Танилцуулга:
Төсөл
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2026 оны ... дугаар сарын ... -ны өдөр Улаанбаатар хот
1 дүгээр зүйл.Нотариатын тухай хуульд дор дурдсан агуулгатай дараах зүйл, хэсэг, заалт нэмсүгэй:
1/4 дүгээр зүйлийн 4.8, 4.9 хэсэг:
"4.8.Нотариатч нь эрх зүйч мэргэжилтэй туслах ажилтан ажиллуулж болно. Туслах ажилтны бүртгэлийг Танхим хөтөлнө.
4.9.Туслах ажилтан бие даан нотариатын үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно."
2/5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэг:
"5.4.Зайн гэрчлэлт хийхэд энэ хуулийн 5.1-д хамаарахгүй."
3/7 дугаар зүйлийн 7.6, 7.7, 7.8, 7.9 дэх хэсэг:
"7.6.Тойрог шилжих нотариатч дараах шаардлагыг хангасан байна:
7.6.1.нотариатын үйл ажиллагаа эрхэлж байгаа тойрогтоо 5-аас доошгүй жил ажилласан байх;
7.6.2.нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг нь түдгэлзүүлээгүй байх; 7.6.3.сахилгын шийтгэлгүй байх.
7.7.Энэ хуулийн 15.1-д заасан Мэргэшлийн хороо энэ хуулийн 7.4-т заасан мэргэшлийн шалгалт өгсөн нотариатчийн шалгалтын дүнг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлнэ.
7.8.Засгийн газрын гишүүн нотариатчийг тойрог шилжүүлэхдээ энэ хуулийн 7.7-д заасныг үндэслэн томилно.
7.9.Танхимын ерөнхийлөгчийн шийдвэрээр 2 өөр тойргийн нотариатч харилцан зөвшөөрсөн тохиолдолд нотариатчийг 6 сар хүртэлх хугацаагаар нэг удаа сэлгэн ажиллуулж болно."
4/8 дугаар зүйлийн 8.4.6, 8.4.7 дахь хэсэг:
"8.4.6.байгууллагын үйл ажиллагаанд баримтлах дүрэм, журам, заавар, аргачлал батлах, хэрэгжилтэд хяналт тавих;
8.4.7.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4.1.9-д заасан этгээд уг хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих, хэрэгжилтийг хангуулах, холбогдох журмыг батлах, хяналт шалгалтын үйл ажиллагааг тайлагнах;"
5/12 дугаар зүйлийн 12.9, 12.10 дахь хэсэг:
"12.9.Энэ хуулийн 12.3-т заасан саналыг үндэслэн хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нотариатын үйлчилгээний хөлс, зардлын дээд, доод хэмжээг тогтооно.
12.10.Хяналтын зөвлөл нотариатын үйлчилгээний хөлс, бусад зардлаас хөнгөлөх, чөлөөлөх нотариатын үйлдлийн төрлийг тогтоож болно."
6/14 дугаар зүйлийн 14.2 дахь хэсэг:
"14.2.Мэргэшлийн шалгалтын зардлыг бүртгэлийн хураамжаар, нотариатчийн мэргэшил, ур чадварын түвшинд дүгнэлт гаргахтай холбогдсон зардал болон Мэргэшлийн хорооны гишүүдэд олгох урамшууллыг Танхимаас санхүүжүүлнэ."
7/15 дугаар зүйлийн 15.9, 15.10, 15.11 дэх хэсэг:
"15.9. Мэргэшлийн хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байх бөгөөд бүх гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь оролцсоноор хуралдаан хүчин төгөлдөр болно. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар хэлэлцсэн асуудлаараа тогтоол, дүгнэлт гаргаж холбогдох байгууллага, этгээдэд танилцуулна.
15.10.Мэргэшлийн хорооны хуралдааны тэмдэглэлийг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын нотариатын асуудал хариуцсан ажилтан хөтөлнө. Хуралдааны тэмдэглэлд хуралдаан даргалагч, тэмдэглэл хөтлөгч гарын үсэг зурснаар баталгаажна. Тэмдэглэлд тухайн хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг бүрэн тусгаж, холбогдох материалыг хавсаргана.
15.11.Мэргэшлийн хороо мэргэшлийн шалгалт явуулахтай холбогдуулж дараах бүрэн эрхтэй байна:
15.11.1.мэргэшлийн шалгалтад оролцогчдын бүртгэлийг баталгаажуулах;
15.11.2.мэргэшлийн шалгалт явуулах бэлтгэл ажлыг зохион байгуулах;
15.11.3.мэргэшлийн шалгалтыг товлосон хугацаанд явуулах;
15.11.4.мэргэшлийн шалгалтад оролцогчдоос ирүүлсэн бичиг баримт зохих шаардлагыг хангаж буй эсэхийг шалгаж, түүнийг мэргэшлийн шалгалтад оруулах эсэх асуудлыг шийдвэрлэх;
15.11.5.мэргэшлийн шалгалтын сорилго, бодлогыг боловсруулах, нууцлалыг хариуцах;
15.11.6.шалгалтад орох тухай өргөдөл, иргэний баримт бичгийн үнэн зөв байдлыг шалгах зорилгоор шаардлагатай лавлагаа, мэдээллийг гаргуулахаар холбогдох байгууллага, албан тушаалтанд хүсэлт гаргах, өргөдөл гаргагчаас шаардах;
15.11.7.мэргэшлийн шалгалтын дүнг гаргаж, оролцогчдод мэдээлэх;
15.11.8.шалгалтад оролцогч нь хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд шалгалтыг хүчингүй болсонд тооцох;
15.11.9.бүртгэлийн хураамжийн хэмжээ, мэргэжлийн шалгалтын үед мөрдөх журам, хугацааг тогтоож мөрдүүлэх.
15.11.10.Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Танхим Мэргэшлийн хороог ажиллах нөхцөл /өрөө, танхим, цаас, техник хэрэгсэл/-өөр хангаж, дэмжлэгийг үзүүлнэ."
8/151, 152, 153 дугаар зүйл:
"151 дугаар зүйл. Нотариатын мэргэшлийн шалгалт зохион байгуулах, дүгнэх
151.1.Мэргэшлийн хороо нь Нотариатын мэргэшлийн шалгалтын товыг энэ хуулийн 15.8-д заасан хугацаанд мэргэшлийн шалгалт явуулах газар, хугацаа, мэргэшлийн шалгалтад оролцогчдоос бүртгүүлэхэд шаардагдах баримт бичгийн бүрдүүлбэрийн жагсаалт, бүртгүүлэх хэлбэр, сул орон тоо гарсан тойрог, шаардлагатай тохиолдолд тойргийн нутаг дэвсгэрийн хүрээн дэх тодорхой байршлын талаарх мэдээлэл агуулсан зарыг нийтэд нээлттэй байршуулна.
151.2.Мэргэшлийн шалгалтын товыг олон нийтэд зарласан өдрөөс хойш ажлын 7 хоногт багтаан бүртгэлийг Мэргэшлийн хороо цахимаар хийж эхлэх бөгөөд бүртгэлийн үргэлжлэх хугацаа 30 хоног байна. Хугацаа хэтрүүлж ирүүлсэн хүсэлтийг бүртгэхгүй.
151.3.Бүртгүүлэгч нь шалгалтад орох шаардлагыг хангаж өргөдлийг үнэн зөв бөглөсөн болохоо хариуцна.
151.4.Мэргэшлийн хороо бүртгүүлэгчийн мэргэшлийн шалгалтад орох зөвшөөрлийг жагсаалтаар баталгаажуулж, бүртгэлийн хуудас олгоно. Бүртгэл дууссанаас хойш 7 хоногт багтаан бүртгүүлэгчдийн жагсаалтыг олон нийтэд мэдээлнэ.
151.5.Мэргэшлийн шалгалт явуулах, дүгнэх үйл ажиллагааг автоматжуулсан систем, цахим мэдээллийн техник хэрэгсэл, программ хангамж ашиглан зохион байгуулж болно.
151.6.Мэргэшлийн шалгалтын даалгаврын гүйцэтгэлийг тоогоор дугаарлах бөгөөд дугаартай холбогдох шалгалтад оролцогчийн нэр нууцлагдсан байна.
151.7.Мэргэшлийн хороо мэргэшлийн шалгалтын даалгаврын нууцлалыг шалгалт эхлэх хүртэл, түүний хариултын нууцлалыг шалгалт дуусах хүртэл хамгаална.
151.8.Мэргэшлийн шалгалт нь эрх зүйн ерөнхий мэдлэгийн сорилго болон хувийн эрх зүйн тодорхой тохиолдлыг шийдвэрлэх бодлогын шалгалтын хэлбэрээр явагдана.
151.9.Мэргэшлийн шалгалтад оролцогч сорилгын шалгалтын нийт онооны 60 ба түүнээс дээш хувийг авсан бол бодлогын шалгалтад орох эрхтэй болно.
151.10.Бодлогын шалгалтын нийт онооны 60 ба түүнээс дээш хувийг авсан байвал зохино.
151.11.Сорилго, бодлогын нийт онооны 120 ба түүнээс дээш хувийг авсан хүнийг шалгалтад тэнцсэн гэж үзнэ.
151.12.Бодлогыг дүгнэхдээ хариултын хууль зүйн үндэслэл, бүрэн хариулсан байдал, бичиг баримтын боловсруулалтын түвшинг харгалзана.
151.13.Шалгуулагч нь зарласан тойргийн сул орон тоонд шалгалт өгөх бөгөөд хамгийн өндөр оноо авсан шалгуулагчийг, хэрэв нэг тойрогт өрсөлдсөн шалгуулагчийн оноо тэнцсэн тохиолдолд бодлогын даалгаврыг илүү оноотой шалгуулагчийг зарласан орон тоонд багтаана.
