A

A

A

Хариуцагч байгууллага Хууль зүйн үндэсний хүрээлэн
Нийтэлсэн огноо 2026-06-04 19:04:18
Төслийн төлөв Идэвхтэй
  • 0
  • 0
  • 38
БАРИЛГЫН ТУХАЙ ХУУЛЬ
САНАЛ АВЧ ДУУСАХ ХУГАЦАА: 2026-07-04

Танилцуулга:

ТӨСӨЛ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2026 оны ... дүгээр сарын ... -ны өдөр        Улаанбаатар хот

БАРИЛГЫН ТУХАЙ ХУУЛЬ

/Шинэчилсэн найруулга/

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилго

Хэвлэх

1.1. Энэ хуулийн зорилго нь хүний амь нас, эрүүл мэнд, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, барилга, байгууламжийн хүртээмж, чанар, аюулгүй байдал болон эрчим хүчний хэмнэлттэй тогтвортой хөгжлийг хангах үүднээс барилга, байгууламжийн үйл ажиллагааг зохицуулах, оролцогчдын эрх, үүргийг тодорхойлж, хяналт, хариуцлагын тогтолцоог бүрдүүлэхэд оршино.

2 дугаар зүйл.Барилгын хууль тогтоомж

Хэвлэх

2.1. Барилгын хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2. Монгол Улсын нутаг дэвсгэрт барилга, байгууламжийн үйл ажиллагаатай холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулах бөгөөд салбарын бусад хууль тогтоомж энэ хуульд нийцсэн байна.

2.3. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

2.4. Гадаадын зээл тусламжаар хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээний хүрээнд баригдах барилга, байгууламжийн үйл ажиллагаанд тусгайлан зохицуулаагүй бол олон улсын барилгын норм, нормативын баримт бичгийг ашиглаж болно.

2.5. Энэ хуулийн 2.4-т заасан олон улсын норм, нормативын баримт бичгийн шаардлага нь Монгол Улсын барилгын норм, нормативын суурь шаардлагыг бууруулсан тохиолдолд тухайн баримт бичгийг хэрэглэхгүй.

3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

Хэвлэх

3.1. Энэ хууль нь барилга, байгууламжийг төлөвлөх, зураг төсөл боловсруулах, барьж байгуулах, өргөтгөх, шинэчлэх, засварлах, буулгах, ашиглалтад оруулах, ашиглахтай холбогдсон харилцаанд үйлчилнэ.

3.2. Эрчим хүч, зам, тээвэр, болон уул уурхай, батлан хамгаалах, зэвсэгт хүчин, харилцаа холбоо, инженерийн бэлтгэх арга хэмжээ зэрэг салбарын барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэхэд энэ хууль болон түүнд нийцүүлэн баталсан барилга, байгууламжийн норм, нормативийн баримт бичгийг суурь үндэслэл болгоно.

3.3. Уул уурхай, батлан хамгаалах, зэвсэгт хүчин болон бусад төрийн тусгай чиг үүрэг бүхий салбарын барилга, байгууламжийн аюулгүй байдалтай холбогдсон харилцаанд энэ хууль үйлчлэх ба уг барилга, байгууламжид суурилуулах тусгайлсан техник, тоног төхөөрөмжийн сонголт, технологийн угсралт, тохируулга, зүгшрүүлэлт, ашиглалттай холбоотой харилцаанд энэ хууль үйлчлэхгүй.

4 дүгээр зүйл.Нэр томьёоны тодорхойлолт

Хэвлэх

4.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1."ашиглалтын тооцоот хугацаа" гэж барилга, байгууламжийн норм, нормативын баримт бичиг, төлөвлөлтийн даалгавар, эсхүл зураг төслөөр тогтоосон барилга, байгууламжид их засвар хийх буюу өөрчлөн шинэчлэх хүртэл ашиглах хугацааг;

4.1.2. "байгууламж" гэж газар дээрх болон газар доорх эрчим хүч, харилцаа холбоо, цэвэр, бохир усны шугам сүлжээ, цэвэрлэх байгууламж, газрын тос, байгалийн хий, уул уурхайн бүтээгдэхүүн дамжуулах цогцолбор, тэдгээрийн дэд бүтэц, хамгаалалтын далан, суваг, шуудуу, хаалт, хашаа, гүүр, хонгил, эрчим хүч, харилцаа холбооны шугамын тулгуур /цамхаг/ багана, тэдгээрийн суурь, үндсэн бүтээцийг;

4.1.3. "барилга" гэж бүс нутаг, хот суурины төлөвлөлтийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний хүрээнд зохих зөвшөөрөл бүхий газарт батлагдсан зураг төсөл, барилга, байгууламжийн норм, нормативын баримт бичигтзаасан шаардлагын дагуу эрх бүхий этгээдийн барьж ашиглалтад оруулсан хүн байнга амьдрах, ажил, үйлчилгээ эрхлэх болон тодорхой хугацаанд байрлах, үйлчлүүлэх зориулалттай барилга, байгууламжийн бүх ангилалд хамаарах объектыг;

4.1.4. "барилга, байгууламжийн ангилал" гэж барилга, байгууламжийг зориулалт, хүчин чадал, үндсэн бүтээцийн төрөл, хариуцлагын зэрэглэл, эзлэхүүн төлөвлөлт, галын аюулгүй байдлын эрсдэлийн зэрэг, байгаль орчинд нөлөөлөх үзүүлэлт, ач холбогдлоор нь эрэмбэлэн тогтоосныг;

4.1.5. "барилга, байгууламжийг ашиглалтад тохируулах, зүгшрүүлэх" гэж барилга, байгууламжийг ашиглалтад оруулснаас хойш нэг жилийн хугацаанд ашиглалтын хэвийн, тогтвортой ажиллагааг хангуулахыг;

4.1.6. "барилга, байгууламжийн баримт бичиг" гэж газар өмчлөх, ашиглах, эзэмших эрх, барилгын ажил, үйл ажиллагаа эрхлэх болон барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, барилгын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай энэ хуульд заасны дагуу бүрдүүлсэн барилга, байгууламжийн холболтын нөхцөл, зураг төсөл, талбайн болон ил далд ажлын гүйцэтгэлийн тэмдэглэл, хувийн хэрэг, байгаль орчны үнэлгээ болон барилгын ажлыг гүйцэтгэх, ашиглалтад оруулахад бүрдүүлэх шаардлагатай цаасан болон цахим хэлбэрийн материалыг;

4.1.7. "барилга, байгууламжийн захиалагч" гэж барилгын ажил гүйцэтгүүлэхээр зөвлөх үйлчилгээ үзүүлэгч, зураг төсөл зохиогч, барилгын ажил гүйцэтгэгчтэй гэрээ байгуулсан иргэн, хуулийн этгээд болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг;

4.1.8. "барилга, байгууламжийн норм, нормативын баримт бичиг" гэж эрх бүхий байгууллагын баталсан барилга, байгууламжийн үйл ажиллагаанд мөрдөх техникийн зохицуулалт, норм ба дүрэм, барилгын дүрэм, стандартыг;

4.1.9. "барилгын ажлын хяналт" гэж барилгын ажлыг батлагдсан зураг төсөл, норм, нормативын баримт бичгийн дагуу гүйцэтгэж байгаа эсэхэд захиалагчтай байгуулсан гэрээний үндсэн дээр эрх бүхий этгээдээс барилгын талбайд гүйцэтгэх байнгын болон үе шатны хяналт, үнэлэлт, дүгнэлт өгөх үйл ажиллагааг;

4.1.10. "барилгын ажил" гэж барилга, байгууламжийг шинээр барих, өргөтгөх, шинэчлэх, хүчитгэх, буулгах ажиллагааг;

4.1.11. "барилгын ажил гүйцэтгэгч" гэж барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгч, гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийг;

4.1.12. "барилгын ажил гүйцэтгэх төлөвлөгөө" гэж барилгын ажлыг холбогдох хууль тогтоомж, захиалагчийн шаардлага, зураг төсөл, чанарын шаардлагад нийцүүлэн гүйцэтгэхэд шаардлагатай санхүүгийн болон ажиллах хүчний нөөц, талбайн зохион байгуулалт, технологийн нарийвчилсан хуваарийг;

4.1.13. "барилгын ажлын талбай" гэж барилгын ажил гүйцэтгэж байгаа тухайн орчин, агаарын орон зай, хөдөлгөөнөөс түр тусгаарласан газрыг;

4.1.14. "барилгын материал" гэж барилгын ажилд хэрэглэх, ашиглах стандарт, эрүүл ахуй, экологийн шаардлагыг хангасан, гарал үүслийн болон тохирлын гэрчилгээ бүхий материал, бүтээгдэхүүн, түүхий эдийг;

4.1.15. "барилга, байгууламжийн техникийн улсын хяналт" гэж эрх бүхий албан тушаалтнаас барилга, байгууламжийн үйл ажиллагаа хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт, шалгалт хэрэгжүүлж холбогдох шийдвэр гаргах ажиллагааг;

4.1.16. "барилга, байгууламжийн төсөв" гэж зураг төсөлд үндэслэн барилга, байгууламжийг барихад шаардлагатай өртгийг тооцсон баримт бичгийг;

4.1.17. "барилга, байгууламжийн үйл ажиллагаа" гэж барилга, байгууламжийг төлөвлөх, зураг төсөл боловсруулах, барилгын материал үйлдвэрлэх, ханган нийлүүлэх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх, барилгын ажил гүйцэтгэх, ашиглалтад оруулах, баталгаат хугацаанд ашиглах, буулгахтай холбоотой ажиллагааг;

4.1.18. "буулгалтын ажил" гэж хууль тогтоомжид заасны дагуу эсхүл эрх бүхий байгууллага, албан тушаалтны дүгнэлт, шийдвэрийг үндэслэн барилга, байгууламжийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн буулгах ажиллагааг;

4.1.19. "гадна тохижилт" гэж барилга, байгууламжийн эдэлбэр газарт ногоон байгууламж, авто зам, явган хүний зам, орц, гарц, гэрэлтүүлэг бүхий аюулгүй орчин бүрдүүлэхийг;

4.1.20. "гадна шугам сүлжээ" гэж инженерийн дэд бүтцэд холбогдох шугам сүлжээ болон тэдгээрийн байгууламжийг;

4.1.21. "даацын бүтээц" гэж барилга, байгууламжийн хувьд өөрийн жингийн ачаа болон бусад тогтмол ба түр ачаа, үйлчлэлийг хүлээн авах, тэдгээрийг дамжуулж байгаа бүтээцийн элементийг буюу суурь, даацын багана, даацын хана, хучилт, дам нуруу, дээврийн хийцийг;

4.1.22. ""зөвлөх үйлчилгээ" гэж барилга, байгууламжийн үйл ажиллагаанд мэргэжил, тусгай мэдлэг, ур чадварын үндсэн дээр үзүүлж байгаа эрх бүхий этгээдийн хараат бус мэргэжлийн үйлчилгээг;

4.1.23. "зураг төсөл зохиогч" гэж барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах эрх бүхий этгээдийг;

4.1.24. "инженер хайгуулын судалгаа" гэж барилга барих тухайн газрын инженер-геологи, геотехник, гидрогеологи, газар хөдлөлт, байгаль, ус цаг уурын нөхцөл, газрын төлөв байдлыг тогтоох мэргэжлийн ажиллагааг;

4.1.25. "паспортжуулах" гэж ашиглагдаж байгаа барилга, байгууламжийн бат бэх, найдваржилтын төлөв байдалд мэргэжлийн дүгнэлт гаргаж, баталгаажуулахыг;

4.1.26. "ногоон барилга" гэж хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөөгүй материал хэрэглэсэн, эрчим хүч, усан хангамж, ариутгах татуурга нь байгаль орчинд ээлтэй, нөөцийн хэмнэлт бүхий энэ зүйлийн 4.1.4-д тодорхойлсон объектыг;

4.1.27. "техникийн тухайлсан шаардлага" гэж барилга, байгууламжид ашиглах, хэрэглэх, үйлдвэрлэх, материал, эдлэхүүн, тоног төхөөрөмжийг сонгох, тэдгээрийг тээвэрлэх, хадгалах, угсрах, хүлээн авахад тавигдах шаардлага, үзүүлэлтийг;

4.1.28. "төвөгшил" гэж барилга, байгууламжийн бүтээц, технологи, эзлэхүүн төлөвлөлт, инженерийн шийдлээс хамаарч зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэхэд тавигдах нарийн төвөгтэй байдлын зэрэглэлийг;

4.1.29. "төлөвлөлтийн даалгавар" гэж захиалагчийн газар эзэмших, ашиглах, өмчлөх эрх дээр үндэслэн, тухайн газрын барилгажилтын төсөл, хот төлөвлөлтийн бүсчлэлээр тогтоогдсон шаардлагын дагуу, барилга, байгууламж төлөвлөх тухай шийдвэрийн баримт бичгийг;

4.1.30. "түр барилга, байгууламж" гэж барилгын ажлын болон гамшиг, онцгой байдлын үед түр ашиглах зориулалттай барилга, байгууламж, шугам сүлжээг;

4.1.31. "тэг тэнхлэг" гэж барилга, байгууламж, дэд бүтцийн үндсэн тэнхлэгийн хэмжээ, тусгай хэрэгцээ болон нийтийн эдэлбэрийн газрын хилийн зааг, хэмжээ, түвшнийг улсын геодезийн сүлжээнд холбосон газар дээрх тэмдэглэгээ, актыг;

4.1.32. "хамгаалалтын горим" гэж барилгын ажил түр зогсох хугацаанд барилга, байгууламжийн чанар, аюулгүй байдлыг хангах, барилгын бүрэлдэхүүн хэсгийг эвдэрч гэмтэхээс хамгаалах, барилгын ажлыг үргэлжлүүлэх нөхцөлийг бүрдүүлэхээр тогтоосон дэгийг;

4.1.33. "холболтын нөхцөл" гэж барилга, байгууламжийн гадна шугам сүлжээг инженерийн дэд бүтцэд холбогдох цэг, байршлыг тогтоосон баримт бичгийг;

4.1.34. "үйлчилгээний хүртээмжийн шаардлага" гэж хөгжлийн бэрхшээлтэй хүн, өндөр настан, нялх хүүхэдтэй иргэн, жирэмсэн эмэгтэй, бага насны хүүхэд, түр хугацаагаар хөдөлмөрийн чадвараа алдсан хүний гудамж, зам талбайгаар саадгүй зорчих, барилга, байгууламжид нэвтрэх, үйлчилгээ авах, суралцах, ажил хөдөлмөр эрхлэх, ариун цэврийн өрөөгөөр саадгүй үйлчлүүлэх боломж, нөхцөл бүрдүүлэхийг;

4.1.35. "хүчитгэх" гэж тухайн барилга, байгууламжийн чанар, аюулгүй байдалд инженерийн судалгаа, шинжилгээ хийж гаргасан дүгнэлтийн дагуу боловсруулсан зураг төслийн хүрээнд барилгын ажил гүйцэтгэхийг;

4.1.36. "шинжээч" гэж барилга, байгууламжийн үйл ажиллагаанд эрх бүхий этгээдийн хүсэлтээр хараат бус, бие даасан, мэргэжлийн түвшинд шинжилгээ хийж, дүгнэлт гаргах иргэн, хуулийн этгээдийг;

4.1.37. "чанарын баталгаа" гэж барилга, байгууламжийг ашиглалтад оруулснаас хойш илэрсэн чанарын доголдлыг арилгах, хохирлыг арилгах, хариуцах хугацаа, үүргийг гэрээ болон бусад эрх зүйн хэлбэрээр илэрхийлж батлахыг;

4.2. Энэ хуульд заасан бусад нэр томьёог тайлбарлахад Монгол Улсын хууль тогтоомжийг баримтлана.

5 дугаар зүйл.Барилга, байгууламжийн үйл ажиллагаанд баримтлах зарчим

Хэвлэх

5.1. Барилга, байгууламжийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:

5.1.1.хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллах эрхийг хангах; 5.1.2.хот, суурин газрын хөгжлийн бодлого, газар ашиглалтынтөлөвлөлт, бүсчлэлд нийцсэн байх;

5.1.3. барилга, байгууламжийн чанар, аюулгүй байдал, ашиглалтын найдвартай байдлыг хангах;

5.1.4. байгаль орчинд ээлтэй, нөөцийн хэмнэлттэй, эрчим хүчний үр ашигтай, тогтвортой хөгжлийн шаардлагад нийцсэн байх;

5.1.5. барилга, байгууламжийн үйл ажиллагаанд оролцогчдын эрх, үүрэг, хариуцлагын тэнцвэрт байдлыг хангах;

5.1.6. барилга, байгууламжийн үйл ажиллагаа ил тод, нээлттэй байх;

5.1.7. барилга, байгууламжийн үйл ажиллагаанд оролцогч нь хууль тогтоомж, норм, нормативын шаардлагыг дагаж мөрдөх, мэргэжлийн ёс зүйг сахих, хариуцлагатай байх.

5.2. Төрөөсбарилгынсалбарынзохицуулалтыгхэрэгжүүлэхдээдараах зарчмыг баримтална:

5.2.1. барилгынсалбарынбодлогыннэгдмэлбайдал,салбар хоорондын уялдааг хангасан байх;

5.2.2. төрийнүйлчилгээньхуульднийцсэн,илтод,шуурхай, хүртээмжтэй, авлигаас ангид байх;

5.2.3. мэргэжлийн холбоодын үйл ажиллагаа, инноваци, дэвшилтэт технологийг дэмжих;

5.2.4. хувийн, нийтийн болон гуравдагч этгээдийн эрх ашиг сонирхлыг хамгаалах.

6 дугаар зүйл.Барилга, байгууламжийн үйл ажиллагаанд хориглох зүйл

Хэвлэх

6.1. Барилга, байгууламжийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно.

Үүнд:

6.1.1. нийтийн эдэлбэр газар, усны болон ойн сан бүхий газар, тусгай хамгаалалтай газар нутаг, дэд бүтцийн хамгаалалтын бүсэд холбогдох хууль тогтоомжийг зөрчиж барилга, байгууламжийн үйл ажиллагаа явуулах;

6.1.2. энэ хуульд заасан барилга, байгууламжийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн зөвшөөрлөө бусдад ашиглуулах;

6.1.3. захиалагч нь дуусаагүй, дууссан боловч ашиглалтад оруулаагүй барилга, байгууламжийг ашиглах;

6.1.4. мэргэжлийноролцогчньбарилга,байгууламжийнүйл ажиллагаанд илт үндэслэлгүй дүгнэлт, акт, шийдвэрийг гаргах,

6.1.5. Энэ хуульд заасан бусад.

6.2. Захиалагч, хөрөнгө оруулагч, барилга, байгууламжийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий хуулийн этгээд нь дараах тохиолдолд иргэн, хуулийн этгээдээс хөрөнгө татан төвлөрүүлэхийг хориглоно. Үүнд:

6.2.1.төлөвлөлтийн даалгаваргүй;

6.2.2.барилгын ажлын зөвшөөрөлгүй;

6.2.3.холболтын нөхцөлийг бүрдүүлээгүй;

6.2.4.зураг төсөл нь батлагдаагүй;

6.2.5. газар эзэмших, ашиглах, өмчлөх эрх /гэрчилгээ/-гүй;

6.2.6. даацынбүтээцийнугсралтынажлын50-иасдоошгүйхувь дуусаагүй;

6.2.7. эрсдлийн даатгалд хамрагдаагүй.

6.3. Төрийн байгууллага, албан тушаалтанд хориглох зүйл:

6.3.1. хот төлөвлөлтийн шаардлагыг зөрчиж төлөвлөлтийн даалгавар баталгаажуулах, төлөвлөлтийн даалгаврыг дур мэдэн өөрчлөх;

6.3.2. энэ хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн шаардлагыг зөрчиж мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл болон барилгын зөвшөөрөл олгох, нөхөн олгох;

6.3.3. барилга, байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэл гаргахад илт хууль бус шийдвэрийг баталгаажуулах;

6.3.4. энэ хуульд заасан шаардлагыг хангаагүй барилга, байгууламжийг ашиглалтад оруулах;

6.4. Барилгын материал, бүтээгдэхүүн, түүхий эдийг үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч нь тохирлын гэрчилгээгүй барилгын материал үйлдэрлэх, нийлүүлэхийг хориглоно.

6.5. Барилгын ажлын захиалагч, гүйцэтгэгчийн үйл ажиллагаанд хориглох зүйл:

6.5.1. нэг, хоёр, гуравдугаар ангилалд хамаарах барилга, байгууламжийн ажлыг батлагдсан зураг төсөлгүйгээр эхлүүлэх;

6.5.2. нийтийн эдэлбэр газар, усны болон ойн сан бүхий газар, тусгай хамгаалалтай газар нутаг, дэд бүтцийн хамгаалалтын бүсэд холбогдох хууль тогтоомжийг зөрчиж барилга, байгууламжийн үйл ажиллагаа явуулах;

6.5.3. барилгын ажлын зөвшөөрөл авах хүсэлтэд хавсаргасан, магадлал хийгдсэн иж бүрэн зураг төсөлд олон нийт, орон сууцны зориулалттай барилгын төлөвлөлт, хаалганы дугаарыг барилгын ажлын зөвшөөрөл авснаас хойш өөрчлөх.

6.6. Дөрөвдүгээр ангилалд хамаарах барилга, байгууламжид энэ зүйлийн 6.3 дахь хэсэг хамаарахгүй.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙН АНГИЛАЛ БОЛОН АЖЛЫН ТӨРӨЛ

7 дугаар зүйл.Барилга, байгууламжийн ангилал

Хэвлэх

7.1. Барилга, байгууламжийг зориулалт, хүчин чадал, үндсэн бүтээцийн төрөл, хариуцлагын зэрэглэл, эзлэхүүн төлөвлөлт, галын аюулгүй байдлын эрсдэлийн зэрэг, байгаль орчинд нөлөөлөх үзүүлэлт зэргийг харгалзан барилгын дараах байдлаар ангилна.

7.1.1.Нэгдүгээр ангилал;

7.1.2.Хоёрдугаар ангилал;

7.1.3.Гуравдугаар ангилал;

7.1.4.Дөрөвдүгээр ангилал.

