A

A

A

Хариуцагч байгууллага
Нийтэлсэн огноо 2024-12-12 12:09:33
Төслийн төлөв Санал авч дууссан
  • 0
  • 0
  • 539
НИЙТИЙН АЛБАН ТУШААЛТНЫ ХУУЛЬ БУС ХӨРӨНГИЙГ ХУРААН АВАХ, НӨХӨН ТӨЛҮҮЛЭХ ТУХАЙ
САНАЛ АВЧ ДУУСАХ ХУГАЦАА: 2024-12-15

Танилцуулга:

НИЙТИЙН АЛБАН ТУШААЛТНЫ ХУУЛЬ БУС ХӨРӨНГИЙГ ХУРААН АВАХ, НӨХӨН ТӨЛҮҮЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВАХ ТУХАЙ

Төсөл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

НИЙТИЙН АЛБАН ТУШААЛТНЫ ХУУЛЬ БУС ХӨРӨНГИЙГ ХУРААН АВАХ, НӨХӨН ТӨЛҮҮЛЭХ ТУХАЙ

/Анхдагч хууль/

2024 оны ..дугаар Улаанбаатар

сарын ..-ны өдөр хот

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилго

Хэвлэх

1.1.Энэ хуулийн зорилго нь нийтийн албан тушаалтны хууль ёсны орлогын эх үүсвэрээс давсан, түүний шууд болон шууд бус өмчлөл, эзэмшилд байгаа, эрхэлж байсан болон эрхэлж байгаа албан тушаалын эрх нөлөөгөөр бий болсон, хууль ёсны эх үүсвэр тодорхойгүй, эсхүл хууль бус аргаар олж авсан эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлогыг хурааж авах, нөхөн төлүүлэх эрх зүйн үндэслэлийг тогтоох замаар нийтийн алба дахь авлигыг таслан зогсоох, дахин үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх, авлигагүй нийтийн албыг бий болгоход оршино.

1.2.Энэ хуулиар хууль бус хөрөнгийг шалгах үндэслэлийг тогтоож, нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх ажиллагаа (цаашид "хууль бус хөрөнгийг хураан авах ажиллагаа" гэх)-г хэрэгжүүлэх, хянан шийдвэрлэх журам, эрх бүхий байгууллагын тогтолцоо, олон улсын хамтын ажиллагаа болон эдгээртэй холбогдсон бусад харилцааг зохицуулна.

2 дугаар зүйл.Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай хууль тогтоомж

Хэвлэх

2.1.Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Авлигын эсрэг хууль, Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хууль , Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжоос бүрдэнэ.

2.2.Бусад хуульд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол энэ хуулийг дагаж мөрдөнө.

2.3.Энэ хуульд тухайлсан харилцааг зохицуулсан хэм хэмжээ байхгүй бол хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэхээр прокуророос шүүхэд нэхэмжлэл гаргах, шүүх тус нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх шатанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэглэнэ.

3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

Хэвлэх

3.1.Энэ хууль нь нийтийн албан тушаалтан холбогдсон, гэмт хэргийн улмаас бий болсон, энэ хуульд заасан хууль бус хөрөнгө шалгах ажиллагаа явуулах үндэслэл байгаа тохиолдолд үйлчилнэ.

3.2.Энэ хууль нь Авлигын эсрэг хуулийн 7.1.7, 7.1.8-д заасныг зөрчиж олсон хөрөнгө, орлогыг хураахад нэгэн адил үйлчилнэ.

4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

Хэвлэх

1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1."гэмт хэрэг" гэж нийтийн албан тушаалтны холбогдсон гэмт

хэргийг;

4.1.2."хууль бус орлого" гэж хууль ёсны болохыг үндэслэлтэй

тайлбарлаж чадаагүй, эсхүл тайлбарласан нь нотлогдоогүй хөрөнгийг;

4.1.3."хууль бус орлогоос бий болсон хөрөнгө" гэж хууль бус орлогын

үр дүн, үр шимээр бий болсон хөрөнгө, хууль бус орлогоор олсон хөрөнгө, эдгээр хөрөнгийн үр шимээр олсон хөрөнгө, хууль бус орлогын хэлбэр өөрчлөгдөх юмуу хувирснаас бий болсон хөрөнгийг(хууль бус орлого хууль ёсны хөрөнгөтэй нийлж, хувирч, өссөн тохиолдолд хууль бус орлогоос бий болсон хэсгээр хязгаарлана);

4.1.4."хууль бус хөрөнгө" гэж хууль бус орлого болон хууль бус

орлогоос бий болсон хөрөнгийг ойлгох бөгөөд тухайн нөхцөл байдлаас үл хамааран энэ хуульд заасан журмаар хууль ёсны орлогоор олж авах үндэслэлгүй хөрөнгө, түүний иж бүрдэлд хамаарах хөрөнгө, энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө буюу дараа нь олж авсан, түүнчлэн тухайн хөрөнгийг ашигласнаас олсон, бий болсон хөрөнгө, орлогыг;

4.1.5."хөрөнгө" гэж бүх төрлийн эдийн болон эдийн бус хөрөнгө буюу

бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээ, эрх, бодит эсвэл биет бус, шилжих боломжтой эсвэл шилжих боломжгүй, үнэлэгдэх боломжтой эсвэл үнэлэгдэх боломжгүй үнэ өртөг бүхий ашиг, эсвэл эд зүйлс, орлого, эсвэл ямар нэгэн бараа болгон хувиргасан буюу холилдсон эд зүйлс, виртуал хөрөнгийг;

4.1.6."хөрөнгө үлдээсэн этгээд" гэж нас барсных нь дараа эрүүгийн

хэрэг үүсгэгдээгүй, эсхүл эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн боловч бусад этгээдтэй хамт гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хэргийн явцад нотлогдсон нийтийн албан тушаалтан, түүний хамаарал бүхий этгээдийг;

4.1.7."гуравдагч этгээд" гэж хууль бус хөрөнгийг шилжүүлж авсан хүн,

хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй этгээдийг, эсхүл хууль бус хөрөнгийг хураан авах ажиллагаанд эрх ашиг нь хөндөгдөх этгээдийг;

4.1.8."хураан авах" гэж шүүхийн шийдвэрээр өмчлөгч, эзэмшигч,

ашиглагчаас хууль бус хөрөнгийг бүрмөсөн авч, улсын орлого болгохыг;

4.1.9."нөхөн төлүүлэх" гэж хууль бус хөрөнгө нь хураан авах боломжгүй

тохиолдолд тухайн хууль бус хөрөнгийн үнийг төгрөгөөр тооцож гаргуулан улсын орлого болгохыг;

4.1.10."нийтийн албан тушаалтан" гэж Нийтийн албанд нийтийн болон

хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 4 дүгээр зүйлийн 4.1, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 - 4.1.9-д заасан этгээдээс гадна хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллагын болон нутгийн өөрөө удирдах байгууллагын албан тушаалтнаар томилогдон, эсхүл сонгогдон, түр болон байнгын орон тоон дээр ажиллаж байгаа болон ажиллаж байсан хүнийг;

4.1.11."хамаарал бүхий этгээд" гэж энэ хуульд заасан ойрын төрөл, садангийн хүн, гэр бүлийн гишүүн, нэгдмэл сонирхолтой этгээд, Эрүүгийн хуульд заасан төлөөний хүн, гэрээслэлээр хөрөнгө хүлээн авсан этгээдийг;

4.1.12."нэгдмэл сонирхолтой этгээд" гэж тухайн нийтийн албан

тушаалтантай хамтран бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг хүн, хуулийн этгээд, эсхүл тухайн нийтийн албан тушаалтан хөрөнгөө үнэ төлбөргүй, эсвэл зах зээлийн үнээс доогуур үнээр шилжүүлсэн хүн, эсхүл хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй этгээдийг;

4.1.13."ойрын төрөл, садангийн хүн" гэж гэр бүлийн гишүүн, насанд хүрсэн хүүхэд, эцэг эх(хадам аав /хадам ээж орно), эгч, ах, эмээ, өвөө, ач зээ, хүргэн ах, хадам эгч, хадам дүү, бэр, бэр эгч, хүргэн ах, эсхүл тэдний гэр бүлийн гишүүд, эцэг эх, эхнэр /нөхөр/-ийг;

4.1.14."гэр бүлийн гишүүн" гэж эхнэр, нөхөр, насанд хүрээгүй хүүхэд, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, эсхүл жилд 180-аас доошгүй хоногийн хугацаанд хамт амьдарч буй 16 насанд хүрсэн хүнийг;

4.1.15."хууль бус хөрөнгийг шалгах ажиллагаа" гэж нийтийн албан тушаалтан болон түүний хамаарал бүхий этгээдэд хууль бус хөрөнгө байгааг тогтоох, түүний хэмжээ болон хамаарал бүхий этгээдийн талаархи мэдээллийг олж авахад чиглэсэн ажиллагаа;

4.1.16."хууль бус хөрөнгийг хураан авах ажиллагаа" гэж нийтийн албан

тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх зорилгоор хууль бус хөрөнгийг шалгах ажиллагаа, прокуророос хууль бус хөрөнгө хураан авах, нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл шүүхэд гаргах, шүүхээс хууль бус хөрөнгийг хураан авч, эсхүл нөхөн төлүүлж улсын орлого болгох тухай шийдвэр гаргах ажиллагааг;

4.1.17."шалгах ажиллагааны оролцогч" гэж холбогдогч нийтийн албан тушаалтан, түүний хамаарал бүхий этгээд, гуравдагч этгээд, гэрч, орчуулагч, хэлмэрч, шинжээч, мэргэжилтнийг;

4.1.18."шинээр илэрсэн хууль бус хөрөнгө" гэж эрүүгийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан, мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй, хууль бусаар олсон хөрөнгийг.