151.14.Бодлогын шалгалтын дүнг шалгалт дууссан өдрөөс хойш ажлын 3 хоногийн дотор багтаан дүгнэж, шалгалтын нэгдсэн дүнг шалгалт дууссан өдрөөс хойш ажлын 7 хоногийн дотор оролцогчдод мэдээлнэ.
151.15.Дараах тохиолдолд мэргэшлийн шалгалтад оролцогчийн шалгалтыг хүчингүй болсонд тооцно:
151.15.1.шалгуулж буй бусад оролцогчидтой харилцах, тэдэнд туслах буюу тусламж авах оролдлого хийсэн;
151.15.2.гүйцэтгэлийн хуудсанд зөвшөөрөгдсөнөөс бусад тэмдэглэгээ хийсэн, таних тэмдэг тавьсан, өөр өнгийн бэхээр бөглөсөн;
151.15.3.мэргэшлийн шалгалтад оролцохоор бүртгүүлэхдээ хуурамч баримт бичиг бүрдүүлсэн буюу үнэн зөв мэдээлээгүй эсхүл дутуу мэдээлэл өгсөн нь бичиг баримтыг нягтлан шалгахад тодорхой болсон.
151.16.Мэргэшлийн хороо нь мэргэшлийн шалгалтын бүртгэлтэй холбоотой гомдол, энэ хуулийн 151.15.1-151.15.3-т заасан зөрчил, шалгалтыг хүчингүй болсонд тооцсон тогтоол болон шалгалтын дүнтэй холбоотой гомдол, маргааныг хянан шийдвэрлэнэ.
151.17.Иргэн мэргэшлийн шалгалтад оролцогчдын бүртгэлтэй холбоотой гомдлыг нэрсийн жагсаалтыг олон нийтэд мэдээлсэн өдрөөс хойш ажлын 3 хоногийн дотор, сорилгын даалгаврын гүйцэтгэлийн үнэлгээтэй холбоотой гомдлыг шалгалт өгсөн өдрийн 20 цаг хүртэл, бодлогын даалгаврын гүйцэтгэлийн үнэлгээтэй холбоотой гарсан гомдлыг шалгалтын дүн гарсан өдрөөс хойш ажлын 1 өдрийн дотор, бусад гомдлыг шалгалт дууссанаас хойш 5 хоногийн дотор Мэргэшлийн хороонд тус тус бичгээр ирүүлнэ.
151.18.Гомдол гаргагч нь гомдолдоо үндэслэлээ тодорхой дурдаж, өөрийнхөө тавьж буй шаардлагын талаарх нотолгоо, бусад холбогдох баримтыг хавсаргана.
151.19.Мэргэшлийн хорооны дарга нь гомдлыг шалгах, хуралдаанд танилцуулах гишүүнийг томилж, холбогдох хууль тогтоомжийн дагуу шуурхай, шударгаар шалган, хорооны хуралдаанаар шийдвэрлүүлнэ.
152 дугаар зүйл. Нотариатын тойрог шилжих шалгалт зохион байгуулах, дүгнэх
152.1.Нотариатын тойрог шилжих шалгалтыг тойрог шилжих хүсэлт гаргасаннотариатчдындунд явуулна.
152.2.Тойрог шилжих шалгалт эхлэхээс 30-аас доошгүй хоногийн өмнө энэ тухай Танхимаар дамжуулан нотариатчдад мэдээлнэ.
152.3.Тойрог шилжих шалгалтын товыг энэ хуулийн 151.2-т заасны дагуу бүртгэлийн хийнэ. Бүртгэлийн үргэлжлэх хугацаа 10 хоног байна.
152.4.Шалгалтаар авбал зохих нийт онооны 60 ба түүнээс дээш оноо авсан бол шалгалтад тэнцсэн гэж үзнэ.
152.5.Бодлогын даалгаврыг шалгалт дууссан өдрөөс хойш ажлын 3 хоногт багтаан дүгнэж, шалгалт дууссан өдрөөс хойш ажлын 7 хоногт багтаан шалгалтын дүнг нэгтгэж, оролцогчдод мэдээлнэ.
152.6.Мэргэшлийн хороо нь шалгалтын дүн гарсан өдрөөс хойш ажлын 7 хоногт багтаан шалгалтад тэнцсэн оролцогчийн өргөдөлд дурдсан мэдээллийг баримтжуулж, баримт бичгийн үнэн зөв байдлыг нягтлан шалгаж үзсэний үндсэн дээр шалгалтын онооны дарааллыг харгалзан шалгалт зарлагдсан орон тоонд багтаан нотариатын тойрог шилжүүлэх саналыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлнэ.
152.7.Тойрог шилжих шалгалт зохион байгуулахад энэ хуулийн 15 дугаар зүйл, 151 дугаар зүйлийн холбогдох зохицуулалт нэгэн адил хамаарна.
153 дугаар зүйл. Нотариатчийн мэргэшил, ур чадварын түвшинд дүгнэлт гаргах
153.1.Мэргэшлийн хороо нь нотариатчийн мэргэшил, ур чадварын түвшингийн талаар гаргасан эрх бүхий байгууллагын болон иргэний өргөдөл, гомдол, хүсэлтийг үндэслэн дүгнэлт гаргах эсэхийг хуралдаанаар олонхийн саналаар шийдвэрлэнэ.
153.2.Мэргэшлийн хороо дараах тохиолдолд дүгнэлт гаргахгүй:
153.2.1.тухайн асуудалд хамаарах нотариатчийн үйлдлийн талаар шүүх болон Сахилгын зөвлөл шийдвэр гаргасан бол;
153.2.2.тухайн асуудлыг энэ хуулийн 8.6-д заасан Сахилгын зөвлөл шалгаж байгаа бол;
153.2.3.нотариатч үйлдлийг гэрчилснээс хойш хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол.
153.3.Эрх бүхий байгууллага болон иргэнээс ирүүлсэн өргөдөл, гомдол, хүсэлтийг Мэргэшлийн хорооны дарга гишүүдэд тойргийн журмаар хуваарилах ба хуралдаанаар хэлэлцэж, дүгнэлт гаргана.
153.4.Нотариатчийн мэргэшил, ур чадварын түвшинд дүгнэлт гаргахдаа нотариатчийн хууль хэрэглэх, нотариатын үйлдэл хийх, бичиг баримт боловсруулах, эрх зүйн зөвлөгөө өгөх чадварыг бодлогын даалгавар гүйцэтгүүлэх, ярилцлага хийх замаар дүгнэнэ.
153.5.Нотариатчийн мэргэшил, ур чадварын түвшинг үнэлсэн дүгнэлтэд Мэргэшлийн хорооны дарга, гишүүд гарын үсэг зурж баталгаажуулна.
153.6.Нотариатч мэргэшил, ур чадварын хувьд хангалтгүй эсхүл тухайн асуудлаар мэргэшлийн алдаа гаргасан талаарх дүгнэлтийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Танхим болон хүсэлт гаргасан этгээд, нотариатчид хүргүүлнэ.
153.7.Нотариатчийн мэргэшил, ур чадварын түвшинг үнэлсэн дүгнэлттэй холбогдох гомдлыг нотариатч хүлээн авснаас хойш ажлын 14 хоногт багтаан хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд гаргаж болно.
153.8.Мэргэшлийн шалгалт, нотариатчийн мэргэшил, ур чадварын түвшинд дүгнэлт гаргахтай холбогдох баримт бичгийг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын архивт хадгална.
153.9.Мэргэшлийн хороо нотариатчийн мэргэшил, ур чадварын түвшинг үнэлсэн дүгнэлтдээ тухайн нотариатчийн давтан сургалтад хамрагдах хугацаа, тухайн мэргэших чиглэлийн сургалтын агуулгыг эсхүл энэ хуулийн 18.1.11-д заасан мэргэшил, ур чадварын хувьд тэнцэхгүй талаар тодорхой тусгана."
9/16 дугаар зүйлийн 16.5, 16.7 дахь хэсэг:
"16.5.Нотариатчийн үүрэг гүйцэтгэгч нь нотариатын үйлдэл, орлогын мэдээг нэгтгэж, жилийн эцсийн дүнг дараа оны нэгдүгээр сарын 3-ны дотор аймгийн Засаг даргын Тамгын газрын холбогдох нэгжид хүргүүлнэ.
16.6.Нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг энэ хуулийн 19.3-т заасан хугацаагааролгоно."
10/21 дүгээр зүйлийн 21.3.9 дэх заалт:
"21.3.9.Нотариатч харандаа, арилдаг тосон бал, уусдаг бэхээр бичсэн, балласан, засварласан, үг, үсэг дарсан баримт бичгийг гэрчлэх."
11/25 дугаар зүйлийн 25.4, 25.5, 25.6, 25.7, 25.8, 25.9, 25.10, 25.11, 25.12, 25.13 дэх заалт:
"25.4.Нотариатын зайн гэрчлэлт гэж нотариатын үйлчилгээг биечлэн очихгүйгээр, цахим орчинд зайнаас нотариатын үйлчилгээ авахыг хэлнэ.
25.5.Энэ хуулийн 25.1.1, 25.1.3, 25.1.10-д заасан нотариатын үйлдлийг нотариатч зайн гэрчлэлтээр хийж болно.
25.6.Танхим зайн гэрчлэлтээр хийх үйлдлийн төрөл, нөхцөл, шаардлагыг тодорхойлж зайн гэрчлэлтийг үе шаттайгаар нэвтрүүлэх бөгөөд тухай бүр нийтэд мэдээлнэ.
25.7.Нотариатын зайн гэрчлэлтийг цахим мэдээллийн систем, холбогдох техник, тоног төхөөрөмж, дүрс бичлэгийн холболт, цахим болон тоон гарын үсэг ашиглан хийнэ.
25.8.Зайн гэрчлэлт нь гадаадын иргэн, харьяалалгүй хүн, гадаадын хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газарт хамаарахгүй.
