A

A

A

Хариуцагч байгууллага Хууль зүйн үндэсний хүрээлэн
Нийтэлсэн огноо 2026-06-16 16:21:08
Төслийн төлөв Идэвхтэй
  • 0
  • 0
  • 53
ГАДААДЫН ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ
САНАЛ АВЧ ДУУСАХ ХУГАЦАА: 2026-07-01

Танилцуулга:

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2026 оны ... дугаар сарын ...-ны өдөр           Улаанбаатар хот

ГАДААДЫН ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ

/Шинэчилсэн найруулга/

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

Хэвлэх

1.1.Энэ хуулийн зорилт нь гадаадын иргэн, харьяалалгүй хүн (цаашид "гадаадын иргэн" гэх)-ий эрх зүйн байдлыг тогтоож, Монгол Улсад нэвтрэх, оршин суухтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль тогтоомж

Хэвлэх

2.1.Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Харьяатын тухай хууль, Монгол Улсын хилийн тухай хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Хуулийн хамрах хүрээ

Хэвлэх

3.1.Энэ хууль нь гадаадын иргэнийг Монгол Улсад урих, тухайн иргэнд виз, оршин суух зөвшөөрөл олгох, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх харилцааг зохицуулна.

3.2.Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн зохицуулалт нь харьяалалгүй хүнд нэгэн адил үйлчилнэ.

3.3.Нэгдсэн Үндэсний Байгууллагаас гаргасан дүрэм, журмын дагуу дүрвэгсдэд олгосон баримт бичигтэй хүнд энэ хууль хамаарахгүй.

4 дүгээр зүйл.Нийтлэг зарчим

Хэвлэх

4.1.Энэ хуулийг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зарчмаас гадна дараах нийтлэг зарчмыг баримтална.

4.1.1.үндэсний аюулгүй байдлыг хангах;

4.1.2.бусад улстай харилцан адил байх;

4.1.3.ялгаварлан гадуурхахгүй байх;

4.1.4.хууль ёсны, нээлттэй ил тод, хүмүүнлэг байх.

5 дугаар зүйл.Дипломат төлөөлөгчийн болон консулын газрын ажилтны дипломат эрх ямба, дархан эрх

Хэвлэх

5.1.Энэ хуулийн заалт нь гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, Нэгдсэн Үндэстний Байгууллага (цаашид "НҮБ" гэх), түүний төрөлжсөн байгууллагын суурин төлөөлөгчийн газрын ажилтны дипломат эрх ямба, дархан эрхийг хөндөхгүй.

6 дугаар зүйл.Хуулийн нэр томъёоны тодорхойлолт

Хэвлэх

6.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

6.1.1."албан зорилго" гэж төрийн байгууллагын урилгаар болон Монгол Улсад суугаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, Засгийн газар хоорондын эрх бүхий байгууллага, НҮБ, түүний төрөлжсөн байгууллагын суурин төлөөлөгчийн газар, түүнчлэн гадаад улсын болон олон улсын хэвлэл, мэдээллийн төлөөлөгчийн газарт ажиллахаар ирсэн гадаадын иргэн, түүний хамаарал бүхий этгээдийг;

6.1.2."байнга оршин суугч" гэж хувийн болон гэр бүлийн шалтгаанаар тогтвор суурьшилтай Монгол Улсад оршин суух гадаадын иргэнийг;

6.1.3."биеийн давхцахгүй өгөгдөл" гэж Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4.1.1-д заасан биометрик мэдээллийг хэлнэ.

6.1.4."гадаадын иргэн" гэж Монгол Улсын иргэний харьяалалгүй бусад улсын харьяат хүнийг;

6.1.5."дамжин өнгөрөгч" гэж Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин нэг улсаас нөгөө улсад зорчиж байгаа гадаадын иргэнийг;

6.1.6."Монгол Улсын виз" гэж эрх бүхий байгууллагаас олгосон Монгол Улсын хилээр нэвтрэх, Монгол Улсад тодорхой хугацаанд байх зөвшөөрлийг;

6.1.7."мэргэжлийн зөвлөл" гэж Монгол Улсад байнга оршин суух гадаадын иргэнд оршин суух зөвшөөрөл олгох, олон улсын болон гадаад улсад төвтэй төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох, сунгах асуудлыг хэлэлцэн хамтын шийдвэр гаргах бүрэлдэхүүнийг;

6.1.8."оршин суух зөвшөөрөл" гэж гадаадын иргэнд эрх бүхий байгууллагаас олгосон Монгол Улсын нутаг дэвсгэрт тодорхой хугацаанд байх эрхийг;

6.1.9."оршин суух үнэмлэх" гэж гадаадын иргэнд эрх бүхий байгууллагаас олгосон Монгол Улсын нутаг дэвсгэрт тодорхой хугацаанд байх эрхийг баталгаажуулсан цахим болон хэвлэмэл баримт бичгийг;

6.1.10."паспорт" гэж олон улсын эрх бүхий байгууллага, түүнчлэн гадаад улсын болон Монгол Улсын Засгийн газраас олгосон буюу хүлээн зөвшөөрсөн олон улсад зорчих баримт бичгийг;

6.1.11."паспортыг орлох баримт бичиг" гэж Монгол Улсын хууль, олон улсын гэрээгээр паспорттай адилтган үзэхээр хүлээн зөвшөөрсөн, тухайн хүнийг гадаад улсын иргэн болохыг гэрчилж байгаа баримт бичгийг;

6.1.12."түр ирэгч" гэж Монгол Улсад 90 хүртэл хоногийн хугацаагаар ирсэн гадаадын иргэнийг;

6.1.13."түр оршин суугч" гэж Монгол Улсад албан, хөрөнгө оруулах, хөдөлмөр эрхлэх, суралцах зорилгоор оршин суух гадаадын иргэнийг;

6.1.14."уригч" гэж гадаадын иргэнийг Монгол Улсад оршин суухад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийн баталгааг гаргаж түүнийг урьсан Монгол Улсын иргэн, хуулийн этгээд болон тус улсад оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэнийг;

6.1.15."урьдчилсан цахим бүртгэлийн хуудас" гэж гадаадын иргэний паспортын мэдээлэл, Монгол Улсад байх хаяг, ирэх, буцах хугацааг агуулсан мэдээллийг.

6.1.16."хамаарал бүхий этгээд" гэж гадаадын иргэний эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, эцэг, эх, хүүхдийг;

6.1.17."харьяалалгүй хүн" гэж аль ч улсын харьяат бус хүнийг;

6.1.18."харьяалалгүй хүний зорчих үнэмлэх" гэж эрх бүхий байгууллагаас харьяалалгүй хүнд олгосон олон улсад зорчих паспортыг орлох баримт бичгийг;

6.1.19."цагаач" гэж Монгол Улсад хувийн зорилгоор тогтвор суурьшилтай, удаан хугацаагаар амьдрах зорилгоор оршин суух зөвшөөрөл авсан гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг;

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ГАДААДЫН ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ, УРИГЧИЙН ҮҮРЭГ

7 дугаар зүйл.Гадаадын иргэний эрх, үүргийн үндсэн зарчим

Хэвлэх

7.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа гадаадын иргэний эрх, үүргийг тухайн иргэнийг харьяалсан улстай энэ талаар харилцан адил байх зарчмыг баримтлан Монгол Улсын хууль, олон улсын гэрээгээр тодорхойлно.

8 дугаар зүйл.Гадаадын иргэний эрх, үүргийн онцлог

Хэвлэх

8.1.Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журмыг хамгаалах зорилгоор хүний салшгүй эрхээс бусад эрхийн хувьд гадаадын иргэний эрх, эрх чөлөөнд бусад хуулиар хязгаарлалт тогтоож болно.

8.2.Гадаадын иргэн энэ хуулийн 8.1, 10.1-д заасны дагуу хуулиар хязгаарласан, хориглосноос бусад тохиолдолд Монгол Улсын иргэний нэгэн адил эрх, эрх чөлөөг эдэлж, үүрэг хүлээнэ.

8.3.Гадаадын иргэн Монгол Улсын нутаг дэвсгэртдараахэрхийг эдэлнэ:

8.3.1.энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасны дагуу Монгол Улсад нэвтрэх, оршин суух;

8.3.2.улсын онц чухал объектод Засгийн газрын зөвшөөрснөөр ажиллах;

8.3.3.улс төрийн орогнол хүсэх;

8.3.4.хууль тогтоомжид заасан бусад эрх.

8.4.Гадаадын иргэн Монгол Улсын нутаг дэвсгэртдараахүүрэг хүлээнэ:

8.4.1.Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг сахин биелүүлж, Монголын ард түмний уламжлал, зан заншлыг хүндэтгэх;

8.4.2.энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасны дагуу холбогдох байгууллагад бүртгүүлэх;

8.4.3.Монгол Улсын хууль тогтоомжид заасан татвар төлөх;

8.4.4.Монгол Улсын виз, оршин суух зөвшөөрлийн хугацааг хэтрүүлэхгүй байх, Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол уг хугацаанд буюу эрх бүхий байгууллагын шаардсанаар тус улсаас гарах;

8.4.5.паспорт, эсхүл Монгол Улсын эрх бүхий байгууллагаас олгосон оршин суух үнэмлэхийг биедээ авч явах;

8.4.6.энэ хуулийн 20.2.2-т заасан баталгааг гаргах;

8.4.7.паспорт, паспортыг орлох баримт бичиг, оршин суух үнэмлэхийг эрх бүхий албан тушаалтанд шалгуулах, барьцаалахгүй байх;

8.4.8.паспортаа гээгдүүлсэн, сольсон тохиолдолд даруй мэдэгдэх;

8.4.9.энэ хуулийн 9.2.6-д заасныг биелүүлэх;

8.4.10.хууль тогтоомжид заасан бусад үүрэг.

8.5.Гадаадын иргэн Монгол Улсын цэргийн алба хаах үүрэг хүлээхгүй.

8.6.Гадаадын иргэн эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлийн дагуу улсын онц чухал объектод ажиллаж болно.

9 дүгээр зүйл.Уригчийн эрх, үүрэг

Хэвлэх

9.1.Гадаадын иргэнийг уригч дараахэрх эдэлнэ:

9.1.1.Монгол Улсад гадаадын иргэнийг урих;

9.1.2.виз, оршин суух зөвшөөрлийн хүсэлтээ цуцлуулах;

9.1.3.хүсэлт, тайлбар гаргах, мэдээлэл авах;

9.1.4.гомдол гаргах;

9.1.5.хуульд заасан бусад.

9.2. Гадаадын иргэнийг уригч дараахүүрэг хүлээнэ:

9.2.1.гадаадын иргэнийг энэ хуулийн 6.1.15-д зааснаас бусад бүртгэлийг хууль тогтоомжид заасны дагуу зохих байгууллагад бүртгүүлэх;

9.2.2.эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөр аж ахуйн нэгж, байгууллагад шилжүүлэн ажиллуулахгүй байх;

9.2.3.эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдсан бол өөр аж ахуйн нэгж, байгууллагад шилжүүлэн ажиллуулахгүй байх;

9.2.4.Монгол Улсын виз, оршин суух зөвшөөрлийнх нь хугацаанд гадаадын иргэнийг буцаах;

9.2.5.Энэ хуулийн 20.2-д заасан баталгааг хариуцах.

9.2.6.цахим болон хэвлэмэл мэдүүлгийн хуудас, бичиг баримтыг бүрэн гүйцэд мэдүүлэх, мэдүүлгийн үнэн зөвийг нотлох, ярилцлаганд биечлэн ирэх;

9.2.7.гадаадын иргэн нас барсан, сураггүй алга болсон талаар мэдэгдэх;

9.2.8.суралцагч сургуулиа дүүргэсэн, орхисон бол Монгол Улсаас гаргах;

9.2.9.гадаадын иргэн ажлын байраа орхисон, чөлөөлөгдсөн бол Монгол Улсаас гаргах;

9.2.10.Гадаадын иргэн ажлын байр болон сургалцагч сургуулиа өөрчлөх тохиолдолд урьдчилан мэдэгдэж шилжилт хийлгэх;

9.2.11.Монгол Улсад байх хугацаандаа хүүхэд төрүүлсэн, хууль ёсоор үрчлэн авсан бол энэ тухайгаа мэдэгдэж, оршин суух зөвшөөрөл авах хүсэлтийг тухайн улсын иргэний харьяаллыг нотлох баримт бичиг, гадаад паспорт олгосноос хойш 30 хоногийн дотор гаргах;

9.2.12.энэ хуулийн 8.4.8-д заасныг даруй мэдэгдэх;

9.2.13.Монгол Улсын харьяатаас гарч тус улсад оршин суух тохиолдолд тухайн улсын иргэний харьяаллыг нотлох баримт бичиг, гадаад паспорт олгосноос хойш 30 хоногийн дотор оршин суух зөвшөөрлийн хүсэлтээ гаргах.

9.2.14.хуульд заасан бусад үүрэг.

10 дугаар зүйл.Гадаадын иргэн, хуулийн этгээдэд хориглох зүйл

Хэвлэх

10.1.Гадаадын иргэн Монгол Улсын нутаг дэвсгэртдараахүйл ажиллагаа явуулахыг хориглоно:

10.1.1.Монгол Улсын хууль тогтоомж болон олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ Монгол Улсын эрх ашиг, тус улсын иргэний болон бусад хүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд харш үйлдэл хийх;

10.1.2.Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын болон орон нутгийн хурлын сонгуульд сонгох, сонгогдох, ард нийтийн санал асуулгад оролцох;

10.1.3.Монгол Улсын нутаг дэвсгэрт улс төрийн үйл ажиллагаа явуулах байгууллага байгуулах, түүнд элсэн орох, хөрөнгө, санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэргээр улс төрийн аливаа үйл ажиллагаа явуулах;

10.1.4.Монгол Улсын үндэсний эв нэгдлийг бусниулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулах, харгис, хүмүүнлэг бус шашны сургаал, номлолыг дэлгэрүүлэх, шашны үйл ажиллагааг хүний эрхийг зөрчсөн, хуульд нийцээгүй бусад аргаар явуулах, садар самуун, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг түгээх, сурталчлах, хэрэглэх;

10.1.5.хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр зөвшөөрөлтэй эрхлэхээр заасан үйл ажиллагааг зөвшөөрөлгүй явуулах, шилжин ажиллах журам зөрчих, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулах;

10.1.6.Монгол Улсын хууль тогтоомжоор хориглосон бусад үйл ажиллагаа.

10.2.Зохих ангиллын виз, оршин суух зөвшөөрөлгүй гадаадын иргэнийг ажил, орон байраар хангах, нуун дарагдуулах, ирсэн зорилгоос нь өөр үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлэхийг иргэн, хуулийн этгээдэд хориглоно.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

МОНГОЛ УЛСЫН ВИЗ

11 дүгээр зүйл.Монгол Улсын виз

Хэвлэх

11.1.Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол Улсад нэвтрэх гадаадын иргэн зорилгодоо нийцсэн Монгол Улсын виз (цаашид "виз" гэх)-ийг энэ хуульд заасан журмын дагуу авсан байна.

11.2.Визийг хүчин төгөлдөр паспорт буюу паспортыг орлох баримт бичигтэй гадаадын иргэнд олгоно.

11.3.Виз нь хэвлэмэл болон цахим хэлбэртэй байж болно.

11.4.Визийг энэ хуулийн 20.2-т заасан баталгааг харгалзан олгоно.

11.5.Виз нь орох, дамжин өнгөрөх зориулалттай, Монгол Улсын хилээр нэвтрэх зорилгыг агуулсан ангилалтай, нэг, хоёр, олон удаагийн гэсэн төрөлтэй байна.

11.6.Гадаадын иргэн виз авсан нь түүнийг Монгол Улсад нэвтрүүлэх баталгаа болохгүй.

11.7.Цахим виз нь Олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенцын 9 дүгээр хавсралтын холбогдох стандартад нийцсэн байна.

11.8.Монгол Улсын харьяатаас гарсан болон Монгол Улсын иргэнээс төрсөн гадаадын иргэнд 5 жилийн хүчинтэй, 90 хоногийн байх хугацаатай олон удаагийн орох визийг олгоно.

11.9.Гадаадын иргэнд олгосон Монгол Улсад оршин суух үнэмлэх нь түүний хүчинтэй хугацаанд Монгол Улсын хил нэвтрэх визийг орлох бөгөөд паспортын хамт хүчин төгөлдөр байна.

11.10.Халдварт цар тахал, гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор бүх төрлийн виз олгох үйл ажиллагааг виз олгох эрх бүхий байгууллагаас түдгэлзүүлж болно.

12 дугаар зүйл. Визийн зориулалт, төрөл, хүчинтэй хугацаа

Хэвлэх

12.1.Монгол Улсад түр оршин суух болон байнга оршин суух, түр ирэгч гадаадын иргэнд "орох" зориулалтын виз олгоно.

12.2.Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин нэг улсаас нөгөө улсад зорчиж байгаа гадаадын иргэнд "дамжин өнгөрөх" зориулалтын виз олгоно.

12.3.Визийн төрөл нь улсын хилээр нэвтрэх тоог илэрхийлнэ.

12.4.Монгол Улсын визийн хүчинтэй хугацаа нь олгосон өдрөөс эхлэн дор дурдсан хугацаанд хүчин төгөлдөр байна:

12.4.1.нэг болон хоёр удаагийн "орох", "дамжин өнгөрөх" виз 150 хоног;

12.4.2.олон удаагийн виз 183 эсхүл 365 хоног;

12.4.3.энэ хуулийн 11.8-д заасан визийн хүчинтэй хугацаа нь 5 жил.

12.5.Визийн хүчинтэй хугацааг он, сар, өдөр гэсэн дарааллаар тэмдэглэнэ.

