A

A

A

Хариуцагч байгууллага

С.Системийн админ

Нийтэлсэн огноо

2023-01-06 16:37:28

Төслийн төлөв

Санал авч дууссан

  • 1
  • 0
  • 326

Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулга

САНАЛ АВЧ ДУУСАХ ХУГАЦАА: 2023-02-27

Танилцуулга:

Аялал жуулчлалын тухай хууль 2000 онд батлагдсан хэдий ч Төрийн албаны тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулиуд шинээр батлагдсан болон бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт орсонтой холбоотойгоор нийт 12 удаа нэмэлт, өөрчлөлт орсон боловч дээрх хуулиудыг нийцлийг хангахтай холбоотой өөрчлөлт орсноос агуулгын хувьд нийгэм, эдийн засгийн өөрчлөлттэй холбоотой шинэчлэл хийгдээгүй. Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх нь ажлын байрыг нэмэгдүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэн хөгжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, үндэсний өв, уламжлал, соёл, ёс заншил, түүх, дурсгалын үнэт зүйлсийг сурталчлан таниулах улмаар эдийн засгийн эргэлтэд оруулах үйлсэд чухал ач холбогдолтой тул цаашид төрөөс тус салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, салбарын өмнө тулгамдсан асуудлыг төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан шийдвэрлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлага зүй ёсоор гарч байна.

    Журмын төсөл татаж авах

Төслийн хавсралтууд

Төслийн саналууд