25.9.Нотариатын үйлдэл хийх зааврыг Танхимын бүх гишүүдийн хурлаар батлах бөгөөд нотариатч болон энэ хуулийн 16.2, 16.3-т заасан нотариатчийн үүрэг гүйцэтгэгч үйл ажиллагаандаа дагаж мөрдөнө.
25.10.Үйлчлүүлэгч зайн гэрчлэлт хийлгэх хүсэлтийг нотариатын цахим системээр гаргана.
25.11.Нотариатч Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 18.5.1-д заасан системийг ашиглан хүний биометрик өгөгдөлөөр үйлчлүүлэгчийг таньж, нотариатын үйлдлийг нотариатч болон үйлчлүүлэгчийн тоон гарын үсгээр баталгаажуулна.
25.12.Нотариатч, үйлчлүүлэгч зайн гэрчлэлтийг хийхэд алсын зайн видео дуудлагыг нэгэн зэрэг хийхэд шаардлагатай мэдээллийн сүлжээний болон дуу-дүрсний төхөөрөмжийн тасралтгүй, хэвийн ажиллагаа, тоон гарын үсгийн хүчинтэй байдлыг хангана.
25.13.Нотариатч зайн гэрчлэлтийг хийхэд алсын зайн видео дуудлагыг үйлчлүүлэгчтэй хийж, нотариатын үйлдлийг нотариатын цахим мэдээллийн санд хадгална."
12/251 дүгээр зүйлийн 251.4, 251.5, 251.6, 251.7, 251.8, 251.9, 251.10 дахь хэсэг:
"251.4.Танхим энэ хуулийн 251.1-д заасан байгууллагатай цахим хэлбэрээр мэдээлэл харилцан солилцохдоо гэрээ байгуулах бөгөөд тоон гарын үсэг ашиглана.
251.5.Цахим санд мэдээллийг хүлээн авах ажиллагаа нь нотариатч цахим санг ашиглан гэрчилсэн үйлдэл бүрээр цахим бүртгэл хийх, файл үүсгэх, үүсгэсэн файлд нэмэлт оруулах, санд хадгалах, байршуулах үйл ажиллагаанаас бүрдэнэ.
251.6.Танхим нь нотариатчтай цахим сангаас мэдээллийг хүлээн авах, хадгалах, ашиглах, түүний аюулгүй байдлыг хангах гэрээ байгуулж ажиллана.
251.7.Нотариатч нь цахим үйл ажиллагаа эрхлэх тоног төхөөрөмжтэй байна. Цахим сан ашиглахтай холбоотой нотариатч дараах үүрэгтэй:
251.7.1.цахим сан, мэдээллийн системийн аюулгүй байдалтай холбоотой аливаа зөрчил, дутагдал, алдаа гарсан тохиолдолд хариуцсан ажилтанд тухай бүр мэдэгдэх, өгсөн шаардлагыг биелүүлэх;
251.7.2.цахим сангийн цахим мэдээллийг албаны бус зориулалтаар ашиглах, хуулбарлах, бусдад дамжуулах, задруулахгүй байх.
251.8.Нотариатч нотариатын цахим системд өөрийн хурууны хээ, тоон гарын үсэг, хэрэглэгчийн эрх /нэвтрэх нэр, нууц үг/-ээр нэвтрэн нотариатын үйлдлийг баталгаажуулах бөгөөд гэрчилсэн үйлдлийг хавсралт баримт бичгийн хамт цахим санд хадгална.
251.9.Нотариатч гэрчилсэн үйлдэл бүрд үйлчлүүлэгчийн гарын үсгийг цахим хэлбэрээр, эсхүл тоон гарын үсгийг ашиглан зуруулна.
251.10.Нотариатын цахим санд баримт бичгийн хуулбар, орчуулга гэрчлэхээс бусад үйлдэл гүйцэтгэх явцад үүссэн бүртгэлийн хуудсыг тухай бүр хэвлэж, үйлчлүүлэгчийн гарын үсгийг зуруулж, нотариатын үйлдэл, түүнд холбогдох баримтын хамт архивт хадгална."
13/27 дугаар зүйлийн 27.3, 27.4, 27.5, 27.6, 27.7, 27.8, 27.9, 27.10 дахь хэсэг:
"27.3.энэ хуулийн 27.2-т заасан этгээдийн хувийн байдлыг фото зураг бүхий иргэний бүртгэлийн дугаартай бусад баримт бичгийг үндэслэн тогтоож болно. Үйлчлүүлэгчийн хувийн байдлыг нөхөн тодруулахад хуульд харшлах нөхцөл байдал илрээгүй бол тухайн үйлдэл хүчин төгөлдөрт тооцогдоно.
27.4. Үйлчлүүлэгчийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчлөгдсөн бол овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэрийг өөрчилсөн тухай улсын бүртгэлийн байгууллагаас олгосон лавлагааг үндэслэнэ.
27.5.Иргэний хуулийн 17, 18, 19 дүгээр зүйлд заасан этгээдийн өмнөөс нотариатын үйлдэл хийлгэх бол тухайн этгээдийн иргэний баримт бичиг, хууль ёсны төлөөлөгч, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн иргэний баримт бичиг, шүүхийн шийдвэрийг шалгана.
27.6.Нотариатч нь хуулийн этгээд эрх зүйн чадамжтай эсэхийг түүний улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийг үндэслэнэ. Хуулийн этгээдийг төлөөлж буй этгээдийн бүрэн эрх болон хувийн байдлыг хуулийн этгээдийн гэрээ, дүрэм, тогтоол, шийдвэр, итгэмжлэлээр тогтооно.
27.8.Нотариатч нь энэ хуулийн 27.1-д заасны дагуу үйлчлүүлэгч эрх зүйн чадамжтай эсэхэд эргэлзээ төрвөл эрх бүхий байгууллагаас тодорхойлолт гаргуулж болно.
27.9.Үйлчлүүлэгчийн хувийн байдлыг хурууны хээгээр тогтоосон тохиолдолд эрх бүхий байгууллагын мэдээллийн сангийн лавлагааг үндэслэн нотариатын үйлчилгээг үзүүлж, гэрчлүүлж буй баримт бичигт хавсаргана.
27.10.Үйлчлүүлэгчийн иргэний баримт бичиг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хүчинтэй эсэхийг шалгах ба тэдгээрийн хугацаа нь дууссан тохиолдолд гэрчлэхгүй."
14/29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг:
"29.2.Зайн гэрчлэлт хийх тохиолдолд үйлчлүүлэгч урьдчилан цаг товлож, үйлчилгээний ерөнхий мэдээлэл, холбогдох баримт бичгийг цахим хэлбэрээр нотариатчид илгээж болох бөгөөд товлосон цагт нотариатын үйлдлийг хийнэ."
15/31 дүгээр зүйлийн 31.1.6, 31.1.7 дахь заалт:
"31.1.6.зайн гэрчлэлт хийхэд үйлчлүүлэгч энэ хуулийн 25.4-25.13-д заасан шаардлага, орчин, нөхцлөө хангаагүй бол;
31.1.7. үйлчлүүлэгч зайн гэрчлэлт хийлгэх үед сэжигтэй нөхцөл байдал илэрсэн бол дүгнэлт хийж өөрийн дотоод итгэл үнэмшлээр;"
16/38 дугаар зүйлийн 38.2, 38.3 дахь хэсэг:
"38.2.Нотариатын үйлчилгээ авсан тухай лавлагаа, холбогдох баримт бичгийг зөвхөн уг үйлдлийг хийлгэсэн болон уг үйлдэлд холбогдох иргэн, байгууллагад олгоно.
38.3.Шүүх болон хууль сахиулах байгууллагаас албан бичгээр ирүүлсэн хүсэлтийг үндэслэн зөвхөн тэдгээр байгууллагад хянагдаж буй эрүү, иргэн, захиргааны хэрэгтэй холбогдсон лавлагаа өгч, үндсэн баримтаас хуулбар олгож болно."
17/40 дүгээр зүйлийн 40.10, 40.11, 40.12, 40.13, 40.14, 40.15, 40.16, 40.17, 40.18 дахь хэсэг:
"40.10.Гэрээслэлийн зүйл нь хөдлөх хөрөнгө байвал түүний фото зургийг авч гэрээслэлд хавсаргаж болно.
40.11.Нотариатч нь өв нээгдсэн үед гэрээслэлийг албан ёсоор задалж, гэрээслэлээр өв залгамжлагчид танилцуулахдаа гэрээслэгчийн нас барсны гэрчилгээ, эсхүл энэ тухай лавлагааг үндэслэн гүйцэтгэнэ.
40.12.Гэрээслэгчийг нас барснаас хойш гэрээслэлээр өв залгамжлагч гэрээслэл задлуулах тухай хүсэлтийг гэрээслэлийг гэрчилсэн нотариатч, түүний эзгүйд Нотариатчдын танхимд гаргана. Гэрээслэлийг задлах үед хөндлөнгийн гэрч, гэрээслэл биелүүлэгчийг байлцуулж болно.
40.13.Гэрээслэл гэрчлэх явцыг фото зураг болон бичлэгээр баримтжуулж болно.
40.14.Нотариатч нь гэрээслэл задалсан тухай баримт бичиг үйлдэж, энэ тухай тэмдэглэл хөтөлж, өвлөгчид гэрээслэлээр өвлөх эрхийн гэрчилгээг олгоно.
40.15.Нотариатч нь гэрээслэл биелүүлэгчээр томилогдсон бол энэ үүргийг хуульд заасан журмын дагуу гүйцэтгэнэ.
40.16.Гэрээслэл улсын хэмжээнд нэгдсэн дугаартай байна. Нотариатч гэрээслэлийн бүртгэлийн дугаарыг Танхимаас авах бөгөөд тухайн гэрээслэлийг гэрчилснээс хойш 14 хоногийн дотор танхимд бүртгүүлнэ.
