Танилцуулга:
Төсөл
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬ
НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:
1/3 дугаар зүйлийн 3.1.24, 3.1.25, 3.1.26, 3.1.27, 3.1.28, 3.1.29, 3.1.30 дахь заалт:
3.1.24."ус дахин ашиглах" гэж Усны тухай хуулийн 3.1.36-т заасныг;
3.1.25."дахин ашиглах цэвэрлэсэн ус" гэж дахин ашиглах зориулалтын стандартын чанарын шаардлагад нийцэх хүртэл боловсруулсан усыг;
3.1.26."дахин ашиглах усны эх үүсвэр" гэж хаягдал усыг дахин ашиглах цэвэрлэсэн усны стандартад нийцтэл цэвэрлэх, дамжуулах, түгээх, хадгалах зориулалттай инженерийн дэд бүтцийг;
3.1.27."хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр" гэж стандартын шаардлагад нийцсэн хаягдал усыг хүлээн авч, дахин ашиглах цэвэрлэсэн усны стандартын шаардлагад нийцтэл цэвэрлэх зориулалт бүхий барилга байгууламж, тоног төхөөрөмж, шугам, сүлжээ, технологийн иж бүрдэл бүхий цогц байгууламжийг;
3.1.28."дахин ашиглах цэвэрлэсэн ус дамжуулах шугам" гэж ус дахин боловсруулах үйлдвэрээс хэрэглэгчийн тоолуурын өмнөх хаалт хүртэлх шугам сүлжээг;
3.1.29."дахин ашиглах цэвэрлэсэн ус түгээх шугам" гэж хэрэглэгчийн тоолуурын хаалтаас цааш үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах шугам сүлжээг;
3.1.30."дахин ашиглах цэвэрлэсэн усны үйлчилгээний төлбөр" гэж дахин ашиглах цэвэрлэсэн усыг хүлээж авах, цэвэрлэх, дамжуулах, түгээх үйл ажиллагаатай холбогдон гарах зардлыг.
2/4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх заалт:
4.1.4.дахин ашиглах цэвэрлэсэн усны хэрэглээг тогтвортой нэмэгдүүлэх чиглэлээр шаардлагатай дэмжлэг үзүүлэх.
3/10 дугаар зүйлийн 10.1.15 дахь заалт:
10.1.15.иргэн, аж ахуйн нэгж дахин ашиглах цэвэрлэсэн усыг авч ашиглах тохиолдолд үйлчилгээний төлбөрийг талууд гэрээгээр тогтоож, тухайн гэрээг Зохицуулах хороонд бүртгүүлнэ;
4/10 дугаар зүйлийн 10.4, 10.5 дэх хэсэг:
10.4.Дахин ашиглах цэвэрлэсэн усны чанар, найрлага, хэрэглээний зориулалтад тавих шаардлагын хэрэгжилтэд тогтмол хяналт, мониторинг хийх, стандартын шаардлага хангаагүй усыг хүлээн авах, түгээхээс татгалзах.
10.5.Ус дахин ашиглах үйлдвэрт тавигдах шаардлага, үйл ажиллагаа эрхлэх журам болон дахин ашиглах цэвэрлэсэн усны чанар, аюулгүй байдалд тавих стандарт, техникийн зохицуулалтыг холбогдох эрх бүхий байгууллагатай хамтран батлах.
5/12 дугаар зүйлийн 12.2.15, 12.2.16, 12.2.17 дахь заалт:
12.2.15.дахин ашиглах цэвэрлэсэн ус үйлдвэрлэх байгууламжийн ашиглалт, засвар, үйлчилгээ;
12.2.16.дахин ашиглах цэвэрлэсэн ус дамжуулах, түгээх шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ;
12.2.17.дахин ашиглах цэвэрлэсэн усыг тусгай зориулалтын машинаар зөөвөрлөх үйлчилгээ.
6/14 дугаар зүйлийн 14.1.3 дахь заалт:
14.1.3. дахин ашиглах цэвэрлэсэн усыг түгээх, дамжуулах, ашиглуулах харилцааг энэ хуулиар болон түүнд нийцүүлэн баталсан журам, стандартын дагуу зохицуулах.
7/15 дугаар зүйлийн 15.1.13 дахь заалт:
15.1.13.эрчим хүч болон бусад үйлдвэрлэлийн зориулалттай хэрэглээнд газрын доорх цэнгэг усны хэрэглээг хязгаарлаж, дахин ашиглах цэвэрлэсэн усыг эн тэргүүнд ашиглах.
8/17 дугаар зүйлийн 17.15, 17.16 дахь заалт:
17.15.Дахин ашиглах цэвэрлэсэн ус дамжуулах, түгээх шугамын тэнхлэгээс хоёр тийш таван метрт хамгаалалтын зурвас тогтооно.
17.16.Дахин ашиглах цэвэрлэсэн усны үйлдвэрийн барилга байгууламжид хангагч байгууллагын зөвшөөрөлгүйгээр нэвтрэхийг хориглоно.
9/191 дүгээр зүйл.Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр
191.1.Хот, суурины төвлөрсөн цэвэрлэх байгууламж болон бусад эх үүсврээс гарч буй хаягдал усыг холбогдох стандартын шаардлагад нийцүүлэн цэвэрлэж, ахуйн бус зориулалтаар дахин ашиглах цэвэрлэсэн ус үйлдвэрлэнэ.
191.2.Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийг байгуулах, ашиглалтад оруулах, үйл ажиллагаа явуулахад байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэж, холбогдох төрийн захиргааны байгууллагын баталсан журам, стандарт, техникийн шаардлагыг мөрдөнө.
191.3.Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн үйлдвэрлэсэн дахин ашиглах цэвэрлэсэн усны чанар, аюулгүй байдал, хэрэглээний зориулалтыг холбогдох стандартын дагуу тогтмол хянаж, хяналтын үр дүнг олон нийтэд ил тод мэдээлнэ.
191.4.Дахин ашиглах цэвэрлэсэн усыг унд, ахуйн зориулалтаар нийлүүлэх, хэрэглэх, ашиглахыг хориглоно.
2 дугаар зүйл. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
3 дугаар зүйл. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийн "цэвэрлэх" гэсний дараа ", хаягдал усыг дахин ашиглах" гэж, 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх заалтын "цэвэр, бохир" гэсний дараа "болон дахин ашиглах цэвэрлэсэн" гэж, мөн заалтын "төлбөр тооцох журам, цэвэр, бохир" гэсний дараа "болон дахин ашиглах цэвэрлэсэн" гэж тус тус нэмсүгэй.
4 дүгээр зүйл. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх заалтын дугаарыг "4.1.5" гэж, 15 дугаар зүйлийн 15.1.13 дахь заалтын дугаарыг "15.1.14" гэж тус тус өөрчилсүгэй.
5 дугаар зүйл. Энэ хуулийг ... хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Нүүр
Санал өгөх