Танилцуулга:
Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл | Татварын ерөнхий хуульд зүйл, хэсэг, заалт нэмэх |
2 дугаар зүйл | Татварын ерөнхий хуулийн зарим хэсэг, заалтад нэмэлт оруулах |
3 дугаар зүйл | Татварын ерөнхий хуулийн зарим хэсэг, заалтыг өөрчлөн найруулах |
4 дүгээр зүйл | Татварын ерөнхий хуулийн зарим хэсэг, заалтад өөрчлөлт оруулах |
5 дугаар зүйл | Татварын ерөнхий хуулийн зарим хэсэг, заалтаас үг, өгүүлбэр хасах |
6 дугаар зүйл | Татварын ерөнхий хуулийн зарим хэсэг, заалтыг хүчингүй болгох |
7 дугаар зүйл | Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим хэсгийг дагаж мөрдөх хугацаа |
Төсөл
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2025 оны ... дугаар Улаанбаатар
сарын ...-ны өдөр хот
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Татварын ерөнхий хуульд доор дурдсан агуулгатай зүйл, хэсэг, заалт нэмсүгэй:
1/6 дугаар зүйлийн 6.1.51-6.1.58 дахь заалт:
"6.1.51."татварын хууль даган мөрдөлтийн түвшин" гэж гааль, татварын албаны бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн мэдээлэлд үндэслэн татвар төлөгчийн татварын хууль тогтоомж даган мөрдөлтийг үнэлсэн үнэлгээг;
6.1.52."хэрэглэгчийн систем" гэж татвар төлөгчийн цахим төлбөрийн баримтын мэдээллийг татварын нэгдсэн системд илгээх программ хангамжийг;
6.1.53."хэрэглэгчийн систем нийлүүлэгч" гэж татвар төлөгчийн цахим төлбөрийн баримтын мэдээллийг татварын нэгдсэн системд гэрээний үндсэнд нийлүүлэх үүрэг бүхий хуулийн этгээдийг;
6.1.54."татварын нэгдсэн систем" гэж татварын бүртгэл, тайлагнал, ногдол, төлөлт, хураалт, хяналт шалгалт, мэдээлэл солилцооны үйл ажиллагаа болон Татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн мэдээллийг цахим болон автоматжуулсан байдлаар нэгтгэн зохион байгуулдаг программ хангамжийг;
6.1.55."төлбөр тооцоо" гэж бэлэн ба бэлэн бус гүйлгээг;
6.1.56."төлбөрийн нэхэмжлэх" гэж нийлүүлсэн бараа, үзүүлсэн ажил, үйлчилгээний төлбөрийг нэхэмжлэх, түүний нэр, код, тоо хэмжээ, үнэ, холбогдох татварын дүн, борлуулагч, худалдан авагчийн нэр, татвар төлөгчийн дугаар, хаяг, байршил, төлбөр хүлээн авах дансны дугаар, нэхэмжилсэн огноо, төлбөр хийх хугацаа зэрэг мэдээллүүдийг агуулсан хэвлэмэл болон цахим баримтыг;
6.1.57."төлбөрийн баримт" гэж нийлүүлсэн бараа, үзүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр хийгдсэнийг нотлох, түүний нэр, код, тоо хэмжээ, үнэ, холбогдох татварын дүн, борлуулагч, худалдан авагчийн нэр, татвар төлөгчийн дугаар, хаяг, байршил төлбөр тооцооны огноо зэрэг мэдээллүүдийг агуулсан хэвлэмэл болон цахим баримтыг;
6.1.58."дахин давтагдашгүй төлбөрийн дугаар" гэж төлбөрийн нэхэмжлэх болон төлбөрийн баримтад тусгагдах борлуулагчийн татвар төлөгчийн дугаар, салбар, төлөөлөгчийн газартай бол салбарын дугаар, огноо, дэс дугаарыг дундаа ямар нэг тэмдэгтгүйгээр үргэлжилсэн тоон утгаар илэрхийлсэн дугаарыг."