40.17.Гэрээслэгч гэрээслэлээ өөрчлөх эсхүл цуцлах тухай хүсэлтээ анхны гэрээслэлийг гэрчилсэн нотариатчид эсхүл Нотариатчдын танхимд гаргах эрхтэй.
40.18.Гэрээслэлийг өөрчилсөн, цуцалсан тохиолдол түүнийг гэрчилсэн нотариатч 7 хоногийн дотор Танхимд мэдэгдэнэ."
18/41 дүгээр зүйлийн 41.4, 41.5, 40.6 дахь хэсэг:
"41.4.Нотариатч итгэмжлэлийг гэрчлэхдээ Иргэний хуулийн 70.1-т зааснаар төлөөлөгч нь төлөөлүүлэгчийн нэрийн өмнөөс өөртэйгөө, түүнчлэн гуравдагч этгээдийн нэрээр өөрөө төлөөлүүлэгчтэй хэлцэл хийх эрхгүйг үйлчлүүлэгчид тайлбарлана.
41.5.Хуулийн этгээдийн эд хөрөнгийг хүлээн авах, бусдад шилжүүлэх, захиран зарцуулах эрх олгосон итгэмжлэлд эрх баригчаас гадна нягтлан бодогч гарын үсэг зурах бөгөөд нягтлан бодогчгүй бол энэ тухай итгэмжлэлд тусгана.
41.6.Нотариатч шилжүүлж буй итгэмжлэлийг гэрчилсэн бол Иргэний хуулийн 62.7, 67.5-д заасан мэдэгдэх үүргийг талууд хүлээнэ."
19/42 дугаар зүйлийн 42.7, 42.8, 42.9, 42.10 дахь хэсэг:
"42.7.Нотариатч нь өвлөгдөх эд хөрөнгийг хамгаалах зорилгоор уг хөрөнгийг бүртгэж, өвлүүлэгчийн гэр бүлийн гишүүд, өвлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр тодорхой этгээдийн хамгаалалтад өгнө.
42.8.Бүртгэлийн ажиллагаа түр завсарлах буюу тодорхой хугацаагаар үргэлжилбэл тухай бүр битүүмжилж, энэ тухай тэмдэглэл үйлдэнэ.
42.9.Өвлүүлэгчтэй хамт амьдарч байсан этгээдүүд татгалзсан, бүртгэгдэх эд хөрөнгийг гаргаж өгөөгүй, тухайн эд хөрөнгө бэлэн байхгүй үндэслэлээр өвлөгдөх эд хөрөнгийг хамгаалах арга хэмжээ авах боломжгүй бол энэ тухай тэмдэглэл үйлдэж сонирхогч талуудад мэдэгдэнэ.
42.10.Хамгаалалтад өгсөн эд хөрөнгийг үрэгдүүлсэн, нуун далдалсан, гэмтээсэн тохиолдолд хүлээлгэх хуульд заасан хариуцлагыг хадгалагч буюу хамгаалагчид урьдчилан тайлбарлаж, гарын үсэг зуруулна."
20/43 дугаар зүйлийн 43.8 дахь хэсэг:
"43.8.Өв хүлээн авах, өв хүлээн авахаас татгалзсан хүсэлт, өвлөх эрхийн гэрчилгээ олгосон, гэрээслэл гэрчилснийг нотариатч Танхимын өв, гэрээслэлийн нэгдсэн бүртгэлд оруулна."
21/44 дүгээр зүйлийн 44.5 дахь хэсэг:
"44.5.Гадаад хэл дээр үйлдэгдсэн баримт бичигт зурсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэхдээ эрх бүхий орчуулагчийн орчуулгыг үндэслэх бөгөөд тухайн орчуулгыг нотариатын баримт бичигт хавсаргана."
22/45 дугаар зүйлийн 45.6, 45.7, 45.8 дахь хэсэг:
"45.6.Төлбөр төлөгч нотариатч дээр биечлэн ирсэн тохиолдолд мэдэгдэх хуудсыг нотариатч, бусад тохиолдолд төлбөр авагч биечлэн, эсхүл төлбөр төлөгчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл иргэн, хуулийн этгээдтэй төрийн байгууллагаас харилцах үндэсний цахим шуудангаар хүргүүлнэ.
45.7.Энэ хуулийн 45.6-д заасны дагуу хүргүүлснийг мэдэгдэх хуудсыг төлбөр төлөгчид гардуулсанд тооцно.
45.8.Мэдэгдэх хуудас бичихдээ үндэслэсэн баримт бичгийн эх хувийг нотариатч өөртөө авч үлдэнэ."
23/46 дугаар зүйлийн 46.11, 46.12, 46.13, 46.14, 46.15 дахь хэсэг:
"46.11.Нотариатч нь үйлчлүүлэгчийн хүсэлтээр гэрээний төслийг боловсруулсан бол гэрээг гэрчлэхээс өмнө төслийг талуудад танилцуулна.
46.12.Үнэ цэнэтэй, ховор эд зүйлийг барьцаалж байгаа бол тухайн эд зүйлийн фото зураг, бичлэг зэргийг нотариатчид үлдэх гэрээний хувьд хавсаргаж болно.
46.13.Эрх бүхий байгууллагад бүртгүүлж, гэрчилгээ авснаар өмчлөх, эзэмших эрх нь хууль ёсоор баталгааждаг эд хөрөнгийг бусдад шилжүүлсэн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй тохиолдолд тухайн гэрээг үндэслэн эрх шилжүүлэх гэрээ гэрчлэхгүй.
46.14.Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдтэй байгуулсан зээлийн гэрээ болон түүнтэй холбоотой бусад гэрээг гэрчлэхдээ банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдийн төлөөлөл байхыг шаардахгүй байж болно.
46.15.Энэ хуулийн 46.13-т Иргэний хуулийн 145 дугаар зүйлд заасан гэрээ хамаарахгүй."
24/48 дугаар зүйлийн 48.9 дэх хэсэг:
"48.9.Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс тодорхой гишүүнд ногдох хэсгийг өмчлөх эрхийг гэрчлэхдээ маргаангүй тохиолдолд гэрчилнэ."
25/49 дүгээр зүйлийн 49.4, 49.5, 49.6, 49.7 дахь хэсэг:
"49.4.Нотариатын цахим мэдээллийн сангаас баримт бичгийг талуудын хүсэлтээр хуулбараар гэрчилж болно.
49.5.Нотариатч нь эх баримтыг үндэслэн эрх бүхий орчуулагчийн орчуулсан орчуулгыг гэрчилж болно.Эх баримтад зурсан орчуулагчийн нэр, гарын үсэг ойлгомжтой, тэмдэг тод дарагдсан байна.
49.6.Төрийн байгууллагын мэдээллийн сангаас цаасан болон цахим хэлбэрээр олгосон лавлагаа, тодорхойлолт, цахим гэрээ, хэлцэл, бусад баримт бичгийг тухайн мэдээллийн сангийн эх үүсвэрээс шалгасны үндсэн дээр баримт бичгийн хуулбараар гэрчилж болно.
49.7.Нотариатч нь баримт бичгийн хуулбарыг дараах тохиолдолд гэрчлэхгүй:
49.7.1.гадаад хэл дээр үйлдэгдсэн баримт бичиг эрх бүхий орчуулагчаар орчуулагдаагүй, засвартай, баримт бичгийн эх хувь эсэхэд эргэлзээ төрвөл;
49.7.2.тухайн баримт бичигт эрх бүхий этгээд гарын үсэг зураагүй, эсхүл дутуу зурсан, түүнчлэн гэрчлүүлэх баримт бичгийн тамга /тэмдэг/-ний дардас нь гаргацгүй, бүдэг."
26/51.2-51.38 дахь хэсэг:
"51.2.Сахилгын зөвлөл нь нотариатчийн ёс зүй, мэргэшлийн үйл ажиллагаанд хяналт тавих, өргөдөл, гомдлыг шийдвэрлэхдээ хуульд үндэслэх, шуурхай тасралтгүй байх, шударга байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, тэгш эрхийг хангах, мэтгэлцэх зарчмыг баримтална.
51.3.Сахилгын зөвлөлийн гишүүн, нарийн бичгийн дарга, албан ажлын шаардлагаар тухайн өргөдөл, гомдолтой танилцсан Танхимын ажлын албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан, туслах ажилтан нь өргөдөл, гомдолтой холбоотой баримт мэдээллийн нууцыг чандлан хадгална.
51.4.Сахилгын зөвлөл нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
51.4.1.нотариатчийн хууль болон ёс зүйн хэм хэмжээ зөрчсөнтэй холбоотой хүн, хуулийн этгээдээс гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нотариатчийн үйл ажиллагаанд хяналт тавих;
51.4.2.эрх бүхий байгууллагаас ирүүлсэн хүсэлтийн дагуу нотариатч хууль болон ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн эсэхийг тогтоож, хариуцлага хүлээлгэх эсэхийг шийдвэрлэх;
51.4.3.шаардлагатай тохиолдолд нотариатчийн үйл ажиллагааг зогсоож баримт бичигт үзлэг, шалгалт хийх;
51.4.4.гэмт хэрэг, зөрчил үйлдэж, холбогдох шүүхийн шийдвэр, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон бол нотариатчийн тамга, баталгааны тэмдэг, баримт бичгийг хураан, Танхимд шилжүүлэн, хадгалуулах арга хэмжээ авах, цахим мэдээллийн санд нэвтрэх болон ашиглах эрхийг хаах;
51.4.5.Танхим, аймаг, нийслэлийн тойргийн салбарт зөрчил арилгах, ажил сайжруулах болон удирдлага зохион байгуулалтын талаар хугацаатай үүрэг, зөвлөмж өгөх;
51.4.6.нотариатчид зөрчил арилгах, ажил сайжруулах талаар хугацаатай үүрэг, мэдэгдэл, зөвлөмж өгөх;
51.4.7.хууль болон ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн нотариатчид энэ хуулийн 54.1.1-д заасан сахилгын шийтгэл оногдуулах;
51.4.8.хууль болон ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн нотариатчид энэ хуулийн 54.1.2, 54.1.3-т заасан сахилгын шийтгэл оногдуулах саналыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлэх.