7.2. Нэгдүгээр ангилалд цөмийн болон усан цахилгаан станц, олон улсын нисэх буудал, хий болон нефть дамжуулах хоолой, метро, уул уурхай, хүнд үйлдвэр, аюултай ба хортой бодисын үйлдвэр, 330 мегаваттаас дээш хүчин чадалтай цахилгаан станц болон шугам сүлжээ, сансрын дэд бүтэц болон үүнтэй адилтгах батлан хамгаалах, улсын чанартай стратегийн ач холбогдол бүхий барилга, байгууламж хамаарна.

7.3. Хоёрдугаар ангилалд өндөр эрсдэл бүхий барилга, байгууламж хамаарна.

7.4. Гуравдугаар ангилалд энэ зүйлийн 7.2, 7.3, 7.5-д зааснаас бусад барилга, байгууламж хамаарна.

7.5. Дөрөвдүгээр ангилалд барилгын ажлын зөвшөөрөл шаардахгүй барилга, байгууламж хамаарна.

7.6. Энэ хуульд зөвлөх үйлчилгээ үзүүлэх, барилга, байгууламжийн зураг төсөлд магадлал хийх, барилгын зөвшөөрөл олгох, барилгын ажилд хяналт тавих, ашиглалтад оруулахтай холбоотой үйл ажиллагааг барилга, байгууламжийн ангилал тус бүрээр ялгамжтай зохицуулна.

7.7. Энэ зүйлийн 7.1-д заасан барилга, байгууламжийн ангиллыг энэ хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан аргачлал, жагсаалтаар тогтооно.

8 дугаар зүйл.Барилгын ажлын төрөл

Хэвлэх

8.1. Барилгын ажил нь дараах төрөлтэй байна:

8.1.1. шинээр барих буюу барилга, байгууламж баригдаагүй байршилд, эсхүл хуучин барилга, байгууламжийг буулгасан талбайд шинээр объект угсрах;

8.1.2. өргөтгөх буюу ашиглагдаж байгаа барилга, байгууламжийг хэвтээ чиглэлд залгах, эсхүл босоо чиглэлд давхарлан эзлэхүүнийг нь нэмэгдүүлэх;

8.1.3. шинэчлэх буюу барилга, байгууламжийн зориулалт, хүчин чадлыг өөрчлөх, дотор инженерийн шугам сүлжээ, системийг бүрэн шинэчлэх;

8.1.4. хүчитгэх буюу барилга, байгууламжийн үндсэн даацын бүтээц, элементийн бат бэхийн чадварыг нэмэгдүүлэх;

8.1.5. засварлах буюу барилга, байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг хангах зорилгоор түүний элэгдэж гэмтсэн хэсэг, бүтээцийг хэсэгчлэн болон бүхэлд нь засах;

8.1.6. сэргээн засварлах буюу түүх, соёлын дурсгалт болон уран барилгын дурсгалт барилга, байгууламжийн анхны төрх, шинж чанарыг хадгалж, хамгаалах;

8.1.7. тоног төхөөрөмж суурилуулах буюу барилга, байгууламжийн технологийн болон тусгай зориулалтын тоног төхөөрөмжийг угсрах;

8.1.8. буулгах буюу барилга, байгууламжийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн буулгаж, талбайг чөлөөлөх;

8.1.9. гадна тохижилт буюу барилга, байгууламжийн эдэлбэр газар болон орчны талбайд ногоон байгууламж, зам талбай, гэрэлтүүлэг, орчин бүрдүүлэх ажил гүйцэтгэх.

9 дүгээр зүйл.Барилга, байгууламжид тавигдах хүртээмжийн шаардлага

Хэвлэх

9.1. Барилга, байгууламжийн зураг төсөлд хүртээмжийн шаардлагыг барилга, байгууламжийн норм, нормативийн баримт бичгийн дагуу тусгана.

9.2. Хүртээмжийн шаардлагыг дараах барилга, байгууламж, орчинд заавал хангасан байна:

9.2.1. соёл урлаг, худалдаа, үйлчилгээ, захиргаа, банк санхүү, эрүүл мэнд, боловсрол, спорт, шашны зориулалттай олон нийтийн барилга, байгууламж;

9.2.2. ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан тусгай зориулалтын барилга, байгууламж, асрамжийн газар, сувилал;

9.2.3. харилцаа холбоо, нийтийн тээврийн үйлчилгээний барилга, байгууламж, нисэх буудал, төмөр замын өртөө, вокзал, авто буудлын зогсоол;

9.2.4. нийтийн эдэлбэр газрын парк, цэцэрлэгт хүрээлэн, гудамж талбай, явган хүний зам, гарц, гүүрэн болон туннелэн гарц, гадна тохижилтын обьектууд.

10 дугаар зүйл.Ногоон барилга, түүний төлөвлөлт

Хэвлэх

10.1. Ногоон барилга, түүний төлөвлөлт нь хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөөгүй материал ашигласан, эрчим хүч, ус болон бусад байгалийн нөөцийн хэмнэлттэй, үр ашигтай байх суурь шаардлагыг хангасан байна.

10.2. Ногоон барилгын төлөвлөлт, үнэлгээний шалгуур үзүүлэлт, баталгаажуулах аргачлал болон ногоон барилгын зэрэглэл тогтоох журмыг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.23-т заасны дагуу барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

10.3. Ногоон барилгын шаардлага хангасан барилга, байгууламжийн захиалагч, хөрөнгө оруулагч, өмчлөгчид төрөөс хөнгөлөлттэй зээл олгох, татварын болон татварын бус дэмжлэг, хөнгөлөлт үзүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжоор зохицуулна.

11 дүгээр зүйл.Барилга, байгууламжийн чанарын баталгаа

Хэвлэх

11.1. Барилга, байгууламжийг ашиглалтад оруулснаас хойш түүний инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмж, тоноглолын туршилт, тохируулга, зүгшрүүлэлтийн хугацаа нэг жил байна.

11.2. Барилга, байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаа дуусгавар болсноос хойш барилга байгууламжийн үндсэн бүтээц, инженерийн шугам сүлжээ, засал, тохижилт, тоноглолын хэвийн ашиглалтын хугацаа гурваас доошгүй жил байна.

11.3. Барилгын ажил гүйцэтгэгч нь барилга, байгууламжид ашиглах барилгын материалд техникийн тухайлсан шаардлагад заасны дагуу чанарын баталгаа гаргана.

11.4. Барилга, байгууламжийн чанарын баталгаат хугацаа нь энэ зүйлийн 11.1, 11.3-т заасан хугацааны нийлбэр буюу 4 жилээс доошгүй байх бөгөөд барилга, байгууламжийг ашиглалтад оруулсан шийдвэр гарсан өдрөөс хойш тоолно.

11.5. Захиалагч нь барилга, байгууламжийн чанарын баталгаат хугацаанд ашиглагч, өмчлөгчийн буруутай үйл ажиллагаанаас хамаарахгүй чанарын доголдол илэрсэн бол уг доголдлыг арилгуулах бөгөөд гүйцэтгэгч өөрийн хөрөнгөөр уг доголдлыг арилгаж, учруулсан хохирлыг барагдуулна.

11.6. Барилга, байгууламжийн чанарын баталгааны барьцаалбар нэг жил байх байх бөгөөд энэ зүйлийн 11.5-т заасны дагуу уг доголдлыг арилгаагүй эсхүл зайлхийсэн бол барьцаалбарыг доголдлыг арилгахад зарцуулна.

11.7. Барилга, байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаа дууссан тохиолдолд барьцаалбарыг чөлөөлнө.

12 дугаар зүйл. Барилга, байгууламжийн ашиглалтын хугацаа

Хэвлэх

12.1. Барилга, байгууламжийн ашиглалтын хугацаа нь дараах хэлбэртэй байна.

Үүнд:

12.1.1.жишиг хугацаа; 12.1.2.тооцоот хугацаа.

12.2. Барилга байгууламжийн жишиг хугацааг түүний зориулалт, ангилал, бүтээцийн онцлогт нийцүүлэн барилгын норм ба дүрмээр тогтооно.

12.3. Барилга, байгууламжийн тооцоот хугацааг барилга, байгууламжийн жишиг хугацаанд үндэслэн тодорхойлох бөгөөд төлөвлөлтийн даалгавар, ашиглалтын гэрчилгээнд тусгана.

12.4. Барилга, байгууламжийн тооцоот хугацаа дууссан эсхүл төлөвлөлтийн даалгавар болон гэрчилгээнд барилга, байгууламжийн тооцоот хугацааг тусгаагүй барилга байгууламжийн жишиг хугацаа дууссан бол техникийн улсын хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь дүгнэлт гаргана.

12.5. Барилга, байгууламжийн ашиглалтын хугацаанд хүний хүчин зүйл, гамшгийн улмаас даацын бүтээцэд өөрчлөлт орсон тохиолдолд эрх бүхий шинжээч, мэргэжлийн байгууллагаар техникийн төлөв байдлын шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргуулна.

12.6. Энэ зүйлийн 12.4, 12.5-д заасан дүгнэлтийг үндэслэн барилга, байгууламжийг үргэлжлүүлэн ашиглах, хүчитгэх, сэргээн засварлах, зориулалтыг өөрчлөх, дахин төлөвлөх эсхүл буулгах тухай шийдвэрийг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэлийн Засаг дарга нь хууль тогтоомжид заасны дагуу гаргана.

12.7. Энэ зүйлд заасан барилга, байгууламжийн ашиглалтын үйл ажиллагааны нарийвчилсан зохицуулалтыг барилга, байгууламжийн ашиглалтын дүрмээр зохицуулна.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

БАРИЛГЫН БАЙГУУЛАМЖИЙН НОРМ, НОРМАТИВЫН БАРИМТ БИЧИГ

13 дугаар зүйл.Барилга, байгууламжийн норм, нормативын баримт бичгийн тогтолцоо

Хэвлэх

13.1. Барилга, байгууламжийн норм, нормативын баримт бичгийн тогтолцоо нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд барилга байгууламжийг найдвартай, бат бэх, ашиглалтын болон угсралтын үеийн өртөг зардал багатай, үр ашигтай байдлаар төлөвлөх, барьж байгуулах, барилгын материал, бүтээгдэхүүн үйлдвэрлэх буюу барилгын үйл ажиллагаанд шаардагдах стандартчилал, нормчлолын үндсэн чиглэл, бүрдлийг тогтооход чиглэнэ.

13.2. Барилга, байгууламжийн норм, нормативын баримт бичгийн тогтолцоо нь барилга, байгууламжийг төлөвлөх, зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, ашиглалтад оруулах, ашиглалтын үеийн үйл ажиллагааны техникийн аюулгүй, найдвартай байдлын шаардлагыг тогтоосон баримт бичгийн бүрдэл байна.

13.3. Барилга, байгууламжийн норм, нормативын баримт бичиг нь дараах төрөлтэй байна. Үүнд:

13.3.1. техникийн зохицуулалт;

13.3.2. барилгын норм ба дүрэм;

13.3.3. барилгын дүрэм;

13.3.4. стандарт.

13.4. Барилгын үйл ажиллагаанд энэ зүйлийн 13.3.1, 13.3.2-т заасан барилга, байгууламжийн норм, нормативын баримт бичгийг заавал, энэ зүйлийн 13.3.3, 13.3.4-т заасан баримт бичгийг сонгож мөрдөнө.

13.5. Энэ зүйлийн 13.3.2-т заасан баримт бичгээр барилга, байгууламжийн техникийн нарийвчилсан нөхцөл, шаардлагыг тогтоох бөгөөд барилгын үйл ажиллагаанд техникийн зохицуулалтыг хангах үндэслэл болно.

13.6. Барилга, байгууламжийн норм, нормативын баримт бичигт тухайн барилга, байгууламжийн онцлогт тохирох техникийн шаардлага тусгагдаагүй, эсхүл шинэ дэвшилтэт технологи ашиглах тохиолдолд "Тусгай техникийн нөхцөл"-ийг боловсруулан Мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж, барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална. .

13.7. Бусад салбарын барилга, байгууламжийн норм, нормативын баримт бичиг нь энэ хуульд нийцсэн, харилцан уялдаатай, нэгдмэл байна.

13.8. Энэ зүйлд заасан заавал мөрдөх барилга, байгууламжийн норм, нормативын баримт бичгийг дагаж мөрдөж ажиллаагүй нь барилгын ажлыг тухайн үе шатанд зогсоох, зөрчлийг бүрэн хангуулах хүртэл зөвшөөрлийг түдгэлзүүлэх, эсхүл хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэх үндэслэл болно. .

14 дүгээр зүйл.Барилга, байгууламжийн норм, нормативын баримт бичиг боловсруулах, баталгаажуулах

Хэвлэх

14.1. Барилгын салбарын судалгаа, шинжилгээний байгууллага нь норм, нормативын баримт бичиг боловсруулах ажлыг төлөвлөх, судалгаанд суурилсан шинжлэх ухааны үндэслэлтэй, олон улсын хөгжлийн чиг хандлага болон үндэсний онцлогт нийцүүлэн боловсруулах ажлыг улсын хэмжээнд хариуцан зохион байгуулна.

14.2. Барилгын салбарын судалгаа, шинжилгээний байгууллага нь барилга, байгууламжийн норм, нормативын баримт бичигт 5 жил тутамд хяналт шинжилгээ, үнэлгээ хийж, тэдгээрийг шинэчлэх, нэмэлт, өөрчлөлт оруулахад барилгын шинжлэх ухаан, техник, технологи, инновацийн хөгжилд суурилан, дундаж хугацааны жагсаалт, төлөвлөгөөг боловсруулж, барилгын асуудал эрхэлсэн Засгийн газар гишүүнээр батлуулна.

14.3. Энэ хуулийн 13.2.1-д заасан техникийн зохицуулалтыг Засгийн газар, 13.2.2, 13.2.3-т заасан барилгын норм ба дүрэм, барилгын дүрмийг барилгын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тус тус батална.

14.4. Энэ зүйлийн 14.2-т заасны дагуу норм, нормативын баримт бичгийг боловсруулах, шинэчлэх ажлыг эрдэм шинжилгээ, сургалтын байгууллага, мэргэжлийн төрийн бус байгууллага болон зөвлөх үйлчилгээний эрх бүхий хуулийн этгээдээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно.

14.5. Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон барилгын салбарын судалгаа, шинжилгээний байгууллага нь батлагдсан норм, нормативын баримт бичгийн нэгдсэн санг бүрдүүлэх, мэдээллээр хангах, хэрэгжилтэд хяналт тавих ажлыг хэрэгжүүлнэ.

15 дугаар зүйл. Барилга, байгууламжийн норм, нормативын сан

Хэвлэх

15.1. Барилгын салбарын хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн суурь судалгааг гүйцэтгэх, төсөл боловсруулах, баталгаажуулах, нутагшуулах болон тэдгээрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг санхүүжүүлэх чиг үүрэг бүхий Барилга, байгууламжийн норм, нормативын сантай байна.

15.2. Барилга, байгууламжийн норм, нормативын сангийн үйл ажиллагааг энэ хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д заасан журмаар зохицуулна.

15.3. Барилга, байгууламжийн норм, нормативын сан нь дөрөвдүгээр ангилалаас бусад ангилалд хамаарах барилга, байгууламжийн төсөвт өртгөөс 0.1 хувиар тооцсон орлого болон бусад орлогоос бүрдэнэ.

15.4. Энэ зүйлийн 15.3-т заасан барилга, байгууламжийн норм, нормативын баримт бичгийн төсөл боловсруулах, баталгаажуулах, хэрэгжүүлэх, сурталчлахтай холбоотой зардлыг Барилга, байгууламжийн норм, нормативын сангаас санхүүжүүлнэ.

15.5. Сангийн удирдлагыг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцах бөгөөд сангийн үйл ажиллагаа, хөрөнгийн зарцуулалтын тайланг жил бүр нийтэд ил тод мэдээлэх үүрэгтэй.

15.6. Барилгын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Сангийн үйл ажиллагаанд хяналт тавих бөгөөд Сангийн санхүүгийн тайланд жил бүр хөндлөнгийн аудит хийлгэж, дүгнэлтийг баталгаажуулна.

15.7. Барилга, байгууламжийн норм, нормативын сангийн хөрөнгийг энэ зүйлийн 15.4-т зааснаас гадна салбарын хууль тогтоомж, норм, нормативын баримт бичиг, стандарт, дүрэм, журмын төсөл боловсруулахтай холбоотой судалгаа шинжилгээ хийх, төсөл хөтөлбөр боловсруулах, сургалт сурталчилгаа зохион байгуулах, төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагын ажилтан, сургалтад хамруулах, шаардлагатай ажил, үйлчилгээг мэргэшсэн иргэн, төрийн бус мэргэжлийн байгууллага болон хуулийн этгээдээр гэрээгээр гүйцэтгүүлэхэд зарцуулна.

15.8. Барилга, байгууламжийн норм, нормативын баримт бичиг боловсруулах ажлыг олон улсын төсөл, хөтөлбөрийн зардлыг гадаад, дотоодын иргэн, хуулийн этгээд санхүүжүүлж болно.

16 дугаар зүйл.Олонулсынтехникийндүрэм,стандартыгхүлээн зөвшөөрөх

Хэвлэх

16.1. Олон улсын болон гадаад улсын дэвшилтэт норм, нормативын баримт бичгийг Монгол Улсад хүлээн зөвшөөрч, дагаж мөрдөх, бүртгэх журмыг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална.

16.2. Монгол Улсын барилга, байгууламжийн норм, нормативын баримт бичиг болон дүрэм, журмаар зохицуулагдаагүй харилцааг олон улсын болон гадаадын барилга, байгууламжийн норм, нормативын баримт бичгээр зохицуулж болно.

16.3. Энэ зүйлийн 16.1-д заасан баримт бичгийг Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага бүртгэж мөрдүүлнэ.

16.4. Барилгын үйл ажиллагаанд олон улс, бүс нутаг, гадаад улсын стандартыг Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд заасан журмын дагуу үндэсний стандартаар бүртгэж хэрэглэнэ.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

БАРИЛГЫН МАТЕРИАЛ, ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНД ТАВИГДАХ ШААРДЛАГА

17 дугаар зүйл.Барилгын материал, бүтээгдэхүүнд тавигдах шаардлага

Хэвлэх

17.1. Барилга, байгууламж барих, ашиглахад хэрэглэх барилгын материал, түүхий эд, бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж (цаашид "барилгын материал" гэх) нь дараах шаардлагыг хангасан байна:

17.1.1. холбогдох техникийн зохицуулалт, үндэсний болон олон улсын стандартын шаардлагыг бүрэн хангасан байх;

17.1.2. хүний амь нас, эрүүл мэнд, мал эмнэлэг, ургамал хамгаалал болон байгаль орчинд сөрөг нөлөөгүй, аюулгүйн үзүүлэлтийг хангасан байх;

17.1.3. гарал үүсэл болон чанарын баталгаажуулалт бүхий үндэсний, эсхүл Монгол Улсад хүлээн зөвшөөрсөн олон улсын тохирлын гэрчилгээ, паспорттой байх;

17.1.4. барилга, байгууламжийг буулгах үед хог хаягдал бага гаргах, дахин ашиглах, боловсруулах боломжтой байх бөгөөд хаягдал нь хөрс, ус, агаар болон хүрээлэн байгаа орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл нь зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрэхгүй байх.

18 дугаар зүйл.Барилгын материалын үйлдвэрлэлд тавигдах шаардлага

Хэвлэх

18.1. Барилгын материал үйлдвэрлэгч нь бүтээгдэхүүнийг батлагдсан технологийн заавар, стандартын дагуу үйлдвэрлэж, тохирлын гэрчилгээгээр чанар, аюулгүй байдлыг баталгаажуулсан байна.

18.2. Барилгын материал үйлдвэрлэгч нь салбарын цахим мэдээллийн санд бүртгүүлж, дараах мэдээллийг тухай бүр шинэчлэн оруулна:

18.2.1. үйлдвэрлэгчийннэр,үйлдвэрийнбайршил,үйлдвэрлэлийн хүчин чадал;

18.2.2. тохирлын гэрчилгээ түүнд хамаарах мэдээлэл.

18.3. Үйлдвэрлэл, технологийн парк болон чөлөөт бүсэд барилгын материалын үйлдвэрлэл эрхлэх төслийн технологийн шийдэл, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн бэлэн байдлыг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх Мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж, дүгнэлт гаргана. .

19 дүгээр зүйл.Барилгын материалын чанар, аюулгүй байдлын хяналт

Хэвлэх

19.1. Барилгын материалын чанарын баталгаат хугацааг тухайн бүтээгдэхүүний үндэсний болон олон улсын стандарт, техникийн нөхцөлд зааснаар тогтоох бөгөөд үйлдвэрлэгч, нийлүүлэгч нь уг хугацаанд чанарын доголдлыг хариуцна.

19.2. Барилгын ажилд хэрэглэсэн барилгын материалын чанар, аюулгүй байдлын шаардлага хангасныг нотлох гэрчилгээ, паспорт, лабораторийн сорилт, туршилтын дүнгийн баримт бичгийг цахим болон цаасан хэлбэрээр бүрдүүлж, барилга, байгууламжийн ашиглалтын тооцоот хугацааны туршид хадгална.

19.3. Барилга, байгууламжийн зураг төсөлд заасан техник үзүүлэлт, чанарын шаардлагыг тухайн барилгын ажилд хэрэглэх материал хангаж байгаа эсэхэд захиалагч болон зөвлөх үйлчилгээ үзүүлэгч хяналт тавьж, талбайд нэвтрүүлэх зөвшөөрлийн акт үйлдсэний үндсэн дээр барилгын ажилд хэрэглүүлнэ.

ТАВДУГААР БҮЛЭГ

БАРИЛГЫН САЛБАРЫН УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТНЫ БҮРЭН ЭРХ, ЧИГ ҮҮРЭГ

20 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын бүрэн эрх

Хэвлэх

20.1. Монгол Улсын Их Хурал барилгын салбарт дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

20.1.1. Монгол Улсын Их Хурал барилгын салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлж, барилгын хууль тогтоомжийг боловсронгуй болгох;

20.1.2. цөмийн байгууламж болон үндэсний аюулгүй байдлын стратегийн ач холбогдол бүхий улс дамнасан инженерийн дэд бүтэц, шугам сүлжээний барилга, байгууламж барих, байгуулах асуудлаар шийдвэр гаргах;

20.1.3. Засгийн газрын өргөн мэдүүлснээр барилгын салбарт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний санхүүжилт болон хөгжлийн дунд, урт хугацааны бодлогын баримт бичгийг батлах;

20.1.4. хууль тогтоомжид заасан бусад эрх.

