A

A

A

Хариуцагч байгууллага Хууль зүйн үндэсний хүрээлэн
Нийтэлсэн огноо 2025-09-01 19:25:16
Төслийн төлөв Идэвхтэй
  • 4
  • 0
  • 1319
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
САНАЛ АВЧ ДУУСАХ ХУГАЦАА: 2025-10-30

Танилцуулга:

Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

AЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд хэсэг, заалт нэмэх

 

2 дугаар зүйл

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн зарим хэсэг, заалтад үг, өгүүлбэрийг нэмэлтээр оруулах

 

3 дугаар зүйл

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн зарим хэсэг, заалтад өөрчлөн найруулах

 

4 дүгээр зүйл

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн зарим хэсэг, заалтад өөрчлөлт оруулах

 

5 дугаар зүйл

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн зарим хэсэг, заалтын үг, өгүүлбэрийг хасах

 

6 дугаар зүйл

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн зарим хэсэг, заалтыг хүчингүй болсонд тооцох

 

7 дугаар зүйл

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх хугацаа

 

Төсөл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2025 оны .....дугаар Улаанбаатар                                                    сарын ....-ны өдөр хот

AЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:

Хэвлэх

1/13 дугаар зүйлийн 13.2.13, 13.2.14 дэх заалт:

"13.2.13.Хөдөлмөрийн тухай хуулийн 73 дугаар зүйлд заасны дагуу ажилтныг сургах, мэргэжил дээшлүүлэх, мэргэшүүлэхтэй холбоотой гарсан зардал нь тухайн татварын жилд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа нийт ажилтанд олгосон цалингийн зардлын нийт дүнгийн 10 хувиас хэтрэхгүй байна. Албан татвар төлөгчийн эрх бүхий албан тушаалтантай Татварын ерөнхий хуулийн 27.1.1-д заасан харилцан хамаарал бүхий ажилтан хамаарахгүй;

13.2.14.албан татвар төлөгчийн эрхэлж байгаа аж ахуйн үйл ажиллагаатай шууд холбоогүй, ажилтны хангамжид зориулан худалдаж авсан бараа, ажил, үйлчилгээний зардал нь тухайн татварын жилд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа нийт ажилтанд олгосон цалингийн зардлын нийт дүнгийн 5 хувиас хэтрэхгүй байна. Албан татвар төлөгчийн эрх бүхий албан тушаалтантай Татварын ерөнхий хуулийн 27.1.1-д заасан харилцан хамаарал бүхий ажилтан хамаарахгүй."

        2/13 дугаар зүйлийн 13.6 дахь хэсэг:

"13.6.Албан татвар төлөгчийн Монгол Улсад байрладаггүй болон Монгол Улсад байнга оршин суугч бус албан татвар төлөгчөөс гадаад улсын нутаг дэвсгэрт худалдан авсан үйлчилгээний зардлыг бэлэн бусаар төлсөн баримт, холбогдох гэрээг үндэслэн энэ хуулийн 13.1.4-т заасан төлбөрийн баримт шаардахгүйгээр албан татвар ногдох орлогоос хасаж тооцно."

        3/15 дугаар зүйлийн 15.1.20 дахь заалт:

        "15.1.20.Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 9.2, 9.3-т заасны дагуу тусгай санд төвлөрүүлсэн хөрөнгө."

        4/21 дүгээр зүйлийн 21.1.17, 21.1.18 дахь заалт:

    "21.1.17.Гамшгаас хамгаалах тухай хуульд заасан аюулт үзэгдлийн улмаас үүссэн хохирлын даатгалын нөхөн төлбөр."

        21.1.18.Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчийн өөрийн 100 хувь эзэмшдэг аж ахуйн нэгжээс авсан ногдол ашгийн орлого."

        5/30 дугаар зүйлийн 30.15, 30.16, 30.17 дахь хэсэг:

    "30.15.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь нэмж хувьцаа гаргаж хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлснийг энэ зүйлд заасны дагуу эрх борлуулсан, шилжүүлсэн гэж үзэхгүй.