51.5.Сахилгын зөвлөлийн дарга нь дараах бүрэн эрхтэй байна:
51.5.1.өргөдөл, гомдлыг тойргийн журмаар ажлын 2 өдөрт багтаан хуваарилах ажлыг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих;
51.5.2.хуралдааны дэгийг тогтоож, хурлыг удирдан явуулах;
51.5.3.өргөдөл, гомдлыг хуралдаанаар хэлэлцүүлэх хангалттай нотлох баримт бүрдсэн гэж үзсэн илтгэгч гишүүний саналаар хуралдааны товыг тогтоох;
51.5.4. зөвлөлийн гишүүнд урамшуулал, үйл ажиллагааны болон бусад зардлыг олгуулах талаар Танхимын бүх гишүүдийн хурал, Удирдах зөвлөл, Танхимын Ерөнхийлөгчид санал оруулах, шийдвэрлүүлэх;
51.5.5.гишүүний шийдвэрт гомдол гаргасан тохиолдолд өргөдөл, гомдлыг хуралдаанд танилцуулах.
51.6.Сахилгын зөвлөлийн гишүүд Танхимын төлөөллөөс нэр дэвшүүлэн, нууцаар санал хурааж, олонхийн саналаар даргыг сонгоно. Даргын эзгүйд даргын санал болгосон, эсхүл гишүүдээс олонхын санал авсан гишүүн түүнийг орлоно.
51.7.Сахилгын зөвлөлийн гишүүн дараах бүрэн эрхтэй:
51.7.1.хуваарилсан өргөдөл, гомдлыг хүлээн авч шалган, саналаа Зөвлөлийн хуралдаанд танилцуулах, өргөдөл, гомдол хүлээн авахаас татгалзах санал гаргах, нотлох ажиллагаа явуулах, эрх бүхий байгууллагаас лавлагаа мэдээлэл хүсэх;
51.7.2.хуралдаанд саналын эрхтэй оролцох;
51.7.3.энэ хуульд заасан үндэслэлээр зөрчил шалгах, хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах;
51.7.4.шийдвэрлэсэн асуудлаар тусгай санал бичих;
51.7.5.өргөдөл, гомдолд холбогдох асуудлаар иргэн, хуулийн этгээд болон нотариатчаас нотлох баримтын шаардлага хангасан баримт бичиг, тайлбар, нотлох баримтыг гаргуулан авах.
51.8.Сахилгын зөвлөлийн гишүүн дараах үндэслэлээр өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзана:
51.8.1.өргөдөл, гомдол гаргагчтай болон нотариатчтай гэр бүлийн гишүүн, төрөл садан болон хамаарал бүхий этгээд;
51.8.2.тухайн өргөдөл, гомдолтой холбоотой асуудлаар ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэх үндэслэлтэй бол.
51.9.Сахилгын зөвлөлийн хуралдаанд гишүүдээс татгалзан гаргах тухай хүсэлт гаргасан тохиолдолд тухайн гишүүний тайлбарыг сонсож, хуралдаанд оролцож байгаа бусад гишүүд шийдвэрлэнэ.
51.10.Сахилгын зөвлөлийн дарга, гишүүн хуралдаанаар хянан шийдвэрлэж буй асуудлаар саналаа өгөхөөс татгалзах эрхгүй.
51.11.Сахилгын зөвлөл нь тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэнэ. Зөвлөл үйл ажиллагаагаа тасралтгүй явуулах, үндсэн чиг үүрэг, бүрэн эрхээ хэрэгжүүлэх санхүүгийн баталгаа, зохион байгуулалтыг Танхим хангана. Сахилгын зөвлөлд өргөдөл, гомдлыг шийдвэрлэхэд туслах чиг үүрэг бүхий хуралдааны нарийн бичгийн дарга байх бөгөөд үүнийг Танхим зохион байгуулна.
51.12.Сахилгын зөвлөлийн гишүүний хүлээн авахаас татгалзсанаас бусад өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх үндсэн хэлбэр нь хуралдаан байх бөгөөд бүх гишүүдийн гуравны хоёроосдоошгүй нь оролцсоноор хуралдаан хүчин төгөлдөр болно.
51.13.Сахилгын зөвлөл хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэр гаргах бөгөөд хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргана. Зөвлөлийн тогтоол нь танилцуулсанаар хүчинтэй болно. Тогтоол хүчинтэй болсон өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор шийдвэрийг бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, Зөвлөлийн дарга, хуралдаанд оролцсон гишүүд гарын үсэг зурна.
51.14.Сахилгын зөвлөлийн нарийн бичгийн дарга нь өргөдөл, гомдлын шийдвэрийн болон бусад бүртгэл хөтлөх, Зөвлөлийн техник, тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангах, хуралдааны бэлтгэл, зохион байгуулалтыг хангах, гишүүний даалгасан ажиллагааг хийх, өргөдөл, гомдлын холбогдох материалыг танилцуулах, хурлын тов мэдэгдэх, хурлын тэмдэглэл хөтлөх, Зөвлөлийн гишүүний болон зөвлөлийн шийдвэр, тогтоол гардуулах ажиллагааг хэрэгжүүлнэ.
51.15.Сахилгын зөвлөлийн хуралдааны тэмдэглэлд хуралдаан хийсэн газар, эхэлсэн, дууссан цаг, хянан шийдвэрлэсэн бүрэлдэхүүн, нарийн бичгийн дарга, оролцогчдын эцэг (эх)-ийн нэр, нэр, хаяг, ирц болон хуралдаан явуулах дараалал, эрх үүргийг тайлбарласан байдал, оролцогчдын тайлбар, бүрэлдэхүүнээс өргөдөл, гомдлын талаар асууж тодруулсан байдал, Сахилгын зөвлөлийн шийдвэрийн агуулга, түүнд өргөдөл, гомдол гаргах хугацаа, холбогдох хуулийг тайлбарласан тухай заавал тусгана.
51.16.Сахилгын зөвлөлийн хуралдаан дууссан өдрөөс хойш 10 өдрийн дотор тэмдэглэлийг баталгаажуулна. Тэмдэглэлийг Сахилгын зөвлөлийн гишүүдэд хянуулан, Зөвлөлийн дарга, хуралдааны нарийн бичгийн дарга гарын үсэг зурна.
51.17.Сахилгын зөвлөлийн хуралдааны тэмдэглэл алдаатай бичигдсэн бол хуралдаан даргалагч эсхүл оролцогчийн санал болгосноор хуралдааны тэмдэглэлд 3 хоногийн дотор үндсэн агуулгад өөрчлөлт оруулахгүйгээр засвар хийж, энэ тухай тэмдэглэлд тусгаж, даргалагч, тухайн өргөдөл, гомдлыг шалгасан гишүүн гарын үсэг зурж баталгаажуулна.
51.18.Хуралдаан даргалагч өргөдөл, гомдол хянан шийдвэрлэх ажиллагааг энэ хуулийн дагуу явуулах, оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангах, хуралдааны дэгийг сахиулах талаар шаардлагатай арга хэмжээг авна.
51.19.Хуралдааны журам зөрчсөн этгээдэд эхний удаа хуралдаан даргалагч урьдчилан сануулна. Дахин зөрчил гаргасан бол хуралдааны танхимаас гаргаж, түүнийг байлцуулахгүйгээр асуудлыг хэлэлцэж, энэ тухай тэмдэглэлд тусгана.
51.20.Өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагааг монгол хэлээр явуулж, төрийн албан хэрэг хөтлөх журмын дагуу бичиж баримтжуулна. Зөвлөл шаардлагатай гэж үзвэл хянан шийдвэрлэх ажиллагааг дүрс болон дууны бичлэгт буулгаж болно.
51.21.Гадаад хэлээр бичигдсэн нотлох баримтыг эрх бүхий орчуулагчаар монгол хэл дээр орчуулуулсан байх бөгөөд энэ үүргийг тухайн баримтыг гарган өгч буй этгээд хариуцна.
51.22.Оролцогч өөрийн эзгүйд хуралдааныг хийх талаар Сахилгын зөвлөлд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэж болно.
51.23.Оролцогч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд ирээгүй тохиолдолд Зөвлөл оролцогчийн тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэнэ.
51.24.Бүрэлдэхүүн болон оролцогчдоос хуралдааныг хойшлуулах шаардлагатай гэж үзвэл нэг удаа хойшлуулж болно.
51.25.Оролцогчийн эзгүйд шийдвэрлэсэн Сахилгын зөвлөлийн шийдвэрт ердийн журмаар гомдол гаргана.
51.26.Даргалагч хуралдааны бүрэлдэхүүнийг зарлан тэднийг татгалзан гаргах эрхийг өргөдөл, гомдол гаргагч, нотариатч, тэдгээрийн төлөөлөгчид тайлбарлан өгнө.
51.27.Шинээр нотлох баримт бүрдүүлэх, хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар оролцогчоос гаргасан хүсэлтийг хуралдааны бүрэлдэхүүн нэн даруй шийдвэрлэнэ.
51.28.Сахилгын зөвлөлийн хуралдааныг цахимаар зохион байгуулж болох эсэхийг Зөвлөл шийдвэрлэх бөгөөд хуралдаанд оролцогчид байршлаасаа үл хамааран видео хэлбэрээр нэгэн зэрэг сонсох болон санал хэлэх эрхтэй оролцоно.