22 дугаар зүйл.Засгийн газрын бүрэн эрх

Хэвлэх

22.1. Засгийн газар барилгын салбарт дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

22.1.1. барилгын салбарыг хөгжүүлэх бодлогын баримт бичиг, улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

22.1.2. энэ хуулийн 20.1.2-т заасан стратегийн ач холбогдол бүхий улсын чанартай барилга, байгууламжийг барих, ашиглалтад оруулах зөвшөөрлийн асуудлыг шийдвэрлэх, журам тогтоох;

22.1.3. түгээмэл тархацтай ашигт малтмал, түүхий эдийг барилгын материалын үйлдвэрлэлд ашиглуулах шийдвэрийг хууль тогтоомжийн хүрээнд гаргах;

22.1.4. барилгын материалын дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, импортыг орлох дэвшилтэт технологи нэвтрүүлэхэд чиглэсэн эдийн засаг, татварын болон зохицуулалтын дэмжлэг үзүүлэх;

22.2. Энэ зүйлийн 22.1.2-т заасан барилга, байгууламжийн Захиалагчийн хяналтыг хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол тухайн салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тус тусын чиглэлээр хэрэгжүүлнэ.

22.3. Барилгын салбарт дараах баримт бичгийг батална. Үүнд:

22.3.1. барилга, байгууламжийн норм, нормативийн баримт бичгийн тогтолцоо;

22.3.2. барилга, байгууламжийн захиалагчийн дүрэм;

22.3.3. барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвшилцөх, магадлал хийх дүрэм;

22.3.4. зөвлөх үйлчилгээ үзүүлэх дүрэм;

22.3.5. барилга, байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм;

22.3.6. барилга, байгууламжийн ашиглалтын журам.

.

23 дугаар зүйл.Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

Хэвлэх

23.1. Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь барилгын салбарт дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

23.1.1. барилгын салбарын төрийн бодлого, хууль тогтоомж, Улсын Их хурал, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж, биелэлтэд хяналт шинжилгээ хийж, үнэлгээ өгөх;

23.1.2. барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх иргэн, хуулийн этгээдийг өрсөлдөөний журмаар сонгон шалгаруулж, шинжээчийн эрх олгох;

23.1.3. барилгын асуудал хариуцсан нутгийн захиргааны байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;

23.1.4. барилгын салбарын шинжлэх ухаан, техник технологийн бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх;

23.1.5. барилга байгууламжийн болон материалын чанар, төлөвлөлтийн даалгавар, ашиглалт, паспортжуулалт, бүртгэлийн асуудлаар аймаг, нийслэлийн Засаг дарга, хотын захирагчийн тайланг хэлэлцэх;

23.1.6. энэ хуульд тусгайлан заасан барилгын зөвшөөрлийг олгох, барига, байгууламжийг ашиглалтад оруулах;

23.1.7. барилгын салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд заасны дагуу төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслийг төлөвлөх, төслийн санал гаргах, төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээний хэрэгжилтийг хангах, хяналт тавих;

23.1.8. түүхэн дурсгалт барилга, архитектурын дурсгалын харагдах сүр барааг хадгалах зорилгоор түүний эргэн тойронд шинээр барих барилга байгууламжид өндрийн хязгаар тогтоох;

23.1.9. барилгын салбарын мэргэжилтэн болон хуулийн этгээдийн бүртгэл хөтлөх, шинэчлэх, мэдээллийг бүрдүүлэх, мэдээллийн санд байршуулах ажлыг зохион байгуулах;

23.1.10. барилгын салбарт шаардлагатай мэргэжилтэн бэлтгэх захиалгыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад жил бүр хүргүүлэх;

23.1.11. барилгын салбарт шаардлагатай эрдэм шинжилгээ, судалгааны ажлын сэдвийн жагсаалтыг холбогдох сургалт, судалгаа болон шинжлэх ухааны байгууллагад гаргаж хүргүүлэх;

23.1.12. барилгын салбарын төрийн захиргааны бүх шатны байгууллагын сургалтын бодлого боловсруулж, хэрэгжүүлэх;

23.2. Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь барилгын гол нэр төрлийн материал үйлдвэрлэх, экспортлох үйл ажиллагааг нэгдсэн бодлого, зохицуулалтаар дэмжин ажиллана.

23.3. Барилга, хот байгуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь дэргэдээ барилгын салбарын архитектор, инженерийн орон тооны бус мэргэжлийн зөвлөл байгуулан ажиллуулж болно.

23.4. Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эрх зүйн баримт бичиг, дүрэм, журмыг баталж, хэрэгжилтийг хангуулна. Үүнд:

23.4.1. барилгын зөвшөөрөл олгох нөхцөл, шаардлага; 23.4.2.барилгын норм ба дүрэм, барилгын дүрэм, аргачлал;

23.4.3. барилга, байгууламжийн норм, нормативын сангийн журам;

23.4.4. барилга, байгууламжийн ангилал тогтоох журам;

23.4.5. орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн дүрэм;

23.4.6. барилга, байгууламжийг паспортжуулах журам; 23.4.6.шинжээчид эрх олгох журам;

23.4.7. барилгын салбарын цахим мэдээллийн нэгдсэн сангийн журам

23.4.8. барилгынсалбарыншинжлэхухаан,техниктехнологийн зөвлөлийн ажиллах журам;

23.4.9. барилгын салбарын мэргэжилтнийг мэргэшүүлэх, гэрчилгээ, эрх олгох дүрэм;

23.4.10. барилга, байгууламжийн нэгж хэмжигдэхүүний жишиг өртөг, үнийн өөрчлөлтийн индекс, барилгын ажилтны жишиг цалингийн тариф;

23.4.11. мэргэжлийн зөвлөлийн ажиллах журам;

23.4.12. барилгын зөвшөөрөл олгох журам;

23.4.13. улсын хэмжээнд барилгын салбарт нэгтгэж гаргах мэдээлэл, бүртгэлийн маягтын загварыг Үндэсний статистикийн хороо болон Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай хамтран батлах;

23.4.14. барилгын үйл ажиллагаанд мөрдөх гэрээний ерөнхий нөхцөл;

23.4.15. барилгын салбарын судалгаа, шинжилгээний байгууллагын ажиллах дүрэм

23.4.16. лабораторийн үйл ажиллагааны дүрэм;

23.4.17. хууль тогтоомжид заасан бусад эрх.

24 дүгээрзүйл.Барилгынасуудалэрхэлсэнтөрийнзахиргааны байгууллагын чиг үүрэг

24.1. Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь барилгын салбарт дараах гүйцэтгэх, хэрэгжүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ:

24.1.1. барилгын тухай хууль тогтоомж, төрийн захиргааны төв байгууллага, салбарын сайдын шийдвэр, баталсан дүрэм, журмын хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулах, хангах;

24.1.2. барилга, байгууламжийн норм, нормативын баримт бичгийн тогтолцоог удирдах, норм, нормативын баримт бичгийг боловсруулах ажлыг удирдан зохион байгуулах;

24.1.3. барилга, байгууламжийн зураг төсөлд магадлал хийх үйл ажиллагааг зохион байгуулах;

24.1.4. барилгын салбарын мэргэжилтэй ажилтан, мэргэжилтэн, шинжээч, хуулийн этгээдийн нэгдсэн цахим бүртгэлийг хөтлөх, мэдээллийн санг удирдах, мэдээллээр хангах;

24.1.5. барилга, байгууламжийн нэгж хүчин чадлын жишиг үнэлгээ, үнийн индекс, барилгын ажилтны жишиг цалингийн тарифыг боловсруулж, төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;

24.1.6. барилга, байгууламжийн норм, нормативын санг бүрдүүлэх, зарцуулах, салбарын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг санхүүжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах;

24.1.7. барилгын зөвшөөрөл олгох үйл ажиллагааг зохион байгуулах; 24.1.8.барилгын салбарын туршилт, судалгаа, шинжилгээний салбар лабораторийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, сорилт, туршилтын үр дүнд хяналт тавих;

24.1.9. аймаг, нийслэлийн барилга, хот байгуулалтын асуудал хариуцсан нутгийн захиргааны байгууллагыг мэргэжил, арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах;

24.1.10. барилгын салбарын мэдээллийн нэгдсэн сан, статистикийн мэдээллийн үнэн зөв байдлыг хариуцах, тайлагнах.

24.2. Энэ зүйлийн 24.1-д заасан зарим чиг үүргийг барилгын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрийг үндэслэн барилгын салбарын төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодоор гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно.

25 дугаар зүйл.Аймаг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх

Хэвлэх

25.1. Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь барилгын салбарын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Үүнд:

25.1.1. барилгын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлж гаргасан шийдвэрийнхээ биелэлтэд хяналт тавих;

25.1.2. аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрийн ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хянаж батлах;

25.1.3. барилга, байгууламж барих газар олголт, төлөвлөлтийн даалгавар, холбогдох дэд бүтцийн шугам сүлжээний хангалт, холболтын шийдэл нь хууль тогтоомж, энэ зүйлийн 25.1.2-т заасан төлөвлөгөөнд нийцэж байгаа эсэхийг хянаж, шаардлагатай гэж үзвэл энэ талаарх Засаг даргын тайланг хэлэлцэх;

25.1.4. хуульд заасан бусад эрх

26 дугаар зүйл.Аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрх

Хэвлэх

26.1. Аймаг, нийслэлийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэртээ барилгын салбарт баримтлах төрийн бодлого, хууль тогтоомж, Засгийн газар болон төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулна.

26.2. Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 25.1-д заасан чиг үүргийн хүрээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

26.2.1. тухайн нутаг дэвсгэрт баригдах барилга байгууламжийн байршил тогтоох, төлөвлөлтийн даалгавар батлах, газар олгох, холбогдох инженерийн дэд бүтцийн шугам сүлжээний хангалт, холболтын нөхцөл олгох үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, шийдвэр гаргах;

26.2.2. Зөвшөөрлийн тухай хууль болон энэ хуульд заасны дагуу тухайн нутаг дэвсгэрт барилгын зөвшөөрлийг олгох, ашиглалтад оруулах, ашиглалтийн гэрчилгээ олгох;

26.2.3. харьяалах нутаг дэвсгэрийн барилга, байгууламжийн барилгын ашиглалтын төлөв байдалд хяналт тавих, ашиглалтын бэлэн байдлыг бүртгэх, паспортжуулах ажлыг зохион байгуулах;

25.2.4. энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу орон нутгийн өмчийн болон ашиглалтын шаардлага хангахгүй нь тогтоогдсон барилга байгууламжийг буулгах шийдвэр гаргах, хэрэгжилтийг зохион байгуулах;

25.2.5. ороннутгийнбарилгынсалбарынмэдээллийндэдсанг бүрдүүлэх, шинэчлэх, салбарын мэдээллийн нэгдсэн сантай уялдуулах.

27 дугаар зүйл.Барилга, байгууламжийн техникийн улсын хяналт

Хэвлэх

27.1. Барилга, байгууламжийн техникийн улсын хяналтыг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ.

27.2. Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан нийтлэг чиг үүргээс гадна барилгын салбарын онцлогтой холбогдуулан дараах чиглэлээр төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг зохион байгуулж, хяналт тавина:

27.2.1. энэ хуульд заасан барилгын ажлын төрөл тус бүрийн гүйцэтгэл, чанарын шаардлагад;

27.2.2. барилгын материалын үйлдвэрлэл, импортын бүтээгдэхүүн, түүхий эд, эдлэхүүний чанар, стандартын мөрдөлтөд;

27.2.3. барилга, байгууламжийн норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтэд;

27.2.4. барилга, байгууламжийн ашиглалтын техникийн төлөв байдал, паспортжуулалтад;

27.2.5. өргөх,тээвэрлэхмеханизмынугсралт,ашиглалтынүеийн аюулгүй ажиллагаа болон улсын бүртгэлд;

27.2.6. барилга, байгууламжийн зураг төсөл, инженер-геологийн судалгааны ажлын чанар, магадлалын дүгнэлтийн хэрэгжилтэд;

27.2.7. барилга,байгууламжийннуралт,эвдрэл,өргөх,тээвэрлэх механизмд гарсан осол, зөрчлийн шалтгаан, нөхцөлийг тогтооход;

27.2.8. зөвлөхүйлчилгээүзүүлэгчиргэн,хуулийнэтгээдийнүйл ажиллагааны хэрэгжилтэд;

27.2.9. барилга, байгууламжийг зүгшрүүлэх, тохируулах үйл ажиллагаа болон баталгаат хугацааны үүрэг хариуцлагад;

27.2.10. дуусаагүйболонтүрзогссонбарилга,байгууламжийн хамгаалалтын горимын хэрэгжилтэд;

27.2.11. барилга, байгууламжийн төсөвт өртөг, үнэ бүрдлийн дүрмийн мөрдөлтөд.

27.2.12. дуусаагүйболонтүрзогссонбарилга,байгууламжийн хамгаалалтын горимын хэрэгжилтэд;

27.3. Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын улсын байцаагч нь шаардлагатай тохиолдолд зураг төсөл зохиогч, барилгын материал үйлдвэрлэгч, гүйцэтгэгчийн үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт шалгалт хийнэ

27.4. Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан үндэслэлээр барилга байгууламжийн техникийн улсын хяналтыг бусад салбарын хяналт шалгалтын байгууллагатай хамтран хэрэгжүүлж болно.

27.5. Улсын хяналт хэрэгжүүлэгч байгууллага, улсын байцаагч нь барилга угсралтын явцад тухайн барилга байгууламжийн батлагдсан зураг төсөл, норм, нормативын баримт бичигт тусгагдаагүй ажил гүйцэтгэхийг шаардахыг хориглоно.

28 дугаар зүйл.Барилга, байгууламжийн үйл ажиллагаан дахь салбар хоорондын зохицуулалт

Хэвлэх

28.1 Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, ашиглалтад оруулах болон хяналт тавих харилцааг салбарын онцлогоос үл хамааран энэ хууль болон үүнд нийцүүлэн гаргасан норм, нормативын баримт бичгээр зохицуулна.

28.2.Бусад салбарын барилга байгууламжийн норм, нормативын баримт бичиг, техникийн дүрмийн төсөл нь барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын баталсан норм, дүрэмтэй давхардах, зөрчилдөхгүй байх бөгөөд зөрчилдсөн тохиолдолд энэ хуулийг дагаж мөрдөнө..

29.3.Салбар хоорондын зохицуулалт шаардлагатай барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийг боловсруулах ажлын даалгаврыг тухайн салбарын болон барилгын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батлах бөгөөд боловсруулсан дүрэм, журмыг барилгын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн эцэслэн баталж, нэгдсэн санд бүртгэнэ

29 дүгээр зүйл.Барилгын технологи, инноваци, судалгаа, шинжилгээ

Хэвлэх

29.1. Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дэргэдэх технологи, инноваци, судалгаа, шинжилгээний байгууллага нь Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 8.1.8-д заасан хэлбэрээр үйл ажиллагаа явуулах бөгөөд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

29.1.1. барилгын салбарын инновац, дэвшилтэт техник, технологи, материалыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, хөгжүүлэхэд шаардлагатай шинжлэх ухааны суурь болон хавсарга судалгааг хийх, зөвлөмж боловсруулах;

29.1.2. барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн тогтолцоог боловсронгуй болгох шинжлэх ухаан, техникийн үндэслэлийг бэлтгэх, норм, дүрмийн төслийн арга зүйн хяналтыг хэрэгжүүлэх;

29.1.3. барилгын салбарын инновац, шинжлэх ухаан, техник технологийг хөгжүүлэхэд шаардлагатай судалгаа хийх;

29.1.4. барилга, байгууламжийн нэгж хүчин чадлын жишиг үнэлгээ, үнийн индекс, барилгын ажлын жишиг үнэ, ажилтны тарифт жишиг цалингийн тарифын өөрчлөлтийн судалгаа, тооцоог салбарын онцлог, зах зээлийн ханшид нийцүүлэн холбогдох баримт бичгийн төслийг боловсруулах;

29.1.5. барилгын салбарын туршилт, шинжилгээ, судалгааны ажил эрхлэх нэгдсэн лабораторийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, сорилт, туршилтын аргачлалыг олон улсын стандартад нийцүүлэх;

29.1.6. ногоон барилга, эрчим хүчний хэмнэлттэй болон тогтвортой хөгжлийг дэмжсэн, ухаалаг хот байгуулалтын технологийн шалгуур үзүүлэлт, техникийн шийдлийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тодорхойлох.

29.2. Энэ зүйлд заасан барилгын технологи, инноваци, судалгаа, шинжилгээний ажлыг барилга, байгууламжийн норм, нормативын сангаас санхүүжүүлнэ.

ЗУРГААДУГААР БҮЛЭГ

БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОГЧ, ТҮҮНИЙ ЧИГ ҮҮРЭГ

30 дугаар зүйл. Төрийн бус мэргэжлийн байгууллага

Хэвлэх

31.1.Барилгын салбарыг олон улсын хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн хөгжүүлэх, үр өгөөжийг нэмэгдүүлэх, иргэдийг мэргэжлийн зөвлөмж, арга зүйн зөвлөгөөгөөр хангах, барилгын мэргэжлийн оролцогчийн чиглэлээр мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

30.1.1.барилгын салбарын мэргэжилтэн, ажилтныг давтан сургах, мэргэжил дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох чиглэлээр сургалтын хөтөлбөр боловсруулах;

30.2.2. салбарын мэргэжилтний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, мэргэжлийн ёс зүйн дүрмийг мөрдүүлэх;

30.2.3. барилгын үйл ажиллагаа эрхлэгч болон иргэдэд хамаарах асуудлаар мэргэжлийн болон арга зүйн зөвлөгөө, зөвлөмж үзүүлэх;

30.2.4. барилгын дүрмийг боловсруулж, зөвшилцөн батлах, бүртгүүлэх; төрийн байгууллагын зарим чиг үүргийг гэрээний үндсэн дээр гүйцэтгэх;

30.2.5. барилгын салбарт дэвшилтэт техник, технологи, инновац нэвтрүүлэх судалгаа хийх, удирдамж, заавар боловсруулах;

30.2.6. барилгынсалбарынхүнийнөөцийнхэрэгцээ,чадавхыг сайжруулах чиглэлээр төрийн байгууллагад санал, зөвлөмж хүргүүлэх;

30.2.7. Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуульд заасан бусад чиг үүрэг.

30.3. Барилгын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь энэ хуулийн 29.1-д заасан төрийн захиргааны байгууллагын зарим чиг үүргийг энэ хуулийн 30.2-т заасны дагуу мэргэжлийн холбоодоор гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно.

31 дүгээр зүйл.Барилга, байгууламжийн үйл ажиллагаанд оролцогч

Хэвлэх

31.1. Барилга, байгууламжийн үйл ажиллагаанд оролцогчдыг мэргэжлийн болон бусад оролцогч гэж ангилна.

31.2. Мэргэжлийн оролцогчид барилгын салбарт тусгай зөвшөөрөл, мэргэшлийн зэрэг, эрх бүхий дараах этгээд хамаарна:

31.2.1. захиалагч; 31.2.2.зураг төсөл зохиогч;

31.2.3.зөвлөх үйлчилгээ үзүүлэгч; 31.2.4.барилгын ажил гүйцэтгэгч;

31.2.5. барилгын материал үйлдвэрлэгч, импортлогч

31.2.6. зураг төсөлд магадлал хийх эрх бүхий шинжээч, хуулийн этгээд 31.2.7.барилгын үйл ажиллагаанд техникийн болон зохиогчийн хяналт хэрэгжүүлэгч.

31.3. Бусад оролцогчид дараах этгээд хамаарна:

31.3.1. хөрөнгө оруулагч;

31.3.2. өмчлөгч;

31.3.3. эзэмшигч;

31.3.4. ашиглагч.

32 дугаар зүйл.Зураг төсөл зохиогчийн эрх, үүрэг

Хэвлэх

32.1. Зураг төсөл зохиогч нь дараах эрхтэй:

32.1.1. барилгын ажлыг зураг төслийн дагуу гүйцэтгэж буй эсэхэд захиалагчтай байгуулсан гэрээний үндсэн дээр зохиогчийн хяналт хэрэгжүүлэх;

32.1.2. барилга угсралтын ажлын явцад зураг төсөл зөрчсөн, эсхүл барилга байгууламжийн чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй зөрчил илэрвэл тухайн барилгын ажлыг зогсоохыг захиалагч, гүйцэтгэгчээс шаардах;

32.1.3. захиалагчийн гаргасан зураг төсөлд өөрчлөлт оруулах санал, хүсэлт нь барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шаардлагад нийцсэн тохиолдолд зураг төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах.

32.1.4. гэрээнд заагаагүй тохиолдолд зураг төслийн оюуны өмчийг эзэмших.

32.2. Зураг төсөл зохиогч нь дараах үүрэгтэй:

32.2.1. барилга байгууламжийн зураг төслийг холбогдох хууль тогтоомж, техникийн зохицуулалт, норм, нормативын баримт бичгийн шаардлагад нийцүүлэн тусгай зөвшөөрлийн хүрээнд боловсруулж, баталгаажуулах;

32.2.2. энэ хуулиар хориглосон үйлдэл, эс үйлдэхүйн талаар хяналт хэрэгжүүлэгч байгууллага, эрх бүхий байгууллагад нэн даруй мэдэгдэх.

