Танилцуулга:
Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогыг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл нь бүтцийн хувьд дэлхийн ба бүс нутгийн цэрэг-улс төрийн болон цэрэг-стратегийн нөхцөл байдал, Монгол Улсын Зэвсэгт хүчний зэвсэглэл, цэргийн техникийн өнөөгийн байдал, Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогын чиглэл, Зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогыг хэрэгжүүлэх тогтолцоо гэсэн 4 бүлгээс бүрдэхээр боловсруулагдсан болно.