ХОЁРДУГААР БҮЛЭГ НИЙТИЙН АЛБАН ТУШААЛТНЫ ХУУЛЬ БУС ХӨРӨНГИЙГ ХУРААН АВАХ, НӨХӨН ТӨЛҮҮЛЭХ ЗАРЧИМ               5 дугаар зүйл.Шударга ёсны зарчим

Хэвлэх

5.1.Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоогоогүй нь нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

5.2.Нийтийн албан тушаалтны хөрөнгө, орлого нь хууль ёсны эсэхэд цугларсан нотлох баримт, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд дүгнэлт хийж шийдвэрлэнэ.

5.3.Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг шалгах ажиллагааг тухайн нийтийн албан тушаалтны шалгагдаж байгаа тухайн хөрөнгөтэй холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай нэг цаг хугацаанд давхардуулан явуулахгүй.

5.4.Нийтийн албан тушаалтны холбогдсон гэмт хэргийг эрүүгийн журмаар хянан шийдвэрлэхдээ гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хураалгүйгээр шийдвэрлэсэн нь нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх ажиллагааг явуулах үндэслэл болно.

5.5.Тухайн нийтийн албан тушаалтан байгаа эсэхээс үл хамааран хууль бус хөрөнгө хураан авах ажиллагааг явуулна.

6 дугаар зүйл.Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх үйл ажиллагааны зарчим

Хэвлэх

1.Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:

6.1.1.аливаа хөрөнгө хууль ёсны эх үүсвэртэй байх;

6.1.2.нийтийн албан тушаалтан хууль ёсны орлогоос давсан

хэмжээний хөрөнгийнхөө эх үүсвэрийг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй, эсхүл тайлбарласан нь нотлогдоогүй бол уг хөрөнгийг хууль бус гэж үзэх;

6.1.3.нийтийн албан тушаалтнаас хураан авсан, нөхөн төлүүлсэн хууль бус хөрөнгийг улсын орлого болгох, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх;

6.1.4.хууль бус хөрөнгө хууль ёсны хөрөнгөтэй нийлсэн, холилдсоны

үр дүнд бий болсон хөрөнгөөс зөвхөн хууль бус хэсгийг хураан авах;

6.1.5.хууль бус хөрөнгийг хураан авахдаа түүнийг хууль бус болохыг

мэдээгүй, мэдэх боломжгүйгээр хууль ёсны дагуу хийсэн хэлцлийн үндсэн дээр шилжүүлэн авсан өмчлөгч, эзэмшигчийн эрхийг хамгаалах;

6.1.6.нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгө хууль ёсоор бусдын

өмчлөлд шилжсэн бол тухайн хөрөнгийг үнэлж нийтийн албан тушаалтны хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгөөс нөхөн төлүүлэх;

6.1.7.тухайн хөрөнгийг хууль ёсны эх үүсвэргүй болохыг мэдсээр байж авсан болох нь тогтоогдвол хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлсэн хэлцлийг хүчингүйд тооцож, тухайн хөрөнгийг хураан авах;

6.1.8.нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах

үндэслэлийг тодорхойлох, хураах ажиллагааг зөвхөн шүүхэд талууд мэтгэлцэх журмаар хэрэгжүүлэх;

6.1.9.хууль бус хөрөнгө бий болсон цаг хугацааг нийтийн албан

тушаалтны албан тушаалын бүрэн эрх, чиг үүргээ хэрэгжүүлсэн болон албан тушаалын бүрэн эрх, чиг үүрэг дууссанаас хойшхи 10 жилийн хугацаатай заавал хамтатган авч үзэх;

6.1.10.нийтийн албан тушаалтан тухайн хууль бус хөрөнгө өөрийн

өмчлөл, эзэмшилд байгааг мэдсэн, мэдэх ёстой байсан нь хөрөнгийг нөхөн төлбөргүй хураан авах гэм буруугийн үндэслэл гэж үзэх бөгөөд энэхүү санаа зорилгыг нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг удирдсан, хянасан үйл баримт, нөхцөл байдлаас дүгнэн тогтоохыг зөвшөөрөх.

6.2.Нийтийн албан тушаалтан хууль бус хөрөнгөтэй болохыг энэ хуульд заасан эрх бүхий албан тушаалтан, шүүхийн шатанд прокурор нотолно.

6.3.Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлогоос нь давсан хөрөнгийг энэ хуульд заасан эрх бүхий албан тушаалтан тогтоож, үндэслэлтэй гэж үзвэл холбогдох хуульд заасан арга хэмжээг авна.

ГУРАВДУГААР БҮЛЭГ ХУУЛЬ БУС ХӨРӨНГӨ ШАЛГАХ, ХУРААН АВАХ, НӨХӨН ТӨЛҮҮЛЭХ АЖИЛЛАГААГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ, ОРОЛЦОГЧ

7 дугаар зүйл.Хууль бус хөрөнгийг хураан авах ажиллагааг хэрэгжүүлэх байгууллага

Хэвлэх

7.1.Энэ хуулийн 3.1-д заасан хууль бус хөрөнгө хураан авах ажиллагааг шүүх, прокурор, Авлигатай тэмцэх газар, цагдаа, тагнуулын байгууллага дахь тусгайлсан нэгжийн мөрдөгч хэрэгжүүлнэ.

7.2.Энэ хуулийн 3.2-т заасан ажиллагааг шүүх, прокурор, Авлигатай тэмцэх газрын мөрдөгч хэрэгжүүлнэ.

8 дугаар зүйл.Шүүх

Хэвлэх

8.1.Шүүх нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх ажиллагааг хянан шийдвэрлэхдээ энэ хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтлан явуулна.

9 дүгээр зүйл.Прокурор

Хэвлэх

1.Прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Прокурорын тухай хуульд заасан бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

9.1.1.хөрөнгө шалгах ажиллагаанд хяналт тавих;

9.1.2.энэ хуульд заасан журмаар ирүүлсэн хөрөнгө, орлогын мэдүүлэгт Авлигатай тэмцэх газраар хяналт, дүн шинжилгээ хийлгэх.

9.2.Прокурорыг шүүхийн шатанд зохигч буюу нэхэмжлэгч гэх бөгөөд шүүхийн шатанд прокурор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

10 дугаар зүйл.Мөрдөгч

Хэвлэх

1.Хөрөнгө шалгах ажиллагааг эрх бүхий мөрдөгч (цаашид "мөрдөгч" гэх) явуулна. Хөрөнгө шалгах ажиллагаа явуулах мөрдөгч нь дараах эрхтэй:

10.1.1.шалгах ажиллагаа явуулах хэрэг нээх;

10.1.2.хөрөнгө шалгах тодорхой төрлийн ажиллагаа явуулах санал

прокурорт гаргах;

10.1.3.прокурорын зөвшөөрөл авахаар хуульд зааснаас бусад

тохиолдолд хууль бус хөрөнгийг нотлох ажиллагааг бие даан явуулах;

10.1.4.шалгах ажиллагаанд ач холбогдол бүхий этгээдийг дуудан

ирүүлэх;

10.1.5.шинжилгээ хийлгэхээр шинжээч томилох;

10.1.6.оролцогчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэх;

10.1.7.шалгах ажиллагааны хэргийг хаасан прокурорын шийдвэрийг эс

зөвшөөрвөл 5 хоногийн дотор дээд шатны прокурорт бичгээр санал гаргах;

10.1.8.прокурорын зөвшөөрлөөр мөрдөн шалгах нууц ажиллагааг

явуулахаар эрх бүхий байгууллагад даалгавар бичиж, гүйцэтгүүлэх;

10.1.9.өөр нутаг дэвсгэрт шалгах ажиллагаа явуулах шаардлага гарвал

энэ тухай даалгаврыг бичгээр хүргүүлэх ба түүнийг хүлээн авсан эрх бүхий байгууллага даалгаврыг заасан хугацаанд биелүүлж, хариуг цугларсан нотлох баримтын хамтаар ирүүлэх;

10.1.10.энэ хуульд заасан бусад эрх.

10.2.Мөрдөгч нийтийн албан тушаалтны хөрөнгийн эх үүсвэрийг тогтоох талаар энэ хуульд заасан ажиллагаа явуулна.

10.3.Мөрдөгч шалгах ажиллагааны явцад Цагдаагийн албаны тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадлага хэрэглэж болно.

