Танилцуулга:
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2026 оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хот
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл
.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд доор дурдсан агуулга бүхий хэсэг, заалт нэмсүгэй:
1/20 дугаар зүйлийн 20.1.4 дэх заалт:
"20.1.4.энэ хуулийн 751-д заасан үндэслэл тогтоогдсон бол."
2/751 дүгээр зүйлийн 751.1.5 дахь заалт:
"751.1.5.үндсэн үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулах."
3/751 дүгээр зүйлийн 751.6 дахь хэсэг:
"7516.Нэхэмжлэлийн шаардлагаа энэ хуулийн 751.1-д заасан гэрээний үндэслэлээр тодорхойлсныг гэрээнээс татгалзсан, эсхүл хэлцэл хүчин төгөлдөр бус гэх үндэслэлээр эсэргүүцэн маргасан нь тус хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэхэд саад болохгүй."
4/754 дүгээр зүйлийн 754.5 дахь хэсэг:
"754.5.Энэ хуулийн 754.4-т заасан шүүхийн цахим хуудасны мэдээллийг хүний нэр төр, алдар хүндийг гутаах, дормжлох, гүтгэх болон хувь хүний эрхэмсэг оршихуйд сөрөг нөлөөлөхүйц байдлаар ашиглах, ийм зорилгоор хуваалцах, нийтэд мэдээлэхийг хориглоно."
5/754 дүгээр зүйлийн 754.6 дахь хэсэг:
"754.6.Финтек зээлийн бүтээгдэхүүний талаарх нэхэмжлэлийн хувьд энэ хуулийн 754.2, 754.3-т заасны дагуу цахим шуудангийн хаягаар мэдэгдэх хуудсыг илгээснээс хойш 7 хоног өнгөрсөнболовч шүүхэд ирээгүй бол шүүхийн албан ёсны цахим хуудсаар нэхэмжлэгч, хариуцагчийн нэр, овог, нэхэмжлэлийн шаардлага болон хувийн ба үндэсний цахим шуудангийн хаягаар нь мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн тухай дурдан, шүүхэд хүрэлцэн ирж эрхээ хамгаалахаар ажиллагаанд оролцохыг зарлан мэдэгдэнэ. Ийнхүү мэдэгдсэнээс хойш 7 хоног өнгөрсөн бол мэдэгдэх хуудсыг хүлээн авсанд тооцож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулна."
2 дугаар зүйл
.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751 дүгээр зүйлийн 751.1.2 дахь заалтын "дундын өмчийн ашиглалт" гэсний өмнө "Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасан" гэж, 751 дүгээр зүйлийн 751.1.4 дэх заалтын "бусдын эд хөрөнгө" гэсний өмнө "шинжээчийн дүгнэлтийн талаар маргаангүй бол" гэж, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсгийн "Энэ хуулийн" гэсний дараа "757.1.1-д зааснаас бусад тохиолдолд энэ хуулийн" гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл
.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"7511.2.Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх эцэслэн шийдвэрлэх ба хяналтын журмаар гомдол гаргахгүй."
4 дүгээр зүйл.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751 дүгээр зүйлийн 751.1 дэх хэсгийн "Нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлснээс" гэснийг "Арван таван сая төгрөгөөс" гэж, 757 дугаар зүйлийн 757.1 дэх хэсгийн "хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлнэ:" гэснийг "энэ хуулийн 20.1.4-т заасны дагуу өөр шүүхэд шилжүүлж болно:" гэж, 757 дугаар зүйлийн 757.3 дахь хэсгийн "байна." гэснийг "байх боловч шилжүүлсэн хэргийг хүлээн авсан шүүх шаардлагатай гэж үзвэл товыг өөрчлөн тогтоож болно. Тов өөрчилсөн шүүгчийн захирамжид гомдол гаргахгүй." гэж, 757 дугаар зүйлийн 757.4 дэх хэсгийн "Хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэхээр үргэлжлүүлсэн нь" гэснийг "Хэргийг өөр шүүхэд шилжүүлсэн нь" гэж тус тус өөрчилсүгэй.
5 дугаар зүйл.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 754 дүгээр зүйлийн гарчигийн ",хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл", 757 дугаар зүйлийн 757.1.1 дэх заалтын "нэхэмжлэл гаргах, эсхүл" гэснийг тус тус хассугай.
6 дугаар зүйл
.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751 дүгээр зүйлийн 751.1.3, 751.2.2 дахь заалт, 757 дугаар зүйлийн 757.2 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
7 дугаар зүйл
.Энэ хуулийг 2026 оны ... дугаар сарын ...-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Гарын үсэг
Нүүр
Санал өгөх