33 дугаар зүйл.Зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийн чиг үүрэг

Хэвлэх

33.1. Барилга,байгууламжийнүйлажиллагаандмэргэжлийнзөвлөх үйлчилгээг дараах чиглэлээр үзүүлж болно:

33.1.1. инженер-хайгуулын болон инженер-геологийн судалгаа хийх; 33.1.2.техник эдийн засгийн үндэслэл эсхүл барилга барих боломжийг

тодорхойлсон судалгаа болон төслийн даалгавар боловсруулах;

33.1.3. барилга, байгууламжийн норм, нормативын баримт бичгийн төсөл боловсруулах;

33.1.4. зураг төсөл боловсруулах үйл ажиллагаанд зөвлөгөө өгөх, зураг төслийг хянах;

33.1.5. худалдан авах ажиллагаа, барилгын ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах баримт бичиг бэлтгэх, үнэлгээ хийх;

33.1.6. барилгын ажлын явцад техникийн болон чанарын хяналт хэрэгжүүлэх;

33.1.7. барилга, байгууламжийн ашиглалтын үеийн чанар, аюулгүй байдал, техникийн төлөв байдалд үнэлгээ, дүгнэлт өгөх;

33.1.8. барилгын төслийн удирдлага, зохион байгуулалтыг хэрэгжүүлэх.

33.2. Энэ хуульд заасан нэг, хоёрдугаар ангилалд хамаарах барилга байгууламжийг шинээр барих, өргөтгөх, шинэчлэх, технологийн тоноглол суурилуулах ажилд энэ хуулийн 33.1.6 болон 33.1.8-д заасан зөвлөх үйлчилгээг заавал хамруулна.

33.3. Зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагааг Зөвлөх үйлчилгээний дүрмээр тогтооно.

33.4. Зөвлөх үйлчилгээ үзүүлэгч иргэн, хуулийн этгээд нь зөвлөх үйлчилгээний дүрмийг мөрдөх үүрэгтэй.

33.5. Зөвлөх үйлчилгээ үзүүлэгч нь буруу дүгнэлт гаргасан, хяналтын үүргээ хангалтгүй биелүүлсний улмаас барилгын чанар, аюулгүй байдалд хохирол учруулсан тохиолдолд хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээнэ.

33.6. Зөвлөх үйлчилгээ үзүүлэгч нь энэ хуулиар хориглосон үйлдэл, эс үйлдэхүйн талаар хяналт хэрэгжүүлэгч байгууллага, эрх бүхий байгууллагад нэн даруй мэдэгдэх

34 дүгээр зүйл.Барилгын ажил гүйцэтгэгчийн эрх, үүрэг

Хэвлэх

34.1. Барилгын ажил гүйцэтгэгч нь дараах эрхтэй:

34.1.1. барилгын ажлын явцад зураг төслийн алдаа, зөрчил илэрсэн тохиолдолд холбогдох нэмэлт, өөрчлөлт хийлгэхийг захиалагч болон зураг төсөл зохиогчоос шаардах;

34.1.2. захиалагчийн хүсэлтийг үндэслэн барилга байгууламжийн үндсэн бүтээц, даацын хийцийг өөрчлөхгүйгээр, зураг төсөл зохиогчийн шийдвэр, зөвшөөрлийн дагуу чанарын шаардлага хангасан өөр барилгын материал, бүтээгдэхүүнийг орлуулан хэрэглэх.

34.2. Барилгын ажил гүйцэтгэгч нь дараах үүрэгтэй:

34.2.1. барилгын ажлыг эрх бүхий байгууллагын олгосон зөвшөөрөл, баталгдсан зураг төсөл, техникийн зохицуулалт, норм, нормативын баримт бичгийн дагуу гүйцэтгэж, дотоод хяналтыг тогтмол хэрэгжүүлэх;

34.2.2. барилгын үе шатны ажлын чанарыг баримтжуулах, гүйцэтгэлийн зураг болон далд ажлын актыг тухай бүр үйлдэн, захиалагч, зураг төсөл зохиогч, зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр баталгаажуулах;

34.2.3. барилгын техникийн улсын хяналт хэрэгжүүлэгч байгууллага болон захиалагч, зөвлөх, зураг төсөл зохиогчоос тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж, зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг барилгын талбайд чөлөөтэй нэвтрүүлж, баримт бичигтэй танилцах боломжоор хангах;

34.2.4. барилгын ажлын талбайд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн горимыг мөрдөж, үйлдвэрлэлийн болон техникийн ослоос сэргийлэх төлөвлөгөөний дагуу ажиллах бөгөөд ажиллагсдыг гэнэтийн ослын даатгалд заавал даатгуулах;

34.2.5. барилгын ажлаас шалтгаалж гуравдагч этгээд, орчны оршин суугчдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд болзошгүй аюул, хохирол учрахаас урьдчилан сэргийлэх, хамгаалалтын арга хэмжээ авах, мэдээллийн самбарыг нийтэд ил тод байрлуулах;

34.2.6. барилга байгууламж барих, засварлах, буулгах явцад нийтийн эзэмшлийн зам талбай, инженерийн шугам сүлжээг сэтлэх, мод, цэцэрлэгжүүлэлтийг түр зайлуулсан тохиолдолд тэдгээрийг өөрийн зардлаар нөхөн сэргээх;

34.2.7. барилгын үйл ажиллагаанд зөвхөн гарал үүсэл, тохирлын гэрчилгээтэй материал ашиглах бөгөөд материал, бүтээцийн чанарыг итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээ, дүгнэлтээр баталгаажуулах;

34.2.8. барилга байгууламжийн норм, нормативын санд хууль тогтоомжийн дагуу төвлөрүүлэх зардлыг тогтоосон хугацаанд холбогдох санд тушаах;

34.2.9. барилга байгууламжийг турших, тохируулах, зүгшрүүлэх ажлыг гүйцэтгэж, чанарын баталгаат хугацаанд өөрийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээс үүссэн хохирол, зөрчлийг бүрэн хариуцан арилгах.

34.3. Ерөнхий гүйцэтгэгч нь барилгын ажлын зарим хэсгийг захиалагчийн зөвшөөрлөөр туслан гүйцэтгэгчээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болох бөгөөд туслан гүйцэтгэгчийн ажлын үр дүн, чанар, аюулгүй байдал болон эрсдэлийг захиалагчийн өмнө ерөнхий гүйцэтгэгч бүрэн хариуцна.

34.4. Барилгын ажил гүйцэтгэгч нь энэ хуульд заасан үүргээ биелүүлээгүй, зөрчсөн тохиолдолд энэ хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээнэ.

35 дугаар зүйл.Захиалагчийн чиг үүрэг

Хэвлэх

35.1. Захиалагч нь дараах эрхтэй:

35.1.1. зураг төсөл зохиогч, зөвлөх үйлчилгээ үзүүлэгч, барилгын ажил гүйцэтгэгчээс байгуулсан гэрээ, батлагдсан зураг төсөл, норм, дүрмийн шаардлагыг биелүүлэхийг шаардах;

35.1.2. барилгын үйл ажиллагаанд хэрэгжүүлэх өөрийн зарим үүргийг хууль тогтоомжид нийцүүлэн, гэрээний үндсэн дээр төслийн удирдлагын болон зөвлөх үйлчилгээ үзүүлэгч этгээдээр төлөөлүүлэн гүйцэтгүүлэх.

35.2. Захиалагч нь дараах үүрэгтэй:

35.2.1. барилга, байгууламжийн баримт бичгийг холбогдох хууль тогтоомж, техникийн зохицуулалт, норм, нормативын баримт бичгийн дагуу бүрдүүлж, үнэн зөв байдлыг бүрэн хариуцах;

35.2.2. барилгын ажлын зөвшөөрлийг энэ хуульд заасны дагуу авч, барилгын үйл ажиллагааг зөвхөн эрх бүхий гүйцэтгэгчтэй бичгээр байгуулсан гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх;

35.2.3. барилгын ажлын үе шат бүрд зураг төсөл зохиогчийн хяналт болон техникийн хяналтыг (зөвлөх үйлчилгээг) заавал хийлгэж, холбогдох зардлыг хариуцах;

35.2.4. барилгын ажил түр зогсох тохиолдолд барилга байгууламжийг хамгаалалтын горимд шилжүүлж, талбайн аюулгүй байдлыг хангах;

35.2.5. барилгын ажлын талбайд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангагдах нөхцөл, санхүүжилтийг гэрээнд тусгаж хяналт тавих;

35.2.6. барилга, байгууламжийн үйл ажиллагаанд хийгдсэн хяналт шалгалтын дагуу өгөгдсөн улсын байцаагчийн үүрэг даалгавар, шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлэх;

35.2.7. дуусаагүй, эсхүл дууссан боловч ашиглалтад оруулах комисс ажиллаж шийдвэр гаргаагүй барилга байгууламжийг ашиглахгүй, ашиглуулахгүй байх;

35.2.8. соёлын үл хөдлөх дурсгал, түүх, соёл, архитектурын түүхэн барилга байгууламжийг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрөлгүйгээр буулгах, өөрчлөхгүй байх.

35.3. Барилга байгууламжийн ажлын аль ч үе шатанд захиалагч, эсхүл өмчлөгч, ашиглагч, эзэмшигч нь тодорхой байх бөгөөд тодорхой бус тохиолдолд тухайн газрыг эзэмшигч, ашиглагч, өмчлөгч этгээдийг захиалагч гэж үзнэ.

35.4. Захиалагч нь хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зөрчсөн тохиолдолд энэ хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээнэ.

36 дугаар зүйл.Барилга, байгууламжийг өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн эрх, үүрэг

Хэвлэх

36.1. Барилга, байгууламжийн өмчлөгч, эзэмшигч, ашиглагч нь ашиглалтын явцад дараах эрхтэй:

36.1.1. барилгын бүтээцэд ан цав, цууралт үүсэх, гамшгийн улмаас эвдрэл, гэмтэл гарах тохиолдолд техникийн улсын хяналтын байгууллага болон зөвлөх үйлчилгээ үзүүлэгчид хандаж, төлөвлөгөөт бус үзлэг шалгалт хийлгэн дүгнэлт гаргуулах;

36.1.2. чанарын баталгаат хугацаанд илэрсэн, ашиглалтын бус шалтгаантай зөрчил, гэмтлийг гүйцэтгэгчээр өөрийнх нь зардлаар арилгуулах, татгалзсан тохиолдолд хяналт хэрэгжүүлсэн этгээдийг оролцуулан дүгнэлт гаргаж, буруутай этгээдээр хохирлыг нөхөн төлүүлэх;

36.1.3. барилга, байгууламж ашиглах, эзэмших эрхээ хууль тогтоомжийн дагуу гэрээгээр бусдад шилжүүлэх.

36.2. Барилга, байгууламжийн өмчлөгч, эзэмшигч, ашиглагч нь дараах үүрэгтэй:

36.2.1. хууль тогтоомж, техникийн зохицуулалт, норм, нормативын баримт бичгийн шаардлагыг мөрдөж, барилга байгууламжийг паспортжуулан, хувийн хэргийг тогтмол хөтлөх;

36.2.2. барилга байгууламжийн үндсэн даацын бүтээц, бүтээгдэхүүнийг хамгаалах, зориулалтыг дур мэдэн өөрчлөхгүй байх, түр зориулалтын барилгыг байнгын ашиглалттай болгохгүй байх;

36.2.3. дотор, гадна инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн арчлалт, засвар үйлчилгээг тогтоосон хугацаанд мэргэжлийн байгууллагаар хийлгэж, техникийн үзүүлэлтийг бууруулахгүй байх;

36.2.4. барилгын орчны тохижилт, авто болон явган хүний замын хөдөлгөөнийг хааж бусдад саад учруулахгүй байх, дээвэр, тагтны цас, мөс, хогийг цэвэрлэж болзошгүй осол, аюулаас урьдчилан сэргийлэх;

36.2.5. барилгын нүүр тал (фасад)-ыг өөрчлөх тохиолдолд аймаг, нийслэл, хотын ерөнхий архитекторын зөвшөөрлийг авах, гадна талд сурталчилгаа, холбооны төхөөрөмж байрлуулахдаа бүтээцийг гэмтээхгүй байх ажлын зургийн дагуу мэргэжлийн этгээдээр гүйцэтгүүлэх;

36.2.6. барилга байгууламжийн төлөв байдалд 10 жил тутамд эрх бүхий байгууллагаар үнэлгээ хийлгэж, дүгнэлтээр илэрсэн эвдрэл, зөрчлийг цаг тухайд нь арилгах;

36.2.7. нийтийн зориулалттай орон сууцны дундын эзэмшлийн талбай, орчинд оршин суугчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор дуу, дүрс бичлэгийн төхөөрөмж байршуулах, ашиглалтыг хариуцах;

36.2.8. барилга байгууламжийг ашиглалтад оруулснаас хойш 30 өдрийн дотор холбогдох баримт бичгийг цахим болон цаасан хэлбэрээр төрийн архивт хүлээлгэн өгөх;

36.2.9. барилгын ажлын өргөтгөл, шинэчлэлт, хүчитгэлийн ажил түр зогссон тохиолдолд барилгыг хамгаалалтын горимд шилжүүлж, аюулгүй байдлыг хангах.

36.3. Захиалагч, хөрөнгө оруулагч, өмчлөгч нь техникийн нөхцөлийн дагуу өөрийн хөрөнгөөр барьж байгуулсан инженерийн гадна шугам сүлжээг ашиглалтад орсон өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор ашиглалт хариуцсан эрх бүхий байгууллагад хүлээлгэн өгөх үүрэгтэй бөгөөд салбарлуулан бусдад дур мэдэн түгээхийг хориглоно.

36.4. Ашиглалтын явцад барилга, байгууламжид эвдрэл, гэмтэл учрах, нурах тохиолдолд түүний шалтгаан нөхцөлийг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг үндэслэн захиалагч, зураг төсөл зохиогч, гүйцэтгэгч, материал үйлдвэрлэгч, зөвлөх болон өмчлөгчийн аль буруутай этгээд хохирлыг хариуцна.

36.5. Өмчлөгч, эзэмшигч, ашиглагч нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл ашиглалтын явцад өөрийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээр бусдад учруулсан хохирлыг хууль тогтоомжийн дагуу бүрэн барагдуулна.

37 дугаар зүйл.Барилгын материал үйлдвэрлэгч, импортлогч

Хэвлэх

37.1. Барилгын материал үйлдвэрлэгч нь дараах үүрэгтэй:

    37.1.1.үйлдвэрлэлд хэрэглэх түгээмэл тархацтай ашигт малтмалыг холбогдоххуультогтоомжийндагууолборлож,ашигласанталбайднөхөн сэргээлтийг заавал хийх;

    37.1.2. барилгын материалыг итгэмжлэгдсэн лабораторийн сорилт туршилтад тогтмол хамруулж тохирлын гэрчилгээ авах, зах зээлд нийлүүлэхдээ барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын цахим санд бүртгүүлэх;

    37.1.3. үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын баталгааг гаргах, чанарын үзүүлэлтийг хянах дотоод лабораторитой байх бөгөөд хэмжих хэрэгсэл, тоног төхөөрөмжийг эрх бүхий байгууллагаар баталгаажуулсан байх;

    37.1.4. үйлдвэрлэлийг мэргэжлийн технологич инженерээр удирдуулах бөгөөд байгалийн нөөц, эрчим хүчний хэмнэлттэй, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөгүй технологиор явуулах.

37.2. Барилгын материал импортлогч нь дараах үүрэгтэй:

37.2.1. чанар, стандартын шаардлага хангасан материал, түүхий эдийг ханган нийлүүлэх, импортолж буй материалд үндэсний болон үйлдвэрлэгч орны тохирлын гэрчилгээ, чанарын баталгааг авсан байх;

37.2.2. импортын материалыг хууль тогтоомжид заасан журмын дагуу сорилт шинжилгээний лабораторийн хяналтад хамруулж, шаардлага хангасан тохиолдолд зах зээлд нийлүүлэх;

37.2.3. худалдан авагчтай байгуулсан гэрээний дагуу барилга байгууламжийг турших, тохируулах, зүгшрүүлэх хугацаанд материалын чанарын баталгааг хариуцах.

37.3. Энэ хуулийн 37.1.2-т заасан заавал лабораторийн шинжилгээ, сорилтод хамруулах барилгын материалын жагсаалтыг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална.

37.4. Импортын барилгын материалын чанарын үндсэн үзүүлэлтийг үйлдвэрлэгчийн өөрийн лаборатори, хилийн болон гаалийн хяналтын бүс дэх сорилтын түргэвчилсэн лаборатори, эсхүл Монгол Улсын итгэмжлэгдсэн лабораториор тодорхойлсон үр дүнг үндэслэн хүлээн зөвшөөрнө.

37.5. Барилга байгууламжийн үндсэн бүтээц, даацын хийцэд хэрэглэгдэх гол нэр төрлийн барилгын материалыг зөвхөн хуулийн этгээд ханган нийлүүлнэ.

37.6. Үйлдвэрлэгч, импортлогч нь барилгын материалын үйлдвэрлэл, импорт, хадгалалт, тээвэрлэлтийн явцад бүрдүүлсэн баримт бичгийн үнэн зөв байдлыг бүрэн хариуцах бөгөөд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, чанаргүй материал нийлүүлснээс үүссэн хохирлыг хууль тогтоомжийн дагуу хариуцна.

38 дугаар зүйл.Барилга, байгууламжийн үйл ажиллагаанд гадаадын иргэн, хуулийн этгээд оролцох

Хэвлэх

38.1. Барилга, байгууламжийн үйл ажиллагаа эрхлэх гадаадын хуулийн этгээд нь энэ хуульд заасан журмын дагуу холбогдох тусгай зөвшөөрлийг авсан байна.

38.2. Монгол Улсын хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол улс, орон нутгийн төсөв, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр санхүүжих барилга, байгууламжийн үйл ажиллагааг гадаадын хуулийн этгээд нь энэ хуульд заасан тусгай зөвшөөрөл бүхий Монгол Улсын хуулийн этгээдтэй хамтарсан түншлэлийн гэрээ байгуулсны үндсэн дээр хэрэгжүүлнэ.

38.3. Монгол Улсын олон улсын гэрээнд тусгайлан заасан тохиолдолд гадаадын иргэн, хуулийн этгээдийн гадаад улсад авсан барилга, байгууламжийн үйл ажиллагаа явуулах мэргэшлийн зэргийг Монгол Улсад хүчин төгөлдөрт тооцож, хүлээн зөвшөөрнө.

38.4. Олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол Улсад мэргэшлийн зэргээ хүлээн зөвшөөрүүлсэн гадаадын архитектор, инженер нь барилга, байгууламжийн үйл ажиллагаанд энэ хуульд заасан мэргэшлийн зэрэг бүхий Монгол Улсын иргэн, хуулийн этгээдтэй хамтран оролцох эрхтэй.

39 дүгээр зүйл.Барилгын салбарын мэргэжилтэн, түүний мэргэшлийн

Хэвлэх

зэрэг

39.1. Барилгын салбарын мэргэжилтэн нь архитектор, инженер, төсөвчин мэргэжлээр их, дээд сургууль төгссөн, мэргэжлийн дипломтой иргэн байна.

39.2. Барилгын салбарын мэргэжилтэн нь салбарын цахим мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй байх бөгөөд үйл ажиллагаандаа хууль тогтоомж, техникийн зохицуулалт, норм, нормативын баримт бичиг болон мэргэжилтний ёс зүйн дүрмийг чанд баримтална.

39.3. Барилгын салбарын мэргэжилтэн нь мэргэшлийн дараах зэрэгтэй байна:

          39.3.1.зөвлөх архитектор, зөвлөх инженер, тэргүүлэх төсөвчин;

          39.3.2.мэргэшсэн архитектор, инженер, төсөвчин;

39.4. Мэргэшлийн зэрэгтэй мэргэжилтэн нь өөрийн дагнасан чиглэлийн хүрээнд энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан барилга байгууламжийн ангилалтай уялдуулан дараах үйл ажиллагааг эрхэлнэ:

39.4.1. зөвлөх, тэргүүлэх зэрэгтэй мэргэжилтэн нь энэ хуулийн 8.1.1, 8.1.2, 8.1.3, 8.1.4-т заасан бүх ангиллын барилга байгууламжийн;

39.4.2. мэргэшсэн зэрэгтэй мэргэжилтэн нь энэ хуулийн 8.1.3, 8.1.4-т заасан ангиллын барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, хянах, барилгын ажил гүйцэтгэх, техникийн хяналт тавих болон зөвлөх үйлчилгээ үзүүлэх.

39.5. Мэргэжилтний мэргэшлийн зэргийн гэрчилгээ болон хувийн тэмдгийг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно.

39.6. Мэргэшлийн зэргийн гэрчилгээг дараах тохиолдолд хүчингүй болгоно.

39.6.1. гэрчилгээ эзэмшигч өөрөө хүсэлт гаргасан;

39.6.2. гэрчилгээ эзэмшигч нас барсан;

39.6.3. хуурамч материал бүрдүүлж, гэрчилгээ авсан нь тогтоогдсон;

39.6.4.хууль тогтоомж, барилга, байгууламжийн норм, нормативын

баримт бичгийг зөрчсөн нь эрх бүхий албан тушаалтны дүгнэлтээр тогтоогдсон, эсхүл барилгын үйл ажиллагаатай холбоотой эрүүгийн гэмт хэрэг, зөрчил үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон;

39.6.5.мэргэшлийн гэрчилгээний сунгалтын хугацаа дууссанаас хойш нэг жилийн хугацаанд сунгуулаагүй.

39.7. Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ зүйлийн 39.6.3, 39.6.4-т заасан үндэслэлээр мэргэшлийн зэргийг хүчингүй болгосон шийдвэрийг нийтэд нээлттэй мэдээлнэ.

39.8. Барилгын салбарын мэргэжилтнийг тасралтгүй сургалтад хамруулах, мэргэшлийн зэрэг олгох, сунгах, үйл ажиллагааг гэрээний үндсэн дээр салбарын мэргэжлийн төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлж болно.

39.9. Мэргэжилтний үйл ажиллагааны хүрээ, тавигдах шаардлага, сургалт зохион байгуулах, мэргэшлийн зэрэг олгох дүрмийг барилгын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

39.10. Барилгын салбарын мэргэжилтэн нь хууль тогтоомж, мэргэжлийн ёс зүйг зөрчиж бусдад хохирол учруулсан тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ.