11 дүгээр зүйл.Өмгөөлөгч

Хэвлэх

1.Нийтийн албан тушаалтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хууль зүйн туслалцаа авах эрхээр хангах зорилгоор хөрөнгө шалгах ажиллагаанд өмгөөлөгчийг оролцуулах бөгөөд өмгөөлөгч дараах эрхтэй:

11.1.1.нийтийн албан тушаалтантай ганцаарчлан уулзах, түүнээс

тайлбар авахад байлцах, асуулт тавих;

11.1.2.хөрөнгө шалгах ажиллагааны явцад шинжээчээс мэдүүлэг

авахуулахаар хүсэлт гаргах;

11.1.3.хөрөнгө шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлттэй

танилцах, өөрийн зардлаар хуулбарлаж, хувилж авах, нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргах;

11.1.4.хууль зүйн туслалцаа үзүүлэхэд шаардлагатай эд зүйл, баримт

бичиг, мэдээлэл, бусад баримтыг мөрдөгч, прокурорт гаргаж өгөх, түүнийг хэрэгт бэхжүүлж тусгуулах, хөрөнгө шалгах ажиллагааны явцад тодорхой төрлийн шалгах ажиллагаа явуулах хүсэлт гаргах;

11.1.5.өмгөөлж байгаа нийтийн албан тушаалтны хүсэлтээр хийгдэж

байгаа хөрөнгө шалгах ажиллагаанд байлцаж, асуулт тавих, хүсэлт гаргах;

11.1.6.өөрийн оролцсон хөрөнгө шалгах ажиллагаа, шүүх хуралдааны

тэмдэглэлтэй танилцаж, засвар оруулах тухай хүсэлт гаргах;

11.1.7.хөрөнгө шалгах ажиллагааны явцад өөрсдийнх нь

зөвшөөрснөөр хүн, хуулийн этгээдээс хэрэгт ач холбогдол бүхий тайлбар, баримт бичиг, лавлагаа, тодорхойлолт гаргуулж авах;

11.1.8.мөрдөгч, прокурор, орчуулагч, хэлмэрч, шинжээч, шүүгч, шүүх

хуралдааны нарийн бичгийн даргыг татгалзан гаргах хүсэлт гаргах;

11.1.9.хөрөнгө шалгах ажиллагааны хэргийг хаасан, эсхүл хөрөнгө

хураах, нөхөн төлүүлэх саналтай прокроурт шилжүүлсэн хэргийн материалтай танилцаж, төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлд хамаарахаас бусад нотлох баримтыг өөрийн зардлаар хуулбарлаж, хувилж авах;

11.1.10.шүүхийн хуралдаанд оролцох;

11.1.11.мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүхийн

ажиллагаа, шийдвэрт гомдол гаргах;

11.1.12.анхан, давж заалдах, хяналтын шатны шүүх хуралдаанд

оролцох;

11.1.13.хөрөнгө хураан авах ажиллагааны явцад шүүх, прокурор,

мөрдөгчийн хууль зөрчиж оролцогчид учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, гэм буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэх санал гаргах;

11.1.14.энэ хуульд заасан бусад эрх.

11.2.Өмгөөлөгч нь шүүх, прокурор, мөрдөгчийн товлосон хугацаанд хүрэлцэн ирж хөрөнгө шалгах ажиллагаанд оролцоно. Хүндэтгэн үзэх шалтгаанаар оролцох боломжгүй бол энэ тухай урьдчилж мэдэгдэнэ.

11.3.Өмгөөлөгч тухайн нийтийн албан тушаалтны өмгөөлөгчөөр оролцох болсноо үйлчлүүлэгчийн бичгээр үйлдсэн хүсэлтээр баталгаажуулж, шүүх, прокурор, мөрдөгчид бичгээр мэдэгдэнэ.

11.4.Өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээгээр хүлээсэн өмгөөлөх, хууль зүйн туслалцаа үзүүлэх үүргээсээ татгалзаж болохгүй.

12 дугаар зүйл.Холбогдогч

Хэвлэх

1.Хууль бус хөрөнгө байгаа гэх хангалттай үндэслэл бүхий нийтийн албан тушаалтныг холбогдогч гэх бөгөөд холбогдогч дараах эрхтэй:

12.1.1.ямар хууль бус хөрөнгөтэй холбогдуулан шалгах ажиллагаа

явагдаж байгааг мэдэх;

12.1.2.өмгөөлүүлэх;

12.1.3.шалгаж байгаа хөрөнгөтэй холбогдуулан тайлбар гаргах;

12.1.4.хөрөнгө шалгах ажиллагааны явцад баримт сэлт, нотлох баримт

гаргаж өгөх, эсхүл зааж өгөх;

12.1.5.тайлбар өгөхөөс татгалзах;

12.1.6.гомдол, хүсэлт гаргах;

12.1.7.өөрийнх нь хүсэлтээр хийгдэж байгаа хөрөнгө шалгах

ажиллагаанд оролцох, уг ажиллагааны тэмдэглэлтэй танилцах, түүнд засвар оруулах хүсэлт гаргах;

12.1.8.шинжээч томилсон тогтоол, шинжээчийн дүгнэлт, хөрөнгө

шалгах ажиллагаа дууссаны дараа хэргийн материалтай танилцах.

2.Холбогдогч дараах үүрэгтэй:

12.2.1.шүүх, прокурор, мөрдөгчийн мэдэгдэх хуудсаар дуудсан цагт

хүрэлцэн ирэх;

12.2.2.шүүх хуралдааны дэгийг сахих;

12.2.3.хөрөнгө шалгах ажиллагааны явцад тухайн хөрөнгийг хууль

ёсоор олж авсан талаар тайлбар гаргах, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх;

12.2.4.хөрөнгө хураан авах ажиллагааны явцад санаатай саад

учруулахгүй байх, шүүх, прокурор, мөрдөгчийн шийдвэр, хууль ёсны шаардлагыг биелүүлэх;

12.2.5.бусад оролцогчид нөлөөлөхгүй байх.

12.3.Холбогдогч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй нь хуульд заасны дагуу албадлага хэрэглэх, хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.

12.4.Холбогдогчийг шүүхийн шатанд зохигч буюу хариуцагч гэх бөгөөд шүүхийн шатанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

13 дугаар зүйл.Гэрч

Хэвлэх

13.1.Хөрөнгө шалгах ажиллагаанд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ.

13.2.Гэрч шүүх, прокурор, мөрдөгчийн дуудсанаар хүрэлцэн ирж, хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй.

13.3.Гэрч дуудсан цагт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол түүнийг шүүхийн шийдвэрээр албадан ирүүлнэ.

13.4.Гэрч хөрөнгө шалгах ажиллагаанд саад учруулсан, эсхүл худал мэдүүлэг өгсөн бол түүнд Зөрчлийн тухай хууль, эсхүл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

13.5.Аюулгүй байдлаа хангуулах талаарх хүсэлтийг шүүх, прокурор, мөрдөгчид гаргана.

13.6.Гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй.

13.7.Мэдүүлэг авахаас өмнө энэ хуульд заасан гэрчийн эрх, үүргийг тайлбарлаж өгнө.

14 дүгээр зүйл.Иргэний нэхэмжлэгч

Хэвлэх

14.1.Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хууль бус болохыг мэдээгүй, мэдэх боломжгүйгээр хууль ёсны дагуу хийсэн хэлцлийн үндсэн дээр эд хөрөнгийн хохирол учирсан хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ.

14.2.Иргэний нэхэмжлэгч нь холбогдогч нийтийн албан тушаалтнаас өөрт учирсан хохирлыг гаргуулахаар иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тус нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ.

14.3.Мөрдөгч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргаж иргэний нэхэмжлэгчээр тогтооно.

14.4.Хөрөнгө хураан авах ажиллагааны явцад гаргасан иргэний нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө.

14.5.Иргэний нэхэмжлэгчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4, 1.5, 1.6, 1.8, 1.10, 1.11-т заасан эрх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26, 27 дугаар заасан эрх, үүрэг нэгэн адил хамаарна.

14.6.Учирсан хохиролтой холбогдолтой нэхэмжлэлийг тухайн хөрөнгө хураан авах ажиллагаа шийдвэрлэгдээгүй байхад иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлэхийг хориглоно.

14.7.Иргэний нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргаж болно.

14.8.Энэ хуулийн 14.2-т заасан үндэслэл байхгүй бол нэхэмжлэл гаргасан хүн, хуулийн этгээдийн нэхэмжлэлийг хүлээн авах, иргэний нэхэмжлэгчээр тогтоохоос үндэслэл бүхий шийдвэр гарган татгалзаж болох ба энэхүү шийдвэрт гомдол гаргах журмыг нэхэмжлэл гаргагчид тайлбарлана.

14.9.Хөрөнгө шалгах ажиллагааны явцад нэхэмжлэгчээр тогтоохоос татгалзсан нь шүүхээр хэргийг хянан шийдвэрлэх шатанд тухайн асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй.

14.10.Иргэний нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй. Нэхэмжлэлээс татгалзах тухай хүсэлтийг мөрдөгч, прокурор хөрөнгө хураан авах ажиллагааны аль ч үед хүлээн авах ба энэ тухай тогтоол гаргана.

14.11.Нэхэмжлэлээс татгалзах тухай хүсэлтийг хөрөнгө хураан авах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэлд тусгах ба хэрэв бичгээр гаргасан бол хэрэгт хавсаргана.

15 дугаар зүйл.Шинжээч

Хэвлэх

1.Шинжээч нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 49.1-д заасан эрхээс гадна дараах эрхийг эдэлнэ:

15.1.1.прокурор, мөрдөгчийн зөвшөөрснөөр шинжилгээ хийхтэй

холбоотой асуудлаар оролцогчид асуулт тавих, тодруулга хийх;

15.1.2.дүгнэлт гаргахад хэрэгцээтэй нэмэлт баримт ирүүлэх талаар

прокурор, мөрдөгчид хандаж хүсэлт гаргах;

15.1.3.өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангуулах талаарх

хүсэлтийг шүүх, прокурор, мөрдөгчид гаргах.

15.2.Шинжээч нь прокурор, мөрдөгчийн тавьсан асуултын дагуу тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд шинжилгээг тал бүрээс нь бүрэн бодитой хийж, тогтоосон хугацаанд шинжлэх ухааны үндэслэл бүхий дүгнэлтийг бичгээр гаргана.

