хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан шийдвэр гарсан тохиолдолд гамшгийн нөлөөллийг бууруулах, хэвийн нөхцөлд оруулах зорилгоор жилийн батлагдсан төсвийн нэгдсэн төсвийн нийт зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр төсөв хооронд, төсвийн ерөнхийлөн захирагч хөрөнгийн болон урсгал зардал хооронд төсвийн зохицуулалт хийх;
9/ 28 дугаар зүйлийн 28.1.12, 28.1.13 дахь заалт
28.1.12.гамшгийн үед онцгой байдлын албан хаагчийн хэрэглэх тусгай зориулалтын хувцасны төрөл, стандарт, хэрэглэх зааврыг батлах.
28.1.13. Энэ хуулийн 34.2.12, 37.2.10-т заасан үйл ажиллагааг зохицуулах журмыг Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран батлах
10/ 29 дүгээр зүйлийн 29.1.20 дахь заалт
29.1.20.гамшигтай тэмцэх техник, тоног төхөөрөмж, тусгай зориулалтын хувцас хэрэгсэл, хүнсний болон шатахууны нөөц бүрдүүлэх.
11/ 30 дугаар зүйлийн 30.1.20 дахь заалт:
30.1.20.Гамшигтай тэмцэх бэлэн байдлыг хангах зорилгоор орон нутгийн өмчид байгаа тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмжийг тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Онцгой байдлын байгууллагын салбар нэгж хооронд шилжүүлэх, хуваарилах;
12/ 32 дугаар зүйлийн 32.1.15, 32.2.1 дэх заалт:
32.1.15.тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд хүний амь нас, эрүүл мэнд, мал амьтан, эд хөрөнгөнд хор уршиг учруулж болзошгүй орчны эрсдэлтэй нөхцөлийг арилгах арга хэмжээ авах.
32.2.1.нутаг дэвсгэрийн хэмжээнд гамшгаас хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ иргэд, олон нийт, нөхөрлөл, сайн дурын ажилтан, сууц өмчлөгчдийн холбоо, төрийн бус байгууллагын оролцоог хангах, хамтарч ажиллах.
13/ 34 дүгээр зүйлийн 34.1.3, 34.1.4, 34.1.5, 34.2.11, 34.2.12 дахь заалт
34.1.3.нийтийн үйлдвэр, үйлчилгээ, онц чухал объект, томоохон барилга байгууламж эзэмшдэг, өмчилдөг аж ахуйн нэгж, байгууллага нь гамшгаас хамгаалах асуудал хариуцсан орон тооны ажилтан, нэгж томилж ажиллуулах;
34.1.4.гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд санхүүгийн дэмжлэг, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх.
34.1.5.үйл ажиллагааны онцлогт нийцүүлэн холбогдох даатгалд хамрагдах, даатгалын нөхөн төлбөр авах
34.2.11.гамшгийн хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд дайчлагдсан, хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тусгаарлалтын дэглэмд байгаа ажилтны ажлын байрыг хэвээр хадгалах, цалин хөлсийг олгох.
34.2.12 гамшиг, ослын шинжгүй, ахуйн дуудлага өгч томилгоот шуурхай бүлгийг ажиллуулах хүсэлт гаргасан тохиолдолд холбогдох зардлыг хариуцах.
14/ 35 дугаар зүйлийн 35.1.6 дахь заалт
35.1.6. хор уршгийг арилгах, сэргээн босгох ажиллагаанд оролцох.
15/ 36 дугаар зүйлийн 361.1 дэх хэсэг
361.1. Сайн дурын ажилтан гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд энэ хуулийн 36.1.1, 36.1.3, 36.1.4, 36.1.5, 36.1.6-д заасан эрх, үүрэгтэй оролцоно.
16/ 37 дугаар зүйлийн 37.2.9, 37.2.10 дахь заалт
37.2.9.гамшиг, гамшгийн онцгой нөхцөл байдлын үед өөрийн өмчлөлийн барилга байгууламж, эд хөрөнгө, газрыг холбогдох байгууллагын шийдвэрийн дагуу хүн амд ашиглуулах;
37.2.10 гамшиг, ослын шинжгүй, ахуйн дуудлага өгч өөрийн хүсэлтээр томилгоот шуурхай бүлгийг ажиллуулсан тохиолдолд зардлыг хариуцан төлөх.