51.29.Хуралдаанд оролцогч цахим хуралдааныг хэвийн явуулахад саад учруулахгүй ба өөрөөс шалтгаалах техник, технологийн нөхцөл бололцоог бүрдүүлж, цахим программ, арга хэрэгсэл ашиглан хуралдаанд оролцох бөгөөд хуралдааны болон цахим программ, арга хэрэгслийн горимтой холбоотой нууцлалыг хамгаална.
51.30.Хуралдаан даргалагч хуралдааныг нээж, өргөдөл, гомдол гаргагч болон нотариатч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид эрх үүргийг тайлбарлан, бүрэлдэхүүнийг танилцуулж, татгалзах хүсэлт байгаа эсэхийг асуун, хэрэв татгалзах хүсэлт гарвал Сахилгын зөвлөлийн бусад бүрэлдэхүүн шийдвэрлэнэ. Өргөдөл, гомдлын талаар шалгагч гишүүн илтгэсний дараа өргөдөл, гомдол гаргагч, нотариатчийн тайлбарыг сонсож, гишүүд асуулт асууснаар, хэлэлцүүлгийн шатыг дуусгаж, гишүүд зөвлөлдөж, хуралдаан даргалагч гаргасан шийдвэрийнхээ агуулгыг танилцуулснаар хуралдааныг хаана.
51.31.Зөвлөлдөх тасалгаанд гаргасан санал нууц байна. Гишүүн бүр санал гаргах тэгш эрхтэйгээр оролцож, өөрийн санал, байр сууриа чөлөөтэй илэрхийлж, тайлбарлана. Хэлэлцсэн асуудлаар цөөнх болсон гишүүн үндэслэлээ тайлбарлаж, дахин санал хураалгах эрхтэй.
51.32.Гишүүд зөвлөлдөж нотариатчид хариуцлага хүлээлгэхдээ нотариатчийн гаргасан зөрчил, түүний шинж, үйлдэгдсэн нөхцөл байдал, үр дагавар, гэм буруугийн санаатай болон болгоомжгүй хэлбэр, үйлдэл, эс үйлдлийн хамаарал, бусад нотариатч, нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөлөл болон ач холбогдолтой гэж үзсэн нотлох баримтыг харгалзан үзнэ.
51.33.Сахилгын зөвлөлийн хуралдааны шийдвэр тогтоол хэлбэртэй, удиртгал, тодорхойлох, үндэслэх, хэсэгтэй, нотлох баримтыг хэрхэн үнэлж дүгнэсэн тухай болон түүний хууль зүйн үндэслэлийг заасан ойлгомжтой, тодорхой бичигдсэн байх бөгөөд өргөдөл, гомдлыг хянан хэлэлцээд дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:
51.33.1.энэ хуулийн 54.1.1-д заасан сахилгын шийтгэл оногдуулах;
51.33.2.энэ хуулийн 54.1.2, 54.1.3-т заасан сахилгын шийтгэл оногдуулах санал хүргүүлэх;
51.33.3.өргөдөл, гомдлыг хүлээн авахаас татгалзах;
51.33.4. хуралдаан хойшлуулах;
51.33.5.өргөдөл гомдлыг хангахгүй орхих;
51.33.6.маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх.
51.34.Оролцогчид энэ хуулийн 51.13-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор хүрэлцэн ирж тогтоолыг өөрийн биеэр болон төлөөлөгчөөр дамжуулан гардан авна.
51.35.Оролцогчдыг байлцуулалгүйгээр өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэсэн бол нарийн бичгийн дарга тогтоолыг гарсан даруй оролцогчдод гардуулна. Ийнхүү гардуулах боломжгүй, эсхүл хүрэлцэн ирж аваагүй бол ажлын алба уг хугацаа өнгөрснөөс хойш ажлын 3 өдрийн дотор өргөдөл, гомдол гаргагчийн өргөдөл, гомдолд дурдсан хаягаар, нотариатчид Танхимд бүртгэгдсэн хаягаар баталгаат шуудангаар, эсхүл оролцогч хүсвэл цахимаар хүргүүлнэ.
51.36.Энэ хуулийн 51.39-д заасны дагуу хүргүүлснээр тогтоолыг гардан авсанд тооцно.
51.37.Сахилгын Зөвлөлийн үйл ажиллагааны зардал, гишүүн, нарийн бичгийн даргын урамшууллыг Танхимын төсвөөс санхүүжүүлнэ.
51.38.Нотариатчид оногдуулсан сахилгын шийтгэлийн талаарх мэдээллийн санг Сахилгын Зөвлөл болон Танхим хөтөлнө."
27/52 дугаар зүйлийн 52.2-52.36 дахь хэсэг:
"52.2.Сахилгын зөвлөл нь дараах шаардлага хангасан өргөдөл, гомдлыг хүлээж авна:
52.2.1.өргөдөл, гомдол гаргагчийн нэр, хаяг, холбоо барих утас;
52.2.2.холбогдох нотариатчийн нэр, тойрог;
52.2.3.үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт.
52.3.Өргөдөл, гомдлыг Танхимын ажлын алба хүлээн авч, өргөдөл, гомдолд хавсаргасан материалын хуудасны тоо, огноог тэмдэглэн баталгаажуулж, дарааллын дагуу бүртгэнэ.
52.4.Нотариатч хууль болон ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээгдсэн, олон нийтийн сүлжээнд тавигдсан мэдээллийг үндэслэн зөрчил хянан шалгах ажиллагаа явуулж болно.
52.5.Сахилгын зөвлөл, зөвлөлийн гишүүн нь дараах тохиолдолд өргөдөл, гомдлыг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор татгалзаж, албан бичгээр хариу өгнө:
52.5.1.өргөдөл, гомдол нь зөрчилд эсхүл Зөвлөлийн эрх хэмжээнд хамаарахгүй;
52.5.2.төлөөлөх эрхгүй этгээд гаргасан;
52.5.3.Сахилгын зөвлөлийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа бол;
52.5.4.энэ хуулийн 511 дүгээр зүйлд заасан хугацаа өнгөрсөн;
52.5.5.энэ хуулийн 19.1-д заасан үндэслэлээр нотариатчийн эрх дуусгавар болсон;
52.5.6.өргөдөл, гомдолд дурдсан асуудлаар нотариатчид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бол.
52.5.7 өргөдөл, гомдол нь хуулийн 52.2-т заасан шаардлага хангаагүй.
52.7.Сахилгын зөвлөлийн гишүүн нь өргөдөл, гомдлыг хүлээн авахаас татгалзсан бол үндэслэлээ тодорхой тусгана. Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдол гаргагч этгээд гардан авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор Зөвлөлд гомдол гаргана.
52.8.Өргөдөл, гомдол гаргач нь өргөдөл, гомдлоо татан авсан бол түүнийг хэлэлцэхгүй.
52.9.Өргөдөл, гомдлыг хүлээн авсан гишүүн хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй бол Танхимын ажлын албанд даалгаснаар дараах ажиллагааг хэрэгжүүлнэ:
52.9.1.Танхимын ажлын алба өргөдөл, гомдлын хувийг нотариатчид гардуулан өгөх бөгөөд гардуулах боломжгүй тохиолдолд Танхимд бүртгүүлсэн хаяг, утас, факс, баталгаат шуудан, электрон шуудангийн хаягийн аль нэгээр илгээснээр гомдлыг гардуулан өгсөнд тооцно;
52.9.2.өргөдөл, гомдол гаргагч болон нотариатчаас тайлбар авах, нотлох баримт шаардах;
52.9.3.өргөдөл, гомдлын үндэслэлд холбогдох нотлох баримт цуглуулах, гэрч асуух, эрх бүхий байгууллагаас лавлагаа, мэдээлэл гаргуулан авах, үзлэг хийх;
52.9.4.гаргасан зөрчлийг тогтоох;
52.9.5.цуглуулсан баримтад дүн шинжилгээ хийж, нотлох баримтыг үнэлэх, хуралдаанд бэлтгэх.
52.10.Сахилгын зөвлөлийн гишүүн шаардлагатай гэж үзвэл ажлын албаны ажилтнаар баримт, мэдээлэл бүрдүүлэх талаар даалгавар өгч болно.
52.11.Сахилгын зөвлөл нь өргөдөл, гомдлыг гишүүн хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор зөрчлийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж, нотариатч зөрчил гаргасан эсэхийг тогтооно.
52.12.Энэ хуулийн 52.11-т заасан хугацааг Зөвлөлийн дарга нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно.
52.13.Нотариатч өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 10 хоногийн дотор, эсхүл Зөвлөлөөс тогтоосон хугацаанд өргөдөл, гомдлын шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтын хамт Зөвлөлд ирүүлнэ.
52.14.Нотариатч энэ хуулийн 52.13-т заасан хугацаанд өргөдөл, гомдлын шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэлээ ирүүлэх боломжгүй бол шалтгаан, түүний нотлох баримтыг Зөвлөлд ирүүлэх бөгөөд Зөвлөлийн дарга хугацааг 14 хүртэлх хоногоор сунгаж болно.
52.15.Нотариатч энэ хуулийн 52.13, 52.14-т заасан хугацаанд тайлбар, холбогдох нотлох баримтыг ирүүлээгүй бол өргөдөл, гомдолд дурдсан зөрчлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.
52.16.Нотариатчийн хууль болон ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн мэдээллийг Танхимын ажлын алба хүлээн авч, нотлох баримтын хамт Зөвлөлд шилжүүлнэ. Мэдээллийг хүлээн авах, хянан шийдвэрлэхдээ энэ зүйлд заасан нийтлэг журмыг баримтална.
52.17.Нотариатчид холбогдуулан хэд хэдэн этгээдээс гаргасан өргөдөл, гомдлыг нэгтгэж болно.
52.18..Шалгагч гишүүн маргааныг хянан шийдвэрлэх нотлох баримт хангалттай бүрдсэн, түүнчлэн гомдлыг шалгах хугацаа дуусаж байгаа бол хуралдааны тов тогтоолгохоор Сахилгын зөвлөлийн даргад мэдэгдэнэ.