15.3.Дүгнэлт гаргасан шинжээч нь мэдүүлэг авахаар шүүх, прокуророос дуудсан цагт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол түүнийг хуульд заасны шүүхийн шийдвэрээр албадан ирүүлнэ.

15.4.Шинжээч нь хараат бусаар, үнэн зөв дүгнэлт гаргах, хөрөнгө хураан авах ажиллагааны нууцлалыг задруулахгүй байх үүрэгтэй.

15.5.Шинжээч тавьсан асуултын заримыг санаатайгаар хариулахгүй орхисон, эсхүл тогтоосон хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн, эсхүл худал дүгнэлт гаргасан бол хуульд заасан хариуцлага хүлээнэ.

16 дугаар зүйл.Мэргэжилтэн

Хэвлэх

16.1.Хөрөнгө хураан авах ажиллагааны явцад дэмжлэг үзүүлэх, зөвлөгөө авах зорилгоор тусгай мэдлэг, эсхүл туршлага бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг шүүх, прокурор, мөрдөгчийн шийдвэрээр мэргэжилтнээр оролцуулж болно.

2.Мэргэжилтэн дараах эрхтэй:

16.2.1.өөрийн оролцож байгаа ажиллагаатай холбогдуулан асуулт

тавих;

16.2.2.техник хэрэгсэл, төхөөрөмж ажиллуулах;

16.2.3.өөрийн оролцсон ажиллагаа, шүүх хуралдааны тэмдэглэлтэй

танилцах, засвар оруулах хүсэлт гаргах;

16.2.4.гүйцэтгэсэн ажлын хөлс, зардлыг авах /албан үүргийнхээ хувиар

оролцсон бол энэ заалт хамаарахгүй/;

16.2.5.өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангуулах хүсэлтийг

шүүх, прокурор, мөрдөгчид гаргах.

3.Мэргэжилтэн дараах үүрэгтэй:

16.3.1.шүүх, прокурор, мөрдөгчийн дуудсанаар хүрэлцэн ирж, өөрийн

оролцсон хөрөнгө шалгах ажиллагаатай холбогдуулан мэдүүлэг өгөх;

16.3.2.өөрийн оролцсон хөрөнгө шалгах ажиллагаатай холбоотой

асуудлаар оролцогчийн асуултад хариулах, тайлбарлах;

16.3.3.өөрийн оролцсон хөрөнгө хураан авах ажиллагааны нууцлалыг

задруулахгүй байх.

17 дугаар зүйл.Орчуулагч, хэлмэрч

Хэвлэх

17.1.Монгол хэл мэдэхгүй, эсхүл хараа, сонсгол, хэл ярианы бэрхшээлийн улмаас өөрийн хууль ёсны ашиг сонирхлоо илэрхийлэх чадвар хязгаарлагдмал бол өөрийн эх хэл, эсхүл сайн мэдэх хэл, бичиг, дохио зангаа, тусгай тэмдэгт ашиглан тохиолдолд шүүх, прокурор, мөрдөгч нь орчуулга хийх, хэлмэрчлэх мэдлэг, чадвартай хүнийг орчуулагч, хэлмэрчээр томилно.

2.Орчуулагч, хэлмэрч дараахь эрхтэй:

17.2.1.өөрийн оролцсон ажиллагаа, шүүх хуралдааны тэмдэглэлтэй

танилцаж, засвар оруулах хүсэлт гаргах;

17.2.2.орчуулах, хэлмэрчлэх мэдлэг, чадвар хүрэхгүй бол оролцохоос

татгалзах;

17.2.3.гүйцэтгэсэн ажлын хөлс, зардлыг авах.

3.Орчуулагч, хэлмэрч дараахь үүрэгтэй:

17.3.1.шүүх, прокурор, мөрдөгчийн дуудсан цагт хүрэлцэн ирж

орчуулах, хэлмэрчлэх;

17.3.2.үнэн зөв орчуулж, хэлмэрчлэх;

17.3.3.баримт бичиг, эсхүл түүний оролцоотой явагдсан мөрдөн шалгах

ажиллагаа, шүүх хуралдааны тэмдэглэлд үнэн зөв орчуулж, хэлмэрчилснийг баталж гарын үсэг зурах;

17.3.4.хэлмэрчлэх, орчуулах явцад мэдсэн төрийн болон албаны нууц,

байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэл, хэргийн талаархи баримт, мэдээллийг задруулахгүй байх;

17.3.5.хөрөнгө хураан авах ажиллагааны журам, шүүх хуралдааны

дэгийг сахих.

17.4.Орчуулагч, хэлмэрч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үүргээ биелүүлээгүй, эсхүл санаатай зөрчсөн бол хуульд заасан хариуцлага хүлээнэ.

17.5.Энэ зүйлд заасан журам нь сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүний дохионы хэлийг мэдэх хэлмэрчид нэгэн адил хамаарна.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ ХУУЛЬ БУС ХӨРӨНГӨ ХУРААН АВАХ АЖИЛЛАГААНД ХҮСЭЛТ, ГОМДОЛ ГАРГАХ

18 дугаар зүйл.Хүсэлт, гомдол гаргах

Хэвлэх

18.1.Хөрөнгө хураан авах ажиллагаанд оролцогч өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах тухай хүсэлтийг шүүх, прокурор, мөрдөгчид гаргах эрхтэй.

18.2.Хөрөнгө хураан авах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн уг ажиллагааны оролцогч, бусад оролцогч, хуулийн этгээд нь шүүх, прокурор, мөрдөгчийн шийдвэр, ажиллагаанд гомдол гаргах эрхтэй.

18.3.Хүсэлт, гомдлыг хөрөнгө хураан авах ажиллагааны аль ч үед гаргаж болно.

19 дүгээр зүйл.Хүсэлт, гомдол гаргах журам

Хэвлэх

19.1.Шүүх, прокурорын шийдвэрт энэ хуульд заасан хугацаанд гомдол гаргаж болно.

19.2.Хүсэлтэд тогтоолгох үйл явдал, гаргуулах шийдвэрийн талаар заана.

19.3.Хүсэлтийг тухайн ажиллагаа явуулж байгаа шүүх, прокурор, мөрдөгчид гаргах ба гомдлыг хуульд заасны дагуу хяналт тавих, шийдвэр гаргах эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гаргана.

19.4.Хүсэлт, гомдлыг амаар, эсхүл бичгээр гаргах ба амаар гаргасан бол тэмдэглэлд тусгаж, хүлээн авсан албан тушаалтан, хүсэлт, гомдол гаргагч гарын үсэг зурна.

19.5.Хүсэлт, гомдлыг хангаагүй нь хөрөнгө хураан авах тухайн ажиллагаа болон бусад ажиллагааны үед хүсэлт, гомдол дахин гаргах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй.

20 дугаар зүйл.Хүсэлтийг шийдвэрлэх

Хэвлэх

20.1.Хуульд заасан журмын дагуу гаргасан хүсэлт нь хөрөнгө хураан авах ажиллагааны явцад оролцогч, бусад оролцогч, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад ач холбогдолтой бол бүрэн, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хангахаас татгалзах тухай шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргана.

20.2.Хүсэлтийг хангах үндэслэл нь тодорхой бол даруй, шалгах шаардлагатай тохиолдолд түүнийг гаргаснаас хойш ажлын 5 өдрийн дотор хангах эсэхийг шийдвэрлэнэ.

21 дүгээр зүйл.Гомдлыг шалган шийдвэрлэх нийтлэг журам

Хэвлэх

21.1.Энэ хуульд заасан албан тушаалтны талаар гаргасан гомдлыг тухайн албан тушаалтны шийдвэр, ажиллагаанд хяналт тавих албан тушаалтан хүлээн авч, гомдолд дурдсан үндэслэлийг тал бүрээс нь хянаж, шаардлагатай бол нэмэлт баримт гаргуулж, тайлбар авч болно.

21.2.Гомдлыг хянан шийдвэрлэх албан тушаалтан бүрэн эрхийнхээ хүрээнд гомдол гаргагчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах арга хэмжээг цаг алдалгүй авна.

21.3.Хууль бус шийдвэр, ажиллагааны улмаас гомдол гаргагчийн эд хөрөнгө, эрүүл мэндэд хохирол учирсан бол энэ хуульд заасан журмын дагуу хохирлоо арилгуулахаар хандах эрхтэй болохыг түүнд тайлбарлана.

22 дугаар зүйл.Мөрдөгч, прокурорын шийдвэр, ажиллагаанд гаргасан гомдлыг хянах

Хэвлэх

22.1.Оролцогч нь мөрдөгчийн шийдвэр, ажиллагаанд гаргах гомдлыг хяналт тавьж байгаа прокурорт, хяналт тавьж байгаа прокурорын шийдвэр, ажиллагааны талаарх гомдлыг тухайн нэгжийн дээд шатны прокурорт шийдвэр гарснаас хойш ажлын 3 өдрийн дотор гаргана.

22.2.Гомдлыг хүлээн авсан прокурор 14 хоногийн дотор, нэмэлт материал шалгах, эсхүл бусад арга хэмжээ авах бол 21 хоногийн дотор хянаж шийдвэрлэнэ.

22.3.Гомдлыг хянасан албан тушаалтан, прокурорын зүгээс мөрдөгч, прокурорын шийдвэр, ажиллагааг хүчингүй болгох, өөрчлөх, эсхүл гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай шийдвэр гаргана.