40 дүгээр зүйл.Барилгын салбарт ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх

Хэвлэх

40.1. Барилга, байгууламжийн зураг төсөл зохиогч, гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч болон зөвлөх үйлчилгээ үзүүлэгч этгээд нь тухайн төсөл, барилгын ажилтай холбогдуулан захиалагчтай байгуулсан гэрээг зөрчихүйц, эсхүл хөрөнгө оруулагчид хохирол учруулахуйц арилжааны болон хувийн ашиг сонирхлын зөрчил үүссэн, эсхүл үүсэж болзошгүй тохиолдолд захиалагч болон хөрөнгө оруулагчид нэн даруй бичгээр мэдэгдэх үүрэгтэй.

40.2. Барилгын ажлын зөвшөөрөл олгох, барилга байгууламжид техникийн улсын хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын албан тушаалтан нь тухайн барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх болон барилга угсралтын ажилд хувийн ашиг сонирхлоор оролцсон тохиолдолд тухайн барилга байгууламжид зөвшөөрөл олгох, хяналт тавих, ашиглалтад оруулах

комисст ажиллахыг хориглоно. Үүнийг зөрчсөн албан тушаалтанд хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.

40.3. Энэ зүйлд заасан ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зохицуулалт нь Төрийн албаны тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон Татварын ерөнхий хууль, Иргэний хуульд заасан хамаарал бүхий этгээдүүдэд нэгэн адил үйлчилнэ.

ДОЛДУГААР БҮЛЭГ

БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ, БҮРТГЭЛ

41 дүгээр зүйл.Барилга, байгууламжийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл

Хэвлэх

41.1. Барилга, байгууламжийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл нь дараах төрөлтэй байна:

41.1.1. барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах; 41.1.2.барилга, байгууламжийн угсралтын ажил гүйцэтгэх;

41.1.3.барилга, байгууламжийн өргөх, тээвэрлэх механизмын угсралт, ашиглалт, үйлчилгээ болон түүний эд ангийн үйлдвэрлэл;

41.2. Энэ хуулийн 41.1-т заасан тусгай зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан Монгол Улсын хуулийн этгээдэд барилга, байгууламжийн ажил, техникийн нарийн төвөгтэй байдлын ангилал, төрлөөр эрх бүхий байгууллага цахим хэлбэрээр олгоно.

41.2. Эрх бүхий байгууллага нь энэ хуулийн 41.1-д заасан тусгай зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан Монгол Улсын хуулийн этгээдэд энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан барилга байгууламжийн ангилал, 8 дугаар зүйлд заасан барилгын ажлын төрлийг харгалзан цахим хэлбэрээр олгоно.

41.3. Тусгай зөвшөөрлийг олгохдоо хуулийн этгээдийн инженер, техникийн ажилтны чадавх, техникийн бааз суурь, тоног төхөөрөмжийн хангамж болон гүйцэтгэх ажлын нарийн төвөгтэй байдлыг үндэслэн энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан барилгын ангилал тус бүрээр тавигдах шаардлага, шалгуурыг ялгавартай тогтооно.

41.4. Тусгай зөвшөөрөл хүсэхэд Зөвшөөрлийн тухай хуульд зааснаас гадна дараах баримт бичгийг цахим системд хавсаргана:

41.4.1. энэ хуулийн 39 дүгээр зүйлд заасан зэрэг дэв бүхий барилгын салбарын мэргэжилтний баг бүрэлдэхүүн, ур чадварын мэдээлэл;

41.4.2. тухайн үйл ажиллагааны төрөл, ангилалд тохирсон мэргэжлийн хариуцлагын даатгалын гэрээ;

41.4.3. тухайн барилгын ажлын төрлийг гүйцэтгэхэд шаардлагатай техникийн бааз суурь, тоног төхөөрөмжийн хангамжийн мэдээлэл.

41.5. Тусгай зөвшөөрлийг олгох, хугацааг сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, цуцлах болон хүчингүй болгохтой холбогдсон энэ хуулиар зохицуулаагүй бусад харилцааг Зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулна.

42 дугаар зүйл.Барилга, байгууламжийн зөвлөх үйлчилгээ

Хэвлэх

42.1. Барилга, байгууламжийн зөвлөх үйлчилгээг дараах этгээд хэрэгжүүлнэ:

42.1.1. энэ хуулийн 39 дүгээр зүйлд заасан зөвлөх, тэргүүлэх зэрэгтэй, салбарын цахим мэдээллийн санд бүртгэгдсэн мэргэжилтэн;

42.1.2. энэ хуулийн 41 дүгээр зүйлд заасан тусгай зөвшөөрөл бүхий, зөвлөх зэрэгтэй мэргэжилтнээр ахлуулсан инженерийн зөвлөх компани эсхүл хуулийн этгээд;

42.2. Зөвлөх үйлчилгээг энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан барилгын ажлын төрлийн хүрээнд зураг төсөл боловсруулах, магадлал хийх, барилга угсралтын явцад техникийн болон зохиогчийн хяналт тавих, төслийн менежментийг хэрэгжүүлэх чиглэлээр үзүүлнэ.

42.3. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдэд ажиллах үндсэн болон гэрээт мэргэжилтнүүд нь тухайн чиглэлээрээ мэргэшлийн зэрэг авсан, салбартаа 10-аас доошгүй жил үр бүтээлтэй ажилласан туршлагатай байна.

42.4. Зөвлөх үйлчилгээ үзүүлэгч иргэн, хуулийн этгээд нь үйл ажиллагаанаас үүсэж болзошгүй эрсдэлийг хаах зорилгоор мэргэжлийн хариуцлагын даатгалд заавал хамрагдсан байна.

43 дугаар зүйл.Барилгын материал үйлдвэрлэгчийг бүртгэх

Хэвлэх

43.1. Барилгын материал үйлдвэрлэгч хуулийн этгээдийг бүртгэх үйл ажиллагааг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсхүл түүний эрх шилжүүлсэн байгууллага хэрэгжүүлнэ.

43.2. Барилгын материал үйлдвэрлэгч нь үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний нэр, төрөл тус бүрээр авсан тохирлын гэрчилгээг үндэслэн барилгын салбарын цахим мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлнэ.

43.3. Барилгын материал үйлдвэрлэгчийн цахим бүртгэлд дараах мэдээллийг тусгана:

43.3.1. хуулийн этгээдийн нэр, улсын бүртгэлийн дугаар;

43.3.2. үйлдвэрлэж буй барилгын материалын нэр төрөл, стандартын үзүүлэлт;

43.3.3. тохирлын гэрчилгээний дугаар, хүчинтэй байх хугацаа;

43.3.4. энэ хуулийн 37.1.3-т заасан дотоод хяналтын лабораторийн мэдээлэл.

43.4. Барилгын материал үйлдвэрлэгчийн бүртгэлийг тухай бүр шинэчлэн цахим санд байршуулах бөгөөд уг мэдээлэл нийтэд нээлттэй, ил тод байна.

43.5. Энэ хуульд заасан цахим бүртгэлд бүртгүүлж, баталгаажаагүй барилгын материалыг Монгол Улсын нутаг дэвсгэрт баригдаж буй барилга байгууламжийн үйл ажиллагаанд хэрэглэхийг хориглоно.

44 дүгээр зүйл.Барилгын мэргэжилтэй ажилтныг бүртгэх

Хэвлэх

44.1. Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсхүл түүний эрх шилжүүлсэн этгээд нь барилгын мэргэжилтэй ажилтны

нэгдсэн цахим бүртгэлийг хөтөлж, тогтмол шинэчилнэ.

44.2. Барилгын мэргэжилтэй ажилтан нь энэ хуулийн 44.1-д заасан нэгдсэн санд бүртгүүлэхдээ төрийн мэдээлэл солилцооны системээр дамжуулан баталгаажсан иргэний хувийн мэдээлэл; мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагаас олгосон диплом, үнэмлэх, эсхүл мэргэжлийн ур чадварын гэрчилгээг цахимаар хүргүүлнэ.

44.3. Барилга, байгууламжийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд нь өөрийн үйл ажиллагаанд зөвхөн энэ хуулийн 44.1-д заасан нэгдсэн санд бүртгэгдсэн мэргэжилтэй ажилтныг авч ажиллуулах үүрэгтэй.

НАЙМДУГААР БҮЛЭГ

ТӨЛӨВЛӨЛТӨД ТАВИГДАХ ШААРДЛАГА, ҮЙЛ АЖИЛЛАГАА

45 дугаарзүйл.Барилга,байгууламжийнтөлөвлөлтөдтавигдах шаардлага

Хэвлэх

45.1. Барилга, байгууламжийн зураг төслийг боловсруулах, төлөвлөхдөө дараах шаардлагыг хангасан байна:

45.1.1. хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, барилгажилтын төсөл, олгогдсон газрын хэмжээ болон бүсчлэлийн зориулалтад нийцсэн байх;

45.1.2. батлагдсан төлөвлөлтийн даалгавар, загвар зурагт үндэслэсэн байх;

45.1.3. байгаль орчинд сөрөг нөлөөгүй, дулаан алдагдал багатай, эрчим хүчний хэмнэлттэй, ногоон барилгын зарчим болон техникийн зохицуулалтын шаардлага хангасан байх;

45.1.4. авто зогсоол, гадна тохижилт, явган хүний зам, ногоон байгууламжийн талбайн хэмжээ нь Хот байгуулалтын тухай хууль тогтоомж болон холбогдох норм, нормативын баримт бичигт заасан шаардлагаас багагүй байх;

45.1.5. барилгын материал, аврах гарц, шат, хонгил нь галын аюулгүй байдлын болон гамшиг, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх стандарт, техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн байх;

45.1.6. орон сууц, нийтийн зориулалттай барилгад нарны ээвэрлэлт, байгалийн гэрэлтүүлэг, эрүүл ахуйн норматив шаардлагыг хангаж, дуу чимээ, цацраг, чичиргээнээс хамгаалагдсан байх;

45.1.7. зэргэлдээ орших барилга, байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулахгүй, оршин суугчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх;

45.1.8. олон нийт, орон сууцны барилгын орц гарц, тохижилтод энэ хуульд заасан хүртээмжийн шаардлагыг хангах.

46 дугаар зүйл.Барилга, байгууламжийн төлөвлөлтийн даалгавар

Хэвлэх

46.1. Барилга, байгууламжийг шинээр барих, өргөтгөх, шинэчлэх тохиолдолд захиалагч нь газар эзэмших, ашиглах, өмчлөх эрхийн баримт бичгийг үндэслэн төлөвлөлтийн даалгавар авах хүсэлтийг аймаг, нийслэл, хотын ерөнхий архитекторт гаргаж, батлуулна.

46.1. Эрх бүхий албан тушаалтан барилгын төлөвлөлтийн даалгаврыг олгох, батлахдаа дараах нөхцөлийг харгалзан үзнэ:

46.2.1. хотбайгуулалтынбаримтбичиг,барилгажилтынтөслийн шаардлагад нийцсэн байх;

46.2.2. зэргэлдээх газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигч, ашиглагч иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх;

46.2.3. гуравдагч этгээдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллах нөхцөлийг дордуулахгүй байх

46.3.Төлөвлөлтийн даалгавар нь барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах, загвар зургийг батлах үндэслэл болох бөгөөд түүнийг хуульд зааснаас бусад тохиолдолд гуравдагч этгээдийн эрхийг дордуулах хэлбэрээр өөрчлөхийг хориглоно.

46.4.Шинээр төлөвлөж буй барилга, байгууламжийн байршил, загвар зураг, ерөнхий төлөвлөгөөний мэдээлэл нь цахим санд нийтэд нээлттэй, ил тод байна. Үүнд төрийн болон байгууллагын нууцад хамаарах барилга байгууламжийн зураг төсөл хамаарахгүй.

47 дугаар зүйл.Төлөвлөлтийн даалгаварт тавигдах шаардлага

Хэвлэх

47.1. Төлөвлөлтийн даалгавар авах хүсэлтэд газрын эрхийн гэрчилгээ, гэрээ, газрын тооцоо нийлсэн акт, кадастрын зураг, газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлт, хуульд заасан тохиолдолд байгаль орчны нөлөөллийн үнэлгээний тайланг хавсаргана. Хүсэлт гаргагчийн хувийн болон хуулийн этгээдийн мэдээллийг төрийн мэдээлэл солилцооны системээс татаж баталгаажуулна.

47.2. Аймаг, нийслэл, хотын ерөнхий архитектор нь төлөвлөлтийн даалгавар авах хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 14 өдрийн дотор хот байгуулалтын баримт бичигт нийцэж байгаа эсэхийг хянан, даалгаврыг батлах, эсхүл шаардлага хангаагүй тохиолдолд үндэслэл бүхий татгалзсан хариуг цахимаар өгнө.

47.3. Ерөнхий архитектор төлөвлөлтийн даалгаварт дараах хот төлөвлөлтийн шаардлага, үзүүлэлтийг тодорхой зааж батална:

48.3.1. хот төлөвлөлтийн бүсчлэлээр тогтоогдсон барилгын бүрхэцийн харьцаа, давхар талбайн харьцаа;

48.3.2. эдэлбэр газрын хэмжээ, ногоон байгууламж, авто зогсоолын талбайн эзлэх хувь барилгажих талбайн болон давхар талбайн ашиглалтын хувь,;

48.3.3. гудамж, замын улаан шугам, инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурвас, үерийн хамгаалалтын далан сувгийн байршил;

47.3.4. галын аюулгүй байдлын орц, гарц, тусгай зориулалтын автомашин зорчих зам талбайд тавигдах шаардлага;

47.3.5. зэргэлдээ орших барилга, байгууламжийн өнгө төрхөд нийцтэй байдал, тэдгээрийн нарны ээвэрлэлт, байгалийн гэрэлтүүлгийн норматив хэмжээ зөрчихгүй байх хязгаарлалт;

47.3.6. барилга, байгууламжийн зориулалтаас хамаарсан ашиглалтын тооцоот хугацаа.

47.4. Батлагдсан төлөвлөлтийн даалгавар нь барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах үндсэн баримт бичиг байна.

47.5. Батлагдсан төлөвлөлтийн даалгавар нь 3 жилийн хугацаанд хүчинтэй байх бөгөөд энэ хуульд заасан барилгын зөвшөөрөл авснаар дуусгавар болно.

47.6. Захиалагч нь хүндэтгэн үзэх шалтгаанаар зураг төслийн ажил дуусаагүй бол төлөвлөлтийн даалгаврын хугацааг тус бүр 1 хүртэл жилээр хоёр удаа сунгуулж болно.

48 дугаар зүйл.Барилга, байгууламжийн төлөвлөлтийн үе шатны зөвлөх үйлчилгээ

Хэвлэх

48.1. Барилга, байгууламжийн төлөвлөлтийн үе шатны зөвлөх үйлчилгээг гэрээний үндсэн дээр захиалагчийн даалгавраар техник эдийн засгийн үндэслэл боловсруулах, эсхүл барилга, байгууламжийг барих боломжийг тодорхойлох урьдчилсан судалгаа, үнэлгээний хүрээнд гүйцэтгэнэ.

48.2. Энэ хуулийн 48.1-д заасан зөвлөх үйлчилгээ, судалгааны ажлыг дараах чиглэлээр хэрэгжүүлнэ:

48.2.1. төслийн нийгэм, эдийн засгийн үр ашиг, байгаль орчин, экологид үзүүлэх нөлөөллийг тодорхойлох;

48.2.2. төслийн хөрөнгө оруулалтын урьдчилсан хэмжээ, эргэн төлөгдөх хугацаа болон санхүүгийн өгөөжийг тооцох;

48.2.3. барилга, байгууламж барихаар төлөвлөж буй газрын инженер-геологи, геодези, гидрогеологийн нөхцөлийг үнэлэх, барилга барих боломжтой эсэхэд дүгнэлт гаргах;

48.2.4. энэ хуулийн 46 дугаар зүйлд заасан төлөвлөлтийн даалгавар, болон захиалагчийн шаардлага боловсруулах;

48.2.6.загвар зураг төсөл боловсруулах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах техникийн шаардлагыг бэлтгэх, зураг төслийн даалгаврыг хянах.

ЕСДҮГЭЭР БҮЛЭГ

БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙН ЗУРАГ ТӨСӨЛ

49 дүгээр зүйл.Зураг төсөл боловсруулах үндэслэл, шаардлага.

Хэвлэх

49.1. Загвар болон техникийн зураг төслийг боловсруулж эхлэхийн өмнө дараах урьдчилсан баримт бичиг, нөхцлийг бүрдүүлсэн байна:

49.1.1. батлагдсан төлөвлөлтийн даалгавар;

49.1.2. инженер-геологи, геодези, гидрогеологийн хайгуул, судалгааны дүгнэлт, байр зүйн дэвсгэр зураг;

49.1.3. инженерийн шугам сүлжээний холболтын техникийн нөхцөл; 49.1.4.хуульд заасан тохиолдолд техник, эдийн засгийн үндэслэл

болон байгаль орчны нөлөөллийн үнэлгээний тайлан.

49.2. Зураг төсөл нь барилга, байгууламжийн зориулалт, хүчин чадал, архитектур төлөвлөлт, инженерийн шийдэл, бүтээц, техникийн тухайлсан шаардлага, төсөв, тооцоог агуулсан зураглал, тайлбар бүхий баримт бичгийн иж бүрдэл байна.

49.2. Зураг төслийг энэ хуулийн 41.1.1-д заасан тусгай зөвшөөрөл бүхий этгээд боловсруулах бөгөөд дараах техникийн шаардлагыг хангасан байна:

49.2.1. хот байгуулалтын бүсчлэлийн дүрэм, барилга, байгууламжийн норм, нормативын баримт бичгээр тогтоосон барилгажих талбайн харьцаа, өндөржилт, зай хэмжээний хязгаарлалтыг чанд баримтлах;

49.2.2. энэ хуулийн 45 дугаар зүйлд заасан төлөвлөлтийн суурь шаардлага, байгаль орчин, эрүүл ахуй, галын аюулгүй байдал, хөршийн эрх болон хөгжлийн бэрхшээлтэй хүний хүртээмжийг хангах техникийн шийдлийг иж бүрэн тусгах;

49.2.3. нийтийн эзэмшлийн гудамж, талбай, цэцэрлэгт хүрээлэнгийн орон зайн зохиомжтой уялдуулах, авто зогсоолын орц, гарцыг замын хөдөлгөөний аюулгүй байдалд саадгүй байхаар шийдвэрлэх.

49.3. Зураг төслийг боловсруулахдаа дараах дэвшилтэт арга технологи, шаардлагыг хангаж болно:

49.3.1. ногоон барилгын шаардлагад нийцүүлэх;

49.3.2. барилгын мэдээллийн загварчлал болон дижитал технологийг ашиглах.

49.4. Хот, суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд туссан бие даасан олон нийтийн барилга, байгууламжийн зураг төслийг уран бүтээлийн уралдаан, сонгон шалгаруулалтын үндсэн дээр боловсруулж болно.

49.5. Зураг төсөлд тусгах барилгын материал, бүтээгдэхүүн нь энэ хуулийн 37 дугаар зүйлд заасан чанар, стандартын шаардлага болон 43 дугаар зүйлд заасан цахим бүртгэлд баталгаажсан байна.

50 дугаар зүйл.Зураг төсөл боловсруулах үе шат, бүрдэл

Хэвлэх

50.1. Барилга, байгууламжийн зураг төслийг дараах үе шатаар боловсруулна:

    50.1.1.загвар зураг төсөл;

    50.1.2.эх зураг төсөл;

    50.1.3.техникийн зураг төсөл;

    50.1.4.ажлын зураг;

    50.1.5.гүйцэтгэлийн зураг.

50.2. Загвар зураг төсөл нь барилга, байгууламжийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, орчны тойм, эзлэхүүн төлөвлөлт, барилгын нүүр тал, өнгөний шийдэл, төлөвлөлт, дэд бүтцийн шугам сүлжээний эх үүсвэр, хэрэгцээ, хүчин чадал, хэмжээсийг тодорхойлсон баримт бичиг, зураглалын иж бүрдэл байна.

50.3. Загвар зураг төслийг төлөвлөлтийн даалгаврын дагуу, орчны барилгажилттай уялдуулан боловсруулж, аймаг, нийслэлийн ерөнхий архитектороор батлуулах бөгөөд дараах хэсэгтэй байна:

50.3.1. загвар зураг, зураг төслийн үндэслэл, техникийн тодорхойлолт;

51.3.2. захиалагч шаардсан бол тойм төсөв.

50.4. Эх зураг төсөл нь батлагдсан загвар зураг төслийн дагуу инженер хайгуулын судалгаанд үндэслэн боловсруулсан барилга, байгууламжийн архитектур төлөвлөлт, бүтээц, инженер хангамжийн системийн үндсэн шийдлийг тодорхойлсон баримт бичиг, зураглалын иж бүрдэл байх ба дараах бүрдэлтэй байна:

50.4.1. эх зураг болон техникийн шалгуур үзүүлэлт; 50.4.2.захиалагч шаардсан бол тойм төсөв.

50.4. Техникийн зураг төсөл нь загвар зураг төслийн дагуу боловсруулсан барилга, байгууламжийн ерөнхий төлөвлөгөө, технологи, архитектур төлөвлөлт, бүтээц, инженерийн эцэслэсэн шийдлийг илэрхийлсэн, ажлын зургийг гүйцэтгэхэд хангалттай мэдээллийг агуулсан баримт бичиг, зураглалын иж бүрдэл байх ба техникийн тусгайлсан шаардлагыг хангуулж боловсруулна.

50.5. Техникийн зураг төсөл нь барилгын зөвшөөрөл авахад зориулсан баримт бичиг байх бөгөөд дараах хэсэгтэй байна:

50.5.1. техникийн зураг, тооцооны тайлан, ажлын тоо хэмжээ; 50.5.2.техникийн тухайлсан шаардлага;

50.5.3.нарийвчилсан болон хураангуй төсөв

50.6. Ажлын зураг төсөл нь батлагдсан техникийн зураг төслийн дагуу барилга, байгууламжийн угсралтын ажлыг гүйцэтгэхэд зориулж сонгогдсон материал, тоног төхөөрөмжийг угсрах, суурилуулах нарийвчилсан зураглал байх бөгөөд ажлын зураг; материалын түүврээс бүрдэж барилга угсралтын үе шатанд боловсруулж, барилгын ажлыг гүйцэтгэхийн өмнө хянан баталгаажуулна.