2/13 дугаар зүйлийн 13.8 дахь хэсэг:
"13.8.Төлбөрийн баримтын мэдээллийг доор дурдсанаас бусад этгээд танилцах эрхгүй бөгөөд задруулахыг хориглоно:
13.8.1.татварын алба;
13.8.2.статистикийн алба;
13.8.3.тухайн мэдээллийг дамжуулагч этгээд."
3/18 дугаар зүйлийн 18.1.11, 18.1.12, 18.1.13, 18,1,14 дэх заалт, тайлбар:
"18.1.11."эцсийн өмчлөгч" гэж Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3.1.6-д заасан хувь хүнийг;
18.1.12."аливаа этгээд" гэж энэ зүйлийн 18.1.2-т заасан мэдээлэл хариуцагч хувь хүн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллагыг;
18.1.13."Тайлагналын нийтлэг стандарт" гэж олон улсын татварын харилцаанд нийтлэг ашиглагддаг "Common Reporting Standard" бөгөөд Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас баталж, нэмэлт, өөрчлөлт оруулсан, мэдээллийг автоматаар солилцохтой холбоотой тайлагнал, дүн шинжилгээний үйл ажиллагаанд баримтлах стандартыг;
18.1.14."Виртуал хөрөнгийн тайлан" гэж олон улсын татварын харилцаанд нийтлэг ашиглагддаг "Crypto-Asset Reporting Framework" бөгөөд Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас баталж, нэмэлт, өөрчлөлт оруулсан, виртуал хөрөнгийн мэдээллийг автоматаар солилцохтой холбоотой тайлан, дүн шинжилгээний үйл ажиллагаанд баримтлах баримт бичгийг."
4/26 дугаар зүйлийн 26.13 дахь хэсэг:
"26.13.Татвар төлөгчтэй харилцах, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх, татварын орлогыг төсөв хооронд хуваарилах, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэхтэй холбогдуулан татварын алба татвар төлөгчийн үндсэн үйл ажиллагаа явуулж буй, борлуулалтын орлогын эх үүсвэр бүхий газар зүйн байршлаас хамаарсан бүртгэлүүдтэй байна."
5/35 дугаар зүйлийн 35.2.5 дахь заалт:
"35.2.5.эрсдэлийн удирдлага нь татвар төлөгчийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, татварын хууль тогтоомжийг сайн дураар даган мөрдөхөд дэмжин туслах."
6/41 дүгээр зүйлийн 41.14 дэх хэсэг:
"41.14.Энэ хуулийн 35.12-т заасны дагуу үнэлэхэд эрсдэлтэйд тооцогдсон тохиолдолд татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын удирдамж, томилолтоор энэ хуульд заасан журмын дагуу тухайн татвар төлөгчийн татвар ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийх замаар холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллаж болно."
7/42 дугаар зүйлийн 42.9 дэх хэсэг:
"42.9.Татварын алба жишиг үнийн арга болон үнэ шилжилтийн тохируулга хийх арга, татвараас зайлсхийхийн эсрэг ерөнхий дүрэм ашиглан нөхөн ногдуулалтын акт үйлдсэн тохиолдолд тухайн арга, дүрэм ашигласан тухай дүгнэлт бүхий тайланг нөхөн ногдуулалтын актад хавсаргана."
8/47 дугаар зүйлийн 47.21, 47.22, 47.23, 47.24, 47.25 дахь хэсэг:
"47.21.Маргаан таслах зөвлөл татвар төлөгч болон татварын улсын байцаагчийн гаргасан гомдол, хүсэлт, тайлбар, түүнд холбогдох нотлох баримт, маргаан таслах зөвлөлийн шийдвэр болон гомдол хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой бусад баримт бичиг, мэдээллийг Татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэнэ.
47.22.Гомдол хянан шийдвэрлэх ажиллагааны явцад татвар төлөгч, эсхүл түүний төлөөлөгч, мэргэшсэн зөвлөх, татварын акт үйлдсэн татварын улсын байцаагчийг энэ хуулийн 47.21-д заасан баримт бичиг, мэдээлэлтэй цахимаар танилцах боломжоор хангаж, татварын нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл, баримт бичиг хүлээн авах, хүргүүлэх, харилцах боломжийг бүрдүүлнэ.