17/ 42 дугаар зүйлийн 42.8.1 дэх заалт, 42.10 дахь хэсэг
42.8.1.онцгой байдлын байгууллагын бүсийн төвийн даргаар хурандаа ба түүнээс дээш цэргийн цолтой алба хаагчийг томилно.
42.10.Онцгой байдлын байгууллагын салбар, нэгжгүй сумын Засаг даргын тамгын газарт онцгой байдлын байгууллагын нэг алба хаагчийг томилж ажиллуулна.
18/ 50 дугаар зүйлийн 50.15-50.18 дахь хэсэг
50.15.Онцгой байдлын байгууллагын захиалгаар гадаадын их, дээд сургуульд суралцагч офицер, ахлагчийн суралцах хугацааны цалин хөлс болон ирэх, буцах нэг удаагийн тээврийн зардлыг төр хариуцна.
50.16.Гадаадын их, дээд сургуульд суралцагчид цалин хөлс олгох журмыг онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
50.17.Онцгой байдлын байгууллагын алба хаагчийг жил бүр эрүүл мэндийн үзлэгт хамруулж, зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
50.18.Онцгой байдлын байгууллагын алба хаагчид олгох хүнсний болон эдийн хангалт, хоолны зардлын хэмжээг Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга тогтооно.
19/ 51 дүгээр зүйлийн 51.5, 51.6 дахь хэсэг, 51.6.1-51.6.4 дэх заалт, 51.7дахь хэсэг, 51.7.1-51.7.3 дахь заалт, 51.8-51.12 дэх хэсэг:
51.5.Аймаг, сум, нийслэл, дүүрэг нь гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах арга хэмжээг санхүүжүүлэх зорилго бүхий гамшгийн эрсдэлийг бууруулах сантай байна.
51.6.Гамшгийн эрсдэлийг бууруулах сан нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ:
51.6.1.энэ хуулийн 51.2-т заасан хөрөнгө;
51.6.2.улсын болон орон нутгийн төсвийн нэмэлт санхүүжилт;
51.6.3.зээл, тусламж, хандив;
51.6.4.хууль тогтоомжид заасан бусад эх үүсвэр.
51.7.Гамшгийн эрсдэлийг бууруулах сангийн хөрөнгө, энэ хуулийн 51.2-т заасан хөрөнгийг дараах үйл ажиллагааг санхүүжүүлэхэд зарцуулна:
51.7.1.Энэ хуулийн 6.1-д заасан гамшгийн өмнөх үйл ажиллагаа;
51.7.2.Энэ хуулийн 9.2, 9.3-т заасан гамшгийн эрсдэлийг бууруулах бүтцийн болон бүтцийн бус арга хэмжээ;
51.7.3.Гамшгаас хамгаалах сайн дурын хэсэг, сайн дурын ажилтныг сургаж бэлтгэх, бэлэн байдлыг хангах, урамшуулах арга хэмжээ
51.8.Гамшгийн эрсдэлийг бууруулах сангийн хөрөнгийг аймаг, нийслэл, дүүргийн хувьд тухайн шатны гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөлийн шийдвэрээр, сумын хувьд тухайн шатны Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр төлөвлөж, зарцуулна.
51.9.Гамшгийн эрсдэлийг бууруулах сангийн үйл ажиллагааны журмыг Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
51.10.Холбогдох даатгалд хамрагдсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын даатгалын харилцааг Даатгалын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжоор зохицуулна.
51.11.Гамшиг, ослын шинжгүй, ахуйн дуудлагаар ажилласан томилгоот шуурхай бүлгийн зардлыг хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээд хариуцан төлнө.
51.12.Энэ хуулийн 51.11-т заасан үйл ажиллагааг зохицуулах журмыг Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн болон Онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
2 дугаар зүйл.Гамшгаас хамгаалах тухай хуулийн дараах хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай.