52.19.Сахилгын зөвлөл нь шалгагч гишүүний саналаар дор дурдсан үндэслэл тогтоогдвол өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх шийдвэр гаргана:
52.19.1.өргөдөл, гомдол гаргагч этгээд болон нотариатч хүнд өвчний учир эмчлүүлж байгаа;
52.19.2.нотариатчийг эрэн сурвалжлах шаардлага бий болсон;
52.19.3.өргөдөл, гомдолтой холбоотой асуудлыг эрүүгийн, иргэний, захиргааны хэрэг хянан шийдвэрлэхээс өмнө шийдвэрлэх боломжгүй бол.
52.20.Хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн шалтгаан арилмагц өргөдөл, гомдол гаргагч этгээд болон нотариатчийн хүсэлт, гишүүний саналаар шалган шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулах тухай шийдвэр гаргах ба шийдвэр гарсан өдрөөс эхлэн хянан шийдвэрлэх хугацааг үргэлжлүүлэн тоолно.
52.21.Өргөдөл, гомдолд дурдсан асуудлын талаар хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан баримт сэлт, холбогдох этгээдийн тайлбар нотлох баримтад хамаарна.
52.22.Өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт нь холбогдох этгээд, өргөдөл, гомдол гаргагч, нотариатчийн тайлбар, өргөдөл, гомдлыг шалгах ажиллагааны болон хянан шийдвэрлэх хуралдааны тэмдэглэл, бусад баримтаар тогтоогдоно.
52.23.Нэргүй захидал болон мэдээлэл, холбогдох хууль тогтоомжийг зөрчиж цуглуулсан баримт нь нотлох баримт болохгүй.
52.24.Өргөдөл, гомдлыг шалгах ажиллагааны явцад тайлбар авах, үзлэг хийх болон энэ хуульд заасан бусад ажиллагаа явуулах замаар нотлох баримт цуглуулна.
52.25.Сахилгын зөвлөлийн гишүүн нь өргөдөл, гомдлыг шалгах ажиллагаанд оролцогчийн хүсэлт эсхүл өөрийн санаачилгаар энэ хуульд заасны дагуу тайлбар авах, тайлбар гаргуулахаар хүсэлт гаргах, үзлэг хийх зэрэг хуулиар хориглоогүй арга хэрэгслээр баримт, мэдээлэл цуглуулах ажиллагаа явуулна.
52.26.Өргөдөл, гомдол шалгах ажиллагаанд оролцогчоос бусад хүн, хуулийн этгээд нотлох баримт гарган өгч болно.
52.27.Сахилгын зөвлөлийн гишүүн нь цугларсан нотлох баримтыг бүх талаас нь, бодитоор хянан шалгах үүрэгтэй. Гишүүн нь тухайн өргөдөл, гомдолд хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бүх нотлох баримтыг өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ.
52.28.Шалгагч гишүүн, бүрэлдэхүүнд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй. Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй.
52.29.Өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шийдвэрлэх хуралдааны явцад дор дурдсан асуудлыг нотолбол зохино:
52.29.1.нотариатч зөрчил гаргасан эсэх;
52.29.2.нотариатчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх хариуцлагын хэмжээ, бусад нөхцөл байдал.
52.30. Өргөдөл, гомдол гаргагч болон нотариатч нь гишүүний дуудсанаар ирж, үнэн зөв тайлбар өгөх, тайлбарынхаа эх сурвалжийг зааж өгөх үүрэгтэй.
52.31.Өргөдөл, гомдолд хамааралтай баримт бичиг болон өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий бусад эд зүйлийг эд мөрийн баримтад тооцно. Өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчоос хуулийн дагуу гаргаж өгсөн дуу болон дууны, дуу-дүрсний бичлэг, гэрэл зураг зэрэг нь нотлох баримтад хамаарна.
52.32.Эд мөрийн баримтыг хүлээн авсан тэмдэглэл үйлдэж, түүнд тухайн эд мөрийн баримтын шинж байдлыг тодорхой бичиж, хэрэгт хадгалах ба гэрэл зураг авч, дууны, дуу-дүрсний бичлэг хийж баримтад хавсаргана.
52.33.Сахилгын зөвлөлийн хуралдааныг нээлттэй явуулах бөгөөд оролцогчийн хүсэлт болон төрийн байгууллага, хувь хүний нууцтай холбоотой асуудлаар хаалттай хуралдах боловч гарсан шийдвэр нь нээлттэй байна.
52.34.Зөвлөлийн хуралдаанаар өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэхтэй холбогдуулан нарийн бичгийн дарга оролцогчдод хуралдааны товыг 3 хоногийн өмнө мэдэгдэж, өргөдөл, гомдлын материалтай танилцуулах арга хэмжээг авна.
52.35.Зөвлөлийн хуралдаанд оролцогч гэдэгт өргөдөл, гомдол гаргагч, нотариатч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, нарыг /цаашид "оролцогч" гэх/ хэлнэ. Оролцогчийн хүсэлтээр хуралдаанд орчуулагч, хэлмэрч, гэрч дуудан оролцуулж болох бөгөөд тэдгээр нь энэ хуулийн 52.36.1, 52.36.3, 52.36.4, 52.36.6, 52.36.9-д зааснаас бусад эрх эдэлж, үүрэг хүлээнэ.
52.36.Оролцогч дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ:
52.36.1.эсрэг талын гаргасан шаардлага, тайлбар, нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх;
52.36.2.хуралдаанд оролцох;
52.36.3. хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргах;
52.36.4.гишүүдээс татгалзан гаргах.
52.36.5.тухайн асуудлаар үнэн зөв тайлбар гаргах;
52.36.6.өргөдөл, гомдолд дурдсан асуудлаар хариу тайлбарыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой нотлох баримтыг гаргаж өгөх;
52.36.7.З.Сахилгын зөвлөлийн дуудсанаар хүрэлцэн ирэх;
52.36.7. Сахилгын зөвлөлийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх;
52.36.8. хуралдааны дэгийг сахих;
52.36.9. Сахилгын зөвлөлийн шийдвэрийг биелүүлэх.
28/53 дугаар зүйлийн 53.1.1-53.1.10 дахь заалт:
"53.1.1.Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон нотариатчийн эрх, үүргийг тодорхойлсон нотариатын байгууллагын үйл ажиллагаанд холбогдох бусад хууль тогтоомжийг мэргэжлийн үйл ажиллагаандаа мөрдөж, иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дээдэлж, өргөсөн тангарагтаа үнэнч байх;
53.1.2.нотариатчийн үйлдэл, үйл ажиллагаа явуулахдаа түүний зан төлөв нь нотариатын байгууллагын талаарх олон нийтийн ойлголт, санаа бодол, итгэл үнэмшилд нөлөөтэй болохыг ухамсарлаж, нотариатын байгууллагын болон нотариатчийн нэр хүндэд харшлах зохисгүй байдал гаргахгүй байх;
53.1.3.ажлын байрны болон үйлчилгээний тав тухтай орчинг бүрдүүлж, харилцааны соёлыг эрхэмлэж, үйлчлүүлэгчдэд хүндэтгэлтэй хандах;
53.1.4.Танхим, түүний салбар зөвлөл, албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгавар, хууль ёсны шаардлагыг биелүүлж, Танхимаас зохион байгуулж буй аливаа мэргэжлийн үйл ажиллагаанд идэвх, санаачлагатай оролцох;
53.1.5.үзэл бодлоо илэрхийлэх, итгэл үнэмшилтэй байх, эвлэлдэн нэгдэх зэрэг хуульд заасан эрх, эрх чөлөөг эдлэхдээ мэргэжилдээ хүндэтгэлтэй хандаж, зөвхөн иргэний байр сууринаас хандах;
53.1.6.шүүх эрх мэдлийн болон хууль хяналтын байгууллагын ажилтнуудтай хуулийн хүрээнд, ажил хэрэгч байдлаар харилцаж, эрхэлж буй ажил, хувийн харилцаагаа ашиглахгүй байх;
53.1.7.үйлдэл, орлогын мэдээг тогтоосон хугацаанд үнэн зөв мэдээлж байх;
53.1.8.иргэн, байгууллагаас нотариатын үйлчилгээг тэгш хүртэх боломжийг хязгаарлах, нотариатчийг чөлөөтэй сонгох үйлчлүүлэгчийн эрхийг боогдуулах замаар өөртөө давуу байдал бий болгож, шударга бус өрсөлдөөн үүсгэхгүй байх;
53.1.9.олон нийтийн цахим мэдээ, мэдээллийн сүлжээ ашиглан бусад нотариатчийн нэр төр, алдар хүндэд халдахгүй байх:
53.1.10.ажил, үйлчилгээ үзүүлэх үедээ согтууруулах ундаа болон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэхгүй байх."
29/54 дүгээр зүйлийн 54.7, 54.8 дахь хэсэг:
"54.7.Дор дурдсан нөхцөл байдлыг хүндрүүлэх нөхцөл байдал гэж үзнэ:
54.7.1.сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй байхад дахин зөрчил гаргасан;
54.7.2.хууль бус гэдгийг мэдсээр байж нотариатын үйлдлийг санаатай хийсэн;
54.7.3.согтууруулах ундаа хэрэглэсэн буюу мансуурсан үедээ нотариатын үйлдэл хийсэн.
54.8.Сахилгын шийтгэл оногдуулсан өдрөөс хойш нэг жилийн дотор сахилгын шийтгэл хүлээгээгүй бол нотариатчийг сахилгын шийтгэлгүйд тооцно."