47.23.Маргаан таслах зөвлөлийн дарга, гишүүн зөвлөлөөр хянан хэлэлцэж байгаа маргааны шийдвэр гаргахаар зөвлөлдөх явцад саналаа бие даан гаргах, хууль хэрэглээний талаар тусгай саналтай бол бичгээр гаргаж шийдвэрт хавсаргах, татварын албаны цахим хуудсанд байршуулж, нийтлүүлэх эрхтэй.
47.24.Маргаан таслах зөвлөлийн дарга, гишүүн маргааны нөгөө талыг байлцуулахгүйгээр нэг талтай уулзах, харилцах, татварын зөвлөгөө өгөх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх, шийдвэр гаргахаар зөвлөлдөх явцад бусадтай аливаа хэлбэрээр харилцах болон зөвлөлдөх үйл ажиллагааны нууцыг задруулахыг хориглоно.
47.25.Татвар төлөгчийн хүсэлтээр маргаан таслах зөвлөлийн хуралдааныг нээлттэй явуулж, олон нийтэд дуу-дүрсний бичлэгээр хүргэнэ."
9/48 дугаар зүйлийн 48.5 дахь хэсэг:
"48.5.Татвар ногдуулах, бүртгэх, татвараас хөнгөлөх, чөлөөлөхөд баримтлах "Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал"-ыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Үндэсний статистикийн хорооны дарга хамтран батална."
10/55 дугаар зүйлийн 55.4, 55.5 дахь хэсэг:
"55.4.Татвар төлөгч хяналт шалгалтаар тодорхойлогдсон татварын өрийг хүлээн зөвшөөрч, маргаагүй тохиолдолд түүний бичгээр, эсхүл цахимаар гаргасан хүсэлтэд үндэслэн татварын өрийг 6 хүртэл сарын хугацаанд татварын албатай урьдчилан тохирсон хуваарийн дагуу төлж болно.
55.5.Татварын өр төлөх хуваарьт заасан хугацааны дагуу татварын өрийг төлөөгүй, Зөрчлийн тухай хуульд заасан татварын хууль зөрчих зөрчил гаргасан, энэ хуулийн 30.4-т заасан тайлангийн мэдээллийн зөрүүг залруулах шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд харьяалах татварын алба энэ хуулийн 55.4-т заасан хуваарийг цуцалж, өр хураах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ."
11/63 дугаар зүйлийн 63.2, 63.3 дахь хэсэг:
"63.2.Татвар төлөгчийн банкин дахь дансанд ирээдүйд орж ирэх мөнгөн хөрөнгөөс үл маргах журмаар гаргуулах татварын өрийн хэмжээ нь тухайн орлогын 80 хувиас хэтрэхгүй байна.
63.3.Битүүмжилсэн данснаас ногдол ашиг, харилцан хамаарал бүхий этгээдэд төлөх төлбөр болон өөрийн буруутай үйлдлээс үүссэн төлбөртэй холбоотой зарлагын гүйлгээ хийхийг хориглоно. Ийм гүйлгээ хийсэн тохиолдолд энэ хуулийн 63.2-т заасныг үл харгалзан дансыг бүрэн битүүмжилж, татварын өрийг хураах дараагийн шатны үйл ажиллагааг хэрэгжүүлнэ."
12/73 дугаар зүйлийн 73.4, 73.5 дахь хэсэг:
"73.4.Татварын хяналт шалгалтын томилолтыг олгосноос шийдвэр гарах хүртэл хугацаанд алданги тооцохгүй.
73.5.Алдангийн нийт дүн нь хугацаандаа төлөөгүй татвар, эсхүл татварын албаны үндэслэлгүй илүү хураасан татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна."
13/761 дүгээр зүйл.
"761 дүгээр зүйл.Татварын хууль даган мөрдөлтийн түвшин
761.1.Татварын алба татвар төлөгчийн татварын хууль даган мөрдөлтийн түвшнийг дараах үндсэн шалгуур үзүүлэлтийн дагуу тогтооно:
761.1.1.татвар төлөгчийн бүртгэл;
761.1.2.татварын тайлагнал;
761.1.3.татвар ногдуулалт, төлөлт;
761.1.4.татвар, гаалийн хууль тогтоомжийн зөрчил;
761.1.5.гаалийн бүрдүүлэлт.