22.4.Гомдол гаргагчид гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн, түүний үндэслэл, уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол шийдвэрийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор дээд шатны прокурорын газарт гомдол гаргаж болохыг тайлбарлана.

23 дугаар зүйл.Шүүхийн шийдвэрт гомдол гаргах

Хэвлэх

23.1.Прокурор, оролцогч хөрөнгө хураан авах ажиллагааны явцад гаргасан шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 3 хоногийн дотор гомдол гаргаж болно.

24 дүгээр зүйл.Хүсэлт, гомдлыг хавтаст хэрэгт хавсаргах

Хэвлэх

24.1.Энэ хуульд заасны дагуу гаргасан хүсэлт, гомдол, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэсэн баримт, тэмдэглэл, холбогдох бүх материалыг хавтаст хэрэгт хавсаргана.

ТАВДУГААР БҮЛЭГ ХУУЛЬ БУС ХӨРӨНГӨ ХУРААН АВАХ АЖИЛЛАГААНЫ НОТЛОХ БАРИМТ

25 дугаар зүйл.Нотлох баримт

Хэвлэх

25.1.Энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ.

25.2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Прокурорын тухай хууль, Төрийн аудитын тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Авлигын эсрэг хууль, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцно.

26 дугаар зүйл.Нотлох баримт цуглуулах

Хэвлэх

26.1.Мөрдөгч, прокурор хөрөнгө шалгах ажиллагаа явуулахдаа хаалттай болон хязгаарлалттай мэдээлэл агуулсан баримт бичиг, мэдээллийг цуглуулж, мэдээллийг хамгаалахад шаардлагатай арга хэмжээг авна.

26.2.Мөрдөгч нь прокурорын зөвшөөрлөөр нотариат, банк, даатгалын болон арилжааны нууц, банк, банк бус санхүүгийн байгууллага дахь гүйлгээ, зээлийн нэмэлт мэдээлэл гаргуулан авна.

26.3.Прокурор саналыг хүлээн авснаас хойш даруй зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэнэ. Татгалзсан шийдвэр гаргасан тохиолдолд үндэслэлийг тогтоолд тодорхой зааж өгнө.

26.4.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан мэдээллийг гаргаж өгсөн этгээд нь тухайн ажиллагаа явуулсан нууцлалыг хангах үүрэгтэй бөгөөд, зөрчсөн тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээнэ.

27 дугаар зүйл.Нотлох баримтыг үнэлэх

Хэвлэх

27.1.Шүүх нь хөрөнгө шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтын хүрээнд шийдвэр гаргана.

27.2.Мөрдөгч, прокурор нь нийтийн албан тушаалтны хууль ёсны орлогоос давсан хөрөнгийг гэмт хэргийн замаар олсон эсэхийг нотлох үүрэг хүлээхгүй.

27.3.Хууль ёсны орлогоос давсан хөрөнгийнхөө эх үүсвэрийг хууль ёсны болохыг нийтийн албан тушаалтан тайлбарлаж чадаагүй нь хууль бус хөрөнгө гэж үзэх үндэслэл болно.

ЗУРГААДУГААР БҮЛЭГ ХУУЛЬ БУС ХӨРӨНГИЙГ ШАЛГАХ АЖИЛЛАГАА

28 дугаар зүйл.Хууль бус хөрөнгийг шалгах ажиллагаа явуулах үндэслэл

Хэвлэх

1.Хууль бус хөрөнгийг шалгах ажиллагаа (цаашид "шалгах ажиллагаа" гэх)-г дараах үндэслэлээр явуулна:

28.1.1.нийтийн албан тушаалтан холбогдсон, Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг хянан хэлэлцсэн шүүхийн шийдвэрээр тухайн нийтийн албан тушаалтан, түүний хамаарал бүхий этгээдийн хууль бус хөрөнгийг хураагаагүй, эсхүл бүрэн илрүүлж хураагаагүй, эсхүл хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ хэрэглээгүй бөгөөд энэ хуульд заасан хууль бус хөрөнгө байна гэж үзэх хангалттай үндэслэл байвал;

28.1.2.энэ хуульд заасан хууль бус хөрөнгө байгаа гэж үзэх хангалттай үндэслэл байгаа боловч дараах үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэх, эсхүл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжгүй болсон тохиолдолд:

a.Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан;

б.Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд

хамрагдсан;

в.хөөн хэлэлцэх хугацаа дууссан;

г.яллагдагч нас барсан;

д.яллагдагч сураггүй алга болсон, эсхүл оргон зайлсан.

28.1.3.нийтийн албан тушаалтан, түүний хамаарал бүхий этгээд хууль бус хөрөнгө өмчилж, эзэмшиж, ашиглаж байна гэх хангалттай сэжиглэх нөхцөл байдал үүссэн бол;

29 дүгээр зүйл.Шалгах ажиллагааны хамрах хугацаа

Хэвлэх

29.1.Прокурор нь хууль бус хөрөнгөтэй холбоотой хөрөнгө шалгах ажиллагааны явцад мэдэгдэж буй нөхцөл байдлыг үндэслэн шалгах ажиллагаа явуулах тухай шийдвэр гаргахдаа шалгах ажиллагаанд 2002 оны 9 сарын 01-ний өдрөөс хойш бий болсон хууль бус хөрөнгийг хамруулна.

29.2.Хөрөнгийн үнэлгээг тухайн үеийн инфляцитай уялдуулан тооцно.

30 дугаар зүйл.Шалгах ажиллагаа явуулах

Хэвлэх

30.1.Хууль бус хөрөнгө шалгах тусгайласн нэгж нь гомдол, мэдээллээр болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, иргэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, эсхүл мэргэжлийн байгууллагын хяналт шалгалтын явцад хууль бус хөрөнгийг шалгах үндэслэл байгааг илэрснийг мэдэгдсэн даруй хууль бус хөрөнгийг шалгах ажиллагаа (цаашид "шалгах ажиллагаа" гэх)-г явуулахаар холбогдох баримт бичиг, мэдээллийн хамт прокурорт шалгах ажиллагаа явуулах тогтоол (цаашид "тогтоол" гэх) гаргах санал хүргүүлнэ.

30.2.Тогтоол гарснаас хойш нэн даруй харьяа прокурорын байгууллагын орлогч прокурорт хүргүүлэх бөгөөд тогтоолыг хүлээн авснаас хойш гурав хоногийн дотор харьяаллын дагуу шилжүүлэх эсэхийг шийдвэрлэнэ.

30.3.Тогтоолыг хүлээн авахаас татгалзсан шийдвэрийг эс зөвшөөрвөл дээд шатны прокурорт нэн даруй санал хүргүүлэх бөгөөд дээд шатны прокуророос саналыг үндэслэлтэй гэж үзвэл долоо хоногийн дотор шийдвэрийг хүчингүй болгож, тогтоол гаргана.

30.4.Шалгах ажиллагааны болон прокурор, шүүхийн харьяаллыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу тогтооно.

30.5.Энэ хуулийн 30.1-д заасан баримт бичиг, мэдээлэл нь албаны нууцад хамаарна.

30.6.Прокурор шалгах ажиллагааг явуулах тогтоолд хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх үндэслэл, хууль бус хөрөнгийг өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа этгээдийн мэдээллийг тодорхой тусгана.

30.7.Харьяаллын дагуу шилжүүлсэн баримт бичиг, мэдээллээр тогтоогдоогүй хууль бус хөрөнгө байгаа нь нэмж илэрсэн тохиолдолд тухайн хөрөнгөд холбогдуулан шалгах ажиллагааг хамтад нь явуулна.

30.8.Шалгах ажиллагааны явцад нийтийн албан тушаалтан, эсхүл түүний хамаарал бүхий этгээдийн хөрөнгө, хууль ёсны орлого, амьжиргааны зардал, өвлөсөн хөрөнгийн нотолгоо, гуравдагч этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, нөхөн төлбөрийн талаарх баримтыг цуглуулна.

30.9.Шалгах ажиллагааг прокурорын тогтоолоор эхлүүлэх бөгөөд прокурор шалгах ажиллагаанд хяналт тавина.

30.10.Энэ хуульд заасан баримтыг прокурорын даалгавраар, эсхүл мөрдөгч өөрийн санаачилгаар цуглуулна.

30.11.Баримт нотолгоо болох эд зүйлийг түр хугацаагаар хурааж авч болно.

30.12.Өмчийн хэлбэр үл харгалзан бүх хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага, иргэн шалгах ажиллагаа явуулах боломжийг олгож, холбогдох баримт, мэдээллийг төрийн болон албаны нууц, хувь хүн, хуулийн этгээдэд хамаарах эсэхээс үл хамааран саадгүй гаргаж өгөх үүрэгтэй.

31 дүгээр зүйл.Шалгах тодорхой төрлийн ажиллагаа

Хэвлэх

31.1.Мөрдөгч хөрөнгө шалгах ажиллагааг хуульд заасны дагуу явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ.

31.2.Хөрөнгө шалгах ажиллагаа нь прокурорын зөвшөөрлөөр явуулах ажиллагаа, мөрдөгчийн бие даан явуулах ажиллагаанаас бүрдэнэ.

31.3.Мөрдөгч нэгжлэг хийх, эд хөрөнгө битүүмжлэх, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянах, хязгаарлах, тодорхой төрлийн мэдээлэл, баримт бичиг гаргуулан авах ажиллагааг прокурорын зөвшөөрлөөр явуулна.

31.4.Түр хураан авсан хөрөнгийг Хөрөнгө эрхлэн удирдах нэгжид шилжүүлэх ажиллагааг прокурорын саналыг үндэслэн шүүх шийдвэрлэнэ.