13 дугаар зүйл.Монгол Улсад байх хугацааг визээр тодорхойлох

Хэвлэх

13.1.Гадаадын иргэний Монгол Улсын хилээр нэвтэрснээс хойш тус улсад байх хугацааг дор дурдсанаар тодорхойлно:

13.1.1.түр ирэгчид олгох нэг болон хоёр удаагийн орох виз 90 хүртэл хоног;

13.1.2.олон удаагийн орох виз 30 хоног;

13.1.3.дамжин өнгөрөх виз 10 хүртэл хоног;

13.1.4.түр оршин суух болон байнга оршин суух гадаадын иргэний орох виз 30 хоног.

13.1.5.энэ хуулийн 11.8-д заасан олон удаагийн визийн байх хугацаа нь 90 хоног.

13.2.Виз мэдүүлэхэд паспортын хүчинтэй хугацаа 183 хоногоос доошгүй байна.

13.3.Монгол Улсын Засгийн газар визийн шаардлагаас дангаар чөлөөлсөн шийдвэр болон бусад улсын Засгийн газартай иргэд харилцан визгүй зорчих талаар байгуулсан хэлэлцээр (цаашид "визийн шаардлагаас чөлөөлсөн хэлэлцээр" гэх)-ийн дагуу нэвтэрсэн гадаадын иргэний Монгол Улсад байх хугацааг тухайн шийдвэр, хэлэлцээрт заасан хугацаагаар тодорхойлно.

13.4.Паспортын хуудас дууссан, хүчингүй болсон, эсхүл гэмтсэн шалтгаанаар ашиглах боломжгүй болсон тохиолдолд хүчин төгөлдөр визтэй паспортыг шинэ паспортын хамт авч яваа тохиолдолд визийг шилжүүлэхийг шаардахгүй.

13.5.Визийн шаардлагаас чөлөөлсөн хэлэлцээрт зааснаас илүү хугацаагаар зорчих, оршин суух зөвшөөрөл хүсэх тохиолдолд зохих ангиллын визийг урьдчилан авна.

13.6.Виз олгохдоо тагнуул, цагдаагийн байгууллагын саналыг авах тохиолдолд тухайн байгууллага нь саналаа ажлын 5 өдрийн дотор ирүүлнэ.

13.7.Виз олгохоос татгалзсан тохиолдолд хураамжийг буцаан олгохгүй.

14 дүгээр зүйл.Визийн ангилал

Хэвлэх

14.1.Монгол Улсын визийг дараах ангиллаар олгоно.

14.1.1.Дипломат, албан ангиллыг дараах гадаадын иргэнд олгоно:

14.1.1.1."D" ангиллыг дипломат паспорттай гадаадын иргэн, улаан өнгийн лесе пасе бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын ажилтан, албан тушаалтанд;

14.1.1.2."D1" ангиллыг дипломат паспорттай гадаадын иргэн, улаан өнгийн лесе пасе бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын ажилтан, албан тушаалтны хамаарал бүхий этгээдэд;

14.1.1.3."A1" ангиллыг албан паспорттай бөгөөд албан хэргээр зорчих гадаадын иргэн, Монгол Улсад суугаа гадаад улсын Дипломат төлөөлөгчийн газрын шугамаар ирэх албан болон энгийн паспорттай гадаадын иргэн, цэнхэр өнгийн лесе пасе бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний төрөлжсөн байгууллагын суурин төлөөлөгчийн газрын ажилтан, албан тушаалтанд;

14.1.1.4."A2" ангиллыг гадаад улсын болон олон улсын хэвлэл, мэдээллийн байгууллагын ажилтанд;

14.1.1.5."A3" ангиллыг А1, A2 ангиллын визтэй гадаадын иргэний хамаарал бүхий этгээдэд;

14.1.1.6."А4" ангиллын визийг Засгийн газар хоорондын, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, олон улсын байгууллагын шугамаар ирэх;

14.1.1.7."А5" ангиллыг Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу бүтээн байгуулалтын шугамаар ирэх;

14.1.1.8."A6" ангиллын визийг А4, А5 ангиллын визтэй гадаадын иргэний хамаарал бүхий этгээдэд.

14.1.2.Хөрөнгө оруулагч ангиллыг дараах гадаадын иргэнд олгоно:

14.1.2.1."B1" ангиллыг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулагчид;

14.1.2.2."B2" ангиллыг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн гүйцэтгэх удирдлагаар томилогдсон;

14.1.2.3."B3" ангиллыг гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газрын удирдлагаар ажиллах;

14.1.2.4."B4" ангиллыг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулагчийн төлөөлөгчөөр томилогдсон;

14.1.2.5."B5"ангиллын визийг В1, В2, В3, В4 ангиллын визтэй гадаадын иргэний хамаарал бүхий этгээдэд;

14.1.3.Хөдөлмөр эрхлэх ангиллыг дараах гадаадын иргэнд олгоно:

14.1.3.1."L1" ангиллыг шинжлэх ухаан, боловсрол, спортынсалбарт ажиллах;

14.1.3.2."L2" ангиллыг хөдөлмөр эрхлэх бусад зорилгоор ажиллах;

14.1.3.3."L3" ангиллыг хүмүүнлэгийн салбарт ажиллах;

14.1.3.4."L4" ангиллыг шашны үйл ажиллагаа эрхлэх зорилгоор ажиллах;

14.1.3.5."L5" ангиллыг тээврийн салбарт ажиллах болон экспортын ачаа тээвэрлэх.

14.1.3.6."L6" ангиллын визийг L1, L2, L3, L4 ангиллын визтэй гадаадын иргэний хамаарал бүхий этгээдэд;

14.1.4.Суралцах ангиллыг дараах гадаадын иргэнд олгоно:

14.1.4.1."E1" ангиллыг ерөнхий боловсролын байгууллагад суралцах;

14.1.4.2."E2" ангиллыг магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын сургалтын байгууллагад суралцах;

14.1.4.3."E3" ангиллыг магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын сургалтын байгууллагын дэргэдэх сургалтын төвд суралцах;

14.1.4.4."E4" ангиллыг төрийн өмчит хуулийн этгээд болон эрдэм шинжилгээний байгууллагад дадлага, эрдэм шинжилгээ, инноваци, судалгааны ажил хийх;

14.1.4.5."E5" ангиллын визийг Е2, Е4 ангиллын визтэй гадаадын иргэний хамаарал бүхий этгээдэд;

14.1.5.Гэр бүлийн ангиллыг дараах гадаадын иргэнд олгоно:

14.1.5.1."F1" ангиллыг Монгол Улсын иргэнтэй гэрлэлтээ бүртгүүлсэн;

14.1.5.2."F2" ангиллыг Монгол Улсын харьяатаас гарсан;

14.1.5.3."F3" ангиллыг Монгол Улсын иргэнээс төрсөн;

14.1.5.4."F4" ангиллыг Монгол Улсын иргэний гадаад улсын харьяат эцэг, эхэд;

14.1.5.5."F5" ангиллын визийг F1, F2, F3 ангиллын визтэй гадаадын иргэний хамаарал бүхий этгээдэд.

14.1.6.Цагаачийн ангиллыг дараах гадаадын иргэнд олгоно:

14.1.6.1."М1" ангиллыг цагаачид;

14.1.6.2."М2" ангиллыг цагаачийн хамаарал бүхий этгээдэд.

14.1.7.Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан гадаадын иргэнд дараах ангиллын визийг олгоно:

14.1.7.1."R1" ангиллыг Монгол Улсын төлөө онцгой гавьяа байгуулсан, эсхүл Монгол Улсад онц шаардлагатай мэргэжил, мэргэшил эзэмшсэн, шинжлэх ухааны аль нэг салбарт гарамгай амжилт гаргасан;

14.1.7.2."R2" ангиллын визийг R1 ангиллын визтэй гадаадын иргэний хамаарал бүхий этгээдэд;

14.1.8.Түр ирэгч гадаадын иргэнд дараах ангиллын виз олгоно:

14.1.8.1."ВU" ангиллын визийг ажил хэргийн шугамаар ирэх;

14.1.8.2."TO" ангиллын визийг жуулчлах зорилгоор ирэх;

14.1.8.3."GT" ангиллын визийг хил орчмын жуулчинд;

14.1.8.4."PR" ангиллын визийг иргэний хүсэлтээр зочлохоор ирэх;

14.1.8.5."CS" ангиллын визийг соёл урлаг, спортын арга хэмжээнд оролцохоор ирэх;

14.1.8.6."TD" ангиллын визийг импортын ачаа болон зорчигч тээвэрлэх;

14.1.8.7."TR" ангиллын визийг дамжин өнгөрөх;

14.1.8.8."WH" ангиллын визийг Монгол Улсын олон улсын гэрээгээр тохиролцсоны дагуу харилцан адил нөхцөлөөр хөдөлмөр эрхлэх боломж бүхий богино хугацааны жуулчлалын хөтөлбөрт хамрагдан ирэх;

14.1.8.9."HS" ангиллын визийг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахаар ирэх гадаадын иргэн, түүнийг дагалдан яваа этгээдэд.

14.2."GT" ангиллын визийг Монгол Улсын хилийн тухай хуульд заасан хил орчмын нутаг дэвсгэр буюу хил залгаа улстай хиллэж байгаа сумын нутаг дэвсгэрт жуулчлах гадаадын иргэнд олгоно.

14.3.Хил орчмын аялал жуулчлалаар ирэх бүлэг жуулчинд олгох "GT" ангиллын визийг ахлагчийн паспорт дээр, дагалдан зорчих гишүүдийн визийг жагсаалтаар буюу хавсралт хуудсаар олгож болно.

14.4.Бүлэг жуулчны Монгол Улсын хилээр нэвтрэх тээврийн хэрэгсэл, маршрут, аяллын хөтөлбөр, ирэх, буцах хугацаа адил байна.

14.5."WH" ангиллын визийг Монгол Улсын олон улсын гэрээний дагуу шийдвэрлэнэ.

14.6.Олон улсын нислэгээр албан ажлаар ирж байгаа агаарын хөлөгийн нисэх багийн бүрэлдэхүүн 72 хүртэл цагийн хугацаатай нэвтрэхэд виз шаардахгүй.

15 дугаар зүйл.Виз олгох байгууллага

Хэвлэх

15.1.Визийг дараах байгууллага олгоно:

15.1.1.гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага;

15.1.2.гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага;

15.1.3.Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газар.

16 дугаар зүйл.Виз, оршин суух зөвшөөрөл олгох байгууллагын бүрэн эрх

Хэвлэх

16.1. Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Монгол Улсын виз олгох талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

16.1.1.энэ хуулийн 14.1.1.1-14.1.1.5-д заасан ангиллын виз, оршин суух зөвшөөрөл олгох, олгохоос татгалзах, богиносгох, хугацааг сунгах, цуцлах, хүчингүй болгох.

16.2.Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

16.2.1.энэ хуулийн 16.1.1-д зааснаас бусад ангиллын виз, оршин суух зөвшөөрөл олгох, олгохоос татгалзах, богиносгох, хугацааг сунгах, цуцлах, хүчингүй болгох,

16.2.2.Монгол Улсын хилийн боомтод дараах ангиллын орох, дамжин өнгөрөх визийг олгоно.

16.2.2.1.гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон зөвшөөрлийн дагуу Монгол Улсын хилийн боомт дээр гадаадын иргэнд зохих ангиллын орох виз;

16.2.2.2.гадаадын иргэн шаардагдах баримт бичгийн иж бүрдлийг биедээ авч яваа нөхцөлд "TO" ангиллын, нэг удаагийн, 30 хүртэлх хоногийн хугацаатай виз;

16.2.2.3.гадаадын иргэн шаардагдах баримт бичгийн иж бүрдлийг биедээ авч яваа нөхцөлд "F2", "F3" ангиллын, нэг болон хоёр удаагийн, 90 хүртэл хоногийн хугацаатай виз;

16.2.2.4. гадаадын иргэний очих улсын виз, зорчих тасалбарыг үндэслэн дамжин өнгөрөх, "TR" ангиллын, нэг болон хоёр удаагийн виз.

16.2.3.Орон нутаг дахь нэгж нь гадаадын иргэн хил орчмын нутагт зорчих үнэмлэхэд заасан хилийн боомтоор нэвтэрч, зөвшөөрсөн хил орчмын нутагт зорчиж, хугацаандаа гарч байгаа эсэхэд хяналт тавина.

16.3.Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газар нь виз олгох талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

16.3.1."TO" ангиллын, нэг удаагийн, 30 хүртэлх хоногийн болон "TR" ангиллын, нэг болон хоёр удаагийн виз;

16.3.2."F2", "F3" ангиллын, нэг болон хоёр удаагийн, 90 хүртэл хоногийн хугацаатай виз;

16.3.3.Монгол Улсыг хавсран суугаа болон гадаад улсын бусад Дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын төлөөний ноот бичгийг үндэслэн гадаадын иргэнд 14.1.1.1-14.1.1.5-т заасан ангиллын виз.

16.4.Виз, оршин суух зөвшөөрлийг дараах албан тушаалтан хянан баталгаажуулна:

16.4.1.гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын консулын асуудал эрхэлсэн нэгжийн эрх бүхий албан тушаалтан;

16.4.2.Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын эрх бүхий албан тушаалтан;

16.4.3.гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга, түүний эрх олгосон албан тушаалтан.

16.5.Энэ хуулийн 15.1-т заасан виз олгох байгууллага нь гадаадын иргэнд Монгол Улсын виз, түр оршин суух болон байнга оршин суух хүсэлт гаргахад эрүүл мэндийн шинжилгээ хийлгэхийг шаардаж болно.

16.6.Монгол Улсын виз, оршин суух зөвшөөрөл олгох, сунгах эсэхийг шийдвэрлэх тохиолдолд гадаадын иргэн, уригчтай ярилцлага хийнэ.

17 дугаар зүйл.Монгол Улсын визийн байх хугацааг сунгах

Хэвлэх

17.1.Түр ирэгч гадаадын иргэн Монгол Улсад байх хугацааг сунгуулах хүсэлтээ хугацаа дуусахаас 7-оос багагүй хоногийн өмнө энэ хуулийн 15.1.1, 15.1.2-т заасан эрх бүхий байгууллагад гаргана. Хэрэв уг хугацаанд багтаан хүсэлт гаргаагүй тохиолдолд визийн байх хугацааг сунгахгүй бөгөөд визийн байх хугацаандаа багтаж Монгол Улсаас гарна.

17.2.Энэ хуулийн 13.1.1, 13.1.2-т заасан хугацааг гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно.

17.3.Визийн байх хугацаа болон сунгасан хугацааны нийлбэр 90 хоногоос хэтрэхгүй байна.

17.4.Гадаадын иргэний Монгол Улсад байх хугацааг визийн шаардлагаас чөлөөлсөн хэлэлцээрт өөрөөр заагаагүй бол сунгахгүй.

17.5.Түр ирэгч энэ хуулийн 17.2-т заасны дагуу визийн сунгалт хийлгэсэн бол дахин сунгах хүсэлт гаргах хугацаа 90 хоногоос багагүй байна.

17.6.энэ хуулийн 14.1.1.6-д заасан гадаадын иргэний болон түүний хамаарал бүхий этгээдийн визийн байх хугацааг сунгахад энэ хуулийн 17.5 дахь хэсэг хамаарахгүй.

17.7.Визийн байх хугацаа хэтрүүлсэн түр ирэгч гадаадын иргэний тухайн визийн байх хугацааг сунгахгүй.

17.8.Гадаадын иргэний баримт бичигт визийн сунгалт хийсэн өдрийг "Registered" (Бүртгэсэн), тус улсаас гарах сүүлийн хугацааг заасан өдрийг "Until" (Хүртэл) хэсэгт тэмдэглэнэ.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

ВИЗ ОЛГОХ, СУНГАХААС ТАТГАЛЗАХ, ЦУЦЛАХ, ХҮЧИНГҮЙ БОЛГОХ БОЛОН ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА, БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ

18 дугаар зүйл.Виз олгох, сунгах асуудлыг хянан шийдвэрлэх ажиллагаа, бүрдүүлэх баримт бичиг

Хэвлэх

18.1.Гадаадын иргэн, уригч нь виз хүсэхэд дараах бичиг баримтыг цаасан эсхүл цахим хэлбэрээр бүрдүүлэн энэ хуулийн 15.1-т заасан эрх бүхий байгууллагад гаргана.

18.1.1.виз хүссэн албан бичиг, өргөдөл;

18.1.2.паспорт;

18.1.3.тухайн иргэний сүүлийн 6 сард авахуулсан 3.5 см x 4.5 см хэмжээтэй 1 хувь цээж зураг (зургийн арын дэвсгэр цагаан);

18.1.4.мэдүүлгийн хуудас;

18.1.5.Монгол Улсад байх хаягийн баталгаажуулалт;

18.1.6.визийн хураамж төлсөн баримт.

18.2.Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад энэ хуулийн 14.1.1.1-14.1.1.5-д заасан ангиллын визийг мэдүүлэхэд энэ хуулийн 18.1-д зааснаас гадна ноот, албан захидал зэрэг баримт бичгийг бүрдүүлнэ.

18.3.Гадаадын иргэн нь Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газар, хилийн боомтод энэ хуулийн 14.1.1.1-14.1.1.5-д заасанангиллын виз мэдүүлэхдээ энэ хуулийн 18.1-д зааснаас гадна гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын албан бичиг, эсхүл зөвшөөрлийн баримт бичгийг бүрдүүлнэ.

18.4.Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газар, хилийн боомтод энэ хуулийн 18.3, 18.5-т зааснаас бусад ангиллын виз мэдүүлэхдээ энэ хуулийн 18.1-д зааснаас гадна гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон зөвшөөрлийг бүрдүүлнэ.