761.2.Татварын хууль даган мөрдөлтийн түвшин нь 100 хүртэлх тоон утгаар хэмжигдэх бөгөөд тоон утгад харгалзан маш сайн, сайн, дунд, муу гэж ангилагдана.
761.3.Татварын хууль даган мөрдөлтийн түвшнийг тооцох шалгуур үзүүлэлтийг энэ хуулийн 35.11-д заасан журмын дагуу тогтоож, татвар төлөгчид мэдээлнэ.
761.4.Татварын алба нь татвар төлөгчийн татварын хууль даган мөрдөлтийн түвшнийг улирал, жилээр тодорхойлж, татвар төлөгчид татварын нэгдсэн системээр мэдэгдэнэ.
761.5.Энэ зүйлийн 761.2-т заасан татварын хууль даган мөрдөлтийн түвшнийг нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх хугацааг хойшлуулах, татварын зөвлөн туслах үйлчилгээг хэрэгжүүлэхэд ашиглана."
14/77 дугаар зүйлийн 77.7.16 дахь заалт:
"77.7.16.энэ зүйлийн 77.7.8-д заасан сахилгын шийтгэл оногдуулах эрхийг тушаалаар харьяа албадын дарга нарт шилжүүлж болох бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 48.1.1, 48.1.2, 48.1.3-т заасан сахилгын шийтгэлийг ногдуулах эрхтэй."
15/771 дүгээр зүйл.
"771 дүгээр зүйл.Татвар төлөгчид үзүүлэх татварын зөвлөн туслах үйлчилгээ
771.1.Татварын алба нь энэ хуулийн 75.1.1-д заасан чиг үүргээ дараах байдлаар хэрэгжүүлнэ:
771.1.1.шинээр бүртгэгдсэн татвар төлөгчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, татварын нийтлэг эрсдэлийн мэдээллийг агуулсан гарын авлага, заавар, зөвлөмжийг боловсруулан хүргүүлэх, танхимын болон цахим хэлбэрийн сургалтад хамруулах;
771.1.2.харьяалах татварын алба татвар төлөгчийн хүсэлтээр татварын бүртгэл, тайлагнал, төлөлт, тайлан боловсруулалттай холбоотой мэдээлэл, заавар, зөвлөгөөг өгөх;
771.1.3.татварын хууль тогтоомж, татварын тайлангийн маягтад өөрчлөлт орсон тохиолдолд төрийн мэдээлэл эмхэтгэл хэвлэгдсэн, эсхүл улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэнээс хойш ажлын 15 өдрийн дотор тухайн өөрчлөлтийг хэрэгжүүлэхэд анхаарах мэдээллийг нийт татвар төлөгчдөд татварын нэгдсэн системээр хүргүүлэх, сургалт зохион байгуулах;
771.1.4.татвар төлөгчийн татварын хууль даган мөрдөлтийн түвшин буурсан, татварын эрсдэлийн үнэлгээнд сөргөөр нөлөөлсөн тохиолдолд энэ талаар татвар төлөгчид мэдэгдэж, татварын тайлан, ногдлоо засах, зөрчлөө арилган татварын эрсдэлээс сэргийлэх боломж олгох;
771.1.5.татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх боломжийн талаар татвар төлөгчид мэдээлэл, зөвлөгөө өгөх зорилгоор хиймэл оюун ухаан болон их өгөгдөлд суурилсан, 24 цагийн турш тасралтгүй ажиллах автомат хариулагчийг ажиллуулах;
771.1.6.худалдаа, аж үйлдвэрийн танхим, мэргэжлийн холбоо, салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, олон улсын байгууллага, гадаад улсын дипломат болон консулын байгууллагаас татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбоотой тодорхой асуудлаар зөвлөгөө, сургалт авахаар ирүүлсэн хүсэлтийн дагуу сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулах;
771.1.7.олон нийтийн татварын боловсролыг нэмэгдүүлэх зорилгоор эрх бүхий байгууллагатай хамтран сургалтын болон боловсролын хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх, боловсролын байгууллагуудтай хамтран ажиллах;
771.1.8.татвар төлөгчдийн татварын боловсролыг дээшлүүлэх, татварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, татварын хууль тогтоомжийг сурталчлан таниулах зорилгоор төр, хувийн хэвшил болон мэргэжлийн холбоодтой хамтран сургалт, хэлэлцүүлэг тогтмол зохион байгуулах, гарын авлага, зөвлөмж, аргачлалаар хангаж ажиллах;
771.1.9.энэ хуулийн 78 дугаар зүйлд заасан татварын хууль тогтоомж хэрэгжүүлэх зөвлөмж гаргах;
771.1.10.татварын албаны цахим хуудсанд татварын хууль тогтоомжийг англи болон монгол хэлээр байршуулах, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нийтийг хамарсан сурталчилгаа, сургалт, мэдээллийн нэвтрүүлэг зохион байгуулах, нийтлэл гаргах;
771.1.11.хуулиар зөвшөөрсөн шаардлагатай бусад арга хэмжээг авч хэрэгжүүлэх.