32 дугаар зүйл.Үзлэг хийх

Хэвлэх

32.1.Хөрөнгө шалгах ажиллагаанд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоох, тодруулах зорилгоор хүний бие, эд зүйл, баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтан, тодорхой газар, орон байранд үзлэг хийнэ.

33 дугаар зүйл.Нэгжлэг хийх

Хэвлэх

25.1.Мөрдөгч хөрөнгө шалгах ажиллагаанд ач холбогдолтой баримт бичиг, эд зүйл, эсвэл нотлох баримт байна гэх хангалттай үндэслэл байвал тэдгээрийг илрүүлэхээр прокурорын зөвшөөрөлд заасан орон байр, бусад газар, хүний биед нэгжлэг хийнэ.

34 дүгээр зүйл.Тайлбар, мэдүүлэг

Хэвлэх

34.1.Мөрдөгч нь холбогдогч, гэрч, шинжээч, мэргэжилтэн, бусад оролцогчоос хөрөнгө шалгах ажиллагаанд ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар, шинжээч, мэргэжилтнээс гаргасан дүгнэлт, оролцсон ажиллагааных нь талаар тайлбарлуулах, эсхүл тодруулах зорилгоор тайлбар, мэдүүлэг авч болно.

35 дугаар зүйл.Тайлбар, мэдүүлгийг газар дээр нь шалгах

Хэвлэх

35.1.Илэрсэн нөхцөл байдлыг шалгах, явсан замыг тогтоох, зааж өгсөн газрыг шалгах, урьд өгсөн тайлбар, мэдүүлгийн үнэн зөвийг харьцуулан тогтоох зорилгоор тайлбар, мэдүүлгийг газар дээр нь шалгаж болно.

36 дугаар зүйл.Таньж олуулах

Хэвлэх

36.1.Мөрдөгч хөрөнгө шалгах ажиллагаанд ач холбогдолтой нөхцөл байдлыг тогтоох, тодруулах зорилгоор хүн, мал, амьтан, эд зүйл, тодорхой газар, орон байрыг таньж олуулж болно.

37 дугаар зүйл.Шинжилгээ хийлгэх

Хэвлэх

37.1.Хөрөнгө шалгах ажиллагааны явцад эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ.

38 дугаар зүйл.Эд хөрөнгө битүүмжлэх

Хэвлэх

38.1.Хохирлыг нөхөн төлүүлэх, хууль бус хөрөнгийг хураах, нөхөн төлүүлэх зорилгоор нийтийн албан тушаалтны хөрөнгийг шүүх, прокурорын шийдвэрээр битүүмжилнэ.

39 дүгээр зүйл.Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянах, хязгаарлах

Хэвлэх

39.1.Мөрдөгч хэрэгт ач холбогдолтой хөрөнгийг нуух, устгах, эрх шилжүүлэх үндэслэл бүхий сэжиг байвал прокурорын зөвшөөрлөөр хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянах, хязгаарлах ажиллагааг явуулна.

40 дүгээр зүйл.Мэдээлэл, баримт бичиг гаргуулан авах

Хэвлэх

40.1.Мөрдөгч хаалттай болон хязгаарлалттай мэдээлэл эсэхээс үл хамааран эрүүгийн хэрэгт ач холбогдол бүхий аливаа мэдээлэл, баримт бичгийг холбогдох байгууллага, албан тушаалтан, хүнээс гаргуулан авна.

41 дүгээр зүйл.Түр хураан авах

Хэвлэх

1.Хөрөнгө шалгах ажиллагааны явцад дараах үндэслэл байвал хууль бус байж болзошгүй хөрөнгийг хамгаалах зорилгоор түр хураан авч болно:

41.1.1.хөрөнгийг устгах, захиран зарцуулах, өмчлөгч, эзэмшигчийг өөрчлөх;

41.1.1.хөрөнгийн үнийг илтэд нөлөөлөх бодит нөхцөл бий болсон;

41.1.2.хөрөнгийг гэмт хэрэг үйлдэхэд ашиглах боломжтой;

41.1.3.тухайн хөрөнгө үрэгдэх, тоногдох, шинж чанарыг өөрчлөх болон хөрөнгийг цаашид хураах боломжгүй болгох бусад эрсдэл байвал.

41.2.Түр хураан авахад мөрдөгч, прокурорын саналыг үндэслэн шүүх шийдвэрлэнэ.

41.3.Түр хураан авах тогтоолд тухайн хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчийн мэдээлэл, хөрөнгийн талаарх мэдээлэл, хөрөнгийн баримт бичиг, хууль бус хөрөнгө гэж үзэх үндэслэлтэй нөхцөл байдал, тухайн хөрөнгийг түр хураан авах шаардлага, нөхцөл байдал, түр хураах хугацааны талаар тусгана.

42 дугаар зүйл.Түр хураан авсан хөрөнгийг шийдвэрлэх

Хэвлэх

42.1.Хөрөнгө шалгах ажиллагааны явцад түр хураан авсан хөрөнгийн эх үүсвэр нь хууль бус болох нь тогтоогдвол мөрдөгч, прокурорын саналыг үндэслэн шүүгч тухайн хөрөнгийг битүүмжилж, хадгалалт хамгаалалтыг "Хөрөнгө эрхлэн удирдах нэгж"-д хариуцуулахаар шийдвэр гаргана.

42.2.Тухайн шийдвэрийг прокурор хөрөнгийн эзэмшигч, өмчлөгч, ашиглагч, холбогдогч, түүний өмгөөлөгчид 5 хоногийн дотор танилцуулна.

42.3.Түр хураан авсан хөрөнгийн эх үүсвэр нь хууль ёсны болох нь тогтоогдвол мөрдөгч эзэмшигч, өмчлөгч, ашиглагчид нь буцаан олгоно.

43 дугаар зүйл.Тодорхой төрлийн ажиллагаа явуулах журам

Хэвлэх

43.1.Үзлэг хийх, нэгжлэг хийх, тайлбар, мэдүүлэг авах, тайлбар, мэдүүлгийг газар дээр нь шалгах, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, эд хөрөнгө битүүмжлэх, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянах, хязгаарлах, мэдээлэл, баримт бичиг гаргуулан авах ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар явуулна.

43.2.Түр хураан авах ажиллагааг энэ хуульд заасан журмаар явуулна.

44 дүгээр зүйл.Битүүмжлэх, хураан авах ажиллагаанд хориглох зүйл

Хэвлэх

44.1.Хууль бус хөрөнгө хураан авах ажиллагааны явцад цаашид үнэ цэнээ алдах, төрд ямар нэгэн ашиг өгөхгүй хөрөнгийг битүүмжлэх, хураан авахыг хориглоно.

45 дугаар зүйл. Шалгах ажиллагааны баримт бичиг

Хэвлэх

45.1.Шалгах ажиллагаа болон прокурорын хяналтын явцад үйлдэх тэмдэглэлийн болон шийдвэрийн маягтыг Улсын ерөнхий прокурор батална.

46 дугаар зүйл.Шалгах ажиллагааны хэргийн материал

Хэвлэх

46.1.Хэргийн материал нь хэрэгт тусгасан шалгах ажиллагааны шийдвэр, баримт бичиг, хэрэгт хавсаргасан бусад баримт бичиг, зүйлээс бүрдэнэ.

46.2.Мөрдөгч, прокурор, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нь оролцогч, бусад оролцогчоос гаргасан хүсэлт, гомдол, мэдээлэл, шалгах ажиллагааны шийдвэр, бусад баримт бичиг, эд зүйлийг тэмдэглэл үйлдэж, эсхүл төрийн албан хэрэг хөтлөх журмын дагуу бүртгэж, хэргийн материалд тусгаж, хавсаргана.

46.3.Аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, иргэний баталсан болон бичсэн баримт бичгийг хэргийн материалд шууд тусгана.

46.4.Овор хэмжээ, бусад шалтгааны улмаас хэргийн материалд тусгах боломжгүй эд зүйл, баримт бичгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тэмдэглэлд тусгана.

46.5.хэргийн материал нь шалгах ажиллагааны явцад мөрдөгчид, энэ хуульд заасан үндэслэлээр шилжүүлсэн, эсхүл татаж хянаж байгаа бол прокурорт, шүүхийн шатанд тухайн шүүхэд байна.

47 дугаар зүйл.Мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулах

Хэвлэх

47.1.Шалгах ажиллагаанд ач холбогдолтой нөхцөл байдлыг тогтоох зорилгоор мөрдөн шалгах нууц ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу прокурорын зөвшөөрлөөр явуулах даалгаврыг эрх бүхий мөрдөгчөөр хийлгэнэ.

48 дугаар зүйл.Прокурорын зөвшөөрөл

Хэвлэх

1.Энэ хуулийн 31 дүгээр зүйлийн 3, 45 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шалгах ажиллагаа явуулах тухай мөрдөгчийн тогтоолд дараахь зүйлийг тусгана:

48.1.1.санал гаргасан мөрдөгчийн нэр;

48.1.2.шалгах ажиллагааны төрөл;

48.1.3.шалгах ажиллагаа явуулах зорилго, үндэслэл;

48.1.4.шалгах ажиллагаанд хамрагдах хүн, хуулийн этгээд,

байгууллага, обьект;

48.1.5.шалгах ажиллагаа явуулах газар, нэвтрэх, дамжин орох орон

байрны хаяг, эзэмшил газрын байршил;

48.1.6.шалгах ажиллагаа явуулах хугацаа;

48.1.7.шалгах ажиллагааг шөнийн цагаар явуулах бол энэ тухай

үндэслэл бүхий тайлбар.