18.5.Энэ хуулийн 14.1.2.8-д заасан "K2"ангиллын 30 хүртэл хоногийн нэг болон хоёр удаагийн виз мэдүүлэгч нь Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газар, хилийн боомтод виз мэдүүлэхдээ энэ хуулийн 18.1, 18.6.11-д заасан баримт бичгийг бүрдүүлнэ:

18.6.Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад энэ хуулийн 14.1.1.6-14.1.8-д заасан ангиллын визийг мэдүүлэхдээ энэ хуулийн 18.1-д зааснаас гадна дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

18.6.1.албан зорилгоор ирэх гадаадын иргэнд визийн шаардлагаас чөлөөлсөн хэлэлцээр, төрийн захиргааны төв байгууллагаас олгосон албан бичиг, оршин суух зөвшөөрөл авах тохиолдолд ажлын байрны тодорхойлолт, мэргэжлийн үнэмлэхийн баталгааг орчуулга;

18.6.2.хөрөнгө оруулах зорилгоор ирэх гадаадын иргэнд төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрөл, компанийн дүрэм, хөрөнгө оруулалт, орлогын эх үүсвэрийг нотолсон тодорхойлолт, татвар, нийгмийн даатгалын тодорхойлолт (сүүлийн 3 жилийн байдлаар);

18.6.3.хөдөлмөр эрхлэх зорилгоор ирэх гадаадын иргэнд төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрөл, ажлын байрны тодорхойлолт;

18.6.4.суралцах зорилгоор ирэх гадаадын иргэнд эрүүл мэндийн хуудас (сүүлийн 3 сарын дотор эмнэлгээс олгосон байх), гэрээ, сургалтын төлбөр тушаасан баримт, дадлага, судалгаа хийхийг нотолсон баримт бичиг, хөрөнгийн баталгаа;

18.6.5.хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын гэрчилгээний хуулбар;

18.6.6.хүсэлтгаргаж буй ажилтанд тухайн байгууллагаас олгосон итгэмжлэх, ажлын газрын үнэмлэх, иргэний үнэмлэхний хуулбар;

18.6.7.гэр бүлийн зорилгоор ирэх гадаадын иргэнд тухайн улсынхаа цагдаагийн байгууллагын тодорхойлолт, Монгол Улсын иргэн (нөхөр/эхнэр)-ийн баримт бичгийн хуулбар, гэрлэлтийн, төрсний, үрчлэлтийн гэрчилгээ, лавлагаа зэрэг нотлох баримт бичгийг албан ёсны орчуулгын хамт;

18.6.8.Монгол Улсад цагаачлах зорилгоор шинээр хүсэлт гаргах гадаадын иргэнд энэ хуулийн 35.4-д заасан шалгуурыг хангасан нотлох баримт бичиг;

18.6.9.Монгол Улсын төлөө гарамгай амжилт, онцгой гавьяа байгуулсан гадаадын иргэнд энэ хуулийн 36.3-д заасан тодорхойлолт;

18.6.10.ажил хэргийн шугамаар ирэх гадаадын иргэнд татвар, нийгмийн даатгалын тодорхойлолт (сүүлийн 3 жилийн байдлаар), хөтөлбөр, төлөвлөгөө, гэрээ;

18.6.11.жуулчлах зорилгоор ирэх гадаадын иргэн болон бүлгээр аялах тохиолдолд санхүүгийн чадавхтайг нотолсон баримт бичиг, ирэх, буцах тасалбар, эсхүл захиалгын хуудас, аялалын хөтөлбөр;

18.6.12.импортын ачаа болон зорчигч тээвэрлэх зорилгоор ирэх гадаадын иргэнд тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолооны үнэмлэх, гэрээ, татварын тодорхойлолт;

18.6.13.гадаадын иргэн Монгол Улсад дамжин өнгөрөх тохиолдолд очих улсын виз, эсхүл зорчих тасалбар;

18.6.14.эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахаар ирэх гадаадын иргэнд эмчилгээ, үйлчилгээ авахаар болсон нотлох баримт;

18.7.Хуулиар зөвшөөрөлтэйгээр эрхлэхээр заасан үйл ажиллагаа эрхлэх тохиолдолд зохих байгууллагаас гадаадын иргэнд олгосон зөвшөөрөл.

18.8.Гадаадын иргэний хамаарал бүхий этгээд виз мэдүүлэхэд гэрлэлтийн, төрсний, үрчлэлтийн гэрчилгээ, лавлагаа зэрэг нотлох баримт бичгийг албан ёсны орчуулгын хамт бүрдүүлнэ.

18.9.Олонудаагийн визийг хүсэхэд энэ хуулийн 18.1-т зааснаас гадна уригч аж ахуйн нэгж, байгууллагатай байгуулсан гэрээ, гаалийн бүрдүүлэлт, татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын тодорхойлолт зэрэг хилийн боомтоор олон удаа нэвтрэхшаардлагатайг нотлох баримт бичгийг бүрдүүлнэ.

18.10.Түр ирэгч гадаадын иргэн Монгол Улсад визийн байх хугацааг сунгуулах хүсэлтээ энэ хуулийн 18.1-д заасан баримт бичгийг бүрдүүлэн уг хугацаа дуусахаас ажлын 5-аас доошгүй хоногийн өмнө энэ хуулийн 15.1.1, 15.1.2-т заасан эрх бүхий байгууллагад гаргана:

18.11.Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь виз олгох, визийн байх хугацааг сунгах хүсэлтийг ажлын 7 өдрийн дотор, яаралтай бол ажлын 3 өдрийн дотор хянан шийдвэрлэнэ.

18.12.Виз, визийн байх хугацааг сунгуулахаар ирүүлсэн хүсэлтийн бичиг баримтын бүрдэл дутуу, шаардлага хангаагүй тохиолдолд нэмэлт бичиг баримт гаргуулахаар хүсэлт гаргагчид шалгасан даруй буцаана.

18.13.Энэ хуулийн 18.12-д зааснаар буцаасан хүсэлтийг ажлын 3 өдрийн дотор ирүүлээгүй тохиолдолд хүсэлт гаргаагүйд тооцно.

18.14.Холбогдох бичиг баримтын бүрдэл бүрэн хангасан хүсэлтийг энэ хуулийн 18.11-т заасан хугацаанд хянан шийдвэрлэнэ.

19 дүгээр зүйл.Виз олгох, сунгахаас татгалзах, цуцлах, хүчингүй болгох

Хэвлэх

19.1.Дараах тохиолдолд гадаадын иргэнд виз олгох, сунгахаас татгалзах, цуцлах, хүчингүй болгоно:

19.1.1.уригчийн үндэслэл бүхий хүсэлтийг харгалзан;

19.1.2.тагнуул, цагдаагийн болон бусад эрх бүхий байгууллагын саналыг үндэслэн;

19.1.3. Гадаадын иргэн, уригч нь энэ хуульд заасан үүргээ биелүүлээгүй болон гадаадын иргэний талаарх хууль, тогтоомжийг удаа дараа зөрчсөн;

19.1.4.эрх бүхий албан тушаалтны хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, биелүүлэхээс татгалзсан, зайлсхийсэн, албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан, хөндлөнгөөс нөлөөлөхийг завдсан, төрийн албан хаагчийн нэр хүндэд халдсан, эсхүл ёс бус үг хэллэг, үйлдэл гаргасан бол;

19.1.5.энэ хуулийн 14.1.5.1-д заасан гадаадын иргэн нь оршин суух зөвшөөрлийг авах зорилгоор Монгол Улсын иргэнтэй хуурамчаар гэр бүл болсон;

19.1.6.энэ хуулийн 10 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа явуулсан;

19.1.7.албадан гаргасан, Монгол Улсад орохыг үл зөвшөөрөх хугацаа дуусаагүй бол.

19.2.Энэ хуулийн 19.1-д зааснаас гадна дараах тохиолдолд виз олгох, сунгахаас татгалзана:

19.2.1.олгох, сунгах үндэслэл тогтоогдоогүй;

19.2.2.шаардлагатай баримт бичгийг бүрдэл дутуу, худал мэдүүлсэн;

19.2.3.Монгол Улсад орохыг үл зөвшөөрсөн хуульд заасан үндэслэл байгаа тохиолдолд.

19.3.Энэ хуулийн 19.1-д зааснаас гадна дараах тохиолдолд гадаадын иргэнд олгосон визийг цуцалж, хүчингүй болгоно:

19.3.1.визийн хуудас засвартай, уншигдахгүй, бичилт, тэмдэглэгээ алдаатай;

19.3.2.визийг энэ хуульд заасан журмыг зөрчиж олгосон;

19.3.3.гэрлэлтийг захиргааны буюу шүүхийн журмаар цуцалсан, эсхүл хүчин төгөлдөр бус гэж тооцож гэрлэлт дуусгавар болсон;

19.3.4.харьяалах улсын эрх бүхий байгууллагаас гадаадын иргэний паспорт, түүнийг орлох баримт бичгийг хүчингүй болгосон;

19.3.5.зохих ангиллын виз, оршин суух зөвшөөрөлгүй гадаадын иргэнийг ажил, орон байраар хангасан, мэдээллийг нуун дарагдуулсан, ирсэн зорилгоос нь өөр үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлсэн;

19.3.6.албадан гаргах шийдвэр гарсан;

19.3.7.баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн, худал мэдүүлж виз авсан нь тогтоогдсон.

19.4.Гадаадын иргэн, уригч нь энэ хуульд заасан үүргээ биелүүлээгүй нь виз олгох, сунгахаас татгалзах, цуцлах, хүчингүй болгох үндэслэл болно.

19.5.Визийг хүчингүй болгоход "хүчингүй" буюу "void", цуцлахад "цуцлах" буюу "cancelled", татгалзахад "татгалзах" буюу "denied" тэмдгээр ялгаж мэдээллийн санд бүртгэнэ.

19.6.Энэ хуулийн 19.1-19.3-т заасан шийдвэрийг мэдүүлэг гаргагчид биечлэн, эсхүл харилцаа холбооны хэрэгсэл, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ.

19.7.Алдаатай олгосон визийг хүчингүй болгосон бол дахин олгох эсэх асуудлыг гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хянан шийдвэрлэнэ.

19.8.Энэ хуулийн 19.2.2, 19.3.7-д заасан үндэслэлээр виз олгохоос татгалзсан, цуцалсан, хүчингүй болгосон бол 180 хоног, бусад үндэслэлээр татгалзсан бол 30 хоногийн дараа хүсэлтээ гаргаж болно.

ТАВДУГААР БҮЛЭГ

МОНГОЛ УЛСАД ОРОХ, ДАМЖИН ӨНГӨРӨХ

20 дугаар зүйл.Монгол Улсад орох

Хэвлэх

20.1. Монгол Улсын олон улсын гэрээ болон визийн шаардлагаас дангаар чөлөөлөхөөр заасан шийдвэрт өөрөөр заагаагүй бол хүчин төгөлдөр паспорт буюу паспортыг орлох баримт бичигтэй, виз авсан гадаадын иргэн хууль тогтоомжид заасан журмын дагуу Монгол Улсад орно.

20.2. Гадаадын иргэн, түүний уригч нь Монгол Улсын виз, оршин суух зөвшөөрөл мэдүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийн баталгааг (цаашид "баталгаа" гэх) дараах хэлбэрээр гаргана.

20.2.1.уригч нь тухайн гадаадын иргэнийг оршин суух зөвшөөрлийн болон визийн хугацаанд нь буцаахыг баталсан өргөдөл, албан бичиг;

20.2.2.орлого нотлох баримт бичиг (баталгаажсан дансны хуулга, банкны хадгаламжийн дэвтэр, цалингийн тодорхойлолт, тэтгэврийн дэвтэр).

20.3.Уригч иргэн, хуулийн этгээд, эсхүл гадаадын иргэн энэ хуулийн 20.2.2-т заасны дагуу баталгаа гаргах бол баримт бичгийн эх хувийг хуулбарын хамт авчирна.

20.4.Энэ хуулийн 20.2.2-т заасан баталгааны хэмжээ нь гадаадын иргэн тус бүрд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1-5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй байна.

21 дүгээр зүйл.Монгол Улсад орохыг үл зөвшөөрөх

Хэвлэх

21.1.Дараахь үндэслэл байвал гадаадын иргэнийг Монгол Улсад орохыг үл зөвшөөрнө:

21.1.1. 18 насанд хүрээгүй буюу эрх зүйн чадамжгүй гадаадын иргэн хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчгүй бол;

21.1.2.нийтийн эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй халдварт өвчнөөр өвчилсөн, өвчилсөн байж болзошгүй шинж тэмдэг илэрсэн этгээд байвал;

21.1.3.Монгол Улс тааламжгүй этгээд гэж зарласан бол;

21.1.4.олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж байгаа бол;

21.1.5.Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах, үндэсний язгуур ашиг сонирхлыг хамгаалах, нийтийн хэв журмыг хамгаалахад харшилж байвал;

21.1.6.Монгол Улсад байх, буцаж явах хөрөнгийн эх үүсвэрийн баталгаагүй бол;

21.1.7.энэ хуульд заасан журмын дагуу албадан гаргасан бөгөөд Монгол Улсад орохыг хориглосон хугацаа дуусаагүй бол.

21.1.8.хил нэвтрэх эрхийн баримт бичиггүй эсхүл хүчингүй баримт бичигтэй бол;

21.1.9.эрх бүхий албан тушаалтны албан үүргээ гүйцэтгэхэд саад учруулсан, эсхүл хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, биелүүлэхээс татгалзсан, зайлсхийсэн, эсхүл ёс бус үг хэллэг, үйлдэл гаргасан бол;

21.1.10.Монгол Улсад зорчих, эсхүл нэвтрэх зорилгоо тодорхойлж чадаагүй, худал мэдүүлсэн, эсхүл зорчих зорилгодоо нийцээгүй ангиллын визтэй бол;

21.2.Гадаадын иргэнийг Монгол Улсад орохыг үл зөвшөөрсөн тохиолдолд гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тайлбарлах үүрэг хүлээхгүй.

21.3.Агаарын тээвэрлэгч Монгол Улсад орохыг үл зөвшөөрсөн гадаадын иргэнийг тээвэрлэн ирсэн тохиолдолд нэн даруй буцаах, нисэх буудалд байх хугацаанд амь нас, эрүүл мэндийг хариуцна.

21.4.Монгол Улсад орохыг хориглосон эсхүл хууль бусаар орохыг завдсан гадаад улсын иргэн, харьяалалгүй хүнийг түр саатуулах болон буцах зардлыг тухайн зорчигчийг тээвэрлэсэн олон улсын зорчигч тээврийн байгууллага хариуцана.

22 дугаар зүйл.Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх

Хэвлэх

22.1.Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол хүчин төгөлдөр паспорт буюу паспортын орлох баримт бичигтэй гадаадын иргэн зохих визтэйгээр Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрч болно.

22.2.Гадаадын иргэн олон улсын нислэгээр Монгол Улсын нутаг дэвсгэрээр визгүйгээр дамжин өнгөрч болно.

ЗУРГААДУГААР БҮЛЭГ

ГАДААДЫН ИРГЭНИЙ БҮРТГЭЛ

23 дугаар зүйл.Гадаадын иргэнийг бүртгэх, бүртгэхээс чөлөөлөх

Хэвлэх

23.1.Гадаадын иргэнийг улсын хилээр нэвтрэх үед Монгол Улсын хилийн тухай хуулийн 17.6-д заасны дагуу хил хамгаалах байгууллага нь биеийн давхцахгүй өгөгдлийг авч, гадаадын иргэний мэдээллийн нэгдсэн санд оруулна.

23.2.Гадаадын иргэнд энэ хуулийн 23.4-т заасан бүртгэлийн дугаарыг нэг удаа олгоно.

23.3.Дараах гадаадын иргэний биеийн давхцахгүй өгөгдлийг бүртгэхгүй. Үүнд:

23.3.1.дипломат, албан паспорт, Нэгдсэн Үндэстний Байгууллагынлесе пасе бүхий гадаадын иргэн;

23.3.2.Монгол Улсад айлчилж буй төрийн өндөр албан тушаалтан,дагалдан яваа зочид, төлөөлөгчид;

23.3.3.Энэ хуулийн 14.1.1.1-14.1.1.5-д заасан зорилгоор оршин суух болон түр ирэх гадаадын иргэн;

23.3.4.агаарын замын боомтоор дамжин өнгөрөх гадаадын иргэн;

23.3.5.хүний давхцахгүй өгөгдөл өгөх боломжгүй хөгжлийн бэрхшээлтэй гадаадын иргэн;

23.3.6.олон улсын нислэг, галт тэрэгний хөлөг ажилтан, багийн бүрэлдэхүүн;

23.3.7.18-аас доош насны гадаадын иргэн;

23.3.8.хилийн төлөөлөгч, орлогч, туслах ажилтнууд;

23.3.9.энхийг дэмжих ажиллагаа болон хамтарсан сургууль, дадлагадоролцох цэргийн багийн гишүүд;

23.3.10.цар тахал болон хөл хориот, гоц халдварт өвчний үед халдвархамгаалал, хорио цээрийн дэглэмийг сахиулах үүднээс улс хоорондын ачаа тээврийн жолооч.

23.4.Гадаадын иргэнд түүнийг харьяалах улсын товчлол, төрсөн он, сар, өдөр, хүйс зэрэг өгөгдлийг багтаасан хоорондоо давхцахгүй бүртгэлийн дугаарыг гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага олгоно.

23.5.Гадаадын иргэнд төрийн үйлчилгээ үзүүлэхдээ энэ хуулийн 23.4-т заасан бүртгэлийн дугаарыг ашиглана.

24 дүгээр зүйл.Гадаадын иргэний гэр бүлийн байдлын бүртгэл

Хэвлэх

24.1.Гадаадын иргэнтэй холбоотой иргэний улсын бүртгэлийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хөтөлж, холбогдох мэдээллийг сар бүр гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

25 дугаар зүйл.Гадаадын иргэний хаягийн бүртгэл

Хэвлэх

25.1.Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэ хуулийн 14.1.1.1-14.1.1.5-д зааснаас бусад түр оршин суугч болон байнга оршин суугч гадаадын иргэний Монгол Улсад оршин суугаа газрын хаягийн бүртгэлийг иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийг үндэслэж, мэдээллийн санд бүртгэнэ.