50.7. Гүйцэтгэлийн зураг нь барилга угсралтын явцад гарсан эцсийн өөрчлөлтийг тусгасан, ашиглалтын зааврыг хавсаргасан баримт бичиг байх бөгөөд гүйцэтгэлийн зураг; ашиглалтын зааврөөс бүрдэж, зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээс баталгаажуулна.

50.8. Барилга, байгууламжийн засвар, хүчитгэлийн зураг төсөлд 50.1.3, 50.1.4, 50.1.5-д заасан үе шатыг хэрэгжүүлнэ.

50.9. Барилга, байгууламжийн холболтын зураг төсөлд 50.1.1, 50.1.3, 50.1.4, 50.1.5-д заасан үе шатыг хэрэгжүүлнэ.

50.10. Барилга, байгууламжийн буулгалтын зураг төсөлд 50.1.4-т заасан үе шатыг хэрэгжүүлнэ.

50.11. Гадаад улсын хуулийн этгээдийн боловсруулсан зураг төслийг Монгол Улсын эрх бүхий хуулийн этгээд үндэсний норм нормативт нийцүүлэн хамтран баталгаажуулсан байх бөгөөд зураг төсөл нь монгол хэл дээр, шаардлагатай бол англи хэл дээр байна.

50.12. Улсын болон орон нутгийн төсөв, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр баригдах барилга, байгууламжийн төсөлд төсөвт өртгийн тооцоог заавал хийх бөгөөд зураг төслийн үе шатыг энэ хуулийн 22.3.4-т заасан журмаар нарийвчлан тогтооно.

51 дүгээр зүйл.Зураг төслийг батлах

Хэвлэх

51.1. Барилга байгууламжийн зураг төслийг энэ хуульд заасан тусгай зөвшөөрөл бүхий этгээд боловсруулж батлах ба тухайн зураг төслийн үнэн зөв байдлыг хариуцна.

51.2. Захиалагч нь батлагдсан загвар зураг төсөл, барилга, байгууламжийн баримт бичгийн нэг хувийг баталсан эрх бүхий байгууллагад хадгалуулах бөгөөд нөгөө хувийг барилга, байгууламжийг ашиглалтад оруулсаны дараа холбогдох журмын дагуу архивт шилжүүлнэ.

52 дугаар зүйл. Зураг төслийг зөвшилцөх

Хэвлэх

52.1. Барилга, байгууламжийн зураг төслийг дараах үе шат, журмаар зөвшилцөнө:

52.1.1. зураг төслийг боловсруулах үе шат бүрд зураг төсөл зохиогч нь захиалагчтай зөвшилцөх.

52.1.2. батлагдсан загвар зураг төслийг аймаг, нийслэлийн ерөнхий архитекторт хүргүүлэх бөгөөд ерөнхий архитектор нь түүнийг хүлээн авснаас хойш ажлын 14 хоногийн хугацаанд хянаж хариу өгөх;

52.1.3. загвар зураг төсөл нь энэ хуулийн 49, 50 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан бол ерөнхий архитектор гарын үсэг зурж, барилгын салбарын цахим мэдээллийн нэгдсэн санд бүртгэх;

52.1.4. загвар зураг төсөл нь энэ хуулийн 49, 50 дугаар зүйлд заасан шаардлага хангаагүй бол үндэслэл бүхий татгалзлыг захиалагчид бичгээр эсхүл цахимаар мэдэгдэх;

52.1.5. эх зураг төслийг инженерийн шугам сүлжээний техникийн нөхцөл олгосон хангагч байгууллагуудтай зөвшилцөх.

52.1.6. зураг төсөлд магадлал хийлгэхээс өмнө эрүүл ахуйн болон галын аюулгүй байдлын хяналтын эрх бүхий байгууллага, албан тушаалтантай холбогдох хууль тогтоомжийн дагуу зөвшилцөх.

53 дугаар зүйл.Зураг төсөлд магадлал хийх

Хэвлэх

53.1. Барилга, байгууламжийн техникийн зураг төсөл эсхүл ажлын зургийн үе шатанд энэ хуулийн 53.3-т заасны дагуу магадлал хийнэ.

53.2. Магадал нь барилга, байгууламжийн төлөвлөлт, үндсэн бүтээцийн бат бэх, газар хөдлөлтийн тэсвэрлэлт, технологийн шийдэл, норм, нормативын шаардлага, хэрэглэгчийн аюулгүй байдлыг хангасан эсэх болон төсөвт өртгийн бодит байдлыг тогтооход чиглэнэ.

53.3. Дараах зураг төслийн баримт бичиг, инженер хайгуулын судалгаанд магадлал заавал хийлгэнэ.

53.3.1. улс, орон нутгийн төсөв, гадаадын зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар баригдах барилга, байгууламжийн зураг төсөл, инженер хайгуулын судалгаа, төсөвт өртөгт;

53.3.2. зам тээвэр, эрчим хүч, уул уурхай, харилцаа холбооны дэд бүтцийн барилга, байгууламжийн зураг төсөл, инженер хайгуулын судалгаа, төсөвт өртөгт;

53.3.3. барилгын төвөгшилтийн нэг болон хоёрдугаар ангилалд хамаарах барилга, байгууламжийн техникийн зураг төсөл, инженер хайгуулын судалгаанд;

53.4. Магадлалын хяналтыг эрх бүхий хуулийн этгээд ажлын 21 хоногт багтаан гүйцэтгэж, зөвшөөрсөн эсхүл татгалзсан хэлбэрээр дүгнэлт гаргана. Үндэслэл бүхий татгалзсан дүгнэлт нь барилгын ажлын зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэл болно.

53.5. Магадлалын дүгнэлтийг эс зөвшөөрвөл захиалагч, зураг төсөл зохиогч нь холбогдох хууль тогтоомжийн дагуу Мэргэжлийн зөвлөлд гомдол гаргах эрхтэй.

54 дүгээр зүйл.Зураг төслийн өөрчлөлт, түүнийг баталгаажуулах

Хэвлэх

54.1. Захиалагч батлагдсан загвар зурагт өөрчлөлт оруулах бол хот байгуулалтын даалгавар, барилга, байгууламжийн норм нормативын баримт бичгийг зөрчихгүйгээр гүйцэтгэнэ.

54.2. Захиалагч нь энэ хуулийн 54.1-д зааснаас бусад буюу хот байгуулалтын суурь үзүүлэлтийг өөрчлөх тохиолдолд загвар зураг төслийг шинээр батлуулна.

54.3. Магадлал хийгдсэн зураг төслөөр баригдаж байгаа барилга, байгууламжийн үндсэн даацын болон хаших бүтээцэд өөрчлөлт оруулах бол тухайн өөрчлөлтийг тусгасан хэсгийн зурагт дахин магадлал хийлгэнэ.

54.4. Ажлын зургийн шатанд үндсэн даацын болон хаших бүтээцэд хамаарахгүй өөрчлөлтийг захиалагч нь зураг төсөл зохиогчтой зөвшилцөн баталгаажуулж болно.

54.5. Зураг төслийн дараагийн үе шатанд

өмнөх үе шатны шийдлийг, шийдвэрийг өөрчлөх даалгавар өгсөн этгээд өөрчлөлттэй холбогдон гарах санхүүгийн болон техникийн үр дагаврыг бүрэн хариуцна.

54.6. Барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилга угсралт, ашиглалт, буулгалтын үйл ажиллагаанд барилгын амьдралын мөчлөгийн бүхий л хугацааны олон талт өгөгдлийг нэгтгэсэн, ухаалаг мэдээллийн тогтолцоо бүхий барилгын салбарын загварчлалын мэдээллийн нэгдсэн санг нэвтрүүлнэ.

54.7. Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл, арга хэмжээний төсөвт өртгийг Төсвийн тухай хуульд тусгахдаа сүүлийн 2 жилийн дотор магадлалын дүгнэлтээр баталгаажсан байна.

АРАВДУГААР БҮЛЭГ

БАРИЛГЫН ЗӨВШӨӨРӨЛ

55 дугаар зүйл.Барилгын зөвшөөрөл

Хэвлэх

55.1. Барилга, байгууламжийг шинээр барих, өргөтгөх, барилгын ажлыг үргэлжлүүлэх, хүчитгэх, буулгахад Зөвшөөрлийн тухай хууль болон энэ хуульд заасны дагуу барилгын зөвшөөрөл авна.

55.2. Цөмийн болон дулааны цахилгаан станц, усан цахилгаан станц, нисэх онгоцны буудал, метро, улс дамнасан нефть, хийн хоолой, газрын тос боловсруулах үйлдвэр, түүхий тос дамжуулах хоолой зэрэг улсын чанартай стратегийн барилга, байгууламжийн зөвшөөрлийг Засгийн газрын шийдвэрийг үндэслэн барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно.

55.3. Энэ хуулийн 55.2-д зааснаас бусад нэгдүгээр ангилалд хамаарах барилга, байгууламжийн зөвшөөрлийг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно.

55.4. Энэ хуулийн 55.2, 55.3-т зааснаас бусад барилга, байгууламжийн зөвшөөрлийг тухайн нутаг дэвсгэрийн аймаг, нийслэлийн Засаг дарга олгоно.

56 дугаар зүйл.Барилгынзөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох

Хэвлэх

56.1. Барилгын зөвшөөрлийг барилгын ажил гүйцэтгэх төлөвлөгөөнд заасан хугацаагаар, дараах баримт бичгийг үндэслэн олгоно:

56.1.1. батлагдсан техникийн зураг төсөл, энэ хуулийн 53 дугаар зүйлд заасан магадлалын дүгнэлт;

56.1.2. барилгын ажил гүйцэтгэх нарийвчилсан хуваарь, тэг тэнхлэг тавьсан акт;

56.1.3. зөвлөхүйлчилгээүзүүлэгчболонбарилгынгүйцэтгэгчтэй байгуулсан гэрээ;

56.1.4. хууль тогтоомжид тусгайлан заасан тохиолдолд байгаль орчны нөлөөллийн үнэлгээний тайлан, дүгнэлт.

56.2. Барилгын зөвшөөрлийг дараах үндэслэлээр олгохоос татгалзана: 56.2.1.загвар зураг төсөл, төлөвлөлтийн даалгавар зөрчигдсөн;

    56.2.2.барилгын зөвшөөрөл авахад шаардагдах баримт бичгийн бүрдэл дутуу;

56.2.3.зөвлөхүйлчилгээүзүүлэгчньхуульдзаасанбүртгэлд хамрагдаагүй, эсхүл гүйцэтгэгч нь тусгай зөвшөөрөлгүй байх.

56.3. Энэ хуулийн 55.3-т заасан барилгын ажлын зөвшөөрөл авах хүсэлтийг холбогдох төрийн захиргааны байгууллага ажлын 5 хоногийн хугацаанд хянаж барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх бөгөөд зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуульд заасан хугацаанд шийдвэрлэнэ.

56.4. Захиалагчийнхүсэлтээрцогцолборбарилга, байгууламжийн зөвшөөрлийг техникийн хувьд бие даасан, нэгдмэл бус бүрдэл хэсэг тус бүрээр нь олгож болно.

56.5. Энэ зүйлд заасан зөвшөөрлийг олгосон эрх бүхий этгээд нь Зөвшөөрлийн тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох шийдвэр гаргана.

56.6. Барилгын ажил гүйцэтгэхтэй холбогдуулан нийтийн эзэмшлийн талбайд хязгаарлалт хийх тохиолдолд ажил үргэлжлэх хугацааг төлөвлөгөөнд тусгаж, дараах шаардлагыг хангасан байна:

56.6.1. авто зам болон нийтийн эзэмшлийн талбай хариуцсан эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсан байх;

56.6.2. газар шорооны болон үндсэн бүтээцийн ажил гүйцэтгэхээс 24 цагийн өмнө орчны нөлөөлөлд өртөх иргэд, оршин суугчдад мэдээллийн боломжит хэлбэрээр урьдчилан мэдэгдсэн байх.

56.7. Барилгын ажлыг үргэлжлүүлэх зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу эрх бүхий этгээдэд мэдэгдсэнээр хэрэгжүүлнэ.

57 дугаар зүйл.Барилгын ажил гүйцэтгэх газарт сервитут тогтоох

Хэвлэх

57.1. Барилгын ажлын талбайн гаднах зэргэлдээх газарт Иргэний хууль болон холбогдох бусад хуульд заасан үндэслэл, журмын дагуу сервитут тогтоож болно.

57.2. Захиалагч, эсхүл гүйцэтгэгч нь барилгын ажлын зайлшгүй шаардлагаар зэргэлдээ орших газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчтэй Иргэний хуульд заасны дагуу хэлцэл хийж, дараах зориулалтаар сервитут тогтоож болно:

57.2.1. барилга,байгууламжбарих,шинэчлэнбарих,засварлах, хүчитгэх;

57.2.2. инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн байгууламж барих, угсрах, шинэчлэн барих;

57.2.3. тухайн газар нутагт хөрсний инженерийн хайгуулын судалгаа, хэмжилт гүйцэтгэх;

57.2.4. барилгын ажлын явцад түр зориулалтаар нэвтрэх орц, гарц, зам барьж байгуулах.

57.3. Хэлцэл хийх явцад талууд зөвшилцөлд хүрээгүй тохиолдолд сервитут тогтоох, түүний төлбөрийн хэмжээг тогтоох маргааныг Иргэний хуульд заасны дагуу шүүхээр шийдвэрлүүлнэ.

57.4. Барилгын үйл ажиллагаанд улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээний газар, нийтийн эзэмшлийн газар, талбайг түр хугацаагаар ашиглах тохиолдолд тухайн шатны Засаг даргын шийдвэр, эсхүл газрын асуудал хариуцсан байгууллагатай байгуулсан гэрээг үндэслэн сервитут тогтооно.

58 дугаар зүйл.Барилга, байгууламжийн ажилд тавих мэргэжлийн оролцогчдын хяналт

Хэвлэх

58.1. Барилга, байгууламжийн угсралтын ажилд норм, нормативын баримт бичиг, батлагдсан зураг төсөл, барилгын зөвшөөрлийн шаардлагыг хангуулах зорилгоор мэргэжлийн оролцогчид дараах хяналтыг хэрэгжүүлнэ:

58.1.1. захиалагчийн томилсон техникийн хяналтын инженерүүд барилгын ажлын явц, чанар, техникийн шийдэлд захиалагчийн техникийн хяналтыг;

58.1.2. тухайн барилгын зураг төслийг боловсруулсан хуулийн этгээд, инженер, архитекторууд зураг төслийн дагуу гүйцэтгэж байгаа эсэхэд зохиогчийн хяналтыг;

58.1.3. барилгын ажил гүйцэтгэгч нь өөрийн гүйцэтгэж буй ажил, материалд гүйцэтгэгчийн дотоод хяналтыг.

58.2. Энэ хуулийн 58.1-д заасан хяналтын үйл ажиллагааг барилгын ажлын явцад тасралтгүй, байнгын хэлбэрээр хэрэгжүүлнэ.

58.3. Барилгын ажлын явцад далдлагдах ажил, суурь, үндсэн даацын бүтээцийн угсралтын үе шат бүрд энэ хуулийн 58.1.1, 58.1.2-т заасан техникийн болон зохиогчийн хяналтын инженерүүд хамтран үзлэг хийж, баталгаажуулсан акт үйлдсэний дараа дараагийн үе шатны ажлыг үргэлжлүүлнэ.

58.4. Барилгын ажил гүйцэтгэгч нь зураг төсөл зохиогч болон техникийн хяналтын инженерийг ажлын байраар хангаж, хяналт тавих, шалгах нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй.

58.5. Энэ зүйлд заасан мэргэжлийн оролцогчдын хяналт хэрэгжүүлэх нарийвчилсан журмыг барилгын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална

59 дүгээрзүйл.Барилга,байгууламжийгхамгаалалтынгорим шилжүүлэх

Хэвлэх

59.1. Захиалагч, гүйцэтгэгч нь барилгын ажлыг зургаан сараас дээш хугацаагаар түр зогсоох тохиолдолд тухайн объектыг хамгаалалтын горимд шилжүүлэх тухай хүсэлтийг аймаг, нийслэлийн Засаг даргад гаргаж, шийдвэрлүүлнэ.

59.2. Барилга, байгууламжийг хамгаалалтын горимд шилжүүлэхэд захиалагч дараах арга хэмжээг авна:

59.2.1. барилгын ажлын талбайд гуравдагч этгээд, иргэд нэвтрэхээс сэргийлж хашаа, хамгаалалтыг иж бүрэн хийх, байнгын харуул хамгаалалт, хяналт тавих;

59.2.2. барилгын ажлын талбайд гуравдагч этгээд, иргэд нэвтрэхээс сэргийлж хашаа, хамгаалалтыг иж бүрэн хийх, байнгын харуул хамгаалалт, хяналт тавих;

59.2.3. барилгын ажлын талбайд аюулгүй байдлыг хангах зорилгоор захиалагч байнгын хяналт тавьж, шалгалт хийх.

59.3. Барилга, байгууламжийн хамгаалалтын горимыг норм, нормативын баримт бичигт заасны дагуу хэрэгжүүлнэ.

59.4. Барилга, байгууламжийг хамгаалалтын горимд шилжүүлсэн тухай Засаг даргын шийдвэрийг барилгын техникийн улсын хяналтын байцаагч актаар баталгаажуулах бөгөөд уг шийдвэр гарсан өдрөөс эхлэн барилгын ажлын зөвшөөрлийн хугацааг түдгэлзүүлнэ.

59.5. Барилга, байгууламжийн хамгаалалтын горимын хугацаа хоёр жил хүртэл байх бөгөөд шаардлагатай тохиолдолд захиалагчийн хүсэлтийг үндэслэн нэг жил хүртэл хугацаагаар нэг удаа сунгаж болно.

59.6. Энэ хуулийн 59.5-д заасан хугацаа дуусгавар болмогц захиалагч барилгын ажлыг үргэлжлүүлэх тохиолдолд барилгын үндсэн бүтээцийн чанар, аюулгүй байдалд мэргэжлийн байгууллагын дүгнэлт заавал гаргуулна. Шалгалтаар чанар, аюулгүй байдлын шаардлага хангахгүй болсон нь тогтоогдвол тухайн барилга, байгууламжийг буулгах, нураах арга хэмжээг авна.

59.7. Барилга, байгууламжийг хамгаалалтын горимоос гаргаж, ажлыг үргэлжлүүлэх тохиолдолд захиалагч энэ хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу барилгын ажлын зөвшөөрлийг сэргээлгэнэ.

59.8. Энэ хуулийн 59.5-д заасан хамгаалалтын горимын хугацааны хязгаарлалт нь барилга, байгууламжийг албадан буулгах тухай барилгын техникийн улсын байцаагчийн дүгнэлт болон шүүхийн шийдвэртэй объектод хамаарахгүй.

60 дугаар зүйл.Барилга, байгууламжийг ашиглалтад оруулах

Хэвлэх

60.1. Барилга, байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлт гаргахын өмнө дараах нөхцөл шаардлагыг хангасан болохыг захиалагч болон барилгын хяналт хэрэгжүүлэгч/зөвлөх үйлчилгээ үзүүлэгч, гүйцэтгэгч нар хамтран баталгаажуулна:

60.1.1. барилга, байгууламжийн ажил нь төлөвлөлтийн даалгавар, батлагдсан зураг төсөл, олгогдсон зөвшөөрлийн дагуу баригдаж, барилгын ажил дууссан;

60.1.2. холболтын нөхцлийн дагуу дэд бүтэц, инженерийн хангамжийн системд бүрэн холбогдсон, шалгаж туршсан;

60.1.3. галын аюулгүйн системийг шалгаж туршсан; 60.1.4.тоног төхөөрөмжийн ажиллагааг шалгаж туршсан;

60.2. Захиалагч нь энэ хуулийн 23.1.4, 25.1.7, 28.1.5-д заасан эрх бүхий байгууллага, албан тушаалтанд барилга, байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлт гаргах бөгөөд дараах баримт бичгийг хавсаргана:

60.2.1. захиалагч, барилгын хяналт хэрэгжүүлэгч/зөвлөх үйлчилгээ үзүүлэгч, гүйцэтгэгч нарын энэ хуулийн 57.1-д заасан шаардлага биелснийг баталгаажуулсан тайлан, дүгнэлт;

60.2.2. гүйцэтгэлийн зураг;

60.2.3. барилга, байгууламжийн хэвийн ашиглалт, аюулгүй байдалд нөлөөлөхгүй, энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан зүгширүүлэлтийн хугацаанд гүйцэтгэж болох, дуусгаагүй ажлын төлөвлөгөө;

60.3. Олон нийт, орон сууцны барилга, байгууламжийн тухайд захиалагч, гүйцэтгэгч талууд хооронд байгуулсан гэрээнд заасан нөхцөлийн дагуу зөвхөн дотор заслын ажил гүйцэтгээгүй тохиолдолд ашиглалтад оруулах хүсэлт гаргаж болно.

60.4. Цогцолбор барилга, байгууламжийн зориулалт, техник технологийн хувьд нэгдмэл бус бүрдэл хэсэгт энэ зүйлд шаардлага хангасан тохиолдолд хэсэгчэн ашиглалтад оруулах хүсэлт гаргаж болно.

60.5. Энэ хуулийн 23.1.4, 25.1.7, 28.1.5-д заасан эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь барилга, байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлтийн дагуу энэ зүйлийн 57.2-д заасан баримт бичгийг хянаж, ажлын 10 өдрийн дотор ашиглалтад оруулах хүсэлтийг баталгаажуулна.

60.6. Эрх бүхий албан тушаалтан нь энэ хуулийн 57.5- заасан хугацаанд багтаан барилга, байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлтийг баталгаажуулахын өмнө энэ хуулийн 58.2-т тодорхойлсны дагуу барилга, байгууламж нь баригдсан болохыг нягтлах зорилгоор биет үзлэг шалгалт хийж болно.

60.7. Захиалагч нь эрх бүхий албан тушаалтан биет үзлэг шалгалт хийхэд барилга, байгууламжид чөлөөтэй нэвтрүүлэх, мэдээллээр хангах үүрэгтэй байна.

