A

A

A

Хариуцагч байгууллага

н.Мөнхжаргал

Нийтэлсэн огноо

2023-06-29 09:11:55

Төслийн төлөв

Санал авч дууссан

  • 0
  • 0
  • 932

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

САНАЛ АВЧ ДУУСАХ ХУГАЦАА: 2023-07-20

Танилцуулга:

Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Аймгийн баяр наадмын тэгш ойд 256 бөх барилдаж болох зохицуулалт, Улсын баяр наадамд амжилт гаргасан бөхөд олгох цолыг тодорхой болгох зохицуулалт, Улсын баяр наадамд түрүүлж, үзүүрлэж, шөвгөрсөн бөхчүүдийн эрэмбийг Монголын үндэсний бөхийн холбооны дүрмээр зохицуулах нарийвчилсан зохицуулалт, аймгийн баяр наадамд үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхөөс допингийн шинжилгээ авах зохицуулалтыг тусгаж, хариуцлагын механизмыг Улсын баяр наадамтай адилтган үзэх зохицуулалт, Үндэсний баяр наадмын тухай хууль, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль хоорондын зөрчлийг арилгах, хуулийг нэг мөр хэрэглэх эрх зүйн орчныг бий болгох зохицуулалтыг тус тус тусгасан.

    Журмын төсөл татаж авах