25.2.Гадаадын иргэний Монгол Улсад оршин суугаа газрын хаягийн бүртгэлийг иргэн, хуулийн этгээд нь 14 хоногийн дотор сумын Засаг даргын Тамгын газарт, эсхүл баг, хорооны Засаг даргад Иргэний улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу хийлгэнэ.

25.3.Энэ хуулийн 25.1, 25.2-т заасан гадаадын иргэн оршин суугаа хаягаа өөрчилбөл бүртгүүлсэн газартаа тус тус мэдэгдэж, хасалт хийлгэн, шилжин очсон сумын Засаг даргын Тамгын газарт, эсхүл баг, хорооны Засаг даргад 14 хоногийн дотор хаягийн бүртгэл хийлгэнэ.

ДОЛООДУГААР БҮЛЭГ

МОНГОЛ УЛСАД ОРШИН СУУХ

26 дугаар зүйл.Монгол Улсад түр оршин суух болон байнга оршин суух

Хэвлэх

26.1.Монгол Улсад түр ирэгч, түр оршин суух болон байнга оршин суух гадаадын иргэнд оршин суух зөвшөөрөл олгох, сунгах, төрөл, ангилал өөрчлөхөд энэ хуульд заасан журмыг баримтална.

26.2.Түр оршин суух нь албан хэрэг, хөрөнгө оруулах, хөдөлмөр эрхлэх, суралцах, байнга оршин суух нь гэр бүл, цагаач, гарамгай амжилт, онцгой гавъяа байгуулсан гэсэн төрөлтэй байх бөгөөд оршин суухын ангилал нь энэ хуулийн 14.1-д заасан визийн ангилалтай адил байна.

26.3."SP" ангиллын оршин суух зөвшөөрлийг Монгол Улсын нутаг дэвсгэрт аль ч улсын иргэний харьяалалгүй болох нь тогтоогдсон хүнд энэ хуулийн 26.4-д заасан түр оршин суух зөвшөөрлийн хугацаагаар олгож, сунгаж болно.

26.4.Гадаадын иргэн, уригчийн хүсэлт, холбогдох байгууллагын санал, зөвшөөрлийг харгалзан гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага байнга оршин суух зөвшөөрлийг 5 жил хүртэл хугацаагаар олгож, сунгаж, түр оршин суух зөвшөөрлийг 1 жил хүртэл хугацаагаар олгож, 3 жил хүртэл хугацаагаар сунгана.

26.5.Монгол Улсад түр оршин суух болон байнга оршин суух зөвшөөрөл авах хүсэлтээ гадаадын иргэн, уригч тус улсын хил нэвтэрсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргана.

26.6.Гадаадын иргэний оршин суух төрөл, ангилал өөрчлөхөд дараах зарчмыг баримтална:

26.6.1.энэ хуулийн 14.1.3.4-т заасан гадаадын иргэн болон түүний хамаарал бүхий этгээдийн оршин суух ангиллыг өөрчлөхгүй;

26.6.2.Хөдөлмөр эрхлэх төрлөөр оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэний оршин суух ангиллыг энэ хуулийн 14.1.2.1, 14.1.1.6-д зааснаас бусад оршин суух ангилалд шилжүүлэхгүй;

26.6.3.хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг насанд хүрэхэд нь оршин суух хэлбэр, ангиллыг өөрчлөхийг шаардахгүй бөгөөд энэ хуулийн 26.6.4-д заасны дагуу өөрчилж болно.

26.6.4.Гадаадын иргэний оршин суух ангилал өөрчлөгдсөн тохиолдолд түүний хамаарал бүхий этгээдийн ангилал нэгэн адил өөрчлөгдөнө.

26.7.Энэ хуулийн 14.1.1.6-14.1.1.8, 14.1.2-14.1.7-д заасан эцэг, эхийн хамт амьдардаг, шууд асрамжид байгаа 18 нас хүрээгүй хүүхдэд оршин суух зөвшөөрөл олгоно.

26.8.Энэ хуулийн 14.1.5.2, 14.1.5.3, 14.1.6.1-д заасан гадаадын иргэн нь 18 насанд хүрээгүй бол оршин суух зөвшөөрлийг 18 нас хүртэл тухай бүр 5 хүртэл жилээр сунгана.

26.9.Түр оршин суугч болон байнга оршин суугч гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хугацаа паспортын хүчинтэй хугацаанаас илүүгүй байна.

26.10.Түр оршин суугч болон байнга оршин суугч гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хугацаагаар хамаарал бүхий этгээдийн тус улсад оршин суух зөвшөөрлийн хугацаа тодорхойлогдох бөгөөд уг хугацаа нь энэ хуулийн 26.4-д заасан хугацаанаас илүүгүй байна.

27 дугаар зүйл.Монгол Улсад түр оршин суух

Хэвлэх

27.1.Монгол Улсад түр оршин суух зөвшөөрлийг гадаадын иргэнд дараах төрлөөр олгоно:

27.1.1.албан хэрэг;

27.1.2.хөрөнгө оруулах;

27.1.3.хөдөлмөр эрхлэх;

27.1.4.суралцах.

28 дугаар зүйл.Монгол Улсад албан хэргээр оршин суух зөвшөөрөл

Хэвлэх

28.1.Энэ хуулийн 14.1.1.1-14.1.1.5-д заасан ангиллын визтэй гадаадын иргэнд оршин суух зөвшөөрөл олгох, сунгах асуудлыг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, энэ хуулийн 14.1.1.6-14.1.1.8-д заасан ангиллын визтэй гадаадын иргэнд оршин суух зөвшөөрлийг олгох, сунгах асуудлыг гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тус тус шийдвэрлэнэ.

28.2.Энэ хуулийн 28.1-д заасан гадаадын иргэн оршин суух зөвшөөрөл авах хүсэлтээ тус улсын хил нэвтэрсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор холбогдох байгууллагад гаргана.

28.3.Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ хуулийн 14.1.1.1-14.1.1.5-д заасан гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийг хүсэлт гаргасан ноот бичиг, албан захидалд дурдсан хугацаагаар олгох бөгөөд оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай хүсэлтийг уг хугацаа дуусахаас ажлын 14 өдрийн өмнө ноот бичиг, албан захидлаар хүргүүлнэ.

28.4.Энэ хуулийн 14.1.1.1-14.1.1.5-д заасан эцэг, эхийн хамт амьдардаг, шууд асрамжид байгаа 21 хүртэлх насны иргэнд оршин суух зөвшөөрөл олгож болно.

28.5.Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь уригч байгууллагын хүсэлтийг үндэслэн энэ хуулийн 14.1.1.6-д заасан гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийг 3 жил хүртэл хугацаагаар олгож, тухай бүр 3 жил хүртэл хугацаагаар сунгаж болно.

28.6. Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь уригч байгууллагын хүсэлтийг үндэслэн энэ хуулийн 14.1.1.7-д заасан гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийг 1 жил хүртэл хугацаагаар олгож, тухай бүр 1 жил хүртэл хугацаагаар сунгана.

29 дүгээр зүйл. Хөрөнгө оруулах зорилгоор оршин суух зөвшөөрөл олгох

Хэвлэх

29.1.Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон түүний эрх олгосон байгууллагын хүсэлтийг харгалзан хөрөнгө оруулах зорилгоор оршин суух гадаадын иргэнд дараах шаардлагыг хангасан тохиолдолд оршин суух зөвшөөрөл олгож, сунгах эсэх асуудлыг шийдвэрлэнэ:

29.1.1.Монгол Улсын иргэнийг ажлын байраар хангасан байдал;

29.1.2.татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлт;

29.1.3.үйл ажиллагааны тогтворжилт;

29.1.4.албан зориулалттай ажлын байртай байх;

29.1.5.хөрөнгө оруулалт, орлогын эх үүсвэрийн тодорхойлолт.

29.2.энэ хуулийн 14.1.2.1-д заасан гадаадын иргэнд түр оршин суух зөвшөөрлийг энэ хуулийн 26.4-д заасан хугацаагаар олгож, сунгана.

29.3.энэ хуулийн 14.1.2.2-14.1.2.4-т заасан гадаадын иргэнд түр оршин суух зөвшөөрлийг 1 жил хүртэл хугацаагаар олгож, тухай бүр 1 жил хүртэл хугацаагаар сунгана.

30 дугаар зүйл.Хөдөлмөр эрхлэх зорилгоор оршин суух зөвшөөрөл олгох

Хэвлэх

30.1.Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 14.1.3-т заасан гадаадын иргэнд хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон түүний эрх олгосон байгууллагын хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг харгалзан оршин суух зөвшөөрлийг 1 жил хүртэл хугацаагаар олгож, тухай бүр 1 жил хүртэл хугацаагаар сунгана.

31 дүгээр зүйл.Суралцах зорилгоор оршин суух зөвшөөрөл

Хэвлэх

31.1.Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь суралцах зорилгоор Монгол Улсад оршин суух гадаадын иргэнд дор дурдсан хугацаагаар оршин суух зөвшөөрөл олгож, сунгах эсэх асуудлыг шийдвэрлэнэ:

31.1.1.энэ хуулийн 14.1.4.1, 14.1.4.2-т заасан гадаадын иргэнд оршинсуух зөвшөөрлийг 1 жил хүртэл хугацаагаар олгож, тухай бүр 1 жил хүртэл хугацаагаар сунгах;

31.1.2.энэ хуулийн 14.1.4.3-т заасан гадаадын иргэнд оршин суух зөвшөөрлийг 1 жил хүртэл хугацаагаар олгож, нэг удаа 1 жил хүртэл хугацаагаар сунгах;

31.1.3.энэ хуулийн 14.1.4.4-т заасан гадаадын иргэнд оршин суух зөвшөөрлийг 1 жил хүртэл хугацаагаар олгож, нэг удаа 6 сар хүртэл хугацаагаар сунгах.

31.2.Энэ хуулийн 14.1.4.3, 14.1.4.4-т заасан гадаадын иргэний уригч байгууллага солигдсон тохиолдолд 31.1.2, 31.1.3-т заасан хугацаанаас илүүгүй байна.

31.3.Энэ хуулийн 14.1.4.1, 14.1.4.2-т заасан оршин суух зөвшөөрөл хүссэн гадаадын иргэнд оршин суух зөвшөөрөл олгох, сунгуулахдаа сургалтын гэрээ, удирдагч багшийн тодорхойлолт, сургалтын албаны тодорхойлолт (суралцаж байгаа эсэх, судалсан багц цаг, ирцийн бүртгэл, сургалтын дүн), сургалтын төлбөр төлсөн баримтыг үндэслэн шийдвэрлэнэ.

31.4.Ерөнхий боловсролын байгууллагад суралцах 18 хүртэлх насны гадаадын иргэн асран хамгаалах, харгалзан дэмжих хүнтэй байна.

32 дугаар зүйл.Суралцагч ажиллах нөхцөл

Хэвлэх

32.1."Е2" ангиллын оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэн нь Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн хугацаанаас хэтрэхгүйгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 66 дугаар зүйлд зааснаар ажлын бүтэн бус цагаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж болно.

32.2.Суралцагч гадаадын иргэний ажлын бүтэн бус цагаар ажиллах хугацаа долоо хоногт ажиллах цаг 20-оос илүүгүй байна.

32.3.Энэ хуулийн 32.1-т заасан гэрээний үндсэн дээр ажиллах гадаадын иргэн хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон түүний эрх олгосон байгууллагын зөвшөөрлөөр хөдөлмөр эрхэлнэ.

33 дугаар зүйл.Монгол Улсад байнга оршин суух

Хэвлэх

33.1.Монгол Улсад байнга оршин суух зөвшөөрлийг гадаадын иргэнд дараах төрлөөр олгоно.

33.1.1.гэр бүлийн зорилгоор;

33.1.2.цагаачлах зорилгоор;

33.1.3.Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан.

33.2.Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга оршин суугч гадаадын иргэдийн тоо нь Монгол Улсын харьяат хүн амын гурван хувь, үүний дотор нэг улсын иргэн нэг хувь хүртэл байж болно.

33.3.Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь гадаадын иргэний байнга оршин суух зөвшөөрлийн хүсэлтийг Мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэнэ.

34 дүгээр зүйл.Монгол Улсад гэр бүлийн зорилгоор оршин суух

Хэвлэх

34.1.Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэ хуулийн 14.1.5.1-д заасан гадаадын иргэнд оршин суух зөвшөөрлийг эхний 2 жилд 1 жил хүртэл хугацаагаар, 14.1.5.2-14.1.5.4-д заасан гадаадын иргэнд оршин суух зөвшөөрлийг 5 жил хүртэл хугацаагаар олгож, тухай бүр 3 жил хүртэл хугацаагаар сунгана.

34.2.Энэ хуулийн 14.1.5-д заасан 18-аас дээш насны гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийг олгохдоо холбогдох хууль хяналтын байгууллагаас санал авна.

35 дугаар зүйл.Монгол Улсад цагаачлах зорилгоор оршин суух

Хэвлэх

35.1.Монгол Улсад цагаачлан оршин суух гадаадын иргэдийн тоо нь Монгол Улсын харьяат хүн амын 0.5 хувь, үүний дотор нэг улсын иргэн 0.17 хувь хүртэл байж болно.

35.2.Монгол Улсад цагаачлан оршин суух гадаадын иргэдийн тоо нь Монгол Улсын харьяат хүн амын 0.4 хувьд хүрсэн тохиолдолд Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тус улсад цагаачлуулж болох гадаадын иргэдийн тоог харьяалах улс болон засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид оршин суух байршлаар нь бүрэн эрхийнхээ хугацаанд жил тутам тогтооно.

35.3.Монгол Улсад цагаачлан оршин суух зөвшөөрлийг гадаадын иргэний цагаачлах хүсэлт, боловсрол, мэргэжил, улс орны дотоод нөхцөл байдал, эдийн засгийн чадамж болон холбогдох хууль хяналтын байгууллагын саналыг харгалзан эхний 2 жилд 1 жил хүртэл хугацаагаар олгож, тухай бүр 5 жил хүртэл хугацаагаар сунгана.

35.4.Монгол Улсад цагаачлах зорилгоор шинээр хүсэлт гаргасан гадаадын иргэн нь дараах шалгуурыг хангасан байна:

35.4.1.сарын орлого нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс багагүй байх;

35.4.2.дээд боловсролтой, эсхүл Монгол Улсад онц чухал шаардлагатай мэргэжил эзэмшсэн байх;

35.4.3.харьяалах болон урьд амьдарч байсан улсдаа гэмт хэрэгт ял шийтгэгдэж байгаагүй;

35.4.4.Монгол Улсаас албадан гаргагдаж байгаагүй;

35.4.5.Монгол Улсад сүүлийн 3 жилд хууль ёсоор оршин суусан.

35.5.Цагаачлан оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэнээс төрсөн хүүхдэд энэ хуулийн 35.4-д заасан шалгуурыг харгалзахгүйгээр оршин суух зөвшөөрөл олгоно.

35.6.Цагаачлан оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэн нь жилд 183 хоногоос илүү хугацаагаар гадаад улсад зорчих тохиолдолд гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад оршин суух үнэмлэхээ хураалгаж түр хасалт хийлгэнэ.

35.7.Жилд 183 хоногоос илүү хугацаагаар гадаад улсад зорчиж, цагаачлах зөвшөөрлөө сэргээн авах гадаадын иргэнд оршин суух зөвшөөрлийг эхний 2 жилд 1 жил хүртэл хугацаагаар олгож, тухай бүр 5 жил хүртэл хугацаагаар сунгана.

35.8.Энэ хуулийн 35.6-д зааснаас бусад тохиолдолд Монгол Улсад цагаачлан оршин суух зөвшөөрөл авсан гадаадын иргэн жилд 183 хоногоос дээш хугацаагаар тус улсын нутаг дэвсгэрт байгаагүй бол гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь цагаачлах зөвшөөрлийг цуцалж, буцаж ирэх тохиолдолд оршин суух зөвшөөрлийг шинээр мэдүүлнэ.

36 дугаар зүйл. Монгол Улсын төлөө гарамгай амжилт, онцгой гавьяа байгуулсан, Монгол Улсад онц шаардлагатай мэргэжил, мэргэшил эзэмшсэн, шинжлэх ухааны аль нэг салбарт онцгой амжилт гаргасан гадаадын иргэн оршин суух

Хэвлэх

36.1.Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 14.1.7-д заасан гадаадын иргэнд оршинсуух зөвшөөрлийг хууль хяналтын болон эрх бүхий байгууллагын саналыг харгалзан 5 жил хүртэл хугацаагаар олгож, тухай бүр 5 жил хүртэл хугацаагаар сунгана;

36.2.Энэ хуулийн 36.1-д заасан оршин суух зөвшөөрөл авсан гадаадын иргэн 18 насанд хүрсэн тохиолдолд оршин суух зөвшөөрлийг сунгахдаа хууль хяналтын болон эрх бүхий байгууллагаас санал авна.

36.3.Энэ хуулийн 14.1.7.1-д заасан гадаадын иргэнд оршин суух зөвшөөрлийг олгоход хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Монгол Улсын төлөө гарамгай амжилт, онцгой гавьяа байгуулсан, Монгол Улсад онц шаардлагатай мэргэжил, мэргэшил эзэмшсэн, шинжлэх ухааны аль нэг салбарт онцгой амжилт гаргасныг нотолсон тодорхойлолтыг үндэслэнэ.

37 дугаар зүйл.Түр ирэгч гадаадын иргэнд оршин суух зөвшөөрөл олгох

Хэвлэх

37.1.Монгол Улсад түр ирэгч нь визийн ангиллаа өөрчилж дор дурдсан оршин суух зөвшөөрлийг энэ хуулийн 26.5-д заасан хугацаанд мэдүүлж болно.

