Танилцуулга:
Төсөл
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2025 оны ... дугаар сарын ... ны өдөр
Улаанбаатар хот
ЭРҮҮГИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Эрүүгийн хуульд доор дурдсан агуулгатай дараах зүйл нэмсүгэй:
"20.18 дугаар зүйл.Хөгжлийн төсөл, хөтөлбөрийн үйл ажиллагааг зогсоох
1.Төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр хэрэгжүүлж байгаа хөгжлийн төсөл, хөтөлбөрийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, хууль бусаар зогсоосон бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, эсхүл зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Тайлбар:Энэ зүйлд заасан "Төрийн эрх бүхий байгууллага" гэдэгт Монгол Улсын Их Хурал, Засгийн газрыг ойлгоно."
2 дугаар зүйл.Энэ хуулийг 2025 оны ... сарын ... ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Гарын үсэг
Төслийн саналууд
Санал өгөх