771.2.Энэ зүйлийн 771.1-д заасан гарын авлага, зөвлөмж, сургалтын материал, дүрс бичлэг, сургалтыг брайль үсэг, дохионы хэлийг ашиглах шаардлагад нийцүүлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг мэдээлэл тэгш авах эрхээр хангасан байна.
771.3.Татварын алба энэ зүйлд заасны дагуу зохион байгуулсан сургалт, хэлэлцүүлэг, зөвлөгөө, гарын авлага, зөвлөмж, хөтөлбөр мэдээллийг татварын албаны цахим хуудсанд олон нийтэд нээлттэй байршуулна.
771.4.Энэ зүйлийн 771.1.6-д заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор татварын алба тухайн салбарын мэргэжлийн холбоотой хамтран хэлэлцүүлэг, сургалтын хөтөлбөр боловсруулан, товыг зарлан, 45-аас доошгүй хоногийн хугацаанд хэлэлцүүлэг, сургалтыг зохион байгуулна. Хэлэлцүүлэг, сургалтын тов, хөтөлбөр нь худалдаа, аж үйлдвэрийн танхим, тухайн салбарын мэргэжлийн холбоо болон олон нийтэд нээлттэй байна."
16/78 дугаар зүйлийн 78.8 дахь хэсэг:
"78.8.Татварын алба энэ зүйлийн 78.1.1-д заасан хүсэлтийг хүлээн авах шаардлагагүй гэж үзсэн тохиолдолд холбогдох тайлбарыг 30 хоногийн дотор хүргүүлэх ба хүлээн авсан тохиолдолд улсын ерөнхий байцаагч ажлын 45 өдрийн дотор зөвлөмж гаргана."
2 дугаар зүйл.Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсгийн "байсан" гэсний дараа ", гэрээний хүрээнд ажил, үйлчилгээ үзүүлсэн", "нууцыг" гэсний дараа "ажиллах хугацаанд, албаны болон хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсны дараа" гэж, 18 дугаар зүйлийн 18.3.1.а дахь дэд заалтын "мэдээллийг" гэсний дараа "хүсэх," гэж, 18.3.1.г дэх дэд заалтын "24" гэсний дараа ", 34" гэж, 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийн "дараагийн" гэсний дараа "хоёр" гэж, 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсгийн "сангийн" гэсний дараа "болон нэгдсэн системийн" гэж, 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсгийн "тухайн татвар төлөгчийн" гэсний дараа "гаалийн хууль тогтоомжийн зөрчил," гэж 34.19 дэх хэсгийн "Монголбанк" гэсний дараа "Санхүүгийн мэдээллийн алба нь" гэж, 35 дугаар зүйлийн 35.11 дэх хэсгийн "хорооны" гэсний дараа "татвар төлөгчийн татварын хууль даган мөрдөлтийн түвшнийг тодорхойлох, мэдэгдэх" гэж, 46 дугаар зүйлийн 46.5.1 дэх заалтын "төлөөлөл," гэсний дараа "харьяалах орон нутгийн танхим," гэж, 46.5.2 дахь заалтын "төлөөлөл," гэсний дараа "үндэсний танхим," гэж, 47 дугаар зүйлийн 47.8 дахь хэсгийн "шийдвэрлэнэ." гэсний дараа "Шийдвэр гаргахаар зөвлөлдөх үед маргаан шийдвэрлэх талаар гишүүн санал өгөхөөс татгалзах эрхгүй бөгөөд гаргасан санал нууц байна." гэж, 47.11 дэх хэсгийн "актыг" гэсний дараа "бүрэн буюу хэсэгчлэн" гэж, 47.12 дахь хэсгийн "ногдуулалтын акт" гэсний дараа ", эсхүл актын холбогдох хэсэг" гэж, 47.14 дэх хэсгийн "сэргийлэх" гэсний дараа ", татвар төлөгчдийг татварын эрсдэлээс хамгаалах, татварын хууль тогтоомжийг улсын хэмжээнд нэг мөр дагаж мөрдүүлэх" гэж, 47.15 дахь хэсгийн "гомдлыг" гэсний дараа "хэлэлцэх хурлын товыг зарлаж цахим хуудсаар нээлттэй мэдээлэх бөгөөд татвар төлөгч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хурал хойшлуулах хүсэлт гаргаснаас бусад тохиолдолд гомдлыг хурал товлосон өдрөөс хойш 10 хоногийн дотор" гэж, 53 дугаар зүйлийн 53.1.3 дахь заалтын "ажиллагаагаа" гэсний дараа "эрх бүхий байгууллагын шийдвэрээр" гэж, 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийн "тасаг," гэсний дараа "татварын улсын ахлах байцаагч, " гэж, 74.3 дахь хэсгийн "сургалт," гэсний дараа "хяналт шалгалт, судалгаа шинжилгээ," гэж, 75 дугаар зүйлийн 75.2 дахь хэсгийн "хангаж," гэсний дараа "эрсдэлээс урьдчилан сэргийлэх, холбогдох зөвлөгөө өгөх," гэж, 76 дугаар зүйлийн 76.9 дэх хэсгийн "Татварын" гэсний өмнө "Татварын алба" гэж, 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсгийн "төлөөгүй" гэсний дараа ", эсхүл буцаан авах татварын хэмжээг нэмэгдүүлсэн" гэж, мөн хэсгийн "нөхөн төлөх татварын" гэсний дараа ", эсхүл буцаан авах татварын хэмжээг нэмэгдүүлсэн" гэж, 84.1.5 дахь заалтын "зорилгоор" гэсний дараа "хуульд заасан шаардлага хангаагүй, бодитоор худалдан аваагүй бараа, ажил үйлчилгээг тайлагнасан, " гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл.Татварын ерөнхий хуулийн дараах хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/18 дугаар зүйлийн 18.6 дахь хэсэг:
"18.6.Эрх бүхий этгээд нь энэ хуулийн 18.1.6-д заасан хүсэлтийг холбогдох хэлэлцээрт нийцээгүй, эсхүл шаардлагатай гэж үзвэл энэ хуулийн 18.1.7-д заасан хүсэлт гаргагч улсаас хүсэлтийн талаар нэн даруй тодруулга шаардана."
2/53 дугаар зүйлийн 53.1.4 дэх заалт:
"53.1.4.татвар төлөгчийн үйл ажиллагаанд 2 жил дараалан Компанийн тухай хуулийн 87.1.1 дэх заалтад заасан хувь хэмжээгээр алдагдал хүлээж, төлбөрийн чадвар муудсан нь татварын албаны хүлээн авсан тайлангаар тодорхойлогдсон."