37.1.1.энэ хуулийн 14.1.8.1-д заасан түр ирэгчид энэ хуулийн 14.1.2.1-14.1.2.4, 14.1.3.1-14.1.3.3, 14.1.3.5-т заасан ангиллын оршин суух зөвшөөрлийг;

37.1.2.түр ирсэн болон визийн шаардлагаас чөлөөлсөн хэлэлцээрийн дагуу визгүй ирсэн түр ирэгчид энэ хуулийн 14.1.1.6, 14.1.2.1, 14.1.5.2, 14.1.5.3, 14.1.7.1-д заасан оршин суух зөвшөөрлийг.

37.2.энэ хуулийн 14.1.5.2, 14.1.5.3-д заасан ангиллын визтэй түр ирэгч нь зорилгодоо нийцсэн оршин суух зөвшөөрлийг визийн байх хугацаандаа мэдүүлж болох бөгөөд энэ хуулийн 26.5-д заасан хугацаа хамаарахгүй.

38 дугаар зүйл.Улсын онц чухал объектод гадаадын иргэн ажиллуулах зөвшөөрөл

Хэвлэх

38.1.Зөвшөөрөл хүсэгч улсын онц чухал объектод гадаадын иргэнийг ажиллуулах зөвшөөрөл хүссэн өргөдлийг гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргана.

38.2.Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 38.1-д заасан өргөдлийг хүлээн авч, Зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу магадлан шалгах ажиллагааг хэрэгжүүлж, саналаа хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар дамжуулан Засгийн газарт хүргүүлнэ.

38.3.Засгийн газар зөвшөөрлийг олгох эсэхийг ажлын 15 өдрийн дотор хэлэлцэн шийдвэрлэнэ.

38.4.Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг энэ хуулийн 38.2-т заасан журмын дагуу Засгийн газарт хүргүүлж, шийдвэрлүүлнэ.

НАЙМДУГААР БҮЛЭГ

ОРШИН СУУХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХ, ТАТГАЛЗАХ, ЦУЦЛАХ, 
ХҮЧИНГҮЙ БОЛГОХ БОЛОН ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА

39 дүгээр зүйл.Оршин суух зөвшөөрлийг олгох, сунгах асуудлыг хянан шийдвэрлэх ажиллагаа, бүрдүүлэх баримт бичиг

Хэвлэх

39.1.Гадаадын иргэн, уригч нь оршин суух зөвшөөрөл олгох, сунгах, төрөл, ангилал өөрчлөх, хасалт хийлгэх, паспорт өөрчлөлт, оршин суух үнэмлэх дахин авах, хаяг өөрчлөхөд дараах бичиг баримтыг цаасан эсхүл цахим хэлбэрээр бүрдүүлэн энэ хуулийн 15.1.1-15.1.2-т заасан эрх бүхий байгууллагад гаргана.

39.1.1.албан бичиг, өргөдөл;

39.1.2.паспорт;

39.1.3.тухайн иргэний сүүлийн 6 сард авахуулсан 3.5 см x 4.5 см хэмжээтэй 1 хувь цээж зураг (зургийн арын дэвсгэр цагаан);

39.1.4.мэдүүлгийн хуудас;

39.1.5.Монгол Улсад байх хаягийн баталгаажуулалт;

39.1.6.төлбөр төлсөн баримт.

39.2.Түр оршин суух зөвшөөрөл хүссэн гадаадын иргэн нь оршин суух зөвшөөрлийн төрлөөс хамааран энэ хуулийн 39.1-д зааснаас гадна дараах баримт бичгийг нэмж бүрдүүлнэ.

39.2.1.албан зорилгоор оршин суух гадаадын иргэнд визийн шаардлагаас чөлөөлсөн хэлэлцээр, төрийн захиргааны төв байгууллагаас олгосон албан бичиг, ажлын байрны тодорхойлолт, мэргэжлийн үнэмлэхийн баталгаат орчуулга;

39.2.2.хөрөнгө оруулах зорилгоор оршин суух гадаадын иргэнд төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрөл, хөрөнгө оруулалт, орлогын эх үүсвэрийг нотолсон тодорхойлолт, татвар, нийгмийн даатгалын тодорхойлолт (сүүлийн 3 жилийн байдлаар); компанийн дүрэм, аудитын дүгнэлт, албан зориулалттай ажлын байртай эсэхийг нотолсон гэрчилгээ, түрээсийн гэрээ;

39.2.3.хөдөлмөр эрхлэх зорилгоор оршин суух гадаадын иргэнд төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрөл, ажлын байрны тодорхойлолт;

39.2.4.суралцах зорилгоор оршин суух гадаадын иргэнд сургалтын гэрээ, удирдагч багшийн тодорхойлолт, сургалтын албаны тодорхойлолт (суралцаж байгаа эсэх, ирцийн бүртгэл, дүн), сургалтын төлбөр төлсөн баримт, дадлага, судалгаа хийхийг нотолсон баримт бичиг, хөрөнгийн баталгаа,

39.2.5.хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын гэрчилгээний хуулбар;

39.2.6.хүсэлтгаргаж буй ажилтанд тухайн байгууллагаас олгосон итгэмжлэх, ажлын газрын үнэмлэх, иргэний үнэмлэхний хуулбар;

39.3.Байнга оршин суух зөвшөөрөл хүссэн гадаадын иргэн нь оршин суух зөвшөөрлийн төрлөөс хамааран энэ хуулийн 39.1-д зааснаас гадна дараах баримт бичгийг нэмж бүрдүүлнэ.

39.3.1.гэр бүлийн зорилгоор оршин суух зөвшөөрөл авахдаа дараах баримт бичгийг нэмж бүрдүүлнэ:

39.3.1.1.Монгол Улсын болон гадаадын иргэний гурван үеийн намтар (өөрийн, эхнэр/нөхөр, эцэг, эх, өвөг эцэг, эмэг эхийн);

39.3.1.2.амьжиргааны эх үүсвэрийн талаарх нотолгоо;

39.3.1.3.дархлалын олдмол хомсдолын өвчний шинжилгээний бичиг;

39.3.1.4.гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан эсэх талаар харьяалах орны засаг захиргааны болон цагдаагийн байгууллагын тодорхойлолт.

39.3.1.5.Монгол Улсын иргэнээс төрсөн 18-аас дээш насны гадаадын иргэн оршин суух зөвшөөрөл авахдаа энэ хуулийн 39.3.1.1 /3 үеийн намтар/-д заасан баримт бичгийг бүрдүүлсэн байна.

39.3.2.Монгол Улсад цагаачлан оршин суух хүсэлт гаргахдаа дараах баримт бичгийг нэмж бүрдүүлнэ:

39.3.2.1.гурван үеийн намтар (өөрийн, эхнэр/нөхөр, эцэг, эх, эмэг эх, өвөг эцгийн);

39.3.2.2.гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан эсэх талаар харьяалах орны засаг захиргааны болон цагдаагийн байгууллагын тодорхойлолт;

39.3.2.3.дархлалын олдмол хомсдол, бэлгийн замын халдварт өвчин, сүрьеэ өвчний шинжилгээний бичиг болон сэтгэцийн өвчтэй эсэх тухай эмнэлгийн байгууллагын магадлагаа;

39.3.2.4.амьжиргааны эх үүсвэрийн талаарх нотолгоо;

39.3.2.5.боловсролын үнэмлэх, гэрчилгээ, дипломыг баталгаат орчуулгын хамт.

39.3.2.6.цагаачлан оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэний хүүхдэд оршин суух зөвшөөрөл хүсэлт гаргахад хүүхдийн төрсний гэрчилгээ, эцэг, эхийн оршин суух үнэмлэх;

39.3.3.Монгол Улсын төлөө гарамгай амжилт, онцгой гавьяа байгуулсан гадаадын иргэнд энэ хуулийн 36.3-д заасан тодорхойлолт;

39.4.Түр оршин суух болон байнга оршин суух зөвшөөрөл авах хүсэлт гаргасан гадаадын иргэнээс эрүүл мэндийн шинжилгээ хийлгэхийг шаардаж болно.

39.5. 18 хүртэлх насны гадаадын иргэний тухайд эцэг, эх, асран хамгаалах, харгалзан дэмжигчээр томилогдсон этгээдийн нотлох баримтыгбүрдүүлнэ.

39.6.Хамааралбүхий этгээд оршин суух зөвшөөрөл хүсэхдээ гэрлэлтийн, төрсний, үрчлэлтийн гэрчилгээ, эсхүл түүнийг баталгаажуулсан апостиль гэрчилгээ буюу консулын баталгаа, хамтран амьдрагчийг нотлох баримтыг баталгаат орчуулгын хамт.

39.7.Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ хуулийн 14.1.1.1-14.1.1.5-д заасан гадаадын иргэний оршин суух зөвшөөрөл олгох хүсэлтийг 30 хоногийн дотор, сунгах хүсэлтийг ажлын 10 өдрийн дотор хянан шийдвэрлэнэ.

39.8.Энэ хуулийн 14.1.1.1-14.1.1.5-д заасан гадаадын иргэн зөвшөөрөл, үнэмлэхийг гээгдүүлсэн, үрэгдүүлсэн тохиолдолд төлөөлөгчийн газрын болон уригчийн албан ёсны хүсэлт, цагдаагийн газрын тодорхойлолтыг үндэслэн дахин олгоно.

39.9.Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэ хуульд заасан байнга оршин суух гадаадын иргэний оршин суух зөвшөөрөл олгох хүсэлтийг 90 хоногийн дотор, сунгах хүсэлтийг 30 хоногийн дотор, бусад оршин суух зөвшөөрөл олгох, сунгах хүсэлтийг ажлын 7 өдрийн дотор хянан шийдвэрлэнэ.

39.10. Энэ хуулийн 14.1.5, 14.1.6, 14.1.7-д заасан гадаадын иргэн нь оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтээ хугацаа дуусахаас 60 хүртэл хоногийн дотор, бусад түр оршин суух болон байнга оршин суух гадаадын иргэн хугацаа дуусахаас 30 хүртэл хоногийн дотор гаргана.

39.11.Түр оршин суух болон байнга оршин суух зөвшөөрөл хүссэн гадаадын иргэн, уригчийн ирүүлсэн хүсэлтийн бичиг баримтын бүрдэл дутуу, шаардлага хангаагүй тохиолдолд нэмэлт бичиг баримт гаргуулахаар хүсэлт гаргагчид шалгасан даруй буцаана.

39.12.Энэ хуулийн 39.11-д зааснаар буцаасан хүсэлтийг ажлын 3 өдрийн дотор ирүүлээгүй тохиолдолд хүсэлт гаргаагүйд тооцно.

39.13.Холбогдох бичиг баримтын бүрдэл бүрэн хангасан хүсэлтийг энэ хуулийн 39.9-д заасан хугацаанд хянан шийдвэрлэнэ.

39.14.Оршин суух зөвшөөрөл олгох, сунгах, хэлбэр, ангилал өөрчлөх хүсэлтийг хянан шийдвэрлэх хугацаанд гадаадын иргэн Монгол Улсын нутаг дэвсгэрт байхыг шаардах бөгөөд хэрэв тус улсаас гарсан тохиолдолд хүсэлтийг шийдвэрлэхгүй.

39.15.Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 39.11-д заасан шийдвэр гаргах хугацаанд гадаадын иргэн хүндэтгэн үзэх шалтгаанаар Монгол Улсаас гарах тохиолдолд хасалт хийнэ.

39.16.Гадаадын иргэн, уригч хуульд заасан хугацаанд оршин суух зөвшөөрөл аваагүй, оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлж Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулсан өдрөөс хойш 10 хоногийн дотор оршин суух зөвшөөрлийн хүсэлт гаргах бөгөөд уг хугацаанд хүсэлт гаргаагүй бол зөрчилд тооцно.

39.17.Энэ хуулийн 14.1.5.1, 14.1.5.2, 14.1.5.3, 14.1.5.4, 14.1.6.1, 14.1.7.1-д заасан оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэнд гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хувийн хэрэг хөтлөнө.

39.18.Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгох, сунгахаар зөвшөөрсөн тохиолдолд үйлчилгээг ажлын 5 өдрийн дотор,яаралтай үйлчилгээг ажлын 3 өдрийн дотор үзүүлнэ.

40 дүгээр зүйл.Оршин суух зөвшөөрөл олгох, сунгахаас татгалзах, цуцлах, хүчингүй болгох

Хэвлэх

40.1.Гадаадын иргэнд оршин суух зөвшөөрөл олгох, сунгахаас татгалзах, цуцлах, хүчингүй болгохдоо энэ хуулийн 19.1-19.3-д заасныг үндэслэн шийдвэрлэнэ.

40.2.Оршин суух зөвшөөрөл олгох, сунгахаас татгалзсан, цуцалсан, хүчингүй болгоход энэ хуулийн 19.5-д заасан тэмдгээр ялгаж мэдээллийн санд бүртгэнэ.

40.3.Энэ хуулийн 40.1-д заасан шийдвэрийг мэдүүлэг гаргагчид биечлэн, эсхүл харилцаа холбооны хэрэгсэл, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ.

40.4.Гадаадын иргэн, уригч нь энэ хуульд заасан үүргээ биелүүлээгүй нь оршин суух зөвшөөрөл олгох, сунгах, төрөл, ангилал өөрчлөхөд татгалзах, цуцлах, хүчингүй болгох үндэслэл болно.

40.5.Оршин суух зөвшөөрөл олгох, сунгахаас татгалзсан, цуцалсан, хүчингүй болгосон тохиолдолд байнга оршин суух хэлбэрээр 1 жилийн дараа, түр оршин суух хэлбэрээр 90 хоногийн дараа хүсэлтээ дахин гаргаж болно.

41 дүгээр зүйл.Оршин суух үнэмлэх болон харьяалалгүй хүнд зорчих үнэмлэх олгох

Хэвлэх

41.1.Энэ хуулийн 14.1.1.6-14.1.1.8, 14.1.2-14.1.7, 26.3-д заасан ангиллын оршин суух зөвшөөрөл авсан гадаадын иргэнд оршин суух үнэмлэх, харьяалалгүй хүнд зорчих үнэмлэх олгох, дахин олгох, хураан авах, хүчингүй болгох болон хэвлэх, нэгдсэн бүртгэл хөтлөх үйл ажиллагааг гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эрхэлнэ.

41.2.Харьяалалгүй хүний зорчих үнэмлэхийг дараах тохиолдолд олгоно:

41.2.1.Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа харьяалалгүй хүн гадаад улсад зорчих бол;

41.2.2.гадаад улсын харьяат болох зорилгоор Монгол Улсын харьяатаас гарсан боловч өөр улсын харьяат болоогүй хүн гадаад улсад зорчих бол.

41.3.Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь хүсэлтийг хүлээн авсанаас хойш ажлын 5 өдөрт багтаан харьяалалгүй хүний зорчих үнэмлэхийг олгоно.

41.4.Харьяалалгүй хүнд олгосон зорчих үнэмлэх нь олгосон өдрөөс хойш нэг жилийн хугацаанд хүчинтэй байна.3орчих үнэмлэхийг бусдад шилжүүлж, барьцаалахыг хориглоно.

41.5.Харьяалалгүй хүний гадаадад зорчих эрхийг энэ хуулийн 43 дугаар зүйлд заасан үндэслэлээр түдгэлзүүлсэн тохиолдолд уг үндэслэл арилах хүртэл зорчих үнэмлэх олгохгүй бөгөөд энэ тухай ажлын 5 өдөрт багтаан хариу мэдэгдэнэ.

41.6.Харьяалалгүй хүний зорчих үнэмлэх эзэмшигч нь Монгол Улсад буцаж ирэхгүй тохиолдолд Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газарт зорчих үнэмлэхээ хураалгана.

41.7.Хүчингүй болсон, гэмтсэн, хүчинтэй хугацаа нь дууссан, түүнчлэн энэ хуулийн 41.6-д заасны дагуу Дипломат төлөөлөгчийн газраас ирүүлсэн харьяалалгүй хүний зорчих үнэмлэхийг гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага устгана.

ЕСДҮГЭЭР БҮЛЭГ

МОНГОЛ УЛСААС ГАРАХ, ГАРАХЫГ САНУУЛАХ, ГАРАХЫГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ,
СААТУУЛАХ, АЛБАДАН ГАРГАХ, МОНГОЛ УЛСАД ОРОХЫГ ҮЛ ЗӨВШӨӨРӨХ

42 дугаар зүйл.Монгол Улсаас гарах, гарахыг сануулах

Хэвлэх

42.1.Гадаадын иргэн Монгол Улсын виз, оршин суух зөвшөөрөл, визийн шаардлагаас чөлөөлсөн хугацаанд багтаж гарна.

42.2.Монгол Улсад оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэнд дараах тохиолдолд хасалт хийх бөгөөд хасалтын хугацаа 10 хоногоос илүүгүй байна:

42.2.1.Монгол Улсаас бүрмөсөн гарах хүсэлт гаргасан;

42.2.2.оршин суух зөвшөөрлийн хугацаанд буцаж ирэхгүй;

42.2.3.оршин суух хэлбэр, ангиллаа өөрчилсөн;

42.2.4.хүүхэд насанд хүрснээр оршин суух хэлбэр, ангиллаа өөрчилсөн;

42.2.5.нас барсан;

42.2.6.Монгол Улсын харьяат болсон;

42.2.7.оршин суух зөвшөөрөл олгох, сунгахаас татгалзсан, цуцалсан, хүчингүй болсон;

42.2.8.Зөрчлийн тухай хуульд заасан торгох шийдвэр оногдуулсан;

42.2.9.энэ хуулийн 45 дугаар зүйлд заасан үндэслэлээр албадан гаргаж байгаа.

