A

A

A

Хариуцагч байгууллага

н.Мөнхжаргал

Нийтэлсэн огноо

2023-10-09 09:54:14

Төслийн төлөв

Санал авч дууссан

  • 0
  • 0
  • 381

ОЛБОРЛОХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН ТУХАЙ

САНАЛ АВЧ ДУУСАХ ХУГАЦАА: 2023-11-05

Танилцуулга:

Монгол Улс олборлох үйлдвэрлэл дэх ил тод, хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэх ажлыг шат дараалалтай хэрэгжүүлж ирсэн бөгөөд олборлох үйлдвэрлэлийн засаглалыг сайжруулах, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, төр болон хувийн хэвшлийг хариуцлагажуулах зорилго бүхий, дэлхийн 52 улс орон нэгдэн орсон "Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай санаачилга"-д 2007 онд, Нээлттэй засаглалын түншлэлд 2013 онд тус тус нэгдэж, олборлох үйлдвэрлэлд мэдээллийн ил тод байдлыг ханган хэрэгжүүлэхээр олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө үүрэг амлалтыг авсан. Тиймээс бие даасан хууль боловсруулан, олборлох үйлдвэрлэлд хамаарах салбарыг тодорхойлох, тэдгээрийн нээлттэй мэдээллийг бүрдүүлсэн мэдээллийн сан бий болгох, олон талт бүлэг болон оролцогч талуудын эрх, үүрэг, хариуцлагыг хуульчлах шаардлагатай. Энэхүү хуулийн төсөл 4 бүлэг бүлэг, 26 зүйлтэйгээр боловсруулагдсан.

    Журмын төсөл татаж авах

Төслийн хавсралтууд