4 дүгээр зүйл. Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.50 дахь заалт, 12 дугаар зүйлийн 12.1.11 дэх заалтын "хувь," гэснийг "хувь" гэж, 13 дугаар зүйлийн 13.2.2 дахь заалтын "татварын хууль тогтоомж зөрчсөн" гэснийг "зөрчлийн болон эрүүгийн хууль тогтоомж зөрчсөн, зөрчсөн байж болзошгүй нөхцөл байдал, үйл баримтын мэдээллийг" гэж, 18 дугаар зүйлийн 18.1.2.а дахь дэд заалтын "банк, санхүүгийн байгууллага, тэдгээрээс томилогдсон этгээд, хөрөнгө итгэмжилсэн этгээд, зуучлагч болон батлан даах чадвар бүхий" гэснийг "аливаа" гэж, 18.3.1 дэх заалтын "18.1.6-д заасан хүсэлтийг" гэснийг "18.1.1, 18.1.6-д заасныг" гэж, 18.3.2 дахь заалтын "18.1.5-д" гэснийг "18.1.5, 18.1.10-т" гэж, 18.7 дахь хэсгийн "аливаа этгээд, санхүүгийн байгууллагын" гэснийг "аливаа этгээдийн" гэж, "санхүүгийн байгууллагаас" гэснийг "аливаа этгээдээс" гэж, 18.8.2 дахь заалтын "баримтын" гэснийг "мэдээллийн" гэж, 18.17 дахь хэсгийн "18.1.3-т заасан байгууллагаас" гэснийг "18.1.12-т заасан аливаа этгээдээс" гэж, 18.18 дахь хэсгийн "төсвийн болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн" гэснийг "төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Монголбанкны Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга нар" гэж, 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсгийн "баримтыг" гэснийг "баримт, эсхүл төлбөрийн нэхэмжлэх үүсгэн" гэж, 34 дүгээр зүйлийн 34.5.5 дахь заалтын "зайлсхийх" гэснийг "зугтах" гэж, 34.21 дэх хэсгийн "гаргаж" гэснийг "тухай бүр" гэж, 38 дугаар зүйлийн 38.8 дахь хэсгийн "жилийн эцсийн татварын тайлангийн хамт" гэснийг "дараа оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор" гэж, 38.8.1, 38.8.2 дахь заалтын "зургаа" гэснийг "арав" гэж, 46 дугаар зүйлийн 46.6 дахь хэсгийн "гурваас дээш жил ажилласан туршлагатай" гэснийг "арваас дээш жил ажилласан туршлагатай, эрүүгийн хуульд заасан өмчлөх эрхийн эсрэг, эдийн засгийн болон авлигын гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, сүүлийн зургаан жилд улс төрийн намын удирдах болон улс төрийн албан тушаал эрхлээгүй, зөвлөлийн гишүүнээр ажиллахад ашиг сонирхлын зөрчил үүсэхгүй" гэж, 46.9 дэх хэсгийн "томилж, чөлөөлнө" гэснийг "гурван жилийн хугацаатай томилж, чөлөөлөх бөгөөд тэдгээрийг нэг удаа улируулан томилж болно" гэж, 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх заалтын "4.1.1-д заасан гамшиг болон үер, газар хөдлөлт, гал түймэрт өртсөн" гэснийг "4.1.2-т заасан аюулт үзэгдлийн улмаас татвар төлөгчид хохирол учирсан" гэж, 76 дугаар зүйлийн 76.9 дэх хэсгийн "аливаа" гэснийг "энэ хуульд зөвшөөрснөөс бусад" гэж, 78 дугаар зүйлийн 78.1.1 дэх заалтын "төлөгчийн" гэснийг "төлөгч, худалдаа, аж үйлдвэрийн танхим, мэргэжлийн холбоо, татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн" гэж, 84 дүгээр зүйлийн 84.1.5 дахь заалтын "падаан" гэснийг "төлбөрийн нэхэмжлэх" гэж тус тус өөрчилсүгэй.
5 дугаар зүйл.Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.18.6 дахь заалтын "энэ хуулийн 18.15-д заасныг болон" гэснийг, 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсгийн "үнэн зөв тодорхойлсон эсэхийг" гэснийг, 46 дугаар зүйлийн 46.4 дэх хэсгийн "ес, эсхүл" гэснийг тус тус хассугай.
6 дугаар зүйл.Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.15 дахь хэсгийг, 75 дугаар зүйлийн 75.6, 75.7, 75.8 дахь хэсгийг, 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсгийг, 83 дугаар зүйлийн 83.3 дахь хэсгийг, 84 дүгээр зүйлийн 84.2 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
7 дугаар зүйл.Энэ хуулийг .... оны .... дүгээр сарын ....-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Гарын үсэг
Санал өгөх