42.3.Түр оршин суугч болон байнга оршин суугч гадаадын иргэн хасалт хийлгэсэн тохиолдолд түүний хамаарал бүхий этгээдэд хасалтыг мөн адил хийнэ.

42.4.Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгох, сунгахаас татгалзсан, цуцалсан, хүчингүй болгосон бол гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тус улсаас сайн дураараа энэ хуулийн 42.2-д заасан хугацаанд гарахыг гадаадын иргэнд мэдэгдэнэ.

42.5.Энэ хуулийн 59.2-т заасан эрх бүхий албан тушаалтан хяналт шалгалтаар гадаадын иргэний оршин суух зөвшөөрөл олгох, сунгахаас татгалзсан, цуцалсан, хүчингүй болгохоор шийдвэрлэсэн бол гадаадын иргэний хяналтын улсын байцаагч гарах сануулга гардуулна. Гарах сануулга гардан авсан гадаадын иргэн энэ хуулийн 42.2-т заасан хасалтын хугацаанд Монгол Улсаас гарах үүрэгтэй.

42.6.Гарах сануулгад гадаадын иргэн гарын үсэг зурахаас татгалзсан нь уг сануулгыг биелүүлэхгүй байх үндэслэл болохгүй бөгөөд тогтоосон хугацаанд гараагүй тохиолдолд энэ хуулийн 45.1.10-т зааснаар Монгол Улсаас албадан гаргана.

42.7.Гадаадын иргэний баримт бичигт хасалт хийсэн өдөр, Монгол Улсаас гарах эцсийн хугацааг тэмдэглэхэд энэ хуулийн 17.8-д заасан тэмдгийг хэрэглэнэ.

43 дугаар зүйл.Монгол Улсаас гарахыг түдгэлзүүлэх

Хэвлэх

43.1.Гадаадын иргэнийг дор дурдсан үндэслэлээр Монгол Улсаас гарахыг түдгэлзүүлнэ:

43.1.1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэмт хэрэгт сэжигтэн, яллагдагчаар татагдсан бол эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл;

43.1.2.шүүхээр ял шийтгүүлсэн бол ялаа эдэлж, албадлагын арга хэмжээ авагдах буюу ял, албадлагын арга хэмжээнээс чөлөөлөх, эсхүл тухайн гадаадын иргэнийг Монгол Улсын олон улсын гэрээний дагуу харьяалах улсад нь шилжүүлэх хүртэл;

43.1.3.Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Татварын ерөнхий хуульд заасны дагуу тухайн гадаадын иргэнийг Монгол Улсаас гарах, гарахыг түр түдгэлзүүлэх тухай шүүх, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, татварын байгууллагын шийдвэр байгаа бол.

43.2.Гадаадын иргэнийг Монгол Улсаас гарахыгтүдгэлзүүлэх,түдгэлзүүлснийг хүчингүй болгохтухай шийдвэрийг гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга холбогдохбайгууллагынсанал, шийдвэрийг үндэслэн гаргана.

43.3.Гадаадын иргэнийг гарахыг түдгэлзүүлэх санал, шийдвэрт гадаадын иргэний овог нэр, төрсөн огноо, иргэний харьяалал, паспорт, түүнийг орлох баримт бичгийн дугаар, түдгэлзүүлсэн шалтгаан нөхцөлийг үнэн зөв ирүүлэх бөгөөд алдаатай мэдээллээс үүсэх хариуцлагыг ирүүлсэн байгууллага бүрэнхариуцна.

43.4.Гарахыг түдгэлзүүлэх санал, шийдвэр ирүүлсэн байгууллага эрх хязгаарлах, эсхүл хязгаарлалт тогтоох арга хэмжээ авсан талаараа гадаадын иргэнд мэдэгдэх үүрэгтэй.

43.5.Гадаадын иргэнийг гарахыг түдгэлзүүлэх санал, шийдвэрийг хоёр буюу түүнээс дээш эрх бүхий байгууллагаас ирүүлсэн тохиолдолд Гадаадын иргэний виз, бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд тус тусад нь бүртгэнэ.

43.6.Энэ хуулийн 43.2-д заасан шийдвэрийг цуцлах тохиолдолд тухайн санал, шийдвэр ирүүлсэн байгууллагын хүсэлтийг үндэслэн гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага шийдвэр гаргаж, мэдээллийн санд бүртгэнэ.

43.7.Гарахыг түдгэлзүүлэх санал, шийдвэр ирүүлсэн байгууллага тухайн гадаадын иргэнийг гарахыг түдгэлзүүлэх үндэслэл арилсан даруй цуцлах саналыг ирүүлээгүйн улмаас тухайн гадаадын иргэнд учирсан хохирлыг санал ирүүлээгүй байгууллага бүрэн хариуцна.

43.8.Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэ хуулийн 43.2-т заасан шийдвэрийг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад 24 цагийн дотор мэдэгдэнэ.

43.9.Гарахыг түдгэлзүүлэх шийдвэр хүчинтэй байхад гадаадын иргэний виз, оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтэрсэн нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах, Монгол Улсаас албадан гаргах үндэслэл болохгүй.

43.10.Виз, оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлж зөрчил гаргасан гадаадын иргэнийг гарахыг түдгэлзүүлсэн тохиолдолд энэ хуулийн 43.9-д заасан үндэслэл хамаарахгүй.

44 дүгээр зүйл.Гадаадын иргэнийг саатуулах

Хэвлэх

44.1.Гадаадын иргэнийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлд заасан үндэслэлээс гадна дараах үндэслэлээр саатуулж болно:

44.1.1.албадан гаргах ажиллагаанд саад учруулж болзошгүй;

44.1.2.гэмт хэрэг, зөрчил үйлдэж болзошгүй.

44.1.1.хэн болох нь тогтоогдоогүй буюу паспорт, паспортыг орлох баримт бичиггүй;

44.1.2.Монгол Улсад оршин суух газрын хаяг тодорхойгүй, эрхэлсэн ажилгүй;

44.1.3.Монгол Улсад байнга оршин суудаггүй;

44.1.4.Монгол Улсын шүүхээр ял шийтгүүлж суллагдсан;

44.1.6.олон улсад эрэн сурвалжлагдаж буй этгээд;

44.1.7.Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын эсрэг үйл ажиллагаа явуулж болзошгүй этгээд гэж холбогдох байгууллагаас үзсэн;

44.1.8.Монгол Улсаас албадан гаргах ажиллагааны явцад зугтсан, оргон зайлсан;

44.2.Гадаадын иргэний хяналтын улсын байцаагч энэ хуулийн 44.1-д заасан үндэслэл болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн холбогдогчийг хэн болохыг тогтоох зорилгоор 72 цаг хүртэл хугацаагаар, шүүхийн шийдвэрээр 14 хүртэл хоногийн хугацаагаар саатуулах ба шаардлагатай тохиолдолд гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн уг хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж болно.

44.3.Гадаадын иргэний хяналтын улсын байцаагч энэ хуулийн 44.2-т зааснаар гадаадын иргэнийг хойшлуулшгүйгээр саатуулсан талаараа прокурорт даруй мэдэгдэж, саатуулсан тухайгаа харьяалах шүүхэд 24 цагийн дотор хүргүүлж, шүүх хянан шийдвэрлэнэ.

44.4.Шүүх хойшлуулшгүйгээр саатуулсаныг үндэслэлгүй гэж үзвэл гадаадын иргэнийг даруй суллана.

44.5.Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь саатуулсан гадаадын иргэний талаар прокурорын байгууллага, гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад 24 цагийн дотор мэдэгдэнэ.

44.6.Нийслэлд болон хилийн боомтод гадаадын иргэнийг саатуулах байртай байх бөгөөд уг байрны дотоод журмыг Улсын ерөнхий прокурортой зөвшилцөн хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

44.7.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаас бусад үндэслэлээр саатуулах арга хэмжээг барьцаагаар солихгүй.

44.8.Гадаадын иргэний хяналтын улсын байцаагч нь хоёроос доошгүй хүн бичгээр гадаадын иргэн албадан гаргах ажиллагаанд саад учруулахгүй гэж баталгаа гаргасан тохиолдолд тухайн гадаадын иргэнийг саатуулахгүй байж болно.

44.8.1.баталгаа гаргагч нь Монгол Улсын иргэн эсхүл оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэн байна;

44.8.2.баталгаа гаргагч нь гадаадын иргэнийг албадан гаргах ажиллагааг хэрэгжүүлэх үед ирүүлэх үүрэг хүлээнэ.

45 дугаар зүйл.Гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах

Хэвлэх

45.1.Гадаадын иргэнийг дараах тохиолдолд Монгол Улсаас албадан гаргана:

45.1.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр бус, хуурамч баримт бичгээр нэвтэрсэн нь нотлогдсон;

45.1.2.оршин суух зөвшөөрлийгхуульд заасан хугацаандаваагүй болоноршин суух зөвшөөрлийн хугацаа нь дууссан боловч Монгол Улсаас гарч явахаас зайлсхийсэн;

45.1.3.түр ирэгч Монгол Улсад байххугацааг жилд хоёр буюу түүнээс дээш удаахэтрүүлж,хуульд заасан хариуцлага хүлээсэн;

45.1.4.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтийг зохицуулах тухай хуульд заасан хориглосон үйл ажиллагаа явуулсан;

45.1.5.сэтгэцийн өвчтэй болохыг нь эрүүл мэндийн байгууллага тогтоосон;

45.1.6.хуурамч баримт бичиг ашиглаж виз, оршин суух зөвшөөрөл авсан, эсхүл виз, оршин суух зөвшөөрлийг засварласан буюу хуурамчаар үйлдсэн;

45.1.7.энэ хуулийн 10 дугаар зүйлд заасан хориглосон үйл ажиллагаа явуулсан;

45.1.8.эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн;

45.1.9.ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан;

45.1.10.энэ хуульд заасан хугацаанд Монгол Улсаас сайн дураараа гарах сануулгыг биелүүлээгүй;

45.1.11.нийтийн хэв журмыг хоёр буюу түүнээс дээш удаа зөрчиж хуульд заасны дагуу хариуцлага хүлээсэн гадаадын иргэний талаар цагдаагийн байгууллагаас үндэслэл бүхий санал ирүүлсэн;

45.1.12.Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын эсрэг үйл ажиллагаа явуулж болзошгүй этгээд гэж холбогдох байгууллагаас үзсэн;

45.1.13.шүүхээр ял шийтгүүлсэн гадаадын иргэн үндсэн ялаа эдэлж, албадлагын арга хэмжээ авагдаж дууссан буюу эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн, эсхүл тухайн гадаадын иргэнийг Монгол Улсын олон улсын гэрээний дагуу харьяалах улсад нь шилжүүлэхээр болсон;

45.1.14.түр ирэгч тус улсад байх хугацаа дууссан боловч Монгол Улсаас гарч явахаас зайлсхийсэн;

45.2.Гадаадын иргэн нь Монгол Улсаас гарч явахаас зайлсхийсэн шалтгаан, нөхцөлөө тайлбарлах эрхтэй.

45.3.Энэ хуулийн 45.1-д заасан үндэслэлээр гадаадын иргэний хяналтын улсын байцаагчийн саналыг үндэслэн гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах, түүний хугацааг сунгах эсэх шийдвэрийг гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга гаргана.

45.7.Энэ хуулийн45.3-т заасаналбадан гаргах тухай шийдвэрийг гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хил хамгаалах болон цагдаагийн байгууллагатай хамтран гүйцэтгэнэ.

45.8.Хил хамгаалах байгууллага нь гадаадын иргэнийг албадан гаргах шийдвэрийг хамтран хэрэгжүүлэхдээ дараах үүргийг хүлээнэ:

45.8.1.хөрш улсын хилийн шалган нэвтрүүлэх болон ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж, хамтран ажиллах;

45.8.2.Монгол Улсаас гарах үед хилээр нэн даруй нэвтрүүлэх ажиллагааг хил хамгаалах болон цагдаагийн байгууллагатай хамтран зохион байгуулах;

45.8.3.шаардлагатай үед хилийн боомтод байрлуулах, хамгаалах, хоол, хүнсээр хангах, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх арга хэмжээ авах;

45.8.4.Монгол Улсад орохыг үл зөвшөөрсөн хугацаанд гадаадын иргэнийг улсын хилээр нэвтрүүлэхгүй.

45.9.Цагдаагийн байгууллага нь гадаадын иргэнийг албадан гаргах шийдвэрийг хамтран хэрэгжүүлэхдээ дараах үүргийг хүлээнэ:

45.9.1.гадаадын иргэн албадан гаргах ажиллагаанд саад учруулсан, оргон зайлсан бол түүнийг эрэн сурвалжлах, хаяг байршлыг тогтоох;

45.9.2.гадаадын иргэний аюулгүй байдлыг хангаж, хилийн боомт хүртэл хуяглан хүргэх;

45.9.3.олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх, шаардлагатай тохиолдолд хэв журмыг сахиулах.

45.10.Гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргахшийдвэрийг гадаадын иргэнд даруй танилцуулж,албадан гаргахзардлыг гадаадын иргэнээс өөрөөс нь, эсхүл уригчаас гаргуулах бахэрэв төлбөрийн чадваргүй,улсын хил нэвтрэх эрхийн баримт бичиггүй, баримт бичгийн хүчинтэй хугацаа дууссан бол албадан гаргахад шаардагдах уналга, орон байр, хоол, хүнс, баримт бичиг олгуулах, хуяглан хүргэх зэрэгзардлыг гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гаргана.

45.11.Гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах нь улс хооронд ялтан шилжүүлэх асуудалд үл хамаарна.

45.12.Энэ хуулийн 45.3-д заасан шийдвэрийг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тухай бүр хүргүүлнэ.

46 дугаар зүйл.Албадан гаргах гадаадын иргэний Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа

Хэвлэх

46.1.Гадаадын иргэнийг энэ хуулийн 45.1-д заасан үндэслэлээс хамааран дор дурдсан 1-15 жилийн хугацаанд Монгол Улсад дахин оруулахгүй:

46.1.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр бус баримт бичгээр нэвтэрсэн бол 3 жил, хуурамч, бусдын баримт бичгээр нэвтэрсэн нь нотлогдсон бол 10 жил;

46.1.2.виз, оршин суух зөвшөөрлийн хугацааг 2 сараас дээш 6 сар хүртэл хугацаагаар хэтрүүлсэн бол 1 жил;

46.1.3.виз, оршин суух зөвшөөрлийн хугацааг 6 сараас дээш 1 жил хүртэл хугацаагаар хэтрүүлсэн бол 2 жил;

46.1.4.виз, оршин суух зөвшөөрлийн хугацааг 1 жилээс дээш 2 жил хүртэл хугацаагаар хэтрүүлсэн бол 3 жил;

46.1.5.виз, оршин суух зөвшөөрлийн хугацааг 2 жилээс дээш 4 жил хүртэл хугацаагаар хэтрүүлсэн бол 5 жил;

46.1.6.виз, оршин суух зөвшөөрлийн хугацааг 4 жилээс дээш 8 жил хүртэл хугацаагаар хэтрүүлсэн бол 10 жил;

46.1.7.виз, оршин суух зөвшөөрлийн хугацааг 8 жилээс дээш хугацаагаар хэтрүүлсэн бол 15 жил;

46.1.8.түр ирэгч Монгол Улсад байххугацааг жилд 2 буюу түүнээс дээш хэтрүүлж, хуульд заасан хариуцлага хүлээсэн бол 1 жил;

46.1.9.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтийг зохицуулах тухай хуульд заасан хориглосон үйл ажиллагаа явуулсанбол 10 жил;

46.1.10.хуурамч, бусдын баримт бичиг ашиглаж виз, оршин суух зөвшөөрөл авсан бол 10 жил, виз, оршин суух зөвшөөрлийг засварласан буюу хуурамчаар үйлдсэн нь тогтоогдсон бол 5 жил;

46.1.11.эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн нь тогтоогдсон бол 3 жил;

46.1.12.ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдсон бол 3 жил;

46.1.13.энэ хуулийн 10.1-д заасан хориглосон үйл ажиллагаа явуулсан бол 3 жил;

46.1.14.Монгол Улсаас сайн дураараа гарах сануулгыг биелүүлээгүй бол 1 жил;

46.1.15.нийтийн хэв журам, аюулгүй байдлын эсрэг зөрчлийг нэг жилд2 буюу түүнээс дээш удаа үйлдэж, хуульд заасан хариуцлага хүлээсэн талаар цагдаагийн байгууллагаас үндэслэл бүхий санал ирүүлсэн бол 3 жил;

46.1.16.Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын эсрэг үйл ажиллагаа явуулж болзошгүй этгээд гэж холбогдох байгууллагаас үзсэн бол 15 жил;

46.1.17.Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ял оногдуулсан болон хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэгт шүүхээр ял шийтгэгдсэн гадаадын иргэн ялаа эдэлж дууссан буюу ялаас чөлөөлөгдсөн, эсхүл Монгол Улсын олон улсын гэрээний дагуу түүнийг харьяалах улсад нь шилжүүлэх тохиолдолд:

46.1.17.1.Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг 5 жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэгт 3 жил;

46.1.17.2.Эрүүгийн хуулийн тусгай ангид 2-оос дээш жил 8 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар тогтоосон гэмт хэрэгт 5 жил;

46.1.17.3.Эрүүгийн хуулийн тусгай ангид 5-аас дээш жил 12 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар тогтоосон гэмт хэрэгт 8 жил;

46.1.17.4.Эрүүгийн хуулийн тусгай ангид 8-аас дээш жил 15 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар тогтоосон гэмт хэрэгт 10 жил;

46.1.17.5.Эрүүгийн хуулийн тусгай ангид 12-оос дээш жил 20 жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял оногдуулахаар тогтоосон гэмт хэрэгт 15 жил.