1/ 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг
1.1.Энэ хуулийн зорилm нь гамшгаас хамгаалах үйл ажиллагааг удирдлага, зохицуулалтаар хангах, шуурхай, үр дүнтэй зохион байгуулах, гамшгаас хамгаалах удирдлагын тогтолцоо, оролцогч талуудын эрх, үүрэг болон онцгой байдлын байгууллага, түүний алба хаагчийн эрх зүйн байдалтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2/ 4 дүгээр зүйлийн 4.1.1-4.1.6, 4.1.8, 4.1.10, 4.1.11, 4.1.13, 4.1.19, 4.1.24 дэх заалт
4.1.1."гамшиг" гэж аюулт үзэгдэл, ослын улмаас олон хүний амь нас, эрүүл мэнд хохирох, мал амьтан олноор хорогдох, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд улс болон орон нутгийн гамшигтай тэмцэх чадавхаас давсан хохирол учирч, нийгмийн хэвийн үйл ажиллагаа урт хугацаанд алдагдахыг;
4.1.2."аюулт үзэгдэл" гэж хүчтэй цасан болон шороон шуурга, ган, зуд, үер, аянга, газар хөдлөлт, хөрсний нуранги болон гулгалт болох, ой, хээрийн гал түймэр, хүн, мал, амьтны гоц халдварт өвчин гарах зэрэг байгалийн гаралтай үзэгдлийг;"
4.1.3."осол" гэж хүний буруутай болон санамсаргүй үйлдлээс хүний амь нас, эрүүл мэнд хохирох, уурхай, барилга байгууламж, дэд бүтэц эвдрэх, нурах, тээврийн хэрэгсэл осолдох, цацраг идэвхт болон химийн хорт бодис алдагдах, дэлбэрэлт болох, объектын гал түймэр гарах зэргийг;
4.1.4.гамшгийн эрсдэл" гэж аюул, өртөх байдал, эмзэг байдал болон гамшигтай тэмцэх чадавхын харилцан хамаарлаар тодорхойлогдох хохирлын магадлалыг;
4.1.5."аюул" гэж аюулт үзэгдэл, ослын улмаас хүний амь нас, эрүүл мэнд, мал, амьтан, эд хөрөнгө, эдийн засаг, хүрээлэн байгаа орчинд хохирол учруулж болзошгүй сөрөг нөлөөллийг;
4.1.6."эмзэг байдал" гэж хүн ам, мал, амьтан, эд хөрөнгө, хүрээлэн буй орчны аюулыг тэсвэрлэх байдлыг;
4.1.8."гамшгийн эрсдэлийг бууруулах" гэж гамшгийн эрсдэлийг үнэлж болзошгүй хохирлыг багасгах, шинэ эрсдэл бий болохоос сэргийлэх, гамшигтай тэмцэх чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээг;
4.1.10."эрэн хайх, аврах ажиллагаа" гэж хүн ам, мал, амьтан, эд хөрөнгийг эрэн хайх, аврах, нэрвэгдэгсдэд анхны тусламж үзүүлэх арга хэмжээг;
4.1.11."голомтын бүс" гэж эрэн хайх,аврах, хор уршгийг арилгах ажиллагаа явуулж байгаа объект, нутаг дэвсгэрийг;
4.1.13."хүч хэрэгсэл дайчлан гаргах" гэж эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд иргэн, хуулийн этгээдийг татан оролцуулах, тэдгээрийн эд хөрөнгө, газрыг ашиглахыг;
4.1.19."гамшгийн онцгой нөхцөл байдал" гэж хүний амь нас, эрүүл мэнд, мал, амьтан, эд хөрөнгө, хүрээлэн буй орчин, барилга байгууламж, дэд бүтцэд ноцтой хохирол учруулсан болон нийгмийн хэвийн үйл ажиллагаа түр хугацаанд алдагдах аюулт үзэгдэл, осол тохиолдсоныг;
4.1.24."бэлэн байдал" гэж засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, аж ахуйн нэгж, иргэний хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг шуурхай зохион байгуулах чадавхыг;
3/ 7 дугаар зүйлийн 7.1, 7.5 дахь хэсэг:
7.1.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн захиргааны байгууллага, энэ хуулийн 8.5-д зааснаас бусад хуулийн этгээд нь өмчийн хэлбэрийг үл харгалзан гамшгийн эрсдэлийн ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийлгэнэ.
7.5.Онцгой байдлын байгууллага гамшгийн эрсдэлийн нарийвчилсан үнэлгээнд хяналт тавих бөгөөд энэхүү чиг үүргийг холбогдох хууль тогтоомжийн дагуу хуулийн этгээдээр гүйцэтгүүлж болно.
4/ 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг:
8.1.Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг улсын болон засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, гамшгаас хамгаалах алба, аж ахуйн нэгж, байгууллагын түвшинд боловсруулж хэрэгжүүлнэ.
