- Дагасан:
- Үзсэн: 0
- Санал: 0
ГЭР БҮЛИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
Танилцуулга:
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 11 бүлэг, 94 зүйлтэй байна. Нэгдүгээр бүлэг Нийтлэг үндэслэл; Хоёрдугаар бүлэг Гэрлэх нөхцөл, журам, гэрлэлт дуусгавар болох; Гуравдугаар бүлэг Гэрлэлтийн гэрээ; Дөрөвдүгээр бүлэг Хүүхдэд нэр, эцэг /эх/-ийн нэр, овог өгөх, эцэг /эх/-ийг тогтоох; Тавдугаар бүлэг Хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, эцэг, эхийн эрх, үүрэг, хариуцлага; Зургадугаар бүлэг Тэжээн тэтгэх, тэтгүүлэх; Долдугаар бүлэг Асран хамгаалах, харгалзан дэмжих; Наймдугаар бүлэг Үрчлэлт; Есдүгээр бүлэг Олон улсын шинжтэй гэр бүлийн харилцаанд хэрэглэх хууль тогтоомж; Аравдугаар бүлэг Төрийн байгууллагын чиг үүрэг; Арван нэгдүгээр бүлэг Бусад зүйлийг тус тус тусгасан болно.