46.2.Албадан гаргах гадаадын иргэний Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацааг албадан гаргасан шийдвэрийг хэрэгжүүлж, улсын хилээр гаргасан өдрөөс эхлэн тоолно.

46.3.Гадаадын иргэн тус улсад дахин оруулахгүй байх хугацаанд өөр овог, нэр, баримт бичиг ашиглан нэвтрэхийг завдсан, нэвтэрсэн нь тогтоогдвол Монгол Улсаас гаргаж, тус улсад орохыг хориглосон хугацааг дахин шинээр тоолно.

46.4.Албадан гаргах шийдвэрийн биелэлтийг шүүх түдгэлзүүлсэн хугацаанд буюу шүүхийн эцсийн шийдвэр гарах хүртэл гадаадын иргэнийг албадан гаргах ажиллагааг явуулахгүй.

46.5.Шүүх гадаадын иргэнийг албадан гаргах шийдвэрийг хэвээр үлдээвэл албадан гаргах ажиллагааг хэрэгжүүлнэ.

46.6.Гадаадын иргэнийг албадан гаргах хоёр, эсхүл түүнээс дээш үндэслэл тогтоогдвол Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацааны аль урт хугацааг баримтална.

46.7.Энэ хуульд сунгахаар зааснаас бусад тохиолдолд албадан гаргасан гадаадын иргэний Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа дууссан өдрөөс эхлэн нэвтрэх эрх сэргэнэ.

46.8.Энэ хуулийн 46.1.1, 46.1.4-46.1.7, 46.1.9-46.1.13, 46.1.15, 46.1.16-д заасан үндэслэлээр албадан гаргасан гадаадын иргэний тус улсад дахин оруулахгүй байх хугацааг албадан гаргах шийдвэрт зааснаас илүүгүй хугацаагаар гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга сунгаж болно.

46.9. Хүнд гэмт хэрэг үйлдэж, Монгол Улсаас албадан гаргасан гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа дууссан тохиолдолд гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга Монгол Улсад нэвтрэх эрхийг нь сэргээх эсэх асуудлыг хянан үзээд, уг хугацааг албадан гаргах шийдвэрт зааснаас илүүгүй хугацаагаар сунгаж болно.

46.10.Энэ хуульд зааснаар Монгол Улсаас гарахыг түдгэлзүүлсэн гадаадын иргэний виз, оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгахгүй, уг зөвшөөрлийн хугацаа хэтэрвэл шийтгэл оногдуулах, албадан гаргах үндэслэл болохгүй.

46.11.Хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэм тогтоосны улмаас хуульд заасан хугацаанд бүртгүүлээгүй, оршин суух зөвшөөрөл аваагүй, визийн болон оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгуулаагүй нь гадаадын иргэнийг албадан гаргах үндэслэл болохгүй.

47 дугаар зүйл.Гадаадын иргэнийг шилжүүлэх улс

Хэвлэх

47.1.Албадан гаргаж байгаа гадаадын иргэнийг харьяалах улсад нь шилжүүлнэ.

47.2.Албадан гаргаж байгаа гадаадын иргэнийг харьяалах улсад нь шууд шилжүүлэх боломжгүй болдараахулсын аль нэгэнд шилжүүлж болно:

47.2.1.урьд нь оршин сууж байсан буюу төрсөн улсад нь;

47.2.2.Монгол Улсад нэвтрэн орж ирэхдээ хамгийн сүүлд дамжин орж ирсэн улсад нь;

47.2.3.визийг нь авсан улсад.

48 дугаар зүйл. Гадаадын иргэнийг хуяглан хүргэх

Хэвлэх

48.1.Гадаадын иргэнийг дараах тохиолдолд хуяглан хүргэнэ:

48.1.1.албадан гаргах ажиллагаанд саад учруулсан буюу саад учруулж болзошгүй;

48.1.2.гэмт хэрэг, зөрчил гаргаж болзошгүй эрсдэлтэй гэж үзсэн;

48.1.3.олон улсад эрэн сурвалжлагдаж байгаа;

48.1.4.хорихоос суллагдсан;

48.1.5.Монгол Улсаас гарч явахаас зайлсхийж болзошгүй;

48.1.6.гадаадын иргэн өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй нөхцөл байдал тогтоогдвол.

48.2.Гадаадын иргэнийг хилийн боомт болон харьяалах, эсхүл холбогдох улсад хуяглан хүргэхтэй холбоотой зардлыг улсын төсвөөс гаргана.

48.3.Гадаадын иргэнийг хуяглан хүргэх ажиллагааг томилогдсон 2 буюу түүнээс дээш гадаадын иргэний хяналтын улсын байцаагч хэрэгжүүлнэ.

48.4.Энэ заалтын 19.3.4-т зааснаар харьяалах улсын эрх бүхий байгууллагаас гадаадын иргэний паспорт, түүнийг орлох баримт бичгийг хүчингүй болгосон тохиолдолд тухайн гадаадын иргэнийг Монгол Улсаас гаргаж хуяглан хүргэх ажиллагааг гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нэн даруй зохион байгуулна.

48.5.Хуяглан хүргэх ажиллагааг төрийн бусад байгууллагатай хамтран гүйцэтгэж болно.

49 дүгээр зүйл.Сайн дураар нутаг буцах аян

Хэвлэх

49.1.Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь хүний эрхийг дээдэлсэн нээлттэй бодлого хэрэгжүүлж, гадаадын иргэний эх орондоо сайн дураар буцах, гэр бүлдээ нэгдэх нөхцөл, боломжийг хангах, хууль бус шилжилт хөдөлгөөнийг бууруулах, дотоодын хөдөлмөрийн зах зээлийг хамгаалах зорилгоор энэ хуулийн 46.1.1-46.1.8-д заасан хугацаа хамааруулахгүйгээр сайн дураар нутаг буцах аяныг зохион байгуулж болно.

49.2.Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 49.1-д заасан сайн дураар нутаг буцах аяныг зохион байгуулахдаа хамрах хүрээ, хэрэгжүүлэх хугацаа, тодорхой саналаа хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлнэ.

49.3.Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн энэ хуулийн 49.2-т заасан саналыг харгалзан тухайн аяныг зарлах, түүнийг зохион байгуулах эсэхийг баталгаажуулна.

АРАВДУГААР БҮЛЭГ

ГАДААДЫН ИРГЭНИЙ МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САН БҮРДҮҮЛЭХ, ЦУГЛУУЛАХ, АШИГЛАХ, ХАДГАЛАХ

50дугаар зүйл.Гадаадын иргэний виз, бүртгэл,мэдээллийн нэгдсэн сан

Хэвлэх

50.1.Монгол Улс нь гадаадын иргэний виз, бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан (цаашид "мэдээллийн нэгдсэн сан" гэх)-тай байна. Мэдээллийн нэгдсэн сан нь төрийн өмч байна.

50.2.Энэ хуулийн 50.1-д заасан мэдээллийн нэгдсэн сан нь дор дурдсан цаасан болон цахим мэдээллийн системээс бүрдэнэ.

50.2.1.урьдчилсан цахим бүртгэлийн;

50.2.2.виз, бүртгэлийн;

50.2.3.Монгол Улсын хил нэвтрэлтийн;

50.2.4.хориг, арга хэмжээний;

50.2.5.хяналт шалгалт, зөрчлийн;

50.2.6.гадаадын иргэнд үрчлүүлсэн Монгол Улсын харьяат хүүхдийн;

50.2.7.олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газрын;

50.2.8. Монгол Улсын иргэний харьяаллын талаар;

50.2.9.хууль тогтоомжоор заасан бусад мэдээлэл.

50.3.Мэдээллийн нэгдсэн сангийн системийг цахим хэлбэрээр бүрдүүлэх, хөгжүүлэх болон мэдээлэл солилцох, эрх бүхий байгууллагатай хамтран ашиглах боломжтой байна.

50.4.Гадаадын иргэнийг Монгол Улсын хилээр нэвтэрсэн талаарх мэдээллийг хил хамгаалах байгууллага нь гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын мэдээллийн санд тухай бүр нийлүүлнэ.

50.5.Зорчигчийн урьдчилсан мэдээллийн системийг хариуцдаг байгууллага нь агаарын хөлгийн баг, гадаад зорчигчийн хувийн мэдээлэл болон нислэгийн мэдээллийг гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тухай бүр цахимаар илгээнэ.

50.6.Гадаадын иргэн урьдчилсан цахим бүртгэлийн хуудсыг Монгол Улсын хил нэвтрэхээс өмнө 72 цагийн дотор мэдүүлнэ.

50.7.Энэ хуулийн 50.6-д заасан бүртгэлийг хийлгээгүй тохиолдолд хил нэвтрэх үед бүртгэлийг хилийн боомтод хийлгэж хил хамгаалах байгууллага шалган нэвтрүүлнэ.

50.8.Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь Монгол Улсаас албадан гаргаж байгаа гадаадын иргэний биеийн давхцахгүй өгөгдлийг авч мэдээллийн сан бүрдүүлнэ.

50.9.Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь албадан гаргаж байгаа гадаадын иргэниймэдээлэл, Монгол Улсаддахин оруулахгүй байх хугацаагГадаадын иргэнийвиз, бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэнэ.

50.10.Мэдээллийн нэгдсэн сангийн нууцлалыг хангах үүргийг гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хүлээнэ.

АРВАННЭГДҮГЭЭР БҮЛЭГ

ОЛОН УЛСЫН БОЛОН ГАДААД УЛСАД ТӨВТЭЙ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН САЛБАР, ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАРТ МОНГОЛ УЛСАД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХ, ХҮЧИНГҮЙ БОЛГОХ, ХЯНАЛТ ТАВИХ

51 дүгээр зүйл.Салбар, төлөөлөгчийн газарт зөвшөөрөл олгох

Хэвлэх

51.1.Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь Олон улсын болон гадаад улсад төвтэй төрийн бус байгууллагын үндсэн чиг үүргийг бүхэлд нь буюу заримыг нь гүйцэтгэх нэгжид салбарын, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах буюу төв байгууллагын нэрийн өмнөөс хэлцэл болон эрх зүйн бусад үйлдэл хийх үүрэг бүхий нэгжид төлөөлөгчийн газрын зөвшөөрөл олгох эсэхийг Мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэнэ.

51.2.Олон улсын болон гадаад улсад төвтэй төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газар /цаашид "салбар, төлөөлөгчийн газар" гэх/-т Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл /цаашид "зөвшөөрөл" гэх/ авах хүсэлтийг дараах этгээдийн аль нэг нь гаргана:

51.2.1.салбар, төлөөлөгчийн газрын төв байгууллагын гүйцэтгэх удирдлага;

51.2.2.итгэмжлэлээр эрх олгогдсон этгээд.

51.3.Салбар, төлөөлөгчийн газарт зөвшөөрөл олгохдоо Төрийн бус байгууллагын тухай хуулийн хоёрдугаар бүлэгт нийтлэг шаардлагаас гадна дараах шалгуурыг хангасан байна:

51.3.1.төв байгууллагын санхүүжилт;

51.3.2.оноосон нэр давхцахгүй байх;

51.3.3.харилцагч банкны нэр, дансны дугаартай байх.

51.4.Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь салбар, төлөөлөгчийн газарт зөвшөөрлийн хүсэлтийг олгох эсэхийг 60 хүртэл хоногийн дотор шийдвэрлэж, 1 жил хүртэл хугацаагаар олгоно.

51.5.Салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл хүсэхдээ дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

51.5.1.үйл ажиллагаа явуулах тухай хүсэлт;

51.5.2.томилогдсон удирдах албан тушаалтны танилцуулга, гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан эсэх талаарх харьяалах улсын цагдаагийн байгууллагын тодорхойлолт;

51.5.3.нээн ажиллуулах тухай төв байгууллагын төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр;

51.5.4.төв байгууллагын дүрмийн хуулбар (хуудастус бүр дээр тухайн байгууллагын тамга, тэмдгийг дарж баталгаажуулсан байх);

51.5.5.төв байгууллагын төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүдийннэр, хаяг, утас, цахим хаяг, иргэний бүртгэлийн дугаарбүхий танилцуулга;

51.5.6.төв байгууллагын гэрчилгээний хуулбар(тухайн улсын нотариатаар гэрчлүүлсэн), эсхүл тухайн улсын эрх бүхий байгууллагын тодорхойлолт;

51.5.7.санхүүжилтийн эх үүсвэрийг нотлох баримт бичиг (төв байгууллагын үйлчлүүлэгч банкны тодорхойлолт);

51.5.8.салбар, төлөөлөгчийн газрын дүрэм, үйл ажиллагааны төлөвлөгөө, хэрэгжүүлэх хугацаа, төсөв;

51.5.9.томилогдсон удирдах албан тушаалтанд төв байгууллагаас олгосон итгэмжлэл, түүний паспорт, эсхүл иргэний үнэмлэхийн хуулбар;

51.5.10.цагдаа, тагнуулын байгууллагын санал;

51.5.11.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт.

51.6.Энэ журмын 51.5-д заасан хүсэлтэд хавсаргасан баримт бичиг гадаад хэл дээр үйлдэгдсэн бол орчуулгын хамт, апостиль гэрчилгээ, нотариатаар гэрчлүүлсэн хувийг хавсаргана.

51.7.Салбар, төлөөлөгчийн газрыннэркирилл үсгээр илэрхийлэгдсэн байх бөгөөд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, журмын дагуу хуулийн этгээдийн нэрэнд тавигдах шаардлага, хязгаарлалтыг хангасан байна.

52 дугаар зүйл.Салбар, төлөөлөгчийн газрын зөвшөөрлийг сунгах

Хэвлэх

52.1.Салбар, төлөөлөгчийн газрын зөвшөөрлийг сунгах хүсэлтийг зөвшөөрлийн хугацаа дуусахаас 60 хоногийн өмнө гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргана.

52.2.Салбар, төлөөлөгчийн газрын зөвшөөрлийн хугацааг дараах шалгуурыг харгалзан 3 жил хүртэл хугацаагаар сунгана:

52.2.1.хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн санхүүжилт, үр дүн;

52.2.2.ажлын байр бий болгосон байдал;

52.2.3.хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн цар хүрээ;

52.3.Салбар, төлөөлөгчийн газрын зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 52.2-т зааснаас гадна дараах шалгуурыг харгалзан 5 жил хүртэл хугацаагаар сунгана:

52.3.1.Засгийн газар хооронд хамтран ажиллах гэрээ байгуулсан;

52.3.2.Монгол Улсад 10 жилээс доошгүй хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулсан.

52.4.Зөвшөөрлийг сунгуулахдаа дараах баримт бичгийг бүрдүүлэн, зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай хүсэлтэд хавсаргана:

52.4.1.салбар, төлөөлөгчийн газрын хаягийн тодорхойлолт;

52.4.4.үйл ажиллагааны дэлгэрэнгүй, санхүүгийн аудитын тайлан (сүүлийн 1 жил хүртэл);

52.4.6.хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн мэдээлэл, гэрээ, хэлэлцээр, санамж бичиг болон түүнтэй адилтгах баримт бичгийн хуулбар;

52.4.7.хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө;

52.4.8.тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхэлдэг бол холбогдох зөвшөөрлийн хуулбар;

52.4.9.үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ /эх хувь/.

53 дугаар зүйл.Салбар, төлөөлөгчийн газрын санхүүгийн үйл ажиллагаа

Хэвлэх

53.1.Салбар, төлөөлөгчийн газар нь үйл ажиллагаа явуулахдаа орлого, зарлагын гүйлгээг энэ хуулийн 51.3.3-т заасан банкны дансаар хийнэ.

53.2.Салбар, төлөөлөгчийн газрын санхүүжилт нь төв байгууллагын санхүүжилт, Төрийн бус байгууллагын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан эх үүсвэрээс бүрдэнэ.

53.3.Салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг жил бүрийн 02 дугаар сарын 15-ны дотор гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ.

54 дүгээр зүйл.Салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагаанд хяналт тавих, мэдээлэлд орсонөөрчлөлтийг бүртгэх

Хэвлэх

54.1.Гадаадын иргэний хяналтын улсын байцаагч нь Төрийн хяналт, шалгалтын тухай хуульд заасны дагуу салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагаа нь Монгол Улсын хууль тогтоомж, өөрийн дүрэмд нийцэж байгаа эсэхэд төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус, гүйцэтгэлийн хяналт шалгалтыг хийнэ.

54.2.Энэ хуулийн 54.1-д заасан хяналт шалгалтыг холбогдох эрх бүхий байгууллагатай хамтран хийж болно.

54.3.Гадаадын иргэний хяналтын улсын байцаагч нь энэ хуулийн 52.2, 52.3-т зааснаар сунгах тохиолдолд хяналт шалгалт хийж, дүгнэлт үйлдэн Мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлнэ.

54.4.Салбар, төлөөлөгчийн газрын мэдээлэлд орсон өөрчлөлтийг бүртгүүлэх хүсэлтэд энэ хуулийн 51.5.1, 51.5.2, 51.5.9, 51.5.10-т заасан баримт бичгийг хавсаргана.

54.5.Салбар, төлөөлөгчийн газрын мэдээлэлд өөрчлөлт орсон бол төв байгууллагын шийдвэр гарснаас хойш 15 хоногийн дотор өөрчлөлтийг бүртгүүлэх хүсэлтээ гаргана.

54.6.Энэ хуулийн 54.4-д заасан хүсэлтийг гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хянан үзэж, ажлын 10 өдрийн дотор багтаан бүртгэлийг хийнэ.

