A

A

A

Хариуцагч байгууллага

2020-одоог хүртэл

Нийтэлсэн огноо

2023-03-02 16:04:57

Төслийн төлөв

Санал авч дууссан

  • 0
  • 1
  • 607

Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэлтийн аюулгүй ажиллагааны журам

САНАЛ АВЧ ДУУСАХ ХУГАЦАА: 2023-04-01

Танилцуулга:

1.1.Монгол Улсын хэмжээнд хот суурин, хот хоорондын нийтийн эзэмшлийн зам
талбай, нийтээр ашиглаж байгаа хувийн хэвшлийн болон бусад хэлбэрийн өмчлөлд багтах зам талбайд тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл тээвэрлэхтэй холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.

1.2.Энэ журмыг хэрэгжүүлэхдээ Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн
эргэлтэд хяналт тавих тухай, Автотээврийн тухай, Замын хөдөлгөөний аюулгүй
байдлын тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль, Тэсэлгээний ажлын аюулгүй
ажиллагааны нэгдсэн дүрэм, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм, холбогдох
стандарт, тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад эрх зүйн актыг удирдлага болгоно.

1.3.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл болон түүнтэй адилтгах тэсрэх
материал, орчиндоо аюултай бодис, хэрэгслийг тээвэрлэх ажиллагааг хот дотор, хот хоорондын, орон нутгийн болон ажлын байран дахь тэсрэх материалын тээвэрлэлт гэж ангилна.

1.4.Хот хоорондын, орон нутгийн тээвэрлэлтийг энэхүү журмын 6.1 дэх хэсэг, 8
дугаар зүйлд тус тус зааснаар баталсан маршрутын дагуу тээвэрлэлтийн үйл
ажиллагаа хариуцсан ажилтан, дотоодын цэргийн алба хаагчтай хамт гүйцэтгэнэ.

1.5.Ажлын байран дахь тэсрэх материалын тээвэрлэлтийг Тэсэлгээний ажлын
аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэмд заасны дагуу гүйцэтгэнэ.

1.6.Засгийн газрын тогтоолоор баталсан “Пиротехникийн хэрэгслийг импортлох,
ашиглах журам”-д зааснаар үзвэрийн пиротехникийн хэрэгслийг энэ журмын 3.1, 4
дүгээр зүйл, 7.2, 8.8, 8.10 дахь хэсэг, 11 дүгээр зүйлд заасныг баримталж, хэрэглээний пиротехникийн хэрэгслийг галын аюулгүй байдлыг хангасан тээврийн хэрэгслээр тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангаж тус тус тээвэрлэнэ.