60.8. Барилга, байгууламжийг ашиглалтад орох хүсэлтэд дараах тохиолдолд татгалзана:

    60.8.1. энэ хуулийн 60.2-т заасан баримт бичгийг бүрдүүлээгүй;

    60.8.2. захиалагч, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ хуулийн 57.5, 57.6-д заасан биет үзлэг шалгалт хийхэд саад учруулсан, татгалзсан;

    60.8.3. биет үзлэг шалгалтаар энэ зүйлийн 60.1-т заасан шаардлага хангагдаагүй, зөрчигдсөн;

    60.8.4. энэ хуульд заасан зөвшөөрлийн шаардлагыг хангаагүй; 60.9.Барилга, байгууламжийг ашиглалтад орох хүсэлтийн татгалзсан хариуг энэ хуулийн зөрчлийг тодорхой зааж өгөх ба Захиалагч зөрчлийг бүрэн арилгасны дараа барилга, байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлтийг дахин илгээнэ.

61 дүгээр зүйл.Холболтын нөхцөл олгох

Хэвлэх

61.1. Барилга, байгууламжийн холболтын нөхцөл авах хүсэлтийг энэ хуулийн 61.2-т заасан инженерийн хангамжийн байгууллагад тавьж шийдвэрлүүлнэ. Хүсэлтийг цахимаар гаргах бөгөөд дараах баримт бичгийг хавсаргана:

61.1.1. эрх бүхий байгууллагаас олгосон газрын зөвшөөрөл;

61.1.2. барилга барих газрын нэгж талбарын кадастрын зураг, түүний нөхцөл, байдлыг харуулсан гэрэл зураг;

61.1.3. хүсэлт гаргасан этгээдийн иргэний үнэмлэх, хуулийн этгээд бол хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

61.1.4. өргөдлийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хүргүүлэх тохиолдолд итгэмжлэл;

61.1.5. загвар зураг;

61.1.6. холболтийннөхцөлолгоходшаардагдахбарилга, байгууламжийн хүчин чадал, инженерийн хангамжийн хэрэгцээг тодорхойлсон мэдээлэл.

61.2. Инженерийн хангамжийн байгууллага холболтийн нөхцөл олгож, баталгаажуулах ажиллагааг ажлын 5 өдөрт багтаан шийдвэрлэнэ.

61.3. Инженерийн хангамжийн байгууллага холболтийн нөхцөл олгохоос татгалзсан нь хүсэлт гаргасан этгээд инженерийн хангамжийн хэрэгцээг өөрийн эх үүсвэрээр хангахад саад болохгүй.

61.4. Хүсэлт гаргасан этгээд инженерийн хангамжийн хэрэгцээг өөрийн эх үүсвэрээр хангах зураг төсөл боловсруулан баталгаажуулсан тохиолдолд барилгын ажлын зөвшөөрөл олгож болно.

АРВАННЭГДҮГЭЭР БҮЛЭГ

БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙН АШИГЛАЛТ

62 дугаар зүйл.Барилга, байгууламжийн бүртгэл, паспортжуулалт

Хэвлэх

62.1. Монгол Улсын нийт нутаг дэвсгэрт ашиглалтад орсон, ашиглагдаж байгаа барилга, байгууламж буюу үл хөдлөх хөрөнгийг Хаягжуулалтын тухай хуульд заасан журмыг баримтлан барилгын салбарын цахим мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлнэ.

62.2. Монгол Улсын нийт нутаг дэвсгэрт хот байгуулалтын баримт бичгийн дагуу барихаар төлөвлөгдсөн болон барилгын ажлын зөвшөөрөл авсан, баригдаж байгаа барилгын холбогдох мэдээллийг барилгын салбарын цахим мэдээллийн нэгдсэн санд байршуулна.

62.3. Хяналт хэрэгжүүлэгч иргэн, хуулийн этгээд нь үзлэг шалгалтын тэмдэглэлийг барилгын салбарын цахим мэдээллийн нэгдсэн санд байршуулна.

62.4. Барилга, байгууламжийн ашиглалтын тооцоот хугацаа дууссаны дараа энэ хуульд заасан эрх бүхий байгууллагын дүгнэлтийг үндэслэн тухайн барилга, байгууламжийн ашиглалтын хугацааг тодорхойлж, паспортжуулна.

63 дугаар зүйл. Барилга, байгууламжийн газар хөдлөлтийн эрсдэлийн үнэлгээ, хүчитгэл

Хэвлэх

63.1. Газар хөдлөлт бусад гамшгийн эрсдэл, давагдашгүй хүчин зүйл бүхий нөхцөл байдлын улмаас барилга, байгууламжид учрах эвдрэл гэмтлээс иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалахын тулд барилгын газар хөдлөлт тэсвэрлэлтийг хангах ажлыг дэмжихэд шаардлагатай арга хэмжээ авах, барилгын аюулгүй байдлыг хангах шаардлага үүссэн тохиолдолд эрсдэлийн үнэлгээ хийлгэнэ.

63.2 Энэ зүйлийн 63.1-т заасан эрсдэлийн үнэлгээ өндөр гарсан тохиолдолд энэ хуулийн 59 дүгээр зүйлд заасан хамгаалалтын горимд шилжүүлж болно.

63.3. Барилгын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн энэ зүйлд заасан, газар хөдлөлтийн үнэлгээ болон барилга, байгууламжид хүчитгэл хийх норм, аргачлалыг батална.

63.4. Барилгын өмчлөгч нь барилгын газар хөдлөлтийн эрсдэлийн үнэлгээ хийлгэх талаар эрх бүхий байгууллагаас баталгаажуулалт авах хүсэлт гаргаж болно.

63.5. Эрх бүхий байгууллага нь шаардлага хангасан барилгад баталгаажуулалт олгож, тэмдэглэгээ хэрэглэх эрх олгоно.

63.6. Баталгаажуулалтын тэмдэглэгээг хуурамчаар ашиглах, төөрөгдүүлэх байдлаар хэрэглэхийг хориглох бөгөөд баталгаажсан барилга нь тогтоосон шаардлагыг хангахгүй болсон тохиолдолд баталгаажуулалтыг хүчингүй болгоно.

64 дүгээрзүйл.Барилга,байгууламжийнашиглалтадтавигдах шаардлага

Хэвлэх

64.1. Барилга, байгууламж, шугам сүлжээ, тоног төхөөрөмжийг зориулалтын дагуу ашиглах, ашиглалтын хэвийн нөхцөл, найдвартай ажиллагааг хангуулах, түүнд хяналт тавих ажлыг ашиглагч, эзэмшигч, өмчлөгч тус тус хариуцна.

64.2. Барилга, байгууламжийн хувийн хэрэгт ашиглалтын тооцоот хугацааны мэдээлэл, ашиглалтын явцад засвар үйлчилгээ, үзлэг шалгалт хийх хуваарийг тэмдэглэнэ.

64.3. Ашиглагч нь энэ зүйлийн 64.2-т заасан хуваарийн дагуу барилга, байгууламжийг засварлах, технологийн тоног төхөөрөмж суурилуулах, техникийн үзлэг шалгалт хийх ажлыг зохион байгуулж, хувийн хэрэгт тэмдэглэж, холбогдох баримтыг хавсаргана.

64.4. Ашиглагч нь энэ зүйлийн 64.2-т заасан ажлыг зохион байгуулаагүйгээс үүдэлтэй барилга, байгууламжид үүссэн эрсдэлийг хариуцна.

64.5. Гүйцэтгэгч нь барилга, байгууламжийн баталгаат хугацааг дуусгавар болгох хүсэлтийг захиалагч, ашиглагчид уламжлах гарах бөгөөд хүсэлтийг хүлээн авсан өдрөөс эхлэн ажлын 10 хоногийн дотор захиалагч нь эрх бүхий төлөөлөгч томилон хамтарсан үзлэг, шалгалтыг хийж тэмдэглэл үйлдсэнээр барилга, байгууламжийн баталгаат хугацааг дуусгавар болсонд тооцно.

64.6. Энэ зүйлийн 64.4-т заасан хугацаанд эрх бүхий төлөөлөгч томилоогүй, эсхүл хамтарсан үзлэг шалгалтын тэмдэглэл үйлдээгүй тохиолдолд баталгаат хугацааг дуусгавар болсонд тооцно.

64.7. Барилга, байгууламжийн баталгаат хугацаа дуусгавар болгох хүсэлтийг гүйцэтгэгч гаргаагүйгээс үүссэн үр дагварын хариуцлагыг гүйцэтгэгч хүлээнэ.

64.8. Барилга, байгууламжийн баталгаат хугацаа дуусгавар болгох гүйцэтгэгчийн хүсэлтэд захиалагч хариу өгөөгүй, эсхүл хамтарсан үзлэг шалгалтад оролцоогүйгээс үүссэн үр дагварын хариуцлагыг захиалагч хүлээнэ.

64.9. Энэ зүйлийн 64.6, 64.7-д заасан хариуцлага хүлээлгэх хүсэлтийг гүйцэтгэгч, ашиглагч, захиалагч хамтран, эсхүл аль нэг тал энэ хуульд заасан Маргаан хянан шийдвэрлэх зөвлөлд гаргана.

64.10. Энэ зүйлийн 64.3-т заасан үзлэг шалгалтын үр дүнгээр барилга, байгууламжийг хүчитгэх, технологийн тоног төхөөрөмж суурилуулах болон

засварын ажлыг гүйцэтгэх шаардлага үүссэн тохиолдолд энэ хуульд заасан Барилгын ажлын зөвшөөрөл авна.

65 дугаар зүйл.Барилга, байгууламжийн туршилт, тохируулга, зүгшрүүлэлт хийх

Хэвлэх

65.1. Барилга, байгууламжийн туршилт, тохируулалт, зүгшрүүлэлтийн хугацаа нь барилга, байгууламжийг ашиглалтад оруулснаас хойш нэг жил байна.

65.2. Энэ зүйлийн 65.1-д заасан хугацаанд гүйцэтгэгч нь угсарч суурилуулсан тоног төхөөрөмж, тоноглолын хэвийн найдвартай ажиллагааг хангах хүртэл туршилт, тохируулга, зүгшрүүлэлт, ашиглалтын заавар зөвлөгөө өгч, сургалт зохион байгуулж, илрүүлсэн гэмтлийг арилгуулна.

65.3. Энэ зүйлийн 65.1-д заасан хугацаа дууссан тохиолдолд гүйцэтгэгч, зураг төсөл зохиогч, захиалагч, ашиглагч болон өмчлөгч нь тухайн барилга, байгууламжид хамтарсан үзлэг хийж, илэрсэн зөрчлийг арилгах талаар тэмдэглэл үйлдэнэ.

65.4. Гүйцэтгэгч нь энэ хуулийн 8.1.1, 8.1.2-т заасан ангилалд хамаарах барилга, байгууламжийг ашиглалтад тохируулах, зүгшрүүлэх болон чанарын баталгаат хугацаанд гарсан зөрчил, дутагдлыг арилгах ажлыг зохион байгуулна.

65.5. Ашиглагч, эзэмшигч, өмчлөгчийн хүсэлтээр эрх бүхий зөвлөх үйлчилгээ үзүүлэгч этгээдийн хийсэн үзлэг, шалгалтаар тохируулах, зүгшрүүлэх болон чанарын баталгаат хугацаанд илрүүлсэн зөрчил, дутагдлыг гүйцэтгэгч арилгах, хохирлыг барагдуулах арга хэмжээ авна.

65.6. Захиалагч, ашиглагч, өмчлөгч, гүйцэтгэгч барилгыг ашиглалтад тохируулах, зүгшрүүлэх болон баталгаат хугацаа дуусгавар болгохтой холбогдуулан тухайн барилгад хамтарсан үзлэг, шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгах хүртэл гүйцэтгэгчийг хариуцлагаас чөлөөлөхгүй.

65.7. Захиалагч, ашиглагч, эзэмшигч, өмчлөгч, гүйцэтгэгчийн хамтарсан үзлэг, шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулсан тохиолдолд тохируулах, зүгшрүүлэх болон баталгаат хугацаа дууссанд тооцно.

65.8. Энэ зүйлийн 65.1-д заасан хугацаа дуусгавар болсноос хойш барилга, байгууламжийн гадна, дотор засал, бүх төрлийн материал, үндсэн бүтээц, цэвэр, бохир ус, уур, хий, эрчим хүч, харилцаа холбооны тоног төхөөрөмж, тоноглолын хэвийн ашиглалтын хугацаа таваас доошгүй жил байна.

65.9. Энэ зүйлийн 65.5-д заасан хугацаанд гарсан зөрчлийг захиалагч, зураг төсөл зохиогч, гүйцэтгэгч, материал ханган нийлүүлэгч, ашиглагч, эзэмшигч, өмчлөгчийн аль буруутай этгээд арилгаж, хохирлыг барагдуулна.

65.10. Энэ зүйлийн 65.5-д заасны дагуу зөрчлийг арилгаснаар энэ зүйлийн 65.1- д заасан хугацаа дуусгавар болсонд тооцно.

65.11. Энэ зүйлийн 65.8-д заасан хугацаанд гүйцэтгэлийн баталгаа шаардах бөгөөд тавигдах нөхцөл, шаардлага, хувь хэмжээг талууд гэрээгээр тохирно.

65.12. Улс, орон нутгийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлэх барилга, байгууламжид энэ зүйлийн 65.1-д заасан хугацаанд гүйцэтгэгчээс хүлээсэн үүргийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор гэрээний үнийн дүнгийн тодорхой хувийг уг хугацаа дуустал барьцаалах нөхцөлийг талуудын байгуулсан гэрээгээр зохицуулна.

65.13. Энэ зүйлийн 65.10-т заасан хугацаа дуусгавар болсноор цаашид ашиглах эсэх дүгнэлтийг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гаргана.

65.14. Барилга, байгууламжийн чанарын баталгаат хугацаа дуусгавар болсноор захиалагч, зураг төсөл зохиогч, гүйцэтгэгч, барилгын материал ханган нийлүүлэгч, зөвлөх үйлчилгээ үзүүлэгч, зураг төсөлд магадлал хийсэн шинжээчийг зөрчил арилгах, хохирол барагдуулах хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болно.

66 дугаар зүйл.Барилга, байгууламжийг ашиглалтаас гаргах

Хэвлэх

66.1. Барилга, байгууламжийн ашиглалтын хугацааг энэ хуулийн 24.1.3-т заасан дүрмийн дагуу тогтоох бөгөөд уг хугацаа дуусгавар болсон тохиолдолд барилга, байгууламжийн техникийн улсын хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага нь тухайн барилгыг цаашид ашиглах эсэх талаар дүгнэлт гаргана.

66.2. Барилга, байгууламжийн ашиглалтын тооцоот хугацаа дуусгавар болж, тухайн барилга, байгууламжийг цаашид ашиглалтын шаардлага хангахгүй болсон талаар барилга, байгууламжийн техникийн улсын хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын дүгнэлт гарснаар захиалагч, ашиглагч, эзэмшигч, өмчлөгч, зураг төсөл зохиогч, гүйцэтгэгч, барилгын материал ханган нийлүүлэгч, зөвлөх үйлчилгээ үзүүлэгч, зураг төсөлд магадлал хийсэн шинжээчийг энэ хуульд хуулийн 88.1, 88.2, 89.2-т заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болно.

66.3. Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг ашиглалтаас гаргахдаа Орон сууцны тухай болон Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг баримтална.

66.4. Орон сууцны барилгаас бусад барилга, байгууламжийг ашиглалтаас гаргахад Засгийн газраас баталсан барилга, байгууламжийг ашиглалтаас гаргах журмыг баримтална.

66.5. Ашиглалтын тооцоот хугацаа дуусгавар болж, барилга, байгууламжийн техникийн улсын хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын дүгнэлтээр үргэлжлүүлэн ашиглах боломжгүй нь тогтоогдсон барилга, байгууламжийг буулгах, нураах шийдвэр гарсан бол тухайн барилга, байгууламжид холбогдсон инженерийн шугам сүлжээг холбогдох байгууллага хааж, ашиглагч, эзэмшигч, өмчлөгчтэй байгуулсан гэрээг цуцална.

66.6. Барилга, байгууламжийн ашиглалтын хугацаа дуусгавар болсны дараа тухайн барилга, байгууламжийг барилга, байгууламжийн техникийн улсын хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагаас цаашид ашиглаж болох талаар гаргасан дүгнэлтийн дагуу паспортжуулна.

67 дугаарзүйл.Барилга,байгууламжийгхамгаалах,сэргээн засварлах үйл ажиллагаанд тавигдах нийтлэг шаардлага

Хэвлэх

67.1. Ашиглалтын тооцоот хугацаа дуусгавар болсон барилга, байгууламжийг барилга, байгууламжийн техникийн улсын хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын дүгнэлтээр үргэлжлүүлэн ашиглах бол энэ хуульд заасан эрх бүхий байгууллагаас төлөвөлтийн болон барилгын ажлын зөвшөөрөл авна.

67.2. Соёлын өвийн тухай хуулийн 5.1.6-д заасан барилга, байгууламжийн тухайд уг барилгын ашиглагч, эзэмшигч, өмчлөгч нь энэ хууль болон холбогдох хууль тогтоомжийн дагуу соёлын өвд хамаарах барилга, байгууламжийн сэргээн засварлалт, угсралт, өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг энэ чиглэлээр мэргэшсэн иргэн, хуулийн этгээдээр гүйцэтгүүлнэ.

67.3. Түүх, соёлын дурсгалт барилга, байгууламжийг хамгаалах, сэргээн засварлахад дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

67.3.1. гал түймэр, газар хөдлөлт зэрэг байгалийн гамшиг, зэвсэгт мөргөлдөөн, дайны улмаас болж устсан, эсхүл урт хугацааны туршид элэгдэж үгүй болсон дурсгалт барилгыг сэргээн босгохдоо шинэ материалыг ашиглан гүйцэтгэх бөгөөд сэргээн засварлалттай адил баримт, гэрч нотолгоо дээр үндэслэж сэргээн босгох арга хэмжээг хэрэгжүүлнэ;

67.3.2. эх материал, археологийн нотолгоо, эх загвар, бодит баримт зэргийг үндэслэн анхны санаа, төрх байдлыг тухайн цаг үед нь тохируулан сэргээн засварлах арга хэмжээг хэрэгжүүлнэ;

67.3.3. болзошгүй ялзралт муудалтаас сэргийлэхийн тулд засварыг тогтмол хийх, түүнээс хамгаалахын тулд ус, химийн хүчин зүйл, микро организмаас үүдэлтэй гэмтлийг зогсоох, хадгалан хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлнэ;

67.3.4. тухайн дурсгалт барилга, байгууламжийн оршин байх хугацааг уртасгах зорилгоор барилгын бүтээцийг бэхжүүлж хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлнэ.

68 дугаар зүйл.Түүхэн дурсгалт барилга, байгууламж, архитектурын дурсгал, түүнийг тодорхойлох шалгуур үзүүлэлт аргачлалыг тогтоох

Хэвлэх

68.1. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 13.1.12-т заасны дагуу түүхэн дурсгалт барилга, байгууламж, архитектурын дурсгалын газрын хамгаалалтын бүсийг хот байгуулалтын норм, нормативын баримт бичгийн дагуу тогтооно.

68.2. Энэ зүйлийн 65.1-д заасан хамгаалалтын бүс дэх хот, суурин газрын түүхэн дурсгалт барилга, байгууламж, архитектурын дурсгалд хамаарах барилга, байгууламжийг тодорхойлох шалгуур үзүүлэлт аргачлалыг тогтоох журмыг Засгийн газар батална.

69 дүгээр зүйл.Түүхэн дурсгалт барилга, байгууламж, архитектурын дурсгалыг хамгаалах, хадгалах, сэргээн засварлах

Хэвлэх

69.1. Түүхэн дурсгалт барилга, байгууламж, архитектурын дурсгалыг Соёлын өвийг хамгаалах тухай хууль болон энэ хуульд заасныг баримтлан барилгын салбарын цахим мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлнэ.

69.2. Аймаг, нийслэлийн хот байгуулалтын асуудал хариуцсан нэгж нь түүхэн дурсгалт барилга, байгууламж, архитектурын дурсгалыг сэргээн засварлах арга хэмжээг Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 15.1.1-д заасны дагуу хот, суурин газрын сэргээн засварлах иж бүрэн хөтөлбөрийн дагуу тооцож төлөвлөнө.

69.3. Түүхэн дурсгалт барилга, байгууламж, архитектурын дурсгалыг сэргээн засварлах үйл ажиллагаанд Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 80 дугаар зүйлд заасан зарчмыг баримтална.

69.4. Түүхэн дурсгалт барилга, байгууламж, архитектурын дурсгалыг хадгалах, хамгаалах арга хэмжээ нь тухайн барилга, байгууламжийн одоогийн төлөв байдлыг хадгалах зорилгоор болзошгүй ялзралт муудалтаас сэргийлэхийн тулд засварыг тогтмол хийх, цаг хугацааны явцад хувьсан өөрчлөгдөж буй үл хөдлөх хөрөнгийн өвөрмөц байдлыг хадгалан сэргээн засварлахад чиглэгдэнэ.

69.5. Энэ хуулийн 66.2-т заасан журмын дагуу зөвхөн Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр түүхэн дурсгалт барилга, байгууламж, архитектурын дурсгалыг буулгана.

70 дугаар зүйл.Барилга, байгууламжийг буулгах

Хэвлэх

70.1. Барилга, байгууламжийг дараах үндэслэлээр буулгана. Үүнд:

70.1.1. барилга, байгууламжийг хот байгуулалтын баримт бичигт тусгагдаагүй, зориулалтын дагуу төлөвлөгдөөгүй байршилд, газар эзэмших, ашиглах, өмчлөх эрх /гэрчилгээ/-гүйгээр барьсан;

70.1.2. батлагдсан зураг төсөлгүй, барилга угсралтын ажлыг зөвшөөрөлгүй эхлүүлсэн;

70.1.3. барилга, байгууламжийн үндсэн бүтээцэд хэрэглэсэн материал, бүтээгдэхүүн нь барилга, байгууламжийн норм, нормативын баримт бичиг, стандартын шаардлагыг хангаагүй нь нотлогдсон;

70.1.4. барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд баримтлах шаардлагыг зөрчсөн;

70.1.5. байгалийн гамшиг болон гал, усны бусад аюул ослын улмаас барилга, байгууламжийг цаашид ашиглалтын шаардлага хангахгүй болсон тухай эрх бүхий мэргэжлийн байгууллага, албан тушаалтны дүгнэлт гарсан;

70.1.6. барилгын ажил түр зогсох хугацаанд хамгаалалтын горимыг зөрчсөн, эсхүл 3 болон түүнээс дээш жил зогссоноос цаашид барилгын ажлыг үргэлжлүүлэх боломжгүй болсон тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтны дүгнэлт гарсан;

70.1.7. барилга, байгууламжийн ашиглалтын төлөв байдалд хийсэн хяналтын явцад зураг төсөл зохиогч, гүйцэтгэгчтэй холбоотой ноцтой алдаа, эвдрэл, гэмтэл тогтоогдсон;

Тайлбар: "ноцтой алдаа, эвдрэл, гэмтэл" гэдгийг барилга, байгууламжийн үндсэн бүтээцэд илэрсэн эвдрэл, гэмтэл нь хүчитгэх, засварлах замаар ашиглалтын хэвийн нөхцөлд оруулах боломжгүйг ойлгоно.