2 дугаар зүйл.Нотариатын тухай хуулийн дараах хэсэг, заалтыг дор дурдснаар өөрчлөн найруулсугай:
1/8 дугаар зүйлийн 8.5, 8.7 дахь хэсэг:
"8.5.Танхимын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих, энэ хуулийн 12.2-т заасан хөлс, зардлын хэмжээг тогтоох санал гаргах чиг үүрэг бүхий Хяналтын зөвлөл ажиллах бөгөөд түүний үйл ажиллагааны журмыг Танхимын дүрмээр тогтооно. Хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнд хууль зүйн болон нийгэм хамгаалал, хөдөлмөр, статистикийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хөндлөнгийн актуарч тус бүр нэг, бүх гишүүдийн хурлаас сонгогдсон нотариатч гурав, нийт долоон гишүүний бүрэлдэхүүнтэй ажиллана. Бүрэлдэхүүнийг Танхимын ерөнхийлөгчийн шийдвэрээр томилно.
8.7.Сахилгын зөвлөлийн гишүүнийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн 4 жилийн хугацаатай томилох бөгөөд тэдгээрийг улируулан томилохгүй. Сахилгын зөвлөлийн гишүүн нь бүрэн эрхээ хараат бусаар, шударгаар хэрэгжүүлнэ. Сахилгын зөвлөлийн орон гарсан гишүүний бүрэн эрхийн хугацааг томилсон хугацаанаас эхлэн тооцно."
2/12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэг:
"12.3.Хяналтын зөвлөл энэ хуулийн 12.2-т заасан хөлс, зардлын хэмжээг макро (микро) эдийн засгийн үндсэн үзүүлэлт, инфляц, хөдөлмөрийн хөлсний болон амьжиргааны баталгаажих доод түвшний хэмжээ, нотариатын үйл ажиллагаанд үүсэж буй эрсдэл, үйл ажиллагаанд гарч буй зардлын хэмжээнд судалгаа, шинжилгээ, тооцоолол хийж хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд танилцуулж зөвшөөрөл авсны үндсэн дээр 3 жил тутам тогтооно."
3/251 дүгээр зүйлийн 251.3 дахь хэсэг:
"251.3.Танхим нь цахим мэдээллийн сангийн техник хангамжийн суурилуулалт, шинэчлэл, тохиргоог хийх болон мэдээллийн аюулгүй байдлыг хангах, мэдээлэлд зөвшөөрөлгүй нэвтрэх оролдлогыг таслан зогсоох, илрүүлэх зорилгоор хамгаалалт, хяналтын техникийн систем, програм хангамжийг сайжруулах арга хэмжээг тогтмол авч хэрэгжүүлнэ."
4/42 дугаар зүйлийн 42.5 дахь хэсэг:
"42.5.Өвлүүлэгчтэй хамт амьдарч байсан этгээдүүд татгалзсан, бүртгэгдэх эд хөрөнгийг гаргаж өгөөгүй, тухайн эд хөрөнгө бэлэн байхгүй үндэслэлээр өвлөгдөх эд хөрөнгийг хамгаалах арга хэмжээ авах боломжгүй бол энэ тухай хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдэнэ."
5/43 дугаар зүйлийн 43.2.5 дахь заалт, 43.5 дахь хэсэг:
"43.2.5.өвлөгчийн бичгээр гаргасан хүсэлт, өвлүүлэгчийн оршин суугаа баг, хорооны Засаг даргын тодорхойлолт, өвлөгдөх хөрөнгөд өвлөх эрхийн гэрчилгээ олгогдсон эсэх, өв хүлээн авах, өвлөх эрхийн гэрчилгээ олгох, өв хүлээн авахаас татгалзах хүсэлт гаргасан эсэх, гэрээслэл үйлдсэн эсэх, өв хөрөнгөтэй холбоотой маргаан байгаа эсэх талаарх Танхимын өв, гэрээслэлийн нэгдсэн бүртгэлийн лавлагаа.
43.5.Өвлөгч нь насанд хүрээгүй буюу эрх зүйн чадамжгүй бол өвлөх эрхийн гэрчилгээг түүний нэр дээр олгож, хууль ёсны төлөөлөгч /эцэг /эх/, асран хамгаалагч, харгалзан дэмжигч/-д нь хүлээлгэн өгнө."
6/44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэг:
"44.2. Нотариатч хуулийн этгээдийг төлөөлсөн эрх бүхий албан тушаалтны гарын үсгийг гэрчлэхэд тухайн хуулийн этгээдийн тамга, тэмдэг дарагдсан байх бөгөөд төлөөлөх эрхийг олгосон нотлох баримтыг шалгана."
7/45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэг:
"45.1.Талууд үл маргах журмаар төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцож байгуулсан нотариатаар гэрчлэгдсэн гэрээ, төлбөрийг нотолсон баримт бичгийг үндэслэн төлбөр төлөгчөөс мөнгө, эдийн болон эдийн бус хөрөнгийг гаргуулахаар төлбөр авагчийн хүсэлтээр нотариатч мэдэгдэх хуудас үйлдэнэ."
8/53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэг:
"53.1.Нотариатч нь үйл ажиллагаандаа энэ хуулийн 21.2, 21.3-т заасныг болон дараах ёс зүйн хэм хэмжээг үйл ажиллагаандаа мөрдлөг болгоно."
9/54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.1 дэх заалт:
"54.1.Хууль, нотариатчийн үүрэг, хориглох зүйл, ёс зүйн хэм хэмжээ болон нотариатчийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм, журмыг зөрчсөн нотариатчид гаргасан зөрчлийн шинж байдлыг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг оногдуулна:
54.1.1.хаалттай, нээлттэй сануулах;"
3 дугаар зүйл.Нотариатын тухай хуулийн 7 дугаар зүйлийн гарчигийн "тойрог" гэсний дараа ", нотариатч тойрог шилжих, сэлгэн ажиллах" гэж, 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсгийн "ажиллана." гэсний дараа "Сахилгын зөвлөлийн гишүүн эрх зүйч мэргэжилтэй, нотариатч нь мэргэжлээрээ тасралтгүй 5-аас доошгүй жил ажилласан, сахилгын шийтгэлгүй байна." гэж, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийн "хэвлэмэл хуудас" гэсний дараа ", тоон гарын үсэг" гэж, 19 дүгээр зүйлийн 19 дахь хэсгийн "70" гэснийг "65" гэж, 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсгийн "эрхтэй" гэсний дараа "бөгөөд энэ хуулийн 16.2-т заасан нотариатын үүрэг гүйцэтгэгч зайн гэрчлэлт хийхийг хориглоно." гэж, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийн "хадгална." гэсний дараа "Нотариатын цахим санд хадгалагдаж буй үйлдэл, түүнтэй холбоотой баримт бичиг нь цаасан эх хувьтай адил хүчинтэй байна." гэж, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийн "мэдээлэл" гэсний дараа "лавлагаа" гэж, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийн "гэрчлэхдээ" гэсний дараа "Иргэний хуулийн 522-526 дугаар зүйлийг баримталж" гэж, 40.7 дахь хэсгийн "гардуулж," гэсний дараа "ус нэвтэрдэггүй дугтуйнд хийж," гэж, 43 дугаар зүйлийн 43.2.3 дахь заалтын "бичиг;" гэсний дараа "цахим мэдээллийн сангийн мэдээлэл, лавлагаа;" гэж, 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсгийн "Үйлчлүүлэгч" гэсний дараа "зайн гэрчлэлтээс бусад тохиолдолд" гэж, 49 дүгээр зүйлийн гарчигийн "хуулбар" гэсний дараа ", орчуулга" гэж тус тус нэмсүгэй.
4 дүгээр зүйл.Нотариатын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6 дахь заалтын "дүрмийг" гэснийг "хэм хэмжээг" гэж, 8 дугаар зүйлийн "8.4.6." гэснийг "8.4.8." гэж, 13 дугаар зүйлийн 13.1.3 дахь заалтын "дүрмийн" гэснийг "хэм хэмжээний" гэж, 15 дугаар зүйлийн 15.6 дахь хэсгийн "бүрэлдэхүүн, ажиллах журмыг" гэснийг "бүрэлдэхүүнийг" гэж, мөн хэсгийн "батална" гэснийг "томилно" гэж, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн "хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн" гэснийг "Удирдах зөвлөл" гэж, 21 дүгээр зүйлийн 21.2.2 дахь заалтын "дүрмийг" гэснийг "хэм хэмжээг" гэж, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийн "хурууны хээ" гэснийг "биеийн давхцахгүй өгөгдөл (хурууны хээ, нүүр царай)" гэж, 31 дүгээр зүйлийн "31.1.6" дахь заалтыг "31.1.8." гэж, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийн "хуульд заасны" гэснийг "хуулийн 520 дугаар зүйлд заасны дагуу өвлөгчийг тогтоож," гэж, 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсгийн "эсэхийг нягтална." гэснийг "эсэх болон төлөөлөх эрхийг олгосон нотлох баримтыг шалгана." гэж, 45 дугаар зүйлийн 45.3.3 дахь заалтын "улсын бүртгэлийн" гэснийг "регистрийн" гэж, 46 дугаар зүйлийн 46.8 дахь хэсгийн "үндэслэж түүний хуулбарыг нотариатын баримтад хавсаргана." гэснийг "үндэслэнэ." гэж, 53 дугаар зүйлийн гарчигийн "дүрэм" гэснийг хэм хэмжээ гэж тус тус өөрчилсүгэй.
5 дугаар зүйл.Нотариатын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.6 дахь хэсгийн "заавал" гэснийг, 43 дугаар зүйлийн 43.5 дахь заалтын "болон" гэснийг, 45 дугаар зүйлийн 45.4 дэх хэсгийн "хэвлэмэл хуудас дээр" гэснийг, 53 дугаар зүйлийн 53.2 дахь хэсгийг тус тус хүчингүй болгосугай.
6 дугаар зүйл.Энэ хууль 2026 оны ... сарын ... өдрөөс хүчин төгөлдөр дагаж мөрдөнө.
ГАРЫН ҮСЭГ
Нүүр
Санал өгөх