    30.16.Энэ зүйлийн 30.2-т заасан этгээдүүд дараах баримт бичигт холбогдох мэдээллийг татварын албанд мэдүүлнэ:

    30.16.1.хувьцаа, хувь оролцоо борлуулсан, шилжүүлсэн гэрээ, тухайн гэрээнд оруулсан нэмэлт, өөрчлөлт, түүнтэй холбоотой байгуулсан ирээдүйд бүтээгдэхүүн хуваах, ашиг хуваах, өр авлага шилжүүлэх гэрээ болон бусад гэрээ, хэлцэл;

    30.16.2.Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж батлуулсан техник, эдийн засгийн үндэслэл, техник, эдийн засгийн урьдчилсан тооцоолол, ордын геологийн болон ашиглалтын нөөц, нөөцийн хөдөлгөөний мэдээлэл, хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагааны тайлан, төлөвлөгөө, бусад мэдээлэл;

    30.16.3.тусгай зөвшөөрлийг борлуулах, шилжүүлэхтэй холбоотой эрхийн үнэлгээг тогтоосон үндэслэл, холбогдох нотлох баримт, мэдээлэл.

 30.17.Энэ зүйлийн 30.16-д заасан баримт бичгийг бүрэн ирүүлсний дараа татвар төлөгчийн тодорхойлсон албан татвар ногдуулах орлогыг татварын алба ажлын 30 хоногийн дотор хянан баталгаажуулна."

2 дугаар зүйл.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.9.4 дэх заалтын "цэцэрлэгжүүлэх," гэсний дараа "олон нийтэд үйлчлэх зориулалт бүхий ариун цэврийн байгууламж шинээр байгуулах болон засварлах, хяналтын камер суурилуулах," гэж тус тус нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн дараах хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

1/20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэг:

"20.1.Энэ хуулийн 18.2, 18.3, 18.4, 18.5-д заасны дагуу 0-6 тэрбум төгрөгийн албан татвар ногдуулах тухайн жилийн орлого олсон тохиолдолд 10 хувиар, 6-10 тэрбум хүртэлх төгрөгийн албан татвар ногдуулах тухайн жилийн орлого олсон тохиолдолд 600 сая төгрөг дээр 6 тэрбумаас дээш давсан орлогод 15 хувиар, 10 тэрбум төгрөгөөс дээш албан татвар ногдуулах тухайн жилийн орлого олсон тохиолдолд 1 тэрбум 200 сая төгрөг дээр 10 тэрбумаас дээш давсан орлогод 25 хувиар нэмж албан татвар ногдуулна."

        2/22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг:

"22.1.Холбогдох хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан, мөн доор дурдсанаас бусад салбарт үйл ажиллагаа явуулдаг албан татвар төлөгчийн жилийн эцсийн татварын тайланд тусгасан энэ хуулийн 18.2, 18.3, 18.4, 18.5-д заасан албан татвар ногдох орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй бол энэ хуулийн 20.1-д заасны дагуу ногдуулсан албан татварыг 90 хувиар, 1.5–2.5 тэрбум төгрөг хүртэл бол 50 хувиар хөнгөлнө:"

    3/29 дүгээр зүйлийн 29.3.1 дэх заалт:

    "29.3.1.албан татвар төлөгч болон тухайн татварын жилд түүнтэй ажил гүйлгээ хийсэн харилцан хамаарал бүхий этгээдийн борлуулалтын орлогын нийлбэр дүн 400 сая төгрөгөөс их;"