70.1.8. барилга, байгууламжийн ашиглалтын тооцоот хугацаа дуусгавар болсон бөгөөд цаашид ашиглах ашиглах боломжгүйг эрх бүхий байгууллага, албан тушаалтны дүгнэлтээр нь тогтоогдсон;

70.1.9. барилга, байгууламжийг ашиглалтад оруулснаас хойш барилгын хэвийн үйл ажиллагаа нь 5 болон түүнээс дээш жил зогссоноос цаашид барилгы ашиглах боломжгүй болсон тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтны дүгнэлт гарсан;

70.1.10. барилга, байгууламжийг буулгах тухай шүүхийн шийдвэр гарсан.

70.2. Энэ зүйлийн 70.1-д заасан үндэслэл тогтоогдсон тохиолдолд аймаг, нийслэлийн Засаг дарга, хотын Захирагч тухайн барилга, байгууламжийг буулгах шийдвэр гаргаж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.

70.3. Барилга, байгууламжийг буулгах ажлыг тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд гүйцэтгэнэ.

70.4. Энэ зүйлийн 70.1-д заасан барилга, байгууламжийн буулгалт, нураалтын ажил, түүний дараах хог хаягдлыг зайлуулахтай холбоотой зардлыг улс, орон нутгийн төсвөөс гаргаж, буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.

70.5. Барилга, байгууламжийг захиалагч, өмчлөгчийн хүсэлтээр буулгаж болно.

70.6. Өмчлөгч нь Хот байгуулалтын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, эрх бүхий байгууллагын дүгнэлтийн дагуу зориулалт, геометр хэмжээг өөрчлөх зорилгоор хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь буулгаж болно.

70.7. Барилга, байгууламжийг буулгасан, нураасан, эсхүл ашиглагч эзэмшигчийн хүсэлтээр буулгасан бол аймаг, нийслэлийн Засаг дарга, хотын Захирагч барилгын салбарын цахим мэдээллийн нэгдсэн санд бүргүүлнэ.

70.8. Буулгалтын ажлыг захиалагч нь барилга, байгууламжийн норм, нормативын баримт бичиг, дүрэм, журамд заасан шаарддлагын хүрээнд мэргэжлийн байгууллагаар ажлын аргачлал, талбайн зохион байгуулалтын зураг төслийг боловсруулж, батлуулсан байна.

АРВАНХОЁРДУГААР БҮЛЭГ

БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨВ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ГЭРЭЭ, ДААТГАЛЫН ЗОХИЦУУЛАЛТ

71 дүгээр зүйл.Гэрээний төрөл, нөхцөл

Хэвлэх

71.1. Барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилга, байгууламжийн бүх төрлийн ажил гүйцэтгэх, барилгын материал, түүхий эд, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ханган нийлүүлэх, зураг төсөлд магадлал хийх, барилгын ажлын явцад хяналт тавих, барилгын мэргэжлийн зөвлөх үйлчилгээг авахтай

холбогдсон нарийвчилсан харилцааг талууд энэ бүлэгт заасан гэрээнд тусгаж зохицуулна.

71.2. Барилга, байгууламжийн үйл ажиллагаанд холбогдох гэрээ дараах төрөлтэй байна:

71.2.1. зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ;

71.2.2. барилга, байгууламжийн ажлыг зураг төслийн хамт гүйцэтгэх гэрээ;

71.2.3. барилга, байгууламжийн ажил гүйцэтгэх гэрээ; 71.2.4.түлхүүр гардуулах гэрээ;

71.2.5.зураг төсөл боловсруулах,барилга,байгууламжийнажил гүйцэтгэх болон ашиглалтын гэрээ.

71.3. Энэ зүйлийн 71.2-т заасан гэрээний төрлийг нэг, хоёрдугаар ангилалд хамаарах барилга, байгууламжийн үйл ажиллагаанд заавал ашиглана.

71.4. Энэ зүйлийн 71.2-т заасан гэрээний загварыг Барилгын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

72 дугаар зүйл.Зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ

Хэвлэх

72.1. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээг төслийн удирдлагын, судалгаа тооцоо хийх, зураг төсөл боловсруулах, барилгын хяналт хэрэгжүүлэх, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр байгуулах бөгөөд хууль тогтоомжид зааснаас гадна дараах нөхцөл, мэдээллийг заавал тусгана:

72.1.1. санхүүжилт, техник технологийн /ноу хау/ нууцлалын талаар зохицуулалт;

72.1.2. өмчлөх эрхийн зохицуулалт.

73 дугаар зүйл.Барилга, байгууламжийн ажлыг зураг төслийн хамт гүйцэтгэх гэрээ

Хэвлэх

73.1. Үйлдвэрлэлийн болон инженерийн нарийн технологийн шийдэл бүхий барилга, байгууламжийн ажлыг гүйцэтгүүлэхэд барилга, байгууламжийн ажлыг зураг төслийн хамт гүйцэтгэх гэрээг байгуулж болно.

73.2. Барилга, байгууламжийн ажлыг зураг төслийн хамт гүйцэтгэх гэрээнд хууль тогтоомжид зааснаас гадна дараах нөхцөлийг заавал тусгана:

73.2.1. барилгын хяналт хэрэгжүүлэгчийн үүрэг, хариуцлага;

73.2.2. өмчлөх эрхийн зохицуулалт;

73.2.3. зураг төсөлд гарсан алдаа, түүнийг засаж, залруулах талаарх зохицуулалт.

73.3. Барилга, байгууламжийн ажлыг зураг төслийн хамт гүйцэтгэх гэрээний зураг төсөл зохиогч, барилгын ажил гүйцэтгэгч нь энэ хуульд заасан зөвшөөрөл бүхий этгээд байна.

73.4. Энэ зүйлийн 73.1-д заасан гэрээт ажлыг батлагдсан зураг төслийн дагуу гүйцэтгэнэ.

74 дүгээр зүйл.Барилга, байгууламжийн ажил гүйцэтгэх гэрээ

Хэвлэх

74.1. Барилга, байгууламжийн ажил гүйцэтгэх гэрээ нь захиалагчийн батлагдсан зураг төслийн дагуу барилга, байгууламжийн ажлыг гүйцэтгэх нөхцөлтэй гэрээ бөгөөд хууль тогтоомжид зааснаас гадна дараах нөхцөл, мэдээллийг гэрээнд заавал тусгана:

        74.1.1. батлагдсан зураг төсөл;

        74.1.2.захиалагчийн болон техникийн тодорхойлолт;

        74.1.3. барилга, байгууламжийн ажлыг гүйцэтгэх үе шатанд барилгын хяналт хэрэгжүүлэгчийн үүрэг, хариуцлага;

        74.1.4. зурагтөсөл,техникийнтодорхойлолттойхолбоотой зохицуулалт;

        74.1.5. зураг төслийн өөрчлөлт, түүний зохицуулалт;

        74.1.6. барилгабайгууламжийнажилэхлүүлэх,зогсоох, үргэлжлүүлэхтэй холбоотой зохицуулалт;

        74.1.7. баталгаат хугацаанд илэрсэн алдаа, доголдлыг арилгах талаарх зохицуулалт;

        74.1.8. барилга, байгууламжийн ажлын явцад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах зохицуулалт;

        74.1.9. барилга, байгууламжийн ажлыг гүйцэтгэх инженер, техникийн ажилтан, мэргэжилтний мэдээлэл;

        74.1.10. хог, хаягдлыг зайлуулах, нөхөн сэргээх зохицуулалт;

        74.1.11.гүйцэтгэлийн баталгаа;

        74.1.12. барилга,байгууламжийнажлынхүрээндхудалданавах материал, бүтээгдэхүүн;

        74.1.13. туслан гүйцэтгэгчийг ажиллуулах зохицуулалт.

74.2. Гүйцэтгэгч нь голлох инженер техникийн ажилтны мэдээллийг барилгын ажил гүйцэтгэх гэрээнд хавсаргах бөгөөд инженер техникийн ажилтныг солих бол захиалагчтай зөвшилцөнө.

75 дугаар зүйл.Түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээ

Хэвлэх

75.1. Түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээ нь захиалагчийн оролцоо хамгийн боломжит бага хэмжээнд байх, гүйцэтгэгч нь барилга, байгууламжийн зураг төсөл, барилга угсралтын ажлыг хамт гүйцэтгэж ашиглалтад оруулах, бүх эрсдэлийг гүйцэтгэгч хариуцах нөхцөлтэй гэрээ бөгөөд энэ гэрээнд хууль тогтоомжид зааснаас гадна дараах нөхцөлийг заавал тусгана:

75.1.1. захиалагчийн төлөөлөгчийн үүрэг, хариуцлага;

75.1.2. гүйцэтгэгч нь ханган нийлүүлэгч, туслан гүйцэтгэгчийн чиг үүргийг өөрөө хэрэгжүүлэх талаарх зохицуулалт.

76 дугаар зүйл.Зураг төсөл боловсруулах, барилга, байгууламжийн ажил гүйцэтгэх болон ашиглалтын гэрээ

Хэвлэх

76.1. Зураг төсөл боловсруулах, барилга, байгууламжийн ажил гүйцэтгэх болон ашиглалтын гэрээ нь гүйцэтгэгч зураг төслийг боловсруулж, өөрийн зардлаар барилгын ажлыг гүйцэтгэх үүрэг болон барилгын чанар, эрсдэлийн хариуцлагыг хүлээж, барилгыг ашиглалтад оруулж, ашиглалтыг тодорхой хугацаанд хариуцсаны үндсэн дээр захиалагчид шилжүүлэх нөхцөлтэй гэрээ бөгөөд энэ гэрээнд хууль тогтоомжид зааснаас гадна дараах нөхцөл, мэдээллийг заавал тусгана:

76.1.1. зураг төслийн шаардлага, барилгын ажлын явцад зураг төсөл өөрчлөхийг хязгаарласан зохицуулалт;

76.1.2. өмчлөх эрхийн зохицуулалт;

76.1.3. төлбөр, тооцоотой холбоотой нарийвчилсан зохицуулалт; 76.1.4.захиалагчид шилжүүлэх хугацааны талаарх мэдээлэл;

76.1.5. оролцогч талуудын чиг үүргийн нарийвчилсан зохицуулалт;

76.1.6. барилга, байгууламжийг захиалагчид шилжүүлэхээс өмнөх ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой гарсан зардлыг шийдвэрлэх болон санхүү, бүртгэлийн талаар захиалагчид тайлагнах зохицуулалт;

76.1.7. барилга, байгууламж захиалагчид шилжүүлэх нөхцөл.

76.2. Зураг төсөл боловсруулах, барилга, байгууламжийн ажил гүйцэтгэх болон ашиглалтын гэрээнд төслийн үе шат, санхүүжилтийн хуваарь болон хэрэгжилтийн төлөвлөгөө, техник, эдийн засгийн үндэслэл, шаардлагатай бусад баримт бичгийг хавсаргах бөгөөд эдгээр нь гэрээний салшгүй хэсэг байна.

77 дугаар зүйл.Даатгалын зохицуулалт

Хэвлэх

77.1. Барилга, байгууламжийн даатгалыг дор дурдсанаар зохицуулна:

    77.1.1.захиалагч нь энэ хууль болон гэрээнд заасны дагуу даатгалтай холбоотой зардлыг тооцон барилга, байгууламжийн төсөвт тусгана;

    77.1.2. захиалагч нь зураг төсөл зохиогч болон ажил гүйцэтгэгчийн буруутай үйлдэл, зохих арга хэмжээг аваагүйгээс барилга, байгууламжид учруулсан хохирлыг энэ зүйлийн 77.1.1-д заасан даатгалтай холбоотой зардлаас нөхөн төлбөрийг зураг төсөл зохиогч, зөвлөх үйлчилгээ үзүүлэгч, гүйцэтгэгч болон даатгалын байгууллагаас шаардаж болно.

    77.1.3. хөрөнгө оруулагч болон захиалагч нь санхүүжилтийн баталгаа, даатгалтай байна.

77.2. Барилга, байгууламжийн үйл ажиллагаанд оролцогчийн даатгалыг дор дурдсанаар зохицуулна:

77.2.1. барилга, байгууламжийн үйл ажиллагаанд оролцогч учирч болзошгүй эрсдэлийг даатгуулна;

77.2.2. барилга, байгууламжийн үйл ажиллагаанд оролцогчийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээс гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирч болзошгүй хохирлыг даатгуулна;

77.2.3. даатгалыгзахиалагч,гүйцэтгэгчурьдчилантохиролцон барилгын ажил гүйцэтгэх гэрээнд тусгана;

77.2.4. гүйцэтгэгч нь талбайд ажиллах бүх ажиллагчдыг гэнэтийн ослын даатгалд хамруулна;

77.2.5. оролцогч талууд барилгын ажлыг гүйцэтгэхэд учирч болзошгүй энэ зүйлийн 77.2.1-д заасан бүх эрсдэлийг даатгуулж, зардлыг хариуцна;

77.2.6. барилгын салбарын мэргэжилтэн нь мэргэжлийн хариуцлагын даатгалд мэргэшлийн гэрчилгээний хүчинтэй хугацаанд даатгуулна.

77.3. Даатгалтай холбоотой нарийвчилсан асуудлыг Даатгалын тухай хуулиар зохицуулна.

78 дугаар зүйл.Барилга, байгууламжийн төсөв

Хэвлэх

78.1. Барилга, байгууламжийн төсөв нь техникийн зураг төслийн бүрэлдэхүүн хэсэг байх бөгөөд барилгын ажлын өртгийг тодорхойлох, хөрөнгө оруулалтыг төлөвлөх, гэрээний үнэ тогтоох, гүйцэтгэлийг тайлагнах, хянахад хэрэглэгдэх үндсэн баримт бичиг байна.

78.2. Барилгын төсөв боловсруулахад хэрэглэхэд төсвийн норм, нэгж үнэлгээ, үнэ тарифыг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага баталж, тухай бүр шинэчлэх ажлыг төрийн захиргааны байгууллага зохион байгуулж, нийтэд ил тод мэдээлнэ.

78.3. Барилга, байгууламжийн төсөв нь дараах төрөлтэй байна. Үүнд: 78.3.1.тойм төсөв,

78.3.2.хураангуй төсөв, 78.3.3.нарийвчилсан төсөв.

78.4. Тойм төсөв нь загвар зураг төсөл, эх зураг төсөлд үндэслэн тооцсон баримт бичиг ба техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах эсхүл барилга боломжийг тодорхойлсон судалгаа хийх, хөрөнгө оруулалтыг төлөвлөх, эдийн засгийн тооцоо судалгаа хийхэд хэрэглэнэ.

78.5. Хураангуй төсөв нь нарийвчилсан төсвийн барилга угсралтын ажлын үнийн хураангуй, хязгаар тогтоосон зардлуудын нийлбэр байх ба тендер шалгаруулалт болон гэрээний үнэ тогтоох, барилгын ажлын гүйцэтгэлийн санхүүжилтэд хэрэглэх үндсэн баримт бичиг байна.

78.6. Нарийвчилсан төсөв гэж батлагдсан техникийн зураг төсөл, барилгын төсвийн норм, нормативын баримт бичигт нийцүүлэн барилга, байгууламжийн ажлыг гүйцэтгэхэд шаардагдах зардлын бүрэлдэхүүнийг дэлгэрэнгүй задаргаатайгаар тооцох бөгөөд аудит, хяналт шалгалт, маргаан шийдвэрлэхэд хэрэглэнэ.

78.7. Нарийвчилсан, хураангуй, тойм төсвийн тооцоог зөвлөх үйлчилгээ үзүүлэгч болон зураг төслийн байгууллагын мэргэшлийн зэрэгтэй төсөвчин боловсруулна.

78.8. Барилга, байгууламжийн төсөвт өртөгт барилгын материалын үнэ болон ханшны өөрчлөлт, давагдашгүй хүчин зүйл, бусад хүчин зүйлээс хамааран барилга, байгууламжийн төсвийн тооцоонд өөрчлөлт оруулах тохиолдолд тухай бүр тусгай журам боловсруулан зохицуулна.

78.9. Барилга, байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шаардлага, зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийн шаардлага, гэрээний дагуу гүйцэтгэсэн, эсхүл зохих журмын дагуу баталгаажсан барилгын ажлын гүйцэтгэлийн санхүүжилтийг хөрөнгө оруулагч, захиалагч үндэслэлгүйгээр саатуулахгүй байх үүрэгтэй.

79 дүгээр зүйл. Барилга, байгууламжийн хөрөнгө оруулалт

Хэвлэх

79.1. Барилга байгууламж шинээр барих, өргөтгөх, шинэчлэх, хүчитгэх, буулгахад захиалагч нь хууль тогтоомжид заасны дагуу хөрөнгө оруулалт татан төвлөрүүлж болно.

79.2. Захиалагч нь, барилга, байгууламжийн үйл ажиллагаанд борлуулах зорилгоор иргэдээс захиалга авч хөрөнгө татан төвлөрүүлэх бол барилга, байгууламжийн даацын бүтээцийн угсралтын ажлын 50-иас доошгүй хувийг дуусгасан байна.

79.3. Энэ зүйлийн 79.2-т заасныг зохиогчийн хяналт эсхүл зөвлөх үйлчилгээ үзүүлж буй этгээдээр баталгаажуулна.

АРВАНГУРАВ ДУГААР БҮЛЭГ

БАРИЛГЫН САЛБАРЫН МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САН, ИЛ ТОД БАЙДАЛ

79 дүгээр зүйл.Барилгын салбарын цахим мэдээллийн нэгдсэн сан

Хэвлэх

79.1. Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь барилгын салбарын цахим мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, бүртгэх, баяжуулах, хадгалах, хамгаалах, түүний аюулгүй байдлыг хангах, мэдээллээр үйлчлэх, хэвлэх зэрэг байнгын үйл ажиллагааг эрхлэх бөгөөд энэ үйл ажиллагаанд барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хяналт тавина.

79.2. Барилгын салбарын цахим мэдээллийн нэгдсэн сан нь дараах дэд сангаас бүрдэнэ:

79.2.1. барилга, байгууламжийн норм, нормативын баримт бичгийн мэдээллийн сан;

79.2.2. барилгын материал, бүтээгдэхүүн, түүхий эд болон тохирлын гэрчилгээний талаарх бүртгэл, мэдээллийн сан;

79.2.3. барилгынсалбарынмэргэжилтэн,ажилтныбүртгэл, мэдээллийн сан;

79.2.4. барилга, байгууламжийн үйл ажиллагааны мэдээллийн сан; 79.2.5.барилга, байгууламжийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй холбоотой мэдээлэл;

79.2.6. хот байгуулалтын кадастрын мэдээллийн сан;

79.2.7. дэд бүтцийн нэгдсэн мэдээллийн сан; 79.2.8.салбарын статистик мэдээллийн сан;

79.2.9.барилгын салбарын загварчлалын мэдээллийн сан.

79.3. Энэ зүйлд заасан сангийн үйл ажиллагааг журмаар зохицуулах бөгөөд олон нийтэд нээлттэй байна.

АРВАНДӨРӨВ ДҮГЭЭР БҮЛЭГ

ГОМДОЛ ГАРГАХ, МАРГААН ШИЙДВЭРЛЭХ, ХАРИУЦЛАГА, БУСАД ЗҮЙЛ

80 дугаар зүйл. Барилга, байгууламжийн үйл ажиллагаатай холбоотой гомдол гаргах, хянан шийдвэрлэх

Хэвлэх

80.1. Мэргэжилтэн, шинжээчийн мэргэжлийн хариуцлага, сахилгын зөрчлийн талаар иргэн, хуулийн этгээд нь Мэргэжлийн зөвлөлд гомдол гаргана.

80.2. Гомдлыг Мэргэжлийн зөвлөлийн ажиллах дүрмийн дагуу хянан шийдвэрлэнэ.

80.3. Мэргэжлийн зөвлөл нь маргаантай асуудлаар дүгнэлт гаргах бөгөөд тухайн дүгнэлтийг үндэслэн хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.

80.4. Дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд холбогдох төрийн захиргааны байгууллагад гомдол гаргах эрхтэй.

80.5. Барилга, байгууламжийн үйл ажиллагаанд хууль тогтоомж, норм, норматив, дүрэм, журамд заасан шаардлагыг зөрчиж байгаа талаар иргэн хуульд заасны дагуу эрх бүхий байгууллагад гомдол гаргах эрхтэй.

80.6. Барилга, хот байгуулалтын салбарын гэрээтэй холбоотой маргааныг хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэнэ.

81 дүгээр зүйл.Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

Хэвлэх

81.1. Энэ хуульд заасан эрх үүрэг, хориглолт, хязгаарлалт, шаардлагыг зөрчсөн нь хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.

81.2. Энэ хуульд зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй бол Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулна.

81.3. Энэ хууль, норм нормативын баримт бичгийг зөрчсөн нь Зөвшөөрлийн тухай хуульд зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл болно.

81.4. Төрийн албан хаагч энэ хуульд заасныг зөрчсөн бол Төрийн албаны тухай хууль болон Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

81.5. Барилгын хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй, эсхүл зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас учирсан хохирлыг барагдуулсан нь хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

82 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

Хэвлэх

82.1. Энэ хуулийг .... оны ... дүгээр сарын ...-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

ГАРЫН ҮСЭГ

Төслийн хавсралтууд
Санал өгөх