5/ 9 дүгээр зүйлийн 9.1.1, 9.1.5 дахь заалт:
9.1.1.гамшгийн эрсдэлийн шалтгаан, нөхцөлийг арилгах бүтцийн болон бүтцийн бус арга хэмжээг хэрэгжүүлэх;
9.1.5. хөгжлийн бодлого, газар зохион байгуулалт, хот төлөвлөлтөд гамшгийн эрсдэлийг тооцож, тусгах.
6/ 10 дугаар зүйлийн 10.3.7 дахь заалт, 10.5 дахь хэсэг:
"10.3.7.гамшгаас хамгаалах салбар дундын харилцан ажиллагааны төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх, мэдээ, мэдээлэл солилцох, хамтран ажиллах.
10.5.Өндөржүүлсэн бэлэн байдлын үед харилцаа холбоо, хэвлэл мэдээллийн байгууллага нь өмчийн хэлбэрийг үл харгалзан мэдээ, мэдээллийг дараалал харгалзахгүй хүлээн авч шуурхай дамжуулна."
7/ 11 дүгээр зүйл:
11 дүгээр зүйл. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх
8/ 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсэг:
12.1.Гамшгаас хамгаалах хяналтыг төрийн хяналт, шалгалтын тухай хууль тогтоомжийн дагуу онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлнэ.
12.3.Гамшгаас хамгаалах хяналтын улсын ерөнхий байцаагч нь онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга байх бөгөөд улсын ахлах байцаагч, байцаагчийг томилж, чөлөөлнө.
9/ 13 дугаар зүйлийн 13.2.3 дахь заалт:
13.2.3.сургуулийн өмнөх, ерөнхий боловсрол, мэргэжлийн болон техникийн, дээд боловсролын байгууллагад суралцагчийн;
10/ 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэг:
19.1.Гамшиг, аюулын үед шаардлагатай тохиолдолд хүч хэрэгслийг дайчлан гаргах бөгөөд хүн ам, мал, амьтан, эд хөрөнгийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлнэ.
11/ 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэг
22.3.Гамшиг, гамшгийн онцгой нөхцөл байдлын үед салбар дундын үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах, хяналт тавих эрх бүхий Улсын онцгой комиссыг Засгийн газар, аймаг, нийслэл, сум, дүүргийн онцгой комиссыг тухайн шатны Засаг дарга байгуулна.
12/ 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэг
23.1.Гамшгаас хамгаалах үйл ажиллагааг улсын хэмжээнд Засгийн газар бодлого, стратегиар хангаж, онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн чиглүүлж, онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга мэргэжлийн удирдлага, зохицуулалтаар хангаж, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид тухайн шатны Засаг дарга, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгжид тэдгээрийн удирдлага нь зохион байгуулж, хэрэгжүүлнэ.
13/ 26 дугаар зүйлийн 26.1.5, 26.1.7 дахь заалт:
26.1.5.үүссэн гамшиг, гамшгийн онцгой нөхцөл байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд тогтмол, шуурхай, хүртээмжтэй, мэдээлэх;
26.1.7.өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлийг тогтоох, холбогдох зардал, хөрөнгийг шийдвэрлэх;
14/ 271 дүгээр зүйлийн 271.1.1, 271.1.2, 271.1.6 дахь заалт, 271.4, 271.5 дахь хэсэг
271.1.1.гамшиг, гамшгийн онцгой нөхцөл байдлын үед салбар дундын харилцан ажиллагааг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах;
271.1.2.өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед Засгийн газраас гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих;
271.1.6.шаардлагатай тохиолдолд онцгой комиссын шуурхай штабыг байгуулах, ажлын хэсгийг томилж ажиллуулах;
271.4.Онцгой комиссын шуурхай штаб, ажлын хэсгийн үйл ажиллагааны зардлыг Засгийн газрын нөөц сан, орон нутагт Засаг даргын нөөц хөрөнгөөс тус тус санхүүжүүлнэ.
271.5.Улсын онцгой комиссын өдөр тутмын үйл ажиллагааг хэрэгжүүлэх ажлын албыг онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүтцэд байгуулах бөгөөд түүний алба хаагчийг тус байгууллагын дарга томилж, чөлөөлнө.