    4 дүгээр зүйл.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.6, 13.6.7 дахь заалтын "15 хувиас" гэснийг "2026 онд 20 хувиас, 2027 онд 25 хувиас, 2028 оноос эхлэн 30 хувиас" гэж, 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсгийн "хөрөнгө оруулагч этгээдээс энгийн хувьцаа, давуу эрхийн хувьцаа худалдан авах, хувь нийлүүлэх замаар оруулсан хөрөнгө оруулалтыг" гэснийг "хөрөнгө оруулагчийн хувь оролцоонд хамаарах өмнөх тайлант хугацааны эздийн өмчийг" гэж, 15 дугаар зүйлийн 15.1.5 дахь заалтын "Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 11.5, 18 дугаар" гэснийг "Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 14 дүгээр" гэж, 17 дугаар зүйлийн 17.11 дэх хэсгийн "дараагийн сарын эхний" гэснийг "тухайн хөрөнгийг ашиглаж эхэлсэн" гэж, 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсгийн "хувь, хэмжээгээр" гэснийг "хувиар" гэж, 21 дүгээр зүйлийн 21.1.9 дэх заалтын "Боловсролын тухай хуулийн 12.1," гэснийг "Боловсролын ерөнхий хуулийн 18.1," гэж, 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсгийн "25-ны" гэснийг "сүүлийн өдрийн" гэж, 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсгийн, 26 дугаар зүйлийн 26.1, 26.2 дахь хэсгийн, 29 дүгээр зүйлийн 29.12 дахь хэсгийн, 30 дугаар зүйлийн 30.12 дахь хэсгийн "20-ны" гэснийг "сүүлийн өдрийн" гэж, 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсгийн, 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.8 дахь хэсгийн, 29 дүгээр зүйлийн 29.13 дахь хэсгийн, 30 дугаар зүйлийн 30.12 дахь хэсгийн, 31 дүгээр зүйлийн 31.8, 31.9 дэх хэсгийн "10-ны" гэснийг "сүүлийн өдрийн" гэж, 27 дугаар зүйлийн 27.11 дэх хэсгийн "тухайн татварын жилийн дунджаар тооцож, дараагийн татварын жилийн 01 дүгээр сард багтаан" гэснийг "албан ханшаар Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын зөвлөмжийн дагуу тооцож" гэж, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийн "50.0" гэснийг "400.0" гэж, мөн хэсгийн "нийт дүнгээр" гэснийг "10 хувиар" гэж, 29.6 дахь хэсгийн "албан татвар төлөгч Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу нэмэгдсэн өртгийн албан татварын суутган төлөгч болсон өдрөөс" гэснийг "албан татвар төлөгчийн борлуулалтын орлогын дүн 400 сая төгрөг хүрсэн өдрийн дараа сараас" гэж, 29.9 дэх хэсгийн "1" гэснийг "10" гэж, 30 дугаар зүйлийн 30.10 дахь хэсгийн "хувь хэмжээгээр" гэснийг "хувиар" гэж, 31 дүгээр зүйлийн 31.6 дахь хэсгийн "хувь хэмжээг" гэснийг "хувийг" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

    5 дугаар зүйл.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.12 дахь заалтын "энэ хуулийн 22.9-д зааснаас бусад" гэснийг, 17 дугаар зүйлийн 17.11 дэх хэсгийн "тухайн улиралд" гэснийг, Тавдугаар бүлгийн гарчгийн ", ХЭМЖЭЭ" гэснийг, 20 дугаар зүйлийн гарчгийн ", хэмжээ" гэснийг, 22 дугаар зүйлийн 22.3, 22.4 дэх хэсгийн "20.2.7," гэснийг, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийн ", 20.2.7" гэснийг, 22 дугаар зүйлийн 22.10 дахь хэсгийн ", 22.5.9" гэснийг, 30 дугаар зүйлийн 30.7 дахь хэсгийн "Энэ хуулийн 30.1-д заасан эцсийн эзэмшигч нь Монгол Улсад байрладаг албан татвар төлөгч бол тухайн" гэснийг тус тус хассугай.

Хэвлэх

    6 дугаар зүйл.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7, 15.8 дахь хэсгийг, 20 дугаар зүйлийн 20.2.7 дахь заалтыг, 22 дугаар зүйлийн 22.5.9 дэх заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

    7 дугаар зүйл.Энэ хуулийг ... оны ... дүгээр сарын ...-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

Гарын үсэг

    Журмын төсөл татаж авах

Төслийн хавсралтууд
Төслийн саналууд
Гарчиг
  • СҮХБААТАР ЦАНЖИД
  • 2025-09-11 14:12:36
  • ID: LKRJ-GHLK-UPT45
  • Хариу илгээсэн эсэх :
Гарчиг
  • ЭНХЖАРГАЛ ЭРДЭНЭЧУЛУУН
  • 2025-09-10 11:05:44
  • ID: LKQX-CHVY-AWE64
  • Хариу илгээсэн эсэх :
Гарчиг
  • Зочин
  • 2025-09-10 09:54:01
  • ID: LKQW-OJSO-TWQ18
  • Хариу илгээсэн эсэх :
Гарчиг
  • МӨРӨН ГАНБОЛД
  • 2025-09-10 09:41:10
  • ID: LKQW-LWVC-PSH43
  • Хариу илгээсэн эсэх :
Санал өгөх