48.2.Прокурор энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан саналыг хүлээн авсан даруй шалгах ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох эсэх тухай шийдвэр гаргаж, мөрдөгчийн тогтоолтой танилцан гарын үсэг зурж баталгаажуулна.

49 дүгээр зүйл.Шалгах ажиллагаа явуулах хугацаа

Хэвлэх

49.1.Шалгах ажиллагаа нь хоёр жил хүртэл хугацаанд үргэлжилж болох бөгөөд олон улсын хамтын ажиллагааны журмаар илгээсэн хүсэлтийг биелүүлэх, эсхүл олон улсын хамтын ажиллагааны журмаар хүлээн авсан мэдээллийн үндсэн дээр ажиллагаа явуулах шаардлагатай болсон бол прокурорын шийдвэрээр тус хугацааг нэг жил хүртэл хугацаагаар сунгаж болно.

49.2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааны дотор прокурор нэхэмжлэл гаргана. Тус хугацааг хэтрүүлэн гаргасан нэхэмжлэлийг шүүх хүлээн авахгүй.

49.3.Шалгах ажиллагааны хугацааг сунгахдаа урд хийгдсэн ажиллагаа, хугацаа сунгах үндэслэл, цаашид хийх ажиллагаа зэргийг харгалзан прокурор тухай бүр 3 сар хүртэл хугацаагаар сунгах ба сунгалтын нийт хугацаа энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаанаас хэтрэхгүй байна.

49.4.Хөрөнгө шалгах алба хугацааг сунгах тухай үндэслэл бүхий тогтоол үйлдэж, хугацаа дуусахаас 7 хоногийн өмнө прокурорт танилцуулах бөгөөд прокурор хугацаа сунгах асуудлыг шийдвэрлэнэ.

50 дугаар зүйл.Шалгах ажиллагааны нууцлал, нийтэд мэдээлэх

Хэвлэх

50.1.Хөрөнгө шалгах нэгж шалгах ажиллагааны оролцогч болон тухайн ажиллагааны талаар олж мэдсэн бусад этгээдэд шалгах ажиллагааны мэдээллийг зөвшөөрөлгүйгээр задруулахгүй байх үүрэг, үүргээ биелүүлээгүй тохиолдолд хуульд заасан хариуцлагын талаар мэдэгдэнэ.

50.2.Хөрөнгө шалгах ажиллагааны талаарх мэдээллийг прокурорын зөвшөөрөлтэйгээр улирал тутам нийтэд мэдээлнэ.

51 дүгээр зүйл.Хөрөнгө шалгах ажиллагааны шийдвэр

Хэвлэх

51.1.Хөрөнгө шалгах ажиллагааны явцад тухайн хөрөнгө хууль ёсны болох нь тогтоогдвол хөрөнгө шалгах ажиллагааг хаах саналтай прокурорын хяналтад шилжүүлнэ.

51.2.Хэрэв нийтийн албан тушаалтны хөрөнгө хууль бус болох нь тогтоогдвол хууль бус хөрөнгийг хураан авч, улсын орлого болгуулах тухай саналтай прокурорын хяналтад шилжүүлнэ.

51.3.Нийтийн албан тушаалтны хэд хэдэн хөрөнгийг шалгах ажиллагааны явцад хууль бус болох нь тогтоогдсон хөрөнгийг тусгаарлан шийдвэрлэж болно.

51.4.Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг шалгах ажиллагааны явцад өөр байгууллагад тухайн албан тушаалтны хууль бус хөрөнгийг шалгах ажиллагаа явуулж байгаа бол хамгийн өндөр үнэлгээ бүхий хөрөнгө шалгаж байгаа нэгжид нэгтгэн шалгана.

51.5.Хэрэв нэг хөрөнгийг хэд хэдэн байгууллагад зэрэг шалгаж байгаа бол түрүүлж хөрөнгө шалгах ажиллагаа явуулах хэрэг нээсэн нэгжид шилжүүлнэ.

ДОЛДУГААР БҮЛЭГ ХӨРӨНГӨ ШАЛГАХ АЖИЛЛАГААГ ХЯЛБАРШУУЛСАН ЖУРМААР ЯВУУЛАХ

52 дугаар зүйл.Хөрөнгө шалгах ажиллагааг хялбаршуулсан журмаар явуулах

Хэвлэх

52.1.Хөрөнгө шалгах ажиллагааны явцад холбогдогч нь хөрөнгийн эх үүсвэрийг хууль бус болохыг хүлээн зөвшөөрч сайн дураар тухайн хөрөнгийг хураалгахыг зөвшөөрсөн тохиолдолд шалгах ажиллагааг дуусгаж болно.

52.2.Хууль бус хөрөнгө өмчлөгч, эзэмшигч, холбогдогч нь хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ хөрөнгө шалгах ажиллагааны аль ч үед гаргаж болно.

52.3.Хөрөнгө шалгах ажиллагааны явцад мөрдөгчид гаргасан энэ хуулийн

52.2-т заасан хүсэлтийг прокурорт шууд шилжүүлнэ.

52.4.Хууль бус хөрөнгийн үнийг тухайн үеийн зах зээлийн үнийг үндэслэн инфляцийн түвшинтэй уялдуулан тооцно. Хүсэлтийн дагуу хууль бус хөрөнгийг улсад биет хэлбэрээр шилжүүлэх бөгөөд хэрэв хууль бус хөрөнгийн өмчлөгчийн саналаар, эсхүл тухайн хөрөнгө өөр хөрөнгөтэй нийлсэн, хөрөнгө салгах боломжгүй тохиолдолд түүний зах зээлийн үнийг тооцож, нөхөн төлнө.

52.5.Хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн хэргийг прокурор шүүхэд шилжүүлнэ.

52.6.Хүсэлтийг шүүх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар шидвэрлэнэ.

НАЙМДУГААР БҮЛЭГ ШАЛГАХ АЖИЛЛАГААНД ТАВИХ ПРОКУРОРЫН ХЯНАЛТ

53 дугаар зүйл.Прокурорын шийдвэр

Хэвлэх

53.1.Прокурор шалгах ажиллагааны явцад цугларсан болон гуравдагч этгээдээс ирүүлсэн нотлох баримтад үндэслэн шийдвэр гаргана.

53.2.Хууль бус хөрөнгө байна гэж үзэх хангалттай үндэслэл байгаа бол прокурор тухайн хууль бус хөрөнгийг хураан авах нэхэмжлэл шүүхэд гаргах тухай шийдвэр гаргана.

53.3.Цуглуулсан материалд үндэслэн энэ хуульд заасан журмын дагуу хураан авах хууль бус хөрөнгө байна гэж дүгнэх үндэслэлгүй бол прокурор шалгах ажиллагааг зогсоох тухай шийдвэр гаргана.

53.4.Шалгах ажиллагааг зогсоох тухай шийдвэрийн үндэслэлтэй дээд шатны прокурор танилцана.

53.5.Шалгах ажиллагааг зогсоох тухай прокурорын шийдвэр үндэслэлгүй бол үргэлжлүүлэн шалгах, эсхүл анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, эсхүл гэмт хэргийн шинжтэй бол харьяаллын дагуу шилжүүлэхийг прокурорт даалгана.

53.6.Энэ хуульд заасан эвлэрлийн гэрээ байгуулснаар шалгах ажиллагааг зогсоож болно. Эвлэрлийн гэрээ байгуулах журмыг Улсын ерөнхий прокурорын тушаалаар батална.

54 дүгээр зүйл.Шалгах ажиллагааны хэргийн материал

Хэвлэх

1.Шалгах ажиллагааны хэргийн материалыг үндэслэн прокурор дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:

54.1.1.шалгах ажиллагааг зогсоох;

54.1.2.хууль бус хөрөнгийг хураан авахаар шүүхэд нэхэмжлэл гаргах;

54.1.3.гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгуулахаар харьяаллын дагуу

шилжүүлэх.

ЕСДҮГЭЭР БҮЛЭГ ХУУЛЬ БУС ХӨРӨНГИЙГ ХУРААН АВАХ, НӨХӨН ТӨЛҮҮЛЭХ НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ, НЭХЭМЖЛЭЛИЙГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА

55 дугаар зүйл.Нэхэмжлэл гаргах

Хэвлэх

55.1.Хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх нэхэмжлэл(цаашид "нэхэмжлэл" гэх)-ийг прокурор иргэний хэргийн анхан шатны шүүхэд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан харьяаллын дагуу гаргана.

55.2.Прокурор нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодорхойлж, холбогдох баримтыг хавсарган нэхэмжлэлийг шүүхэд хүргүүлнэ.

55.3.Хууль бус хөрөнгө хураан авах нэхэмжлэл гаргахад хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй.

55.4.Энэ хуульд заасны дагуу гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө.

56 дугаар зүйл.Шүүх хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай шийдвэр гаргах

Хэвлэх

56.1.Шүүхээс хөрөнгө шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг үндэслэн энэ хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэлийг шийдвэрлэнэ.

56.2.Шүүх хууль бус хөрөнгийг хураан авсан, нөхөн төлүүлсэн тухай шийдвэртээ тухайн хөрөнгийг улсын орлого болгож төрийн өмчид шилжүүлэх талаар тусгана.