15/ 29 дүгээр зүйлийн 29.1.3 дахь заалт:
29.1.3.гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах удирдамжийг боловсруулж батлуулах, хэрэгжүүлэх;
16/ 30 дугаар зүйлийн 30.1.2 дахь заалт:
30.1.2.гамшгаас хамгаалах болон дайчлан гаргасан хүч хэрэгслийг хуваарилах, оролцуулах;
17/ 34 дүгээр зүйлийн 34.2.5, 34.2.8 дахь заалт:
34.2.5.гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийх, үйл ажиллагааны онцлогт нийцүүлэн гамшгийн эрсдэлийн нарийвчилсан үнэлгээ хийлгэх, эрсдэлийг бууруулах болон хүний амь нас, эрүүл мэнд, мал амьтан, эд хөрөнгөнд хор уршиг учруулж болзошгүй орчны эрсдэлтэй нөхцөлийг арилгах арга хэмжээг өөрийн хөрөнгөөр хэрэгжүүлэх;
34.2.8.гамшиг, гамшгийн онцгой нөхцөл байдлын үед өөрийн өмчлөлийн болон эзэмшлийн газар, барилга байгууламж, эд хөрөнгийг холбогдох байгууллагын шийдвэрийн дагуу ашиглуулах;
18/ 36 дугаар зүйлийн 36.4 дэх хэсэг:
36.4.Гамшгаас хамгаалах сайн дурын хэсэг, сайн дурын ажилтны ажиллах журмыг Засгийн газар батална.
19/ 37 дугаар зүйлийн 37.1.3, 37.2.6 дахь заалт:
37.1.3.гамшигт нэрвэгдсэн тохиолдолд холбогдох хууль тогтоомжид заасан шаардлагатай тусламж, дэмжлэг авах, холбогдох даатгалд хамрагдах, даатгалын нөхөн төлбөр авах;
37.2.6. гамшиг болон аюулын тухай мэдээлэл, хүний амь нас, эрүүл мэнд, мал амьтан, эд хөрөнгөнд хор уршиг учруулж болзошгүй орчны эрсдэлтэй нөхцөлийг холбогдох байгууллагад шуурхай, үнэн зөв мэдээлэх;
20/ 42 дугаар зүйлийн 42.7 дахь хэсэг:
42.7.Монгол Улсын аюулгүй байдал, нийгэм, эдийн засгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийг харгалзан Онцгой байдлын байгууллагын бүсийн төвийг байгуулж, гамшигтай тэмцэх удирдлага, зохицуулалтыг бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулна.
3 дугаар зүйл. Гамшгаас хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн "зохион байгуулах" гэсний өмнө "удирдан" гэж, 4 дүгээр зүйлийн 4.1.17 дахь заалтын " сум" гэсний өмнө "аймаг, нийслэл" гэж, 4.1.18 дахь заалтын "иргэдийг" гэсний өмнө "гамшигтай тэмцэх анхан шатны багаж, тусгай зориулалтын хувцас, хэрэгслэлээр хангагдсан" гэж, долоодугаар бүлгийн "ХУУЛИЙН ЭТГЭЭД," гэсний дараа "САЙН ДУРЫН ХЭСЭГ, САЙН ДУРЫН АЖИЛТАН" гэж, 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсгийн "сэргээн босгох," гэсний дараа "хүч хэрэгсэл дайчлан гаргах, нүүлгэн шилжүүлэх," гэж, 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалтын "тэмцэх" гэсний дараа ", хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох" гэж, 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсгийн гамшгаас хамгаалах гэсний дараа "үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор өндөржүүлсэн" гэж, 11.3.3 дахь заалтын "комиссын" гэсний дараа "хуралдааны шийдвэр, эсхүл үүссэн цагийн байдалтай холбогдуулан шаардлагатай тохиолдолд тус комиссын" гэж, 13 дугаар зүйлийн "сургалт" гэсний дараа "сурталчилгаа" гэж, "зохион байгуулах" гэсний дараа "мэдээллээр хангах" гэж, 13.3.2 дахь заалтын "албан тушаалтан," гэсний дараа "баг, хорооны Засаг дарга" гэж, 17 дугаар зүйлийн 17.1.2 дахь заалтын "нутаг дэвсгэр" гэсний дараа ", стратегийн ач холбогдол бүхий" гэж, 20 дугаар зүйлийн 20.4 дэх хэсгийн "зардлыг" гэсний дараа " иргэн," гэж, 22 дугаар зүйлийн 