55 дугаар зүйл. Салбар, төлөөлөгчийн газарт зөвшөөрөл олгох, сунгахаас татгалзах, хүчингүй болгох

Хэвлэх

55.1.Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцэн дараах тохиолдолд салбар, төлөөлөгчийн газарт зөвшөөрөл олгохоос татгалзаж болно:

55.1.1.баримт бичгийн бүрдэл дутуу, хуурамчаар бүрдүүлсэн, худал мэдүүлсэн;

55.1.2.энэ хуулийн 5.3-д заасан шаардлага хангаагүй;

55.1.3.холбогдох эрх бүхий байгууллагаас татгалзах санал;

55.2.Дараах тохиолдолд зөвшөөрлийг сунгахаас татгалзах үндэслэл болно:

55.2.1.энэ хуулийн 55.1-д заасан үндэслэл;

55.2.2.зорилгодоо нийцээгүй үйл ажиллагаа явуулсан;

55.2.3.тусгай зөвшөөрөлтэй эрхлэхээр заасан үйл ажиллагааг зөвшөөрөлгүй явуулсан;

55.2.4.зохих зөвшөөрөлгүй шашны үйл ажиллагаа явуулсан, түгээн дэлгэрүүлсэн, сурталчилсан;

55.2.5.Монгол Улсын үндэсний эв нэгдлийн эсрэг сурталчилгаа явуулсан болон хүчирхийллийн аливаа хэлбэр, садар самуун, мансууруулах бодисыг сурталчилсан, түгээн дэлгэрүүлсэн;

55.2.6.Монгол Улсын хууль, тогтоомжийг удаа дараа зөрчсөн;

55.2.7.cалбар, төлөөлөгчийн газрын орлогоос ноогдол ашиг хуваарилсан, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хөрөнгийн баталгаа гаргасан, тэдгээрийн төлбөрийг төлсөн;

55.2.8.cалбар, төлөөлөгчийн газрын тэргүүн, ажилтнаас тухайн cалбар, төлөөлөгчийн газрын хөрөнгөөр санхүүгийн буюу аж ахуйн үйл ажиллагаа явуулж ашиг олсон;

55.2.9.Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нам, эвсэл, нэр дэвшигчдэд эд хөрөнгө, мөнгөн хандив өгсөн.

55.2.10.энэ хуульд 50.1-д заасан хугацаанд зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтээ ирүүлээгүй.

55.3.Энэ хуулийн 55.2-д зааснаас гадна тухайн салбар, төлөөлөгчийн газрын төв байгууллагын ирүүлсэн хүсэлтийг үндэслэн зөвшөөрлийг хүчингүй болгоно.

55.4.Салбар, төлөөлөгчийн газрын зөвшөөрлийг сунгахаас татгалзсан, хүчингүй болгосон тохиолдолд Мэргэжлийн зөвлөлийн хуралдааны шийдвэрийг үндэслэн байгууллагын дарга тушаал гаргана. Энэ тухайгаа хүсэлт гаргагчид биечлэн, эсхүл харилцаа холбооны хэрэгсэл, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ.

55.5.Энэ хуулийн 55.4-т заасны дагуу гарсан шийдвэрийн талаарх мэдээллийг холбогдох байгууллагад албан бичиг хүргүүлж, байгууллагын цахим хуудаст байршуулна.

55.6.Салбар, төлөөлөгчийн газарт Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах зөвшөөрөл олгохоос татгалзсан, хүчингүй болгосон тохиолдолд дахин хүсэлт гаргах хугацаа нь 1 жил байна.

55.7.Салбар, төлөөлөгчийн газар нь үйл ажиллагаагаа зогсоох буюу дахин явуулахгүй тохиолдолд дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

55.7.1.албан хүсэлт;

55.7.2.удирдах зөвлөл, эсхүл гишүүдийн хурлын шийдвэр, хурлын тэмдэглэл;

55.7.3.санхүүгийн тайлан;

55.7.4.татварын өр төлбөргүй талаарх татварын байгууллагын тодорхойлолт;

55.7.5.данс хаалгасан талаарх банкны тодорхойлолт;

55.7.6.сүүлийн 3 жилийн дотор иргэний хэрэгт хариуцагчаар оролцож байгаагүй талаарх шүүхийн тодорхойлолт;

55.7.7.үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн гэрчилгээ /эх хувь/.

55.8.Салбар төлөөлөгчийн газар нь Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах зөвшөөрлийн гэрчилгээг хаяж үрэгдүүлсэн бол хүсэлт, өдөр тутмын сонинд зарлуулсан зар, тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг үндэслэн зөвшөөрлийг дахин олгоно.

АРВАНХОЁРДУГААР БҮЛЭГ

ГАДААДЫН ИРГЭНИЙ АСУУДЛААРХ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ЭРХ ХЭМЖЭЭ

56 дугаар зүйл.Төрийн байгууллага, албан тушаалтны бүрэн эрх

Хэвлэх

56.1.Монгол Улсад эрхэмлэн дээдэлдэг үзэл санааны төлөө хавчигдан мөшгөгдсөн гадаадын иргэнд Монгол Улсын Ерөнхийлөгч тус улсад орогнох эрх олгоно.

56.1.1.Монгол Улсад эрхэмлэн дээдэлдэг үзэл санааны төлөө хавчигдан мөшгөгдсөн гадаадын иргэнд тус улсад оршин суух эрх олгож, төрийн ивээлд авч болно;

56.1.2.үзэл бодол, улс төрийн хийгээд шударга ёсны бусад үйл ажиллагааныхаа улмаас хавчигдан мөшгөгдсөн гадаадын иргэн орогнол хүсэх талаарх хүсэлтийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр дээр гаргана.

56.2.Монгол Улсын Засгийн газар гадаадын иргэний асуудлаардараахбүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

56.2.1.Монгол Улсын визийн үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох;

56.2.2.тухайлсан улсын иргэнийг Монгол Улсын визийн шаардлагаас чөлөөлөх асуудлыг гадаадхарилцааныболон хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн шийдвэрлэх;

56.2.3.гадаадын иргэнд улсын онц чухал объектод ажиллах зөвшөөрөл олгох;

56.2.4.хуульд заасан бусад бүрэн эрх.

56.3.Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гадаадын иргэний асуудлаардараахбүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

56.3.1.гадаадын иргэн Монгол Улсад оршин суух, харьяалалгүй хүн зорчих үнэмлэхийн загвар, түүнд агуулах мэдээлэл, тэдгээрийг олгох, хэвлэх болон эзэмших, хадгалах, ашиглах журмыг батлах;

56.3.2.гадаадын иргэний мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, мэдээлэл харилцан солилцох журмыг батлах;

56.3.3.Монгол Улсын виз болон бүлэг жуулчинд олгох хавсралтын загварыг гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран батлах;

56.3.4.гадаадын иргэний виз, бүртгэл, зөрчлийн мэдээллийг солилцох журмыг хууль зүйн болон гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батлах;

56.3.5.гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн энэ хуулийн 49.3-д заасан шийдвэр гаргах;

56.3.6.гадаадын иргэний хяналтын улсын байцаагчийндүрэмт хувцас, ялгах тэмдгийн загвар, хэрэглэх журмыг батлах;

56.3.7.тусгай хэрэгслийн жагсаалт, хэрэглэх, хадгалах зааврыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Улсын ерөнхий прокурортой зөвшилцөн батлах;

56.3.8.хуульд заасан бусад бүрэн эрх.

56.4.Гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гадаадын иргэний асуудлаардараахбүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

56.4.1.хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй зөвшилцсөнөөр Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газарт Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын визийн асуудал хариуцсан ажилтныг томилж, чөлөөлөх;

56.4.2.цахим визийн загвар, урьдчилсан цахим бүртгэлийн хуудас, оршин суух болон харьяалалгүй хүний зорчих үнэмлэхийг гадаад улсын болон олон улсын холбогдох байгууллагад мэдэгдэх, бүртгүүлэх;

56.4.3.энэ хуулийн 14.1.1.1-14.1.1.5-д заасан гадаадын иргэнийг бүртгэх, оршин суух үнэмлэх, мэдүүлгийн хуудасны загварыг гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах;

56.4.4.хуульд заасан бусад бүрэн эрх.

56.5.Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргадараахбүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

56.5.1.гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль тогтоомж, дүрэм, журмын биелэлтийг зохион байгуулах;

56.5.2.Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлэх хүсэлт гаргасан гадаадын иргэнтэй ярилцлага хийх, мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүн түүний ажиллах журмыг батлах;

56.5.3.Визийн мэдүүлэг, урьдчилсан цахим бүртгэлийн, оршин суух зөвшөөрөл олголт, сунгалт, хэлбэр өөрчлөх, гарах сануулга, баримт бичиг хураан авах, буцаан олгох маягт, энэ хуулийн 17.8, 19.5-д заасан тэмдэг, олон улсын болон гадаад улсад төвтэй төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газрын Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн мэдүүлэг болон гэрчилгээний загварыг батлах;

56.5.4.судалгааны төвийн ажиллах дүрмийг батлах;

56.5.5.хуульд заасан бусад бүрэн эрх.

56.6.Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга гадаадын иргэний асуудлаардараах үүрэгтэй.

56.6.1.нутаг дэвсгэртээ оршин суугаа гадаадын иргэний хаягийн бүртгэл хөтөлж, бүртгэлийн мэдээг харьяалах аймаг, нийслэлийн Засаг даргад улирал тутамд, аймаг, нийслэлийн Засаг дарга нь уг бүртгэлийн мэдээг нэгтгэн хагас жил тутамд гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх;

56.6.2.гадаадын иргэний оршин суугаа газрын талаар тодорхойлолт гаргах;

56.6.3.гадаадын иргэн гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах талаар холбогдох байгууллага, албан тушаалтантай хамтран ажиллах;

56.6.4.хуульд заасан бусад эрх, үүрэг.

АРВАНГУРАВДУГААР БҮЛЭГ

ГАДААДЫН ИРГЭНИЙ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА, АЖИЛТНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ, БАТАЛГАА

57 дугаар зүйл.Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо

Хэвлэх

57.1.Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хууль болон холбогдох хууль тогтоомжийн биелэлтийг хангах төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх төрийн байгууллага мөн.

57.2.Энэ хуульд заасан гадаадын иргэнтэй холбоотой чиг үүргийг хэрэгжүүлэх гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь төв байгууллага, түүний харьяа газар, нутаг дэвсгэр хариуцсан нэгж, судалгааны төвөөс бүрдэнэ.

58 дугаар зүйл.Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх

Хэвлэх

58.1.Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

58.1.1.гадаадын иргэний талаарх бодлогыг тодорхойлох, төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

58.1.2.гадаадын иргэний талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих;

58.1.3.гадаадын иргэнд монгол хэл, соёл, зан заншлыг сурталчилан таниулах, нийгэм-эдийн засгийн идэвхтэй оролцоог хангах, олон нийтийн эерэг хандлагыг бүрдүүлэх, мэдээ мэдээллээр хангах, зөвлөгөө өгөх, нийгэмд дасан зохицох олон талт нийгмийн судалгаа хийх;

58.1.4.гадаадын иргэний асуудлаар Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газарт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх;

58.1.6.гадаадын иргэний виз, бүртгэл, мэдээллийн цаасан болон цахим мэдээллээс бүрдсэн нэгдсэн санг хөтлөх, сангийн хадгалалт, хамгаалалтын аюулгүй байдлыг хангах, сангаар дамжуулан төрийн холбогдох байгууллагатай харилцан мэдээлэл солилцох;

58.1.7.олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газарт Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох, үйл ажиллагаанд нь хяналт тавих;

58.1.8.Монгол Улсын харьяат хүүхдийг гадаадын иргэнд үрчлүүлэх шийдвэр гаргах;

58.1.9.Монгол Улсын иргэний харьяаллын асуудлыг шийдвэрлүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барих;

58.1.10.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

58.2.Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь үндэсний аюулгүй байдлыг хангах, энэ хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө гаргасан шийдвэрээ тайлбарлах үүрэг хүлээхгүй.

58.3.Төсвийн тухай хуулийн 46 дугаар зүйлд заасны дагуу төсөвт төвлөрүүлсэн цахим виз, оршин суух үнэмлэх хэвлэх үйлчилгээний хөлсний орлогыг байгууллагын нийтийн мэдээллийн дэд бүтэц, түүнийг ашиглах, хөгжүүлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, албан хаагчийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд зориулан дараагийн жилийн төсөвт тусгаж санхүүжүүлнэ.

59 дүгээр зүйл.Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын албан хаагч, түүний бүрэн эрх, баталгаа

Хэвлэх

59.1.Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын албан хаагч нь төрийн тусгай албан хаагч байна.

59.2.Энэ хууль болон гадаадын иргэний талаарх холбогдох бусад хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийх эрх олгогдсон албан хаагчийг гадаадын иргэний хяналтын улсын байцаагч гэнэ.

59.2.Энэ хууль болон гадаадын иргэний талаарх холбогдох бусад хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шалгалтын чиг үүргийг хэрэгжүүлэх эрх олгогдсон албан хаагч нь гадаадын иргэний хяналтын улсын байцаагч байна. Хяналт шалгалтыг гадаадын иргэний хяналтын улсын ерөнхий, ахлах,байцаагчхэрэгжүүлнэ.

59.3.Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга нь гадаадын иргэний хяналтын улсын ерөнхий байцаагч байна.

59.4.Гадаадын иргэний хяналтын улсын ахлах байцаагч, улсын байцаагчийн эрх олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох асуудлыг гадаадын иргэний хяналтын улсын ерөнхий байцаагч шийдвэрлэнэ.

59.5.Гадаадын иргэний хяналтын улсын ерөнхий байцаагч нь виз, бүртгэлийн чиглэлээр нэгээс доошгүй жил, сахилгын шийтгэлгүй албан хаагчийг гадаадын иргэний хяналтын улсын байцаагчаар томилно.

59.6.Улсын байцаагч нь "Гадаадын иргэний хяналтын улсын байцаагч би, Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангахын төлөө үнэнчээр зүтгэж, гадаадын иргэн болон түүний баримт бичигт хяналт, шалгалт хийхдээ хүний эрх, хууль, шударга ёсыг дээдлэн, улсын байцаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, хэний ч нөлөөнд үл автахаа батлан тангараглая. Өргөсөн тангаргаас няцвал хуулийн хариуцлага хүлээнэ" гэсэн тангараг өргөнө.

59.7.Улсын байцаагчийн дүрэмт хувцас, ялгах тэмдэгтэй ижил загварын дүрэмт хувцас, ялгах тэмдэг хэрэглэхийг бусад иргэн, хуулийн этгээдэд хориглоно.

59.8.Улсын байцаагч Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

59.8.1.гадаадын иргэний паспорт, түүнийг орлох баримт бичигт үзлэг шалгалт хийж, зөрчлийг шийдвэрлэх хүртэл хадгалах, эрх бүхий байгууллагад шилжүүлэх;

59.8.2.албан үүргээ гүйцэтгэх үед хилийн боомт, зурвас, гаалийн бүс, орон байр, объектод саадгүй нэвтрэх;

59.8.3.гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах, Монгол Улсад дахин оруулахгүй байх дүгнэлт гаргах;

59.8.4.виз, оршин суух зөвшөөрлийг олгох, сунгахаас татгалзах, цуцлах, хүчингүй болгохтухай санал гаргах;

59.8.4.салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгоход санал, дүгнэлт гаргах;

59.8.5.хууль тогтоомжид заасан бусад.

59.9.Гадаадын иргэний хяналтын улсын байцаагч нь аюулгүй байдлаа хамгаалах зорилгоор нэг бүрийн тусгай хэрэгслийг эзэмших, хэрэглэх эрхтэй.

59.10.Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын албан хаагчид дараах цол олгоно:

59.10.1.тэргүүн зөвлөх;

59.10.2.эрхэлсэн зөвлөх;

59.10.3.ахлах зөвлөх;

59.10.4.зөвлөх.

59.11.Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга нь тэргүүн зөвлөх цолтой байх бөгөөд цолыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгоно.

59.12.Тэргүүн зөвлөхөөс бусад цол олгох журмыг гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална.

59.13.Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын албан хаагчийн цалингийн хэмжээг төрийн тусгай албан тушаалын цалинтай дүйцүүлэх зарчмыг баримтлан албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, цолны, докторын, мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох журам, хэмжээг Засгийн газар тогтооно.

59.14.Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын албан хаагчийн ажилласан нэг жилийг нэг жил гурав сар ажилласанд тооцох ба хилийн боомт, орон нутаг дахь албанд таваас доошгүй жил ажиллаж байгаа албан хаагчид ажилласан таван жил тутам 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгоно.

АРВАНДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

ХУУЛЬ ТОГТООМЖ ЗӨРЧИГЧИД ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА

60 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

Хэвлэх

60.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

60.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

60.3.Виз, бүртгэлийн зөрчилтэй болон Монгол Улсаас гарахыг түдгэлзүүлсэн, орохыг үл зөвшөөрсөн гадаадын иргэнийг Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн эрх бүхий албан тушаалтанд холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

АРВАНТАВДУГААР БҮЛЭГ

БУСАД АСУУДАЛ

61 дүгээр зүйл.Хугацаа тодорхойлох, тоолох журам

Хэвлэх

61.1.Виз, оршин суух зөвшөөрлийн хугацааг жил, сар, хоногоор тодорхойлно.

61.2.Виз, оршин суух зөвшөөрлийн хугацааг тоолохдоо дараагийн өдрөөс эхлэн тоолно.

61.3.Энэ хуулийн 61.2-т заасан тоолох хугацааны эцсийн өдөр ажлын бус өдөр байвал түүний дараагийн ажлын өдөр уг хугацаа дуусна.

61.4.Виз, оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгах тохиолдолд хугацаа дууссан өдрөөс шинэ хугацааг тоолно.

61.5.Оршин суух зөвшөөрөл олгох, сунгахаас татгалзсан, цуцалсан, хүчингүй болгосон тохиолдолд энэ хуулийн 40.5-д заасан хугацааг шийдвэр гаргасан өдрөөс эхлэн тоолно.

62 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

Хэвлэх

62.1.Энэ хуулийг 2026 оны …… дугаар сарын ….-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА

Төслийн хавсралтууд
Санал өгөх