57 дугаар зүйл.Хууль бус хөрөнгийг олж авсан этгээдээс хураах

Хэвлэх

57.1.Хууль бус хөрөнгийг хууль ёсоор өмчилж, эзэмшиж байгаа, түүнийг хууль ёсоор өмчлөх, эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээд буюу шударга эзэмшигчээс тухайн хөрөнгийг хураан авахгүй.

57.2.Тухайн этгээд уг хөрөнгийг олж авахдаа хууль бус гэдгийг мэдэж байсан, эсхүл мэдэж болох байсныг прокурор нотолсон бол тухайн этгээд шударга эзэмшигч болохгүй.

57.3.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас үл хамааран хүний амь нас, эрүүл мэндэд учруулсан хохирлыг нөхөн төлөх зорилгоор уг хөрөнгийг өөрт нь шилжүүлсэн болохыг нотолсон тохиолдолд тухайн этгээд шударга эзэмшигчид тооцогдоно.

57.4.Өмчлөх, эзэмших эрх шилжүүлэн авсан этгээд тухайн хөрөнгийн хууль бус гэдгийг мэдэх боломжгүй, мэдээгүй байсан бол тухайн этгээдийн хөрөнгийн эрх нь хадгалагдана.

57.5.Хууль бус хөрөнгө нь тухайн нийтийн албан тушаалтан, түүний хамаарал бүхий этгээдийн хөрөнгийн эрхийн хүрээнд дундын өмчлөл, эзэмшилд байгаа бол, эсхүл хууль бус хөрөнгийг ашигласнаас олсон үр шимийг хүртэгч нь тухайн нийтийн албан тушаалтан, түүний хамаарал бүхий этгээд бол хөрөнгийг хураах тухай шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тэдгээрийн эрх дуусгавар болно.

57.6.Хууль бус хөрөнгийг шударга эзэмшигчид худалдсан, шилжүүлсэн, эсхүл түүнийг тогтоох, хуваарилах, хураах боломжгүй бол шүүхийн шийдвэрээр хууль бус хөрөнгийн зах зээлийн үнийг хариуцагчаас гаргуулж нөхөн төлүүлнэ.

57.7.Хууль бус хөрөнгөөс хуульд заасан үндэслэлээр хохирлыг нөхөн төлүүлж болно.

57.8.Шүүхэд иргэний хэрэг үүсгэсний дараа шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэлээс гадна хөрөнгө өмчлөгч этгээд холбогдох эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан бол тухайн этгээдийн өргөдлийн үндсэн дээр хөрөнгө хураахтай холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж болно.

АРАВДУГААР БҮЛЭГ ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА

58 дугаар зүйл.Хууль бус хөрөнгийг хураан авах асуудлаар харилцах байгууллага

Хэвлэх

58.1.Хууль бус хөрөнгийг хураах ажиллагааны хүрээнд гадаад улстай хамтран ажиллана.

58.2.Олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа хөрөнгийг битүүмжлэх, хөрөнгийн хөдөлгөөнийг хязгаарлах, түр хураан авах, хураан авах, түүнчлэн гадаад улсын нутаг дэвсгэрт байгаа хөрөнгийг битүүмжлэх, хөрөнгийн хөдөлгөөнийг хязгаарлах, түр хураан авах, хураан авах тухай прокурор, шүүхийн шийдвэрийг хангах асуудлыг Ерөнхий Прокурорын газраар дамжуулан уламжилна.

58.3.Эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээний хүрээнд дотоодын хууль тогтоомжтой харшлахгүй бол өөр улсаас хүлээн авсан хүсэлтийг биелүүлнэ.

59 дүгээр зүйл.Гадаад улсын хүсэлтэд тавигдах шаардлага

Хэвлэх

59.1.Энэ хуульд заасан ажиллагааны үндэслэл нь Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа эд хөрөнгөтэй холбогдуулан гадаад улсын эрх бүхий байгууллагаас хүлээн авсан хүсэлт байна.

2.Хүсэлт гаргагч улс болон Монгол Улс хооронд байгуулсан олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол хүсэлтэд дараах зүйлийг тусгана:

59.2.1.хүсэлт гаргагч байгууллагын нэр;

59.2.2.хүсэлт гаргасан огноо;

59.2.3.хүсэлттэй холбоотой этгээд, түүний хөрөнгийн талаарх хангалттай мэдээлэл;

59.2.4.хүсэлтийн агуулга, хүсэлт гаргасан байгууллагын тус хүсэлтийг илгээх бүрэн эрхийн хууль зүйн үндэслэл.

59.3.Гадаад улсын шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт гүйцэтгүүлэх бол тухайн шүүхийн шийдвэрийн эх хувь, эсхүл баталгаажуулсан хуулбар, олон улсын гэрээнд заасан тохиолдолд холбогдох бусад материалыг хүсэлтэд хавсаргана.

60 дугаар зүйл.Гадаад улсаас хүлээн авсан хүсэлтийг биелүүлэх журам

Хэвлэх

60.1.Ерөнхий прокурорын газар нь гадаад улсын эрх бүхий байгууллагаас ирүүлсэн, хөрөнгө илрүүлэн тогтоох, хөрөнгийн мэдээлэл авах хүсэлтийг хангах зорилгоор хуульд заасан холбогдох арга хэмжээг авч болно.

60.2.Хууль бус хөрөнгө хураах тухай гадаад улсын шүүхийн шийдвэр, тус шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлийн арга хэмжээг олон улсын гэрээ болон эрх зүйн харилцан туслалцааны үндсэн дээр хүлээн зөвшөөрч болно.

60.3.Ерөнхий прокурорын газар нь гадаад улсын эрх бүхий байгууллагаас хөрөнгө хураан авахтай холбогдох шүүхийн шийдвэрийг гүйцэтгүүлэх тухай хүсэлтийг хүлээж авсан даруй тухайн шүүхийн шийдвэрийг гүйцэтгүүлэхээр хуульд заасны дагуу гүйцэтгэх хуудас гаргуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргана.

60.4.Ерөнхий прокурорын газар нь хийсэн ажиллагаа болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудасны талаар хүсэлт илгээсэн байгууллагад нэн даруй мэдэгдэнэ.

60.5.Олон улсын гэрээ, эсхүл энэ хуульд заасны дагуу гадаад улсын эрх бүхий байгууллагаас хүлээн авсан хүсэлтийг биелүүлэх нь дотоодын хууль тогтоомжтой харшлах буюу бусад шалтгаанаар боломжгүй бол гадаад улсын холбогдох байгууллагад хүсэлтийг биелүүлэх боломжгүй болсон шалтгааны талаар мэдэгдэнэ.

61 дүгээр зүйл.Хууль бус хөрөнгийг буцаан олгох, хуваарилах

Хэвлэх

61.1.Хүсэлт гаргагч улсын хураан авсан хөрөнгийг буцаан олгох, хөрөнгийг хуваарилахтай холбогдсон асуудлыг соёрхон баталсан олон улсын гэрээ, түүний дотор тухайн улстай байгуулсан хоёр талт гэрээ, эсхүл эрх бүхий байгууллагын дипломат шугамаар харилцан тохиролцсон хэлэлцээрээр зохицуулна.

62 дугаар зүйл.Хүсэлт илгээх журам

Хэвлэх

62.1.Гадаад улсын нутаг дэвсгэрт байгаа хөрөнгийн талаар мэдээлэл авах, хөрөнгийг битүүмжлэх, хөрөнгийн хөдөлгөөнийг хязгаарлах, түр хураан авах, хураан авах талаар прокурор, шүүхийн шийдвэрийг гүйцэтгүүлэх арга хэмжээ авах хүсэлтийг Ерөнхий Прокурорын газар гадаад улсын эрх бүхий байгууллагад хүргүүлнэ.

АРВАН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ БУСАД ЗОХИЦУУЛАЛТ

63 дугаар зүйл.Мэдээллийн сан, тайлан

Хэвлэх

63.1.Хууль бус хөрөнгө хураах ажиллагааны цахим мэдээллийн санг прокурорын байгууллага хариуцан эрхлэн хөтөлнө.

2.Энэ хуулийн 63.1-д заасан мэдээллийн сан нь дараах мэдээллээс бүрдэнэ:

63.2.1.шалгах ажиллагаанд хамрагдсан хөрөнгө, түүний байршил, хэлбэр, шалгах ажиллагааны үеийн үнэлгээ, тус хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчийн мэдээлэл;

63.2.2.түр хураасан хөрөнгө, түүний байршил, хэлбэр, шалгах ажиллагааны үеийн үнэлгээ, тус хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчийн мэдээлэл;

63.2.3.хураан авч улсын орлого болгосон хөрөнгө, түүний байршил, хэлбэр, шалгах ажиллагааны үеийн үнэлгээ, тус хөрөнгийн өмчлөгч, эзэмших чийн мэдээлэл, түүний захиран зарцуулалт, захиран зарцуулалтаас олсон орлого;

63.2.4.түр хураасан хөрөнгийг зайлшгүй шаардлагаар худалдан борлуулсан хэлбэр, борлуулснаас олсон орлого, орлого төвлөрүүлсэн данс.

63.3.Прокурор нь энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан мэдээллийн нууцыг хангах үүргээ биелүүлж, хууль бус хөрөнгө хураах ажиллагаа, түүний үр дүнгийн талаарх тайланг жил бүр нийтэлнэ.

64 дүгээр зүйл.Бусад зүйл

Хэвлэх

64.1.Энэ зүйлд зааснаас бусад тохиолдолд энэ хуулийг 202… оны … сарын …--ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

ГАРЫН ҮСЭГ