22.7 дахь хэсгийн "Сум," гэсний дараа "дүүрэг," гэж, 26 дугаар зүйлийн 26.1.8 дахь заалтын "бэлэн байдлын" гэсний өмнө "өндөржүүлсэн" гэж, 32 дугаар зүйлийн 32.1.13 дахь заалтын "хангах" гэсний дараа "энэ хуулийн 42.10-д заасан алба хаагчид орон байрны" гэж, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтын "салбарын хэмжээнд" гэсний дараа "гамшгийн эрсдэлийг бууруулах" гэж, 34 дүгээр зүйлийн 34.1.2 дахь заалтын "ажиллах," гэсний дараа "сургалт," гэж, 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсгийн "үйл ажиллагаанд" гэсний дараа "энэ хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2.1, 34.2.2, 34.2.7, 34.2.8, 34.2.10, 34.2.11-т зааснаас гадна" гэж, 35 дугаар зүйлийн 35.1.4 дэх заалтын "иргэн" гэсний дараа "сайн дурын ажилтан" гэж, 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь заалтын "багаж," гэсний дараа "тусгай зориулалтын хувцас," гэж, 42 дугаар зүйлийн 42.4.1 дэх заалтын "нэгжийн" гэсний дараа "хөрөнгө оруулалтын болон" гэж, 42.9 дэх хэсгийн "төрөл" гэсний өмнө "тоо," гэж, 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсгийн "Цэргийн албаны тухай хууль" гэсний өмнө "Төрийн албаны тухай хууль" гэж, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсгийн "төсвийн багцдаа" гэсний дараа "гамшгаас хамгаалах," гэж тус тус нэмсүгэй.
4 дүгээр зүйл.Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.14 дэх заалт, 4.1.15 дахь заалтын "гамшгийн" гэснийг, 10 дугаар зүйлийн 10.3.6 дахь заалтын "гамшгийн үед" гэснийг, 10.4 дэх хэсгийн "гамшгаас хамгаалах" гэснийг, 10.4.1 дэх заалтын "гамшгийн зарлан мэдээллийн дохиог хүн амд хүргэх," гэснийг, 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсгийн "Энэ хуулийн 24.1-д заасан" гэснийг, 26 дугаар зүйлийн 26.1.6 дахь заалтын "гамшгаас хамгаалах" гэснийг, 271 дүгээр зүйлийн 271.2 дахь хэсгийн "271.1.8" гэснийг, 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх заалтын "удирдан" гэснийг, 28.1.5 дахь заалтын "салбар хоорондын харилцан ажиллагааны төлөвлөгөө," гэснийг, 46 дугаар зүйлийн 46.4 дэх хэсгийн "журам, хувийн дугаар бүхий офицер, ахлагчийн таних тэмдгийн загвар, хэрэглэх" гэснийг тус тус хассугай.
5 дугаар зүйл. Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7 дахь заалтын "гамшгаас" гэснийг "гамшгийн эрсдэлийг бууруулах" гэж, 4.1.9 дэх заалтын "олон нийтэд" гэснийг "гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор хүн амд" гэж, 4.1.20 дахь заалтын "аюулт үзэгдэл, ослын хор уршиг, хохирол, сөрөг үр дагавраас" гэснийг "аюулаас" гэж, 5 дугаар зүйлийн 5.1.5 дахь заалтын "иргэдийн" гэснийг "бүх нийтийн" гэж, 6 дугаар зүйлийн "Гамшгийн өмнөх" гэснийг "гамшгаас урьдчилан сэргийлэх" гэж, 7.3.1 дэх хэсгийн "үнэлгээний" гэснийг "үнэлгээ хийх" гэж, 10 дугаар зүйлийн "бэлэн байдлыг хангах" гэснийг "бэлэн байдал" гэж, 10.1.1 дэх заалт, 10.3 дахь хэсгийн "өдөр тутмын" гэснийг "байнгын" гэж, 10.2 дахь хэсгийн "гамшгийн" гэснийг "гамшгаас хамгаалах" гэж, 10.4.12 дахь заалтын "хэрэгжүүлэхийг холбогдох байгууллагад чиглэл болгох," гэснийг "хэрэгжүүлэх," гэж, 11 дүгээр зүйлийн 11.3.2 дахь заалтын "даргын саналыг" гэснийг хуралдааны шийдвэрийг" гэж, 11.5 дахь хэсгийн "13.3.1" гэснийг "13.6" гэж, "сургалтын" гэснийг "дадлага, сургуулийн"гэж, 13 дугаар зүйлийн 13.2.5 дахь заалтын "мэргэжлийн ангийн;" гэснийг "мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, сайн дурын ажилтны;" гэж, 13.3.3 дахь заалтын "хэсгийн" гэснийг "хэсэг, сайн дурын ажилтны" гэж, 13.3.7 дахь заалтын "эрх бүхий албан тушаалтан" гэснийг "удирдлага" гэж, 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэг, 51 дүгээр зүйлийн 51.2 дахь хэсэг, 51.4 дэх хэсгийн "хуулийн этгээд" гэснийг "аж ахуйн нэгж" гэж, 22 дугаар зүйлийн 22.8 дахь хэсэг, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэг, 34.2 дахь хэсгийн "хуулийн этгээд" гэснийг "аж ахуйн нэгж, байгууллага" гэж, 271 дүгээр зүйлийн 271.1.4 дэх заалтын "гамшгаас хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх" гэснийг "холбогдох" гэж, 29 дүгээр зүйлийн 29.1.4 дэх заалтын "орон нутгийн" гэснийг "улсын хэмжээнд" гэж, 29.1.7 дахь заалтын "шаардагдах" гэснийг "энэ хуулийн 24.1-д заасан" гэж, "дайчлан" гэснийг "татан" гэж, 29.1.11 дэх заалтын "гамшгийн" гэснийг "улсын" гэж, 30 дугаар зүйлийн 30.1.1 дэх заалтын "гамшгаас хамгаалах албаны" гэснийг "онцгой байдлын байгууллагын" гэж, 30.1.5 дахь заалтын "бэлэн байдлын" гэснийг "бэлэн байдлыг хангах" гэж, 30.1.12 дахь заалтын "гамшгаас хамгаалах" гэснийг "албаны" гэж, 32 дугаар зүйлийн 32.1.3 дахь заалтын "гамшгаас хамгаалах" гэснийг "гамшгийн" гэж, 32.1.7 дахь заалтын "гамшгийн эрсдэлийг бууруулах" гэснийг "гамшгаас хамгаалах үйл" гэж, 32.1.9 дэх заалтын "татан оролцуулах" гэснийг "дайчлан гаргах ажлыг зохион байгуулах" гэж, 32.2 дахь хэсгийн "эрхийг" гэснийг "эрхээс гадна дараах эрхийг" гэж, 33 дугаар зүйлийн 33.1.7 дахь заалтын "татан оролцуулах" гэснийг "дайчлан гаргах" гэж, 33.1.12 дахь заалтын "арга хэмжээний санал боловсруулах" гэснийг "арга хэмжээг төлөвлөж хэрэгжүүлэх" гэж, 34.2.6 дахь заалтын "гамшгаас хамгаалах орон нутгийн" гэснийг "гамшгийн" гэж, 34 дүгээр зүйлийн 34.2.10 дахь заалт, 36 дугаар зүйлийн "хэсгийн" гэснийг "хэсэг, сайн дурын ажилтны" гэж, 36.1.3 дахь заалтын "онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан" гэснийг "энэ хуулийн 36.4-д заасан" гэж, 37 дугаар зүйлийн 37.2.7 дахь заалтын "гал түймрийн улсын хяналтын байцаагч" гэснийг "гал түймрийн хяналтын улсын байцаагч" гэж, 45 дугаар зүйлийн 45.4 дэх хэсгийн "даргын" гэснийг "дарга, тэргүүн дэд болон дэд даргын" гэж, 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсгийн "Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч" гэснийг "Гамшгаас хамгаалах болон гал түймрийн хяналтын улсын байцаагч" гэж, 50 дугаар зүйлийн 50.9 дэх хэсгийн "30" гэснийг "40" гэж гэж тус тус өөрчилсүгэй.
6 дугаар зүйл. Гамшгаас хамгаалах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дахь заалт, 9.1.3 дахь заалт, 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь заалт, 10.7 дахь хэсэг, 11 дүгээр зүйлийн 11.3.5 дахь заалт, 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэг, 271 дүгээр зүйлийн 271.1.3, 271.1.7, 271.1.8, 271.3 дахь хэсэг, 32 дугаар зүйлийн 32.1.14 дэх заалт, 45 дугаар зүйлийн 45.5 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
7 дугаар зүйл.Энэ хуулийг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ
Нүүр
Санал өгөх